Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/172

 

 

 

 

 

2025           07          23                                      2025/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.төгс даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Н.Өлзий, улсын яллагч  ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.хтулга, шүүгдэгч Ү.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

            ******* аймгийн Прокурорын газрын хяналтын Б.хтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн *******  дугаартай, 319/2025/0113/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******нгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, мэргэжилгүй, Хөшөөтийн уурхай *******-- ХХК-д ажиллаж байсан гэх, ******* аймгийн ******* сумын *******-******* багт оршин суух хаягтай, ******* овогт *******гийн *******:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ү.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “X” баарны 2 давхарт байх лоунжид Б.ийн эзэмшлийн “Айпон 14 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,620,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

   Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

  1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 дугаар хуудас),

2. Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 31-нд “X” баарны 2 давхрын лоунжид найзтайгаа уулзаад сууж байтал эсрэг талын ширээнд 3 эмэгтэй, 3 эрэгтэй хүмүүс сууж байсан. Миний танил дүү болох ******* миний сууж байсан ширээн дээр ирээд сайн уу эгч гээд надтай мэндэлсэн. Манай найз Ү.*******ийг сууж байгаа ширээ рүүгээ явчих гэж хэлсэн. Ү.*******ийн найзууд нь бид хоёрыг янз бүрээр хэлээд доромжлоод байгаад хооронд манай найз болон нөгөө ширээний хүмүүс хоорондоо барилцан авч үсдэлцэж байгаад салсан. Тухайн хүмүүс гарч явсны дараа гар утас алга болсныг мэдээд тэр хавиар хайгаад олдоогүй. Бид хоёр тухайн хүмүүсийг хайгаад Ү.*******ийг хайгаад гэрт нь очоод хүлээж байтал 01 цагийн орчимд Ү.******* согтуу ирэхээр гар утас хаана байна чи миний хажууд сууж байсан гэхэд би аваагүй гэхээр нь цагдаа дуудаж өгсөн. Айпон 14 про маркийн хар өнгөтэй шигтгээтэй хүрээтэй шилэн наалттай, шаргал өнгийн кейстэй байсан. Манай ширээн дээр огт хүн ирж харагдаагүй. 2024 оны 04-05 сарын үед ПС молл дэлгүүрээс 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Намайг найзыгаа салгах гээд ширээнээс боссоны дараа очиж авсан байх гэж бодож байна. Би Ү.*******тэй танил байгаа юм. Ямар нэгэн төрөл садны холбоо, хамаарал байхгүй... . Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон хүснэгтэй танилцсан хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал байхгүй мөн Ү.*******ээс нэхэмжлэх ямар нэг зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7, 59-60 дугаар хуудас),

3. Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “X” баарны 2 давхарт байрлах лоунжид найз нарын хамтаар байж байтал бид нартай хамт явж байсан ******* гэх залуу бид нарын хажуу талын ширээнд байсан 2 эмэгтэйг таньдаг гээд тэр хоёртой очиж уулзаад байсан. Бид нар хоорондоо юм ярилцаж байтал та нар бид хоёрыг яриад байгаа юм уу гээд 1 эмэгтэй нь манай найз залуу А.ын толгой дээр ууж байсан пивоо асгасан. Манай найз - пиво асгасан эмэгтэйтэй маргалдаж барилцаад салсан. Бид нар тухайн газраас гараад Мама бар луу ороод байж байтал цагдаагаас гар утас алга болсон гэж дуудаад цагдаа дээр ирсэн. Би А., *******, х-Амгалан, Манчук, - нарын хамт байсан. Тэдний ширээн дээр - бид хоёр очсон санагдаж байна. Гар утас алга болсон талаар мэдээгүй, сүүлд цагдаагаас хэлэхээр мэдсэн. Би архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Бид нар бүгдээрээ гарч явсан. Бид нар Мама баарнаас гараад явж байтал цагдаагаас дуудаж байна гээд бид нар цагдаа дээр , *******, -, бид дөрөв ирсэн... ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас),

4. Гэрч Е.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ү.******* гэх хүн надтай уулзаад хоолонд орчхоод байж байхад Ү.******* цагдаад юм өгөх ёстой гээд бид 2 ******* аймгийн Цагдаагийн газарт очиж ******* Айпон гар утас гаргаж ирээд би олж авсан юм намайг цагдаад оруулаад өгчхөөч гэхээр нь би цагдаад хүлээлгэж өгсөн юм. Надад ******* тухайн гар утсыг өгсөн. Айпон гар утас байсан. Ү ******* бид хоёр үерхдэг юм. Надад тухайн гар утсыг олсон, цагдаад хүлээлгээд өгчих л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас),

5. Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “X” баарны 2 давхарт байх лоунжид найз нарынхаа хамт гэх найзынхаа төрсөн өдөр тэмдэглэж байсан юм. ******* таньдаг хүмүүс нь ирчихсэн байна гээд эсрэг талын ширээн дээр сууж байсан 2 эмэгтэй дээр очсон. Бид нар хоорондоо юм яриад сууж байгаад нэг эмэгтэй нь намайг чи юу гээд байгаа юм гэхээр нь уучлаарай бид нар хоорондоо юм ярьж байна гэхэд ууж байсан пивоо миний толгой дээр асгасан. Тэр хооронд маргалдаад салцгаасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас),

6. Гэрч -гийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд “...Би найз нарынхаа хамт “X” баарны 2 давхарт найз гийн төрсөн өдөр тэмдэглэж байсан. Бид нар хоорондоо ярилцаад сууж байтал Ү.******* нөгөө талд байх 2 эмэгтэйтэй очиж уулзсан. Бид нар сууж байтал нөгөө ширээний 1 эмэгтэй босож ирээд манай найзыг яагаад яриад байгаа юм өөрсдөө ярилц гэхээр нь бид нар хоорондоо ярьж байна гэхэд манай найзыг ярьж байхыг сонслоо энэ найзаа ав гэж орилохоор нь уучлаарай гээд зүгээр болцгоосон. Тэгээд бид нар хоорондоо юм ярилцаад байж байтал 1 эмэгтэй ын толгой дээр нь ууж байсан пивоо асгаад энэ гуйлгачны пивоны тооцоог би хийчихье гээд орилсон.Тэгээд бид нар маргалдаад, барилцаж аваад салцгаасан. Бид нар тооцоогоо хийгээд бүгдээрээ гарч явсан. Утас хаана байсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

7. “Айпон14про" загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 19-22 дугаар хуудас),

8. “Айпон14про" загварын гар утсыг хохирогч Б.д хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 23 дугаар хуудас),

9. Хөрөнгийн үнэлгээний “Дамно" ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ХВЦ-25-36 дугаартай “Шинжилгээний объектын 2025 оны 02 дугаар сарын байдлаар нийт 1.620.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хх-ийн 26-29 дүгээр хуудас) зэрэг бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

э хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нотолсон бөгөөд мөрдөгч нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хуулиар тогтоосон журам шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хууль ёсны гэж үнэлж, дүгнэн Ү.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй болно.

Шүүгдэгч Ү.******* нь ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “X” баарны 2 давхарт байх лоунжид 2025 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө хохирогч Б.ийн эзэмшлийн “Айпон14 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь *******нгол Улсын Үндсэн хууль, болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн өмчлөх эрх зөрчигдөг билээ.

Шүүгдэгч Ү.*******ийн хувьд хохирогчийн гар утсыг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр буюу хүмүүсийн хооронд болсон маргааныг далимдуулж ширээн дээр байсан гар утсыг хулгайлсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ү.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

эхүү гэмт хэргийн улмаас хохирогч Б.д 1,620,000 төгрөгийн хохирол учирчээ.

Хохирогч нь гар утсаа хүлээж авсан ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ү.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 65дугаар хуудас), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас)эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэрлээгүй, эцэг, эх дүүгийн хамт амьдардаг, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, хувьдаа өмч хөрөнгөгүй, ял шийтгэлгүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

 2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 3. Улсын яллагч “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан;

- шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

  Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлөгдсөн, нөхцөл байдал тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ү.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт  зааснаар ******* ургийн овогт *******гийн *******д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдэх, хүлээлгэсэн үүргийг зөрчвөл уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ү.*******д мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС