| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/04034/И |
| Дугаар | 101/ШШ2022/04746 |
| Огноо | 2022-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/04746
| 2022 о 11 с 10ө | Дугаар 101/ШШ2022/04746 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................../-т холбогдох,
21,551,920.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, Б.Оюунмандах, Б.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэцэг, Г.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Знь 2016 оны 09 сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ/КР/16/78 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, хосолсон валюттай ногоон американ экспресс картыг 2,500,000 төгрөг, 1,100 ам.долларын зээлийн эрхтэй картыг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч зээл авах үедээ Сүхбаатар дүүрэг, 6-р хороо их сургууль, 40 байр, 11 тоот хаягт оршин сууж байсан. Голомт банк хаягаар очиход хорооны засаг дарга нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэж тодорхойлсон. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00481 тоот шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тодорхойлолтоор оршин суугаа хаягийг Баянзүрх дүүргийн 26-р хороо, 903 байр, 1 орц, 41 тоот гэж тогтоосон. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 41 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 05 сарын 26-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 2,719,600 төгрөг, 827.48 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 5,257,653.02 төгрөг, 1,938.30 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний төлбөрт 1,586,233.84 төгрөг, 255.52 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт 1,444,872.49 төгрөг, 357.44 ам.доллар, нийт 11,008,359.35 төгрөг, 3,378.74 ам.доллар нийт 21,551,920.24 төгрөг төлөөгүй. 2022 оны 05 сарын 26-ны өдрийн Монгол банкны долларын албан ханш 1 ам.доллар 3,120.63 төгрөг тооцов. Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 8 сараас эхлэн тооцоогүй хөнгөлсөн болно. Иймд үлдэгдэл төлбөр болох нийт 21,551,920.24 төгрөгөөр төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна... гэжээ. Төгрөгийн зээлийн эрхийн хувьд:
1. 2,500,000.00 төгрөгийн эрхтэй картаас 2016.09.26-2016.09.27-ны өдрийн нийт 1,870,000.00 төгрөгийн бэлэн ашигласан зарлагаас хойш сарын 3.5 хувиар тооцож 68 сард 4,386,815.33 төгрөгийн хүү, 2016.09.26-2016.09.30-ны өдрийн нийт 649,000.00 төгрөгийн бэлэн бусаар ашигласан зарлагаас хойш сарын 2.0 хувиар тооцож 68 сард 870,837.70 төгрөгийн хүү тус тус бодогдож, нийт үндсэн 5,257,653.02 төгрөг бодогдсон байна.
2. Зээлийн гэрээний 3.6-т заасны дагуу зээлийн төлбөрийг сар бүрийн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2016.11.01-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд нийт 1,444,872.49 төгрөг бодогдсон.
3.Зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу зээлийн эрхийн хэмжээ хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс хойш зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нийт 1,586,233.84 төгрөг бодогдсон.
4. Зээлийн гэрээний 2.1-т заасны дагуу шимтгэл, хураамжид нийт 200,600.00 төгрөг бодогдсон. Иймд зээлийн картын төгрөгийн эрхийг ашиглах хугацааны явцад 2,519,000.00 төгрөгийн бэлэн болон бэлэн бусаар ашигласан зээл, зээлийн хүү тооцуулснаас нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй тул нийт 11,008,359.35 төгрөгийг төлж барагдуулахаар байна.
Ам долларын зээлийн эрхийн хувьд:1. 1,100.00 ам долларын эрхтэй картаас 2016.09.27-ны өдрийн 825.00 ам долларын бэлэн зарлагаас хойш сарын 3.5 хувиар тооцож 68 сард нийт 1,938.30 ам доллар хүү бодогдсон.
2. Зээлийн гэрээний 3.6-т заасны дагуу зээлийн төлбөрийг сар бүрийн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2017.05.01-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд нийт 357.44 ам доллар бодогдсон.
3. Зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу зээлийн эрхийн хэмжээ хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу
ний өдрөөс хойш зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нийт 255.52 ам доллар бодогдсон.
4. Зээлийн гэрээний 2.1-т заасны дагуу шимтгэл, хураамжид нийт 2.48 ам доллар бодогдсон.
Иймд зээлийн картын ам долларын эрхийг ашиглах хугацааны явцад 825.00 төгрөгийн бэлэн ашигласан зээл, зээлийн хүү тооцуулснаас нэг ч ам долларын эргэн төлөлт хийгээгүй тул нийт 3,378.74 ам долларыг төлж барагдуулахаар байна. З-оосЗГ/КР/16/78 дугаарт зээлийн гэрээний төлбөрт нийт 21,551,920.24 төгрөгийг гаргуулж өгнө үү. (2022.05.26-ны нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ам долларын албан ханш 1ам.доллар = 3,120.63 тооцов) гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... 2016 оны 09 сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан. Үүнд шаардах эрх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар 1 сарын дараагаас хүү авах шаардах эрх үүсэж байгаа, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т шаардах эрх үүсэх цаг хугацаа тухайн үүргийн гүйцэтгэл зогссон, тасалдаж байгаа, үүргийн гүйцэтгэл хангагдахгүй байгаа цаг үеийг мэдэх ёстой эсхүл мэдсэн цагаас тоолно гэж заасан байгаа. Яг үүнээс тоолбол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заагдсан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа аль эрт дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 10 сарын 26-ны өдөр дууссан гэж үзэхээр байна, 2016 оны 10 сарын 26-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж тоолно. Үүнд бид нарын зүгээс 24 сарын хугацаатай хийсэн, 24 сарын хугацаатай хийсэн бол хүү, алданги, анз тоололгүй хаяж 2018 оны 09 сарын 26-ны өдөр 24 сарын хугацаа дууссаны дараа шаардах эрх үүссэн гэж нэхэмжлэгч этгээд мэдэж түүнээс эхлэн хугацааг тоолоход 2021 оны 09 сарын 26-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т тодорхой заасан байдаг. Учир нь энэхүү хугацааг ямар нэгэн төсөөтэй хэрэглэхийг хориглож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг сая дурдахдаа Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан эрхийг дурдаагүй. Энэ эрх үүссэн, үүрэг гүйцэтгэгч өөрөө тодорхой болзол тавьж тодорхой хугацаагаар хойшлуулж байсан гэж нэхэмжлэгч талаас дурдаагүй үүнийг баримтаар нотолж ярих үүрэг нь нэхэмжлэгч талд байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүрэг нь байгаа, энэ тухай бид өмнөх шүүх хуралд ярилцсан, энэ тухай зөрчлийг арилгаж шүүх хуралдаанд ирэх боломжийг шүүхээс хангаж өгсөн, гэтэл энэ тухай огт ярихгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд тухайн гэрээ хүчингүйд тооцогдоно. Энэхүү гэрээ хүчингүйд тооцогдсон тохиолдолд Иргэний хуулийн 222, 232 дугаар зүйлд заагдсан анз, хүү, хүүгээс хүү бодох аргачлал бүгд зогсож байна. Гэтэл хавтаст хэргийн 47 дугаар талд эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасан байна. 2022 оны 02 сарын 22-ны өдөр энэхүү хүсэлтийг гаргасан байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 7 сарын дараа хүсэлт гаргасан байна. Үүнээс хариуцагч этгээд олдохгүй байсан гэж үзсэн бол тухайн 2021 оны 09 сард шүүхэд хүсэлт гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үүсэх байсан. 2022 оны 02 сарын 22-ны өдөр хүсэлт гаргахдаа 15,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж ярьж байгаа, ингэж худлаа ярьчхаад өнөөдөр шүүхэд мэдүүлэхдээ 21,500,000 төгрөг гэж хэлж байна. Яаж нэмэгдэхээр 4, 5 сарын хугацаанд 7,000,000 төгрөгөөр нэмэгдсэн энэ тухай огт ярьдаггүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-т хүүгээс анз тооцохгүй гэж заасан байдаг, анз нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т зааснаар торгуулийг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч тал өөрсдөө бодохдоо янз бүрийн анзыг тооцсон гэж ярьж байна, гэтэл энэ аргачлал нь гэрээ барьж бодох аргачлал, гэтэл гэрээгээ барьж бодох боломжгүй нөхцөл үүссэн байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар төлбөр төлөгч 2-3 сарын хугацаагаар үүргээ гүйцэтгэхгүй байхад яагаад шаардахгүй чимээгүй байсан бэ гэх асуудал үүсэж байна. Энэ тухай өмнөх шүүх хуралд бид нар шаардсан, хайсан гэж ярьсан боловч тухайн үйл явдал нь 2021 онд болсон зүйлсийг ярьж байсан. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т заасныг 76.2.1-ээр ойлгох хэрэгтэй байгааг тайлбарласан. Иймд шаардах эрх нь 2019 онд дууссан байхад өнөөдөр шүүхэд маргаж байгаа зүйлийг зөвтгөх түүнийг нотлох баримт гаргаж ирэхгүй байгаа нь гэрээ хүчин төгөлдөр бус болсныг харуулж байна. Хариуцагчийн хувьд мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ 2,500,000 төгрөг бэлнээр, 1,100 доллар авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тул энэхүү үнийн дүнг өгөхийг зөвшөөрч байгаа. Ганцхан хүү, алданги бодож аргачлал нь нэгэнт гэрээ хүчин төгөлдөр тооцогдох нөхцөл үүссэн байгаа тул үүнийг өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн ар хэсэгт 2022 оны 05 сарын 26-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 долларыг 3120 төгрөгөөр бодсон байна. Гэхдээ манай талаас шүүх хуралдааны өмнө 1,100 долларыг өгөх ёстой юм гэхэд үндсэн авах ёстой мөнгө нь 825 доллар гэж бичсэн байгаа. Бидний зүгээс авсан үндсэн мөнгийг төлөхийг зөвшөөрч байгаа энэ нь хууль ёсны шударга зүйл болно. Бид 2,500,000 төгрөгийг авсан, гэтэл 2,719,600 төгрөг гэж бичсэн байна энэ нь зөрүүтэй байна. 2,719,600 төгрөгийг үндсэн мөнгөнд тооцож яг гар дээр очиж байгаа, тухайн этгээдээс шилжүүлж байгаа мөнгөөрөө тооцож нэхэмжлэлд бичсэн байна. Бид үндсэн нэхэмжилж буй үнийн дүнг өгнө. Гэхдээ 1,100 доллар авсан талаар хэрэгт байдаггүй. Яагаад 2022 оны 05 сарын 26-ны өдрийн Монгол банкны ханшаар бодох аргачлалыг зогсооё гэж байгаа нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг барьж, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т зааснаар нэхэмжлэгч тал мөнгөний төрлийг өөрчилж Монгол мөнгөөр нэхэмжилж байгаа. Бид Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т зааснаар тухайн үүрэг үүсэх үеийн ханш буюу 2016 оны 09 сарын 26-ны өдрийн Монгол банкны ханшаар төлөх ёстой 825 долларыг үржүүлж бодож өгнө гэж байгаа. 2,500,000 төгрөгийг аль аль тал нь хүлээн зөвшөөрч байгаа тул энэхүү үнийн дүнг өгнө. Үндсэн мөнгө нь 2,719,600 төгрөг биш 2,500,000 төгрөг юм байна гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцээний үед хэлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна заасан байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг үнэн зүйл ярьж байна гэж ойлгож байна... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: итгэмжлэл 1 хуудас, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал 1 хуудас, Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ 1 хуудас, зээлийн картын тооцооллын хүснэгт 4 хуудас, Голомт банкны Валютын Арилжааны ханш 1 хуудас, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт 1 хуудас, Голомт банкны кредит картын долларын эрхийн хүү тооцоолол хүснэгт 2 хуудас, Голомт банкны уулзалтын тэмдэглэл 1 хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 181/ШЗ2021/121915 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж 2 хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00481 дугаартай шийдвэр 3 хуудас,
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: итгэмжлэл 1 хуудас,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй .
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК хариуцагч Б.Зоригт холбогдуулан кредит картын үндсэн зээлд 2,719,600.00 төгрөг, хүүд 5,257,653.02 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний төлбөрт 1,586,233.84 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт 1,444,872.49 төгрөг, нийт 11,008,359.35 төгрөг, кредит картын үндсэн зээлд 827.48 ам доллар, хүүд 1,938.30 ам доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт 255.52 ам доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөрт 357.44 ам доллар, нийт 3,378.74 ам долларыг 3,120.63 төгрөгөөр тооцож, 10,543,560.89 төгрөг, Бүгд 21,551,920.24 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зээл авсан нь үнэн тул шударгаар хандаж үндсэн зээл 2,500,000 төгрөг, 825 ам долларыг зээл авах өдрийн ханш болох 2,272.82 төгрөгөөр тооцож төлөхийг хүлээн зөвшөөрнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгч Голомт банк 2016 оны 09 сарын 26-ны өдөр хариуцагч Б.Зоригт 2,500,000 төгрөгийн болон 1,100 америк долларын эрхтэй кредит картыг 24 сарын хугацаатай, бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувиар тус тус тохиролцож зээлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-8/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Зээлдэгч Ззээлдүүлэгч Голомт банкны АТМ-ээс болон карт уншигчийг ашиглан картаараа дамжуулан 2016.09.26-наас 2016.09.30-ны хооронд бэлнээр 1,870,600 төгрөг, бэлэн бусаар 849,000 төгрөг, нийт 2,719,600 төгрөгийг, 2016.09.27-нд 825 ам долларыг бэлнээр тус тус авсан болох нь зээлийн картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /хх-9-12/
Зкредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр хүлээсэн үүрэг болох авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 21,551,920.24 төгрөгийг буцаан төлөх үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээлийн картын тооцооллын хүснэгтээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
Хариуцагч тал иргэний хуулийн 76.2-т зааснаар 2016 оны 10 сарын 26-наас хөөн хэлэлцэх хугацаа тооцогдоно, 2019.10.26-нд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
Гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гурван жил байхаар тогтоосон байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн үеэс хугацааг тоолоход талуудын хооронд 2016 оны 09 сарын 26-ны өдөр 24 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан, хариуцагч Зкредит картын зээлийн гэрээний үүргийг дараа сар бүр төлөхөөр тохирсон хэдий ч гэрээний нийт хугацааг талууд 24 сараар тохирсноос тооцвол 2018 оны 10 сарын 26-ны өдөр дуусна гэж тооцоход, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 09 сарын 26-ны өдөр дуусжээ.
Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй, дээр дурдсан 2021.09.26-ны өдрөөс хойш нэхэмжлэгч тал З-оос15,172,475.12 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.11-ний 12915 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүх хариуцагч талын татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж, шаардлага хангах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт нийт 21,551,920 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Гэвч хариуцагч тал зээл авсан нь үнэн тул шударгаар хандаж үндсэн зээлд 2,500,000 төгрөг, 825 ам долларыг зээл авах өдрийн ханш болох 2,272.82 төгрөгөөр тооцож төлөхийг хүлээн зөвшөөрнө гэж тайлбарлаж байх тул уг тайлбарыг үндэслэн хариуцагч З-оосүндсэн зээлд 2,500,000 төгрөг, ам долларын үндсэн зээлд 825 ам долларыг 2016 оны 9 сарын 26-ны өдрийн ам долларын төгрөгтэй тэнцэх Монгол банкны хаалтын ханш болох 2,272.82 төгрөгөөр тооцоход 1,875,076.50 төгрөг, нийт 4,375,076.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 17,176,843.74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт нийцнэ гэж үзэв.
Зохигчид 2016 оны 9 сарын 26-ны өдрийн ам долларын төгрөгтэй тэнцэх Монгол банкны хаалтын ханшийг 2,272.82 төгрөг байсан талаар маргахгүй байх тул шүүх уг дүнгээр тооцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З-оос кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 4,375,076.50 /дөрвөн сая гурван зуун далан таван мянга далан зургаан төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 17,176,843.74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 84,951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ