Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/159

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн ерөнхий шүүгч А.Дак, шүүгч Х.Тт нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,  

Орчуулагч, хэлмэрч М.Нл,

Иргэдийн төлөөлөгч Б.К,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Хохирогч Т.Б, Х.А, Д.Е, С.А, М.О, К.У, Б.С,

Шүүгдэгч Ө.Гий өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Х.Зулхаш,

Шүүгдэгч Х.М / /-ийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч М.Жийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн  өмгөөлөгч С.Нп,

Шүүгдэгч Х.М /M HV/, М.Ж, Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М /M H/, М.Ж, Ө.Г нарт холбогдох эрүүгийн 2313000000157 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймаг, Өлгий сум 6 дугаар /Хөх толгой/ багийн 2 дугаар гудамжны 02 тоотод суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж Ж ургийн овогтой Мын Ж, регистрийн дугаар: ...

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 101- 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бл ургийн овогтой Өийн Г, регистрийн дугаар: ...,

3. Бүгд Найрамдах Азербайжан Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 05-ны өдөр, Бүгд Найрамдах Турк улсад төрсөн, 27 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт амьдардаг, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотод оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Хөх толгой/ багт түр оршин сууж байгаа. Урьд ял шийтгүүлж байгаагүй, М Хв /M H/, гадаад паспортын дугаар: ....

 

 Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч М Х /М H/, М.Ж нар нь бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг /Ховд гол/-ийн нутаг дэвсгэрт байрлах “Вlue Sky” гэх барилгын 4 давхрын 404 тоот өрөөнд “Веstnm” гэх нэртэй “Бүгд Найрамдах Азербайжан Улс руу аялуулах, амраах, өөрөө элсэж, доороо хүн элсүүлэх замаар мөнгө өсгөх боломжтой” гэх сүлжээний ажлыг санал болгон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2021 оны 4 сараас 2023 оны 5 сарын хооронд яллагдагч М.Жийн эзэмшлийн Хаан банкны 5180707492 тоот данс болон валютын ченж нар болох Б.Аий эзэмшлийн Хаан банкны 5180884676 тоот, З.Фгийн эзэмшлийн Хаан банкны 5194120976, С.Ан эзэмшлийн Хаан банкны 5024241104 тоот, М.Тийн эзэмшлийн Хаан банкны 5182081214 тоот дансаар тус тус дамжуулан нэр бүхий 83 хохирогчоос  нийт 227,712,671 /хоёр зуун хорин долоон сая долоон зуун арван хоёр мянга зургаан зуун далан нэг/ төгрөгийг,

2.Мөн шүүгдэгч М Хв /МD H/, М.Ж Ө.Г нар нь бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг /Ховд гол/-ийн нутаг дэвсгэрт байрлах “Вlue Sку” гэх барилгын 4 давхрын 404 тоот өрөө, “Ө” гэх зочид буудлын өрөө, Өлгий сумын ЗДТГ-ын хойно байрлах 1-24 айлын орон сууцны нэгдүгээр давхарт байрлах, “57 соffee house” гэх хаягтай ресторан зоогийн газарт “Веstnm” гэх нэртэй “Бүгд Найрамдах Азербайжан Улс руу аялуулах, амраах, өөрөө элсэж, доороо хүн элсүүлэх замаар мөнгө өсгөх боломжтой” гэх сүлжээний ажлыг санал болгон хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2021 оны 4 сараас 2022 оны 7 сарын хооронд яллагдагч М.Жийн эзэмшлийн Хаан банкны 5180707492 тоот данс болон валютын ченж нар болох Б.Аий эзэмшлийн Хаан банкны 5180884676 тоот, З.Фйн эзэмшлийн Хаан банкны 5194120976, С.Алын эзэмшлийн Хаан банкны 5024241104 тоот, М.Тийн эзэмшлийн Хаан банкны 5182081214 тоот дансаар нэр бүхий 10 хохирогчоос нийт 13,448,425 /Арван гурван сая дөрвөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг авч, залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлтийн агуулга:

1.Шүүгдэгч Ө.Г гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч М.Жэд комПйн талаар мэдээлэл өгч, танилцуулсан маань үнэн. Тэрээр манай ангийн охины нөхөр байгаа. Түүнийг ашиглах, хууран мэхлэх санаа, зорилго байгаагүй. Би өөрөө цалин авч эхэлсэн болохоор найзууддаа тусалъя. Тэд нар ч бас орлоготой болоосой гэх үүднээс түүнд танилцуулсан. Мөн танилцуулснаас хойш 6 сар ажилласан гэж байна. М.Жэд танилцуулснаас хойш 1 сар ч болоогүй байхад тэрээр М Х /M H/-той хамтарч ажиллаж эхэлсэн байсан. Тэгээд шүүгдэгч М.Жэд 1 сар гаруй хуацаанд хэдэн юм зааж өгч, мэдээлэл өгч байсан болохоос биш олон сар хамтарч ажиллаж байгаагүй. Түүнийг цаашдаа юу хийснийг би сайн мэдэхгүй.

Яллах дүгнэлтэд дурдсанаар намайг нэр бүхий хохирогч нарыг хууран мэхэлж, залилсан гэж үзсэн. Эдгээр хүмүүсээс ФА, С, А нарт ажил үүргийн хуваарь, комПйн үйл ажиллагааны танилцуулга хийсэн нь үнэн боловч төлбөр, тооцооны асуудалд би оролцоогүй. Хохирогч Югаас 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1,613,475 төгрөг шилжүүлсэн. Дансны үлдэгдэлтэй хамт 1,853,100 төгрөгийг М Х /M H/-ын хэлсний дагуу вальютын арилжаагаар Мадина гэх хүний данс руу шилжүүлсэн. Е гэх хүний хувьд би танилцуулга хийгээгүй. Тэрээр надтай холбогдож “би энэ комПд элсэхээр боллоо. Мөнгөө яаж шилжүүлэх вэ” гэж асуухаар нь валютын дансыг нь хэлж өгсөн. Тэр хүн цаашаа юу хийснийг би сайн мэдэхгүй. Дараа нь тэр хүнтэй холбогдож байгаагүй. Гы хувьд тэрээр манай англи хэлний багш байсан. Тэрээр 750,000 төгрөгийг Ө.Гд бэлнээр өгсөн гэж мэдүүлсэн байна. Энэ нь худал юм. Тэрээр надад нэг ч төгрөг өгөөгүй. Харин ч Г багшийн гэр бүлийн хувьд мөнгө, төгрөгийн асуудалтай байгаа. Чи юу хийж байгаа вэ, надад туслаач гэхээр нь түүнд хувиасаа 750,000 төгрөгийг гаргаж өгсөн. Би энэхүү комПд итгээгүй байсан бол өөрийнхөө мөнгийг шилжүүлж, ингэж хохирохгүй байх байсан. КомПйн үйл ажиллагаанд итгэж байсан тул Гы өмнөөс 750,000 төгрөгийг би өөрөө өгсөн. Хохирогч Аийг би танихгүй. Түүний нэр дээр миний дансанд 294,550 төгрөг орж ирсэн. Үүнийг М Х /M H/хэлсэн байгаа. Түүний хэлсний дагуу 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр валютын арилжаагаар нэг өдрийн дараа шууд Мадинад шилжүүлсэн. Яллах дүгнэлтэд дурдсан Бердигүл, Байболсын нарт танилцуулга хийгээгүй, мөнгө ч аваагүй. Түүнтэй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй, түүнийг танихгүй. Яллах дүгнэлтэд дурдсанаар намайг 10 хүнд 13,448,425 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа боловч үүнээс би цалин болгож 455,475 төгрөгийг М Х /M H/-ын хэлсний дагуу авсан. Надад эдгээр хүмүүсийг хууран мэхлэх санаа зорилго огт байгаагүй. Уг комПйг үнэн бодит гэж итгэж, аялал жуулчлалын үйл ажиллагаанд нь тусалж, түүний оронд цалин авч байсан гэж ойлгосон. Тиймдээ ч би энэ комПд өөрөөсөө болон ах дүү нараасаа хүртэл мөнгө гаргасан. Мөн Г багшид туслахын тулд өөрөөсөө мөнгө гаргаж, энэ бүхний эцэст нь би өөрөө хохирсон байхад намайг яллаж байгаад гомдолтой байна” гэв.

2. Шүүгдэгч М.Ж гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Намайг анх энэ комПд Ө.Г татан оруулсан. Ө.Г тухайн үед Улаанбаатар хотод байсан. Тэрээр манай эхнэртэй хамт сурч байсан гэдгээр нь мэднэ. Бид эхлээд 1,500,000 төгрөгөөр орж ажилласан. Би 4 дүгээр сарын үед элссэн. Дараа нь 8 дугаар сард Ө.Г өөрөө ирж, “57 кофе шоп”-т уулзаж, энэ ажлаас айх зүйл байхгүй. Улаанбаатар хотоос прокурор, шүүхийн байгууллагад ажилладаг хүмүүс элсэж ажиллаж байгаа гэсэн. Тэгээд би итгэж, гэмт хэрэг гэж бодоогүй. 6 сар ажилласны дараа Ө.Г надад “намайг комПйн 10 жилийн ойд дуудаж байна. Чи М Х /M H/-той хамтарч ажилла” гэж надад санал болгож, түүнтэй онлайнаар холбон өгч байсан. Хүмүүсийн шилжүүлсэн мөнгө нь дансны хуулгаар тогтоогдож байгаа. Мөнгө хэрхэн орж ирэх, хэрхэн гарахыг бүгдийг нь Ө.Г надад зааж өгсөн. М Х /M H/мөнгийг шилжүүлж байсан. Энэ ажлыг гэмт хэрэг гэдгийг мэдээгүй байсан. Хүмүүс олон болох тусам ажиллах хэцүү болж, мөнгийг нь буцааж өгч чадахгүй болж ирсэн. Тэгээд М Х /M H/-д хэрэв энэ комПйн чинь үйл ажиллагаа үнэн юм бол чи ирээч гэж хэлсэн. Тэгээд М Х /M H/ ирэхээр болж хоёр улсын хооронд виз байгаагүй тул урилга явуулах ёстой болсон. Би визаг нь хөөцөлдөж гаргуулахаар болж, харин М Х /M H/ ирэхээр болсон. Тэгээд М Х /M H/-ын визний асуудлыг шийдвэрлэсэн тул тэрээр хүрч ирсэн. Тэр ирсний дараа “Blue sky” барилгын 4 давхарт байрлаж ажлыг үргэлжлүүлж явуулж эхэлсэн. Тухайн үед М Х /M H/-той хамт Мадина гэх хүн ирсэн байсан. Тэгээд энэ хэрэг шалгагдахаас 3 хоногийн өмнө нь М Х /M H/-ын ах Асап гэх хүн бид нартай ОХУ-ын Коч-Агач тосгонд уулзахаар болж, түүнийг Казахстан Улсаас дагуулж ирэхээр болж Монгол Улсын хилээр гарч явсан. Тэр хүн явснаас 3 хоногийн дараа хүмүүс мөнгөө авахаар ирсэн. Мөн тэд “Дербес” телевизийн сувгийг дагуулж ирсэн байсан. Тэгээд бид нарыг Цагдаагийн газраас шалгаж эхлээд М Х /M H/ Монгол Улсад үлдсэн. Хэрэв би энэ ажлыг гэмт хэрэг гэдгийг мэдсэн бол оролцохгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бүх зүйлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Өдий хүртэл цаг хугацаагаа дэмий үрсэндээ харамсаж байна. Хэргийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Учруулсан хохирлыг төлж барагдуулна гэв.

3. Шүүгдэгч М Х /M H/ гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Би эхлээд “Каспи голд” дансны талаар мэдүүлэг өгмөөр байна. Би 2018 онд анх эмчилгээнд Казахстан улсад очсон. Тэр үед би Ө.Г, Асап, М.Ж, Мадина нарыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэлгүй байсан. Би тэр үед зөвхөн Казахстан Улсад хамаатнууд дээрээ эмчлүүлэхээр очсон. Миний гадаад паспортыг харвал тухайн үед Казахстан Улсад орж, гарч байсан талаарх тэмдэг дарагдсан байгаа. Азербайжан Улсын иргэд 3 сарын хугацаанд Казахстан Улсад визгүй зорчих эрхтэй байдаг. Миний ах болох Асап бас Казахстан Улсад очиж тэнд Мадина гэх хүнтэй танилцсан. Тэд яаж танилцаж байсныг нь би мэдэхгүй. Казахстан Улсад бүх гүйлгээ “Каспи голд” дансаар хийгддэг. Үүнийг Казахстан Улсад очсон хүмүүс мэдэж байгаа. Тэгээд би Казахстан Улсад очихдоо өөрийн нэр дээр “Каспи голд” банкинд данс нээлгэсэн. Тэр үед их хэмжээний мөнгө байгаагүй. Зөвхөн таксины мөнгөө төлж байсан. Би өмнө нь Иран Улсад очиж хамрын хагалгаанд орж байсан. Тэр талаар гадаад паспорт дээр Иран Улсын тэмдэг дарагдсан байгаа. Казахстан Улсад байхад ах болох Асап надад “Чи угаасаа Казахстан Улсаас явна. Чамд Казахстан Улсын банкны данс хэрэггүй. Бид Мадина, Ө.Г гэх хүмүүстэй нийлээд Монгол Улсад ажил хийж байгаа. Бид нарын хооронд мөнгөний асуудал байна. Үүнд чи ямар ч холбоо, хамааралгүй. Чи Мадинад дансаа эзэмшүүлэхээр зөвшөөрлөө өгөөрэй. Чиний Каспи голд дансыг чинь Мадина эзэмшиж, ашиглах болно. Мөн хэнд хэрхэн мөнгө шилжүүлэх асуудалд чи оролцохгүй” гэж хэлсэн. Тэгэхээр би ахаас асуулт асуусан. Тэгээд би ахдаа “Би танд дансаа өгч болно. Надад ямар нэгэн муу зүйл болохгүй юу” гэж асуухад “үгүй, тийм зүйл болохгүй. Чи Казахстан Улсаас явж байна. Чи зөвхөн бид нарт дансаа өгвөл боллоо. Харин ямар асуудал болох нь чамд хамаагүй. Бид хариуцах болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь төрсөн ах маань байсан болохоор итгэж өөрийн дансаа өгсөн. Тэр үед Асап, Мадина нар А гэх хүмүүстэй ажиллаж байсан. Би бас шүүгдэгч Ө.Гтэй хэрхэн танилцсанаа хэлмээр байна. 2020, 2021 он билүү сайн мэдэхгүй байна. Ө.Гээс комПд хандаж “А, А нар бид нарыг орхилоо. Би ажиллахыг хүсэж байна. Тиймээс надад туслах нэг хүн өгөөч” гэж хэлсэн. Манай ах Асап казах хэл сайн мэдэхгүй байгаа. Харин би Казахстан Улсад байж, тэнд казах хүмүүсийн дунд байсан тул казах хэлийг сурсан. Тэгээд манай ах Асап надад нэг хүн байгаа. Түүний хэлснийг надад орчуулж өгч болох уу” гэж асуусан. Тэгэхээр би “би ажиллахгүй, зөвхөн хэлснийг нь орчуулж өгөх үү” гэхэд “тийм, тэр хүн юу хүсэж байгааг надад ойлгуулж орчуулж өгөөч” гэхээр нь Ө.Гий хэлснийг тэр үед Асап ахад орчуулж өгч байсан. Тэгээд бид Ө.Гтэй ватсапп-аар ярилцсан. Яагаад гэвэл Асап ах надад чи Ө.Гтэй ярилцаж, хэлснийг хэлээрэй гэсэн. Тэрнээс биш Ө.Гийг би таньдаггүй. Ө.Гтэй анх ватсапп-аар ярихад түүний талаарх бүх зүйлийг анх мэдсэн. Түүнийг анх энэ ажилд хэн оруулсныг мэдсэн. Яагаад гэвэл Асап надад Ө.Гээс тэр болгоныг асуугаарай гэж хэлсэн. Тэр үед би Ө.Гд “би чамайг энэ комПд оруулаагүй гэж асуухад тэрээр тийм”гэж хариулсан. Мөн Ө.Гд “чи энэ комПд ажиллах уу? Үгүй юу надад огт хамаагүй. Яагаад гэвэл чи миний ах болох Асап, мөн А нарыг таньдаг” гэж хэлсэн. Мөн би түүнд мэдээлэл өгч болно гэж хэлсэн. Эсхүл асуултад хариулж чадна гэсэн. Чи ажиллаж чадахгүй гэвэл өөрөө мэднэ. Яагаад би таныг ажилд аваагүй, танихгүй гэсэн. Тэгээд шүүгдэгч Ө.Г “би энэ бизнесийг үргэлжлүүлэхийг хүсэж байна” гээд өөрөө гуйсан. Мөн тэрээр “хүмүүсийг би оруулсан тул тэдний өмнө буруутан болохыг хүсэхгүй байна. Тиймээс би энэ бизнесийг үргэлжлүүлэхийг хүсэж байна” гэж хэлж байсан. Ө.Г тэр үед юу гэж хэлсэн. Тэр болгоныг тэр чигээр нь та бүхэнд хэлж байна. Тэгээд Ө.Г “бид мөнгөө яаж шилжүүлэх вэ” гэж асуусан. Яагаад гэвэл тэрээр өмнө нь мөнгөө А, А нарт шилжүүлдэг байсан. Тэгээд ах болох Асап “хүмүүсийг хуурахгүйн тулд мөнгийг чи хариуцаж, мөнгийг чи өөрөө комПд шилжүүлж байх болно. Чи үүнийг зөвшөөрч байгаа юу?” гэж Ө.Гд хариу асуусан. Тэгэхэд Ө.Г “би зөвшөөрч байна. Гэхдээ мөнгийг яаж шилжүүлэх юм бэ” гэж асуухад Асап ах өөрөө Ө.Гтэй ярьсан. Тэдний хооронд тохиролцоо байсан. “Бестнм” комПйн данс байгаа, чи уг дансанд мөнгө шилжүүлж болно. Тэгсэн тохиолдолд 10-15 хоногийн дотор уг мөнгө Азербайжан Улсад ирэх болно. Тэгээд таны цалин 15 хоногийн дараа таны данс руу орох болно гэсэн. Тиймээс танд Х.М, эсхүл Мадинагийн дансыг өгөх болно. Тэд уг дансанд орсон мөнгийг хувьдаа авахгүй. Яагаад гэвэл тухайн дансанд орсон мөнгө Азербайжан Улсад очих ёстой. Тэрний дараа л танд цалин өгөх болно гэж хэлсэн. Энэ асуудалд би өөрийгөө буруутай гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл Ө.Гийг би оруулаагүй. Мөн түүнийг би гуйгаагүй. Тэрээр өөрөө “Бестнм” комПд хүсэлт гаргаж, гуйсан. Мөн тэдний хооронд тохиролцоо байсан. Би зөвхөн асуултад хариулж, тэдний хоорондох яриаг орчуулж байснаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөгчөөс анх мэдүүлэг авахад нь хариулж байсан. Одоо М.Жтэй яаж танилцсанаа хэлмээр байна. Би М.Жийг таньдаггүй байсан. Ө.Г нь М.Жийг комПд оруулсны дараа комПтай дахин холбогдсон. Ө.Г надад “би М.Жийг оруулсан. Түүний эхнэр Ж гэх хүн байдаг. Бид хамт ажиллахаар М.Жийн эхнэр нь хардаж байна. Яагаад гэвэл бид хамтдаа оффис нээж, орой хамт тардаг. Тиймээс чи М.Ж болон түүний эхнэртэй ярилцаж болох уу” гэж надаас гуйсан. Тэгээд би М.Ж, түүний эхнэр Жтай ватсапп-аар ярилцсан. Тэгээд би тэр үед “М.Ж, Ө.Г нар манай ахтай үнэхээр хамтарч ажилладаг. Та нөхрөө хардах шалтгаан байхгүй” гэхэд ойлголоо бид танд ажиллах болно гэж хэлсэн. Тэгээд тэд ажлаа үргэлжлүүлж эхэлсэн. Тэр хооронд ч гэсэн М.Жийн эхнэр нь нөхрөө Ө.Гтэй хардаж эхэлсэн. Ө.Г нөхөрт гарсныхаа дараа ч энэ ажлыг үргэлжлүүлсэн. М.Жтэй ярилцахад ч түүнд би чамайг оруулаагүй. Ө.Г оруулсан гэхэд тиймээ гэж хэлж байсан. Энэ комП яаж цалин өгдөг юм бэ гэвэл 1 хүн бүртгэх бүрд мөнгө өгдөг. Би М.Ж, Ө.Г нарыг бүртгэж, тэднээс надад мөнгө ороогүй бол би юу гэж тэдэнтэй юу гэж хамтарч ажиллах юм бэ? Одоо Монгол Улсад хэрхэн ирж байснаа хэлэхийг хүсэж байна. М.Жтэй ярилцаж байсан тул түүнтэй найзууд болсон. Бид бие биедээ цэрэгт байсан талаараа хэлж байсан. Мөн надад ямар ч найз байгаагүй тул би М.Жтэй ярилцаж байгаад түүнтэй найз болсон. Би өмнө нь Монгол Улсад ирж байгаагүй. М.Ж надад “бид найзууд шүү дээ. Би эхнэртэйгээ 2023 оны 7 дугаар сард Азербайжан Улсад очихыг хүсэж байна. Яагаад гэвэл комПас аялалын эрх авсан байгаа. Бид Азербайжан хэл мэдэхгүй. Чи казах хэл мэднэ. Тиймээс чамайг манай Монгол Улсад ирэхийг урьж байна. Манай эхнэр эмнэлэгт ажилладаг. Тэгээд эхнэр маань 7 дугаар сард ээлжийн амралтаа авах болно. Тэгээд бид чамтай хамт Азербайжан Улсад очиж болох уу” гэсэн. Тэгэхээр нь би болно гэж хэлсэн. Тэгээд би юу хийх ёстой вэ гэхэд М.Ж надад “чи Монгол Улсад ирээрэй. Би чамайг аялуулах болно. Тэгээд дараа нь чамтай хамт Азербайжанд очих болно” гэсэн. Тэгээд миний визний асуудлыг М.Ж гаргаж өгсөн. Би Монгол Улсын хилээр орох гэхэд гаалийн ажилтнууд намайг оруулаагүй. Гаалийн ажилтнууд М.Жтэй ярилцаж Х.М гэх хүн чиний урилгаар, аялахаар ирж байгаа юм байна. Тэрээр танай гэрт байрлах юм байна. Мөн урилга явуулсан байна. Энэ бүгд үнэн үү гэж асуусан. Ингэж М.Жтэй ярьсан утасны бичлэгийг гаргаж өгөх талаар прокурорт хүсэлт гаргаж байсан. Яагаад тухайн утсаар ярьсан бичлэгийг гаргаж ирэхгүй байгаа юм бэ? Гаалийн ажилтнуудад М.Ж намайг өөрийнх нь урилгаар ирсэн. Мөн гэрт байрлах нь үнэн болохыг хэлсэн. Тухайн үед эрх бүхий албан тушаалтнуудаас М.Жэд “Х.М визээр ирсэн тул тэр буцах хүртэл чи түүнийг хариуцах болно” гэж хэлсэн байна. Тэгээд намайг хилээр нэвтрүүлсэн. Баян-Өлгий аймагт намайг таньдаг хүн байхгүй тул М.Ж намайг хүлээж авч, гэрт очиж, дараа нь Гадаадын иргэн, харьяатын албанд очиж бүртгүүлсэн. Би ирэхээс өмнө нь энд М.Ж оффис нээсэн байсан. Тэгээд М.Ж надад “чамд энд таньдаг айл байхгүй, байрлах газар байхгүй тул хамтдаа манай оффист очъё. Тэнд ирсэн хүмүүстэй танилцах болно” гэсэн. Би үнэхээр ч түүний оффист очиж, тэнд байсан. Манай азербайжан хүмүүсийн заншлаар бид нэг газарт очихдоо гар хоосон очдоггүй тул гарын бэлэг аваад ирсэн. Оффист сууж байхдаа М.Жийн хүмүүс ирэхэд бэлэг өгч байсан. Монгол Улсад надад данс байхгүй. Өнөөдрийг хүртэл би Монгол Улсад комПд хүн элсүүлээгүй. Би мөрдөгч, прокурорт баримтаар нотлох баримтуудаа өгч байсан. Намайг гүтгэж байгаа тул та бүхнээс үнэнийг шаардаж байна. 5 дугаар сарын үед бид оффист цай уугаад сууж байхад мөрдөгч Д.Нурбол ирсэн. Тэгээд бид бүгдийг байцаасан. Надаас чи яах гэж Монгол Улсад ирсэн юм бэ гэж асуусан. Тэр үед би бүх баримтуудаа үзүүлж байсан. Хэрэв би үнэхээр гэмт хэрэгтэн байсан бол зугтаж явах хугацаа надад байсан. Яагаад гэвэл мөрдөгч бидний дуудсанаас 3,4 хоногийн дараа прокуророос хилээр гарах хязгаарлалт тогтоосон. Би М.Жэд итгэж Монгол Улсад үлдсэн. Прокурорын шийдвэр гартал чиний гадаад паспортыг хурааж авна гэхээр нь гайхсан. Тэр үед л би М.Ж, Ө.Г нар намайг авч ирэхээр тохиролцсон байж гэдгийг ойлгосон. Тэд Х.Мыг Монгол Улсад дуудаж, түүнийг энд байлгавал бид бүх мөнгөө түүний ах Асапаас авна гэж бодсон байна. Нэг ёсондоо тэд намайг энд барьцаанд байлгасан байна. Мадина гэх хүн хоёр удаа Монгол Улсад ирж байсан. Тэр нэг удаа Ө.Гий гэрт байсан. Түүний ээжтэй зураг авхуулж, хамт ажилласан. Мөн М.Жийн гэрт байж, хамтран ажилласан. Тэр үед М.Ж их мөнгө олсон. Прокурор ч шалгаж үзсэн байх мөнгөний ихэнх хэсэг нь Мадинагаар дамжиж гарсан. Надаас өмнө Мадина Монгол Улсад ирэхэд нь яагаад түүнийг яллагдагчаар татаагүй юм бэ? Мадинаг энэ хэрэгт холбогдуулж шалгаагүй шалтгааныг би гайхаж байна. Яагаад гэвэл намайг ирэхэд оффист Мадина байсан. Мадина оффист байсан хүмүүст хашхирч байсан. Тэр үед М.Ж бүгдийг харж байсан атлаа яагаад Мадинад холбогдуулж Цагдаагийн газарт гомдол гаргаагүй юм бэ? Гомдол гаргаагүй шалтгаан нь Мадина маш хатуу хүн байсан. Тэр эд нарыг ажиллуулж мөнгө олуулсан. Харин би ямар ч хүнийг бүртгэж, хэн нэгэн рүү хашгирч байгаагүй. Би өөрөө даруухан хүн байгаа. Хэрэв миний ах Асап буруутай бол тэр хариуцлагаа хүлээх ёстой. Би яагаад түүний өмнөөс нь хариуцлага хүлээх ёстой юм бэ? Би М.Жэд итгэж, түүний зочин болж Монгол Улсад ирсэн. Үүнийг маань Х.Талгат шүүгч ч мэдэж байгаа. Яагаад гэвэл бид нарын анхны таслан сэргийлэх арга хэмжээний хэлэлцүүлгийг Х.Талгат шүүгч даргалсан байгаа. Тэр хэлэлцүүлэгт даргалагч шүүгч нь М.Жээс “Х.М зочин болж, аяллаар ирсэн үү” гэж асуухад М.Ж “тийм” гэж хариулсан. Би комПд хүсэлт гаргаж байсан. Би та нараас болж энд яллагдагчаар татагдаж байна. Хохирогч нарын талаар мэдээлэл байвал надад өгч тусална уу гэж хүсэлт тавьж байсан. Тэгээд надад 67 хуудас байх нотлох баримтууд ирснийг мөрдөгч Д.Нурболд өгч байсан. Тэр бүх нотлох баримтууд тамга, тэмдэгтэйгээ байгаа. Тэрнээс биш шүүх танхимд байгаа зарим хүмүүс шиг амаараа яриагүй. Бүх зүйлийг нотлох баримтын хүрээнд хэлсэн. Тиймээс надад тулгаж байгаа ялыг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү” гэв.

4. Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд: ”...Хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх юм бол шүүгдэгч Ө.Г нь 2021 оны 4 дүгээр сард шүүгдэгч М.Жэд “Бестнм” гэх нэртэй Бүгд Найрамдах Азербайжан Улс руу аялуулах амраах, мөн өөрөө элсэж, доороо хүн элсүүлэх замаар мөнгө олох боломжтой гэх сүлжээний талаар танилцуулсан. Улмаар 2021 оны 12 дугаар сард шүүгдэгч М.Ж болон Азербайжан Улсын иргэн Х.М нарыг цахимаар хооронд нь танилцуулснаар дээрх сүлжээг цааш нь бие даан үргэлжлүүлэх итгэл үнэмшил М.Жэд төрсөн байдаг. Мөн шүүгдэгч М.Ж нь 2024 оны 4 сараас эхлэн уг сүлжээг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт тус аймгийн иргэдэд сурталчилгаа хийж, өөрийн ойр дотнын болон танил хүмүүсээрээ дамжуулж сүлжээнд элсэх иргэдийн тоог нэмэгдүүлж, 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 82 хохирогчоос нийт 223,871,000 төгрөгийг өөрийн дансаар болон бэлнээр мөн ойр дотнынхоо хүмүүсийн буюу эхнэр Гы дансаар дамжуулан авсан байдаг. Тухайн мөнгийг улмаар валютын ченж болох Аллабергенээр 78,224,762 төгрөгийг, Мөн 78,788,485 төгрөгийг, мөн А, Т нараар дамжуулан 20,221,190 төгрөгийг, нийт 177,234,437 төгрөгийг Бүгд Найрамдах Казахстан Улсын “Каспи голд” гэх банкаар Х.Мийн данс руу шилжүүлж, нэр бүхий хохирогч нарт буцаан олголт, урамшуулал 8,999,023 төгрөгийг өөрийнхөө дансаар болон бэлнээр өгсөн үйл баримт тогтоогддог. Харин шүүгдэгч Ө.Гий хувьд А, А нарын танилцуулснаар анх 2020 онд “Бестнм” гэх сүлжээнд элсэж 2021 оны 4 дүгээр сард шүүгдэгч М.Ж бие даан сурталчилгаа сурталчилж, улмаар түүнийг шүүгдэгч Х.Мтай танилцуулж уг комПд хүн элсүүлж сурталчилгаа хийлгэх тохиолдолд тогтмол орлоготой болох, мөн тус комПар дамжуулж Азербайжан Улс руу аялах таван одтой зочид буудалд гэр бүлийн хамтаар амрах боломжтой гэх мэтээр сурталчилгааг иргэдэд хийж тэднийг төөрөгдөлд оруулж улмаар, 2021 оны 5 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд нэр бүхий 10 хохирогчоос нийт 13,448,425 төгрөгийг шүүгдэгч М.Жийн дансаар дамжуулж авсан гэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна гэж улсын яллагчийн зүгээс үзсэн. Хэдийгээр шүүгдэгч М.Ж, Ө.Г, Х.М нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн арга хэлбэр нь яллагдагч А, А нарт холбогдох хэргийн арга хэлбэртэй ижилхэн боловч хохирогч нар болон ашигласан данс зэргийг нь харахад бие дааж тус тусдаа энэ гэмт хэргийг үйлдсэн байна үзэх үндэслэлтэй байна. Дээрх нөхцөл байдлаас хэргийн хууль зүйн дүгнэлт хийж үзвэл шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байгаа. Учир нь залилах гэмт хэргийн үндсэн шинж нь юу байдаг юм бэ гэхээр бусдыг хуурч эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлж авсныг ойлгодог. Харин шүүгдэгч нарын хувьд ямар аргаар, хэрхэн, яаж хуурсан юм бэ гэхээр та тус сүлжээнд элсэж, хүн элсүүлэх замаар долоо хоног бүр тогтмол орлоготой болно. Мөн оруулсан мөнгөө өсгөж авна. 1-2 хүн тогтвортой ажилтай болно. Эрт тэтгэвэрт гарч амар, хялбар аргаар мөнгөтэй болно гэж тэднийг хуурсан байгаа. Мөн хэрхэн ямар баримт бичгийг ашигласан юм бэ гэхээр “Бест НМ” гэх тодотголтой сүлжээний талаарх танилцуулга болон казах, монгол хэл дээр сурталчилгааны материалуудыг иргэдэд өгч тараасан байдаг юм. Ямар цахим хэрэгсэл, яаж ашигласан юм бэ гэхээр “Бестнм” гэх сүлжээний онлайн дэлгүүр гэх “Бест НМ” гэх цахим сайтад тухайн хохирогч нарыг элсэн оруулсан байдаг. Ингэж элсэн оруулахдаа тодорхой хэмжээний буюу 1-9 сая төгрөгөөр элсэж орно. Та хэдий их хэмжээний мөнгөөр элсэх тусам тэр хэмжээний их орлоготой болно гээд тухайн хүмүүсийг төөрөгдөлд оруулсан. Мөн бодит байдлыг хэрхэн, яаж нуусан юм бэ гэхээр хуулийн дагуу орлого олох боломжгүй байтал бусдыг тус сүлжээнд элсүүлж, хохирогч иргэдийг цаашаа нэг хүн доороо хоёр хүн элсүүлэх юм бол маш их орлоготой болно. Тэр хүн чинь ахиад хоёр хүн элсүүлэх юм бол тэр дайны орлоготой болно гээд явсаар байгаад эцэст нь яасан гэхээр 92 хүн энэ хэргийн улмаас хохирогч болсон. Энэ гэмт хэрэг гарах үндэс суурийг хэн тавьж өгсөн юм бэ гэхээр шүүгдэгч Ө.Г тавьж өгсөн байсан. А, А нарын хэрэг зогсож, таслан зогсоогдсон байхад энэ хүн тухайн хэрэг дээр иргэний хариуцагчаар явж байгаа боловч өөрөө бие дааж ахиад тусдаа салаалаад, М.Жэд тухайн комПйн үйл ажиллагааг зааж өгч, улмаар М.Ж, Х.М нарыг хооронд нь зуучилж өгснөөр энэ гэмт хэргийн өнөөдөр гарах болсон үндэс суурь нь тавигдсан байгаа. Шүүгдэгч нарын гэмт хэрэгт ашигласан арга хэлбэрээр нь харах юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан олон шатлалт маркетинг, пирамид тогтолцоонд луйврын аргаар энэ гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж байгаа. Хохирогч нарын мэдүүлэгт тэд нар зураг зурж үзүүлдэг гэж мэдүүлдэг. Та хоёр талдаа хоёр хоёр хүн элсүүлчихвэл тухайн хүмүүсээс олсон орлого тань руу орох болно. Та өдөр болгон орлоготой байна гэх арга хэлбэр маань өөрөө пирамид тогтолцоо буюу луйврын аргаар энэ залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байх тул шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу пирамид тогтолцоо, луйврын аргаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг гаргаж байна. Гэм буруугийн дүгнэлттэй холбогдуулж хохирол, хор уршгийн асуудал яригдана. Улсын ялдагчийн зүгээс шүүгдэгч, гэрч, хохирогч нарын дансны хуулга мөн тэдний мэдүүлэгт үндэслэж хохирлын тооцоог гаргасан. Ингэж хохирлын тооцоог гаргахад эхлээд шүүгдэгч М.Ж, Х.М нарын хохирлын тооцоо гарч ирж байгаа. Ингэхдээ нийт 82 хохирогчид 223,843,191 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа. Үүнээс урамшуулал болон буцаан олголт гэсэн нэрийдлээр 26,314,303 төгрөгийг хохирогч нарт өгсөн. Цаана нь үлдэгдэл 197,528,868 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна гэж үзэж байгаа. Харин гурван шүүгдэгч нарын хувьд нийт 10 хохирогчид 13,448,425 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс урамшуулал болон буцаан олголт хэлбэрээр 11,367,115 төгрөгийн хохирол үлджээ. Дээрх 10 хүнээс нийтэд нь авч үзвэл 92 хохирогчид 237,291,596 төгрөгийн бодит хохирол учирсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Шүүгдэгч М.Ж, Х.М нарын хувьд 82 хохирогчид 197,528,868 төгрөгийн хохирлыг төлөөгүй байгаа. Үүнээс шүүгдэгч М.Жийн хувьд валютын ченж Аллабергений дансаар дамжуулж Х.Мэд 78,228,762 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөн З.Фгийн дансаар дамжуулж 78,788,485 төгрөгийг шилжүүлсэн. Мөн ченж А, Т нарын дансаар дамжуулж 20,221,190 төгрөгийг шилжүүлсэн. Шүүгдэгч М.Жийн хувьд нийт 82 хохирогчоос авсан мөнгөнөөс 177,234,437 төгрөгийг шүүгдэгч Х.М руу шилжүүлсэн. Мөн үлдсэн 26,314,303 төгрөгийг урамшуулал хэлбэрээр хохирогч нарт буцаан олгосон байдаг. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч М.Жээс нийт дээрх 82 хохирогчид 20,293,431 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин шүүгдэгч Х.Мийн хувьд дээрх 82 хохирогчид 177,234,437 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч 82 хохирогчид учирсан хохирлынх нь хэмжээгээр нь буцаан олгох нь зүйтэй гэж үзэж байна. Яллах дүгнэлтийн дараагийн хэсэгт нь гурван шүүгдэгч нар бүлэглэж, нэр бүхий 10 хохирогчоос 13,448,425 төгрөгийг авсан байдаг. Үүнээсээ 1,367,110 төгрөгийг буцаан олгосон байгаа. Үлдэгдэл 12,081,315 төгрөгийг гурван шүүгдэгчид хувь тэнцүүлээд үзвэл нэг шүүгдэгчид 4,027,105 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөхөөр нөхцөл байдал улсын яллагчийн тооцоогоор гарч ирж байна. Ингээд нийт 92 хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч тус бүрээр авч үзэж нийт дүнг нь гаргах юм бол шүүгдэгч Х.Мийн хувьд 181,261,542 төгрөг, шүүгдэгч М.Жийн хувьд нийт 24,320,536 төгрөг, шүүгдэгч Ө.Гий хувьд 4,027,105 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, нэр бүхий 92 хохирогчид хохирлынх нь хэмжээгээр буцаан олгох үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч Ө.Гий өмгөөлөгч Х.Зулхаш гэм буруугийн шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Ө.Г нь тухайн “Бест НМ” комПд эхлээд өөрөө элсэн орж, улмаар ах, дүүсээ элсүүлэн оруулж, улмаар тухайн комПйн үйл ажиллагаанд биечлэн оролцож, байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Гэхдээ улсын яллагчийн зүгээс Ө.Гийг тухайн хэргийг удирдан зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл М.Жийг тухайн хэрэгт татан оролцуулсан. Х.Мтэй бүлэглэж, тухайн гэмт хэргийг үйлдсэн мэтээр яллаж байгаа нь бодит байдал буюу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хуралдаан яллах дүгнэлтийн хүрээнд явагдах ёстой. Яллах дүгнэлтээр Ө.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу гүйцэтгэгчээр хамтран оролцсоноор татах болохоос биш энэ гэмт хэргийн зохион байгуулагч, гүйцэтгэгчээр татан оролцуулаагүй учраас удирдан зохион байгуулж байсан гэж үзэж болохгүй гэх дүгнэлтэд хүрч байгаа. Харин энэ гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэж байгаа шүүгдэгч Ө.Г, М.Ж нар нь өөрөө тухайн гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэж, хамтран оролцсоноороо нотлогдохоос биш энд санаатай нэгдэн, нийлж тухайн гэмт хэргийг зохион байгуулсан эсхүл тухайн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэх боломж байхгүй байна. Харин шүүгдэгч Х.Мийг тухайн гэмт хэргийг зохион байгуулагч мөн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж заасан. Азербайжан Улсад байршилтай “Бест НМ” комПйн удирдлага нь шүүгдэгч Х.Мийн төрсөн ах нь юм байна. Тус комП нь энэхүү луйврын үйл ажиллагааг Казахстан Улсад нэвтрүүлж, тэнд өөрсдийнхөө гар хөлийг бий болгоод тэнд тус комПйн удирдлага Асап нь Казахстан Улсад зохион байгуулж ажилласан. Мөн тэнд Мадина гэх хүнийг зохион байгуулагчаар томилчихоод, дараа нь түүнийг Монгол Улс руу явуулж, түүнтэй хамт Х.Мийг явуулж байгаа энэ үйлдэл нь өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг зохион байгуулагчийг Монгол Улсад илгээж, залилан мэхлэх гэмт хэргийг зохион байгуулж явуулж байгаа нотолгоо юм. Харин Х.Мэд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш түүнд таслан сэргийлэх арга хэмжээг буруу авснаас болж, өнөөдөр энэ этгээд бараг ялгүй, зэмгүй, гэм буруугүй хүнийг шүүх хуралдаанд оруулсан мэтээр тайлбарлаж байна. Энэ танхимд байгаа болон хүрэлцэн ирээгүй олон арван хохирогч нарын оруулсан мөнгө өнөөдөр “Бест НМ” комПйн ашиг болж, тэдний өмчлөлд шилжсэн болохоос биш өнөөдөр хэргээ шүүлгэж байгаа Ө.Г, М.Ж нар ашиг олж, хувь хүрсэн зүйл тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгч Х.М нь би энэ гэмт хэрэгт ямар нэгэн оролцоогүй гэж тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдааны явцад судлагдсан дараах нотлох баримтуудаар түүнийг уг гэмт хэргийг удирдан зохион байгуулж, оролцсон үйл баримт нотлогдож байгаа. Шүүгдэгч М.Жийн гаргаж өгсөн СД-д бичигдсэн бичлэг, зургаас харахад Х.М нь Монгол Улсад ирж залилан мэхлэгдсэн ард түмнийг хуурч мэхэлж, өөрийнхөө гарын бэлэг сэлтийг тарааж, тэднийг төөрөгдөлд оруулах үйл ажиллагааг зохион байгуулж явж байгаа дүр төрх нь зураг, бичлэгээс харагдаж байна. Үүнийг өмгөөлөгч С.Алтай хаацайлж тайлбарлах шаардлага байхгүй. “Бест НМ” комПйн бичгийн нотлох баримтуудыг казах хэл дээр ирүүлснийг орчуулагчийн дэмжлэгтэйгээр орчуулахад мөн адилхан залилан мэхлэх луйврын үйл ажиллагаа явуулах талаарх бүр чиглэл, танилцуулга хүртэл байгаа нь нотлох баримтаар авагдсан. Энэ гэмт хэрэгт Х.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлд зааснаар зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцох ёстой гэсэн байдлаар хандаж байна. Шүүгдэгч Ө.Г нь яллах дүгнэлтэд зааснаар ФА, Бердигүл, Байгоныс, Байболыс, А, С, Е, Г, Ю, А зэрэг 10 хүнийг залилан мэхэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан аргаар залилан мэхэлж нийт хохирогч нарт 13,448,425 төгрөгийн хохирол учруулсан хэмжээн буруутгаж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу хохирогч нарын өөрсдийн гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгээр Ө.Г дээрх 10 хүнээс 5 хүнд нь комПйн талаар сурталчилгаа явуулсан нь нотлогдон тогтоогдсон. Эдгээр нь С.ФА, С, Г, Ю, А зэрэг 5 хүнд миний үйлчлүүлэгч сурталчилгаа явуулсан. Энэ 10 хүнээс зөвхөн Аийн мөн орж ирсэн. Харин хохирогч Г 750,000 төгрөгийг Ө.Гий гарт нь өгсөн гэдэг боловч энэ нь зөвхөн түүний мэдүүлгээр өгсөн гэдэг. Гэвч Ө.Г бол би багшаасаа мөнгө аваагүй. Би багшийн мөнгийг өөрөө төлчихье гэж 750,000 төгрөгийг өөрөө Гүбаданы өмнөөс тушаасан гэж яриад байгаа. Тиймээс Гы мөнгийг залилан мэхэлж авсан гэж үзэх боломжгүй байна. Харин Ю гэх хүн Ө.Гий дансанд мөнгө шилжүүлсэн гэх боловч энэ нь бас учир дутагдалтай. Яагаад гэвэл зөвхөн түүний мэдүүлгээр л тогтоогдож байгаа. Югийн өгсөн мөнгөнөөс Ө.Гд цалин болгож мөнгө буцааж өгсөн үйл баримт нотлогддог. Бусад Бердигүл, Байгоныс, Байболыс, А, ФА нарын шилжүүлсэн мөнгө нь шүүгдэгч М.Жийн дансанд шууд орж, түүний данснаас “Бест НМ” комПйн данс болох Мадина болон Х.М нарын дансанд шилжсэн үйл баримт нь нотлогдсон байгаа. Тиймээс Ө.Гийг мөнгө авсан гэж үзэх боломжгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл нь өөрөө бусдыг хуурч эсхүл баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авснаар дуусгавар болж байгаа. Ө.Г тухайн хүмүүст сурталчилгаа хийснээс бус тухайн 10 хүний мөнгийг өөртөө шилжүүлж авсан үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг Ө.Гий үйлдэл холбогдол хангахгүй байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тухайн хүмүүсийн мөнгө Ө.Гээр дамжиж комПйн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа. Энэ үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэдэг нь дараах байдлаар үгүйсгэгдэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр өөрөөр хэлбэл гэмт хэргийн субъектив талын шинжүүд тогтоогдсон байх ёстой. Гэтэл шүүгдэгч Ө.Г би хохирогч нарыг хууран мэхэлж, энэ хүмүүсээс мөнгө авч байгаа шүү гэх байдлаар хандаагүй. Тэрээр “Бестнм” комПйн үнэнч ажилчнаар элсэж байгаа. Тус комП үйл ажиллагаа явуулснаар эдгээр хүмүүс ч гэсэн зохих хэмжээний аялал жуулчлалд хамрагдах, мөн тодорхой хэмжээний цалин орлоготой болох боломжийг хохирогч нарт бий болгож байгаа шүү гэдэг үүднээс хандаж Ө.Г, М.Ж нар ажилласан. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь хангаж байна гээд гэм буруутайд тооцох боломж байхгүй. Тиймээс хэрэгт дотор Ө.Гтэй адил үйлдлээр тухайн үйл ажиллагаанд оролцсон Ж, Г нарын үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл түүнтэй яг ижил, адил үйлдлээрээ оролцож, үйлдэл хийсэн Ө.Гийг яагаад яллагдагчаар татаж, хариуцлага хүлээлгэх болсон вэ? Нэр бүхий 10 хохирогчид хохирол учруулсан нь Ө.Гий буруутай үйл ажиллагаанаас болсон гэвэл гэмт хэргийн хувьд харин ч иргэний хариуцагчаар хохирол төлөх үндэслэл байгаа. Ө.Гий үйлдэл холбогдлоос болж тухайн хүмүүст хохирлыг Ө.Г учруулсан гэж үзэх боломжгүй. Тухайн хохирогч нарын мөнгө Ө.Г бус “Бестнм” комПд шилжиж очсон байгаа. Гэмт хэргийг үйлдэж байгаа субъект нь өөрөө М.Ж, Ө.Г нараас илүүтэй цаана нь байгаа “Бестнм” комП, түүний удирдлага буюу Асап, Мадина гэх хүмүүс ял завшиж хоцрох гэж байна. Энэ үйл баримтад бас дүгнэлтэд хийх хэрэгтэй. Асап хэдийгээр өөр улсын иргэн хэдий ч Монгол Улсад гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө хоёр улсын хоорондох гэрээ, олон улсын гэрээ, хэлцэл, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байдаг бол тэд нарыг бас Монгол Улсын хуулиар шийтгэх хэрэгтэй. Мадина гэх хүн энд ирээд хэргийг зохион байгуулж, үйлдчихээд, тэгээд хохирлыг бүгдийг өөрсдөө авчихаад ял завшаад явж байна. Энэ олон зуун сая хохирлыг М.Ж, Ө.Г нар төлөх боломжгүй тул мэдээж уг хохирлыг “Бестнм” комП л төлж таарна. Тус комПйн төлөөлөл болж, гэмт хэргийг удирдан зохион байгуулж байгаа Х.Мээр энэ бүх хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэх хэрэгтэй. Х.Мэд ял оногдуулсны дараа тус комП нь хохирлыг төлж өгнө шүү дээ. Тэгж байж хохирогч нарын хохирлыг барагдуулахгүй бол өнөөдөр хохирогч нар хохирох ёсгүй гэж үзэж байна. Тиймээс шүүгдэгч Ө.Гтэй холбогдох хэрэгт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийж, гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа бидний байр суурийг хангаж өгөхийг хүсье гэх дүгнэлтийг,

6. Шүүгдэгч М.Жийн өмгөөлөгч С.Нургайып гэм буруугийн шүүх хуралдаанд “...Шүүгдэгч М.Жийн хувьд өнөөдөр шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүхэлдээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс гаргуулсан хохирол, төлбөрийг барагдуулж төлж өгөхөө бас илэрхийлж байгаа гэж би ойлгож байгаа. Энэ гэмт хэргийн хувьд Монгол Улсад удаан хугацаанд үйл ажиллагаа явуулаад, энэ комП гэх юм уу Х.Мийн иргэдийг хохироосон асуудал байсан. Урьд нь А, А гэх хүмүүс энэ асуудалтай холбоотой, олон хүний эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдоод явж байгаа. Тэгээд үүнээс Ө.Г тусдаа гараад М.Жийг ашиглаж, сүлжээг танилцуулаад, бусдыг залилан мэхлэх, эд хөрөнгийг авах үйл ажиллагааг М.Жийг ашиглаж зохион байгуулаад явж байсан. М.Жийн хувьд өөрөө хуулийн мэдлэг байхгүй, монгол хэл ч сайн мэдэхгүй. Зөвхөн казах хэл сайн мэддэг. Түүнийг энэ ажиллагаанд оролцуулах саналыг анх түүний эхнэрт Ө.Г гаргасан. М.Жийн эхнэр нь энэ ажиллагаанд ажиллах боломжгүй. Манай нөхөр ажилгүй байгаа тэр хүн боломжтой юм шиг байна гэж хэлсний үндсэн дээр М.Жийг энэ ажиллагаанд Ө.Г түүний эхнэрээр дамжуулан оролцуулсан. Шүүгдэгч М.Ж нь анхнаасаа энэ ажиллагаан дээр нөхцөл байдлыг өөрөө тайлбарлаж байгаагаар буруугаар ойлгож, андуурч, ашиг олох боломжтой үйл ажиллагаа юм байна, цаанаа бодитой комП аялал жуулчлалыг зохион байгуулдаг юм байна гэх ойлголттой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцуулах санал гаргаж байгаа учраас өмгөөлөгчийн хувьд энэ зүйлчлэл дээр өөр байр суурьтай байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь прокурор объектив талын шинжийг хамтад нь ярьж байгаа. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Олон шатлалт маркетинг гэдэг нь нэг өөр арга, харин пирамид тогтолцооны луйврын арга гэдэг бас өөр арга байгаа. Та нарыг аялал жуулчлалаар авч явна. Та нар урамшуулал авна. Ингээд аялал жуулчлалыг зохион байгуулж, сурталчилсан хүмүүс дээрээ бид нар нэмж урамшуулна гэдэг байдлаар иргэдийг итгүүлж, төөрөгдөлд оруулаад, тэдний мөнгө төгрөгийг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан хоёр гэмт хэргийн аль алинд ч хамаарахгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл олон шатлалт маркетинг гэдэг нь дандаа бараа, үйлчилгээний хувьд сурталчилдаг. Үнэ төлбөртэй, тодорхой нэг брэндийн барааг зах зээлийн үнээс маш өндөр үнээр худалдан борлуулж иргэдийг татан оролцуулж, ашиг олох зорилготой ийм маркетингийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг байгаа. Харин та нарыг аялал жуулчлалд бид нар зуучилж өгнө. Азербайжан Улсад та нар хямд төсвөөр аялж чадна, бүртгүүлээрэй. Хамаатан саднаа бас бүртгүүлээд өөрсдөө бас эндээс урамшуулал аваарай гэж иргэдийг татаж, тэд нарт итгүүлээд мөнгө төгрөгийг авч байгаа ийм л ажиллагаа байгаа. Тиймээс энэ ажиллагаа нь олон шатлалт маркетинг гэх ойлголтод хамаарахгүй. Энэ нь ямар нэгэн шатлал байхгүй. Зүгээр л та нар аялна, аяллын мөнгөө бид нарт урьдчилж төлснөөр, мөн бусад аялагч хүмүүсийг татан оролцуулж, аяллын билет худалдаж авбал та нар урамшуулал хүртэнэ гэх амархан систем байгаа. Үүнийг олон шатлалт буюу нэгнээсээ нэгэн рүү дамжсан гэх хүндэрсэн юм байхгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан олон шатлалт маркетинг биш байна. Тэгвэл пирамид тогтолцооны луйврын арга гэдгийг юу гэж ойлгох юм бэ гэдгийг хуульд тайлбарлаж өгсөн. Энэ нь нэг ёсондоо санхүүгийн пирамидын комП байгаа. Бүр санхүүгийн гэмт хэрэг үйлддэг. Энэ асуудалд зөвхөн мөнгө яригдана. Түүнээс биш ямар нэгэн бараа, олон шатлалт маркетингийн асуудал яригдахгүй. Зөвхөн пирамид үүсгэсэн. Хамгийн дээр нь байгаа нэг хүн мөнгө хүртдэг. Харин энд аялалд явах гэж байгаа хүнийг дагуулж ирсэн хүн л 30 долларын урамшуулал авч байгаа. Авч байгаа урамшууллын дүн нь маш бага байгаа тул үүнд санхүүгийн луйврын комПйн шинж, бүтэц байгаа гэж үзэх боломжгүй. Пирамид холбогдогч, хохирогчийн тоо хязгааргүй байдаг. Үйлдэж байгаа арга хэрэгсэл, хэлбэр, залилангийн бусдыг төөрөгдөлд оруулж байгаа үйлдэл, аргын хувьд хоёр ч объектив талын шинжийг хангахгүй байгаа учраас энэ зүйлчлэлийг бууруулж өгнө үү? Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэх байдлаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байгаа. М.Жийн дансаар 202,243,600 төгрөг орж ирсэн. 11,053,000 төгрөг бэлэн орж ирсэн. Нийт 213,296,600 төгрөг орж бусдаар дамждаг. Нөгөө хүмүүсийн 30 доллароор авсан мөнгө нь 43,084,300 төгрөг байгаа. Үүний зарим нь нэг нь бичигдээгүй байна. Гэхдээ бид нарын түүвэрлэж нэгтгэсэн дүн байгаа. Бидний тооцоогоор Ө.Гд шилжүүлсэн мөнгө нь 19,106,000 төгрөг гэж байгаа. Фараби гэх валютын ченжээр дамжуулж Х.Мийн данс руу шилжүүлсэн мөнгө нь 79,148,900 төгрөг байгаа. А, Т гэх хүмүүсийн дансаар дамжуулж Х.Мийн дансанд шилжүүлж байгаа мөнгө нь 22,094,500 төгрөг байгаа. Аллаберген гэх валютын ченжийн дансаар дамжуулж Х.М руу шилжүүлсэн дараагийн мөнгө нь 79,800,000 байгаа. Энэ хүний нийт данснаас гарсан мөнгө нь 243,254,000 төгрөг байдаг. Гэхдээ үүнээс зөрүү 29 сая төгрөг гарч байгаа. Уг 29 сая төгрөгийн зөрүү хаанаас гарсан вэ гэхээр өөрөө ингээд хамаатан садан, ах дүү, найз нөхдийн мөнгийг нь өөрөө төлөөд энэ хүн оруулаад байсан. Тэгээд эдгээр хүмүүсийн мөнгийг аваад байсан. Гэхдээ тэд бид гомдол саналгүй гэсэн тул 29 сая төгрөгтэй холбоотой асуудал орохгүй байгаа. Дүгнэж хэлэхэд М.Ж бусдад итгэсэн. Түүнийг Ө.Г, Х.М нар энэ асуудалтай холбоотой ашигласан үйл баримт байгаа. Сүлжээтэй холбоотой асуудлыг шалгаж эхлээд Х.М гэх хүнийг цагдаагийн байгууллагаас үүнийг зогсоож чадаагүй. Хоёр удаа салаалж гарч ирсэн асуудал дээр Х.Мийг Монгол Улсад М.Ж дуудаж, барьж өгч зогсоогоогүй байсан бол 3,4 дэх удаа салаалж маш олон хүмүүс энэ хэрэгт холбогдох байсан. М.Жийн хувьд энэ гэмт хэргийг таслан зогсооход тусалсан дэмжсэн.Тэрээр өөрт нь сүлжээ зааж өгсөн хүнийг Монгол Улсад авч ирж зогсоож байгаа. Тэрний дараа ийм асуудал гараагүй, үргэлжлүүлээгүй. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа зөвшөөрч байгаа. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулсан хохирлыг хохирогч нарт төлнө гэж байгаа гэдгийг бас илэрхийлье. Тиймээс зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү? Хохирлыг миний хэлсний үндсэн дээр шүүхээс нягталж, бодит тооцоолол гаргаж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

 

7. Шүүгдэгч М Х /M H/-ын өмгөөлөгч С.А гэм буруугийн шүүх хуралдаанд “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа энэ хэрэг дээр би холбогдолгүй гэж хэлж, тайлбарлаж байгаа. Өмгөөлөгчийн хувьд уг тайлбарыг нь дэмжиж байгаа. Үйлчлүүлэгчийнхээ тайлбар, үзэл бодлыг нь дэмжих үүрэгтэй байгаа. Энэ асуудалд миний үйлчлүүлэгч яаж оролцсон талаараа дэлгэрэнгүй тайлбарласан. Тэрээр миний төрсөн ах Асап надад Азербайжан Улсад албан ёсны бүртгэлтэй, тамга тэмдэгтэй, одоо үйл ажиллагаа явуулдаг хууль ёсны зөрчилд сэжиглэгдээгүй комП байдаг. Уг комПйн үйл ажиллагаа явуулдгийг би мэднэ. Казахстан Улсад эмчлүүлж байх үед зайлшгүй шаардлага гарч “Каспи голд” банкинд данс нээлгэх ёстой болсон. Тэгж байхад Азербайжан Улсаас ах Асап ирж Мадина гэх хүнтэй танилцуулсан. Тэрээр би Монгол Улсын казах иргэдтэй бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа. Бид казах хэл мэдэхгүй тул орчуулагч хийж өгнө үү гэсэн. Мөн чиний картын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Мадинад эзэмшүүлье гэх хүсэлт тавьснаар би ингээд би энэ хэрэгт оролцсон гэдэг. Гэхдээ энэ ажиллагаа нь луйврын аргаар бусдаас мөнгө авах ажиллагаа гэдгийг би мэдэхгүй. Тэгээд “Каспи голд” банкны дансны хамтран эзэмшигчээр Мадинаг болгож зөвшөөрлөө өгсөн. Мөн тэдний харилцан ярилцсан зүйлийг нь орчуулж өгч байсан. Ийм байдлаар энэ ажиллагаанд оролцож байсан. Тэрнээс биш би “Бестнм” комПйн гишүүн нь биш байгаа. Тэр комПтай ямар нэгэн холбоо байхгүй. Мөн уг комПас цалин авдаггүй, мөрөөрөө явж байгаа хүн гэдэг. Азербайжан Улсад Монгол Улсын Баян-Өлгий аймгаас нэр бүхий иргэд айлчилж очсон. Тэдгээр хүмүүст бас орчуулга хийж өгсөн байгаа. Дараа нь М.Ж Монгол Улсад ирэхийг урьсан. Тэгээд бас би энд орчуулга хийхээр ирсэн. Тэгэхэд тэд намайг ирсний дараа цагдаад мэдэгдэж баривчлуулсан. Өөрөөр хэлбэл намайг баривчилсан тохиолдолд эзэн комПас олон зуун сая төгрөгийг гаргуулах боломжтой гэх үүднээс намайг барьцаалж, өөрсдийн хамт хэрэгт татан оролцуулж байна гэж ярьж байна. Тухайн 92 хохирогч нараас миний үйлчлүүлэгчид нэг ч хүн мөнгөө өгөөгүй. Тэднээс нэг ч хүн харилцаа тогтоогоогүй байгаа. Х.М “Бестнм” комПйн ажлаар ирсэн гэдэг нь огт тогтоогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл зураг, бичлэг байгаа болохоос тухайн комПйн бие төлөөлөгч гэж баримт танилцуулсан зүйл, тийм баримт тогтоогдохгүй байгаа. “Бестнм” комПйн эзэн гэх ахаас нь явуулсан дүү нь байгаа. Бидний урилгаар ирсэн гэх талаас нь уг комПйг мэддэг хүн байх гэж бодож хүмүүс зургаа авхуулсан. Уг байдлыг нь тус комПтай холбож ярих боломж байхгүй. Мөн миний үйлчлүүлэгчийн сурталчилгаа хийж байсан асуудал бас тогтоогдохгүй байгаа. Тэрээр өөрөө аялал жуулчлалаар ирсэн хүнийг барьцаалж байна гэж байгаа. Би ч бас тэгж ойлгож байгаа. Мөн хохирогч нараас миний үйлчлүүлэгчийг элсүүлсэн гэж гомдол гаргаж байгаа хүмүүс бас байхгүй. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа ганц зүйл нь түүний дансаа ашиглуулсан байдал юм. Төрсөн ахдаа дансаа ашиглуулах явдал хэнд ч байдаг. Төрсөн ах маань бизнесийн үйл ажиллагаанд дансаа ашиглуулаач гэхээр нь ашиглуулсан. Тэгээд ч тэр үед би Азербайжан Улс руу буцах гэж байсан. Тиймээс Казахстан Улсад байгаа Мадинад дансаа итгэмжлүүлж, хамтран эзэмшигчээр үлдээж явсан. Мөн тухайн данснаасаа би нэг ч төгрөг авч байгаагүй гэж байгаа. Улсын яллагч миний үйлчлүүлэгчээр 181,261,542 төгрөгийг төлүүлнэ гэж байгаа. Уг дансыг хамтран ашиглаж байгаа Мадинагийн нэр үүнд яагаад дурдагдахгүй байгаа юм бэ? Тухайн мөнгө дансаар дамжиж Азербайжан Улс руу явсан гэдгийг бүгдээрээ хэлж байгаа. Азербайжан Улс руу гараад явчихсан мөнгийг яахаараа Х.М төлөх ёстой юм бэ? Мөн зүйлчлэл бас буруу байна. Пирамидын гэмт хэрэгт голцуу өөрсдөө санаачилж 3,3 хүн нэмж ашиг хүртээд явж байдаг. Үүнд хариуцдаг ямар нэгэн комП, удирдлага гэх зүйл байдаггүй. Зөвхөн пирамидаас олсон ашгаа хүртээд л яваад байдаг. Манай тохиолдолд албан ёсны “Бестнм” гэх комП байж байгаа. Тэр комП аялал жуулчлал, гар утас худалдаа, үйлчилгээ зэрэг чиглэлээр одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн “Бестнм” комПас ирүүлсэн Х.М манай комПд ямар ч холбоогүй гэх бичиг баримт нь байгаа. Тиймээс хэргийн зүйлчлэлийн хувьд эргэлзээ төрж байгаа. Зүйлчлэлийн талаарх С.Нургайып өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Шүүгдэгч Х.Мийг гэм буруугүй гэж үзэж байна. Тиймээс миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож өгнө үү? Хэрэв гэм буруутай гэж үзвэл зүйлчлэлийг нь өөрчилж өгөхийг анхаарна уу” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

8. Эрүүгийн 2313000000157 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн прокурорын газарт Б.А, Н.А нараас 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- Яллагдагч М.Ж, М Х /МUHAMMAD H/ нарын “Веstnm” сүлжээний үйл ажиллагаа явуулсан гэх газарт 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 152-160 дахь тал/,

- Яллагдагч Ө.Г, М.Ж нарын “Веstnm” сүлжээний үйл ажиллагаа явуулсан гэх газарт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 161-162 дахь тал/,

- Хохирогч Т.Еаас гаргаж өгсөн баримт буюу гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 170-172 дахь тал/,

- Яллагдагч М.Жийн эзэмшлийн Хаан банкны 5180707492 тоот дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 182-233 дахь тал/,

-Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 9/3787 дугаартай “...“Веstnm” гэх хуулийн этгээдэд хороо аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байгаагүй бөгөөд уг этгээдийн талаарх мэдээлэл баримт бичиг бүртгэлгүй болно” гэх агуулга бүхий албан бичиг /2 дахь хавтаст хэргийн 58 дахь/,

          - Тус хэрэгт хохирсон иргэдийг цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөх талаар орон нутгийн радио, телевизэд мэдээлэл хүргүүлсэн албан бичгүүд /2 дахь хавтаст хэргийн 212-214 дэх тал/,

          - 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэргийн газарт үзлэг хийх явцад хураан авсан 7 ширхэг А4 хэмжээтэй дэвтэр болон ногоон өнгийн хавтастай “Казах” хэл дээрх танилцуулга, А4 хэмжээтэй бичгийн цаасанд хэвлэсэн “Bestnm”-ийн талаарх “Казах” хэл дээрх танилцуулга 17 хуудас, мөн А4 хэмжээтэй бичгийн цаасанд хэвлэсэн “Веstnm”-ийн талаарх Монгол хэл дээрх танилцуулга 15 хуудас, мөн ижил танилцуулга 15 хуудас, мөн А4 хэмжээтэй бичгийн цаасанд хэвлэсэн “Веstnm” гэх бичиглэл бүхий гарчигтай Латин хэл дээрх 15 хуудас баримтуудыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /2 дахь хавтаст хэргийн 218 дахь/,

-Хохирогч К.П.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А надад “танд нэг гоё ажил санал болгоё, та зүгээр л бичиг цаасны ажил хийнэ, маш амархан, маш их мөнгө олно” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэнд анх хүнгүй байсан ба А, С нар надад “Бестнм” комПйн талаар цаасан нэг юм бичиж танилцуулсан ба би тэрийг нь сайн ойлгоогүй талаар хэлэхэд тэр хоёр надад “та ч угаасаа ойлгохгүй, та зүгээр мөнгөө өгөөд сүлжээнд орвол бид танд хэрхэн мөнгө олохыг зааж өгөх болно” гэж хэлсэн. Би тэр үед надад мөнгө байхгүй, би нөхрөөсөө асууя гэхэд тэр хоёр надад таны нөхөр хөдөөнөөс ирэхэд удна, та зүгээр хамаатан садангуудаасаа мөнгө зээлээд авчих гэж дахин дахин ятгасан. Тэгж байтал тэр байранд нь олон хүмүүс цугларсан. Тэгээд би тэд нарын ятгалганд орж улмаар төрсөн дүү болох хотод амьдардаг Далелхантай /94960452/ утсаар яриад түүнээс 500,000 төгрөг зээлж авсан. Далелхан шууд дээрх С гэх эмэгтэйгийн дансны уруу уг мөнгийг шилжүүлж өгсөн. Мөн хадам дүү болох Өлгий суманд амьдардаг Хуандаг /80492505/-тай утсаар холбогдоод түүнээс 500,000 төгрөг зээлж авсан ба уг мөнгийг шууд С гэх дээрх эмэгтэйгийн данс руу нь шилжүүлсэн. Ингээд нийтдээ 1,000,000 /нэг сая/ төгрөгийг С гэх эмэгтэйгийн данс руу нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 223 дахь тал/,

-Хохирогч Т.Еы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед Ж нь надад "Бестнм" гэх комП хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна, комПй захирал нь ирсэн байгаа гэж хэлээд надад гадаадын иргэн зааж өгсөн. Тэр нь Азербайжан Улсын иргэн М Х /M H/ гэх бор царайтай, өндөр нуруутай залуу байсан. Мөн Ж надад “Бестнм” комП нь Азербайжан улсад байдаг, онлайн бизнес хийдэг комП нь байгаа юм. Та уг комПй үйл ажиллагаанд 1-9 сая төгрөгийн хооронд мөнгө төлж орох юм бол 7-14 хоногт тодорхой хэмжээний мөнгө авах болно, мөнгө төлж орсны дараа маргааш нь урамшуулал олгох болно гэж баахан юм сурталчилсан ба мөн надад таны орсон мөнгө хаашаа ч явахгүй, комПй дансанд байх болно, та зүгээр мөнгөө төлөөд л орчих, хэрэв тэгж байгаад та Азербайжан улс руу очвол шилжүүлсэн мөнгөндөө манай захирал Мийн /M H/ зочид буүдалд үнэгүй амрах боломж өгнө гэж хэлсэн. Харин Азербайжан улсын иргэн М /M H/нь надад би “Бестнм” комПй захирал нь байна, та хэдийн өмнө өөрийн биеэр ирээд байж байна, та хэд надад итгэх хэрэгтэй гэж надад Муслим шашны жижиг эд зүйл бэлэглэсэн. Тухайн үед Ж нарын хажууд сууж байсан эмэгтэй Г гэх нэртэй хүн байсан. Тэр хүн одоо ч гэсэн гадуур хүн элсүүлээд явж байгаа юм байна лээ. За тэгээд би тухайн өдөр Ж, М /Mud H/ нарын ятгалгаар тухайн өдөр Өлгий сумын 11 дүгээр багт байрлах хуучин Хаан банкны АТМ бэлэн мөнгөний машинаас өөрийнхөө 5194076742 тоот данснаас Жийн нэр дээрх 5080707492 тоот данс руу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 1,930,500 /нэг сая есөн зуун гучин мянга таван зуун/ төгрөгийг шилжүүлсэн. Тэр үед Ж надтай хамт АТМ-д дагаж очсон. Гэвч мөнгө шилжүүлсний дараа надад ямар ч мөнгө төгрөг өгөөгүй ба маргааш нь би залилуулсан гэдгээ мэдсэн. Учир нь Ж, Г нар надад хэлэхдээ та хамгийн ойр дотны хүнээ энэ комПйн сүлжээнд оруулна шүү гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 227-228 дахь тал/,

        -Хохирогч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Г надад “Та элсэн орсон мөнгөө 7 хоногийн дотор буцааж авах болно, хэрэв авч чадахгүй бол би таны мөнгийг кармаанаасаа төлөх болно” гэж хэлсэн. Тэр үед би Гд хандаад надад элчихээр бэлэн мөнгө байхгүй байна, би бодож байгаад больё гэж хэлээд яваад өгсөн. Гэтэл маргааш нь Г гэгч лидер манай найз Еийг хажуудаа дагуулчихсан манай ажлын газарт очоод надад сүлжээнд орох мөнгөө өг гэхээр нь би бэлэн мөнгө байхгүй гэхэд Г надад тэгвэл чи банкнаас зээл аваад ор хэмээн яавал надаас мөнгөө салгачих уу гэж дахин дахин мөнгөө өгөхийг шаардаж ятгасан. Тэгээд би Гы ятгалгын эцэст төрсөн дүү Сандигүл рүү холбогдож түүнээс дансаар 1,055,000 төгрөг зээлж аваад 1,053,000 төгрөгийг нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрийнхөө 5197158421 тоот харилцах данснаасаа лидер М.Жийн 5180707492 тоот данс руу шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 231 дэх тал/,

        - С.Сийн Хаан банкны 5197158421 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 232 дахь тал/,

        - Хохирогч Д.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...2023 оны 04 дүгээр сарын сүүлээр Өлгий сумын ЕБС-ын 3 дугаар сургуулийн багш болох Оралбайгийн Г нь над руу холбогдоод "Бест" эмнэлгийн 4 давхарт дуудсан. Түүний дуудсаны дагуу би Өлгий сумын 5 дугаар багт байдаг 4 давхар бүхий цэнхэр байрны №404 тоот өрөөнд очсон. Тэнд Г, Ж, мөн Казахстан улсын иргэн Мадина нарын хүмүүс сууж байсан ба надад М.Ж гэх лидер нь "Бестнм" комПйн үйл ажиллагааг бичгийн цаасанд зурж танилцуулсан бөгөөд надад хэлэхдээ та 1 саяас 9 сая хүртэлх төгрөгөөр элсэж, доороо 2 хүн оруулж, уг комПйн сүлжээнд элсүүлвэл урамшуулал авах болно гэх мэтээр гурвалжин маягийн юм зурж үзүүлсэн юм. Бүр надад уг комПй үйл ажиллагааг цаашаа идэвхтэй сурталчлан хүмүүс оруулаад тогтвортой ажиллавал яваандаа эндээсээ тэтгэвэрт гарна гэж хэлсэн. Ж надад хэлэхдээ та комПд оруулсан мөнгөө доороо хүн элсүүлэх замаар буцаан авах болно. Хэрэв үнэхээр ажиллаж чадахгүй байвал би чамд мөнгийг чинь өөрөө гаргаад өгчихнө гэж хэлсэн. Хажуунаас нь Оралбайгийн Г нь намайг дахин дахин ятгаад хаанаас ч хамаагүй мөнгө олоод ор, нэг сая төгрөг мөнгө юм уу, чи мөнгөө олох хүртлээ би чамд туслах болно гэх мэтээр надаас мөнгө авчих гээд ятгаж эхэлсэн. Тэгээд би тухайн Г, Ж нарын ятгалгаар гар утсандаа “Соно”, “Нөмөр”, “Нет апп” гэх онлайн зээлийн аппликейшнүүдээс нийт 1,000,000 төгрөг гаргаж авсан. Тухайн үед миний дансанд үлдэгдэл хэдэн төгрөг байсан бөгөөд би нийт 1,076,400 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн 5182087227 тоот харилцах данснаасаа О.Гы 290800159565 тоот Төрийн банканы данс руу шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 238 дахь тал/,

        -Хохирогч Д.Еээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 240 дэх тал/,

        - Хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...би Ж болон Мадина нарт итгээд үнэхээр ашигтай бизнес юм байна гэж бодоод хамгийн өндөр багц буюу 9,0 /есөн сая/ төгрөгийн багцыг сонгоод өөрийнхөө 5180719259 тоот данснаас 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үеэл Кийн 5182088414 тоот данс руу нь 9,059,700 /есөн сая тавин есөн мянга долоон зуун/ төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа төрсөн эгч болох Нуржаныг тус сүлжээнд оруулах санаатай хадгаламжийн дансаа барьцаалж 3,0 сая төгрөгийн онлайн зээл авч, улмаар лидер Жийн 5180707492 тоот данс руу 3,049,800 /гурван сая дөчин есөн мянга найман зуун/ төгрөгийг шилжүүлсэн. Гэхдээ эгч Нуржаны зүгээс мөнгө төгрөгөөр хохирсон асуудал байхгүй, мөнгийг нь би өөрөөсөө гаргасан. Түүний дараа ахын том хүүхэд болох Рийг оруулах санаатай өөрийнхөө дээрх данснаас Рийн шилжүүлсэн 2,0 сая төгрөгөөс 1,930,500 төгрөгийг лидер Жийн 5180707492 тоот данс руу шилжүүлэн өгсөн. Гэхдээ саяхан Бестнм комПй үйл ажиллагааг танайхаас шалгаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад эхлэх үед миний бие ахын хүүхэд болох Рд 2,000,000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн. Энэ талаар Р ч хэлээд өгөх байх. Одоогоор бол Рийн зүгээс хохирсон асуудал байхгүй. Ингээд дээрх мөнгөнүүдийг шилжүүлсэний дараа надад буцаан олголт гээд дээрх тухай бүрт нийт 3 удаа мөнгө орж ирсэн ба өөр мөнгө төгрөг орж ирээгүй..., ...нийт 1,380,600 төгрөг буцаан олголт ашиг урамшуулал гээд орж ирсэн. Өөр мөнгө төгрөг орж ирээгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 243-244 дэх тал/,

         - Хохирогч Х.Аийн Хаан банкны 5180719259 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 дахь хавтаст хэргийн 245-246, 250, 3 дахь  хавтаст хэргийн 01-04 дэх тал/,

         - Хохирогч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад “Бестнм” комПй үйл ажиллагааг С гэх эмэгтэй танилцуулахдаа тодорхой хэмжээний мөнгө орно, мөнгөө олж авах болно, сүлжээнд хүн оруулбал их мөнгө олох болно гэж хэлэхээр нь би тэр хүнд надад эрхэлсэн тодорхой ажил байхгүй, мөнгө байхгүй гэж хэлэхэд тэр эмэгтэй надад мөнгө бол хаанаас ч олдоно, чи ажилгүй бол чамд таарсан гоё ажил байгаа шүү, алзахгүй, одоохон мөнгөө олоод элсээдэх гэж ятгасан. Тэгэхээр нь би тэр хүний ятгалгаар сүлжээнд орохоор болоод төрсөн ах Хуантханаас 2,500,000 төгрөг зээлж аваад тэр хүний данснаас 2023 оны 04 сарын 29-ний өдөр шууд Сы эзэмшлийн 5183135067 тоот данс руу нь шилжүүлж өгсөн. Харин С нь өөрийнхөө данснаас 300,000 төгрөг шилжүүлж өгөөд маргааш нь миний данснаас группын мөнгийг гаргаад 300,000 төгрөгийг Сы данс руу шилжүүлж өгсөн. Миний бие дээрх мөнгийг шилжүүлсэн боловч надад нэг ч төгрөг орж ирээгүй өдийг хүрлээ...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

        - З.Хуатханы Хаан банкны 5180875004 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал/,

         - Хохирогч З.Бийн Хаан банкны 5194202077 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 дахь хавтаст хэргийн 15 дахь тал/,

          - Хохирогч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэнд Ж гэх залуу байсан ба тэр залуу надад та мөнгөөр ороод орсон мөнгөө хоёр дахин өсгөж авах боломжтой гэхээр нь би тэр залууд итгээд тухайн өдөр тэтгэврээ барьцаалж 2,000,000 төгрөгийн зээл гаргаж аваад Жийн үйл ажиллагаа явуулж буй байранд нь аваачиж бэлнээр гарт нь өгсөн. Тухайн үед надтай цуг хүү Аманжол хамт очиж, мөнгийг өгсөн. Энэ талаар хүүгээс минь асуувал тодорхой хэлж өгнө...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 21 дэх тал/,

          - Хохирогч Х.Хаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 22-25 дахь тал/,

          - Хохирогч Ш.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед нөхөр маань хүрээд ирэх үед Ж, С нар бас л надад хэлсэн юмаа манай нөхөрт хэлсэн боловч нөхөр маань тэд нарт надад тэгж ажиллах зав байхгүй, хар ажил хийдэг хүн, эхнэрээ оруулъя гэж хэлээд өөрийнхөө 5180875004 тоот данснаасаа Жийн 5180707492 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 2,349,800 төгрөг шилжүүлсэн, харин би өөрийнхөө 5197198099 тоот данснаас Жийн 5180707492 тоот данс руу 200,000 төгрөг шилжүүлээд, улмаар өөрийн Төрийн банкны 291500006245 тоот дансанд байсан хүүхдийн мөнгөнөөс 300,000 төгрөгийг бэлнээр гаргаж авч, лидер Жт үйл ажиллагаа явуулж байгаа байранд нь аваачиж, бэлнээр өгсөн. Тэгээд тухайн өдөр лидер Г нь бид нарт тус болно гээд өөрөөсөө 200,000 төгрөг нэмж шилжүүллээ гэсэн. Гэхдээ тэр хүн хэнд хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй байна. Ямарч байсан маргааш нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нөхрийн данснаас Гы мөнгийг өгөхөөр болоход тэр Сы данс руу шилжүүл гэхээр нь 200,000 төгрөгийг Сы данс руу шилжүүлж өгсөн. Ингээд нөхөр бид хоёр нийтдээ 3,049,800 /гурван сая дөчин есөн мянга найман зуун/ төгрөгийг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

           -Хохирогч Ш.Аээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/,

           - Хохирогч Д.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед надад мөнгө байхгүй гэхэд Мадина надад бид нар чамд туслах болно гэж хэлсэн ба маргааш нь намайг дуудаад Мадина нь чамайг С бүртгээд оруулчихсан байгаа, чи тэр хүнд нь мөнгийг нь олж өгөөрэй, гол нь чи орсон мөнгөө олох нь маш амархан, ердөө хоёр хамтрагчаа олоод комПйн үйл ажиллагаанд оруулбал чи мөнгөө маш хурдан олж авах болно гэж хэлсэн. Түүний дараа Сы охин Ахху нь надаас салж өгөхгүй, намайг оруулсан ээжийнхээ мөнгийг нэхээд байхаар нь би 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр Голомт банкнаас цалингийн зээл гаргуулж аваад 1,000,000 төгрөгийг С гэх лидерийн гэрт нь аваачиж бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 43 дахь тал/,

         - Хохирогч Д.Аээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 45-48 дахь тал/,

        - Иргэн А.Югаас гаргасан өргөдөл, түүний дансны дэлгэрэнгүй хуулга /3 дахь хавтаст хэргийн 51-56 дахь тал/,

         - Хаан банкны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 5180/401 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 65-68 дахь тал/,

         - Хохирогч А.Югийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх 2022 оны 04 дүгээр сарын сүүл үеэр манай найз болох Ө.Г уг "Бестнм" сүлжээнд орох талаар санал болгож байсан бөгөөд тэгээд түүний дүү болох Ө.Г нь надад өөрийгөө өмгөөлөгчөөр ажиллаж байсан, өмгөөлөгчийн ажлыг орхиж, хуулийн хүрээнд уг бизнесийг хийж байгаа, та мөнгөөр орвол долоо хоног бүр орлоготой болно, би таны хамтрагчаар өөрөө хүн олоод өгчихнө, та хүн хайгаад явах шаардлага байхгүй гэж хэлсэн. Мөн тэр хэлэхдээ та мөнгөө өгсний дараа танд комПас аялалын эрх олгогдоно, бүх зүйл нь таны оруулсан мөнгөнд багтаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Гд итгээд түүний 5180753314 тоот Хаан банкны данс руу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 1.613.000 төгрөгийг шилжүүлэхэд хэд хоногийн дараа Ж гэх лидерийн данснаас 89.100 төгрөг орж ирсэн..., ...миний найз Е л орсон, өөр хүн ороогүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 72, 74 дэх тал/,

         - Хохирогч Ш.Бээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

        - Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5180/323 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /3 дахь хавтаст хэргийн 100-101 дэх тал/,

         - Хохирогч Ш.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх 2022 оны 02 дугаар сарын эхээр манай нөхөр болох М.О нь иргэн М.Жийн сурталчилгаагаар уг “Бестнм” гэх нэртэй комПй үйл ажиллагаанд орсон. Нөхөр орохдоо 1,446,375 төгрөгийг дээрх нөхрийн данс руу шилжүүлсэн гэсэн. Энэ талаар нөхөр өөрөө тусдаа дэлгэрэнгүй мэдүүлэх байх. Миний зүгээс нөхөр уг сүлжээнд орсны дараа надад сурталчилгаа хийгээд ороод үзээч, мөнгө төгрөг нь орж ирэх байх гэхээр нь би нөхөртөө тус болох санаатай, хэдэн төгрөгтэй больё гэж бодоод өөрийн 5031516444 тоот данснаас Жийн данс руу 1,700,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд би мөнгөө шилжүүлсний дараа өөрийн эгч болох Хунанханы Бийг оруулсан, тэр хүн мөнгөө өөрөө тусдаа шилжүүлсэн, харин нөгөө талдаа хүн оруулж чадаагүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 105 дахь тал/,

          - Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5180/323 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримт /3 дахь хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

 

          - Хохирогч Х.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэд хэлэхдээ та эхлээд багцаа сонгож орно, түүний дараа хоёр талдаа хоёр хүн оруулна, тэгээд л боллоо, та бараг ажил хийхгүй хэвтэнэ, тогтмол орлоготой болно гэж сурталчилсан. Хажуугаар нь М /M H/ гэх бор царайтай залуу орж ирээд өөрийгөө “Бестнм” комПд ажилладаг, айх, санаа зовох зүйлгүй, уг бизнес “Халал”, би олон орноор яваад уг бизнеснийг хийгээд явж байгаа гэж хэлэхээр нь би тэр залуугийн үгэнд ихээр итгэсэн. Тухайн үед надад бэлнээр 2,000,000 төгрөг байсан тул би сонирхоод 1,900,000 төгрөгийг тоолоод бэлнээр Ж гэх залууд гарт нь бариулсан. Тэгээд миний бие сүлжээнд орсны дараа хувийн ажлаар хөдөө гадаа яваад зав гараагүй, хүн оруулж чадаагүй. Надад бол нэг ч төгрөг орж ирээгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 130 дахь тал/,

         - Хохирогч Т.МАээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 156-157 дахь тал/,

         - Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5180/323 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримт /3 дахь хавтаст хэргийн 159-160 дахь тал/,

         - Хохирогч Т.МАийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хамгийн доод тал нь 2,0 сая төгрөгөөс 15 сая  төгрөг хүртэл сонголтын багцтай, 2.3 сая төгрөгийн багц нь буцаан олголт байхгүй, түүнээс дээш хэмжээний багцуудад буцаан олголттой гэж хэлсэн. Мөн тэр үед Ж надад хэлэхдээ таныг оруулсан хүмүүс аль хэдийнээ мөнгө төгрөгөө буцааж авчихсан байгаа, тэр хүмүүс сайн ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгээд Жийн үгэнд итгээд өөрийнхөө 5180405492 тоот данснаас Жийн данс руу тухайн өдөр 1,960,750 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би мөнгөө шилжүүлсний дараа хэд хэдэн хүмүүст сурталчилгаа хийсэн боловч амжилтгүй болоод хүн оруулж чадаагүй. Гэтэл надад нэг ч төгрөгийн ашиг урамшуулал энэ тэр орж ирээгүй...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 164 дэх тал/,

            - Хохирогч Ж.Ааас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 181-184 дэх тал/,

          - Хохирогч Ж.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг анх найз болох С.А 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр уг сүлжээнд элсэх талаар санал болгосон бөгөөд намайг Өлгий сумын 5-р багт байрлах оффист нь дагуулж очсон. Уг оффист очиход Ж гэх лидер нь байсан бөгөөд тэр хүн надад хэлэхдээ хоёр хамтрагчаа олоод ажлаа хийвэл тогтмол орлоготой болно, үр хүүхдүүддээ ч гэсэн ирээдүйд өв хөрөнгө үлдээх боломж олдоно гэж сурталчилсан. Тэгээд би Жийн үгэнд итгээд аав Жханы тэтгэврийг зээлдээд өөрөөсөө хэдэн төгрөг нэмээд нийтдээ 2,000,000 төгрөгийг Өлгий сумын 5-р багт байрлах оффист бэлнээр аваачиж, Жийн гарт нь өгсөн. Тухайн үед Ж надад 35,000 төгрөгийг буцаан олголт гээд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 191 дэх тал/,

           - Хохирогч С.Аээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 209-212 дахь тал/,

           - Хаан банкны 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5180/323 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримт /3 дахь хавтаст хэргийн 215-216 дахь тал/,

           - Гэрч Б.Аий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Иргэн М.Ж нь 2022 оны 6 дугаар сараас хойш нийт 45 удаа Казакстан Улсруу гадаад гуйвуулга хийлгэж байсан..., ...Казакстан Улс руу иргэн Мадина болон М нар луу шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 218 дахь тал/,

          - Б.Аээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 220 дахь тал/,

            -Хохирогч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд би Жийн үгэнд итгээд тэр өдөр өөрийнхөө 5197012866 тоот данснаас Жийн данс руу эхэлж нөхрийнхөө нэрээр 3,092,950 төгрөг шилжүүлж, дараа нь өөрийнхөө нэрээр мөн данснаасаа Жийн данс руу 3,092,950 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Миний бие тухайн үед Жийн үгэнд итгээд бараг уг комПйн үйл ажиллагаанд хамаатан садан, таньдаг хүмүүсээ оруулаад байвал мөнгө төгрөг байнгын орж, байнгын орлого, цалинтай болох юм байна гэж бодоод мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 225-226 дахь тал/,

             - Хохирогч М.Оаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /3 дахь хавтаст хэргийн 244-248 дахь тал/,

            - Хохирогч М.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны 02 дугаар сарын үеэр манай дүүгийн найз болох Ж нь Хаан банкны төв салбарын урд тааралдсан. Уг нь бол хоёулаа нэг нэгнээ таньдаг бөгөөд Ж нь надад та машины наймаа хийж байгаа биздээ, таны наад ажил чинь юу ч биш, мөнгө олох өөр арга байна гэхээр нь би түүнд ямар ажил байгаа талаар асуухад тэр надад орсон мөнгөнөөс шалтгаалж мөнгө орж ирнэ, их мөнгөөр орох тусам таньд ашигтай гэж хэлсэн. Тэгээд би түүнээс хамгийн багадаа хэдэн төгрөгийн ажил вэ гэхэд 1,500,000 төгрөг гэхээр нь би өөртөө байсан мөнгөнөөс 2023 оны 02 сарын 03-ны өдөр иргэн М.Жийн данс руу 1,466,375 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 05 дахь тал/,

             - Хохирогч Н.Бээс гаргасан өргөдөл, хавсралт баримт /4 дэх хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

            - Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бүх Мешитэд Имам хийдэг хүн хүртэл тус сүлжээнд орсон талаар ярьж баахан сурталчилгаа хийсэн. Мөн тэр үеэр Жийн гар утсанд хэд хэдэн удаа мессеж ирэхэд Ж надад та харсан уу, ингээд надад цаг, минут тутам мөнгө орж ирж байна гэж хэлсэн. Тэгээд миний бие Жийн дээрх ятгалгаар хурдан хугацаанд их мөнгөтэй болох санаатай хүү Тасхыны нэр дээр Төрийн банкны хүүхдийн хадгаламжийн дансанд байсан мөнгөнөөс хадгаламжийг цуцалж байгаад мөнгийг нь авч 3,036,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Жийн 5180707492 тоот данс руу шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

          - Хохирогч Д.Бээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /4 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

          - Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед би шууд ороогүй. Гэтэл Г гэх лидер нь бүр манай гэрт болон нөхөр бид хоёрын ногоо зарж байсан газарт хүртэл очоод сурталчилгаа хийгээд ятгаад орчихооч гэсэн. Тэгэхээр нь би ороод үзье гэж бодоод нөхөртөө хэлээд өөрийнхөө 5197207594 тоот данснаас Жийн данс руу 2023 оны 05 сарын 23-ны өдөр 1,930,500 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөнгөө өгсний дараа ямар ч мөнгө орж ирээгүй бөгөөд Гд очиж ямар ажил хийх талаар асуухад доороо хоёр хүн оруул гэж хэлсэн. Анх бол доороо хүн оруул гэж хэн нь ч хэлээгүй байсан...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 59 дэх тал/,

           - Хохирогч А.Егээс гаргасан өргөдөл, хавсралт баримтууд /4 дэх хавтаст хэргийн 121-123 дахь тал/,

            - Хохирогч А.Егийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр над руу найз болох Ю нь Г гэх эмэгтэйг дагуулж ирсэн бөгөөд Г нь надад “Бестнм” сүлжээний талаар баахан сурталчилгаа хийсэн. Тухайн өдөр нь баасан гариг байсан тул надад “Баасан” гаригт сүлжээнд орвол их ашиг олно шүү гэж хэлээд бүр ятгасаар байгаад надаас мөнгө авсан. Г гэх эмэгтэй надад танилцуулахдаа та зөвхөн мөнгө өгөөд  л орчих, мөн өөрийнхөө танил хүмүүсийнхээ нэрийг бичээд аваад ир, би танд хүн олж өгөх болно гэж янз бүрээр ятгахаар нь би Гд “би тэгж хүн амьтан олоод явж чадахгүй шүү” гэж хэлээд тэр өдөр өөрийнхөө 5180581343 тоот данснаас Ж гэх лидерийн данс руу 1,277,620 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгөө шилжүүлсний дараа тэд надад хүн олж ажилла гэсэн шаардлага тавьсан бөгөөд миний зүгээс уг сүлжээнд хэн нэгнийг оруулаагүй юм...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 131 дэх тал/,

            - Хохирогч Х.Аээс 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 149 дэх тал/,

            - Хохирогч Х.Аээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /4 дэх хавтаст хэргийн 152-154 дэх тал/,

            - Хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би анх 2022 оны 12 дугаар сард Bestnm гэх байгууллага Баян-Өлгий аймагт ирсэн талаар сонссон бөгөөд уг байгууллагад гишүүнээр элсэн орж хадгаламж, хуримтлал үүссгэснээр цаашдаа хадгалсан мөнгөө өндөр хүүтэй буцааж авах боломж бүрдүүлдэг талаар аман яриагаар сонссон. Би уг байгууллагын талаар судалж уг байгууллагын данс болох Хаан банкны 5180707492 тоот данс руу 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдлөр хуримтлал үүсгэхээр 1,955,250 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 161 дэх тал/,

            - Хохирогч А.Еээс 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 176 дахь тал/,

            - Хохирогч А.Еээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /4 дэх хавтаст хэргийн 179-180 дахь тал/,

            - Хохирогч А.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би анх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Bestnm гэх байгууллага Баян-Өлгий аймагт ирсэн талаар сонссон бөгөөд уг байгууллагад гишүүнээр элсэн орж хадгаламж, хуримтлал үүссгэснээр цаашдаа хадгалсан мөнгөө өндөр хүүтэй буцааж авах боломж бүрдүүлдэг талаар аман яриагаар сонссон. Би уг байгууллагын талаар судалж уг байгууллагын данс болох Хаан банкны 5180707492 тоот данс руу  хуримтлал үүсгэхээр 2.436.400 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 186 дахь тал/,

            - Хохирогч Х.Бээс 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 201 дэх тал/,

            - Хохирогч Х.Бээс хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /4 дэх хавтаст хэргийн 204-206 дахь тал/,

            - Хохирогч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 2023 оны 02 дугаар сард өөрийн найз болох Егүлээс Бестнм гэх нэртэй байгууллагын талаар мэдээлэл авсан. Ингээд тухайн байгууллагад бүрэн итгэж хадгаламж, хуримтлал үүсгэн цаашид хуримтлуулсан мөнгөө өндөр хүүтэй буцааж авна гэхээр нь гишүүнээр элсэн ороод М.Ж гэх хүнд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр 3.000.000 төгрөгийг Бестнм-д гишүүнээр элсэж орохоор тохиролцон өгсөн. Ингээд дараа нь өөрийн нөхөр болох К.Серикболын Хаан банкны 5180789942 тоот данснаас 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1.955.250 төгрөгийг М.Ж гэх хүний хаан банкны 5180707492 тоот данс руу шилжүүлэн залилуулсан...” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 213-214, 216 дахь тал/,

            - Хохирогч Ж.Егүлээс 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 233 дахь тал/,

            - Хохирогч Ж.Егүлээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /4 дэх хавтаст хэргийн 238-246, 5 дугаар хавтаст хэргийн 26-53 дахь тал/,

            - Хохирогч Ж.Егүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 2022 оны 04 дүгээр сард өөрийн бэр болох Айгеримээс Бестнм гэх нэртэй байгуулллагын талаар мэдээлэл авсан. Ингээд тухайн байгууллагад бүрэн итгэж хадгаламж, хуримтлал үүсгэн цаашид хуримтлуулсан мөнгөө өндөр хүүтэй буцааж авна гэхээр нь гишүүнээр элсэн ороод М.Ж гэх хүний Хаан банкны 5180707492 тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 1.575.000 төгрөг, мөн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1.776.6000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.994.850 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 1.973.400 төгрөг. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2.996.250 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 3.010.700 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 20-ний өдөр 1.955.250 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2.956.3000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1.938.750 төгрөгийг өөрийн нэрээр Бестнм гэх байгууллагад элсэн орж, Хаан банкны 5194055520, Хас банкны 5000267255 данснаасаа тус тус шилжүүлэн залилуулсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 3-4, 7, 25 дахь тал/,

            - Хохирогч Ж.Агаас 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 67 дахь тал/,

            - Хохирогч Ж.Агийн өргөдөл, хавсралт баримт /5 дахь хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

            - Хохирогч Ж.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оноос хойш бараг нэг жилийн хугацаанд миний араас манай холын хамаатан болох Мын Ж надаас салахгүй, сүлжээний бизнест орчихооч, байнгын орлоготой болно гэж хэлээд яваад байсан. Бараг нэг жилийн хугацаанд би зөвшөөрөөгүй явж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ж нь манай гэрт очоод надад сүлжээнд орчихооч, би таныг Азербайжан улсын харъяат Казахстан улсад суудаг эмэгтэй хүнтэй яриулъя гэж яриулсан. Одоо санаж байгаагаар өнгөрсөн жил тухайн эмэгтэйг над руу нэг удаа яриулж байсан. Тухайн эмэгтэйгийн нэрийг Мадина гэсэн санагдаж байна, ямар ч байсан Ж тэр эмэгтэйг надтай видео чатаар холбож өгсөн бөгөөд Мадинагийн зүгээс надад хэлэхдээ наад Ж таны хамаатан юм байна, таны хамаатан болоод таныг мөнгөтэй болоосой гэсэндээ хойноос чинь яваад байгаа шүү дээ, та байнгын цалинтай болохыг хүсэхгүй байгаа юм уу, та амьдралаа өөд нь татахыг хүсэхгүй байгаа юм уу” гэх мэтээр хүний зүрхэнд ормоор уянгын сайхан янз бүрийн юмыг хэлэхээр нь би Жт итгэсэн. Үнэхээрийн манай хамаатны хүүхэд болохоор миний төлөө, намайг амьдралаа дээшлүүлээсэй гэсэндээ миний араас яваад байгаа юм болов уу, намайг баян болгохгүй ч гэсэн сүлжээнд өгсөн мөнгийг минь Ж олж өгөх байх гэсэн бодлоор сүлжээнд орох шийдвэрээ гаргасан. Тэгээд ч Ж надад “таны оруулсан мөнгө хэд хоногийн дараа эргээд танд орох болно, санаа зоволтгүй, та байнгын тогтмол орлоготой болно” гэж хэлэхээр нь би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүүхдүүдийнхээ сар бүрийн тэтгэмжийн мөнгө хуримтлагдаж байсан данснаас өөрийнхөө 5180836100 тоот дансанд 1,000,000 төгрөг шилжүүлээд улмаар М.Жийн 5180707492 тоот данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гэтэл Ж надад та одоо доороо хоёр, гурван хүн олох хэрэгтэй, таны дор хүн орсноор та ашиг урамшуулал авах болно гэж хэлэхээр нь би түүнд хүн олоод явж чадахгүй гэдгээ хэлсэн. Миний данс руу нэг ч төгрөг ороогүй, миний зүгээс ч хэн нэгэн хүнийг худал хэлээд оруулж чадаагүй, тэгж ч яваагүй. Ганц хоёр танилуудад хэлсэн боловч наадах чинь залилан шүүдээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

             - Хохирогч П.Нээс 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 93 дахь тал/,

            - Хохирогч П.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хүргэн болох Ж нь 2021 оны 12 дугаар сарын эхээр “Бестнм” комПй үйл ажиллагаанд элсэхийг санал болгож байсан бөгөөд тэр хэлэхдээ уг комПйг олон улсад үйл ажиллагаа явуулдаг, мөнгөөр нэг орчихвол байнгын орлоготой болно, хүн оруулбал тогтмол орлоготой болно, бараг тэтгэвэртээ гарна. Ирээдүйдээ том хөрөнгө оруулалт хийнэ гээд баахан сурталчилгаа хийхээр нь би эхэндээ наадах чинь асуудалгүй биз, хууль бус юм биш биз гэхэд надад ямар ч асуудалгүй, зөвшөөрөлтэй комП гэхээр нь би түүнд итгээд мөнгө шилжүүлж уг сүлжээнд нь элсэж орсон. Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өөрийнхөө 5180880897 дугаартай данснаасаа 2,500,000 төгрөгийг хүргэн Жийн данс руу шилжүүлж өгсөн. Мөнгөө өгсний дараа Ж дахин дахин холбогдоод та хүн олоод оруулахгүй юм уу, хүн оруулаач гээд хэд хэдэн удаа хэлж байсан. Би ч хүн амьтанд сурталчилж явж чадаагүй. Тэгээд уг сүлжээтэй холбогдоогүй, тэр чигтээ алга болсон, би ч хүргэнээсээ нэг ч төгрөг авч чадаагүй, нэхэж ч яваагүй юм...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 100 дахь тал/,

            - Хохирогч М.Кгаас 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 117 дахь тал/,

            - Хохирогч М.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх надад 2022 оны 02 дугаар сарын эхээр Пгийн Ж гэх худын хүүхэд уг комПйн бизнест орох санал тавьж, манай гэрт Ж гэх залууг дагуулж ирсэн. Ж надад танилцуулахдаа “Бестнм” комПд мөнгө төлж орох юм бол орлоготой болно гэх мэтээр янз бүрийн ятгалга хэлсэн, бүр надад гэр бүлийн хүмүүстэйгээ цуг ороорой гэж хэлсэн. Тэгээд тухайн үед түүний хажууд манай худ Ж явж байсан болохоор үнэхээр мөнгө олох юм бол ашигтай юм байна гэж бодоод өөрийнхөө 5180763718 тоот данснаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг Жийн 5180707492 тоот данс руу нь шилжүүлж өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа миний данс руу Жээс 140,825 төгрөг орж ирсэн бөгөөд Ж дахиад манай гэрт ирээд та доороо хүн оруулахгүй бол танд мөнгө орж ирэхгүй гэж хэлэхээр нь би өөрийнхөө данснаас түүний данс руу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 629,000 төгрөг шилжүүлж өгсөн. Угтаа бол уг мөнгөөр өөрийн охин Ботакөзийг оруулсан, гэхдээ манай охин энэ талаар юм мэдэхгүй, би өөрийн дансанд байсан мөнгөнөөс охиноо оруулсан юм. Гэтэл тэрний дараа Жийн данснаас над руу 2022 оны 02 сарын 14-ний өдөр 225,320 төгрөг орж ирсэн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ж манай гэрт дахиж ирээд таны анх өгсөн мөнгө багцанд хүрэхгүй байна гэхээр нь 200,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж өгсөн. Ямар ч байсан Ж надад тухайн үед нөгөө талдаа одоо нэг хүн оруул гээд бүр манай гэрээс гарахгүй ядаргаа болоод байхаар нь би охин дүү М.Х /94908211/ руу залгаж, түүнийг Ж нартай холбож өгсөн. Ж нар манай дүүтэй очиж уулзаад бас л манай дүүг уг сүлжээнд оруулсан юм байна лээ. Надад өөр мөнгө орж ирээгүй бөгөөд сүүлдээ Жээс мөнгөө шаардахад тэр надад “таны мөнгө комП руу явчихсан, буцаахгүй, та хүн элсүүлээд мөнгө олох боломжтой” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 126-127 дахь тал/,

            - Хохирогч Х.Хээс 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 143 дахь тал/,

            - Хохирогч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын үеэр манай хадам ах болох Хайратбек /85694727/ надад “Бестнм” гэх бизнес байдаг юм байна, чи сонирхоод үзээч гээд надад Ж гэх нөхрийн утасны дугаарыг өгсөн. Уг нь бол Ж нь манай хадам ахын найз нь болдог юм байна лээ. Тэгээд би тухайн үед Жтэй холбогдоход тэр намайг гэртээ дуудсан бөгөөд би гэрт нь очиход Ж надад “Бестнм” гэх комП нь Азербайжан улсад үйл ажиллагаа явуулдаг аялалын комП бөгөөд уг комПас аялалын багц авбал бүх юм үнэгүй, очихгүй гэсэн болно. Гол нь мөнгөөр ороод доороо хоёр хүн оруулбал тогтмол орлоготой болно, хоёр хүн оруулахад л хангалттай. Их мөнгөөр орох тусам их орлого орж ирнэ гэж хэлсэн. Тухайн үед би Жийн үгэнд сайн итгэж өгөхгүй яваад өгсөн бөгөөд Ж надтай “Ватсаб” чатаар холбогдоод яав юу болж байна орох юм уу гээд нэг өдөр дахиж дуудсан. Тухайн үед бас л дээр хэлсэнээ ярьсан. Тэгээд би тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Жийн данс руу 1,446,400 төгрөгийг өөрийн 5194046142 данснаас шилжүүлж өгсөн. Дараа нь хэд хоногийн дараа миний данс руу Жийн дээрх данснаас 141,900 төгрөг буцаан олголт гэж орж ирсэн. Түүний дараа надад мөнгө орж ирэхгүй байхаар нь Ж надад одоо доороо хүн олж оруул гэж хэлсэн болохоор би мөнгө олох санаатай гэрт бэлэн байсан 600,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Жийн гэрт нь аваачиж бэлнээр өгсөн. Тэгээд маргааш нь миний данс руу мөн Жээс 255,420 төгрөг орж ирсэн. Тэрнээс хойш огт мөнгө орж ирээгүй, би ч гэсэн нөгөө талдаа хүн оруулаагүй, хаясан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 151-152 дахь тал/,

            - Хохирогч Ж.Кээс 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 169 дэх тал/,

            - Хохирогч Ж.Кээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /5 дахь хавтаст хэргийн 170-172 дахь тал/,

            - Хохирогч Ж.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад анх 2022 оны 02 дугаар сарын эхээр манай төрсөн баз болох Мын Ж уг комПй бизнесийг танилцуулсан бөгөөд түүнийг баз болохоор нь итгэсэн. Ж надад танилцуулахдаа “Бестнм” комП нь олон улсад онлайн бизнес хийх боломжтой, тусгай зөвшөөрөлтэй комП гэж хэлсэн. Мөн тухайн үед комПйн төлөөлөл Мадина гэх эмэгтэй ирээд явсан талаар хэлсэн. Тэгээд би 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрт бэлэн байсан 2,000,000 төгрөгийг М.Жийн үйл ажиллагаа явуулж байсан Өлгий сумын 5-р багт байдаг цэнхэр дөрвөн давхар байрны 4-р давхарт байдаг оффист нь аваачиж бэлнээр өгсөн. Мөнгөө өгсний дараа надад ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй бөгөөд орлоготой болно гэвэл хүн оруулаарай гэж хэлсэн. Би нэг хэсэгтээ зав муутай явж байгаад 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр үеэл болох А болон худ болох О нарт тус сүлжээний сурталчилгаа хийж, оруулсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 179-180 дахь тал/,

            - Хохирогч Б.Саас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гэмт  хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 196 дахь тал/,

            - Хохирогч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад анх 2022 оны 02 дугаар сарын эхэн үеэр сумын танил залуу болох Е.Хайратбек нь уг комПйн бизнесийг танилцуулсан бөгөөд мөн манай Ногооннуур сумын иргэн М.Ж нь явуулж байгаа талаар хэлсэн. Е.Хайратбек нь надад танилцуулахдаа "Бестнм" комП нь 7 хоног бүр доороо элсүүлсэн хүний тоогоор цалин авах боломжтой талаар хэлсэн. Тэгээд би уг асуудлын талаар бодож үзээд элсэн орохоор шийдэж 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эхнэр К.Угийн эзэмшлийн Хаан банкны 5187168974 тоот данснаас 02 дугаар сарын 16-ны өдөр 629.000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны 5187026053 тоот данснаас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 3.629.000 төгрөгийг М.Жийн 5180707492 тоот данс руу шилжүүлсэн юм. Уг мөнгийг шилжүүлсний дараа надад ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй бөгөөд орлоготой болно гэвэл хүн оруулаарай гэж хэлсэн бөгөөд би шууд эхнэр К.Уг элсүүлэн оруулсан” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 200-201 дэх тал/,

            - Хохирогч К.Угаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 224 дэх тал/,

            - Хохирогч К.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад анх 2022 оны 02 дугаар сарын эхэн үеэр сумын танил залуу болох Е.Хайратбек нь уг комПйн бизнесийг танилцуулсан бөгөөд мөн манай Ногооннуур сумын иргэн М.Ж нь уг сүлжээг явуулж байгаа талаар хэлсэн. Е.Хайратбек нь надад танилцуулахдаа "Бестнм" комП нь долоо хоног бүр доороо элсүүлсэн хүний тоогоор цалин авах боломжтой талаар хэлсэн.  Уг асуудлын талаар нөхөр Б.С бид хоёр ярилцаж 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нөхөр Б.С нь анх элсэн орж 3.629.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь би 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр элсэн орж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5187168974 тоот данснаас 1.290.000 төгрөгийг М.Жийн эзэмшлийн 5180707492 тоот данс руу шилжүүлсэн юм. Уг мөнгийг шилжүүлсний дараа надад ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй. орлоготой болно гэвэл хүн оруулаарай гэж хэлсэн. Би төрсөн дүү болох К.Хурметбайг элсүүлэн оруулсан...” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 228-229 дэх тал/,

            - Хохирогч К.Угаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /5 дахь хавтаст хэргийн 232-234 дэх тал/,

            - Хохирогч Ж.Пээс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 2 дахь тал/,

            - Хохирогч Ж.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай найз болох Х.А намайг "Хүрээд ирээч" гэж дуудсан, намайг дуудсан газар бол Өлгий сумын ЗДТГ-ын байрны хойд талд байрлах хуучны 2 давхар байрны 1 давхарт 1 өрөөтэй байранд Бестнм гэх байгууллага нь хадгаламж, хуримтлал үүсгэж өндөр хүүтэй буцаан олголт өгөх талаар танилцуулга хийсэн, тухайн үед С, А, Ж, Г бид нар байсан. Уг танилцуулгыг зүс үл таних Г, Ж гэх хүмүүс явуулж байсан. Тэгээд уг танилцуулгад итгэж Бестнм гэх сүлжээнд элсэхээр шийдсэн ба энэ талаар Ж гэх залууд хэлэхэд Ж нь надад Бестнм комПйн данс хэмээн өөрийнхөө 5180707492 тоот дансыг өгсөн ба би уг данс руу 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн дансанд байсан 800.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд найз Агийн дансаар 2.500.000 төгрөгийг мөн Жийн данс руу хийлгүүлж, тухайн өдрийн орлогын мөнгөнөөс бэлнээр 1.540.525 төгрөгийг Жийн гарт нь тоолж хүлээлгэн өгсөн. Би нийтдээ 4.840.525 төгрөгийг Ж болон түүнтэй хамтарч залилах гэмт хэрэг үйлдсэн залилагч нарт өгч залилуулсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 06-08 дахь тал/,

            - Хохирогч Ж.Пээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /6 дахь хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

           - Хохирогч О.Огаас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 28 дахь тал/,

            - Хохирогч О.Огаас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /6 дахь хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

            - Хохирогч О.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх энэ оны 04 дүгээр сарын эхээр манай худ болох Жайсаны К /94429191/ надад “Бестнм” гэх олон улсын бизнес байна та сонирхох уу гээд намайг Өлгий сумын 5-р багт байрлалтай 4 давхар бүхий барилгын оффист дагуулж очсон. Оффист нь Ж гэх залуу байсан бөгөөд тухайн үед Ж надад “Бестнм” комПйг Азербайжан улсаас гаралтай, өмнө нь бөөний дэлгүүрт хүргэлтээр ажиллаж байгаад уг комПйн сүлжээнд элсэж орсны улмаас орлого маань нэмэгдэж сүүлдээ хүргэлтийн ажлаа болиод комПйн ажлыг хийж байгаа, одоо байнгын орлоготой байгаа, та ч гэсэн байнгын орлоготой байж болно гэж танилцуулсан. Мөн уг комПас Азербайжан улсад зочид буудалд амрах эрхийн багц худалдаж авч болно, та уг амрах эрхийн багцаа хэзээ ч ашиглаж болно, харин очихгүй гэвэл доороо хоёр хүн оруулаад таны оруулсан хоёр хүн цаашаагаа хоёр хоёроор хүн оруулаад идэвхитэй ажиллавал орлоготой болох боломжтой гэсэн. Надад Ж тэр үед комПас 1,000,000-9,000,000 төгрөгийн багцыг тус тусад нь танилцуулсан бөгөөд их багцаар орох тусам орох орлого нь ихсэнэ гэж танилцуулсан. Тэгээд тухайн үед миний бие Жийн хэлснийг дотроо бодож, би  ч гэсэн яагаад ингэж орлоготой болж болохгүй юм бэ гэж бодоод хэд хоногийн дараа уг сүлжээнд элссэн. Элсэхдээ өөрийнхөө 5182014203 тоот Хаан банкны харилцах данснаасаа Жийн 5180707492 тоот данс руу 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2,850,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар тухайн үед би хүүгийнхээ хурим гээд өөрөө зав муутай байсан болохоор доороо хүн элсүүлж чадаагүй бөгөөд дээрх мөнгийг шилжүүлсний дараа миний данс руу буцаан олголт гээд 215,280 төгрөг орж ирж байсан. Би доороо хүн оруулж идэвхтэй ажиллаагүй учраас надад өөр ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй. Сүүлдээ надад уг сүлжээнд орохыг санал болгож байсан худ К рүү холбогдоод би ажиллаж чадахгүй юм байна, мөнгөө буцааж авмаар байна гэж хэлэхэд К надад “Жийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм байна, болох байхаа хүлээж байя” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

           - Хохирогч А.Еоос 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтат хэргийн 58 дахь тал/,

            - Хохирогч А.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны 01 дүгээр сарын эхээр над руу найз болох Жанарханы Аманжан /99914745/ утсаар холбогдоод онлайн бизнес байна хийх юм уу, байнгын орлоготой болно гэж хэлээд намайг Ж гэх залуутай холбож өгсөн. Тэр залуу манай гэрт өөрөө хүрч ирээд “Бестнм” сүлжээний талаар танилцуулсан бөгөөд надад уг комП нь Азербайжан улсад үйл ажиллагаа явуулдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ядуу иргэдийг байнгын орлоготой болгодог Олон улсад бизнесийн комП гэж танилцуулсан. Тухайн үед надад Ж та мөнгөө өгөөд доороо зүгээр л хоёр хүн олоод оруулчих, тэгээд л боллоо, байнгын орлого орж ирнэ гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед энд тэндээс мөнгө зээлж байгаад өөрийнхөө 5181123734 тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн М.Жийн данс руу 1,448,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа миний бие нэг хэсэгтээ хүн оруулж чадахгүй явж байсан бөгөөд найз Аманжан миний дор Нурбахытын Оралбек, Базарбайн Жанибек  гэх хоёр хүнийг оруулж өгсөн боловч тэр хоёр нь хүн оруулахгүй, ажлаа хийгээгүй. Харин би өөрөө доороо найз болох Марданы Инкар /95010329/, Самаданы Жыргадых /89428483/ нарыг оруулсан. Гэхдээ Инкар, Жыргадых нар ч гэсэн ажиллаж чадаагүй...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

            - Хохирогч Т.Наас 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 85 дахь тал/,

            - Хохирогч Т.Наас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /6 дахь хавтаст хэргийн 86-89 дэх тал/,

            - Хохирогч Т.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх надад 2022 оны 02 дугаар сарын эхээр манай үеэл болох Мын Ж уг комПйн бизнест орох санал тавьсан бөгөөд Ж надад танилцуулахдаа өөрийгөө “Бестнм” комПд ажилладаг, хэрэв комПд элсвэл чамд “IR” код өгөгдөх болно, чи тэр кодоороо онлайн сайтад нь нэвтэрч, өөрийн гэсэн онлайн дэлгүүртэй болно, чи бараа зарахгүй, сурталчилгаа хийхгүй, зүгээр л байнгын орлоготой болно гэж хэлсэн. Тэгээд би үеэл Жийн үгэнд итгээд орохоор болоод мөнгө шилжүүлэх гэхэд тэр надад “IR” код өгөх хүний данс руу мөнгө хийх ёстой гээд Г гэх эмэгтэйн 5180753314 гэсэн дансыг өгөөд уг данс руу би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эхнэрийнхээ 5190134824 тоот данснаас 1,457,250 төгрөгийг шилжүүлсэн. Харин тэр үед би Г гэх эмэгтэйг огт харж, уулзаагүй. Мөнгөө шилжүүлснээс хэд хоногийн дараа буюу 2021 оны 12 сарын 28-ны өдөр Жийн 5180707492 тоот данснаас буцаан олголт гээд 84,800 төгрөг орж ирсэн. Би мөнгөө өгсний дараа Ж надад одоо доороо хүн оруулж, орлоготой болно гэхээр нь би за наадах чинь худлаа юм байна, хүн оруулна гэж бүтэхгүй, чи анх сурталчилгаа хийхгүй гэж ярьсан, гэтэл одоо хүн оруулж, сурталчилгаа хий гээд хэлээд байна, анхнаасаа яагаад үнэнгээ хэлээгүй юм бэ, ингээд хэлбэл би анхнаасаа мөнгөө өгөхгүй байх байсан гээд тухайн үед бид хоёр үг зөрөөд би түүнд хүн хуурч, оруулахгүй гэдгээ хэлээд хоёр тийшээ явсан. Тухайн үед залилуулсан байна гэдгээ мэдсэн ч Ж манай үеэл болохоор дуугүй яваад байсан. Ж надад 2022 оны 06 сарын 22-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 1,373,000 төгрөгийг шилжүүлж өгөөд надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

            - Хохирогч Ж.Хаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 112 дахь тал/,

            - Хохирогч Ж.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын үеэр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт манай хүргэн ах болох Мын Ж нь намайг Бестнм гэх Азербайжан улсын комП байгаа, үйл ажиллагаа явуулаад 7 жил болж байна. Эхлээд өөрөө мөнгө хийж ороод тэгээд араасаа хүн дагуулж оруулах тусам чиний мөнгө улам нэмэгдэж өснө, харин хүн оруулахгүй бол мөнгө олохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Жийн хадам аав буюу миний ах Хахарман гэх хүнээс Бестнм-ийн талаар асууж судлаад үзэхэд яг л Жийн хэлсэн шиг араасаа хүн дагуулж орох болгонд байршуулсан мөнгө нэмэгдэх талаар надад хэлсэн. Тэгээд би сонирхож үзээд өөрийнхөө 5180973486 тоот данснаас М.Жийн 5180707492 тоот данс руу нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1.457.250 төгрөгийг шилжүүлсэн. Эхний 10 өдөр М.Жийн гэрт нь очиход комПтай холбоотой сургалт, танилцуулга буюу цахим сүлжээ рүү нэвтрэн орж юм харуулаад байсан...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 115 дахь тал/,

            - Хохирогч А.Маас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 136 дахь тал/,

            - Хохирогч А.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хамгийн анх 2022 оны 02 сарын эхээр билүү ямар ч байсан манай сумын иргэн Б.С нь “Бестнм” сүлжээнд орчихлоо, чи сонирхоод үзээч гэж хэлж байсан. Мөн манай хамаатан дүү болох М.О нь бас тухайн үед орчихсон гэдгийг сонсоод түүнээс энэ талаар асуухад ороод үзэхгүй юу гэж хэлсэн. Тэгж байтал над руу Ж гэх залуу холбогдоод та “Бестнм” сүлжээг сонирхоод байгаа юм уу гээд надад уг комПйн үйл ажиллагааг мөнгөөр орвол байнгын тогтмол орлоготой болгодог комП, та орсны дараагаар доороо 2 хүн оруулчихвал тэгээд л юу ч хийхгүй зүв зүгээр байж байгаад долоо хоног бүр тогтмол орлого орж ирэх болно гэж сурталчилж байсан. Тэгэхээр нь би өөрөө тухайн үед Ногооннуур суманд шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг байсан тул хүн л юм чинь давхар орлоготой болъё гэж бодоод орохоор шийдэж, хамаатны дүү Оын данс руу мөнгө шилжүүлсэн. Би 2022 оны 02 сарын 17-ны өдөр Төрийн банкинд байрших өөрийн 290800105818 тоот данснаас 3,000,000 төгрөгийг Оын 5187116391 тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь маргааш нь мөн Төрийн банкны өөрийн хадгаламжийн 290800100057 тоот данснаас Оын данс руу 2,600,000 төгрөг, харилцах 290800105818 тоот данснаасаа 1,500,000 төгрөгийг тус тус Оын дээрх данс руу шилжүүлээд уг мөнгийг дүү О цаашаагаа Жийн данс руу шилжүүлж өгсөн. О нь мэдүүлэг өгөхдөө дансныхаа хуулгыг гаргаж өгсөн гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 02 сарын 21-ний өдөр Хаан банк дахь миний 5187163294 тоот дансанд Жийн данснаас буцаан олголт гээд 879,780 төгрөг орж ирсэн, өөр мөнгө орж ирээгүй. Түүний дараа Жээс над руу залгаад дахиад хүн оруулаарай, өмнөх шигээ мөнгө тогтмол орох болно гэж хэлсэн боловч би хүн оруулж чадаагүй...” гэх мэдүүлэг,

            - Хохирогч А.Пгаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 167 дахь тал/,

            - Хохирогч А.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Ж нь манай хамаатан эгчийн хүүгийнх нь охинтой гэр бүл болсон, манай хүргэн гэхэд болно. Тэрээр Ж нь 2021 онд “Аймика” гэх дэлгүүрт хүргэлтээр ажилладаг байсан бөгөөд оны сүүлээр манайхаар байнга ирээд би онлайн бизнес олж авсан, маш их ашигтай юм байна, та хэд сонирхооч гээд өдөр болгон ирээд ятгалга хийдэг байсан. Ж хэлэхдээ “Бестнм” комП нь 47 оронд онлайнаар үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсад зөвшөөрөлтэй комП гэх мэтээр байнга л хэлдэг байсан, эхэндээ манай хүүг Жг дээрх комПйн сүлжээнд оруулж авсан бөгөөд түүний дараа би орсон. Миний хувьд Ж байнгын манай гэрээр ирээд гэр бүлээрээ орчихооч ашигтай бизнес гээд дахин дахин гуйгаад байхаар нь орчихсон бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн 5180554240 тоот данснаас Жийн данс руу 7,231,587 төгрөгийг шилжүүлж өгсөн. Уг мөнгө миний дансанд байсан, өөрийн мөнгө байсан ба тус мөнгөөр би эхнэр  Серикгүл болон охин Меруерт нарыг оруулсан. Гэхдээ эхнэр, охин маань энэ талаар нарийн ширийн юм мэдэхгүй. Дээрх мөнгийг шилжүүлсний дараа надад нэг ч төгрөг орж ирээгүй бөгөөд Жээс мөнгөө буцааж авъя гэж хэлсэн боловч тэр надад “таны дор танай эхнэр орсон, танай эхнэрийн доод нэг талд нь танай охин орсон, одоо та өөрийнхөө нэг талд, мөн эхнэрийнхээ нэг талд, мөн охиныхоо нэг талд 3 хүн оруулах шаардлагатай байна” гэж хэлэхээр нь би өөрийнхөө танил хэсэг хүмүүст хэлсэн боловч тэд нар “наадах чинь сүлжээ юм байна, орохгүй” гэж хэлээд ороогүй. Тэгээд одоог хүртэл Жээс нэг ч төгрөг авч чадалгүй, нэг талаас хүргэн болохоор өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

            - Хохирогч П.Жгаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 191 дэх тал/,

            - Хохирогч П.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2021 оны 12 дугаар сарын дундуур манай хүргэн болох Мын Ж уг “Бестнм” сүлжээг сурталчилж танилцуулсан бөгөөд тэр хүн эхлээд Н ах бид хоёрыг уг сүлжээнд оруулсан. Н ах бид хоёр 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөнгөө өгсөн. Ж надтай цуг Өлгий сумын 6-р баг, “Ховд гол” салбарын Хаан банкны АТМ дээр дагаж очоод би өөрийн 5197097147 тоот дансанд байсан мөнгөнөөс 757,250 төгрөгийг шилжүүлээд, өөрт бэлэн байсан 650,000 төгрөгийг Жийн гарт нь өгсөн санагдаж байна. Дансанд байсан мөнгө хүрэхгүй байсан болохоор нэмээд бэлэн мөнгө өгсөн, би тухайн өдрийн ханшаар 500 америк доллар өгч, тус сүлжээнд нь элссэн. Тэгээд Ж надад цаасан дээр схем зурж үзүүлээд хоёр талдаа хүн оруулах шаардлагатай, тэгээд чамд тогтмол мөнгө орж ирэх болно гэж хэлсэн. Ж надад хэнд буян үйлдмээр байна, тэр хүнээ оруул гэхээр нь би түүний үгэнд итгээд манай нэг худын хүүхэд тахир дутуу болохоор нь тэр хүнийг хэдэн төгрөгтэй болоосой, цаашлаад Жийн хэлж буй Азербайжан улс руу нь үнэгүй очоод тэндээ эмчилгээ хийлгээд ирээсэй гэж чин сэтгэлээсээ бодоод худ болох К гэх хүнд уг сүлжээг сурталчилаад оруулсан. Тэр хүний гэр нь манай багт байдаг, би өөрөө сүлжээний системийг сайн мэдэхгүй болхоор Жтэй цуг очсон. Ж тэр хүнд баахан сурталчилгаа хийсэн. Мөн тухайн үед би яг хэзээ гэдгийг санахгүй байна ямар ч байсан таньдаг нэг эгчийгээ оруулсан, Бейбитханы Айгерим гэдэг хүн юм...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

            - Хохирогч Н.Оээс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 214 дэх тал/,

            - Хохирогч Н.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 02 дугаар сарын үеэр над руу манай найз болох Аманжан холбогдоод онлайн бизнес хийхээр ажил байна, чи сонирхох уу гээд намайг Ж гэх залуутай холбож өгсөн. Ж нь над руу тухайн үед “Ватсаб” программаар залгаж орж ирээд “Бестнм” гэх олон улсын бизнес хийдэг комП байгаа, чи уг комПд мөнгөөр ороод тэгээд хүн цуглуулаад комП руу оруулах юм бол чамд сар болгон тогтмол орлого орж ирнэ, дээрээс нь чи хүссэн үедээ Азербайжан улс руу аялаж болно гэж хэлэхээр нь түүний үгэнд итгээд өөрийн 5181148761 тоот данснаасаа 2020 оны 02 сарын 12-ны өдөр Жийн данс руу 629,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөнгөө шилжүүлсэний дараа Ж над руу дахин холбогдоод одоо ойрынхоо хүмүүст сурталчилгаа хийгээд оруулаарай, тэгээд чам руу мөнгө орж ирэх болно гэж хэлсэн боловч би хэрхэн ямар сурталчилгаа хийхээ мэдэхгүй, өөрөөр хэлбэл цаашаагаа ажиллаж чадаагүй, хаясан байсан. Түүний дараа би Ж рүү холбогдож чадахгүй, найз Аманжанаас мөнгөө яаж буцааж авах талаар асуухад тэр надад “хүн оруулахгүй бол мөнгийг буцааж өгдөггүй юм байна лээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 222-223 дахь тал/,

            - Хохирогч Ж.Ааас 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 237 дахь тал/,

            - Хохирогч Ж.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх надад 2022 оны 01 дүгээр сарын эхээр манай найз болох Көкейгийн С уг комПйн бизнест орох санал тавьж манай найз Серикбай миний утасны дугаарыг Ж гэх залууд өгсөн байсан. Ж над руу залгаж танилцуулахдаа "Бестнм" комПд мөнгө төлж орох юм бол орлоготой болно гэх мэтээр янз бүрийн ятгалга хэлсэн, бүр надад гэр бүлийн хүмүүстэйгээ цуг ороорой гэж хэлсэн. тэгээд тухайн үед би найзыгаа тэр комПд оруулсан, тэгээд би өөрийн оруулсан найзын хамтаар ашиг орлоготой гэдгийг нь нэг хүн оруулбал 50.000 төгрөг өгнө гэхээр нь 5323163305 тоот данснаасаа 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 578.550 төгрөгийг Жийн 5180707492 тоот данс руу нь шилжүүлж өгсөн. Хэд хоногийн дараа миний данс руу Жээс 50.000 төгрөг орж ирсэн бөгөөд түүнээс хойш Ж таг болсон...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 248-249 дэх тал/,

          - Хохирогч Е.Хайратбекээс 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 13 дахь тал/,

         - Хохирогч Е.Хайратбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад анх 2021 оны 12 дугаар сарын сүүлээр найз болох Мын Ж уг комПйн бизнесийг танилцуулсан бөгөөд түүнийг найз болохоор нь итгэсэн. М.Ж бид хоёр 10 жилээ хамт төгссөн найзууд юм. Ж надад танилцуулахдаа Бестнм комП нь олон улсад онлайн бизнес хийх боломжтой, тусгай зөвшөөрөлтэй комП гэж хэлсэн. Мөн 7 хоног бүр доороо элсүүлсэн хүний тоогоор цалин авах боломжтой талаар хэлсэн. Тэгээд би уг асуудлын талаар бодож үзээд элсэн орохоор шийдэж 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хаан банкинд байрших өөрийн эзэмшлийн 5187106008 тоот данснаас М.Жийн эзэмшлийн 5180707492 тоот данс руу 1.447.000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлсний дараа надад ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй бөгөөд орлоготой болно гэвэл хүн оруулаарай гэж хэлсэн. Би тухайн үед эхнэр болох М.А, найз Х.Жанбота нарт тус сүлжээний сурталчилгаа хийж 2022 оны 2-3 сарын хооронд доороо элсүүлэн оруулсан. Тэгээд надад хэдэн төгрөг орж ирсэн. Харин манай эхнэр болох М.А нь өөрийнхөө доор миний аав С.Ермек, ээж М.Елес, дүү Е.Аманбек нарын элсүүлсэн...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

            - Хохирогч С.Аманкелдээс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 36 дахь тал/,

            - Хохирогч С.Айн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад  Өлгий сумын 5 дугаар багт байрлах "Ах дам" захын хойд талд мотоциклийн задаргааны сэлбэг, шинээр мотоцикль худалддаг Панейгийн Жтай уулзсан. П.Ж надад "Бестнм" комПй сүлжээний талаар танилцуулж, ямар нэгэн орлого нотлохгүйгээр элсэж орвол сар болгон хүү болох өндөр ашигтай мөнгө орно гэж танилцуулсан тул тэр өдрөө Ж гэх хүний данс руу 1.613.475 төгрөгийг шилжүүлж элсэн орсон. Элсэн орсон өдрөөс хойш 2 өдрийн дараа найз Ж дахин надад Жийн данс руу мөнгө хийж, доороо хүн элсүүлээч хэмээн хэлэхээр нь түүнд би доороо хүн элсүүлж чадахгүй юм байна. Энэ бол цэвэр залилан байна, миний элсэж орсон мөнгийг буцаагаад өгчих гэж хэлээд дахин мөнгө шилжүүлээгүй, доороо ямар нэгэн хүн элсүүлж чадаагүй...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

            - Хохирогч С.Амээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /7 дахь хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

            - Хохирогч Г.ЖАээс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 63 дахь тал/,

            - Хохирогч Г.ЖАээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /7 дахь хавтаст хэргийн 64 дэх тал/,

- Хохирогч Г.ЖАийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 2022 оны 10 дугаар сард лидер болох Жийн эхнэр О.Жгаас Бестнм гэх байгууллагын талаар анх удаа сонссон. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Казахстан улсаас Мадина гэх эмэгтэй хүн ирж Бестнм гэх байгууллагын үйл ажиллагаа, чиглэлийн талаар Өлгий сумын 8 дугаар багт байрладаг Жийн гэрт сургалт зохион байгуулж байсан ба уг сургалтад суугаад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гишүүнээр элсэн орж хадгаламж, хуримтлал үүсгэснээр цаашдаа хадгалсан мөнгөө өндөр хүүтэй буцааж авах боломж бүрдүүлдэг талаар аман ярианд итгээд, зохион байгуулалттай залилагч нарын үйлдлээс болж эдийн засгийн хохирол учирсан. Тухайлбал лидер гэх Жийн хаан банкны 5180707592 тоот данс руу хуримтлал үүсгэхээр 2.574.500 төгрөг шилжүүлсэн. Харин би 2023 оны 06 дугаар сард уг Бестнм гэх байгууллага нь хүмүүсийг залилсан талаар олон нийтийн сүлжээгээр болон уг байгууллагад элссэн гишүүдээс сонсож мэдсэн...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

            - Хохирогч Х.Саас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийнн 90 дэх тал/,

            - Хохирогч Х.Саас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /7 дахь хавтаст хэргийн 91-99 дэх тал/,

            - Хохирогч Х.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай найз болох ФА намайг "Хүрээд ирээч" гэж дуудсан, намайг дуудсан газар бол хуучнаар Ө нэртэй зочид буудал байсан, одоогийн Узбекстан үндэсний Жулдыз нэртэй цайны газар ажиллаж байгаа, түүний 1 давхрын өрөөнд надад сүлжээг танилцуулж эхэлсэн ба Бестнм гэх байгууллага нь хадгаламж, хуримтлал үүсгэж өндөр хүүтэй буцаан олголт өгөх талаар танилцуулга хийсэн, тухайн үед ПА, Г, Г, Г нар байсан, тухайн үед Ж гэх залуу байгаагүй, Г зохион байгуулж түүний дансыг өгч мөнгө шилжүүлэн авч, элсүүлсэн байдаг. Улмаар Бестнм гэх сүлжээнд элсэхээр шийдсэн ба энэ талаар Ж гэх залууд хэлэхэд Ж нь надад Бестнм комПйн данс хэмээн өөрийн 5180707492 тоот дансыг өгсөн ба би уг данс руу 2022.04.30-ны өдөр Өлгий сумын 8 дугаар багт байрлах АТМ-ээр 4.792.500 төгрөгийн шилжүүлэг хийсэн боловч дахин мөнгө дутлаа хэмээн Г хэлсэн, 47.925 төгрөг шилжүүл гэсэн тул дахин шилжүүлээд би элссэн. Дараагийн гүйлгээнүүдийн талаар мэдүүлвэл 2022.05.03-ны өдөр 1.613.475, 2022.05.06-ны өдөр 1.249.600, 2022.06.17-ны өдөр 400.000 төгрөг тус тус шилжүүлсэн ба 2022 онд нийт 8.103.500 төгрөгийг шилжүүлсэн байна. Харин 2023 он гарснаас хойш шилжүүлсэн гүйлгээний талаар мэдүүлвэл 2023.03.10-ны өдөр 1.270.000, 2023.04.13-ны өдөр 877.800, 2023.04.21-ний өдөр 476.000, 2023.04.29-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1.200.000, 1.560.000, 2023.05.06-ны өдөр 317.000 төгрөгийг Жийн данс руу шилжүүлсэн байна. Тухайлбал 2023 онд нийт 5.700.8000 төгрөгийг шилжүүлсэн байна..., ...өөрийн найз Аг дуудаж элсүүлсэн. өөр ямар нэгэн хүн дуудаж элсүүлээгүй...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 106-109, 115 дахь тал/,

            - Хохирогч Х.Агаас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 134 дэх тал/,

            - Хохирогч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын эхэн үеэр манай найз болох Х.С намайг "хүрээд ирээч" гэж дуудсан бөгөөд би Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хуучин "Ө" гэх зочид буудлын барилгад дуудсан газарт нь очсон ба уг барилгын нэг өрөөнд Бестнм гэх байгууллага нь хадгаламж, хуримтлал үүсгэж өндөр хүүтэй буцааж авах тухай танилцуулга хийж байсан, Уг танилцуулгыг зүс үл таних Г, Ж гэх хүмүүс явуулж байсан. Тэгээд уг танилцуулгад итгэж Бестнм гэх сүлжээнд элсэхээр шийдэж, энэ талаар Ж гэх залууд хэлэхэд Ж нь надад Бетснм комПйн данс гэж хэлэн Ж өөрийн дансыг өгсөн. Би Жийн  данс руу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 4.732.860 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 660.100 төгрөг, нийт 5.392.960 төгрөг шилжүүлж залилуулсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 137-138, 140 дэх тал/,

            - Хохирогч Р.Жоос хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /7 дахь  хавтаст хэргийн 167-170 дахь тал/,

            - Хохирогч Р.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Зарын дагуу холбогдоход Ж гэх хүн над руу холбогдож надад нэг комПйн нэрийг хэлж, ХААН банкны 5180707492 данс руу 500.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн хооронд шилжүүлж өгснөөр манай комПйн гишүүнээр элсэх боломжтой. Та манай комПйн гишүүн болсон өдрөөс хойш би таны фейсбүүк хаяг руу шилжүүлсэн мөнгөн дүнтэй тэнцүү хэмжээний бараа бүтээгдэхүүн явуулна. Та тухайн бүтээгдэхүүнийг цахим сүлжээгээр зарж, борлуулснаар мөнгөө хэд дахин өсгөж авах боломжтой, таныг ямар нэгэн хуурч мэхлэх зүйл байхгүй, адилхан казах хүн байна итгэж болно гэж утасны дугаараа өгсөн. Тэгээд би зүгээр байснаас цахим сүлжээгээр мөнгө олох боломжтой юм байна гэж бодоод Хаан банк дахь өөрийн 5183090556 тоот данснаас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөгийг Жийн 5180707492 тоот данс руу нь шилжүүлж өгсөн. 30 минутын дараа надад 30.000 төгрөг нэмж шилжүүлээрэй, барааны үнэ хүрэхгүй байна гэхээр нь тухайн данс руу 30.000 төгрөг дахин шилжүүлж өгсөн байсан. Тэгээд хэд хоног өнгөрч Ж над руу ямар нэгэн бараа бүтээгдэхүүн явуулаагүй болохоор өгсөн дугаарт хэд хэдэн удаа залгахад утсаа аваагүй, заримдаа холбогдох боломжгүй болж фейсбүүкээр мессеж бичихэд намайг блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 181-182, 185 дахь тал/,

         - Хохирогч Р.Даас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 200 дахь тал/,

            - Хохирогч Р.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад анх 2022 оны 02 дугаар сарын эхэн үеэр сумын танил залуу болох Е.Хайратбек нь уг комПй бизнесийг танилцуулсан бөгөөд мөн манай Ногооннуур сумын иргэн М.Ж нь үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлсэн. Е.Хайратбек нь надад танилцуулахдаа "Бестнм" комП нь 7 хоног бүр доороо элсүүлсэн хүний тоогоор цалин авах боломжтой талаар хэлсэн. Мөн уг асуудлын талаар надад хүргэн болох Б.С нь давхар танилцуулсан бөгөөд миний бие Б.Сын доор нь элсэн орохоор шийдэж Е.Хайратбекэд 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бэлнээр 1.440.500 төгрөг өгсөн. Уг мөнгийг Е.Хайратбек нь бэлнээр Ногооннуур сумын ХААН банкинд аваачин М.Жийн эзэмшлийн 5180707492 тот данс руу 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр "Хайратбекээс" гэх гүйлгээний утгаар шилжүүлж намайг Б.Сын доор элсүүлсэн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 203-204 дэх тал/

           - Хохирогч Т.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны 01 дүгээр сарын эхээр манай нөхрийн талын хамаатан болох Мын Ж нь надад уг “Бестнм” гэх сүлжээний талаар сурталчилгаа хийсэн. Ж хэлэхдээ “Бестнм” гэх сүлжээ нь олон улсын бизнес, хэдий чинээ их мөнгө төлж элсэнэ, төдий чинээ их хэмжээний тогтмол орлоготой болно гээд намайг аймгийн төвд ирэхэд болон утсаар залгаад байнгын ятгадаг байсан. Тэгээд би орохоор болж шийдвэр гаргаад төрийн банк дахь өөрийн 291600011106 тоот дугаартай данснаас 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, мөн өдөр уг данснаас 1,340,000 төгрөгийг тус тус хоёр удаагийн гүйлгээгээр Хаан банк дахь иргэн М.Жийн 5180707492 тоот данс руу нь шилжүүлж өгсөн. Гэтэл Ж надад доороо хүн оруул тэгээд мөнгө олох болно гэж шаардахаар нь би нөхрийгөө оруулах гээд Төрийн банкны дээрх данснаасаа 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1,446,400 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэхдээ уг мөнгө бол миний өөрийн мөнгө юм, манай нөхөр энэ талаар юу ч мэдэхгүй, тэгээд ч би нөхөртөө сүлжээнд оруулчихсан талаар ямар нэгэн юм хэлж байгаагүй. Ингээд дээрх 3 удаагийн гүйлгээгээр 5,786,400 төгрөгийг М.Жийн данс руу шилжүүлж өгсөн. Тэгээд над руу Жээс буцаан олголт, ашиг урамшуулал гээд Хаан банк дахь миний 5190207680 тоот данс руу 2022 оны 01 сарын 11-ний өдөр 427,400 төгрөг, мөн өдөр дахин 142,500 төгрөг, нийтдээ 569,900 төгрөг орж ирсэн. Өөр мөнгө орж ирээгүй. Би Жээс үлдэгдэл мөнгөө буцааж авах талаар удаа дараа асууж байсан боловч тэр надад “та доороо хүн оруулж байж мөнгөө бүрэн авах боломжтой, өөрөөр бол мөнгө буцааж өгөх боломжгүй” гэсэн хариуг өгч байсан...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 225 дахь тал/,

            - Хохирогч Т.Баас хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /7 дахь хавтаст хэргийн 227-232 дахь тал/,

            - Хохирогч Т.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх надад уг “Bestnm” комПй сүлжээнд орохыг иргэн С.ФА санал болгож байсан бөгөөд надад Г гэх эмэгтэй, мөн Ж гэх эрэгтэй уг сүлжээний сурталчилгааг хийсэн, тэр эмэгтэй надад хэлэхдээ дээрх Бестнм нэртэй комП нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг, та гоо сайхан, аялалын багцыг сонгож авч болно. Та сонгож авсан багцаасаа хамаарч мөнгөө өсгөж авах бүрэн боломжтой, байнгын тогтмол орлоготой болно гэж хэлэхээр нь би орохоор шийдэж, 2022 оны 04 сарын 16-ны өдөр ХААН банк дахь өөрийн 5194208885 тоот харилцах данснаас Жийн 5180707492 тоот данс руу нь 649,330 төгрөг шилжүүлээд улмаар өөртөө бэлэн байсан мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг бэлнээр Жт өгсөн. Мөнгө өгсний дараа дээрх хүмүүс надад танд комПас зөвшөөрөл өгч, код олголоо, одоо та үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой боллоо, баяр хүргэе гэж хэлээд явуулсан ба дараа нь очиход надад Ж нь та одоо доороо хүн оруулах замаар мөнгө олно гэж хэлсэн. Би өөрийн танил хэдэн хүмүүст уг сүлжээг санал болгосон боловч хэн ч сонирхоогүй, ямар ч хүн элсүүлж чадаагүй юм...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /7 дахь хавтаст хэргийн 235-236 дахь тал/,

            - Хохирогч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие Өлгий сумын 4 дүгээр багт “Даурен” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд М.Ж гэх залуу өмнө нь манай дэлгүүрт байнгын тамхи бөөндөж нийлүүлдэг байсан.Тэгээд тэр Ж гэх залуу анх 2022 оны эхээр надад уг “Bestnm” комПй сүлжээнд орохыг санал болгож байсан, анхандаа би түүнд итгээгүй бөгөөд сүүлд нь Жийн эхнэр болох Ж ирээд надад “Бестнм” комПй сүлжээнд орчихооч, маш их ашигтай бизнес байгаа, та амар хялбар аргаар мөнгө олж, мөнгөө өсгөх боломжтой гээд дахин дахин гуйж ятгасан. Эцэст нь 2022 оны 05 дугаар сарын үеэр миний бие Ж, түүний эхнэр Ж нарын сэтгэлийг бодоод сүлжээнд орхоор шийдээд 2022 оны 05 сарын 05-ны өдөр ХААН банк дахь өөрийн 51805600660 тоот харилцах данснаас Жийн 5180707492 тоот данс руу  1,577,620 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгө шилжүүлсний дараа би Жээс удаа дараа мөнгө өгсөн ажил юу болж байгаа талаар асуухад тэр надад доороо хоёр хүн оруулаад мөнгө олох боломжтой гэж хэлсэн, угтаа бол тэр залуу болон эхнэр нь надад анх доороо хүн элсүүлж мөнгө олох талаар огт хэлээгүй байсан, зүгээр л амар хялбар аргаар мөнгө олно, мөнгөө их хэмжээгээр өсгөх боломжтой гэж хэлж байсан. Тэгэхээр нь би Жт хандаад “чи анхнаасаа хүн элсүүлэх ажил гээд хэлчихгүй яасан бэ, би элсэхгүй байх байсан шүү дээ” гэж хэлэхэд тэр надад “одоо яах гэсэн юм бэ дээ, энэ л ажил шүү дээ” гэж хэлсэн. Миний бие уг сүлжээнд нь ямар нэгэн хүн оруулаагүй...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /7 дахь, хавтаст хэргийн 239-240 дэх тал/,

            - Хохирогч К.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өнгөрсөн жил хавар байх, сар өдрийг нь нарийн сайн мэдэхгүй байна, манай байгууллагад буюу Төрөх тасагт эх баригч сувилагчаар ажилладаг Ошаны Ж нь надад “Бестнм” гэх сүлжээнд орох талаар санал тавьж байсан бөгөөд тэр эмэгтэй надад уг “Бестнм” сүлжээ нь аялалын комП, мөнгө үржүүлж өсгөх боломжтой, та хажуудаа нэг хүн олоод өгчихвөл нөгөөдөх хүнийг бид нар өөрсдөө олоод авчихна, та мөнгө төлж ороход л хангалттай, аялана, хажуугаар нь байнгын орлоготой болно гэсэн юм хэлж сурталчилгаа хийсэн. Тэгж байгаад миний бие Жгийн танилцуулсан сүлжээнд орохоор болж 2022 оны 05 сарын 03-ны өдөр ХААН банк дахь өөрийн 5180534646 тоот харилцах данснаас О.Жгийн нөхрийн данс болох 5180707492 тоот данс руу нь 1,613,475 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгсний дараа би ч Жгаас мөнгөө шаардсангүй, тэд нар ч надтай холбоо бариагүй, тэр чигтээ таг алга болсон...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /7 дахь хавтаст хэргийн 243-244 дэх тал/,

            - Хохирогч Х.Зурашийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний шавь болох одоо Өлгий сумын ЕБС-ын 3 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаа О.Г нь надад анх 2022 оны 04 дүгээр сараас эхэлж дээр дурдсан “Бестнм” гэх нэртэй сүлжээг удаа дараа сурталчилж, сүлжээнд элсэх санал тавьж байсан. О.Г хэлэхдээ уг Бестнм гэх комП нь Азербайджан улсад аялалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 5 одтой зочид буудалтай комП байгаа юм. Та аялалынхаа хажуугаар комПйн буудалд гэр бүлийн хүнтэйгээ цуг амарч, байрлах боломжтой гэж хэлсэн юм. Би эхэндээ түүний үгэнд итгэхгүй хэсэг явсан бөгөөд Гы бага насны хоёр хүүхэд нь өвчтэй болохоор түүнийг бодоод орсон, хоёрдугаарт тэрээр Г нь хийх ажилгүй хэцүү байна, миний бизнесийг дэмжээд ороод өгөөч гээд дахин дахин гуйгаад байхаар нь уг сүлжээнд орох шийдвэр гаргасан. Тэгээд миний бие 2022 оны 06 сарын 03-ны өдөр ХААН банк дахь өөрийн 5197117268 тоот харилцах данснаас О.Гы өгсөн 5180707492 тоот данс руу нь 1,628,625 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа Г нь над руу дахин дахин утасдаж, та одоо доороо хоёр хүн олж сүлжээнд оруулах хэрэгтэй, нөхрөө оруулаарай гэсэн юм ярьсан боловч надад тэгж хүн амьтан царайчилж, сүлжээнд оруулах зав байгаагүй тул уг сүлжээнд хэнийг ч оруулаагүй юм...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /7 дахь хавтаст хэргийн 247-248 дахь тал/,

            - Хохирогч С.ФАийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны 04 дүгээр сарын үеэр Сонгыбайн Г гэх манай ангийн найз намайг уг Бестнм сүлжээнд элсэхийг санал болгож байсан ба анх бид хэд Өлгий сумын 5 дугаар багт байрлах “57” кофе шопод уулзаж байсан. Тухайн үед Гы хажууд Өмирбекийн Г гэх уг “Бестнм” комПйн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байсан охин хамт явж байсан. Тэд надад уг “Бестнм” комПйг Азербайжан улсад үйл ажиллагаа явуулдаг, тэрээр уг комПар дамжин Азербайжан улс руу аялана, мөн тухайн улсад байрлах 5 одтой зочид буудалд гэр бүлийн хүний хамт байрлаж амрах болно, дээрээс нь хажуугаар нь байнгын орлоготой болно, 2 жилийн хугацаанд идэвхтэй ажиллавал эрт тэтгэвэр тогтоолгож авна гэсэн ухуулга сурталчилгаа хийсэн. Би өөрөө тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт үйлчлэгч хийж байсан бөгөөд тэд надад та комПйн үйл ажиллагаанд нэгдэж орсноор наад үйлчлэгчийн ажлаа шууд орхих болно, энэ бол цэвэр ажил, албан оффист суугаад хийх ажил юмаа гэж хэлж байсан. Тэгээд би тэд нарын дээрх ухуулга сурталчилгаанд итгэж, 2 жилийн дотор сайн ажиллаад эрт тэтгэвэр тогтоолгоод авья гэж бодоод орох шийдвэр гаргаж эхэлж хүүгээ оруулья гэж бодоод 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө 5180811346 тоот харилцах данснаас Гий өгсөн Жийн 5180707492 тоот данс руу 1,577,620 төгрөгийг эхэлж шилжүүлсэн. Улмаар хэд хоногийн дараа Г надад буцаан олголтын мөнгөө гээд бэлнээр 64,000 төгрөг өгч байсан. Дараа нь нэг сарын дараа 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дээрх данснаасаа Жийн 5180707492 тоот данс руу 2,573,000 төгрөгийг “ФА” гэх утга бичиж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 2-6 дахь тал/,

           - Хохирогч  Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад анх 2022 оны 06 дугаар сарын үеэр манай ажлын газрын А гэх эмэгтэй уг Бестнм гэх сүлжээнд орох санал тавьж байсан бөгөөд тэр хүн надад хэлэхдээ уг комП нь аялуулдаг, мөн хямд үнээр бараа захиалж авч болно, дээрээс нь хүссэн үедээ Азербайджан улс руу аялаж болно, комПйн үйл ажиллагааг бусдад сурталчилвал мөнгө төгрөг орж ирнэ, их мөнгөөр орох тусам их оноо цуглуулж, байнгын өндөр орлоготой болно гэж хэлж байсан. А намайг тухайн үед уг сүлжээний үйл ажиллагаа явуулж байгаа Өлгий сумын 5-р багт Өлгий сумын ЗДТГ-ын хойно байрлах хуучин хоёр давхар байранд дагуулж очсон бөгөөд тухайн байранд Ж гэх залуу байсан. Тухайн байрыг одоо сайн санахгүй байна. Тэгээд миний бие уг комПйн сүлжээнд орохоор шийдэж, 2022 оны 06 сарын 23-ны өдөр өөрийн 5180577165 тоот харилцах данснаас Агийн өгсөн 5180707492 тоот данс руу эхэлж 4,878,300 төгрөг шилжүүлээд өгсөн. Мөнгөө өгсний дараа надад Х.А одоо доороо хүн оруулах хэрэгтэй, тэгж байж мөнгөө олох боломжтой гэж гэж хэлсэн боловч би уг сүлжээнд нь хүн оруулаагүй бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр онлайн хадгаламжийн зээл гаргаж аваад данснаас 984,984 төгрөгийг дээрх 5180707492 тоот данс руу шилжүүлсэн. Би уг өөрийн мөнгөөр нөхрөө оруулсан байсан, гэхдээ манай нөхөр энэ талаар огт юм мэдэхгүй, нөхөртөө хэлж байгаагүй. Ингээд миний бие нийтдээ 5,863,284 төгрөгийг Бестнм сүлжээнд орохоор дээрх данс руу шилжүүлсэн. Гэвч надад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн орлого орж ирээгүй. Би ч хүн элсүүлж чадаагүй учир мөнгө орж ирэхгүйг мэдээд тэр чигт нь хаясан...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

            - Хохирогч Х.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хөрш айлын М.Ж нь анх надад 2022 оны 06 дугаар сараас эхэлж дээрх Бестнм гэх сүлжээнд орох санал тавьж, удаа дараа надад уг сүлжээнд ороод өгөөч гээд гуйгаад хэсэг явсан, би ч эхэндээ түүний үгэнд итгэхгүй явж байгаад сүүлдээ өөрөө ч яаж орчихсоноо мэдэхгүй, уг Бестнм гэх сүлжээнд нь орчихсон байсан. Би өөрийнхөө 5180590391 тоот данснаас 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Жийн 5180707492 тоот данс руу 1,624,500 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Ж дээрх мөнгийг авсны дараа надад та одоо хоёр хүнийг элсүүлснээр ашиг урамшууллын мөнгөө авах боломжтой гэхээр нь би хүн оруулж чадаагүй, тэгж явах зав ч байгаагүй. Тэр чигтээ хаягдсан...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

            - Хохирогч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өнгөрсөн жил 2022 оны 10 дугаар сараас хойш манай гэрт хүү Ж.Аманжолын найз нь болох М.Ж гэх залуу байнгын ирээд Бестнм нэртэй сүлжээнд орчихооч, маш их ашигтай гээд манай гэрийнхэнд дахин дахин ятгалга хийгээд болохгүй байхаар нь би өөрийнхөө мөнгөөр хүү Аманжолыг оруулсан, гэхдээ хүүгийн хувьд хохирсон зүйл болоогүй. Би өөрийнхөө 5193134753 тоот данснаас 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Жийн 5180707492 тоот данс руу 732,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Ж дээрх мөнгийг авсны дараа усанд хаясан чулуу шиг алга болчихсон, би ч настай хүн болохоор хүүдээ л мөнгөө шаардаарай гэж хэлдэг байсан...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

            - Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны зуны улиралд Төрөх тасагт ажилладаг манай найз болох А.Армангүл /одоо Казахстан улс руу нүүчихсэн гэх/ нь надтай хэд хэдэн удаа уулзаад Бестнм гэх сүлжээнд орох санал тавьж байсан, би ч эхэндээ түүний үгэнд итгэхгүй байсан. Гэтэл сүүлд 2022 оны 10 дугаар сарын үеэр найз болох Б.Гүлжайна /99428313/ нь Ж гэх залуутай цуг манай гэрийн гадаа ирээд мөн дээрх сүлжээнд элсэхийг гуйгаад санал тавьсан. Тухайн үед Ж гэх залуу надад уг Бестнм гэх комПйг гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг аялалын комП, комПйг бусдад сурталчлаад долоо хоног болгон урамшууллын мөнгө авах болно, биед амар ажил байгаа юм гэж хэлж байсан. Миний зүгээс найз Гүлжайнагийн ятгалгаар уг сүлжээнд түүнийг хүндэтгээд орсон, тэрнээс тэр Ж гэх залууг бол танихгүй, Гүлжайна нь миний сайн найз болохоор уг сүлжээнд орсон. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Тохтамурат /99428687/ нь Жтэй цуг яваад АТМ бэлэн мөнгөний машинаас Жийн 5180707492 тоот данс руу 2,450,000 төгрөгийг шилжүүлээд ирсэн. Уг мөнгийг манай нөхөр өөрийнхөө данснаас гаргаж аваад Жт өгсөн, надад хэлэхдээ данс руу нь хийсэн гэсэн, яг хэрхэн яаж шилжүүлсэн эсэхийг би нарийн сайн мэдэхгүй байна, би өөрөө тухайн үед жирэмсэн байсан болхоор тэд нарыг цуг дагаж яваагүй юм. Тэгээд дээрх мөнгийг шилжүүлсний дараа орой нь миний данс руу Жийн даннаас буцаан олголтын 203,040 төгрөг орж ирсэн. Тэгээд мөнгөө өгсний дараа Ж нь надад та яагаад ажлаа хийхгүй байна, та доороо хүн оруулаачээ гэхээр нь би түүнд “та хэд намайг харсан шүүдээ, хөл хүндтэй явж байгаад амаржсан, надад тэгж хүн элсүүлээд явах боломж байхгүй байна” гэж хэлэхэд Ж надад “би танд хэлсэн шүүдээ, хүн оруулахгүй бол мөнгө олохгүй гэж” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

            - Хохирогч Р.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай найз болох Ж.Егүл нь надад 2022 оны 10 дугаар сарын үеэр уг Бестнм нэртэй сүлжээнд орохыг санал болгож байсан бөгөөд эхэндээ би түүний хэлснийг үл ойшоогоод ороогүй. Гэтэл 2022 оны 11 сарын 01-ний өдөр найз болох Егүл нь манай гэрт Ж гэх нэртэй үл таних залууг дагуулж ирээд намайг тус сүлжээнд оруулсан, тухайн үед Ж нь надад “Бестнм” нэртэй комП Олон улсад зөвшөөрөлтэй, аялалын болон бизнесийн комП байгаа юм, уг комПй сүлжээнд манай аймгийн бүх иргэд орж байгаа, бүр цагдаагийн байгууллагын алба хаагчид хүртэл элсэж байгаа гэсэн. Би тухайн үед Жийн хэлсэн юмыг нь нарийн ойлгоогүй, орох боломжгүй гэтэл найз Егүл надад би ч гэсэн орсон байгаа, чи орчих гэсэн, дээрээс нь Ж надад та зүгээр мөнгөө төлөөд орчих, тэгээд таны доор хоёр хүнийг би өөрөө олоод өгнө, тэгээд танд өдөр тутам орлого орж ирэх болно, та зүгээр наймаагаа хийгээд явж байж, мөнгө бол асуудалгүй орох болно гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийнхөө 5197198566 тоот данснаас Жийн 5180707492 тоот данс руу 1,607,400 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө өгсний дараа Ж нь надад та өөрөө доороо хүн оруулахгүй бол танд ямар ч мөнгө төгрөг орж ирэхгүй гэж хэлсэн. Тэгээд би уг сүлжээг худлаа юм байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

            - Хохирогч Б.Кийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай найз болох Ж.Егүл нь надад 2023 оны 02 дугаар сарын үеэр уг Бестнм нэртэй сүлжээнд орохыг санал болгож байсан. Нэг хэсэгтээ би уг сүлжээнд орохгүй явж байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймгийн төвд ирэх үед Егүл намайг Ж гэх нэртэй Бестнм сүлжээг гардан зохион байгуулж байгаа гэх залуутай уулзуулсан. Бид хоёр Өлгий сумын 5-р багт байдаг, дөрвөн давхар цэнхэр байрны 4 давхарт очсон. Тэнд Ж гэх нэртэй залуу байсан, бас хэд хэдэн танихгүй хүмүүс байсан, Ж надад хэлэхдээ уг сүлжээнд ороод доороо хоёр хүн оруулбал ажлаасаа гадна тогтмол орлоготой болно, мөн гадаад улс руу аялах болно, маш их ашигтай бизнес байгаа гэж хэлэхээр гэхээр нь би түүний үгэнд итгээд орохоор болж шийдсэн. Тухайн үед би 3,0 сая төгрөгөөр орохоор болоод найз Егүл миний мөнгийг өөрийнхөө данснаас Ж гэх залуугийн данс руу шилжүүлсэн, тэгээд би өөрийн 5182070788 тоот данснаасаа Егүлийн данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тухайн үед надад үл таних хүний данснаас 212,520 төгрөг буцаан олголтын мөнгө гээд ороод ирсэн. Дараа нь би найз Егүлээс “би уг сүлжээнд хүн оруулж чадахгүй юм байна, би мөнгөө буцааж авья” гэж хэлэхэд тэр надад чиний мөнгө гадаад улс руу гарчихсан байгаа, мөнгө буцаагдахгүй гэж хэлсэн. Миний зүгээс уг сүлжээнд хүн оруулж чадаагүй юм...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

            - Хохирогч Ж.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...М.Ж нь манай холын хамаатан бөгөөд өнгөрсөн жил 2022 оны 04 дүгээр сарын үеэр Ж надад уг сүлжээнд элсэж орохыг санал болгож байсан. Тэр надад хэлэхдээ та уг сүлжээнд мөнгө төлөөд орчихвол их ашигтай, таны мөнгө эргээд орж байх болно гэж хэлж байсан. Эхэндээ би мөнгөгүй байж байгаад сүүлд нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийнхөө 5180604011 тоот данснаасаа иргэн Жийн 5180707492 тоот данс руу нь 1,246,000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгө шилжүүлсний дараа 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Жийн данснаас миний данс руу буцаан олголтын 90,900 төгрөг орж ирсэн. Тэгээд Ж нь мөнгөө авсны дараа надад “та одоо доороо хоёр хүн олж оруул, тэгээд танд мөнгө орох болно” гэж хэлсэн ба миний зүгээс хүн хайгаад ч явсангүй, тийм зав ч байгаагүй тэр чигтээ үлдсэн. Сүүлд нь би Жтэй муудаад мөнгөө буцааж авахаар хэд хэдэн удаа шаардаж байгаад энэ оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1,155,100 төгрөгийг буцааж авсан...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 35-44 дэх тал/,

            - Хохирогч А.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энэ оны 05 дугаар сарын эхээр хөдөөнөөс аймгийн төвд ирээд явж байх үед манай нагац талын хамаатан болох О.Г намайг утсаар дуудаж уулзаад надад “...би мөнгө олох ажил хийж байгаа, чи ч гэсэн ороод ажилла, их мөнгө олох болно...” гэж хэлээд намайг Өлгий сумын 5 дугаар багт байдаг 4 давхар бүхий байрны 4-р давхарт нэг өрөөнд оруулсан. Тэнд Ж гэх нэртэй залуу байсан ба тэр надад та нэг сая төгрөгөөр орвол буцааж байнгын орлоготой болно, мөнгөө үржүүлж авах болно гэж баахан болсон болоогүй юм танилцуулсан, заримыг нь би ерөөсөө ойлгоогүй. Тэгээд тэр залуугийн хэлсэнд итгээд орохоор шийдэж 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өөрийнхөө 5187208534 тоот данснаасаа иргэн Жийн 5180707492 тоот данс руу нь 1,053,000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгөө өгсний дараа надад О.Г нь таны шилжүүлсэн 1,0 сая төгрөг нь долоо хоногийн дараа 2,0 сая төгрөг болж орж ирэх болно, гол нь чи энэ сүлжээнд хүн оруулах ёстой гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа би Гд хандаад “би хүн оруулж чадахгүй юм байна, мөнгөө авья” гэж хэлээд түүнтэй муудаад улмаар хөдөө яваад өгсөн. Тэгээд тэр чигтээ хаягдсан, дундуур нь Г руу хэд хэдэн удаа залгасан боловч тэр утсаа огт аваагүй...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

           - Хохирогч А.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны 10 дугаар сарын үеэр манай хамаатан болох Ж.Егүл нь уг Бестнм нэртэй сүлжээнд орох санал тавьж Ж гэх залууг манай гэрт дагуулж ирсэн. Ж хэлэхдээ надад та мөнгө төлж Бестнм нэртэй сүлжээнд орно, их мөнгөөр орох тусам бонусаа ихээр авна, дээрээс нь доороо хоёр хүн оруулбал тогтмол орлоготой болно гээд баахан сурталчилгаа, ятгалга хийхээр нь орохоор шийдэж, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Лашын бид хоёрын 5180911963 тоот данснаасаа иргэн Жийн 5180707492 тоот данс руу нь 2,436,400 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгөө шилжүүлсний дараа нөгөө Ж гэх залуу нь надад хүн оруулаарай гэсэн шаардлага тавьсан, гэтэл би хүн оруулж чадаагүй. Тэгээд миний данс руу 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Жийн данснаас буцаан олголтын 215,280 төгрөг орж ирсэн. Уг нь би анхнаасаа хүн оруулж чадахгүй, мөнгөө авья гэдгээ Жт хэлсэн боловч тэр надад “та одоо доороо хоёр хүн олж оруул, тэгээд танд мөнгө орох болно” гэж хэлсэн ба миний зүгээс хүн хайгаад ч явсангүй, тийм зав ч байгаагүй тэр чигтээ хаягдсан...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

            - Хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2023 оны 05 дугаар сарын үеэр надад манай сургуулийн эрүүл мэндийн багшаар ажилладаг О.Г гэгч эмэгтэй уг Бестнм гэх нэртэй сүлжээнд элсэх санал тавьж байсан бөгөөд тэр эмэгтэй надад хэлэхдээ энэ оны 03 дугаар сараас хойш дахин дахин ирээд дээрх сүлжээний талаар сурталчилгаа хийж, ятгасан ба надад “Бестнм” гэх комП нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрөлтэй комП, та Азербайджан улсаас аялах эрх болон тэнд амрах зочид буудлын эрхтэй болно, орсон мөнгөө хэд дахин өсгөж авах боломжтой гэж танилцуулж байсан. Тэр эмэгтэй миний араас бараг 2 гаруй сар явсан байхаа. Тэгээд би Гы ятгалгаар уг сүлжээнд элсэхээр болоод өөрийн 5180585701 тоот данснаас иргэн Жийн 5180707492 тоот данс руу нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1,040,000 төгрөг шилжүүлж өгсөн. Улмаар миний данс руу Жээс 05 дугаар сарын 24-ний өдөр 35,100 төгрөг урамшуулын мөнгө болж орж ирсэн. Өөрөөр бол мөнгө төгрөг аваагүй. Миний бие мөнгөө өгсний дараа Жийн үйл ажиллагаа явуулж байсан Өлгий сумын 5 дугаар багт байдаг цэнхэр 4 давхар бүхий байрны 4 дүгээр давхрын өрөөнд нь очиж сургАд нь хамрагдаж байсан. Сургалтыг Ж болон Азербайджанаас ирсэн гэх М /M H/ гэх нэртэй залуу тэр хоёр явуулсан бөгөөд бичгийн цаасанд баахан юм зурж өгөөд хүн оруулбал тогтмол орлоготой болно гэж хэлээд надад өөрийнхөө ойр дотны хүмүүсийн нэрсийн бүртгэлийг бичиж ирэхийг шаардсан. Миний бие өөрийн хамаатан садангуудын 50 гаруй нэрсийг бичиж О.Гд аваачиж өгсөн. Гэхдээ миний бичиж өгсөн хүмүүсээс нэг их хүн ороогүй. Миний доор Т.Е, Д.Б нар л орсон, Бийг оруулсан гээд дээрх 35,100 төгрөг орж ирсэн, харин Еыг оруулсан чинь ямар ч мөнгө төгрөг орж ирээгүй. Улмаар би О.Гд хүн олж чадахгүй юм байна, мөнгөө буцааж авья гэж хэлсэн боловч тэр надад “та охиноо оруулаач” гэж хэлсэн, би түүнд миний охин орох мөнгө төгрөг байхгүй гэдгийг хэлсэн. Ж, М /M H/ нар надад хэлэхдээ “таны өгсөн мөнгийг буцааж өгөх боломжгүй, харин та хүн оруулснаар мөнгөө буцааж олж авах боломжтой” гээд хэлсэн. Би Гд нэг удаа “чи над руу дахин дахин ирээд байх юм, сургуульд олон багш нар байгаа шүүдээ, тэд нараа сүлжээнд оруулаач” гэхэд тэр надад “би таныг гээд л хэлээд байгаа, тэрнээс хаа хамаагүй хүнд хэлээд оруулж болохгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 55-58 дахь тал/,

            - Хохирогч С.Егүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2023 оны 05 дугаар сарын үеэр нагац эгч болох С.ФА нь надад уг “Бестнм” нэртэй сүлжээнд элсэх санал тавьж байсан. ФА намайг Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа гэх 4 давхар байрны 4 давхрын 404 тоот өрөөнд дагуулж очсон. Тэнд Сгүл билүү, С билүү, ямар ч байсан ФАийн багт элсэн орсон эмэгтэй хүн надад комПйн план гэх төлөвлөгөөг үзүүлж харуулсан ба би өөрөө сайн дураараа уг сүлжээнд элсэхээр болоод өөрийнхөө 5187056667 тоот данснаас иргэн Жийн 5180707492 тоот данс руу нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,730,500 төгрөг шилжүүлж өгсөн. Би анх төлөвлөгөөтэй нь танилцах үед би доороо хүн элсүүлэх ёстой байсан бөгөөд би өөрөө орсны дараа ажлын газрын хүн болох Мауитханы Егүлийг уг сүлжээнд элсүүлсэн. М.Егүл нь өөрийнхөө мөнгийг тусдаа шилжүүлсэн, надаар дамжуулаагүй. Мөн өөрийнхөө мөнгөөр охин Айданаг оруулахаар болж, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мөн өөрийн данснаас Жийн данс руу 1,053,000 төгрөгийг дахиад шилжүүлсэн. Тэгээд би өөрийнхөө дор хоёр хүн оруулсны дараа миний данс руу Жээс 2023 оны 05 сарын 17-ны өдөр 52,650 төгрөг, дараа нь 05 сарын 21-ний өдөр 245,700 төгрөг тус тус орж ирсэн. Ингээд миний бие нийтдээ 298,350 төгрөгийн ашиг урамшуулал авсан. Тэгж байтал нөгөө Ж нар хуулийн байгууллагад шалгагдлаа гээд уг ажил маань хаягдсан, нөгөө оффис нь ч хаагдсан юм...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 61-64 дэх тал/,

            - Хохирогч М.Егүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2023 оны 05 дугаар сард,  ажлын газрын хүн болох С.Егүл нь надад уг “Бестнм” нэртэй сүлжээнд элсэх санал тавьж байсан. Дээрх С.Егүл нь намайг Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулж байгаа гэх 4 давхар байрны 4 давхарын 404 тоот өрөөнд дагуулж очсон. Тэнд Егүлийг сүлжээнд оруулсан ФА гэх эмэгтэй надад уг Бестнм комПд мөнгө төлж орно, орсны дараа хойноо хоёр хүн дагуулна, тэгээд тогтмол орлоготой болно гэж хэлэхээр би өөрөө сайн дураараа уг сүлжээнд элсэхээр болоод өөрийнхөө 5180263488 тоот данснаас иргэн Жийн 5180707492 тоот данс руу нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2,772,900 төгрөг шилжүүлж өгсөн. Дараа нь охин Күнсулуг оруулахаар болж, 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөн өөрийн данснаас Жийн данс руу 1,013,000 төгрөгийг дахиад шилжүүлсэн. Тэгээд би өөрийнхөө дор хоёр хүн оруулсны дараа миний данс руу Жээс 2023 оны 05 сарын 21-ний өдөр 17,550 төгрөг орж ирсэн. Өөр мөнгө орж ирээгүй. Тэгж байтал уг сүлжээнд маргаан гараад цагдаагийн байгууллагад шалгагдаад зогссон...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

            - Хохирогч М.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх манай төрсөн эгч болох М.К нь 2022 оны 11 дүгээр сарын үеэр надад уг “Бестнм” нэртэй сүлжээнд элсэх санал тавьж байсан ба манай гэрт эгчийг оруулсан гэх Ж гэх залуу хүрч ирээд мэдэх мэдэхгүй сурталчилгаа хийсэн. Ж надад хэлэхдээ Бестнм гэх комП нь онлайн бизнес хийх боломжтой, орсон мөнгө хэд дахин үржүүлж авна энэ тэр гээд байхаар нь би орохоор шийдсэн. Угтаа бол манай нөхөр М.А нь надаас өмнө 2022 оны 02 дугаар сарын үеэр уг Бестнм гэх нэртэй сүлжээнд бэлнээр мөнгө төлөөд орсон бөгөөд Ж манайд ирэх үед би түүнд манай нөхөр ороод олон сар болж байна, ашиг үзэж баяжсан юм алга байсан гэсэн чинь тэр залуу надад “одоо танай гэр бүлээс нэг л хүн орчихвол, та хоёр орсон мөнгөө бүрэн буцааж авах боломжтой” гээд бүр хүч өгөхгүй, манай гэрээс гарахгүй суугаад байсан. К эгч тэр залууг манайд дагуулж ирсэн болохоор би уг сүлжээнд орохоор болж өөрийн 5180774005 тоот данснаас иргэн Жийн 5180707492 тоот данс руу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлж өгөөд гэрт байсан мөнгөнөөс бэлнээр 453,000 төгрөгийг Жийн гарт нь өгсөн. Тэр өдөр дахиад нэг хүн оруулаарай гэхээр нь манай нөхрийн найз болох Б.Ж гэх залууг уг сүлжээнд оруулсан. Мөнгөө шилжүүлсний дараа Жийн зүгээс усанд хаясан чулуу шиг алга болсон, нөхөр бид хоёр Жээс хүн оруулж чадахгүй юм байна, бид нарын мөнгийг буцаагаад өгчих гэж хэлсэн боловч тэр залуу бид нарт “та хоёр хүн оруулчих, бусад нь хүн оруулаад болоод байна”гэж хэлсэн. Тэгээд тэр чигтээ уг асуудал хаягдсан...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

            - Хохирогч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх надад хадам эгч болох М.К нь уг Бестнм сүлжээнд орохыг санал болгосон. Тэр хүний хүүхэд нь өвчтэй бөгөөд хагалгаанд орох гээд явж байсан. Тэр хүн надад хэлэхдээ хүүхдээ хагалгаанд оруулах гээд хэдэн төгрөгөө өсгөх санаатай нэг сүлжээ маягийн юманд орчихлоо, чи ч гэсэн сонирхоод орж үзээч, хэрвээ чи орвол надад ашиг урамшуулал орж ирнэ гэж хэлсэн. Улмаар тэр намайг Ж гэх залуутай холбож өгсөн бөгөөд Ж нь К эгчтэй манай гэрт дагаж ирээд бид нарт “Бестнм” гэх нэртэй сүлжээг танилцуулсан. Тэр залуу хэлэхдээ Бестнм сүлжээнд мөнгө төлөөд орвол өгсөн мөнгөө хэд дахин өсгөж авах бүрэн боломжтой, доороо хүн оруулбал мөнгөө өсгөнө гэхээр нь би тэр залууд би бол зах дээр наймаа хийдэг хүн тул тэгж хүн амьтанд сурталчилгаа хийж чадахгүй гэхэд Ж надад “тэгвэл таны доор орох хүмүүсийг би өөрөө олоод өгчихье, асуудал байхгүй, та эхлээд мөнгөө төлөөд орчих, тэгээд ч та орвол К эгчид мөнгө орж ирнэ, энэ хүн хүүхдээ эмчлүүлнэ” гэж хэлэхээр нь би нэг талаас К эгчийг бодоод 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрт бэлэн байсан мөнгөнөөс 1,450,000 төгрөгийг Жт бэлнээр гарт нь өгсөн. Тэгээд Ж дээрх мөнгийг аваад нэг хэсэгтээ таг алга болсон, дундуур нь хэд хэдэн удаа Ж лүү холбогдсон боловч надад та доороо оруулах хүнээ өөрөө олохгүй бол би амжихгүй юм байна гэж бас л алга болсон. Сүүлд нь 2022 оны 11 сарын эхээр Ж надад “та одоо нэг талдаа хүн оруулахгүй бол таны хажуугаар их хэмжээний мөнгө урсаад байна” гэж хэлхээр нь би өөрийнхөө дор эхнэр М.Х болон түүний дор найз Б.Жийг оруулсан. Тэр хоёрыг оруулахад Ж манайд ирээд бас л надад хэлсэнээ хэлээд сурталчилгаа хийж байгаад манай эхнэр найз хоёрыг оруулж авсан. Гэтэл бид нар дээр нэг ч төгрөг орж ирэхгүй сүүлдээ Жтэй муудаад сүлжээг тэр чигтээ хаясан...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 78 дахь тал/,

            - Хохирогч Б.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх надтай цуг наймаа хийдэг ах болох М.А нь 2022 оны 11 дүгээр сарын эхээр Бестнм сүлжээнд орох санал тавьж байсан. Тэр хүн намайг нэг орой гэртээ дуудахаар нь би гэрт нь очиход гаднаас тэднийд тэр хүний хадам эгч болон Ж гэх залуу ирчихсэн сууж байсан ба тэр Ж гэх залуу нь Бестнм сүлжээнд мөнгөөр элсэж орвол өгсөн мөнгөө хэд дахин өсгөж авах болно, доороо хүн элсүүлэх замаар мөнгөө өсгөнө гэж хэлхээр нь би тэр залуугийн үгэнд итгээд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийхөө 5815103822 тоот данснаасаа иргэн М.Жийн 5180707492 тоот данс руу 2,453,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Улмаар Ж бид нарыг комПйн сайт гэдэг юм руу нь оруулсан бөгөөд тэнд ороход бид нарт буцаалтаар олгоно гэсэн хэдэн доллар нь харагдаад байсан, Ж хэлэхдээ сайтанд харагдаад байгаа мөнгийг удахгүй шилжүүлж өгөх болно гэсэн боловч миний данс руу нэг ч төгрөг орж ирээгүй. Жээс надад хүн оруул гэсэн шаардлага тавьсан боловч би хүн оруулж чадаагүй юм...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 81 дэх тал/,

           - Хохирогч Ж.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний найз болох О.Г нь надад 2023 оны 02 дугаар сарын үеэр уг Бестнм нэртэй сүлжээнд орохыг санал болгож байсан. Нэг хэсэгтээ би уг сүлжээнд ороогүй явж байсан бөгөөд 2023 оны 02 дугар сарын 19-ний өдөр аймгийн төвд очих үед О.Г намайг Ж гэх нэртэй Бестнм сүлжээг гардан зохион байгуулж байгаа гэх залуутай уулзуулсан. Бид Өлгий сумын 5-р багт байдаг, дөрвөн давхар цэнхэр байрны дөрөвдүгээр давхарт очсон. Би нөхөр З.Алданы хамт очсон. Тэнд Ж гэх нэртэй залуу, эхнэрийн хамт байсан, би Жийн эхнэрийг сайн танихгүй ч Ж гэж байсан байх, Ж надад хэлэхдээ уг сүлжээнд ороод доороо хоёр хүн оруулбал ажлаасаа гадна тогтмол орлоготой болно, мөн гадаад улс руу аялах болно, маш их ашигтай бизнес байгаа гэж хэлэхээр нь би түүнд гэртээ очиж бодож байгаад больё гэж хэлсэн. тэгээд би гэртээ ирсэн ба өдөр болгон О.Г над руу байнга залгаж, яахаар болсон бэ гэж байнга шалгаж асуугаад байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уг сүлжээнд орохоор болоод Ж гэх залуугийн дансанд өөрийнхөө 5191058614 тоот данснаас 1.950.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 89-96 дахь тал/,

            - Хохирогч С.Жгийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие анх уг  Бестнм гэх сүлжээнд бэр болох Сайлаугийн Егүлийн санал болгосноор элсэж байсан. Егүл намайг утсаар Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 4 давхар бүхий байрны №404 тоот өрөөнд нь дуудсан бөгөөд би тэнд нь очиход Азербайджан улсын гэх М /M H/ нэртэй үл таних залуу, мөн ФА, Егүл нар сууж байсан. Надад тухайн үед М болон ФА нар Бестнм комПйн талаарх танилцуулгыг хэлж өгсөн бөгөөд тэд хэлэхдээ уг комП нь Азербайджан улсад аялалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мөн тэндээ үнэгүй буудалд байрлуулдаг, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах боломжтой, доороо хүн элсүүлэх замаар орлогоо өсгөх боломжтой бизнесийн комП байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тус сүлжээнд миний бэр болох Егүл өөрөө орчихсон байгаа гэхээр нь итгэлтэй юм байна гэж бодоод 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өөрийхөө 5180753245 тоот данснаас иргэн М.Жийн 5180707492 тоот данс руу 1,053,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Улмаар миний бие өөрөө зав муутай явж байгаад уг сүлжээнд ажиллаж чадаагүй...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

            - Хохирогч Б.Бын “...Манай найз болох О.Г нь надад 2023 оны 05 дугаар сарын үеэр уг Бестнм нэртэй сүлжээнд орохыг санал болгож байсан. Нэг хэсэгтээ би уг сүлжээнд ороогүй явж байсан бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр аймгийн төвд ирэх үед Г намайг Ж гэх нэртэй Бестнм сүлжээг гардан зохион байгуулж байгаа гэх залуутай уулзуулсан. Бид Өлгий сумын 5-р багт байдаг, дөрвөн давхар цэнхэр байрны дөрөвдүгээр давхарт очсон. Тэнд Ж гэх нэртэй залуу, бас хэд хэдэн танихгүй хүмүүс байсан, Ж надад хэлэхдээ уг сүлжээнд ороод доороо хоёр хүн оруулбал ажлаасаа гадна тогтмол орлоготой болно, мөн гадаад улс руу аялах болно, маш их ашигтай бизнес байгаа гэж хэлэхээр нь би түүний үгэнд итгээд орохоор болж шийдсэн. Тухайн үед би 1.650.000 төгрөгөөр орохоор болоод найз Оралбекийн хамт орсон, би 1.650.000 төгрөгийг О.Гд бэлнээр өгсөн. Тэгээд тухайн үед надад үл таних хүний данснаас 250.000 төгрөг буцаан олголтын мөнгө гээд ороод ирсэн...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 104-121 дэх тал /,

            - Хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны 03 дугаар сарын үеэр манай нөхрийн найз болох Пгийн Ж нь уг Бестнм гэх сүлжээнд элсэх санал тавьж байсан. Ж нь тухайн үеэр манай гэрт уг Бестнм сүлжээг гардан зохион байгуулж байгаа гэх Ж гэх нэртэй үл таних залууг дагуулж ирээд сурталчилгаа хийсэн. Угтаа бол нөхөр бид хоёр тэр Ж гэх залууг огт таньдаггүй байсан. Ж нь надад Бестнм сүлжээг Азербайджан улсаас гаралтай, “Халал” бизнес, зөвхөн мөнгөөр ажиллана, ямар нэгэн эрсдэл байхгүй, олон улсад зөвшөөрөлтэй, цаашид та үр хүүхдүүддээ үлдээх боломжтой бизнес, хоёрхон хүнийг уг сүлжээнд оруулаад л боллоо, та зүгээр гэртээ хэвтээд мөнгө олох болно гэж танилцуулсан. Тэр Ж гэх залуу манай гэрт хоёр удаа ирж сурталчилгаа хийсэн. Тухайн үед би Жт хандаад надад сүлжээнд орчихоор их мөнгө байхгүй гэж хэлэхэд тэр залуу надад 1 оноо цуглуулах боломжтой хамгийн бага үнэтэй багцаар нь ороорой гэж санал болгосноор би уг сүлжээнд орж үзэхээр шийдвэр гаргасан. Тэгээд нөхөр С.Сатыпалдын 5197236784 тоот данснаас иргэн Д.Жгийн 5197097147 тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 671,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөнгөө өгч элссэний дараа Ж надад одоо дороо хүн оруул гэсэн шаардлага тавьсан бөгөөд нэг хэсэг хүн оруулж чадахгүй явсаар байгаад 2022 оны 04 дүгээр сарын үеэр хадам ах Мизамын Елеусиз /95426040/-ийг оруулсан, гэхдээ тэр хүнийг эхнэр нь Жылхышын Егүл оруулсан, манай бэр Ж.Егүлийн хувьд “Тирлик” зах дээр наймаа хийдэг мөнгөтэй хүний хувьд эхэлж нөхрөө оруулаад дараа нь өөрөө ороод, дараа нь төрөл садангуудаа оруулчихсан. Миний сонссоноор Егүл нь 17 орчим сая төгрөгийг уг сүлжээ рүү шилжүүлсэн гэж хэлж байсан. Тэгээд миний бие нэг хэсэгтээ ажиллаагүй байж байтал нөхрийн найз Ж нь 2023 оны эхээр миний доод талын нөгөө нэг талд нь нэг хүнийг оруулж өгсөн. Ж нь миний дор хэнийг оруулсныг би мэдэхгүй байна. Тэгж байтал Жийн 5180707492 тоот данснаас миний данс руу 2023 оны 01 сарын 18-ны өдөр 428,640 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 124-127 дахь тал/,

            - Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны 11 дүгээр сараас өмнө манай ажлын газрын эх баригч ажилтай Ошаны Ж нь надад уг Бестнм гэх сүлжээнд элсэх санал тавьж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа тус сүлжээнд орооч гэж хэлээд яваад байсан. Би эхэндээ эргэлзээд сүлжээнд орохгүй явж байгаад сүүлд нь манай ажлын газрын Г.ЖА, Х.А нар тус сүлжээнд орчихсон байгаа гэхээр нь би сүлжээнд орсон юм. О.Ж нь Бестнм нь сүлжээнд оноо цуглуулахаар мөнгө төлж орно, орсон мөнгөөрөө Азербайжан улс руу аялах эрхтэй болно, хэдий чинээ их мөнгөөр өндөр оноо цуглуулж орно төдий чинээ ашиг урамшуулал авч, мөнгөө хэд дахин өсгөх боломжтой гэж хэлсэн.  Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийнхөө 5429211374 тоот данснаас О.Жгийн өгсөн түүний нөхөр болох Мын Жийн 5180707492 тоот данс руу 2,487,475 төгрөгийг шилжүүлж өгсөн. Маргааш нь над руу Жийн данснаас 205,860 төгрөг орж ирсэн, өөр ямар нэгэн мөнгө төгрөг орж ирээгүй. Мөнгөө өгсний дараа О.Ж нь бид нарт одоо хоёр хүн оруулаарай гэсэн шаардлага тавьсан боловч би ямар нэгэн хүн оруулж чадаагүй. Улмаар мөн Жийн данснаас 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 88,875 төгрөг, 02 сарын 21-ний өдөр 35,550 төгрөг, 02 сарын 22-ны өдөр 71,100 төгрөг, 02 сарын 28-ны өдөр 35,550 төгрөг тус тус орж ирсэн. Миний бие 2023 оны 02 дугаар сард уг сүлжээнд ямар нэгэн хүн элсүүлээгүй, би бодохдоо миний дор орсон Елеусиз, түүний эхнэр Ж.Егүл нар их мөнгөөр олон хүн оруулаад надад ашиг урамшуулал нь орж ирсэн болов уу гэж боддог. Миний нөхөр болох М.Сатыпалдыг бэр Ж.Егүл өөрийнхөө мөнгөө тус сүлжээнд оруулсан гэж хэлж байсан. Анх М.Ж нь манайд очиж сурталчилгаа хийхдээ хоёрхон хүн оруулчихвал боллоо, тэгээд л гэртээ хэвтээд мөнгө олох болно гэж ярьсан боловч намайг мөнгөө өгсний дараа юун хоёр хүн, тэрнээс илүү хүн оруул гэсэн юм яриад эхэлсэн...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

           - Хохирогч Е.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх надад 2021 оны 12 дугаар сарын үеэр манай хүргэн болох С.Ж нь тус Бестнм гэх сүлжээнд орох санал тавьж байсан бөгөөд тэр надад хэд хэдэн удаа сурталчилгаа хийгээд, ковид цар тахлын үед зүгээр байж байхаар мөнгө олооч гэхээр нь түүнд итгээд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М.Жт бэлнээр 1,542,750 төгрөг өгөөд, улмаар тухайн өдөр бас нэг хүн оруулаарай гэхээр нь эхнэрээ оруулах санаатай өөрийнхөө 5381055471 тоот данснаас Жийн 5180707492 тоот данс руу 1,457,250 төгрөгийг тус тус шилжүүлж өгсөн. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Жийн дээрх данснаас миний данс руу 395,850 төгрөг орж ирсэн. Түүнээс хойш мөнгө төгрөг аваагүй. Мөнгөө өгсний дараа Ж нь надад одоо өөрийнхөө нөгөө нэг талд нэг хүн, эхнэрийнхээ доод талд хоёр хүн тус тус оруулаарай гэсэн шаардлага тавьсан боловч би ямар нэгэн хүн оруулж чадаагүй...”гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

            - Хохирогч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх надад 2022 оны 04 дугаар сарын үеэр манай нөхөр Ж.Аманжолын найз болох М.Ж нь уг таны ярьж буй Бестнм нэртэй сүлжээнд миний нөхрийг эхэлж оруулсан. Тухайн үед манай гэрт ирээд доороо элсүүлсэн хүний тоогоор урамшууллын мөнгө авах болно, маш их ашигтай, ганц хоёр жил энүүгээр дагнаад явчихвал бараг тэтгэвэр тогтоолгоод байнгын тогтмол орлоготой болно гэсэн сурталчилгаа хийгээд нөхрийг минь оруулсан. Тухайн үед яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй, ямар ч байсан нөхөр Аманжол нь хадам ээж Х.Хийн дансаар Жийн данс руу хэдэн төгрөг шилжүүлсэн, одоо санаад байхад 2,580,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд нэг хэсэгтээ яваад улмаар 2022 оны 06 дугаар сарын үеэр нөхрийн найз Ж нь намайг уг сүлжээнд оруулсан, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр миний бие эхлээд Жийн 5180707492 тоот данс руу 1,855,700 төгрөг шилжүүлсэн. Улмаар тухайн өдөрт нь миний данс руу нөхөр бид хоёр урамшууллын мөнгө гээд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 941,180 төгрөгийг М.Жээс шилжүүлсэн байсан. Дараагаар нь Жээс бид хоёрт доороо хүн оруулаарай гэсэн шаардлага тавьсан бөгөөд миний зүгээс хүн оруулаагүй, харин нөхөр маань хадам ээжийг өнгөрсөн 2022 оны 11 дүгээр сард оруулсан. Өөр хүн оруулаагүй юм. Тэгээд нөгөө Ж ч сүүлдээ таг алга болсон, манай нөхөр ч найз нь болхоор түүнээс мөнгөө шаардаж авч чадаагүй...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 144-146 дахь тал/,

            - Хохирогч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай ажлын газрын О.Ж гэх эмэгтэй 2022 оны 03 дугаар сарын үеэс эхэлж надад “Бестнм” гэх сүлжээнд элсэх санал тавьж байсан. Эхэндээ надад сүлжээнд шууд орчихоор бэлэн мөнгө байгаагүй тул би мөнгө байхгүй байна гээд яваад байсан ба нэг сарын дараа О.Ж нь надад таныг Бестнм сүлжээнд оруулчихсан шүү гэж хэлсэн, тэр надад хэлэхдээ 600,000 төгрөгийг намайг тус сүлжээнд орууллаа гэж хэлээд уг мөнгийг нь би Жд буцаагаад хувааж байгаад шилжүүлсэн. Дараа нь Ж болон түүний нөхөр Ж нар надад хүн оруул гэсэн шаардлага тавьсан бөгөөд Ж намайг нөхрийнхөө үйл ажиллагаа явуулж байгаа Өлгий сумын 5 дугаар багт байрлах цэнхэр 4 давхар бүхий байрны 404 тоот өрөөнд дагуулж очиж байсан. Тухайн үед түүний нөхөр Жтэй цуг Казахстан улсын иргэн Мадина гэдэг эмэгтэй байсан. Тэд нар надад доороо хүн оруул гэж шаардлага тавьсан бөгөөд би өөрийнхөө мөнгөөр төрсөн ах Нурланыг оруулахаар болж, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн 5194058190 тоот данснаас Жийн 5180707492 тоот данс руу нь 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ энэ талаар манай ах ямар ч юм мэдэхгүй, би л өөрийнхөө мөнгөөр оруулчихсан, ах маань саяхан хэд хоногийн өмнө нас барсан. Тэгээд түүнээс хойш хүн ч оруулаагүй, миний зүгээс уг сүлжээнд нь идэвхтэй ажиллаагүй юм...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

            - Хохирогч С.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх 2022 оны 04 дүгээр сарын үеэр, өдрийг нь нарийн сайн мэдэхгүй байна, ямар ч байсан миний шавь болох Өмирбекийн Г нь надад “Бестнм” гэх нэртэй сүлжээнд элсэх санал тавьж байсан. Г “Бестнм” гэх сүлжээг Азербайджан улсад үйл ажиллагаа явуулдаг амралтын газартай, та орсон мөнгөөрөө захиалга өгч болно, нэг жилийн дотор таны захиалга хүчин төгөлдөр, та өөрөө ороод доороо нэг талдаа хүн олоод оруулчихвал би таны нөгөө талд чинь хүн олоод өгч тус болно гэхээр нь би сүлжээнд нь орохоор шийдсэн. Тэгээд тус сүлжээнд орохоор Ө.Гд бэлнээр 750,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг Өлгий сумын 5-р баг, төв талбайнд урд байдаг “57” гэх кофе рестораны газарт өгч байсан. Тухайн үед бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй, Г нь миний шавь байсан болхоор би түүний үгэнд итгээд уг сүлжээнд орсон. Дараа нь доороо хоёр хүн оруулаарай гэхээр нь би өөрийн найз болох С.ФАд уг сүлжээнд элсэх санал тавьж байсан, сурталчилгааг нь Г өөрөө хийсэн. Тэгээд түүнээс хойш би тус сүлжээнд нь ажиллаагүй...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 154 дэх тал/,

            - Хохирогч Д.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энэ оны 02 дугаар сар дөхөж байх үеэр манай хөрш айлын Ш.М нь надад “Бестнм” гэх нэртэй сүлжээнд элсэх санал тавьж байсан. Тухайн үед миний ойлгосноор Мийг түүний хамаатны эмэгтэй Ж.Егүл гэх хүн өөрийнхөө мөнгөөр оруулсан гэж хэлж байсан. М намайг “Бестнм” гэх сүлжээ явуулж байгаа гэх оффис нь болох Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай, цэнхэр 4 давхар байрны 4 дүгээр давхрын 404 тоот өрөөнд дагуулж очиж байсан. Тухайн оффист нь Ж гэх нэртэй уг сүлжээг гардан зохион байгуулж байгаа гэх залуу байсан, би яг хэдний өдөр оффист нь очсоноо санахгүй байна. Ж надад “Бестнм” гэх сүлжээнд өөрөө ороод доороо хүн оруулснаараа цалинжина, тогтмол орлоготой болно гэхээр нь би сүлжээнд нь орохоор шийдэж, нөхрийнхөө данснаас иргэн Ж.Егүлийн данс руу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг Егүл цаашаа Жийн данс руу шилжүүллээ гэж хэлсэн. Түүний дараа надад ямар ч мөнгө төгрөг орж ирээгүй, тэгээд ч би анхнаасаа залилан юм байна гэдгийг анзаараад тус сүлжээнд хүн оруулаагүй байсан...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 158 дахь тал/,

            - Хохирогч Е.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Одоогоос 2-3 жилийн өмнө 2021 оны сүүлээр манай ажлын газрын О.Жгийн нөхөр болох М.Ж нь надад “Бестнм” гэх нэртэй сүлжээнд элсэх санал тавьж байсан. Эхэндээ би тус сүлжээнд орохгүй явж байгаад сүүлд нь Ж дахин дахин ятгаад байхаар нь тус сүлжээнд орсон. Ж надад “Бестнм” гэх сүлжээг танилцуулахдаа өөрөө эхэлж мөнгө төлж сүлжээнд ороод улмаар доороо хоёр хүн оруулснаар тогтмол орлоготой, та бараг ажил хийх шаардлага байхгүй гэсэн юм ярьсан. Тэгээд би нөхрийнхөө данснаас иргэн М.Жийн данс руу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 2,892,750 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр нь манай нөхрийн 5194107977 тоот данс руу буцаан олголт гээд 285,000 төгрөг орж ирсэн. Өөр мөнгө төгрөг аваагүй. Би тус сүлжээнд хүн оруулж чадаагүй болoхоор өөр мөнгө орж ирээгүй...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 161-162 дахь тал/,

            - Хохирогч К.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын дундуур "Bestnm" гэх комПйн сүлжээнд орж тухайн комПйн ажилчидтай видео call хийж ярихад уг комП нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэж тухайн комПйн ажилтан болох Ө.Г гэх хүн надад танилцуулсан. Би дараа нь "Bestnm" комПд элсэж тухайн комПйн        дансанд эхнэр М.Айсаулегийн 5187192044 тоот данснаас 1,500,000 төгрөг шилжүүлсэн юм. Данс уруу мөнгө шилжүүлсний дараа Хаан банк дахь 5845546984 тоот дансанд 150,000 төгрөг орж ирсэн. Би гэхдээ тухайн байгууллагаас ямар нэгэн бараа авч бусдад худалдаагүй, өөрийн доор ямар нэгэн хүн элсүүлээгүй. Би өөрийн эмийн сангаас орж ирсэн мөнгөөс 1,500,000 төгрөг шилжүүлсэн юм. Өөр хэн нэгнээс мөнгө төгрөг аваагүй. "Bestnm" комПд элсэн ороход тухайн комПйн захирал Мистер М /M H/ гэх хүн Азербайжан улсад та нарыг аваад очиж амруулна, аялуулна гэж видео call хийж Азербайжан улсын амралтын газрын зургийг үзүүлсэн. Өөр би ямар нэгэн эрхийн бичиг авч худалдсан асуудал болоогүй...” гэх мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга /8 дахь хавтаст хэргийн 166-168 дахь тал/,

            - Хохирогч С.Рийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энэ оны 04, 05 дугаар сарын үеэр, яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, ямар ч байсан дээрх Бестнм гэх сүлжээнд төрсөн ах болох Х.Аийн санал болгосноор орсон. Би тус сүлжээний үйл ажиллагаа явуулж байсан Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 4 давхар байрны 404 тоот өрөөнд нь ганц хоёр удаа очиж сургАд нь хамрагдаж байсан, сургалтыг Ж гэх залуу явуулсан. Ж уг “Бестнм” гэх сүлжээг танилцуулахдаа мөнгө төлж сүлжээнд ороод дараа нь доороо хоёр хүн оруулснаар тогтмол орлоготой болох юм гэсэн юм ярьсан. Тэгээд би нөхрийнхөө данснаас А ахын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлж, манай ах уг мөнгийг цаашаа Жэд шилжүүлж өгч байсан. Ахдаа уг мөнгийг яг хэзээ шилжүүлснээ санахгүй байна. Би тус сүлжээнд хүн элсүүлж ажиллаж чадаагүй тул манай ах А надад 2,000,000 төгрөгийг буцааж өгсөн юм. Би ахаасаа мөнгөө авчихсан тул хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 171 дэх  тал/,

            - Хохирогч Б.Хурметхааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хугацааны хувьд 2022 оны ямар ч гэсэн зуны улирал байсан ба сарыг нь яг нарийн сайн санахгүй байна. Баян-Өлгий аймагт хадмынхаа гэрт очоод байж байхад хүргэн ах М.Ж надад уг Bestnm сүлжээний талаар танилцуулсан. Тэр хэлэхдээ энэ нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнес ба ажиллахад хялбар, чи мөнгө төлж элсэн орж онлайн дэлгүүрийн кодтой болно, үүнээс хойш чиний дор элсэн орсон хүмүүсийн төлсөн мөнгөнөөс хувь авч явах болно гэж хэлсэн. Би өөрөө энэ сүлжээ гэх зүйлийн талаар нарийн ойлголтгүй болохоор тухайн үед ч нэг их сайн ойлгоогүй юм. Ямар ч гэсэн М.Жийг мөнгө төлж элсэн ор гэхээр нь 1,500,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Дансны дугаарыг нь одоо санахгүй байна. Тухайн үед код гэж нэг юм утсанд ирж байсан ба одоо бол надад алга, тус кодыг ямар учиртай болохыг ч мэдэхгүй байна. Гэрээ байгуулаагүй. Өөрт хуримтлуулсан мөнгө байсан юм. Уг сүлжээнд элсэн орсноос хойш буцаан олголт эсхүл урамшуулал гээд мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 175-177 дахь тал/,

           - Хохирогч Ж.Жааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Одоо тухайн үеийг нарийн сайн санахгүй байна. 2021 онд байх Улаанбаатар хотод байхдаа уг “Bestnm” талаар сонсоод нарийн мэдээлэл авахаар тухайн үед Улаанбаатар хотын 11 дүгээр хороололд байх ямар ч гэсэн нэг оффист Г гэх эмэгтэй үйл ажиллагаа явуулж байсан ба тэр эмэгтэй надад уг сүлжээний талаар танилцуулж байсан юм. Тэр хэлэхдээ би өөрөө эрх зүйч мэргэжилтэй болохоор энэ зүйл хуулийн хүрээнд явагдана, ямар нэгэн асуудал, эрсдэл байхгүй,  та хамгийн багадаа 1,500,000 төгрөгийг төлж элсээд цаашдаа гадаад улсад аялж зугаалахаар бол тэнд очиход байрлах байр сав бэлэн, нэг ёсондоо урьдчилаад бэлдчихэж байгаа зүйл гэж тайлбарласан. Мөн надад та доороо хүн элсүүлээд байвал урамшуулал олгогдоно, ашигтай гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн мэдээлэлтэй танилцаад гадаад улс руу ойрд зугаалахгүй юм чинь дэмий гээд хаясан юм. Тэгсэн 2022 онд найз М.Ж надтай холбогдоод би өөрөө наад Bestnm рүү орсон байгаа, найдвартай юм байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь түүнд би надад 1,200,000 төгрөг байгаа гэж хэлсэн чинь үлдэгдэл 300,000 төгрөгийг би өгчихнө гэхээр нь тэр бас мөнгө өгч байгаа юм чинь гайгүй байх гэж бодоод 1,200,000 төгрөгийг М.Ж рүү шилжүүлсэн. Гэрээ байгуулаагүй...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

           - Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай аймагт "Бестнм" комПйн үүсгэн байгуулагч М Х болон Мадина Генжалиева нар ирж, үйл ажиллагаа явуулж байгаа талаар сонсоод тэр өдрийн орой 23 цагийн үед үйл ажиллагаа явуулж байгаа гэх Өлгий сумын 5 дугаар багт байдаг 4  давхар байранд очиход тухайн байрны 4 давхарын 404 тоот өрөөнд М Х болон Ж нар сууж байсан. Тэнд А бид хоёр очсон бөгөөд бид нарын танихгүй хүмүүс орж гараад байсан. Тэгээд тухайн үед Мтай уулзахад тэр хүн надад завгүй байгаа, маргааш уулзъя гэсэн юм ярьсан. Маргааш нь 2023 оны 05 сарын 23-ны орой 20 цагийн үед Мийг гэртээ урьсан бөгөөд тэр хүн манайд очиж хоол унд идсэн. Тухайн үед би тэр хүнд учир байдлаа хэлж, "Бестнм" комПйн үйл ажиллагааг явуулснаас болж хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа талаар хэлсэн боловч Мийнн зүгээс надад та хэд ажлаа орхисон, бид нар бол одоог хүртэл ажиллаж байгаа, энд ирээд комПйн үйл ажиллагааг иргэдэд сурталчлаад ажиллаж байгаа, зөндөө лидерүүд ажиллаж байгаа гэж хэлээд Г, Ж нарын нэрийг хэлсэн. Ерөнхийдөө тэр хүний зүгээс бид нарт "Бестнм" комП хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа, харин бид нарыг 2020 онд үйл ажиллагаагаа өөрсдөө зогсоосон, идэвхитэй ажиллаагүй талаар хэлсэн. Тэгээд А бид хоёрын зүгээс М, Мадина нарт арга хэмжээ авах талаар аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасан. Тэрнээс өмнө буюу М манай гэрт очихоос өмнө манай аав Цагдаагийн газарт ирж, М нарыг тус аймагт ирсэн, үйл ажиллагаа явуулж байгаа, тэд нарыг саатуулж өгөх талаар холбогдох хүмүүстэй уулзаад мэдэгдээд явсан байсан...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 195-196 дахь тал/,

            - Гэрч Б.Аийн “...Иргэн М.Ж нь 2022 оны 06 сараас хойш нийт 45 удаа Казахстан улс руу гадаад гуйвуулга хийлгэж байсан байна. Дээрх 45 удаагийн гүйлгээгээр нийтдээ Казахстан улсын мөнгөөр 10,233,450 тенге буюу манай улсын мөнгөөр өнөөдрийн ханшаар 7,80 төгрөгөөр бодоход нийт 79,820,910 төгрөг гарч байна. Гэхдээ дээрх 45 удаагийн гүйлгээний өдөр тус бүрийн ханш нь өөр өөр байгаа. Би танд гадаад гуйвуулга хийсэн талаарх “Каспи Голд” банкны интернет банкны баримтыг нь гаргаж өгье. Өөрөөр хэлбэл иргэн М.Жээс миний данс руу нийт 45 удаа мөнгө шилжүүлснийг би тухай бүр Казахстан улсын тенге рүү хөрвүүлээд тус улсын “Каспи Голд” банкны интернет банкаар гадаад гуйвуулга хийж өгсөн. Дээрх 45 удаагийн гадаад гуйвуулгаас гадна уржигдар буюу 2023 оны 06 сарын 08-ны өдөр Казахстан улсаас Генжалиева Мадина гэх иргэнээс иргэн М.Жийн нэр дээр нэг л удаа 45,000 тенге буюу манай мөнгөөр 342,000 төгрөг орж ирснийг би Жийн 5180707492 тоот данс руу шилжүүлэн өгсөн. Нэмж хэлэхэд Жээс над руу шилжүүлсэн мөнгийг би ихэнхдээ Өөрийнхөө "Каспи голд" банкны дансаар шууд тухайн хүний данс руу шилжүүлдэг, заримдаа өдрийн лимит нь хэтэрсэн үед Казахстан улсад байдаг ах, дүү нарын дансаар цаад хүндээ шилжүүлдэг юм. Мөн нэмж хэлэхэд дээрх 45 гадаад гуйвуулгаас 3 гуйвуулгын баримтын он сар нь тодорхойгүй байх тул Жтай “Ватсаб”-аар харьцсан мессежээс харахад 174,150 тенге гүйлгээ нь 2022 оны 06 сарын 13-ны өдөр хийгдсэн байна, дараагийнх нь 188,000 тенге гүйлгээ нь 2022 оны 08 сарын 15-ны өдөр хийгдсэн байна, дараагийнх нь 202,500 тенге нь 2023 оны 05 сарын 25-ны өдөр хийгдсэн байна. Манай аймгийн хувьд валютын ченж нар Монгол банкнаас тогтоосон ханшнаас нэг бол дээшээ, нэг бол доошоо байдаг тул өөрсдийн ханшаар гадаад гүйлгээ хийдэг. Монгол банкнаас тухайн өдрийн албан ёсны ханш тогтоодог. Гэхдээ бид нар Монгол банкнаас тогтоосон ханшаас 0,1-0,2 мөнгөөр л зөрүүтэй, тэрнээс бүхэл зөрүү бол гарахгүй юм. Тодруулбал өнөөдрийн хувьд Монгол банкнаас Казахстан улсын тенге мөнгөний ханшийг 7.73 төгрөгөөр тогтоосон бол бид нарын зүгээс өнөөдрийн хувьд 7.75 төгрөгөөр бодож байгаа. Ямар ч байсан Казахстан Улс руу иргэн Мадина болон М нар луу шилжүүлдэг байсан, сүүлдээ ихэнхдээ М гэх хүн рүү шилжүүлдэг байсан. Нэг л удаа О.Серикжан гэх хүн рүү явуулсан...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 198 дахь тал/,

           - Гэрч Б.Аээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримт /8 дахь хавтаст хэргийн 199-215 дахь тал/,

           - Гэрч З.Фгийн дансны дэлгэрэнгүй хуулга /8 дугаар ХХ-ийн 229-230 дугаар хуудас/

            - Гэрч Б.Нын “Харин ч би Жт “чи миний өмнөөс мөнгө төлөөд оруулчихаач, яваандаа би нүүрсэнд явж ирэхдээ нүүрс буулгаж өгнө, бас бус зөрүү юмнууд болно шүү дээ” гэж хэлж байсан. Гэтэл Ж миний өмнөөс мөнгө гаргаж, намайг сүлжээнд оруулж чадаагүй. Би ч сүлжээнд орох гээд зүтгээгүй, Ж л нэг удаа манайд ирээд танилцуулаад ятгалга хийгээд байхаар нь дээрх байдлаар хэлсэн боловч таг алга болоод явсан. Миний зүгээс “Бестнм” гэх сүлжээнд нь мөнгө төгрөг төлөөд элсэн орсон асуудал байхгүй болно. Нэмж хэлэхэд саяхан Азербайджан улсаас ирсэн гэх М гэх залуу сууж байсан ба тэр надад Казах хэлээр “та яагаад Жийн явуулж байгаа ажилд орохгүй байгаа юм бэ? Таныг нүүрс зардаг гэсэн, Ж ч гэсэн таны нүүрсийг бусдад сурталчлаад борлуулж болно шүү дээ” гэж хэлж байсан. Би ч яахав их яриагүй гараад явсан” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 232 дахь тал/,

            -Яллагдагч М.Ж нь Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан газарт хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дахь хавтаст хэргийн 204-205 дахь тал/,

            -Хаан банк дахь М.Жийн эзэмшлийн 5180707492 тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 206-222 дахь тал/,

            -Хохирогч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хүргэн болох Н.Ж надад 2022 оны 3 сарын үеэр Бестнм сүлжээнд орохыг санал болгож сурталчилгаа хийж байсан. Би тухайн үед 1,495,000 төгрөгийг Н.Жийн данс руу шилжүүлсэн ” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 137 дахь тал/,

            - Хохирогч Х.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Би 2021 оны 12-р сарын 15-ны өдөр манай найз Награт нь Бэстнм нэртэй сайтад нэгдээд мөнгө олох боломж байна гэж хэлсэн ба энэ нь онлайн ажил гэсэн юм. Тэгэхээр нь би за гэж хэлээд Г гэдэг нэртэй эмэгтэйтэй чатаар холбогдоод онлайн ажил хийнэ гээд Хаан банкны 5194120976 дугаартай Фараби гэсэн эзэмшигчтэй данс руу 500 доллар шилжүүлсэн. Гэтэл Гүлдэн нь чи энэ ажлыг хийхийн тулд доороо хүн элсүүлж мөнгө олох хэрэгтэй гэж хэлээд буцаагаад ХААН банк дахь миний 5847264249 тоот данс руу 30 доллар шилжүүлсэн юм. Тэгээд би энэ бүтэхгүй ажил байна гээд найздаа уурлаад Гүлдэн гэх хүнд би энэ ажилд хүн элсүүлж чадахгүй юм байна гэж хэлээд зүгээр орхичихсон юм..., ...би тус сүлжээнд 2021 оны 12-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум Оюу толгойд байхдаа элссэн...” гэх мэдүүлэг, /11 дэх хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

            - Хохирогч Т.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын үеэр миний бие ажил дээрээ байхад эхнэр Дилдагүл над руу холбогдоод нэг газар яаралтай хүрээд ирээч нэг гоё ажил байна гэхээр нь би эхнэрийн дуудсан газарт нь яваад очсон. Тухайн газар нь одоогийн Өлгий сумын 5 дугаар багт байрладаг “Жулдыз” нэртэй Узбек хоолны газрын ресторан буюу хуучин тухайн үед “Ө” нэртэй зочид буудлын нэг өрөө байсан юм. Тухайн өрөөнд манай эхнэртэй цуг олон хүмүүс байсан. Ямарч байсан тэр дундаас нэг нь миний таних, манай эхнэрийн хамаатан болдог Оралбайн Г гэх Ногооннуур сумын гаралтай эмэгтэй сууж байсан. Тэд тухайн үед манай эхнэрийн толгойг аль хэдийнээ эргүүлээд хэлж, ярих юмаа яриад баахан ятгалга хийчихсэн байсан, харин надад О.Гаас эхлүүлээд тухайн өрөөнд байсан М.Ж гэх залуу нийлж Бестнм сүлжээний талаар ухуулга яриа өгүүлсэн бөгөөд тэд надад танилцуулахдаа бичгийн цаасан схем зураад эхэлж 500 доллараар уг сүлжээнд элсэж ороод доороо хүн оруулах замаар тогтмол орлоготой болно, онлайн сайтад нэвтрэх нэр, код олгох бөгөөд та өдөр тутам сайт руу ороод мөнгөө авчих боломжтой, мөн дээрээс нь Азербайджан улс руу гэр бүлийн хамт зугаалах боломжтой болно гэх зэргээр сурталчилгаа хийсэн. Тухайн үед би хажуудаа бага насны хүүхдээ дагуулаад явж байсан бөгөөд манай хүүхэд уйлаад явья гээд байсан, мөн тухайн үед би тэд нарт гадаадаас мөнгө авахын тулд олон улсын карт энэ тэр нээлгэнэ шүү дээ, наадах чинь сүлжээ юм биш үү гэсэн чинь О.Г нь надад “та надад итгээд орчихооч, энд байгаа бүх хүмүүс ашгаа хүртээд баяжчихсан хүмүүс байгаа” гэж хэлхээр нь би гарах гэж яарч байгаад, мөн дээрээс нь О.Гд найдаад гар утсаараа Төрийн банкны аппликейшн рүү ороод хүүхдийн хадгаламжаа барьцаалж зээл аваад М.Жийн 5180707492 тоот данс руу 1,613,475 төгрөгийг шилжүүлж өгөөд эхнэр хүүхдүүдээ дагуулаад яваад өгсөн. Уг нь тухайн үед би Жт хандаад “би шууд Бестнм комПй данс руу шилжүүлье” гэхэд тэр надад “үгүй ах, шууд миний данс руу хийчих, би доллар руу хөрвүүлээд өөрөө шилжүүлчихнэ” гэж хэлэхээр нь түүний данс руу хийсэн юм. Мөнгөө шилжүүлсэн боловч нөгөө хүмүүсийн хэлж байсан мөнгө нь өдөр тутам орж ирэхгүй байхаар нь би Жтэй холбогдоод “нөгөө өдөр болгон орж ирнэ гэсэн мөнгө чинь яасан бэ” гэж асуухад тэр надтай ирж уулзаад өөрийнхөө данснаас таны буцаан олголтын мөнгө 30 доллар гээд 89,100 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгөөд надад “дараагийн мөнгө 7 хоногийн дараа орох болно” гэж хэлсэн. Гэтэл 7 хоногийн дараа миний данс руу ямар ч мөнгө орж ирээгүй бөгөөд би Жээс дахиж асуухад тэр надад “та одоо хүн элсүүлж байж мөнгө олох боломжтой, хүн оруул” гэж хэлэхээр нь би түүнд “та нарын наад явуулж байгаа үйл ажиллагаа чинь цэвэр луйвар юм биш үү, би тэгж та нар шиг бас нэг хүнийг луйвардмааргүй байна, тэгээд ч би өөрөө төрийн алба хаагч хүн тэгж хүн оруулж явах зав надад байхгүй” гэж хэлээд тэгээд тэр чигтээ уг асуудал хаягдсан. Дээрх мөнгөнөөс өөр мөнгө төгрөг орж ирээгүй болно...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 166-167 дахь тал/,

            - Хохирогч Е.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд тэр үеэр миний бие эрхэлсэн ажилгүй байсан тул нөхрийн найз Ж болон Г гэх эмэгтэйд итгээд өөрийн төрсөн ах Е.Төлеугээс 1,0 сая төгрөг зээлж аваад Жийн данс руу шилжүүлсэн, харин тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан тул М.Ж нь өөрөөсөө үлдсэн мөнгийг гаргахаар болж, намайг уг сүлжээнд оруулсан. Би сүлжээнд орсноос хэд хоногийн дараа өөрийнхөө 5193119939 тоот данснаасаа 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Жийн данс руу 450,000 төгрөгийг шилжүүлж, түүнээс зээлсэн мөнгөө буцааж өгсөн юм. Тэгээд Ж надад одоо хүнд сурталчилгаа хийж, комПд ажилд оруул гэхээр нь би нэг хэсэг тус комПйн сурталчилгааг өөрийн таньдаг хүмүүст хийсэн боловч хүмүүс итгэж өгөхгүй ороогүй юм. Тэгж байгаад 2021 оны 08 дугаар сарын үеэр өөрийнхөө нөхөр болох Б.Б болон бэр болох Б.А нарыг оруулсан. Манай нөхөр Байгонос бэлэн 300,000 төгрөгөөр уг сүлжээнд орсон бөгөөд Ж уг мөнгийг манай гэрээс ирж бэлнээр тоолж авсан байсан...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 173 дахь тал/,

            - Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 05 дугаар сарын үеэр миний арван жилд хамт сурч байсан найз болох Мын Ж нь Бестнм гэх нэртэй комПй талаар эхнэр бид хоёрт сурталчилгаа хийж, ажилд орохыг санал болгосон. Тэр үед Ж бид нарыг Ө.Г гэх эмэгтэйтэй утсаар яриулсан. Манай эхнэр л ярьж байсан, тэр эмэгтэй манай эхнэрт тогтмол орлоготой болно гэж хэлсэн байна лээ. Тэгээд миний эхнэр Бердигүл ахаасаа нэг сая төгрөг зээлээд үлдэгдэл мөнгийг нь Ж өөрөөсөө гаргасан. Улмаар хадам ахын 1,0 сая төгрөг болон Жээс зээлсэн мөнгийг би ажил хийгээд мөнгө олж буцааж өгсөн юм. Одоо санаад байхад Жт 450,000 төгрөгийг манай эхнэр данснаасаа шилжүүлсэн. Гэтэл Жээс манай эхнэрт хүн оруулбал цалин авах болно, баяжина энэ тэр гэхээр нь би өөрөө ажил хийгээд эхнэрийн нэг талд нь орсон юм. Одоо санаад байхад миний бие сүлжээнд 2021 оны 07 дугаар сарын үеэр орсон, өдрөө бол санахгүй байна, ямар ч байсан ажил хийгээд цуглуулж байсан мөнгөнөөс 300,000 төгрөгийг Жт бэлнээр өгсөн. Уг мөнгийг Ж манай гэрээс ирж авсан. Тэгээд би өөрөө тус сүлжээнд орсны дараагаар Ж надад хүн ол гэсэн шаардлага тавихаар нь би найз болох Шакерия овогтой Манарыг /94629909/ оруулж байсан. Дараа нь өөрийн төрсөн ах Б.Быг оруулсан. Тэд лав надтай адилхан 300-аад мянган төгрөгөөр тус сүлжээнд орсон байсан, гэхдээ мөнгөө яаж өгснийг нь би санахгүй байна. Тухайн үед яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй ямар ч байсан Ж манай гэрт сууж байгаад намайг хоёр хүн оруулсан гээд бэлнээр 30,000 төгрөг өгч байсан. Өөр мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 177 дахь тал/,

             - Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манайд Мын Ж гэх хүн ирж “Bestnm” гэх комПйг танилцуулж, намайг уг комПйн сүлжээнд оруулсан. Тухайн үед М.Ж Г гэх хүний Хаан банкны дансыг өгч би уг Г гэх хүний 5180753314 тоот дансанд өөрийн 5187072758 тоот данснаас 294,550 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 177 дахь тал/,

            - Хохирогч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Bestnm” гэх комП сүлжээнд орж тухайн комПйн ажилчид М.Ж нь Г гэх хүнтэй “видео call” хийж ярихад уг комП нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэж тухайн комПйн ажилчид М.Ж гэх хүн надад танилцуулсан. Би уг комПйн үйл ажиллагаатай танилцсаны дараа тухайн комПйн ажилчин Г гэх хүний 5180753314 тоот данс руу өөрийн 5187189531 тоот данснаас 294,550 төгрөг шилжүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 189-190 дэх тал/,

            - Хохирогч Ш.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би дараа нь “Bestnm” комПд элсэж тухайн комПйн ажилтан М.Жийн данс руу өөрийн 5187168678 тоот данснаас 296,700 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал/,

            - Хохирогч Х.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энэ талаар хэлэхэд “Бетснм” гэх нэртэй сүлжээг манай хүргэн ах болох Мын Ж нь санал болгож элсүүлсэн. М.Ж нь манай аавын дүү нь болох Март гэх хүний хүргэн болдог. Миний санаж байгаагаар 2022 оны 01 сарын эхээр аавын дүү Март нь надад миний доор орооч, манай хүү нэг онлайн бизнес хийж байгаа, их л ашигтай гэсэн гээд болохгүй байхаар нь би миний бие дүүтэйгээ хамт орохоор ааваасаа 3,0 сая төгрөг авч, уг сүлжээнд орсон. Манай аав 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн 291600043882 тоот данснаас Жийн эзэмшлийн ХААН банкны данс руу нь 3,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Гэхдээ энэ талаар манай дүү ямар нэгэн зүйл мэдэхгүй, надад Ж нар хоёр хүн орвол их мөнгө олно гэхээр нь би дүүтэйгээ цуг орно гээд ааваасаа мөнгө аваад орсон, манай аавын хувьд мөнгө шилжүүлснээс бусад асуудлыг мэдэхгүй тул дээрх мөнгийг би өөрөө нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 197 дахь тал/,

            - Хохирогч Х.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энэ талаар хэлэхэд “Бестнм” гэх нэртэй сүлжээг хамгийн анх манай эхнэр К.Салемгүлийн төрсөн дүү нь болох К.С 2021 оны сүүл, 12 дугаар сарын үеэр Бестнм гэх нэртэй сүлжээнд элсэхийг санал болгоод явж байсан, гэхдээ манай эхнэрийн хувьд уг сүлжээнд ороогүй. Тэгж байтал 2022 он гараад 01 сарын дундуур К.С нь надад уг сүлжээнд орж тус болж, дэмжээд өгөөч, М.Ж уг сүлжээг явуулж байгаа дэмжээд өгөөрэй гээд манайх руу дахин дахин ирээд байхаар нь би өөрөө л уг сүлжээнд орохоор эхнэр Х.Салемгүлийн 5187149940 гэх данснаас Жийн хэлсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай худ М.Жийн данс руу 634,405 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 202 дахь тал/,

            - Хохирогч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “Хамгийн анх 2021 оны 7 сарын үеэр манай найз болох Мын Ж нь надад “Бестнм” гэх нэртэй комПйн үйл ажиллагааг Баян-Өлгий аймагт явуулж байгаа, би бүх хамаатан садангуудаа оруулсан байгаа, чи миний ажлыг дэмжээд ороод өгөөч, гол нь мөнгө төлж орох ёстой юм гэсэн. Тухайн үед надад түүний хэлсэн мөнгө байгаагүй болохоор байгаа нь энэ гээд 840,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хас банк дахь өөрийн эзэмшлийн 5003362424 гэх данснаас найз Жийн данс руу шилжүүлж өгөхөд Ж өөрөөсөө мөнгө нэмээд намайг уг Бестнм гэх нэртэй сүлжээний ажилд оруулж өгсөн. Тэгээд тухайн үед Ж надад комПйн сайт гээд нэг юм руу код, нэвтрэх нэр өгсөн ба анх нээх үед би орж үзэхэд комПйн мэдээллээс өөр юмгүй байсан. Тухайн үед би уг сүлжээний ажлыг ашиггүй гэдгийг дотроо мэдэрсэн бөгөөд Ж манай найз болхоор л орчихсон байсан юм. Дараа нь Ж надад араасаа хоёр хүн оруул гэсэн боловч би ямар нэгэн хүн оруулаагүй юм” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 205 дахь тал/ зэрэг нотлох баримтууд авагдсан байна.