Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

 

 

 

 

2025         07          07                                       2025/ШЦТ/165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Батбаатар, шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, Урьд нь ******* аймгийн 2 дугаар шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг тэнссэн, ******* аймаг дахь сум дундын 1-дүгээр шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2-т зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ял, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500'000 төгрөгөөр торгох ял, ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, ******* овогт *******гийн *******:

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Яллагдагч ******* овогтой ******* нь ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэгдсэн үедээ согтуугаар буюу 1,71 хувийн согтолттойгоор 26-67 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

1.2. Жолоочийн согтуурлыг “alcotest 7510” багажаар шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

1.3. Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 5, 14 дэх тал),

1.4. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

1.5. Яллагдагч Л.*******ийн “...Миний бие тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Манай эхнэр Г.Бадамхоролын нэр дээр бүртгэлтэй 26-67 ХОҮ улсын дугаартай примо маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас),

1.6. Гэрч Г.*******гийн “... тухайн үед миний бие ******* аймагт байхгүй Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байсан. Миний нэр дээр бүртгэлтэй ба бид хоёрын тээврийн хэрэгсэл байгаа. Улаанбаатар хот руу явахдаа тээврийн хэрэгслийн түлхүүрээ гэртээ үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

1.7. Гэрч П.гийн “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө би гэртээ байж байтал ******* манай гэрт орж ирээд ******* сум явах ажил байна би эрхийн үнэмлэхгүй болохоор машин барьж болохгүй байна манай машиныг бариад явж ирээд өгөөч гэхээр нь би машиныг бариад бид 2 хамт ******* аймгийн ******* сум руу яваад ******* ажлаа амжуулчхаад би *******ийг аваад ******* сумаас өдөр 11 цагийн үед ******* аймаг руу хөдөлсөн тэгтэл замдаа ирж машин дотор ганцаараа нэг шилтэй архинаас уугаад байсан тэгээд машиныг нь бариад ******* аймаг руу орж ирээд зүүн хаалганы колонкийн ойролцоо зогсоод *******ийг машин дотор нь суулгаж үлдээгээд би айлд ороод хүнтэй уулзаад ирье чи машиндаа сууж бай гэж хэлээ айлынхаа гэрийг нь хайгаад нөгөө олоод хүнтэй уулзаад буцаад машин дээр ирэхэд 30 гаруй минут болсон ба буцаад машин байсан газарт ирэхэд ******* байхгүй машинаа унаад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/   зэрэг нотлох баримтууд болно.

1.8. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа(хх-ийн 13 дугаар)

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 16 дахь тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 15 дахь тал),

- гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 17 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.

1.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

1.10. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Яллагдагч Л.*******ийн “...Миний бие тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Манай эхнэр Г.Бадамхоролын нэр дээр бүртгэлтэй 26-67 ХОҮ улсын дугаартай примо маркийн тээврийн хэрэгсэл байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас),

1.11. Гэрч Г.*******гийн “... тухайн үед миний бие ******* аймагт байхгүй Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байсан. Миний нэр дээр бүртгэлтэй ба бид хоёрын тээврийн хэрэгсэл байгаа. Улаанбаатар хот руу явахдаа тээврийн хэрэгслийн түлхүүрээ гэртээ үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

1.12. Гэрч П.гийн “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө би гэртээ байж байтал ******* манай гэрт орж ирээд ******* сум явах ажил байна би эрхийн үнэмлэхгүй болохоор машин барьж болохгүй байна манай машиныг бариад явж ирээд өгөөч гэхээр нь би машиныг бариад бид 2 хамт ******* аймгийн ******* сум руу яваад ******* ажлаа амжуулчхаад би *******ийг аваад ******* сумаас өдөр 11 цагийн үед ******* аймаг руу хөдөлсөн тэгтэл замдаа ирж машин дотор ганцаараа нэг шилтэй архинаас уугаад байсан тэгээд машиныг нь бариад ******* аймаг руу орж ирээд зүүн хаалганы колонкийн ойролцоо зогсоод *******ийг машин дотор нь суулгаж үлдээгээд би айлд ороод хүнтэй уулзаад ирье чи машиндаа сууж бай гэж хэлээ айлынхаа гэрийг нь хайгаад нөгөө олоод хүнтэй уулзаад буцаад машин дээр ирэхэд 30 гаруй минут болсон ба буцаад машин байсан газарт ирэхэд ******* байхгүй машинаа унаад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

- Жолоочийн согтуурлыг “alcotest 7510” багажаар шалгасан тэмдэглэл “Л.*******ийн согтолтын зэрэг 1.71 хувь” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

- Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар “Л.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан” гэх лавлагаа (хавтаст хэргийн 5,14 дэх тал) зэрэг үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ.

1.13.  Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахт хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

1.14. Иймд шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч Л.*******ийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь хувийн байдлын хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, гэм буруугаа ойлгосон, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. 

2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгөөр торгох ялаар, өмнөх шийтгэх тогтоолоос үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас үлдсэн 23 хоногийг хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж  Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 23 хоногийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэх ” гэсэн санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*******ийн зүгээс шүүх хуралдаанд “2700000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг тус тус гаргасан болно.

2.4.Шүүгдэгч Л.******* нь ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгааралтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, мөн хуулийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.5, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж тус тус заасан, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “ Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэх бөгөөд шүүгдэгч Л.******* нь хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчиж  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь санаатай үйлдэл тул  өмнөх шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэл тогтоогдож байна.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Л.*******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолийн 1,2,3 дахь заалтыг хүчингүй болгож  шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж торгох ялыг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 5,400,000 төгрөгөөр тогтоов.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож  солихыг шүүгдэгч Л.*******т мэдэгдэв.

2.7. Энэ хэргийн учир шүүгдэгч Л.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

2.8. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Л.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.*******т  оногдуулсан 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгний торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял хэрэгжиж эхлэсэн үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.

7. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160,177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Баянхүүд оногдуулсан торгох болон эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

8.Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  ******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС