| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0116/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/118 |
| Огноо | 2017-07-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2017/ШЦТ/118
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 18.7, 36. 2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* *******, овгийн нарыг давтан, бүлэглэн, орон байр агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* *******, овгийн нарыг тус тус зургаан сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг хууль ёсны төлөөлөгч Н.Эрдэнэгомбын, ******* овгийн ******* *******ыг хууль ёсны төлөөлөгч Н.******* , ******* овгийн ******* *******ыг хууль ёсны төлөөлөгч М.*******, овгийн ыг хууль ёсны төлөөлөгч нарын хяналтад тус тус өгсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч 2 ширхэг бугуйвчны үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Өсвөр насны шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* *******, овгийн нар нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д тус тус зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хос пүүзыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч С.*******ын эзэмшлийн “Samsung galaxsy S2” маркийн гар утас, өсвөр насны шүүгдэгч Э.*******ийн эзэмшлийн “nokia” маркийн гар утас, өсвөр насны шүүгдэгч С.ын эзэмшлийн “Samsung galaxsy note” 1 маркийн гар утас, өсвөр насны шүүгдэгч З.*******ы эзэмшлийн “LG” маркийн гар утас зэргийг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 30-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигч нарт нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*******, З.*******, С., С.******* нарт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Э.*******, З.*******, С., С.******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ