| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0147/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/163 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 13.6.1., 23.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/163
2025 07 07 2025/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч ******* аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Батбаатар, шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дүгээр зүйлийн 1,23.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай, 319/2025/0147/Э индекстэй хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* аймгийн ******* сум ******* баг 3-14 тоотод оршин суудаг, ******* овогт *******ын *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын багийн 02-16 тоотод байрлах Ж.*******ын хувийн орон сууцны 1 дүгээр давхрын цонхоор зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэвтрэн орж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,
2024 оны 10 дугаар сарын 29-ний шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр 36 айлын орон сууцны доод талд байрлах ийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ж.ы нүүрэн тус газар хутгаар зүсэж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн 03-14 тоотод байх гэртээ тус аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/65 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааны дагуу хууль сахиулагч буюу ******* аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.ын хууль ёсны шаардлагыг хутга барьж заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэргийн талаар:
1.1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р тал),
1.2.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-15-р тал),
1.3.Хохирогч Ж. *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 05 цаг минутын үед манай гэрийн хоёр давхарт хүн яваад байна гэж манай эхнэр болох хэлсэн. Улмаар би хувцсаа өмсөөд хаалгаар гарах гэтэл манай унтлагын өрөөний хаалгыг нь гадна талаас дараад намайг гаргахгүй байсан. Тэгээд үл таних залуу намайг харж зугтах гэж 2 давхрын шатнаас бүдэрч 1 давхар руу унасан. Би араас нь уг залууг барьж авах гэтэл уг залуу толгойгоороо нэг удаа хаалга мөргөөд манай гэрийн хаалга руу очсон боловч гарч чадалгүй буцаад гал тогоо руу орсон. Тэгээд би “Чи яаж байгаа юм бэ” гэж уг үл таних залууг бариад авсан. Тухайн үед манай гал тогооны цонхыг онгойлгосон байсан. Манай гал тогооны цонх байнга хаалттай байдаг юм Би цамцнаас нь бариад авахад намайг түлхэж хаяад цаашаа цонхыг хагалж цонхоор гарах гэж оролдсон боловч би явуулахгүй байсан болохоор хагарсан цонхны шил авч над руу эргэж харсан. Тэгээд гэрэлтэй үед сайн хартал өмнө манай цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлээр шалгагдаж баривчлах шийтгэлээр шийтгүүлж байсан М.******* гэх залуу байсан...”гэх мэдүүлэг, (хх-ийн 19-20-р тал)
1.4. Гэрч А. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдөр өглөө 05 цаг өнгөрч байхад манай нялх хүүхэд уйлж сэрэхээр нь босоод хөхүүлээд сууж байтал манай байшингийн 2 давхарт хүн яваад байгаа чимээ сонсогдсон. Манай нөхөр босоод гарах гэтэл хаалганы цаад талаас түлхээд гаргахгүй байсан. Хэсэг манай нөхөр түлхсэний эцэст хаалгаар гарч чадсан. Уг этгээд доошоо зугтахаар нь араас хөөж явахад шатнаас өөрөө өнхөрч унасан, тэгээд гал тогооны цонхыг хагалж зугтах гэтэл манай нөхөр араас нь татаж гаргахгүй барьж авсан. ...Улмаар цагдаа нар ирээд манай гэрт хууль бусаар нэвтэрсэн этгээдийг аваад явсан...гэх мэдүүлэг (хх-ийн 22-р тал)
1.5. Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ХВЦ-24-239 дугаартай: “...хагарсан цонхны зах зээлийн үнэлгээг 86,400 төгрөг.” гэсэн дүгнэлт, (хх-ийн 27-30-р тал)
Хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн талаар:
1.6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,(ХХ-ийн 118-р тал)
1.7. Хохирогч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 10 цаг минутын үед ******* аймгийн ******* сумын ******* багийн 03-14 тоотод М.*******н гэрт мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.-, багийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М. нарын хамт очсон. Тухайн иргэний гэрт очиход М.******* нь нойлд байсан ба тухайн иргэнийг гараад ир гэж удаа дараа дуудсан боловч тоохгүй цаашаагаа гэр рүүгээ яваад орсон. М.******* орон дээр шар өнгийн иштэй хутга бариад сууж байсан. Улмаар би өөрийгөө танилцуулж, ямар шалтгааны улмаас ирсэн ээ тайлбарлахад миний өөдөс М.*******н зайлцгаа, над руу ойртох юм бол бөөр рүү чинь бүлнэ шүү гэж заналхийлсэн. Тэгээр миний бие хууль ёсны шаардлага 2-3 удаа тавьсан боловч барьж байсан хутгаа баруун гартаа бариад орноосоо босож над руу ойртож ирэхээр нь би аюулгүй байдлаа бодож тухайн гэрээс нь зугтаж гарсан... Тэгээд орой нь миний бие очиж бас М.*******тэй уулзах гэтэл өрөөнийх нь хаалга цоожтой байсан ба М.*******г дуудахад тухайн хаалганы цонхоор толгойгоо гаргаж ирээд эндээс миний цогцсыг авч явах гээд байгаа юм уу, энэ гэрээс миний цогцос гарна гэж хэлээд хутгаа өөрийнхөө хүзүүн дээр тулгаад 1-10 удаа тоолоод та нар зайл гэж хэлээд тоолж эхэлсэн. Тухайн иргэн М.*******н бичлэгийг би энгэрийн камераар бэхжүүлж аваад гэрээс нь мөн адил гарч явсан.” гэсэн мэдүүлэг, (ХХ-ийн 121-122-р тал)
1.8. Гэрч М.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 21-ний 17 цаг 59 минутын үед эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.ын хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн 03-14 тоотод очсон. Тухайн хаяг дээр очоод улаан тоосгон байшин руу Х.ын хамт дотогш ороод М.******* гэдэг хүнийг дуудахад хаалганы цонхоор толгойгоо гаргаж ирсэн. Тэгээд Х. та наанаасаа гараад ирээрэй. тантай уулзах гэсэн юм, таныг ******* аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/65 дугаартай захирамжид заагдсан ажиллагааны дагуу авч явах гэж ирлээ гэж хэлсэн боловч М.******* нь цаанаасаа хутга бариад хоолой дээрээ тулгаад та хэд эндээс яв, зайл хэрвээ явахгүй бол та хэдийг дүрнэ, эсвэл би өөрийгөө аллаа гэж хэлээд 1-10 тоолсон тэгэхээр нь Х. энгэрийн камераар бичлэг хийж авсан ба тэгээд амиа хорлолоо гээд байхаар нь бид хоёр тэр айлаас гарч явсан...”гэсэн мэдүүлэг, (ХХ-ийн 124-р тал)
1.9. Утасны бичлэг, энгэрийн камерт үзлэг хийсэн мөрдөгчийн: “...Уг бичлэг нь 02 минут 40 секундийн бичлэг байх ба ******* аймгийн ******* сумын ******* багийн 03-14 тоот хашаа руу шар өнгийн хантаазтай цагдаа, эрүүгийн мөрдөгч нар улбар шар өнгийн хаалгаар ороод коридороор орж цаашаа явж цагаан өнгийн хаалгаар ороод М.******* гэж 2-3 удаа дуудаж байхад хар өнгийн куртиктэй, хар өнгийн өвлийн малгайтай шар өнгийн хантаазтай цагдаагийн алба хаагч төмөр тэгээ барьж хаалгыг түлхэж, баруун хөлөөрөө өшиглөж байгаа нь харагдав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд цагдаагийн алба хаагч нь шар өнгийн хаалганы дээд талд байх хөшгийг нээж үзээд наашаа эргээд явсны ар талд эрүүгийн мөрдөгч нь М.******* цагдаагийн газраас явж байна гэж хэлээд өөрийнхөө албан тушаалыг танилцуулав. Цагдаагийн алба хаагч нь өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулсны ар талд нь шүүхийн захирамжид заагдсан ажиллагааны дагуу тогтоол танилцуулах шаардлагатай байна, бид нарыг дагаж явна уу ******* гэхэд өрөөний цаад талаас ******* нь миний цогцсыг авч яваарай гэж хэлэхэд цагдаагийн алба хаагч нь үгүй ээ өөрийн чинь цогцсыг авч явахгүй, ганц хоёр үг солиод дахъя гэж хэлсний ар талд ******* нь шар өнгийн хаалганы цонхоор толгойгоо гаргаж ирээд баруун гартаа хутга бариад хүзүүн дээрээ тулгаад та нарыг ална, эсвэл би өөрийгөө ална гэхэд цагдаагийн алба хаагч нь бид нарыг дагаж явах юм уу гэхэд би өөрийгөө аллаа та нар явцгаа гээд тоолж эхлэв. Улмаар иргэн М.******* нь өөрийнхөө хүзүүнд хутга тулгаад тоолж эхлэхэд цагдаагийн алба хаагч нар гарч явж байгаагаар бичлэг дуусаж...” гэсэн тэмдэглэл, яллагдагч М.*******тэй уулзахаар очсон мөрдөгчийн тэмдэглэлүүд, (ХХ-ийн 127-129-р тал)
1.10. Хохирогч Ж.ын албан тушаалын тодорхойлолт (ХХ-ийн 133-137-р тал)
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд:
1.11 .Эрүүл мэндийн төвийн ажилтан Г.туяагаас гэмт хэргийн шинжтэй мэдээлэл хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, (ХХ-ийн 162-р тал)
1.12.Хохирогч Ж.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 29-ний шөнийн 02:00 цагийн үед Итгэл баарнаас гараад тай хамт такси бариад 36 айлын орон сууцны доод талд байрлах хашаа байшинтай айлд орсон. Бид хоёрыг ороход 3 залуу байсан. Би тэр хүмүүсийг танихгүй Ж. танина 2,5 литрийн 2 пиво аваад гэрт нь ороод тавуулаа хувааж уусан. Би тухайн айлаас гараад ыг гарч ирэхийг хүлээж байсан. Гадаа байж байхад хүмүүс маргалдаад байхаар нь буцаад ороход Ж., ******* хоёр барилцаад зогсож байхаар нь хамт байсан 2 залуу бид гурав Ж. ******* хоёрыг салгаад Ж.ыг гэрээс гаргасан. Тэгсэн чинь ******* араас заазуур бариад гарч ирээд Ж.ыг хөөсөн тэгэхээр нь би хутгаа болиорой гээд *******г түлхэж холдуулсан. ******* дахиад дайрахаар нь би *******г холдуулах гэтэл миний нүүрийг барьж байсан хутгаараа хамар болон зүүн шанааг зүссэн. Би цагдаад хандахад тухайн залуу зугтаасан...” гэсэн мэдүүлэг, (ХХ-ийн 166-167-р тал)
1.13.Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 29-ний орой зааланд тоглоод гараад явж байгаад Ж.тай таараад Итгэл бааранд орсон. Итгэл баар хаахаар нь такси бариад 36 айлын доод талд Резабек гэдэг найзындаа очсон. Тэгэхэд Резабек, М.******* гэдэг залуутай хамт байж байсан. Бид хоёр 2,5 литрийн 2 ширхэг пиво аваад тэднийд орж тавуулаа хувааж уусан. Бахаа унтаж байгаад сэрж ирээд бид нартай нийлсэн. Ж. бид хоёр явах гэж байхад М.******* би гаргаж өгье гээд гарахдаа та нар хулгай хийх гэж байна гэж буцаж гэр рүү ороод маргалдаад байж байтал хамт байсан хүмүүс салгаад Ж. Бек бид гурав гадагшаа гарахад араас М.******* заазуур барьж гарч ирээд намайг ална гэж хөөсөн. Ж. *******г боль гээд бариад авсан. Тэгсэн дахин над руу дайрахаар нь Ж. саатуулах хооронд би хашаанаас гараад зугтаасан. Тэгтэл Ж. орилоод нүүрээ бариад тонгойсон би буцаж очоод чи хүн хутгалчихлаа гэхэд М.******* зугтаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг, (ХХ-ийн 171-р тал)
1.14.******* аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1117 дугаартай “...Ж.ы биед гэмтэл учирсан байна. Ж.ы биед зүүн шанаа хэсгийн шарх, хамар хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Ж.ы биед учирсан дээрх шархнууд гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, дээрх цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь үзлэг хийсэн өдрөөс 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Ж.ы биед учирсан дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт, (ХХ-ийн 179-180-р тал)
1.15. Хохирогч Ж.ы 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан “...Жанболат овогтой миний бие иргэн М.*******-с нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй...” гэсэн хүсэлт, (XX- ийн 195-р тал)
1.16. Гэрч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү жижиг өрөөнөөсөө огт гарахгүй байгаа. Гэрээсээ гарвал 00 орчхоод буцаж гэртээ орж ирээд нагаа жижиг өрөө рүү яваад орчихно. Манай гэрт хүн орж ирвэл буруу хараад хэвтээд үг дуугарахгүй, хутга бариад хэвтчихээд би танихгүй хүмүүс орж ирвэл өөрийгөө ална гэж хэлээд байгаа...” гэх мэдүүлэг, (хх-ийн 215- 216-р тал)
1.17. Шүүх сэтгэц судлалын 07 дугаартай: “...М.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ...хэрэг хариуцах чадвартай...” гэх шинжээчийн дүгнэлт, (2-р хх-ийн 19-26-р тал)зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
1.18. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 зүйл буюу “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн тайлбарт “орон байр ” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно. гэж тайлбарласан байх ба бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон байрны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр түүний оршин сууж буй орон байранд нэвтрэн орж дураараа авирласан үйлдлээр төгс үйлдэгддэг гэмт хэрэг юм.
1.19. Шүүгдэгч М.******* нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр 36 айлын орон сууцны доод талд байрлах ийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч Ж.тай үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, түүний эрүүл мэндэд зүүн шанаа хэсгийн шарх, хамар хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
1.20. Мөн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн 03-14 тоотод байх гэртээ тус аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/65 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааны дагуу хууль сахиулагч буюу ******* аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.ын сэтгэцэд шинжээч томилж үзүүлэх гэсэн хууль ёсны шаардлагыг хутга барьж эсэргүүцэж эрүүл мэндэд нь халдахаар “над руу ойртох юм бол бөөр рүү чинь бүлнэ шүү” гэж заналхийлсэн байна.
1.21 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно" гэж хуульчилсан. Гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч Ж. нь ******* аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан түүний ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна.
1.22. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол...” гэж үндсэн шинжийг тодорхойлсон бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхойлсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно.” гэж тайлбарлажээ.
Шүүгдэгч М.******* нь хутга хэрэглэж эсэргүүцсэн нь хохирогч, гэрч нарын болон шүүгдэгчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.
Энэ гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон, түүний эсрэг бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, тавьсан шаардлагыг нь үл биелүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг бөгөөд иргэн М.*******н мөрдөгч Ж.ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж хутга барьж дайрч эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.
1.23. Шүүгдэгч М.*******гийн дээрхи үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэнд, орон байрны халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд тэрээр өөрийн үйлдлийг нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж шүүх үзсэн.
1.24. Иймд шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын орон байрт хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг үйлдсэн:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хууль сахиулагчийг зэвсэг хэрэглэж эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлтийг бичгээр гаргасан. Хохирогч Ж.******* гэмт хэргийн улмаас учирсан 86,400 төгрөг учирсан боловч биет байдлаар нөхөн төлсөн, хохирогч Ж. нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.*******г төлөх төлбөргүй гэж үзэв.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1. Шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1% 13.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогч М.*******ын цонхыг шиллэж төлсөн” гэх мэдүүлэг,болон хохирогч нарын “...ямар нэгэн санал, хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
3.4.Шүүгдэгч М.*******гийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 150 дугаар хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 140 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 139-р хуудас), ийн лавлагаа(хэргийн 38-р хуудас), Мал тооллогын баримт (хэргийн 61-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
3.5.Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь эхийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирол төлбөргүй гэх хувийн байдал тогтоогдлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “бусдад төлөх хохирол төлбөргүй” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Яллагдагчид ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ЦХШЗ/09 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
3.6.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 2 жил 5 сарын хорих ялаар шийтгэх, шүүгдэгч нь энэ хэрэгт 68 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт
3.7.Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгчөөс нь шүүхийн хэлэлцүүлэгт “үйлдсэн гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа, торгох ял оногдуулж өгнө үү ” гэх агуулга тайлбарыг тус тус гаргасан.
3.8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
3.9.Шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нэмж нэгтгэн 1100 нэгж буюу 1,100,000 төгрөгөөр тогтоож,мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2дахь хэсэгт зааснаар торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******гийн цагдан хоригдсон 68 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас хасаж торгох ялыг тогтоох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 04 (тав) сарын хугацаанд хэсэглэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
3.10.Шүүгдэгч М.******* нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1ш-СД-ийг хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах нөхөн төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үлдсэн:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байрт хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хууль сахиулагчийг зэвсэг хэрэглэж, эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн 1100 нэгж буюу 1,100,000 төгрөгөөр тогтоож, оногдуулсан торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******гийн цагдан хоригдсон 68 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,100,000 төгрөгийн торгох ялаас хасаж торгох ялыг 80,000 төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д мэдэгдсүгэй.
7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Гантулгад оногдуулсан торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8.Шүүгдэгч М.*******гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1ш-СД-г хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч уг арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС