| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0185/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/195 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/195
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Э,
Шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хс б овогт Шйн Аэд холбогдох эрүүгийн 2413002700117 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар /Улаан харгана/ багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Х Бм овогтой Шгийн А, регистрийн дугаар .........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ш.А нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоонд байхгүй “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх албан тушаалд Ш.Шыг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дугаартай захирамжаар томилон, 2023 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд ажиллуулж, төрд 2.200.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлтийн агуулга:
1.Шүүгдэгч Ш.А шүүх хуралдаанд: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2.Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Ш.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд иргэн Ш.Шыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоонд байхгүй “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх орон тоонд томилон ажиллуулж, бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдсон. Түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан 2.200.000 төгрөгийг Ш.Аээр төлүүлэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд “...Миний үйлчлүүлэгч Ш.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ илэрхийлснийг өмгөөлөгчийн хувьд дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Тиймээс Ш.Аийг гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Эрүүгийн 2413002700117 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс иргэн С.Габиденээс гаргасан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, хавсралт материалууд /1 дэх хавтаст хэргийн 05-57 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3-02/799 дугаартай “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нийг томилсон тухай” агуулга бүхий албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н /Баян-Өлгий аймгийн санхүү төрийн сангийн хэлтсийн төлбөр, тооцоо хариуцсан мэргэжилтэн/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Засаг даргын тамгын газрын албан хаагчийн орон тоог тухайн сумын Засаг даргын тамгын газрын дарга баталдаг. Хэвлэл мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах гэж албан тушаал байх ёстой юу, үгүй юу гэдгийг баталсан бүтэц, орон тооноос харах нь зүйтэй. Нийгмийн даатгалын лавлагаанаас харахад Ш.Ш нь ажилд томилогдоод 2023 оны 7, 8, 9, 10 дугаар саруудад сарын 550,000 төгрөгийн нийт 2,200,000 төгрөгийн цалин авсан байна. Түүний авсан цалин нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газраас гарсан байна. Тэгэхээр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газарт хохирол учирсан гэж үзэж болно. ...тус сумын Засаг даргын тамгын газрын албан тушаалтан холбогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд дээд байгууллага болох манайхыг хохирогчоор тогтоож намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж байна гэж ойлгож байна. ...хуулийн байгууллага нь тухайн асуудал дээр хэн нэгнийг буруутай гэж үзээд цалин мөнгө нь төрд буцаан төлөгдөх шаардлагатай бол түүнийг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын цалингийн санд буцаан төвлөрүүлэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,
- Гэрч Ш.Ш /Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын орлогч/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш одоог хүртэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Намайг 2023 оны 7 дугаар сараас Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтнаар сумын Засаг дарга Ш.А захирамжаараа томилсон. ...Тухайн үед би ял шийтгэл эдэлж гарч ирээд өр зээлд баригдсан талаараа Засаг дарга Ш.Аэд хэлсэн, тэгээд хамт олны хурлаар авч хэлэлцээд намайг Ш.А даргын захирамжаар томилж байсан. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум Засаг дарга Ш.А бид хоёр ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй, цуг ажиллаж байсан гэдгээр сайн танина..." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал/,
- Гэрч А.Е /Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын дарга/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн албан тушаал батлагдаагүй. ....сумын Засаг дарга Ш.А Ш.Шыг 2023 оны 7 сараас ...”Хэвлэл мэдээллийн ажилтан” гэсэн албан тушаалд захирамжаараа томилсон. Ш.Шын цалинг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газраас олгосон. ...Ш.А, Ш.Ш хоорондоо садан төрлийн холбоо байхгүй, харин намын журмын нөхөд л байх даа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/,
- Гэрч А.Е /Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын дарга/-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...тамгын газрын ажилтнуудыг Засаг даргын тамгын газрын дарга буюу миний бие томилно. ...багийн дарга, санхүүгийн албаны дарга, Засаг даргын орлогчийг Засаг дарга томилдог. Сумын Засаг даргын бүтэц, орон тоог Засаг даргын тамгын газрын дарга миний бие баталдаг. Би түүнийг батлахдаа Засгийн газраас тогтоосон тогтоолыг үндэслэл болгож, хүний амын тоонд багтаан баталдаг. ...Ш.Шыг сумын Засаг дарга Ш.А томилсон, түүнийг томилох үндэслэл байгаагүй, ямар үндэслэлээр томилсныг би мэдэхгүй, манай тамгын газарт хэвлэл мэдээллийн ажилтан гэх орон тоо байхгүй. Ш.Шыг анх 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр томилсон хэдий ч ийм албан тушаал байхгүй гээд цалин олгохгүй байсан. Гэтэл 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ш.Шыг Засаг дарга Ш.А дахин томилоод цалин олго гээд байхаар нь сумын Засаг даргын тамгын газраас цалин олгосон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/,
- Гэрч М.Г /Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шакенайн Ш гэдэг хүн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад Авлигатай тэмцэх газарт шалгагдаж ял шийтгэл хүлээж, ажлаас чөлөөлөгдсөн байсан. Ингээд ял эдэлж дуусаад сумандаа ажилгүй байж байтал Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга Ш.А нь Ш.Шыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хэвлэл мэдээлэл хариуцсан Засаг даргын туслах гэх албан тушаалд томилсон. Тухайн үед Ш.Ш Засаг даргын тамгын газар дээр ирээд ажилтай хүн шиг цагаа бүртгүүлээд фэйсбүүкт мэдээлэл тавиад явж байсан. Ингээд Засаг дарга Ш.Аэд манай Засаг даргын тамгын газрын батлагдсан орон тоонд ийм Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах гэж албан тушаал байхгүй, тийм учраас энэ хүнд цалин олгох боломжгүй гээд цалин гаргаж өгөөгүй. Манай сумын Засаг даргын тамгын газарт Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах гэх албан тушаал огт батлагдаагүй, энэ орон тоо аль ч суманд байхгүй. Ингээд тэр хүнд 2021 онд цалин гаргахгүй явж байтал Засаг дарга Ш.А нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б/89 дугаартай захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслахаар Ш.Шыг томилсон захирамж гаргаж, сумын тамгын газарт ирүүлээд одоо энэ хүнд цалин гарга, би өөрөө захирамжаараа томилж байна. Та нар 1 жил орчим энэ хүнд цалин гаргахгүй явлаа гээд байхаар нь 2023 оны 7 дугаар сараас цалинг олгосон. ...Ш.Ш нь тус сумын Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслахаар 2023 оны 7, 8, 9, 10 дугаар саруудад ажиллаж цалингийн доод хэмжээгээр тооцож сард 550,000 төгрөгийн цалин авч, шимтгэл 132,000 төгрөг төлж гар дээрээ 418,000 төгрөгийн цалинг 4 сарын турш авсан. Ш.Ш 4 сарын турш нийт 2,200,000 төгрөгийн цалинг төрөөс авсан. Ш.Шын цалин тус аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газраас гарч байсан. Ш.Ш нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын орлогчоор томилогдсон. Ш.Ш сумын Засаг даргын орлогчоор томилогдсоноос хойш хэн нэгнийг Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах гэх албан тушаалд томилоогүй. ...Сумын Засаг даргын тамгын газрын албан тушаалтныг сумын Засаг даргын тамгын газрын дарга тушаалаар томилдог...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
-Гэрч М.А /Баян-Өлгий аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн улсын байцаагч/- гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сумдын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог Засгийн газраас жишиг баталж, түүний дагуу аймаг, сумдын засаг даргын тамгын газрын дарга нар бүтэц, орон тоог баталдаг. Мөн Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67.4-д заасан аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж чөлөөлнө гэж заасан байдаг. Үүнийг баримталж сумдын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог сумдын Засаг даргын тамгын газрын дарга Засгийн газрын жишгийн дагуу сумандаа орон тоог баталдаг гэж ойлгож болно. Мэдээж огт байхгүй бүтэц, орон тоонд гэрээгээр ажиллуулна гэж байж болохгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай “Хэвлэл мэдээллийн ажилтан томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/,
- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дугаартай “Ш.Шыг ажилд томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/130 дугаартай “Засаг даргын орлогчоор ажилд томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоол /1 дэх хавтаст хэргийн 91-96 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 423 дугаартай албан бичиг, түүний хавсралт Ш.Шын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал/,
- Хохирлын тооцоо /1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/34 дугаартай “Ш.Аийг Алтанцөгц сумын Засаг даргаар томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 139 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон сумдын Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээ /1 дэх хавтаст хэргийн 05-57 дахь тал/,
- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/282 дугаартай шийтгэх тогтоол /1 дэх хавтаст хэргийн 152-163 дахь тал/,
- Яллагдагч Ш.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ш.Шт зориулж ямар нэгэн хүнийг ажлаас чөлөөлөөд давуу байдал бий болгоогүй, түүнийг гэрээт ажилтан гэдэг утгаар цалингийн доод түвшингээр цалинжуулсан. ...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ш.Шыг хэвлэл мэдээллийн ажилтнаар томилсон захирамж биелэгдээгүй. Тухайн үед сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Е Ш.Шт олгох цалин хөлс байхгүй, тэгээд ч батлагдаагүй орон тоо гээд биелүүлээгүй. ...Ш.Ш ял эдэлж ирээд өрөнд ороод тухайн үед их өрөвдөлтэй байсан. ...ингээд түүнийг ажилтай болгох гээд л гэрээт ажилтнаар ажиллуулсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал/,
- Иргэний хариуцагч Ш.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дээрх албан тушаалд сумын засаг дарга Ш.А захирамж гарган томилж, би 2022 оны 3 дугаар сар хүртэл ажил хийсэн боловч сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Е захирамжийг биелүүлэхгүй, надад цалин гаргаж өгөхгүй болохоор нь би тус ажлаас гарчихсан. Ингээд сүүлд дахин намайг томилсон, учир нь би Авлигын хэрэгт шалгагдаж өрөнд ороод манай хашаа байшинг шүүхийн шийдвэрээс хураахаар болсон тул Ат очоод намайг ямар ч хамаагүй ажилтай болгох боломж байна уу, би өрөнд орж дууслаа гэхэд намайг дахин Хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн албан тушаалд томилсон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 212-213 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:
5.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад баримтуудтай харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.
6.Шүүгдэгч Ш.А нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/34 дугаартай захирамжаар мөн өдрөөс эхлэн тус аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор аймгийн Засаг даргын орлогч Х.Арманы 2024 оны 11 дүгээр сарын 11-ний Б/46 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. / 1 дэх хавтаст хэргийн 139-140 дэх тал/,
Тодруулбал: Шүүгдэгч Ш.А нь 2020-2024 оны хооронд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байхдаа урьд тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад шүүхээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн, нэг намын, журмын нөхөр гэгдэх Ш.Шыг ажилтай болгох зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А/129 дугаартай захирамж гарган Ш.Шыг Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газарт “хэвлэл мэдээллийн ажилтан” гэх орон тоонд томилсон шийдвэрийг гаргаж, сумын засаг даргын тамгын газрын төсвөөс Ш.Шт цалин олгохыг Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Е, нягтлан бодогч М.Г нарт даалгаж шийдвэрлэсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/,
Улмаар Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Е, нягтлан бодогч М.Г нар нь тус тамгын газрын бүтэц, орон тоонд “Хэвлэл мэдээллийн ажилтан” гэх орон тоо батлагдаагүй тул Ш.Шт олгох цалингийн төсөв байхгүй гэх үндэслэлээр сумын Засаг дарга Ш.Аийн дээрх шийдвэрийг биелүүлээгүй болох нь тогтоогджээ.
7.Гэтэл шүүгдэгч Ш.А нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дугаартай захирамж гарган, Ш.Шыг дахин Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газарт “хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх орон тоонд томилж, тамгын газрын цалингийн төсвөөс цалин гаргаж олгохыг Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Е, нягтлан бодогч М.Г нарт даалгаж, тэдгээрт “Энэ хүн ял эдлээд бүх дансаа хаалгасан, ямарч цалин мөнгөгүй, гачигдалтай байгаад байна. Урьд нь би энэ хүнийг томилоход та нар 1 жил орчим цалин олгохгүй явлаа, би дахиад захирамжаараа томилж байна, одоо цалинг нь гаргаж олго, гаргасан шийдвэртээ би өөрөө эзэн болно, та нарт хүн чанар байна уу, миний гаргасан шийдвэрийг биелүүлж, Ш.Шт цалин олгохгүй бол та нарт хариуцлага тооцно” гэх зэргээр дарамт шахалт үзүүлсэн,
8. Шүүгдэгч Ш.А нь Алтанцөгц сумын засаг даргаар ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сард тус сумын тамгын газрын дарга А.Еыг нэг удаа ажлаас чөлөөлж, эрх бүхий этгээдээс Ш.Аийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Еыг ажилд нь эргүүлэн томилж байсан /2 дахь хавтаст хэргийн 69-73 дахь тал/ зэргээс шалтгаалан Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Е, нягтлан бодогч М.Г нар нь сумын засаг дарга Ш.Аийн шийдвэрийг түүний шахалтаар биелүүлж, тус тамгын газрын цалингийн сангаас Ш.Шт 2021 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 2.200.000 төгрөгийн цалин олгосон,
9. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх орон тоо батлагдаагүй, дээрх орон тоо нь аль ч аймаг, нийслэл, сум, дүүргийн тамгын газрын бүтэц орон тоонд тусгагдаагүй байхад Алтанцөгц сумын засаг дарга буюу шүүгдэгч Ш.А нь батлагдаагүй орон тоог бий болгож, Ш.Шыг “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх ажилд томилон ажиллуулсан гэх үйл баримтууд тогтоогджээ.
10. Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусган, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс иргэн С.Габиденээс гаргасан гомдол, мэдээлэлд хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, хавсралт материалууд /1 дэх хавтаст хэргийн 05-57 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/, гэрч Ш.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал/, гэрч А.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 73 дахь тал/, гэрч А.Еын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/, гэрч М.Гий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/, гэрч М.Айсаулегийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай “Хэвлэл мэдээллийн ажилтан томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дугаартай “Ш.Шыг ажилд томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/130 дугаартай “Засаг даргын орлогчоор ажилд томилох тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 86 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 423 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Ш.Шын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал/, шүүгдэгч Ш.Аийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал/, иргэний хариуцагч Ш.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 212-213 дахь тал/ зэрэг нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Хэргийн үйл баримтад шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:
1. Прокурорын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2413002700117 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 120 дугаартай яллах дүгнэлт зэргээр шүүгдэгч Ш.Аийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, ял сонсгосон нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” авлигын гэмт хэрэгт тооцохоор заажээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “нийтийн албан тушаалтан” гэх тусгай субъект үйлдсэн байхаар хуульчилсан байна.
4.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.
5.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.1 дүгээр зүйлд ”Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 11.1.9-д “Төрийн улс төрийн албан тушаалтанд бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч хамаарна” гэж тус тус заасан байна.
6.Дээрх хуулийн заалтаас үзэхэд сумын засаг дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн улс төрийн удирдах албан тушаалтан мөн бөгөөд шүүгдэгч Ш.А нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байсан нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/34 дугаартай захирамжийн хуулбар, тус аймгийн Засаг даргын орлогч Х.Арманы 2024 оны 11 дүгээр сарын 11-ний Б/46 дугаартай захирамжийн хуулбар зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 139-140 дэх тал/,
7.Иймд шүүгдэгч Ш.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Нийтийн албан тушаалтан” гэх субъект гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.А нь Алтанцөгц сумын засаг даргын хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл болон дээд шатны засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тодорхойлогдсон албаны чиг, үүргийн хүрээнд албан үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх бөгөөд нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангах юм.
9.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ш.А нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралтад тусгагдаагүй, тус сумын засаг даргын тамгын газарт байхгүй орон тоо болох “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх ажилд өөрийн танил Ш.Шыг томилон ажиллуулж, төсөвт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байх бөгөөд түүний албаны бүрэн эрх, чиг үүргийг холбогдох хууль тогтоомж, дээд шатны засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд судлан үзэхэд тэрээр сумын засаг даргын хувьд өөрийн ажлын алба болох тамгын газрын бүтэц орон тоог батлах, цалингийн санг тогтоож, тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэх эрхгүй болох нь дараах байдлаар нотлогдож байна.
10.Тодруулбал: Нэг дэх хавтаст хэргийн 142-150 дахь талд авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Алтанцөгц сумын засаг даргын хооронд байгуулагдсан засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээний хуулбарыг судлахад сумын засаг дарга нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэх үүрэг хүлээж, үр дүнг аймгийн засаг даргын өмнө хариуцах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоог хууль, журмын дагуу нөхөх, хуульд заасан хугацаанд сул орон тооны захиалгыг Төрийн албаны салбар зөвлөлд шуурхай хүргүүлэх, хууль бус томилгоо хийхгүй байх, томилгооны зөрчлийг арилгуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.
11.Түүнчлэн Сумын засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд мөн зүйлийн 59.1.1-д заасан “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх; 59.1.22-д заасан “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт заасан “тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, Засаг дарга зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх” зэрэг бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.
12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заажээ.
13. Дээрх хууль тогтоомжийн заалтаас үзэхэд сумын засаг дарга нь албаны бүрэн эрхийн хүрээнд зөвхөн сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг эдлэх бөгөөд өөрийн ажлын алба болох тамгын газрын газрын бүтэц орон тоог батлах, цалингийн санг тогтоож, тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх, тэр тусмаа батлагдаагүй орон тоог бий болгож, тамгын газарт ажилтан томилох чиг үүргийг хэрэгжүүлэх эрхийг түүнд хуулиар олгоогүй, тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх асуудал нь Сумын засаг даргын албаны бүрэн эрхэд биш, түүний тамгын газрын даргын албаны бүрэн эрх, чиг үүрэгт хамаарч байна.
Тодруулбал: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт зааснаар засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан батлах, тамгын газрын цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг засаг даргын тамгын газрын дарга хэрэгжүүлэхээр хуульд заажээ.
14. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын засаг даргын тамгын газрын дарга А.Е нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлж, Алтанцөгц сумын тамгын газрын 2023 оны бүтэц, орон тоог Засгийн газрын тогтоолоор баталсан орон тооны хязгаарт нийцүүлэн баталжээ./1 дэх хавтаст хэргийн 88-89 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал/, эвлХхххх
Нэг дэх хавтаст хэргийн 88-89 дэх талд авагдсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тушаал, түүний хавсралтыг судлан үзэхэд 2023 онд тус сумын тамгын газарт сумын засаг дарга-1, засаг даргын орлогч 1, засаг даргын тамгын газрын дарга 1, байгаль орчны хяналтын улсын байцаагч 1, санхүүгийн албаны дарга 1, төрийн сангийн мэргэжилтэн 1, ХАА-н тасгийн дарга бөгөөд бэлчээр, тэжээл, газар тариалан хариуцсан мэргэжилтэн 1, ХАА-н тасгийн МАА-н үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн 1, ХАА-н тасгийн Хүнс, Жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн 1, нийгмийн бодлогын мэргэжилтэн 1, хууль, эрх зүйн мэргэжилтэн 1, архив, бичиг хэргийн эрхлэгч 1, нягтлан бодогч 1, нярав 1, жолооч 1, сахиул, манаач 2, үйлчлэгч 1 зэргээр нийт 18 орон тоог баталсан байх бөгөөд тус сумын тамгын газарт Ш.Шыг томилсон “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх орон тоо батлагдаагүй, дээрх орон тоо байхгүй болох нь тогтоогдож байна.
15. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Ш.А нь 2020-2024 оны хооронд тус аймгийн Алтанцөгц сумын засаг даргаар ажиллахдаа албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрт нь хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын засаг даргын тамгын газрын 2023 оны бүтэц, орон тоонд тусгагдаж, батлагдаагүй “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх орон тоонд иргэн Ш.Шыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр томилсон шийдвэрийг гаргасан нь Авлигын гэмт хэргийн шинжтэй байна.
16. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгссөнд тооцохоор заажээ.
17. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно”, “Энэ хуульд заасан “давуу байдал” гэж Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т заасныг ойлгоно” гэж тус тус заажээ.
18. 2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгохоор тус тус заажээ.
19. Нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч Ш.Аийн хууль бус томилгоо хийж, Ш.Шыг тамгын газрын бүтэц орон тоонд байхгүй ажилд томилсон үйлдэл нь түүний сумын засаг дарга гэх албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо буюу өөрийн танил найз Ш.Шыг ажилтай болгох зорилгыг гүйцэлдүүлэхэд ашиглаж, албаны эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл тул шүүгдэгч Ш.Аийг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж үзнэ.
20. Түүнчлэн нийтийн албан тушаалтан, шүүгдэгч Ш.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаар иргэний хариуцагч Ш.Ш нь 2023 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын хооронд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоонд тусгагдаж, батлагдаагүй “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх орон тоонд ажиллаж, 2.200.000 төгрөгийн цалин хөлс авч, түүнд Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад заасан эдийн ашигтай байдал буюу “давуу байдал” бий болсон нь тогтоогдож байна.
21. Иймд шүүгдэгч Ш.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
22. Шүүгдэгч Ш.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Ш.Аийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
23. Шүүгдэгч Ш.Аийн нийтийн албан тушаалтан буюу Сумын засаг даргын хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.3-д заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-д заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан” Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэх,
Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах; 39.1.2-д заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх; 39.1.3-д заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” зэрэг хууль тогтоомжоор нийтийн албан тушаалтан, төрийн албан хаагчид хориглосон заалтуудыг бүхэлд нь зөрчсөнийг дурдах нь зүйтэй.
24. Прокурорын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03, 04 дугаартай тогтоолуудаар шүүгдэгч Ш.Аийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэлээр яллагдаж байсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын дарга А.Е, нягтлан бодогч М.Г нарын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ./2 дахь хавтаст хэргийн 76-83 дахь тал/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийснээр төгссөнд тооцохоор заажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.А нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дугаартай захирамжаар иргэний хариуцагч Ш.Шыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын засаг даргын тамгын газарт “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх ажилд томилсон шийдвэрийг гаргаснаар түүний үйлдсэн гэмт хэрэг төгссөн байх тул гэмт хэрэгт төгссөний дараа Ш.Шт цалин олгосон гэх А.Е, М.Г нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Түүнчлэн А.Е, М.Г нар нь шүүгдэгч Ш.Аийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дугаартай “Ш.Шыг ажилд томилох тухай” хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байсан, Ш.А нь дахин 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/89 дугаартай захирамж гарган, Ш.Шыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын засаг даргын тамгын газарт “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх ажилд томилсны дараа өөрийн хууль бус шийдвэрийг биелүүлэхийг А.Е, М.Г нараас шаардаж, тэдгээрт дарамт шахалт үзүүлж байсан гэх үндэслэл хэрэгт тогтоогдсон тул А.Е, М.Г нарыг субьектив санаа зорилгын хувьд Ш.Атэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэх дүгнэлтийг хийж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
25. Шүүгдэгч Ш.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэний хариуцагч Ш.Ш нь “Хэвлэл мэдээлэл хариуцсан засаг даргын туслах” гэх батлагдаагүй орон тоонд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажиллаж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газрын төсөвт 2.200.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/, гэрч, иргэний хариуцагч Ш.Шын мэдүүлгүүд 1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал/, гэрч А.Е, М.Г нарын мэдүүлгүүд /1 дэх хавтаст хэргийн 73-78 дахь тал/, Ш.Шын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/, мөрдөгчийн хохирлын тооцоо /1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал/ зэрэг баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байх бөгөөд уг хохирлыг төлж барагдуулаагүй байна.
Иргэний хариуцагч Ш.Ш нь нийтийн албан тушаалтны буруутай үйлдлийн улмаас хууль бусаар ажилд томилогдсон хэдий ч тэрээр 2023 оны 6-10 дугаар сарын хооронд тус тамгын газарт ажил хөдөлмөр эрхэлснийхээ төлөө цалин, хөлс авсан байх тул төрд учирсан хохирол болох 2.200.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох Ш.Аээс гаргуулж, төсөвт төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
26. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Аээс гэмт хэргийн хор уршигт 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газарт олгож шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ш.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, шүүгдэгч Ш.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хариуцах чадвартай” болох нь тус тус тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагчаас шүүх хуралдаанд:”Шүүгдэгч Ш.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгчийн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түр оршин сууж байгаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна. Шүүгдэгч Ш.А нь урьд тус шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн байгаа. Уг ялаас торгох ялыг бүрэн төлж, баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Харин нийтийн албанд ажиллах эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэмж нэгтгэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг,
3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ш.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Түүнчлэн шүүгдэгч нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон тул Ш.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Ш.А шүүх хуралдаанд: Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Төрийн албанд 30 гаруй жил ажиллахдаа хэн нэгнээс хээл хахууль авч, хууль бус зүйл хийж байгаагүй. Ш.Шын хувьд ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзаж, ийм үйлдэл хийхэд хүрсэн. Миний бие урьд ял шийтгүүлж, төрд ажиллах эрхээ 5 жилээр хасуулсан тул хувиараа ажил хөдөлмөр эрхэлж, Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа. Ар гэрийн хувьд оюутан хүүхдүүдийн төлбөр төлдөг тул амьжиргаагаа залгуулах, хүүхдүүдийн төлбөр төлөхийн тулд хувийн ажил хийх нөхцөл боломжийг хангаж, өмгөөлөгчийн хэлсний дагуу тэнсэж өгнө үү” гэв.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт этгээдийг нийгэмшүүлэх зорилго нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад нийцсэн байх учиртай юм.
7. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Ш.А нь 2 удаа хууль бус шийдвэр гаргаж урьд хамт ажиллаж байсан, нэг намын харьяалалтай, авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж ажлаасаа чөлөөлөгдсөн найз Ш.Шыг ажилтай, цалин орлоготой болгохын тулд сумын тамгын газарт байхгүй, батлагдаагүй орон тоонд ажилд томилж, өөрийн хууль бус шийдвэрийг биелүүлэхийг тус тамгын газрын дарга А.Е, нягтлан бодогч М.Г нараас удаа дараа шаардаж, тэдгээрт нөлөөлж байсан нөхцөл байдал тогтоогдсон,
8. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хувьд нийтийн албан тушаалтан Ш.А нь иргэн Ш.Шыг хууль бусаар ажилд томилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан бага хэмжээний хохирлыг улсад учруулсан, түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их буюу Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг бууруулах хор уршигтай зэргийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
9. Түүнчлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй,
Тэрээр урьд тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байна./1 дэх хавтаст хэргийн 152-163, 216 дахь тал/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заажээ.
Шүүгдэгч Ш.А нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болоогүй байх тул түүний энэ нөхцөл байдлыг шүүгдэгч Ш.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
10.Шүүгдэгч Ш.А нь хувийн байдлын хувьд 1974 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар /Улаан харгана/ багт оршин суух хаягтай, хувьдаа Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 4 дүгээр баг, Цагаан түнгэ гэх газарт байрлалтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 1400 м/кв хэмжээтэй газар, мөн багт байрших 144 м/кв хэмжээтэй хувийн орон сууц, 100 м/кв хэмжээтэй үйлчилгээний төв, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар баг, Ах хус тау М.Хашхынбай-1 гудамжны 102 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 814м/кв хэмжээтэй газар зэрэг эд хөрөнгөтэй болох нь тогтоогджээ. / 1 дэх хавтаст хэргийн 105-111 дэх тал/,
11. Иймд шүүхээс шүүгдэгч Ш.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч Ш.Аийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болон бусад хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аэд нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
12.Шүүгдэгч Ш.Аийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан бага хэмжээний хохиролд хамаарах 2.200.000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлснийг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хэрэглэв.
13. Шүүгдэгч Ш.Аэд оногдуулсан ялын хэмжээний хувьд энэ төрлийн гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөлийг харгалзав.
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.
15. Шүүгдэгч Ш.А нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байна./1 дэх хавтаст хэргийн 152-163, 216 дахь тал/,
Шүүгдэгч Ш.А нь урьд тус шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 12500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.500.000 төгрөгөөр торгох ялыг бүрэн төлж барагдуулсан болох нь ахлах шийдвэр гүйцэтгэгч А.Зердегийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1/159 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай” тогтоолоор нотлогдож байна.
16.Тодруулбал: Шүүгдэгч Ш.Аэд урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 12500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулснаас шүүгдэгч Ш.А нь торгох ялыг бүрэн төлж барагдуулсан, нэмэгдэл ялыг эдэлж дуусгавар болоогүй болох нь тогтоогдож байна.
17. Шүүгдэгч Ш.Аэд урьд ял шийтгэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоол нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсноор гүйцэтгэх хуудас бичигдэж, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 221-222, 226-227 дахь тал/,
18. Нэг дэх хавтаст хэргийн 220 дахь талд авагдсан Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Дарханбекийн “Торгох болон эрх хасах ялаар шийтгүүлсэн Шөндей овогтой Аийн ялын тооцоо” гэх баримтаас үзэхэд шүүгдэгч Ш.А нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас 1 сар, 21 хоногийн нэмэгдэл ялыг эдэлж, 04 жил, 10 сар, 09 хоног нийтийн албанд томилогдох эрх хасах ялын үлдэгдэлтэй байсан нь тогтоогдож байна.
19. Дээрх хугацаанаас тооцож үзэхэд шүүгдэгч Ш.А нь өнөөдрийн байдлаар буюу 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шийтгэх тогтоол гарах хүртэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах нэмэгдэл ялаас 04 жил, 06 сар, 20 хоногийн нэмэгдэл ялыг эдлээгүй үлдсэн болох нь тогтоогдож байна.
20. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аэд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албан ажиллах эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 12.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.500.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аэд урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилээр хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түүнд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилээр хасах нэмэгдэл ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
22. Шүүгдэгч Ш.А болон түүний өмгөөлөгч Г.Э нар нь шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Аийг хуваариа хөдөлмөр эрхэлж, орлого олж, ар гэрээ тэжээхийн тулд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд түр оршин сууж байгаа гэх тайлбарыг гаргасан хэдий ч энэ талаар шүүхэд ямар нэгэн нотлох баримтыг ирүүлээгүй, хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар шүүгдэгч Ш.А нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар баг, Улаан харгана гэх газарт оршин суух хаягтай болох нь тогтоогдож байна. /1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал/,
23. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
24. Шүүгдэгч Ш.А болон түүний өмгөөлөгчөөс шүүгдэгч Ш.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах хүсэлт гаргасныг хангах үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч Ш.А нь шүүх хуралдаанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргахгүй оролцсон боловч тэрээр мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, шат шатны прокурорт гомдол хүсэлт гаргаж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Тиймээс шүүгдэгч Ш.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх урьдач нөхцөл болох “мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн” гэх нөхцөл хангагдаагүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх” хүсэлтийг хүлээн авах боломжгүй,
25. Шүүгдэгч Ш.А нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж, уг ялыг эдэлж дуусгавар болоогүй байгаа нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.
26. Шүүгдэгч Ш.А нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х бм овогт Шгийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аэд нийтийн албанд ажиллах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аэд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албан ажиллах эрхийг 3 /гурав/ жилээр хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 12.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.500.000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аэд урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн нийтийн албанд томилогдох эрхийг 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түүнд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилээр хасах нэмэгдэл ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аээс гэмт хэргийн хор уршигт 2.200.000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
7. Шүүгдэгч Ш.А нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
8. Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б