Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар  128/ШШ2023/0216

   2023          03          13                                         128/ШШ2023/0216

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, Ч.Мандахын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Мандах шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот хаягт байрлах 378 м.кв орон сууцыг “МФикскапитал” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206014256 дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 000107546 тоот гэрчилгээ олгогдсоныг хүчингүй болгож, уг орон сууцны хууль ёсны өмгөөлөгчөөр иргэн Ч.Мандахыг үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгах” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгээс 2023 оны 03 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч нь тус шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан Хан-Уул  дүүргийн  11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот хаягт байрлах 378 м.кв орон сууцыг “МФикскапитал” ХХК-ийн нэр дээр үл хөдлөхийн улсын бүртгэлийн Ү-2206014265 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ч.Мандахыг бүртгэж, үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие өөрт олгогдсон бүрэн эрхийг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргагч Ч.Мандахын, “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот хаягт байрлах 378 м.кв орон сууцыг “МФикскапитал” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206014256 дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 000107546 тоот гэрчилгээ олгогдсоныг хүчингүй болгож, уг орон сууцны хууль ёсны өмгөөлөгчөөр иргэн Ч.Мандахыг үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгт нэхэмжлэлээс татгалзах эрх итгэмжлэлээр олгогдсон, түүний зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

 Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Мандах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ч.Мандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг нь “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот хаягт байрлах 378 м.кв орон сууцыг “МФикскапитал” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206014256 дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 000107546 тоот гэрчилгээ олгогдсоныг хүчингүй болгож, уг орон сууцны хууль ёсны өмгөөлөгчөөр иргэн Ч.Мандахыг үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.Мандахын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 128/2017/0430/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Мандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                                           У.БАДАМСҮРЭН