Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/136

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ба даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,  

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Т.Ө,

Шүүгдэгч Е.Аын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Я.С,

Шүүгдэгч Е.Кийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  өмгөөлөгч А.С,

Шүүгдэгч И.Жын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгч Е.А, Е.К, И.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.А, Е.К, И.Ж нарт холбогдох эрүүгийн 2113001430100 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .. дугаар /Цагаан эрэг/ багийн .. дүгээр гудамжны.. тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны .. дугаар хорооллын К... тоотод амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.... Т.. ургийн овогтой И.ы Ж, регистрийн дугаар: .....

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйч ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ..дүгээр /Хуст арал/ багийн... дүгээр гудамжны... тоотод оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Жана ауыл/ багийн Нөрөөлөг хотхон ... тоотод амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш. Ху.. ургийн овогтой Е.ын К, регистрийн дугаар: ....

3. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, одоогоор Баян-Өлгий аймаг дахь Мэргэжпийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багш ажилтай, ам бүл-3, эх, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1.. дугаар /Жана ауыл/ багийн .дугаар гудамжны 0.. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш.жүзик овогт Е.н А, регистрийн дугаар: ...П.;

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Ж нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Х.Нигмет болон Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.А, мөн төвийн сургалтын албаны арга зүйч Е.К нартай,

Шүүгдэгч Е.К нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны арга зүйчээр, Е.А нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллахдаа Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жтай тус тус бүлэглэж, 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй буюу тус сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаалын хавсралтаар жагсаасан нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй иргэн З.Г, О.Б, А.Е, М.Ү, А.Ж, М.А, М.А, Х.С, М.К, Е.М, Е.С, Б.Б, Е.Г, Б.Б, П.С, Х.Ө, А.Е, А.М нарын нэр бүхий 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцлийг бүрдүүлэн, дээрх нэр бүхий 18 иргэнд давуу байдал бий болгож, төрд 22.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлтийн агуулга:

1.Шүүгдэгч Е.А гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Яагаад зарим гэрч нар намайг бүх багш нарын ирцийг дангаар бүртгэж байсан гэж мэдүүлсэн талаар бол би үнэндээ мэдэхгүй байна. Гэхдээ зарим нэг багш надад хэлэхдээ, “Тань руу чиглэсэн ийм мэдүүлгүүд нь тухайн үед захирал ажлаас чөлөөлөгдсөний дараа шинээр ирсэн захирал болон хүний нөөцийн ажилтан нарын санаачилгаар хийгдсэн байж магадгүй. Тэд таны ажлыг авахын тулд багш нарыг нэг нэгээр нь дуудан, ийм төрлийн мэдүүлэг бичүүлж авсан” гэж ярьж байсан. Энэ бол миний биеэр сонссон яриа бөгөөд тухайн багш яг ингэж надад хэлсэн. Гэхдээ би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Шүүгдэгч Е.К гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Би 2014 оноос хойш Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ажиллаж байгаа бөгөөд 2018 оноос эхлэн сургалтын албаны арга зүйчээр томилогдон ажиллаж байна. Холбогдож буй эрүүгийн хэрэгт намайг яллагдагчаар татсан. Одоогийн мөрдөн шалгах ажиллагаанд холбогдуулан авсан долоон журналын эхний хуудас дээр сургалтын албаны менежерийн гарын үсэг, сургуулийн албан ёсны тамга дарсан байгаа нь харагдаж байна. Энэ нь тухайн бүртгэл, бичилтүүдийг сургалтын албаны менежер албан ёсоор баталгаажуулсан болохыг илэрхийлж байгаа юм. Гэрч Айгүлийн мэдүүлгээс харахад намайг сургалтын менежерээр ажиллаж байсан гэж мэдүүлсэн байна. Манай байгууллагын бүтэц, ажил үүргийн хувьд сургалтын албаны менежер болон арга зүйчийн эрх, үүрэг нь тодорхой ялгаатай. Сургалтын албаны менежер нь албан бичиг, баримт дээр гарын үсэг зурж, сургуулийн тамга дарж баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан юм. Харин арга зүйч нь сургалтын хөтөлбөр, төлөвлөлтөд зөвлөмж өгөх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй. Журналын бүртгэл, багш нарын ирц, анги даалтын нэмэгдэл зэрэг мэдээллийг анги даасан багш өдөр бүр хөтөлж, сургалтын албаны менежер баталгаажуулдаг. Энэхүү процесст миний зүгээс баталгаажуулах, гарын үсэг зурах эрх мэдэл байхгүй. Мөн энэ хэрэгт холбогдохоос өмнө, миний өгсөн мэдүүлгүүд зөвхөн гэрчийн мэдүүлэг гэж ойлгож байсан. Гэвч хожим намайг яллагдагчаар татаж, өмнө нь миний гаргаж өгсөн нотлох баримтыг тухайн мөрдөгч бүрэн танилцуулаагүй байсан нь ойлгомжгүй байгаа. Хэрэв энэ нотлох баримтуудыг урьд нь бүрэн авч, үнэлсэн бол намайг яллагдагчаар татах үндэслэлгүй байх боломжтой байсан талаар мөрдөгч өөрөө ч дурдсан. Систем дээр бүртгэлтэй байгаа багш нарын ирц, анги даалтын нэмэгдэлтэй холбоотой бүртгэлийг зөвхөн сургалтын алба болон сургалтын албаны менежерийн шийдвэрээр баталгаажуулдаг. Журналын бичилт, бүртгэл дутуу байгаа гэх асуудал нь тухайн үед захирлын болон сургалтын албаны албан ёсны тушаал гараагүйтэй холбоотой байж болзошгүй юм.  Сургалтын байгууллагад ашиглагдаж буй систем буюу цахим бүртгэл болон “ногоон журнал” нь ижил утга, зориулалттай бичиг баримт биш юм. Систем нь ерөнхийдөө багш, суралцагчийн ирцийн мэдээллийг бүртгэх, зарим хүний нөөцийн болон сургуулийн дотоод мэдээллийг хадгалах зорилготой бөгөөд сургалтын төлөвлөгөө, анги даалтын нэмэгдэлтэй холбоотой бүртгэлүүдийг хөтөлдөг боловч өдөр тутмын сургалтын агуулга, хичээлийн нарийвчилсан мэдээллийг тусгаж чаддаггүй. Харин ногоон журнал бол тухайн хичээл өдөр бүр орсон эсэх, ямар сэдвээр, хэдэн цагаар хичээл орсон, хэн орсон, хэдэн суралцагч оролцсон зэрэг сургалтын бодит үйл явцыг өдөр тутам бүртгэж, тэмдэглэж явдаг гар бичгийн үндсэн суурь баримт бичиг юм. Энэ бичиг баримт нь одоогоор цахимжуулаагүй бөгөөд сургалтын албанаас хяналт тавих, үнэлгээ хийх, багшийн ажилласан цагийг нотлох, цалин бодох зэрэгт ашиглагддаг гол эх сурвалж байдаг. Иймээс систем болон ногоон журнал хоёр нь ижил утгатай биш бөгөөд систем зөвхөн тодорхой мэдээллийг бүртгэх цахим хэрэгсэл болон ногоон журнал нь сургалтын үйл явцыг өдөр тутам бүртгэх, баталгаажуулах зориулалттай цаасан суурьтай албан ёсны бичиг баримт юм. Тэр утгаараа би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна” гэв.

3. Шүүгдэгч И.Ж гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Миний бие 2015 оноос 2021 оны хооронд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалд ажиллаж байсан. Намайг буруутгаж байгаа асуудал нь зөвхөн 2019-2020 оны хичээлийн жилтэй холбоотой бөгөөд тухайн үед суралцагчдад давуу байдал олгож, тэтгэлэгт хамруулсан гэх асуудал яригдаж байна. Энэ талаар би дараах тайлбарыг өгч байна. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр элсэлтийн тушаал гарсан бөгөөд уг тушаалд өмнөх оноос үлдсэн буюу нэмэлтээр элссэн суралцагчдыг шинэ элсэгчидтэй хамт цахим бүртгэлд оруулсан. 2019 оны 11 дүгээр сард цахим систем шинээр нэвтэрч, суралцагчдыг бүртгэх шаардлага тулгарсан. Е.К тухайн үед ганцаараа 1000 орчим хүүхдийг бүртгэх боломжгүй байсан тул компьютерын мэдлэгтэй ажилчдын тусламжтайгаар цахим бүртгэлийг хийсэн. Энэ нь хувь хүний эрх ашгийн төлөө биш, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор хийгдсэн болно. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хичээлийн жилийн эхний буюу 1 дүгээр семестр дууссан. Үүний дараа суралцагчид 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу амралтаас буцаж ирсний дараа 2 дугаар семестр эхэлсэн. Харин хоёр хоногийн дараа буюу 01 дүгээр сарын сүүлээр улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдаж, бүх хичээл цахим хэлбэрт шилжсэн. Энэ талаар тухайн үеийн Боловсролын сайдын тушаал, холбогдох баримтууд байгаа. Цахим сургалт сар сараар сунгагдсаар 6 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Үүний улмаас манай байгууллага дээр тухайн үед хэн нь идэвхтэй суралцаж байсан, хэн нь байхгүй байсан гэдгийг тодорхой гаргах боломж хязгаарлагдмал байсан. Тухайн үед Мэргэжлийн боловсролын газрын даргын өгсөн чиглэлийн дагуу цахим системд бүртгэлтэй бүх суралцагчдыг ирцэд бүртгэх үүрэг ирсэн тул бид тухайн даалгаврыг биелүүлсэн. Сургуулийн элсэлтийн хяналтын тоо тухайн жилд батлагдсан хэмжээнд хүрээгүй, энэ асуудал өнөөдөр ч манай байгууллагад тулгамдсан хэвээр байгаа. Иймд тухайн үед хийгдсэн үйлдэл нь хууль зөрчсөн, хувь хүний эрх ашигт үйлчилсэн гэхээс илүүтэй байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, хүүхдүүдийн суралцах эрхийг хангах үүднээс хийгдсэн болно. Жил бүрийн 03 дугаар сараас эхлэн дараа жилийн элсэлтийн бэлтгэл ажил эхэлдэг. Энэ үед бид хөдөө гадаагүй явж, таньдаг мэддэг хүн бүртээ "мэргэжлийн боловсролын сургалтад суралцах хүсэлтэй, мэргэжилтэй болох сонирхолтой хүн байвал бидэнтэй холбогдуулаарай, сургуульд элсүүлж өгье" гэж санал хүргэдэг байсан. Энэ ажлын хүрээнд тухайн үед надад зарим хүмүүс хандсан бөгөөд тэдгээр хүмүүсийг би бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тухайн үед элсэлтийн бүртгэл хариуцаж байсан хүмүүст нэрсийг нь өгч бүртгүүлсэн. Харин одоо эдгээр хүмүүсийн ирцийг цахим системд оруулах гэхээр, яг л би өдөр бүр анги дээр нь байж, ирц бүртгэл хийгээд байсан мэт харагдаж болзошгүй байна. Учир нь тухайн үед сургуулийн багш хүн өөрөө ирц бүртгэлээ цахим системд оруулна гэж журамд заасан байсан. Бид тухайн үед багшийн оруулсан ирцийн мэдээлэлд үндэслэн, цаасан хэлбэрээр яам руу албан ёсоор мэдээ хүргүүлдэг байсан. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш манай сургууль дээр багш ч, оюутан ч байхгүй болсон. Энэ нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа байх. Би хоёр жил орчим манаачтайгаа л хамт үлдсэн. Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдлын улмаас аймгийн Онцгой комиссын даалгавар болон сайдын тушаалын дагуу бид сургуулийн дотуур байрыг тусгаарлах байраар тохижуулж, гамшгийн үеийн бэлэн байдлын хүрээнд ажилласан. Сургалтын өдөр тутмын үйл ажиллагаа биш, харин халдвар хамгааллын чиглэлд анхаарч ажилласан. Энэ хугацаанд сургалт цахимаар явагдаж байсан ч, бидний гол анхаарал ковидтой тэмцэх, орон нутгийн шуурхай штабын чиглэлийн дагуу ажиллахад төвлөрсөн. Миний санаж байгаагаар нэмэлт тушаал тухайн оны 1 сард гарсан байх ёстой ч, албан тушаалын эмхэтгэл дотор одоогоор алга байна. Цахим ирцийн бүртгэлийг тухайн ангийн багш нар өөрсдөө хийдэг бөгөөд үүнийг тухайн хэрэгт хуулийн төлөөлөгчөөр оролцож байгаа Оргил, Баярхүү ч мөн онцолсон. Бусад хууль эрх зүйн асуудлуудыг өмгөөлөгч нар дэлгэрэнгүй тайлбарлах байх. Мөн сургалтын журналтай холбоотой асуудалд тайлбар өгөхөд журнал дээр нэр орсон, ороогүй гэсэн маргаан байна. Гэвч журналыг захирал эсвэл сургалтын менежер хөтөлдөггүй, харин багш нар өөрсдөө хөтөлж, тухайн ангийн суралцагчдын мэдээллийг бүртгэх үүрэгтэй байдаг. Надад тухайн үед эдгээр хүмүүс орж ирээгүй, би бүртгээгүй гэдгээ хэлээгүй. Би 2021 онд ажлаа хүлээлгэж өгсөн. Хэрэв тухайн үед эдгээр хүмүүс үнэхээр суралцаагүй гэдгийг мэдсэн бол, би өөрөө нэхэмжлэл гаргаж, хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авах байсан гэв.

4. Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: ”...Шүүгдэгч И.Ж, Е.К, Е.А нарт холбогдох 2113001430100 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэргийн үйл баримтыг товчхон авч үзвэл гэмт хэрэг үйлдэгдэх үед Баян-Өлгий аймагт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан шүүгдэгч И.Ж, Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.А, тухайн үед сургалтын албаны арга зүйчээр ажиллаж байсан шүүгдэгч Е.К нар нь санаатай нэгдэн, хамтран оролцож 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй буюу захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай, 2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай тушаалын хавсралтын нэрсийн жагсаалтад нэр нь ороогүй иргэн З.Г, О.Б, А.Е, М.Ү, А.Ж, М.А, М.А, Х.С, М.К, Е.М, Е.С, Б.Б, Е.Г, Б.Б, П.С, Х.Ө, А.Е, А.М нарын нэр бүхий 18 иргэнийг Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцсан мэтээр цахим системд бүртгэж, албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцлийг бүрдүүлэн дээрх нэр бүхий арван найман иргэнд давуу байдал бий болгож төрд 22 сая төгрөгийн хохирол учруулан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж байна. Түүнчлэн шүүгдэгч И.Ж нь энэ гэмт хэргийг үйлдэхийг удирдсан, хамтран гэмт хэрэг үйлдэгчдийн оролцоог хуваарилсан нь гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Гэмт хэргийн улмаас төрд 22 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс иргэний хариуцагч М.Унзила 800.000 төгрөг, Х.Ө 500.000 төгрөг, П.С 500.000 төгрөг, Б.Б 500.000 төгрөг, З.Г 1.100.000 төгрөг, М.А 1.300.000 төгрөг, Х.С 1.200.000 төгрөг, М.К 1.000.000 төгрөг, Е.М 1.100.000 төгрөг, М.А 1.300.000 төгрөг, А.Ж 1.300.000 төгрөг нийт 10.600.000 төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл 11.400.000 төгрөгийг иргэний хариуцагч Е.Гаас, 1.400.000 төгрөг, Б.Боос 800.000 төгрөг, М.Унзилагаас 500.000 төгрөг, Х.Өээс 800.000 төгрөг, П.Соос 800.000 төгрөг, Б.Боос 800.000 төгрөг, А.Егаас 1.200.000 төгрөг, О.Баас 1.300.000 төгрөг, Е.Сээс 1.400.000 төгрөг, А.Еаас 1.300.000 төгрөг, А.Мээс 1.100.000 төгрөг гаргуулж, төрд төлүүлж, хохирлыг арилгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай болох нь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч И.Жын холбогдсон хэргийн хувьд 18 хүнээс 15 хүний нэрийг И.Ж А, К нарт өгч, цахим системд бүртгүүлсэн, үлдсэн 3 хүний нэрийг бүртгэхэд оролцоогүй гэсэн. Гэтэл 3 хүний асуудлыг Б.А гэдэг хүн өөрөө танилцуулаад “миний ах дүү нар байгаа юм, цахимд бүртгэснээр явуулчих уу?” гэхээр зөвшөөрсөн байдаг. Тухайн 18 иргэнийг өнөөдрийг хүртэл Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсүүлж авсан тухай тушаал байхгүй. Тушаал гаргаж, оюутнаар элсүүлэх шийдвэр гаргаагүй учраас И.Ж гэдэг хүн нэгдүгээрт энэ хүмүүст мөнгө авах боломжийг бүрдүүлж, давуу байдал олгож байна гэж үзсэн. Хамгийн гол нь суралцагч нарыг элсүүлэхдээ тушаал журмынхаа дагуу элсүүлсэн юм уу? Ингэж элсүүлсэн бол тушаал дээр нэр нь байгаа юу? Е.К, Е.А нарт “би нэр өгсөн” гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Тэгэхээр энэ нэр өгч байгаа үйлдэл нь хэдийг нь хэн бүртгэх талаар хуваарилаад нэр өгөөд захиалаад байгаа. Тэрийгээ тайлбарлахдаа ямар ч байсан энэ сургалт үйлдвэрлэлийн төвд хүн бүртгэх ёстой гэдэг л бодол байсан юм байна. Гэтэл энэ хүмүүс чинь тэр уулын мухарт байгаа малчид, Улаанбаатарт байгаа хүн, мөн Ховд аймагт давхар сурч байгаа хүн яаж сурч амжих юм бэ? Үүнийг  яагаад нягтлаагүй юм бэ? Энэ нь өөрөө шүүгдэгч нарын  хийх ёстой үйлдэл байсан. Оюутнаар элсүүлэх тушаал гараагүй байхад бүртгэж зөвшөөрөл олгодог. Бүртгэл хийгдсэн учраас тэр хүний данс руу мөнгө орж давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа юм. Нэгдүгээрт, 18 хүнийг тушаал гараагүй байж байхад цахим бүртгэлд бүртгэж байгаа асуудал, хоёрдугаарт, албан ёсны баримтад дурдаад байгаа журнал дээр энэ хүмүүсийн нэр байхгүй байна. Багш нар цаасан журнал дээр бүртгээгүй байхад цахим дээр бүртгэл нь яваад байгаа. Дараагаар нь ирцийн бүртгэлд хяналт тавьж нэгдсэн цагийн тооцоог мэдээлэх үүргийн асуудал байгаа бөгөөд ийм үйлдлүүд дээр Е.К  хамтарч оролцоод байна. Дараа нь Б.А бүртгэлийг хийсэн, цахим ирцийг бүртгэсэн үйлдлүүдээрээ гэм буруутай байна. Шүүгдэгч И.Ж, Е.К, Е.А нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч И.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Е.К, Е.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Е.Аын өмгөөлөгч Я.С гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ шүүхийн ажиллагаа болон прокурорын ажиллагаа Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэх бөгөөд яллах дүгнэлтийн  тэмдэглэл хэсэгт яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл тусгана гэж заасан. 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн 134 дугаартай яллах дүгнэлтэд Жантекей Тайлак овогтой И.Ж регистрийн дугаар бю771122326 гээд бичигдсэн байна. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгч Б.Аын нэр, регистр байхгүй гэж ойлгож байгаа. Энэ яллах дүгнэлтийг залруулах ёстой. Учир нь энд хүний амьдрал яригдаж байна. Яллах дүгнэлтээс үзэхэд Ж гэдэг хүнийг хоёр удаа бичигдсэн зүйл харагдаж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн энэ талаарх дүгнэлтийг давж заалдах шатны үгүйсгээгүй.Анхан шатны шүүхийн шүүгч энэ хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллах дүгнэлтийн алдаа зөрчлийн дэлгэрэнгүй дүгнэлт хийсэн. Үүнийг өмгөөлөгч миний бие нотлох баримт шинжлэн судлуулах үед танилцуулсан. Прокурор хүнийг яллаж болно, нотлох баримт шинжлүүлж болно, гол нь яллах дүгнэлтээ зөв бичих хэрэгтэй байна. Өнөөдөр энэ яллах дүгнэлтэд бичсэн зүйлээр шүүгдэгч Б.Аын асуудлыг шийдвэрлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруутайд тооцуулах гол эрх зүйн бичиг баримт нь яллах дүгнэлт юм. Тийм учраас яллах дүгнэлтэд гарсан алдааг залруулах боломж байгаа. Прокурор яллах дүгнэлтээ үндэслэлтэй, зөв бичиж ирээд оролцогч нарт дахиад танилцуулмаар байна. Шүүгдэгчийн овог нэр, регисртрийн дугаар зөв бичигдсэн яллах дүгнэлтийг бид гардаж авч танилцаад мэтгэлцмээр байна. Прокурорын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 134 яллах дүгнэлтэд өөрчлөлт оруулж, дахиж оролцогчдод гардуулж, алдааг залруулсны дараа хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Үндсэндээ миний өнөөдөр гаргаж байгаа дүгнэлтийн ерөнхий агуулга нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд тодорхой яригдсан. Давж заалдах шатны шүүхийн магадлал гарах үед бас энэ асуудал яригдаж байсан. Өнөөдөр гурав дахь удаагаа яллах дүгнэлт алдаатай байгаа тухай асуудал яригдаж байгаа. Хүниг яллаж байгаа баримт бичиг зөв байх ёстой. Энэ бол хууль ёсны байх зарчмын асуудал учраас ийм дүгнэлт гаргаж байгааг ойлгоорой гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч Е.Кийн өмгөөлөгч А.С гэм буруугийн шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүний болон хуулийн этгээдийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үед хүчин төгөлдөр байсан хуулиар тодорхойлно гэж заасан. Мөн тус хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхийг гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Эдгээр заалтыг үндэслэн дүгнэвэл, гэмт хэрэг нь эрх зүйн зөрчлөөс ялгарахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлагдсан, нийгэмд аюултай, мөн гэм буруутай байх гэсэн үндсэн шинжээрээ ялгагддаг. Харин гэмт хэрэгт хамтран оролцох гэдэг ойлголтод гэмт хэрэгт хамтран оролцогч бүр гэмт хэргийн зорилгод хүрэхэд чиглэсэн нэгдсэн санаа зорилготой, гүйцэтгэгчийн үйлдлийг дэмжиж, түүнийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсэж байдаг нь тэднийг дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгаж байгаа. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасны дагуу яллагдагчийн үйлдлийн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэхийг үндэслэлтэй тодорхойлох үүрэгтэй байдаг. Гэвч одоогийн яллах дүгнэлт нь энэ шаардлагад нийцэхгүй, туйлын оновчгүй, хангалтгүй байна. Тодруулбал, яллах дүгнэлтэд Авлигын эсрэг хууль болон Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар нийтийн албан тушаалтанд хамаарах зохицуулалтыг дурдсан боловч үүгээр хязгаарлагдаж, Е.Кийн үйлдлийг товчхон дурдсанаас цааш явсангүй. Жын хувьд ч түүний гэмт хэрэгт оролцсон байдал, эрхээ хэрхэн хэтрүүлсэн эсвэл үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” нь гэмт хэргийн объектив шинж гэж тодорхойлогддог. Гэтэл улсын яллагч нь Кийг арга зүйчийн үүргээр хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн эсвэл хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар дүгнэлт өгөөгүй байна. Яллах дүгнэлт зөвхөн үйл баримтыг товч дурдсан байдалтай байгаа бөгөөд, жишээлбэл “7 журналтай, 5 хавтаст хэрэг бүрдсэн”, “олон гэрчийн мэдүүлэг, иргэний хариуцагчийн тайлбарт тулгуурлан тогтоогдсон” гэх мэтээр баримтын талаарх мэдээллийг оруулсан байна. Энэ нь үйл баримт тогтоогдсон гэдгийг үгүйсгэх биш, харин энэ хэргийн яллагдагчид болох 3 хүний хувьд тэдний сэдэл, санаа зорилго нь юу байсан, гэмт хэрэг үйлдэх шууд санаатай байсан эсэх, үйлдлийн арга хэлбэр нь ямар байсан талаар тодорхой дүгнэлт хийх ёстой гэсэн үг юм. Уг хэрэг нь нийтийн албан тушаалтны гэмт хэрэг бөгөөд шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг гэдэг утгаараа ялгаатай, онцлогтой гэмт хэрэг тул прокурорын дүгнэлтэд энэ онцлогийг тусгаж, тухайн этгээд бүрийн гэм буруутай эсэхийг тогтоох үндэслэл, дүгнэлтүүдийг бодитой, хууль зүйн үндэслэлтэй тусгасан байх ёстой гэж үзэж байна. Өмгөөлөгчийн байр сууринаас үзэхэд, 2019-2020 оны хичээлийн жилд үйлдэгдсэн гэж үзэж буй үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй бөгөөд уг асуудлыг эрх зүйн зохицуулалтаар нь үнэлэхэд гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Энэ хугацаанд "Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль" хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус хуулийн 15 дугаар зүйлд суралцагч элсүүлэхтэй холбоотой зохицуулалтууд тодорхой тусгагдсан байдаг. Тухайлбал, 15.1-д мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь иргэнийг эзэмшсэн боловсрол, ур чадварын түвшин, хэрэгцээ, сонирхолд нь үндэслэн элсүүлнэ гэж заасан бол, 15.3-т тухайн байгууллагын элсэлтийн тоо, үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсруулж, холбогдох зөвлөлийн шийдвэрийг үндэслэн батална гэж заасан. Энэхүү зохицуулалтыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/187 дугаар тушаалаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх журам” батлагдсан нь хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. Гэтэл улсын яллагчийн зүгээс гаргасан яллах дүгнэлтэд 2019 онд 700 гаруй суралцагч элсүүлсэн бөгөөд нэмэлтээр 18 хүнийг элсүүлэхдээ албан тушаалтны тушаал гаргаагүй, мөн цахим системд тухайн үйлдлийг бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн байна. Гэвч тухайн элсэлтийн үйл явц, түүнийг зохицуулсан хууль тогтоомж, журамд “заавал захирлын тушаал гаргахгүй бол элсэлтийг хүчингүйд тооцно” гэх мэтээр заасан нэг мөр, зайлшгүй нөхцөл бүхий зохицуулалт байхгүй юм. Тийм байтал прокурорын зүгээс тухайн 18 суралцагчийг элсүүлсэн үйлдлийг шууд “хууль бус” хэмээн нэг талаас нь дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчиж байна. Түүнчлэн, мэргэжлийн байгууллагын багш, арга зүйч, менежерүүд элсэлтийн тоо болон бүртгэлийг хийх явцдаа хууль, журмын заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа ч яг ямар эрх, үүргийг хэрхэн хэтрүүлсэн, эсвэл биелүүлээгүй гэдгийг прокурорын дүгнэлтэд нарийн тодорхойлоогүй, хуулийн аль заалт, журмын аль хэсгийг зөрчсөнийг нэрлээгүй байна. Мөн яллах дүгнэлтэд дурдагдаж буй “7 журнал”, “18 суралцагчийн элсэлтийн бүртгэл” гэх мэт үйл баримтыг дурдсан боловч эдгээр нь өөрөө гэмт хэргийн бүрэлдэхүүний бүрэн бүтэн нөхцлийг хангахгүй, ердөө баримт, мэдээллийн агуулга төдий зүйл юм. Тухайлбал, Кийн хувьд, түүний албан тушаалын тодорхойлолтод заасан “арга зүйн зөвлөгөө өгөх, багшийн заах арга барилд дэмжлэг үзүүлэх” үүрэгтэй болохоос биш, элсэлтийн тушаал батлах, ирц бүртгэл хийх эрх бүхий албан тушаалтан биш юм. Түүнчлэн сургалтын байгууллагын ирцийн бүртгэл, суралцагчийн тэтгэмж олголтын асуудал нь өөрөө тусгай журмаар, яамны хяналт, үнэлгээгээр шийдэгддэг бөгөөд тухайн сургалтын менежер, арга зүйчийн түвшинд шууд хариуцах асуудал биш гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай журам"-аар тодорхой заасан байдаг. Энэ бүхэн нь тухайн хэрэгт буруутгагдаж буй этгээдүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эсхүл үүргээ биелүүлээгүй гэх шинжийг хангахгүй байгааг харуулж байгаа юм. Хэрэв тухайн журмыг зөрчсөн үйлдэл байгаа бол энэ нь захиргааны зөрчлийн хүрээнд авч үзэх асуудал бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна. Иймд миний зүгээс энэхүү хэргийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх үндэслэл хангалтгүй, шүүгдэгчдийн үйлдэлд гэмт хэргийн шинж бүхий эрх зүйн бүрэлдэхүүн бүрэн дүүрэн тогтоогдоогүй, харин ажил үүргийн хуваарилалт, захиргааны дотоод зохион байгуулалтын хүрээнд гарсан ойлголцлын зөрүү, журам хэрэгжүүлэх арга барилын ялгааг гэмт хэрэгт шууд шилжүүлэн үнэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ийм нөхцөлд би өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчдийн алинд нь ч гэмт хэрэг үйлдсэн гэсэн бодит, хууль зүйн үндэслэлтэй буруутгал тавигдах боломжгүй хэмээн дүгнэж байна. Тухайн яам нь улирал бүр тэтгэмж олгох асуудалтай холбоотойгоор тогтмол хяналт шалгалт явуулдаг бөгөөд энэхүү зохицуулалт нь Кийн үндсэн чиг үүрэгтэй огт холбоогүй. Дээрх асуудалтай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх албан ёсны тайлбарт эрүүгийн хэрэгт шинжлэн судлагдаж буй аливаа мэдээллийг тухайн хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар заавал харьцуулан үзэхийг заасан бөгөөд мөн хуулийн 16.3-д зааснаар эх сурвалжаа зааж чадаагүй мэдүүлэг дангаараа нотлох баримт болох боломжгүй гэж тодорхой заасан. Тиймээс энэхүү шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан баримтаар тогтоогдож буй нөхцөл байдал нь дараах утгыг илэрхийлж байна. Тухайлбал, 15 суралцагчийн мэдээллийг цахим программд шивэх үүргийг шүүгдэгч Е.Ат даалгасан бөгөөд Е.А захирлын дуудсанаар ирж, ганцаараа уг шивэлтийг хийсэн нь шалгалтын явцад ил болсон ба мэдээлэл шивэгдсэний дараа захирал нь "К чи мэдээллийг оруулсан уу?" гэхэд К "би мэдээлэл оруулаагүй, амжаагүй" хэмээн хариулсан бөгөөд удалгүй дахин асуухад мөн адил хариулт өгч, "хүмүүс үлдчих вий" гэж удирдлага онцгойлон анхааруулсан боловч К үүнийг үгүйсгэсэн бөгөөд тухайн үйлдэл чат мессеж болон гар утасны үзлэгээр батлагдсан. Үүгээр  уг мэдээллийг шивсэн хүн нь зөвхөн А гэдэг нь нотлогдсон бөгөөд А өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Ж мөн "би Ат энэ даалгаврыг өгсөн" гэж мэдүүлсэн ба А тухайн үед "гурван хүнийг нэмэх үү?" гэж лавлахад "тийм" гэж зөвшөөрсөн тухай мэдүүлгээ өгсөн бөгөөд үүний дагуу нийт 18 хүний мэдээлэл шивэгдсэн нь тогтоогдож, үүнд К оролцоогүй нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нэг мөр тогтоогдсон. Ж ч "К энэ хэрэгт яагаад татагдаж байгааг ойлгохгүй байна" хэмээн мэдүүлсэн бөгөөд К өөрөө ч анхнаасаа мэдүүлэг өгөхдөө гэрчийн хувиар мэдүүлэг өгнө гэж бодож яваад яллагдагчаар татагдаж байгаагаа мэдээд өөрт байгаа нотлох баримтуудыг сүүлд гаргаж өгсөн нь мөрдөгчид үнэлгээ хийхэд чухал ач холбогдолтой байсан. Хэрэв түүнийг уг мессэж чаат, баримтуудыг анхнаасаа танилцуулсан бол яллагдагчаар татах үндэслэл гарахгүй байсан болохыг мөрдөгч хэлсэн байдаг. Иймд Е.Кийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл хангалтгүй гэж дүгнэж байна” гэх дүгнэлтийг,

 

7. Шүүгдэгч И.Жын өмгөөлөгч С.Н гэм буруугийн шүүх хуралдаанд “...Энэ яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Шүүгдэгч нарын биеийн байцаалт зөв бичигдээгүй. 3 шүүгдэгч байхад яллах дүгнэлтэд зөвхөн хоёрхон хүний биеийн байцаалт бичигдсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн Ж гэдэг хүний нэрийг 2 удаа бичсэн байгаа. Ж гэдэг хүнийг бол хоёр удаа яллаж байгаа юм уу, үгүй юм уу? Энэ яллах дүгнэлт хуульд заасан журмыг зөрчиж байгаа учраас шүүхэд шилжүүлсэн хэмжээний хүрээнд шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг өнөөдөр шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Хоёрдугаарт, прокурор шүүгдэгч нарыг санаатай нэгдэж бүлэглэсэн, гэмт бүлэглэл гэдэг үүднээс ярьж байна. Мөн миний үйлчлүүлэгч И.Жыг гэмт хэргийг зохион байгуулагч гэж үзэж хамтран үйлдэж байгаа бусад оролцогч нарын хийх ёстой гэмт үйлдлийг хуваарилж өгсөн удирдсан байдлаар оролцож байгаа гэж тайлбарлаж байна. Энэ гэмт хэргийг зохион байгуулж удирдсан нөхцөл байдал хэргийн нөхцөл байдлын хүрээнд тогтоогдсон эсэхийг харах ёстой. Бусад шүүгдэгч нарын хийх ёстой үйлдлийг хуваарилж өгч тохиролцсон нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдоогүй. Бодит байдалд 18 иргэн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад өөрөө болон бусдаар дамжуулсан бүртгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Зарим нэг нь өөрсдөө ирээд бүртгэл хийлгэж, зарим нэг хөдөө байдаг хүмүүс Ныгмет гэдэг хүнээр дамжуулж бүртгүүлсэн. Мөн тухайн байгууллагад ажиллаж байсан шүүгдэгч Б.Ааар дамжуулан бүртгэл хийлгэсэн хүмүүс бас байгаа. Бүртгүүлсэн хүмүүст сургалтад суугаагүй мөртлөө сургалтад суусан мэтээр тэтгэмж олгогдсон. Энэ тэтгэмжийн мөнгө дансанд орж байгааг зарим нэг нь мэдсэн, зарим нэг нь мэдээгүй үйл баримт тогтоогдож байна. Тэтгэмжийн мөнгө яагаад 18 иргэний дансанд орсон юм бэ? Энэ нь тэдгээр хүмүүст давуу байдал бий болгосон асуудал мөн юм уу, биш юм уу? гэдгийг анхаарах ёстой. Бодит үнэн байдал дээр тийм асуудал байгаагүй. Энэ зүгээр нэг санхүүгийн зөрчлийн шинж чанартай асуудал, прокурорын байгууллага болон авлигатай тэмцэх газар энэ асуудлыг шалгахаас өмнө төрийн аудитын байгууллага энэ асуудлыг хянан шалгаж суралцаагүй сургуульд нь бүрэн хамрагдаагүй нийтдээ арван найман хүнд 22.000.000 төгрөг олгогдсон асуудал яригдсан нь зөвхөн ирцийн бүртгэлтэй холбоотой байсан. Эдгээр хүмүүс авах ёсгүй байсан  гэдгийг төрийн аудитын байгууллага тогтоож, санхүүгийн зөрчил гэж үзэж, нөхөн төлүүлэх тухай акт бичсэн. Төрийн аудитын байгууллагын нөхөн төлүүлэх акт бол санхүүгийн акт юм.  Төрд хохирол учирсан 22 сая төгрөгийг барагдуулах шийдвэр гаргачихсан. Гэтэл үүнийг тусад нь дахиад гэмт хэрэг болгож үүсгэж, санаатай нэгдэж үгсэн тохиролцсон зохион байгуулалттай бүлэг үйлдсэн гэх мэтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр яллаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. И.Жын хувьд 2016 оноос хойш сургуулийн захирлаар 5, 6 жил ажилласан. Энэ хугацаандаа сургалтыг зохион байгуулж ирсэн хүний хувьд зөвхөн 2019-2020 оны хувьд 18 суралцагч хууль бусаар тэтгэмж авсан асуудал гарч ирсэн. Энэ яаж гарсан бэ гэхээр эцсийн эцэст 2019 оны тэтгэмж олгох журмыг харах ёстой. Энэ журамд нэг сарын ирц нь тухайн суралцагчийн хувьд 75-аас доошгүй хувь байснаар тухайн тэтгэмжийг авахаар байна. Ирцийг анги даасан багш бүртгэж авдаг.  Бүртгэхдээ цахимаар бүртгэж тухайн цахимаар бүртгэсэн бүртгэлийг хэвлэж авч яамны холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн байх ёстой. Ингэж хүргүүлснээр яамнаас энэхүү тэтгэмж сар тутам олгогддог. Үүнтэй холбоотой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боргил гэдэг хүний мэдүүлэгт хэн тухайн ирцийн бүртгэлийг бүртгэдэг, ямар тохиолдолд суралцагчдад тэтгэмж олгодог, олгохгүй байх ямар боломж байна гэдгийг тодорхой байгаа. Түүнчлэн анхлан суралцагчдыг тус сургуульд цахимаар бүртгэснээр эсхүл тушаал шийдвэр гаргаж суралцагч элсүүлснээрээ мөнгө төгрөг шууд орж байдаг уу эсхүл явц дундаас сургалтад хамрагдаагүй нөхцөлд энэ суралцагчдын тэтгэмжийг олгодог уу гэдгийг тодруулж асуусан. Сар тутмын ирцийн бүртгэл маш чухал бөгөөд зөвхөн шууд элссэнээр тухайн суралцагч тэтгэмж авах боломж бүрддэггүй. Прокурорын зүгээс “та нар нэг удаагийн элсэлтийг хийж, үүгээр дамжуулан суралцагчдад тэтгэмж авах давуу байдал бий болгосон байна. Мөн энэ бүхнийг зохион байгуулалттай бүлэглэж хийсэн байна” гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь уг үйл явц нь зохион байгуулалттай гэмт хэрэг биш бөгөөд тухайн ажилтан бүр өөрийн хуулиар тогтоогдсон чиг үүргийн дагуу л ажилласан. Жишээлбэл, захирал элсэх шийдвэрийг гаргасан, цахим бүртгэл хариуцсан ажилтнууд мэдээллийг системд оруулсан, зарим тохиолдолд багш нар өөрсдөө суралцагчдыг цахимаар бүртгэсэн. Гэвч эдгээр үйлдлүүд нь хэн нэгнийг тэтгэмж авах зорилгоор хуурамч бүртгэл хийсэн гэсэн нотолгоо биш юм. Суралцагчид тэтгэмжийг анх элссэнээр бус, сар бүрийн цахим ирцийн бүртгэлд үндэслэн Яамнаас шууд данс руу нь шилжүүлэн олгож ирсэн. Энэ үйл явцын талаар мэдүүлсэн Айгүл, Боргил, Назира гэх мэт хүмүүсийн мэдүүлэг зөрүүтэй, зарим нь үндэслэлгүй байна. Тухайлбал, Боргил тухайн үйл явцыг бүхэлд нь мэдэж байсан мэт мэдүүлсэн ч нотолгоо муу, Назира болон бусад багш нар “бид цагийн бүртгэлийг хийдэггүй, цахимаар бүртгэгдсэн мэдээлэл баталгаажаагүй” гэж мэдүүлж байна. 18 суралцагчийн хувьд ч багш нар өөрсдөө цахим бүртгэл хийсэн нь үнэн боловч тухайн бүртгэл нь тэтгэмж авах үндэслэл болох эсэхийг Яамнаас нарийвчлан шалгаж, тодруулсан зүйл алга. Цаасан болон цахим бүртгэл хоорондоо давхардсан эсэх, тухайн үед ямар журмаар тэтгэмж олгож байсан нь тодорхой бус байгаа. Түүнчлэн, хэргийн материалд хавсаргасан баримтуудаас үзэхэд, тухайн багш нар өөрсдөө “ирцийн бүртгэл зөв хийгдсэн” гэдгийг баталгаажуулан гарын үсэг зурсан байгаа. Энэхүү баримт нь шүүхийн материал дунд 400 гаруй хавтаст багтсан байгаа юм. Гэвч тэдгээр хүмүүс  гэрчийн мэдүүлэгтээ тэд өөрсдийн өмнө нь гарын үсэг зурж баталгаажуулсан баримтаа үгүйсгэсэн байна. Тухайлбал, “ирц бүртгээгүй, А бүртгэсэн” гэх мэтээр мэдүүлэг өгсөн. А тухайн үед Монгол Улсад байгаагүй бөгөөд түүний гадаад паспортын хуулбараас харахад 2020 оны 3-р сараас хойш Монголд байгаагүй нь тодорхой байна. Гэтэл тэр хүн Казахстан улсаас 45 багшийн өдөр тутмын ирц, 700 гаруй хүүхдийн сургалтад хамрагдсан байдлыг бүртгэх ямар ч боломжгүй. Учир нь тухайн цахим систем нь гадаадаас нэвтрэх боломжгүй юм. Хэрэв Монголд байсан ч гэсэн энэ хэмжээний хүүхдийн ирцийн бүртгэлийг өдөр тутам нарийвчлан хөтлөх нь тухайн мэргэжилтний хувьд биелүүлэх боломжгүй зүйл. Иймд багш нарын гэрчийн мэдүүлэг болон шүүгдэгчдийн мэдүүлэг хоорондоо зөрж байгааг анхаарах ёстой. Тиймээс тухайн асуудлыг зөвхөн багш нарын мэдүүлэг дээр үндэслэж шийдэх бус, хөндлөнгийн нотлох баримтуудыг давхар нягтлан шалгаж, үнэн зөв дүгнэлт гаргах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл тухайн бүртгэлийн асуудлыг хөндлөнгийн талаас нарийвчлан шалгаагүйд бид гомдолтой байна. И.Жын зүгээс, тухайн үед элсэгчдийн тоо дутмаг байсан тул ирсэн бүх хүнийг бүртгэх, нэмэлт элсэлт авахад бэлэн байсан гэдгээ мэдэгдсэн. Сургуулийн зүгээс анги дүүргэлтийг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсрол олгох үүргийн хүрээнд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх нь яамтай байгуулсан гэрээний нэг шалгуур байсан юм. Иймээс тухайн хүмүүсийг ирсэн эсэх, хэн авчирсан эсэхээс үл хамааран элсүүлэн суралцуулах байр суурьтай байсан. Гэсэн ч нэмэлт тушаал шийдвэр гаргасан эсэх нь өнөөдөр тодорхой бус бөгөөд үүнтэй холбоотой баримт байхгүй гэж мэдэгдэж байгаа. Үүнийг И.Ж тухайн үед цар тахлын онцгой нөхцөл байдал байсан, захирлаас өөр ажилтан байгаагүй, ажиллах нөхцөл хүндэрсэн гэх мэт шалтгаанаар тайлбарласан. 2019 оны 11-р сараас хойш сургуулийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Бүртгэлүүд цаасан хэлбэрээс цахим хэлбэр рүү шилжиж, цахим бүртгэлийн дагуу яам руу тэтгэлгийн материалыг илгээж, суралцагчдыг бүртгэсэн. Иймд цахимаар бүртгэгдсэн хүмүүсийг "суралцаагүй, оролцоогүй" гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй гэж бид үзэж байна. Тиймээс “нэмэлт тушаал шийдвэр гараагүй, нэмэлт элсэлт аваагүй” гэх үндэслэлээр тухайн хүмүүсийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

8. Эрүүгийн 2113001430100 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Гэрч П.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Нигмет надад чамайг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд оруулчихсан шүү гэж хэлж байсан. Харин үүний дараагаас, ...эхлээд сард 100,000 төгрөг, дараагаас нь 200,000 төгрөг сард ордог байсан, би тэр мөнгийг өөрийн гэр бүлийн ахуйн хэрэгцээнд зарцуулж байсан. Би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ямар нэгэн хичээлд сууж байгаагүй, ...би 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарыг хүртэл Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян гэх газар мал маллаж амьдарч байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

- Гэрч З.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний ах Серик надад 2019 оны 9 дүгээр сард би чамайг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлчихлээ гэж хэлсэн. Удалгүй миний нуруу өвдөөд ажил хийж чадахгүй болоод Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байрлах гэрлүүгээ хөдөө явсан. Тэгээд хөдөө байх хооронд миний дансанд оюутны тэтгэлэг гэх нэртэй 100,000 төгрөг орж ирсэн. 2019 оны 10, 11, 12 дугаар саруудад 100,000 төгрөг, харин 2020 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудад 200,000 төгрөг сар бүр орж ирж байсан. Тэгээд тухайн мөнгийг ихэнхийг нь эхнэр болох Армангүлийн дансаар дамжуулан авч хэрэглэж байсан, ...гэр бүлийн хувийн хэрэгцээнд ашиглаж байсан, ...би ямар нэгэн хичээлд сууж байгаагүй. Тус сургуульд очиж үзээгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 12-13 дахь тал /,

 

-Гэрч Е.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хүргэн ах болох Ныгмет гэх хүн намайг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд чамайг бүртгүүллээ гэж хэлээд миний дансны дугаар, регистрийн дугаарыг аваад явсан. Тэгэхээр нь би мэргэжлийн үнэмлэх авна шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь Ныгмет надад чиний сарын тэтгэмжийн мөнгө гэж 100,000-200,000 төгрөг орно, харин чи түүнийг орсны дараагаар би чамд данс өгнө, чи тэр данс руу шилжүүлж өгөөрэй, би хүмүүст өртэй, тэрнийгээ төлнө гэсэн. Тэгэхээр нь би сар бүр мөнгө данс руу оронгуут шилжүүлж байсан, ямар ч мөнгө авч ашиглаагүй, ...Ныгмет гэх хүн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс захирал болох И.Жыг таньдаг гэж байсан. Надад миний хүргэн ах Ныгмет аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлчихлээ гэж хэлж байсан. Гэхдээ би ямар нэгэн хичээлд сууж үзээгүй, ...гэхдээ би тэтгэлэг болгож аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн газраас олгосон 1,100,000 төгрөгөөс ашиглаагүй, Ныгмет гэх хүний өгсөн данс руу шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал /,

          - Гэрч Б.Нурсолтаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019-2020 оны хичээлийн жилд модон эдлэлийн багшаар 1г2 гэх нэршилтэй анги удирдсан багшаар хариуцан ажиллаж байсан. Повед овогтой С, Хазез овогтой Ө нар манай ангид суралцаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал /,

         - Гэрч Р.Володягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019-2020 оны хичээлийн жилд барилгын цахилгаанчин 1д2 гэх нэршилтэй ангийн анги удирдсан багшаар хариуцан ажиллаж байсан, ...2019-2020 оны хичээлийн жилд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын цахилгааны ангийг хариуцаж байхад тус сургуулийн захирал Ж нь Бекет овогтой Байбосын, Абай овогтой М, нэрийг нь санахгүй байна, дахиад 1 сурагч нийт 3 сурагчийг надад бүртгүүлсэн, ...Бекет овогтой Байбосын, Абай овогтой М, нэрийг нь санахгүй байна, дахиад 1 сурагч, нийт 3 сурагч нь хичээлд нэг ч удаа ирж байгаагүй, ямар нэгэн хичээлд сууж байгаагүй учир барилгын цахилгааны 1д2 гэх ангийн журналаас нэрийг нь хассан. Харин цахим систем сургалтын албанаас хасагдсан эсэхийг нь мэдэхгүй байна. Азамат овогтой Еыг бол мэдэхгүй юм байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал /,

         -Гэрч А.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээлд сууж байгаагүй мөн ямар ангид бүртгүүлснээ мэдэхгүй байна. ..Би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, хичээл сургуульд суралцаж байгаагүй тэтгэлэг авч байснаа хүлээн зөвшөөрч байна. Нийтдээ 1.300.000 төгрөгийн тэтгэлэг авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал /,

        - Гэрч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сард, ...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд миний хадам ээж болох Бахытгүл намайг бүртгүүлж оруулсан байсан, ...2019 оны 11 сарын үеэс мөнгөн тэтгэлэг орж эхэлсэн, ...би тухайн сургуульд суралцаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал /,

        - Гэрч Е.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 9 сар тэтгэлэг авч байсан. Нийтдээ 1,400,000 төгрөгийн тэтгэлэг авсан, ....би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хичээлд, ...бараг сууж байгаагүй, ...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл сургалтад хамрагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал /,

       - Гэрч Ш.Назирагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019-2020 оны хичээлийн жилд хүлэмжийн аж ахуй фермер 1иЗ гэх нэршилтэй ангийн анги удирдсан багшаар хариуцан ажиллаж байсан. Би Есей овогтой Г гэх эмэгтэйг огт харж байгаагүй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн статистик хариуцсан мэргэжилтэн одоогоор хүний нөөцийн ажил эрхэлж байгаа Е.А гэх эмэгтэй тухайн 2019-2020 оны хичээлийн жилд Mergjil.mn гэх мэдээллийн нэгдсэн санд ангийн суралцагч нарын хичээлийн ирцийг шивж оруулдаг байсан, ...Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019-2020 оны хичээлийн жилийн хүлэмжийн аж ахуй фермер 1иЗ гэх ангид Есей овогтой Г гэх эмэгтэй хичээлд сууж байгаагүй, хэрвээ миний хичээлд сууж байсан бол ангийн журналд бүртгэх ёстой, суугаагүй би бүр харж байгаагүй учир бүртгээгүй, ...суусан сурагчдын ирцийг, ...2019-2020 оны хичээлийн жилд миний хариуцсан 1иЗ ангийг статистик хариуцсан мэргэжилтэн Е.А оруулдаг байсан...” гэх мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал /,

             - Гэрч Е.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019-2020 оны хичээлийн жилд www.mergjil.mn гэх мэдээллийн нэгдсэн системийн нэвтрэх эрх надад байгаагүй, харин Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн арга зүйч Е.К, захирал И.Ж нарт нэвтрэх эрх байдаг...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

- Гэрч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний ах дүү нар гэх юм бол, ...Есей С ажилгүй, Есей А Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүний нөөц, Есей Г Улаанбаатар хотод оршин суудаг, ...намайг 2019 онд анх миний төрсөн дүү болох Есей А бүртгүүлсэн, ...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд ямар нэгэн хичээлд сууж огт үзээгүй, ...сар бүр ордог тэтгэлгийн мөнгийг би гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал /,

- Гэрч Б.Байбосын /Б.Б/-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг анх, ...Ныгмет гэх нэртэй хүн, ...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд, ...бүртгүүлсэн. Би 2019 оны 10,11,12 сард сар бүр 100.000 төгрөг, 2020 оны 01-05  дугаар сард сар бүр 200.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийн тэтгэлэг авч, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал/,

            - Гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний ах Аяан нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жыг сайн таньдаг байсан, Тэгээд  Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс тэтгэлэг авахын тулд ХААН банкны 5188110003 тоот данс нээлгэж, 2019 оны 10,11,12 дугаар сард 300.000 төгрөг, 2020 оны 01,02,03,04,05 дугаар сарын тэтгэлэгт сар бүр 200.000 төгрөг, нийт 1000.000 төгрөг авсан. Би тэтгэлэгт авсан 1.300.000 төгрөгийг би гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49 дэх тал /,

- Гэрч А.Егийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2019 он оны 9 дүгээр сард 2 удаа очиж байсан, тэрнээс өөрөөр сургалтад хамрагдаж очиж байгаагүй болно. 2019-2020 оны хичээлийн жилд ихэнх хугацааг Сагсай суманд өнгөрөөсөн. Харин Өлгий суманд ирэх үеэрээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд очиж байгаагүй. Би гэр бүлээ тэжээх ёстой, ажиллаж байсан учир сургуульд ирж чадаагүй, ...Би тэтгэлэгт 1.200.000 төгрөг авсан, тухайн мөнгийг би гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал /,

            - Гэрч М.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд, ...би тухайн үед Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд сурдаг байсан учир очиж байгаагүй, ...Би 2019 оны 10, 11 сард сар бүр 100.000 төгрөг, 2020 оны 01-04 сарыг дуустал сар бүр 200.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийн тэтгэлэг авч хувийн хэрэгцээнд хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал/,

- Гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд намайг Нигмет гэх хүн бүртгүүлсэн, ...би тухайн үед буюу 2021 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод амьдарч ажиллаж байсан учир тус сургууль дээр очиж байгаагүй, ...2019 оны 10-12 сард сар бүр 100.000 төгрөг, 2020 оны 01-05 сард сар бүр 200.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийн тэтгэлэг авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан, ...ямар нэгэн хүнд өгөөгүй өөрөө ашиглаж байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 57 дахь тал /,

- Гэрч Б.Асхарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2019-2020 оны хичээлийн жилд хүнд машин механизмын оператор гэх 1в4 гэх нэршилтэй ангийн анги даасан ангийн багш байсан, ...Зардыхан овогтой Г, Оразбай овогтой Б, Акей овогтой Е эдгээр нэр бүхий сурагчид нэг ч удаа хичээлд ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59 дэх тал /,

- Гэрч М.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2019, 2020 онд бүтэн Баян-Өлгий аймгийн Сагсай суманд байсан, ...би тухайн 2019-2020 оны хичээлийн жилд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс 1,300,000 төгрөг авсан нь хууль бус гэдгийг мэдэж байсан, буруугаа хүлээж тухайн мөнгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн хавтаст хэргийн 62 дахь тал /,

- Гэрч Х.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаагүй, ...Нигмет гэх хүн надад хэлэхдээ сар бүр мөнгө авна гэж хэлсэн. Тэгээд удалгүй миний дансанд 2019 оны 10,11,12 сард сар бүр 100.000 төгрөг, 2020 оны 01-05 дугаар сарыг дуустал сар бүр 200.000 төгрөг, нийт 1.300.000 төгрөгийн тэтгэлэг орж ирснийг өдөр тутмын хэрэгцээнд буюу ахуйн хэрэглээнд зарцуулсан, ...би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2019-2020 оны хичээлийн жилд ямар нэгэн хичээл сургалтад хамрагдаж байгаагүй. Мөн би хэзээ ч тус сургууль дээр очиж үзэж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

- Гэрч Х.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаагүй, ...Нигмет гэх хүн чи ХААН банкинд данс нээлгээрэй гэж хэлсэн. Миний нээлгэсэн дансанд  2019 оны 11 сараас эхлэн мөнгө орж эхэлсэн. Нийт 1.200.000 төгрөг орж ирснийг би өдөр тутмын хүнс болон ахуйн хэрэгцээнд зарцуулж байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал /,

- Гэрч Б.Серикжаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 2019-2020 оны хичээлийн жилд сантехникийн 1ж2 гэх нэршилтэй ангийн багшаар ажиллаж байхад Есей овогтой С, Минет овогтой А, Хызырхан овогтой С гэх 3 сурагч нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цахим бүртгэлд бүртгэлтэй байсан ба 2019 оны 9 дүгээр сарын 01-нээс хичээлийн шинэ жил эхлэх үеэс нэг ч удаа хичээлд ирж сууж суралцаж байгаагүй, ...тухайн үед Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Ж надад эдгээр 3 хүүхдийг хичээлд ирнэ гэж хэлж байсан, ...захирал И.Ж надад эдгээр 3 хүүхдийг цахим ирцийн бүртгэлд байлгаж бай, энэ 3 хүүхдийг би хариуцна гэж хэлсэн, ...2019-2020 оны хичээлийн жилд цахим бүртгэлийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн мэргэжилтэн Есей овогтой А хариуцаж байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71 дэх тал/,

- Гэрч А.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд огт суралцаж байгаагүй, ...тэтгэлэгт орж ирсэн 1.300.000 төгрөгийг би ...өөрийнхөө ойр зуурын хэрэгцээнд хэрэглэж дуусгасан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74-76 дахь тал /,

- Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сард Е.К багштай сургууль дээр очиж уулзаад би дахиад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах хүсэлтэй байгаа талаар тайлбарласан. Би тэтгэлэгт дансаар орж ирсэн 800.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд урьд 2.5 жилээр суралцаж байх үеийн тэтгэлэг юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 78 дахь тал /,

- Гэрч Ш.Амантайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай охин А.Ж нь  аймгийн төвд очиж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаагүй ба Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нэр нь бүртгэлтэй байсан юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81-82 дахь тал /,

- Гэрч Е.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний ах болох С нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ахын доод талын эгч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүний нөөцийн мэргэжилтэн хийж байсан, ...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд миний таньдаг хүмүүс гэвэл, ...миний бага эгч А байгаа, ...би 2019, 2020 онуудад Улаанбаатар хотод амьдарч байсан, ...би тэтгэлэгт авсан 1.400.000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-89 дэх тал/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай “2019-2020 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх, суралцагчдын нэрсийн жагсаалт батлах тухай” тушаал, тушаалын хавсралт /01 дэх хавтаст хэргийн 96-108 дахь, 2 дахь хавтаст хэргийн 238-250 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн N22 дугаартай “Төгсөгчдийн нэрс батлах тухай” тушаал, тушаалын хавсралт /1 дэх хавтаст хэргийн 109-116 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 50/А0470230/БӨА-2021/02-ГА дугаартай “...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2019-2020 оны хичээлийн жилийн суралцагч элсүүлэх, суралцагчийн нэрсийн жагсаалт баталсан 2019 оны А/45 дугаар тушаалыг, төгсөгчдийн нэрсийг баталсан 2020 оны N22 дугаар тушаалыг, бүх багш нарын ангийн журналыг мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй тэтгэлэг олгосон суралцагчийн жагсаалттай нэг бүрчлэн тулгалт хийж шалгахад тухайн хичээлийн жилийн ангийн багшийн журналд бүртгэгдээгүй, хичээлд суугаагүй, ирцийн бүртгэл хийгдээгүй боловч цахим бүртгэлийн санд бүртгэгдсэн 18 суралцагчид 22,000,000 төгрөгийн тэтгэлгийг хууль бус олгосон зөрчил илэрлээ...” гэх акт, актын хавсралт /1 дэх хавтаст хэргийн 118-120 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан, акт, албан шаардлагын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 123-148 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн З.Гийн эзэмшлийн 5197231185 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 168-172 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн О.Бын эзэмшлийн 5197147500 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 173-203 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн А.Егийн эзэмшлийн 5188215518 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 204-220 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн М.Үгийн эзэмшлийн 5188221394 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 221-223 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн А.Жын эзэмшлийн 5197231662 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 224 дэх тал /,

- ХААН банкинд байрших иргэн М.Аын эзэмшлийн 5188110138 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 225-237 дахь тал/,

- ХААН банкинд байрших иргэн М.Аын эзэмшлийн 5188110003 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 238-239 дэх тал/,

- ХААН банкинд байрших иргэн Х.Сы эзэмшлийн 5188194346 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 240-242 дахь тал/,

- ХААН банкинд байрших иргэн М.Кгийн эзэмшлийн 5188168372 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 243-250 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн Е.Мийн эзэмшлийн 5197078022 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 01-03 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн Е.Сийн эзэмшлийн 5034262406 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн хавтаст хэргийн 04-22 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн Б.Бын эзэмшлийн 5194213103 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 23-32 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн Е.Гын эзэмшлийн 5000880088 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 33-53 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн Б.Байбосыны эзэмшлийн 5188221804 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 54-58 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн П.Сын эзэмшлийн 5197162222 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 59-64 дэх тал /,

- ХААН банкинд байрших иргэн Х.Өийн эзэмшлийн 5188124505 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 65-67 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн А.Еы эзэмшлийн 5180574380 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 68-85 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн А.Мийн эзэмшлийн 5194069644 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 86-98 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн З.Гийн эзэмшлийн 5197231185 тоот, иргэн О.Бын эзэмшлийн 5197147500 тоот, иргэн А.Егийн эзэмшлийн 5188215518 тоот, иргэн М.Үгийн эзэмшлийн 5188221394 тоот, иргэн А.Жын эзэмшлийн 5197231662 тоот, иргэн М.Аын эзэмшлийн 5188110138 тоот, иргэн М.Аын эзэмшлийн 5188110003 тоот, иргэн Х.Сы эзэмшлийн 5188194346 тоот, иргэн М.Кгийн эзэмшлийн 5188168372 тоот, иргэн Е.Мийн эзэмшлийн 5197078022 тоот, иргэн Е.Сийн эзэмшлийн 5034262406 тоот, иргэн Б.Бын эзэмшлийн 5194213103 тоот, иргэн Е.Гын эзэмшлийн 5000880088 тоот, иргэн Б.Байбосыны эзэмшлийн 5188221804 тоот, иргэн П.Сын эзэмшлийн 5197162222 тоот, иргэн Х.Өийн эзэмшлийн 5188124505 тоот, иргэн А.Еы эзэмшлийн 5180574380 тоот, иргэн А.Мийн эзэмшлийн 5194069644 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 99-126 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/111 дугаартай “Ажилд томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал, /Ерхуатын Кийг сургалтын албаны арга зүйчээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулах талаар/ /2 дахь хавтаст хэргийн 200 дахь тал,  4 дэх хавтаст хэргийн 13 дахь тал /,

- Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/197 дугаартай “И.Жыг ажилд томилох тухай” тушаал /2 дахь хавтаст хэргийн 206 дахь тал /,

- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай “Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, тогтоолын хавсралт /2 дахь хавтаст хэргийн 218-222 дахь тал /,

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай “Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, тогтоолын хавсралт /2 дахь хавтаст хэргийн 223-226 дахь тал /

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Боргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж буй суралцагчдад сар бүр олгож байсан тэтгэлэг нь 2019 оны дуустал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжиж байсан бол 2020 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны багцад улсын төсвөөс санхүүждэг болсон. Тухайн мөнгө бол улсын төсвийн мөнгө, улсаас яаманд харьяалагдаж ирсний дагуу хуваарилж өгч байсан. 2019 онд суралцагчийн тэтгэлэг олгогдоогүй тохиолдол байгаагүй, яагаад гэвэл төсвөөс санхүүжиж байгаа болохоор түүнийг өгөхгүй байх тохиолдол байхгүй. Магадгүй оюутанд мөнгө өгөөгүй гэж байгаа бол Засгийн газрын 2019 оны 12-р тогтоол, 2020 онд мөн оны 44-р тогтоолд заасны дагуу тухайн оюутан нь 1 сард суух хичээлийн 75 хувийн ирцтэй байгаагүй бол өгөөгүй байх боломжтой. Түүнээс бусад тохиолдолд бол заавал өгнө. Суралцагчийн тэтгэлгийг Засгийн газрын 2019 онд Засгийн газрын 2019 оны 12-р тогтоол, 2020 онд мөн оны 44-р тогтоолд заасны дагуу тухайн суралцагч нь 1 сард суух хичээлийн 75 хувийн ирцэд хүрсэн бол олгохоор заасан байдаг. Тэгэхээр 1 сард 75 хувиас доошгүй хувийн ирцтэй байх шаардлагатай. Ингэж байж тэтгэлгээ авах боломж үүсэх юм. Дээр хэлсэнчлэн суралцагчийн ирцийг үндэслэж олгодог, огт хичээлд суугаагүй мөн хичээлийн эхэнд суугаад цааш нь үргэлжлүүлж сураагүй суралцагчдад тэтгэлэг олгож болохгүй. Ирцийг Засгийн газрын тогтоолын хавсралтад заасны дагуу бүртгэж тухайн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс ирүүлж түүнийг үндэслэж тэтгэлэг олгодог. Ирцийг ирүүлэхдээ Мэргэжил боловсрол сургалтын нэгдсэн цахим систем гэж хөтөлдөг, түүнийг бүртгээд мөн цаасан хэлбэрээр баталгаажуулж Мэргэжил боловсролын дэмжих санд хүргүүлдэг. Үүнийг тухайн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хариуцсан мэргэжилтэн багш нар ирүүлдэг. Мэдээж яаманд аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс тухайн суралцагч хичээлдээ 75 хувиас дээш ирцтэй байсан гэсэн мэдээ ирүүлсэн учраас тэтгэлгийг олгож байгаа тэгэхээр яг бодит байдал дээр түүнийг илгээж байгаа албан тушаалтан нь худал мэдээлэл илгээгээд суугаагүй суралцагчдад тэтгэмж олгосон бол буцаан төвлөрүүлж авах нь зүйтэй, ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа бол тэрхүү мөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тусгай дансанд төвлөрүүлэх хүсэлттэй байна. Үүнд нэг зүйлийг нэмж хэлэхэд 2019, 2020, 2021 онуудад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын тэтгэлэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсвөөс гарч байсан бол 2022 оны 01 дүгээр сараас Боловсрол, Шинжлэх ухааны яам руу шилжсэн байгаа. Гэхдээ таны асууж байгаа асуудал бол 2019-2020 оны асуудал учраас энэ мөнгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд төвлөрүүлэх нь зүйтэй. Ингээд тухайн суралцагчид нь суралцаагүй бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 100900037010 тоот Төрийн сангийн дансанд төвлөрүүлэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- Гэрч П.Сын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...би 3-р анги л төгсөж байсан. Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаагүй. Манайх 2019 оны 9 дүгээр сард Зост гэх газарт зусаж байхад манай нутгийн Нигмет гэх хүн ирээд чамайг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлээд өгье, тэгвэл чи цааш нь ажилд ороход хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд би чамайг бүртгүүлээд өгье гээд миний иргэний үнэмлэх, дансны дугаар авч байсан, би чамайг бүртгүүлнэ, чи сар бүр тэтгэлэг гэж мөнгө авна гэж хэлээд надад 500,000 төгрөг өг гэхээр нь би өөрийнхөө хониноос аавын дүү болох Гүлнур гэх хүнд хонь зараад 500,000 төгрөг болгоод Нигметэд бэлнээр 500,000 төгрөг өгсөн. Тэр талаар Гүлнур эгч мэдэхгүй. Би тэр хүнд хонио зараад мөнгийг нь л авсан. Энэ талаар миний аав мэдэж байгаа. Гэхдээ аав өндөр настай хүн байгаа. Би хонио 2019 оны намар зараад тэгээд л мөнгийг өгсөн. Би сарыг нь санахгүй байна 2019 оны 10 сард байх. Би сар бүр орсон тэтгэлгийн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Би үнэмлэх аваагүй, надад үнэмлэх байхгүй....” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 19 дэх тал /,

- Гэрч З.Гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар баг Даян гэх газарт амьдарч байна. Би өмнө нь мэдүүлэг өгсөн, би аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаагүй, миний төрсөн ах З.Серик нь намайг хар ажил хийж байхыг хараад чи ингэж байхаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сур тэгээд төгсөөд би чамайг нэг ажилд оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд надаас миний иргэний үнэмлэх авсан. Тэгж байтал 2019 оны 11-р сард миний дансанд тэтгэлгийн мөнгө гэж 100,000 төгрөг орж ирсэн 2019 оны 12-р сард бас 100,000 төгрөг авч 2020 он гараад 200,000 төгрөг сард авч байсан. Би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд огт очиж бүртгүүлж хичээлд сууж байгаагүй. Би өөрөө бүртгүүлээгүй миний ах Серик намайг бүртгүүлнэ гэж хэлээд бичиг баримт авсан. Миний ах Серик нь 2022 оны 4 дүгээр сард өвчний улмаас нас барсан, гэнэт л зүрх нь зогсчихсон. Би хэн нэгэнд шан харамж өгөөгүй, надаас хэн нэгэн шан харамж мөнгө эд зүйл аваагүй. Ахаас асуухад хэн нэгэнд мөнгө төгрөг өгсөн талаар юм яриагүй, би чамайг бүртгүүлчихлээ л гэж хэлсэн. Би тухайн үедээ нурууны өвчтэй байсан учраас эмчилгээнд мөнгөө зарцуулсан. Би мэргэжлийн үнэмлэх гэж юм аваагүй, би сураагүй болохоор надад өгөөгүй байх, би зөвхөн дансанд орж ирсэн мөнгө л авсан түүнээс өөр зүйл аваагүй. Надад мэргэжлийн үнэмлэх байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 21 дэх тал /,

Гэрч Х.Танатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний эхнэрийг Есимханы Айнеш гэдэг, .../ХААН банкны 5193069146 дугаарын данс/ мөн байна, миний ХААН банкны данс 146 дугаараар төгссөн /ХААН банкны 5193068788 дугаарын данс/ эхнэрийн данс 788 дугаараар төгссөн мөн байна, ...Х.Ныгмет бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй. Харин түүний хүү Сапарбек нь манай хүүг ажилд оруулж өгье гэж худал хэлээд 2016 билүү 20217 онд 2018 онд ч байж магадгүй манайд ирээд 1,500,000 төгрөг олоод өгөөч гээд байхаар нь эхнэрийн тэтгэврийн зээл авч өгсөн, ...2019 он, 2020 онд байх цувуулж эхнэр бид хоёрын данс руу мөнгө орсон. Би М гэдэг хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 23 дахь тал /,

- ХААН банкинд байрших иргэн Х.Танатын эзэмшлийн 5193069146 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дахь хавтаст хэргийн 27 дахь тал/,

- ХААН банкинд байрших иргэн Е.Айнешийн эзэмшлийн 5193068788 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дахь хавтаст хэргийн 28 дахь тал /,

- Гэрч Н.Сапарбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Нигмет бол миний аав байгаа юм, ...зээлсэн мөнгөө төлж чадаагүй байж байтал намайг шүүхэд өгч шүүхийн шийдвэр гарсны дагуу би төлж барагдуулсан, ...Мээс 1 сая төгрөг авч төлж барагдуулсан, ...аав би Мээс мөнгө аваад төлчихье гэсэн, би ойлгохдоо бол Мээс зээлсэн мөнгө л гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 82 дахь тал /,

- Гэрч А.Еы мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн  “...2019 оны 8 дугаар сард нэг айл надаар хашаа, граж бариулахаар тохирсон, тухайн үед би ганцаараа хийж чадахгүй болохоор зар тавиад туслах ажилтан авна гэхэд Төика гэж өөрийгөө танилцуулсан хүн надтай цуг айлын хашаа, граж барьсан. Тухайн үедээ бид хоёр өглөө уулзаж ажлаа хийгээд орой гэр гэр лүүгээ явдаг байсан юм. Би Төика гэдэг нэрээс өөр юу ч мэдэхгүй, бид хоёр цуг ажиллаж байх хугацаанд Төика надаас чи аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах уу гэхэд би зөвшөөрч надаас иргэний үнэмлэх, миний дансны дугаарыг авсан. Тэгээд бид хоёр 2019 оны 9 дүгээр сард ажпаа дуусаад цааш нь хамтарч ажиллахаа больсон. Тэгэхэд 2019 оны 10-р сараас эхэлж надад тэтгэлгийн мөнгө гэж 100,000 төгрөг орсон, жил гараад 2020 оноос 200,000 төгрөг орсон. Би хэн нэгэнд шан харамж өгөөгүй, Төика надаас мөнгө, эд зүйл аваагүй. Бид хоёр цуг ажиллаж байсан болохоор надаас иргэний үнэмлэх, дансны дугаар авсан, бид хоёр 2019 оны 9 дүгээр сараас хойш холбоо тасарсан, надад Төикагийн утасны дугаар байхгүй, анх нэг дугаараас яриад дахин огт холбогдоогүй, тэр дугаарыг би тухайн үедээ тэмдэглэж аваагүй, одоо санахгүй байна. Би авсан тэтгэлгийн мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 85 дахь тал /,

- Гэрч Р.Бахатгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би одоогоор Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тогоочоор ажиллаж байна. Би өөрийн хүргэн А.Мийг Баян-Өлгий аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн цахилгааны ангид бүртгүүлсэн. А.М яаж оюутны тэтгэлэг авсныг мэдэхгүй, би бүртгүүлээд л явсан. Яагаад хичээлд суугаагүйг нь мэдэхгүй байна. Би А.Мийг бүртгүүлэхдээ хэн нэгэнд шан харамж өгөөгүй. Ер нь бол мэргэжлийн үнэмлэхтэй болгох гэж л бүртгүүлсэн, тухайн үед А.М ажилгүй байсан одоогоор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа. М мэргэжлийн үнэмлэх авсан өөрт нь байгаа. Оюутны хичээлийн ирцийг багш нар нь бүртгэдэг. Тэтгэлэг яаж олгодог болохыг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 87 дахь тал/,

- Гэрч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...би Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр баг Зост гэх газарт мал маллан амьдардаг. Би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаагүй. Нигмет гэж манай сумын ах 2019 оны зун 8 дугаар сард Даян гэх газарт ирээд намайг чи Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурах уу гэсэн, тэгээд би тэгье гэхэд надаас 2 хонь өгчих гэсэн, тэгээд би зөвшөөрч Нигмет надаас миний иргэний үнэмлэх, дансны дугаарыг авсан шиг санагдаж байна, сайн санахгүй байна. Тухайн үед Нигмет надад анх хэлэхдээ чиний дансанд оюутны тэтгэлгийн мөнгө орно гэж хэлж байсан, тэгээд би сумын төв орж картаа шалгахад мөнгө орчихсон байдаг байсан, би нийт хэдэн төгрөг авснаа одоо мартсан байна. Нигметэд би 2 хонь өгөхөөр тохиролцсон боловч би түүнд хонь өгөөгүй. Нигмет надаас одоог хүртэл хонь аваагүй. Тэтгэлгийн мөнгийг би сар бүр сумын төв орж данснаас авдаг байсан. Би мөнгөө өөрийнхөө хүнсний зүйлд зарцуулдаг байсан. Би мэргэжлийн үнэмлэх аваагүй, надад үнэмлэх байхгүй. Би хичээлд суугаагүй болохоор надад үнэмлэх гараагүй байх гэж ойлгосон. Ү нь миний ах Ербосын гэж хүний эхнэр. Ү эгч мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаагүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 90 дэх тал /,

- Гэрч М.Аын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...би Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр баг, Зост гэх газарт мал маллан амьдардаг. Би Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаагүй. Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд намайг миний авга ах Хавдулханы Аяан бүртгүүлсэн. Аяан ах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Жтай уулзаад мөнгө өгөөд оруулна гэж байсан. Яг хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй, мөнгө өгсөн юм уу, өгөөгүй юм уу гэдгийг ч мэдэхгүй тийм зүйл ярьж л байсан. Аяан ах 2021 оны 6 дугаар сард зам тээврийн ослоор нас барсан. Аяан ахад мал байхгүй, хэрэв мал өгсөн бол манайхаас мал аваад өгөх байсан манайхаас мал аваагүй болохоор мал бол өгөөгүй байх. Мөнгө өгнө гэж ярьж байсан яг өгсөн үү, үгүй гэдгийг мэдэхгүй байна. Тэтгэлгийн мөнгийг би сар бүр сумын төв орж данснаас авдаг байсан. Надад мөнгө орсныг би анх мессеж ирэхэд мэдсэн. Миний дансанд мөнгө орохоор надад мессеж ирдэг байсан тул тэтгэлэг гэсэн мөнгө орж ирэхээр нь сумын төв орж авдаг байсан. Би мөнгөө өөрийнхөө хүнсний зүйлд зарцуулдаг байсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 93 дахь тал /,

- Гэрч А.Егийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...би хүнд даацын автомашин жолоодож чаддаг болохоор Сагсай сумын иргэн Ерболат гэж миний дүүгийн ковшийг жолоодож газар шорооны ажил хийдэг. Одоогоор Сагсай суманд хувиараа ковшоор иргэдийн газар шорооны ажил хийж байна. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Би 2019 оны 9 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалтын төвд өөрийн биеэр очиж хүнд механизмын ангид бүртгүүлсэн, ингээд 2019 оны 9 сард 2 удаа хичээлд суугаад Сагсай сум руугаа буцаж очиж газар шорооны ажил хийсэн. Ингээд 2019 оны 6 дугаар сард мэргэжлийн үнэмлэхийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Асхараас очиж авсан. Асхар багш намайг яагаад нэг ч удаа сурч байгаагүй гэж хэлснийг мэдэхгүй байна. Би 2 удаагийн хичээлд суусан, Асхар багшийн хичээлд суугаагүй. Хэн багшийн хичээлд суусныг санахгүй байна, юу ч гэсэн Асхар багшийн хичээлд бол суугаагүй. Би 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хичээлд болон 9 дүгээр сарын дундуур 1 өдөр сургуульд дээр очсон өөрөөр очоогүй. Би өөрийн биеэр очиж сургуульд бүртгүүлсэн. Би хэн нэгэнд ямар нэгэн байдлаар мөнгө эд зүйл, шан харамж өгөөгүй, миний хувьд би өөрөө хүнд даацын машин жолоодож чаддаг болохоор мэргэжлийн үнэмлэх шаардлагатай байсан тул мэргэжлийн үнэмлэхтэй болохын тулд өөрөө очиж бүртгүүлсэн. Миний дүү Амангүл Мэргэжил сургалтын төвд ажилладаг, ямар ажил хийдгийг би мэдэхгүй байна. Миний дүү багш биш надад тусалж намайг бүртгүүлсэн зүйл байхгүй, би Амангүлд мэргэжил сургалтын төвд бүртгүүлсэн гэдгээ хэлсэн, тэрнээс ямар нэгэн тусламж дэмжлэг аваагүй. Би дээр хэллээ, хүнд даацын машин жолооддог болохоор мэргэжлийн үнэмлэхтэй болох зорилгоор тус төвд бүртгүүлсэн түүнээс биш тэтгэлэг авах зорилгоор бүртгүүлээгүй. Би тэтгэлгийн мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан..” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 95 дахь тал /,

- Гэрч М.Кгийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...би 2019-2020 оны хичээлийн жилд Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаагүй. Манай аав, ээж бид нар Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр баг, Даян гэх газарт мал маллан амьдарч байсан, гэтэл 2019 оны 8 дугаар сард манай сумын нутгийн ах Ныгмет гэдэг хүн манай аавын гэрт ирээд намайг сургуульд сурах уу, аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургаж болно, чи тэтгэлэг авна гэсэн, тэгэхээр нь би тэгье гэж зөвшөөрсөн, тухайн үед манай дүү М.А нь мөн ажилгүй байсан бөгөөд дүүг чинь бас бүртгүүлнэ гээд бид хоёрын иргэний үнэмлэхийн хуулбар авсан. Тухайн үедээ Нигмет нь манайхаас 2 хонь өгчих гээд 2 хонь аваад явсан бөгөөд 2019 оны 10 дугаар сараас эхлээд надад 100,000 төгрөг миний дансанд орж 2020 он гараад 200,000 төгрөг орсон. Ингээд би тухайн мөнгийг сургуулийн төлбөр болон өөрийнхөө хэрэгцээнд зарцуулсан, би тухайн үедээ Ховд их сургуулийн салбар сургуульд сурч байсан. Би тухайн үед аав, ээж, дүү нартайгаа амьдарч байсан, одоо ч гэр бүл болж тусдаа гараагүй, гэртээ аав, ээж, дүү нарын хамт амьдарч байгаа бөгөөд Нигмет тухайн үед манайхаас нас гүйцсэн 2 эр хонийг манай ааваас аваад явсан. Яаж авч явсныг мэдэхгүй байна, тухайн үед би гэртээ байхгүй байсан. Би тэтгэлгийн мөнгийг хувийн хэрэгцээндээ болон сургуулийнхаа төлбөрт зарцуулсан, би Ховд их сургуулийн салбар сургуулийн цэцэрлэгийн багшийн ангийг 2016-2020 оны 6 дугаар сар хүртэл сурч төгссөн. Би аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нэг ч удаа очиж сурч байгаагүй. Би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс надад ямар нэгэн мэргэжлийн үнэмлэх олгоогүй, надад үнэмлэх өгөөгүй, би аваагүй. Би үнэмлэх гардаг гэж мэдээгүй. М.А нь миний төрсөн дүү байгаа юм. Би дээр хэлсэн Нигмет гэж хүн манай гэрт ирээд дүү бид хоёрыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургана гэж хэлээд 2 хонь авсан гэж, тэгээд манай дүү мөн бүртгүүлсэн, манай дүү надтай ижилхэн огт хичээлд суугаагүй. Манай дүү Аад мэргэжлийн үнэмлэх гэж байхгүй, бид хоёр аль аль нь үнэмлэх аваагүй. А одоогоор Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Нигмет нь манайхаас ерөөсөө 2 эр хонь л авсан, 4 хонь аваагүй, бид хоёрыг аль алийг нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлнэ гээд 2 хонь л авсан. Нигмет ямар ажил хийдэг болохыг мэдэхгүй. Манайхаас 2019 оны 8 дугаар сард 2 хонь авсан яг өдрийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 97 дахь тал /,

- Гэрч Ш.Мергенбайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...К, А нар нь миний хүүхдүүд байгаа юм. 2019-2020 оны хичээлийн Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд миний хүүхдүүд сурч байсан эсэхийг мэдэхгүй байна. Хүүхдүүд маань аймгийн төвд ажил хийнэ гээд явсан байсан бөгөөд тэр хугацаандаа хичээлдээ сурч байсан юм уу үгүй юм уу гэдгийг мэдэхгүй байна. Манай 2 хүүхэд болох К, А нарыг манай сумын иргэн Нигмет гэдэг хүн аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлсэн. Нигмет 2019 оны 8 дугаар сард манай гэрт ирээд аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүүхэд бүртгэнэ гэхээр нь 1 хонь өгсөн. Би энэ хонийг 2019 оны 8 дугаар сард өгсөн бөгөөд сүүлд 1 хонийг би Нигметэд зарсан. Би зарсан хонио 100,000 төгрөгөөр зарж байсан. Мөн би Нигметэд 2 настай эр хонийг 2019 оны 8 дугаар сард өгсөн. Би Нигметэд 1 хонийг өгч, 1 хонийг зарснаас өөр хонь өгөөгүй, 4 хонь өгсөн зүйл байхгүй. Нигмет нь зуны улиралд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 1 дүгээр багт ирж мал худалдаж авдаг байсан. Мөн нэг нутгийн хүн гэдгээр танина. К Сагсай сумын 1 дүгээр багт цэцэрлэгийн туслах багшаар ажилладаг, хүү Айтынсых нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Манай гэрт ямар нэгэн үнэмлэх байхгүй байна. Өөрт нь байгаа эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 100 дахь тал /,

- Гэрч Х.Өийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...намайг аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд Нигмет намайг бүртгүүлсэн. Нигмет нь зуны улиралд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян гэх газарт ирж зусдаг бөгөөд манайхтай айл саахалт буудаг. Ингээд 2019 оны зун Нигмет надад хандаж чамайг аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлээд өгье, чи тэндээс тэтгэмж авна гэж хэлсэн. Би сүүлийн 5 жил Нигметийн үхрийг намар 9-11 сар хүртэл 2 сар маллаж байна. Нигметээс би цалин хөлс гэж нэхдэггүй, би өөрөө малтай болохоор хүний 10 үхрийг өөрийн үхэртэйгээ нийлүүлээд маллахад нэг их цалин хөлс аваад байх шаардлагагүй болохоор би сэтгэлээрээ маллаад өгдөг. Нигмет намайг анх бүртгэхдээ би олон хүн бүртгүүлсэн байгаа чи бүртгүүлээд аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс чамайг дуудвал очоод хичээлд суугаарай гэж хэлсэн. Намайг хэн нэгэн дуудаагүй. Нигмет тухайн үедээ надаас иргэний үнэмлэх, миний дансны дугаар авсан. Ингээд 2019 оны 10 дугаар сараас эхлэн надад тэтгэлгийн мөнгө орж эхэлсэн. Би авсан тэтгэлгийн мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Би мэргэжлийн үнэмлэх аваагүй, би хичээлд суугаагүй болохоор надад ирээгүй байх...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 103 дахь тал /,

- Гэрч Х.Сы мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...би өөрөө бол Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлээгүй. Манай сумын иргэн Нигмет гэдэг хүн манайх Даян гэх газарт байхад манайхаар ирээд чи мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурах уу гэхэд би суръя гэсэн, тэгээд миний иргэний үнэмлэх, дансны дугаар аваад явсан. Тухайн үед би сурч болох юм уу яаж бүртгүүлдэг юм бэ гэхэд болно, би бүртгүүлээд өгье гээд аваад явсан. Би Нигмет болон хэн нэгэнд ямар нэгэн эд зүйл, мал, мөнгө өгч байгаагүй. Нигмет нь Даянд байдаг бөгөөд би түүнд нэг нутгийн хүн гэдгээр ойр зуурын ажилд нь тусалдаг болохоор бид хоёр бие биеэ сайн мэддэг, тэр хүн надаас мөнгө эд зүйл аваагүй, тэр хүнд би тусалдаг болохоор надаас юм аваагүй байх. Би гэхдээ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгүүлэхээс өмнө тусалдаг байсан. Тухайлбал хадлан авах, түлээ модонд явах гэх мэт ажилд нь тусалдаг байсан. Би 1,400,000 орчим төгрөг авсан, би тэр мөнгийг хувийнхаа хэрэгцээнд зарцуулсан. Мөнгийг би өөрийнхөө хэрэгцээнд зарцуулаад дууссан. Би өөрөө бол мужааны мэргэжлийн үнэмлэх авна гэж бодсон, би хувиараа модоор юм хийдэг гарын ур дүйтэй. Нигмет надад анх хэлэхдээ сар бүр чамд оюутны тэтгэлэг гэж орно гэж хэлж байсан бөгөөд би сар бүр 2 хүүхдийнхээ мөнгийг сумын төв орж авдаг, тэр үедээ дансаа шалгахад миний дансанд тэтгэлгийн мөнгө орчихсон байдаг байсан. Би үнэмлэх аваагүй, надад үнэмлэх байхгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 106 дахь тал,

- Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...би 2019-2020 онд Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сураагүй. Би 2020 оны 01 дүгээр сараас эхлээд л Улаанбаатар хотод ажиллаж эхэлсэн. Би энэ талаар өмнө нь мэдүүлсэн. Би 2019 оны 01 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг сурч төгссөн, ингээд би 2019 оны намар Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд өөр мэргэжлээр сурах гээд К багш дээр очиход ангиуд дүүрсэн гэж хэлсэн, ингээд би яваад өгсөн. Ингээд би байж байтал миний данс руу тэтгэлгийн мөнгө орсон, тэгээд би тухайн үед 2019 онд миний тэтгэлэг ороогүй болохоор тэр мөнгө нөхөж орж байна гэж ойлгоод аваад ашигласан. Би өөрөө бодохдоо намайг дахин Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд бүртгэсэн гэж бодоогүй. Би К багшид хэлэхэд анги дүүрсэн байна гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй, би өөрөө тухайн үед намайг бүртгээгүй гэж ойлгож байсан. Би бүртгүүлнэ гээд очиход К багш дүүрсэн гэсэн байсан тул намайг бүртгээгүй гэж ойлгосон би хэн нэгэн шан харамж эд зүйл, мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 108 дахь тал /,

- Гэрч Х.Нигметийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Иваны Жыг танина, ...би, ...аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 10 гаруй хүн бүртгүүлж байсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 110 дахь тал /,

- Гэрч Ш.Назирагийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...би 2019-2020 онд сургуулийн цахим санд сурагчийн ирцийн бүртгэлийг шивдэггүй байсан, ...харин манай ангийн ирцийн бүртгэлийг манай төвд тухайн үед хүний нөөцөөр ажиллаж байсан Е.А нь сар бүр оруулдаг байсан. Е.А би танай ангийн ирцийг оруулсан гэж өөрөө хэлдэг байсан. Тухайн үед тэр намайг ямар нэгэн байдлаар ирцээ оруул гэж хэлж байгаагүй. Е.А манай ангийн ирцийг сар бүр орууллаа гэж хэлж байхаар нь тэр оруулах ёстой байна гэж ойлгоод яваад байдаг байсан. Таны асуусан Е.Гүльнар нарын 18 хүн манай сургуульд сурахгүйгээр манай сургуулиас тэтгэлэг авсан гэсэн хэрэг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсний дараа /би огноог нь санахгүй байна/ манай сургуулийн цахим мэдээллийн ажилтан З.Есболат нь надад сурагчдын ирцийг бүртгэх код өгсөн. Түүний дагуу би уг цахим санд сурагчдын ирцийг бүртгэдэг болсон, мөн нийгмийн ажилтан сурагчдын ирцийг давхар бүртгэдэг болсон, ...ангийн сурагчдын ирцийг цахим санд бүртгэн оруулах талаар нэвтрэх нэр, нууц үгийг надад хэн нэгэн тухайн хичээлийн жилд өгөөгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 112-113 дахь тал /,

Гэрч Т.Айгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2019-2020 онд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тооцооны нягтлан бодогч нь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад олгох сар бүрийн тэтгэлгийг хянах, гарын үсэг баталгаажуулах эрхгүй юм. Харин ерөнхий нягтлан бодогч нь захирлын тушаал болон сурагчдын ирцийн бүртгэлийг үндэслэн гарын үсэг зурж баталгаажуулалт хийдэг байсан. 2021 оноос хойш ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зурахгүй байгаа. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад улсаас сар бүр тэтгэлэг олгодог байсан. Уг тэтгэлэг нь анх сард 100,000 төгрөг өгдөг байсан ба сүүлд 200,000 төгрөг болсон. Би тэтгэлгийг хэзээ нэмэгдсэн талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ талаарх Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын тушаал байгаа. Уг тушаалыг үндэслэн олгодог. 2019-2020 онд Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад улсаас сар бүр олгох тэтгэлэг олгохын тулд 1. Тухайн хичээлийн жилийн суралцагчдын элсэлтийн тушаалыг анги тус бүрээр захирал гаргана, 2. Анги удирдсан багш нар нь цагийн бүртгэлийг бичгээр болон цахим системд хийж баталгаажуулалт хийсэн байх ёстой, 3. Баталгаажуулалтыг системд оруулсан бол анхан шатны баримтыг хэвлэж авах ёстой, 4. Тэтгэлгийг олгохын тулд тухайн үед баталгаажуулах гарын үсгийг сургалтын албаны дарга Мингай эсхүл сургалтын менежер К, болон статистик хариуцсан А болон захирлын гарын үсэг зурагдаж гүйлгээ хийгдсэн байх ёстой. Би тухайн үед ерөнхий нягтлан бодогч байсан тул сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ дээрх баримтуудыг бүрдүүлэн гарын үсэг зурсан байх ёстой. Тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан И.Ж нь одоо ажлаас гарсан ажиллахгүй байгаа. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн ерөнхий нягтлан бодогчоор Х.Бауыржан ажиллаж байсан. Тэр одоо хүүхэд асрах чөлөө авсан байгаа. Тэр хүүхэд асрах чөлөө авсны дараа миний бие түүний оронд томилогдсон юм. Х.Бауыржаны хүүхэд асрах чөлөө дууссаны дараа тэр тооцооны нягтлан бодогчоор ажиллана. Түүний тушаал гарсан байгаа...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 115 дахь тал /,

Гэрч Е.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны намар хичээлийн эхний улиралд одоо сар, өдрийн санахгүй байна. Манай Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын нэрсийг цахим санд шивж байсан. Цахим санд шивэхийн өмнө 2019 оны намар 10-11 дүгээр сард Улаанбаатар хотод цахим сангийн талаарх сургалтад миний бие 10 орчим хоног хамрагдаж байсан. Тус сургалтад аймаг, нийслэлийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн ажилчид хамрагдсан. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс тус бүр нэг хүн хамрагдаж байсан. Намайг тус сургалтад явах талаар тухайн үед Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байсан И.Ж нь хэлж явуулсан. Тухайн сургалтаас аймагт ирсний дараа Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдыг цахим санд шивж оруулах ажил эхэлсэн. Цахим сангийн хаягийнх нь нэр өөрчлөгдөөд байгаа. Тэгэхдээ 2019-2020 онд WWW.МЕRGJIL.МN нэртэй цахим хаяг байсан. Тухайн үед дээрх хаягт манай Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс миний бие нэвтрэх эрхтэй байсан. Тэгэхдээ миний нэвтрэх хаяг, нууц үгийг захирлаар ажиллаж байсан И.Ж, хүний нөөцийн ажилтан хийж байсан Е.А, хяналт шалгалт дотоод аудит харьцсан П.Бахытбек нар нь мэднэ. Учир нь сургалтаас ирсний дараа 700 гаруй сурагчдын мэдээллийг цахим санд оруулахаар болсон. Тэр үед сургуулийн захирал И.Ж нь цахим санд дээрх сурагчдын мэдээллийг Е.А та хоёр яаралтай оруул гэсэн. Тэгэхээр нь би захирал И.Жаас цахим санд нэвтрэх эрх, нууц үгийг Е.Ат өгөөд түүний компьютер дээр бас шивүүлэх юм уу гэж асуухад тэгээрэй гэж хэлсэн. Би Е.Ат өөрт байх нэвтрэх эрх, нууц үгийг өгч бид хоёр өөр өөрсдийнхөө компьютер дээр сурагчдын овог, нэр, утасны дугаар, оршин суугаа газар гэх мэт хэд хэдэн мэдээллийг 4-5 өдөр ажлын цаг дууссаны дараа 00-01 цаг орчим сууж ажиллаж оруулж байсан. Е.А бид хоёр цахим хаягт 2019 оны 12 дугаар сард байх /шинэ жилээс өмнө/ сурагчдын мэдээллийг оруулсны дараа би 2020 оны 3 дугаар сар хүртэл тухайн цахим хаягийг би хариуцаж байсан. Гэтэл сургуулийн захирал И.Ж нь цахим хаягийг чи хариуцахгүй, Е.А хариуцна гэхээр нь би түүнд нэвтрэх эрх, нууц үгийг өгсөн. Гэхдээ цахим санд нэвтэрч орохоор админ нь миний нэр байгаад байсан. Е.А цахим хаягт орсон гэсэн ч систем дээр миний нэр байдаг. Би сургалтад хамрагдаад ирсний дараа цахим санд мэдээллийг оруулах юм байна, сургуулиас би нэвтрэх эрхтэй гэж захирал И.Жад хэлж байхад тэр надаас нууц үг, нэвтрэх эрхийг асууж бичиж хадгалаад авч байсан. Е.А уг цахим хаягийг хариуцаж нэг хэсэг болсон ба 2020 намар 9 дүгээр сарын дундуур хичээл эхлээд удаагүй байхад Е.Ат байсан цахим мэдээллийн эрхийг намайг хариуц гэж сургуулийн захирал хэлсэн. Би тэр үед энэ цахим хаягийг үндэслэн сургуулийн сурагчдын тоо гарна, тэтгэлэг олгох эрх үүсэх учраас та амаар бид нарт шилжүүлээд байж болох юм уу, та тушаал гарган өгч шилжүүл гэж хэлэхэд тэр зүгээрээ, би мэдэж байна гэж хэлсэн. Би тэр үед энэ ажил үндсэн ажил дээр нэмэгдэж байгаа тул цалин дээр тодорхой хэмжээний урамшуулал олгож болох уу гэж асуухад тийм боломж байхгүй гэж хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын дундаас хойш цахим хаягийг хариуцаад ойролцоогоор 5-6 сарын дараа буюу 2021 оны 02-03 дугаар сард байх цахим хаягийг хяналт, шалгалт дотоод ажил хариуцсан ажилтан П.Бахытбект өгөх талаар сургуулийн захирал И.Ж хэлсэн. Тэгэхээр нь би тэр үед юу ч хэлэхгүйгээр уг цахим хаягийг П.Бахытбект өгсөн. П.Бахытбек уг эрхийг хариуцаж байгаад манай Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулийн цахим систем хариуцсан З.Есболатад өгсөн байлаа. Энэ байдлаар цахим хаягийг сургуулийн захирлаар ажиллаж байсан И.Ж амаар бид нарт шилжүүлээд байсан. Цахим хаягийн нэвтрэх эрх, нууц үгийг нэгэндээ шилжүүлсэн хүмүүс тус бүртээ нэвтрэх нэр болон нууц үгийг сольсон байсан. Тэгэхдээ систем рүү нэвтэрч орсны дараа зүүн дээд буланд миний “Е.К” гэх нэр байж байдаг байсан. Би дээр хэлсэн Е.Аын хамтаар 4-5 хоногт суралцагчдын мэдээллийг цахим хаягт оруулахдаа тухайн үед сургуулийн захирлын баталсан элсэлтийн тушаалыг үндэслэн мэдээллийг оруулж байсан. Би дээр хэлэхдээ нэг зүйлийг дутуу хэлсэн байна. Энэ цахим системд сургуулийн анги хариуцсан багш нар орох эрхтэй, одоо ч гэсэн анги хариуцсан багш нар орж байгаа. Би сургалтад явж ирээд надад үүсгэсэн эрх нь админ маягаар үүссэн юм. Учир нь миний дээрх эрхийг сургуулийн захирал хүмүүст хариуцуулаад байсан нь бид нар уг цахим хаягаар орж анги даасан багш нарын оруулсан сурагчдын ирцийг баталгаажуулдаг. Тэгэхдээ цахим хаягт анги даасан багш нарт хамааралтай нэвтрэх хэсэг нь цөөхөн байгаа. Анх анги даасан багш нар 7 хоног бүрийн 5 өдөр ирцийн талаарх мэдээллийг оруулдаг байсан, сүүлд сарын сүүлээр нэг удаа оруулдаг байсан. Одоо ямар байдлаар оруулж байгааг мэдэхгүй байна. Гэхдээ миний сонссоноор Боловсролын яамнаас сурагчдын ирц оруулах эрхийг үүсгэсэний дараа, систем хариуцсан мэргэжилтэн болох З.Есболат багш нарт мэдэгдэж ирцийг оруулж байгаа гэсэн. Сурагчдын ирцийг яамнаас хараад 100 хувь ирцтэй бол тэтггэлэгийн мөнгө болох 100,0000 төгрөг одоо 200,000 төгрөгийг олгодог ба ирц бүрэн байхгүй бол тодорхой хэмжээний хувиар бууруулаад яамнаас олгодог. Ирцийг анги даасан багш нар цахим санд бүртгэж оруулдаг. Хэрэв анги даасан багш нар хэн нэгнийг алдаатай буюу ирээгүй байхад нь бүртгэсэн бол над дээр ирээд засуулах боломжтой юм. Гэхдээ би дээрх цахим хаягийг хариуцаж байх үед ямар нэгэн багшаас алдаа засуулахаар ирж байсан удаа байхгүй. Таны надад үзүүлсэн нэрийг харлаа. Энэ нэр дотроос Болдбаатарын Б гэх хүүхдийг таньж байна. Тэр манай Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн 2,5 жилтэй ангид сурч байсан. Би энэ 18 хүнийг бүртгэж байсан эсэхээ санахгүй байна. Хэрэв бүртгэгдсэн бол цахим санд миний системийн эрхээр бүртгэгдсэн байх ёстой. Анги даасан багш нар энэ 18 хүүхдийг цахим санд бүртгэж оруулах эрх байхгүй. Тэд нар зөвхөн ирцийн бүртгэлийг оруулах боломжтой. Энэ 18 хүнийг цахим хаягт бүртгэн оруулах талаар сургуулийн захирлаар ажиллаж байсан И.Ж болон хэн нэгэн хүн шаардсан, үүрэг болгосон удаа байхгүй. Систем анх бий болж байхдаа хичээлийн жилд хэчнээн хүүхэд бүртгүүлсэн талаар захирлын тушаалтай хүүхдийн тоо таарч байхаар байсан. Анхны цахим системийн хүрээнд шинээр хүүхдийг нэмж оруулах боломжтой байсан. Гэхдээ сурагчдын тоо нь элсэлтийн тушаалтай таарч байх ёстой. Сүүлд систем шинэчлэгдээд элсэлтийн тооноос гадна сургуулиас хасагдсан, завсарлагдсан тушаалыг хавсаргаад түүний оронд хичээлийн жилдээ шинээр хүүхэд авч болохоор шинэчлэгдсэн байлаа...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 117-118 дахь тал /

- Гэрч Е.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би урьд нь цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сард нэг удаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Тухайн үед айж сандарсны улмаас зарим зүйлийг худал мэдүүлэн хэлж байсан удаатай. Би одоо болсон асуудлын талаар үнэн зөв ярина. Урьд өгсөн мэдүүлэг дээр надтай хамаарал бүхий миний төрсөн ах Есейгийн С, төрсөн дүү Есейгийн Гүлнар, том ах боловч өвөөгийн нэр дээр байдаг Орозбайгийн Б нар нь манай сургалтын төвд 2019-2020 оны хичээлийн жилд манай сургуульд өөрсдөө бүртгүүлсэн боловч хичээлд суугаагүй юм. Би тэдний талаар урьд мэдүүлэг өгөхдөө эдгээр хүмүүсийг сургуульд хамрагдсан гэж худал хэлсэн. Дээрх 3 хүн сургуульд бүртгүүлсэн боловч хичээлдээ суугаагүй. Тухайн үед тэднийг сургалтад суусан талаар цахим бүртгэлийг ангийн багш нарын нэрээр миний бие хийдэг байсан. Учир нь багш нар өөрсдийн нэрээр цахим санд нэвтэрч бүртгэлээ хийж чадаагүй байсан юм. Тэр шалтгааны улмаас тухайн жилд суралцсан ихэнх ангийн багш нарын бүртгэлийг миний бие хийдэг байсан. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахдаа 18 хүнийг сургалтад хамрагдаагүй байхад нь тэтгэлэг олгосон гээд байгаа. Эдгээр 18 хүнээс надтай хамааралтай нь дээр хэлсэн 3 хүн байгаа. Энэ 3 хүний талаар сургуулийн захирлаар ажиллаж байсан И.Ж мэднэ. Зарим нэг ангийн багш нар бас мэдэж байж магадгүй. Би И.Ж захиралд энэ 3 хүн миний ах, дүү нар гэж хэлсэн. Тэгэхэд тэр за за болно гэж хэлсэн. Харин энэ дээрх 3 надтай хамааралтай хүнээс гадна сургалтад хамрагдаагүй 15 хүнийг сургуулийн захирлаар ажиллаж байсан И.Ж надад өгсөн. Тухайн үед тэдний нэрийг өрөөндөө дуудаж өгсөн ба тэр өрөөндөө ганцаараа байсан. Тэр 15 хүний овог, нэр, регистр бүхий мэдээлэл бүхий нэрсийг өгсөн. И.Ж хэлэхдээ эдгээр 15 хүнийг нэмэлт элсэлтээр оруулж байгаа цахим сан дээр мэдээллийг нь оруулаарай, эдгээр 15 хүний нэрийг намаас өгсөн. Энэ хүмүүс улсын их хурлын гишүүн Солтаны сонгуулийн штабт ажилласан хүмүүс гэж хэлсэн. Тэгээд бүртгээрэй гэж хэлсэн. Тухайн хүмүүсийн нэрс бүхий бичгийг 2019 оны 10 сүүл, 11 сарын эхээр өгч байсан. Би сар, өдрийн сайн санахгүй байна. Тэгэхдээ захирлын тушаалаар 11-12 дугаар сард /сар, өдрийн санахгүй байна/ 700 гаруй сурагчдын нэрсийг цахим санд манай сургалтын албаны арга зүйч Е.К бид хоёр бүртгэсэн түүний дараа өгч байсан. Тэгээд энэ 15 хүнийг нэмэлт элсэлтээр бүртгэж байгаа гэж хэлсэн. Тэр 15 хүний нэрсийг нь авсны дараа би өрөөндөө ороод сууж байтал манай сургуулийн арга зүйч Е.К над руу фэйсбүүк мессенжерээр чат бичсэн. Уг чатыг харахад захирал чамд 15 хүний нэрс өгсөн байгаа гэнэ, тэр нэрсийг надад бас өглөө гэж хэлээд би эдгээр 15 хүнээс энэ, энэ хүмүүсийг /одоо нэрийн санахгүй байна/ оруулсан гэж тэмдэглэгээ хийж зургаар явуулсан. Тэр чат бүхий зургийг харахад тэр 5-6 хүн оруулсан байсан. Үлдсэн хүмүүсийг би оруулахаар болсон. Е.К над руу чат бүхий зурган мэдээллийг явуулахдаа энэ хүнийг тэр ангид оруулаарай гэсэн тэмдэглэгээг хийсэн байсан. Тэр тэмдэглэгээ хийсэн ангид нь сул орон тоо байгаа гэж байсан. Тэгэхээр би түүний хэлснээр миний оруулах нэр бүхий хүмүүсийг цахим санд оруулахаар болсон. Цахим санд мэдээллийг оруулахад Е.Кийн нэрээр нууц үг, нэвтрэх үгээр ордог ба тэр миний өрөөний компьютер дээр өөрийнхөө нууц үг, нэвтрэх үгийг хийж оруулж өгсөн. Тэгэхээр би 9-10 орчим хүнийг /одоо нэрсийн санахгүй байна/ оруулж байсан. Би нэг зүйл хэлмээр байна. Захирал И.Ж надад 15 хүний нэрс өгсний дараа дээрх хүмүүсийн дансны мэдээлэл болон иргэний үнэмлэхийн хуулбар, холбоо барих утасны дугаар хэрэг болсон. Тэр талаар захирал И.Жад хэлэхэд энэ хүнтэй холбогдоод хэлээд авчих гэж хэлсэн. Тэгэхээр би захирлын хэлсэн, одоо санахнаа 99418401 гэх дугаар луу /энэ дугаарын арын 4 тоо зөв, харин 41 нь 42 байж мэднэ/ залгахад миний зүс таних Ныгмыт гэх хүн байсан. Би тэр хүнд захирал таныг мэдээлэл бүхий цаас өгнө гэж хэлэхэд тэр маргааш би аваад очно, зарим нэг хүний мэдээллийг над руу мессежээр явуулж байсан. Гэхдээ одоо надад Ныгметээс ирж байсан мессеж болон Е.Кээс ирүүлж байсан чат байхгүй. Бүгд утсан дээрээс тухайн үедээ устсан. Ныгмыт нь тэр өдрөө над руу мессеж бичиж нөгөө 15 хүнээс зарим хүнийх нь дансны мэдээллийг явуулсан. Мөн маргааш нь тэр хүмүүсийн иргэний үнэмлэхийн хуулбар дансны дугаар зэргийг авч ирж өгч байсан. Одоо санахад тэр 15 хүмүүсийн утасны дугаар хэсэгт өөрийнхөө дээр хэлсэн дугаарыг өгч цахим санд оруулж байсан санагдаж байна. Би И.Жын хэлснээр дээрх 15 хүнээс 9-10 хүнийг цахим санд ангийг нь сонгож оруулсан. Үлдсэн 5-6 хүнийг Е.К оруулсан. Тухайн үед захирал намаас өгч байгаа үүрэг утгатай зүйлийг хэлсэн. Би тушаалыг харлаа. Энэ тушаал дээр миний 3 ах, дүү нарын нэр байхгүй. Учир нь энэ тушаал гарахаас өмнө цахим санд ангийн багш нар өөрийнхөө ангийнхаа хүүхдүүдийн дэлгэрэнгүй жагсаалтыг 2019.10.15-ны өдөр хүртэл өгөх ёстой. Уг жагсаалтыг үндэслэн энэ тушаал гарах ёстой ба багш нар надад ангийнхаа хүүхдүүдийг бүртгүүлэх үед би 3 ах, дүү нарыгаа 3 өөр ангид багшид энэ хүмүүс хичээлд суухгүй шүү ирцийг нь цахимд оруулаад байна гэж хэлээд бүртгэж байсан. Одоо санахад Асхар, Серикжан, Назира гэх гурван багшид хэлж байсан санагдаж байна. Энэ хүмүүс ангийн журнал дээрээ бүртгэсэн эсэхийг мэдэхгүй байна. Би дээрх 3 багшийн ангийн хүүхдийн ирцийг цахим санд сараар бүртгэдэг байсан тул ах нарынхаа цагийг бүртгэдэг байсан. Харин захирлын өгсөн 15 хүний нэрийг түүний хэлснээр бүртгэдэг байсан. Манай сургуулийн захирлаар ажиллаж байсан И.Ж нь надад дээрх 15 хүний нэрсийг өгөх үед манай сургуулийн арга зүйч Е.К хамт байгаагүй. Захирал түүнтэй тусдаа дуудаж уулзсан юм шиг байлаа. Би зургийг харлаа. Энэ хүн сая дээр хэлсэн Х.Нигмет мөн байна. Би энэ хүнийг 2012 оноос хойш зүс танина. Бид хамтдаа улс төрийн академийн сургуульд хамт нэг ангид 20 хоног сурч байсан. Анги даасан багш нар энэ 18 хүүхдийг цахим санд бүртгэж оруулах эрх байхгүй. Тэд нар зөвхөн С.Кийн админ нэрээр бүртгэлд орох боломжтой. И.Ж нь надад 15 хүний нэрийг өгөхдөө нэмэлт элсэлтээр авч байгаа гэж хэлсэн тэгэхдээ ямар нэгэн байдлаар 15 хүнийг нэмэлт элсэлтээр авсан тухай тушаалыг тухайн өдөр болон сүүлд гаргаж өгөөгүй. Цахим сан дээр элсэлт бүртгэсэн тушаалын дугаар гэж байдаг боловч түүнийг оруулахгүй байж болно. Би тэр 15 хүнээс өөрийнхөө оруулах хүнийг бүртгэж байхдаа тушаалын дугаарыг сонгохгүйгээр бөглөсөн...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 12-121 дэх тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Нуркений 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, албан бичгийн хавсралт /3 дахь хавтаст хэргийн 127-130 дахь тал /,

- Яллагдагч И.Жын иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 10 дахь тал /,

- Яллагдагч Е.Кийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 144 дэх тал /,

- Яллагдагч Е.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дахь хавтаст хэргийн 151 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/59 дугаартай “Ажлаас түр чөлөөлж, ажилд түр томилох тухай” тушаал, /Е.Аыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн архивч бичиг хэргийн ажлаас түр хугацаагаар чөлөөлж, мөн өдрөөс эхлэн хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилд түр хугацаагаар шилжүүлэн ажиллуулах талаар/ /4 дэх хавтаст хэргийн 22 дахь тал /,

- Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай Ажилд томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаал, /Хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр түр ажиллуулж байсан Есейгийн Аыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр томилсон талаар/ /4 дэх хавтаст хэргийн 23 дахь тал /,

- Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын арга зүйч албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт /4 дэх хавтаст хэргийн 24-27 дахь тал /,

- Хүний нөөц хариуцсан ажилтны албан тушаалын тодорхойлолт /4 дэх хавтаст хэргийн 28-31 дэх тал /,

- Иргэн Халымын Нигметийн нас барсны бүртгэлийн лавлагаа /4 дэх хавтаст хэргийн 34 дэх тал /,

- Иргэн Хавдалханы Аяны нас барсны бүртгэлийн лавлагаа /4 дэх хавтаст хэргийн 184 дахь тал /,

- Иргэний хариуцагч Е.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...энэ мөнгийг би буцааж төлөх бүрэн чадвартай, төлөхөө илэрхийлж байна...’’ гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 193 дахь тал /,

- Иргэний хариуцагч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би энэ асуудлыг ойлгож байна, буцаан төлөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 196 дахь тал /,

- Иргэний хариуцагч М.Үгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...дээрх мөнгийг төлж барагдуулахад хүндрэлтэй байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 200 дахь тал /,

-Иргэний хариуцагч З.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би суралцаагүй байж авсан мөнгөн дүнгээ төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 203 дахь тал /,

- Иргэний хариуцагч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би суралцаагүй байж авсан мөнгөн дүнгээ төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 207 дахь тал /,

- Иргэний хариуцагч Х.Өийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...сар бүр миний дансанд орж байсан. Тиймээс төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал /,

- Иргэний хариуцагч Х.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний бие суралцаагүй байж авсан, ...төгрөгийг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 215-216 дахь тал /,

- Иргэний хариуцагч М.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..Төрд учруулсан хохирлыг удахгүй нөхөн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 219-220 дахь тал /,

- Иргэний хариуцагч А.Егийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Мэргэжил сургалт үйлдвэрлэлээс орж ирсэн оюутны тэтгэлгийг төлөх шаардлагагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 227 дахь тал /,

- Иргэний хариуцагч О.Бын “...сургалтын тэтгэмжийг төлөхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 231 дэх тал /,

- Иргэний хариуцагч Е.Сийн “...би тухайн үед суралцаагүй байж авсан мөнгөө бүрэн төлж өгөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 234 дэх тал /,

- Иргэний хариуцагч А.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн мөнгийг бүрэн төлж өгөхөө илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 238 дахь тал /,

- Иргэний хариуцагч А.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би ямар ч мөнгө төгрөг төлөхгүй...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 241 дэх тал /,

- Иргэний хариуцагч Е.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Төлбөрийг бүрэн төлж өгөх болно гэдгээ илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 244 дэх тал/,

- Иргэний хариуцагч Е.М нь 1,100,000 төгрөг төлсөн талаарх баримт /4 дэх хавтаст хэргийн 245 дахь тал /,

- Иргэний хариуцагч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би суралцаагүй байж авсан тэтгэлгийн мөнгийг авсан дүнгээр нь төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 249 дэх тал /,

- Иргэний хариуцагч М.А нь 1,300,000 төгрөг төлсөн талаарх баримт /5 дахь хавтаст хэргийн 01 дэх тал /,

- Иргэний хариуцагч П.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би суралцаагүй байж авсан тэтгэлгийн мөнгийг авсан дүнгээр нь буюу миний дансанд орж ирсэн мөнгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 6 дахь тал /,

- Иргэний хариуцагч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би суралцаагүй байж авсан тэтгэлгийн мөнгийг авсан дүнгээр нь буюу миний дансанд орж ирсэн мөнгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 9 дэх тал /,

- Иргэн А.Жын 1,300,000 төгрөг төлсөн талаарх баримт /5 дахь хавтаст хэргийн 11 дэх тал /,

- Иргэний хариуцагч М.К 1,000,000 төгрөг төлсөн талаарх баримт /5 дахь хавтаст хэргийн 13 дахь тал /,

- Иргэний хариуцагч Х.С 1,200,000 төгрөг төлсөн талаарх баримт /5 дахь хавтаст хэргийн 15 дахь тал /,

- Иргэний хариуцагч М.А 1,300,000 төгрөг төлсөн талаарх баримт /5 дахь хавтаст хэргийн 16 дахь тал /,

- Иргэний хариуцагч З.Г 1,100,000 төгрөг төлсөн талаарх баримт /5 дахь хавтаст хэргийн 17 дахь тал /,

- Иргэний хариуцагч Б.Б 500,000 төгрөг төлсөн талаарх баримт /5 дахь хавтаст хэргийн 18 дахь тал /,

- Иргэний хариуцагч П.С 500,000 төгрөг төлсөн талаарх баримт /5 дахь хавтаст хэргийн 19 дэх тал /,

- Иргэний хариуцагч Х.Ө 500,000 төгрөг төлсөн талаарх баримт /5 дахь хавтаст хэргийн 20 дахь тал /,

- Иргэний хариуцагч М.Ү 800,000 төгрөг төлсөн талаарх баримт /4 дэх хавтаст хэргийн 189 дэх тал / зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.