| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/06214/И |
| Дугаар | 101/ШШ2022/04520 |
| Огноо | 2022-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2022/04520
2022 10 31 101/ШШ2022/04520
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн . дугаар хороо, дүгээр хэсгийн сургуулийн гудамж, тоотод оршин суух Л-ийн Г/регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие оны дугаар сарын -ны өдөр аймаг сумын хөөвөр гэх газар мэндэлсэн болно. Үүнээс хойш 1978 онд ОХУ-н Омсик хотын Хөдөө аж ахуйн сургуулийн тарактарчингаар төгсөж аймгийн сумын Галуут авто нэгдэлд тарактарын жолоочоор хуваарилагдсан болно. Миний зүгээс 1978 оны 5 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэгдэл тарах хүртэл тасралтгүй ажилласан болно. Гэвч миний зүгээс 2015 онд тэтгэвэр тогтоолгож тэтгэврээ хэвийн авч байсан боловч энэ оны 6 дугаар сараас эхлэн таны 1978 оны 5, 6 дугаар сард ажилласан талаарх баримт байхгүй байна хэмээн миний тэтгэврийг зогсоосон болно. Намайг тухайн хугацаанд хөдөлмөр эрхэлж байсан талаар цалингийн хүснэгт, хөдөлмөрийн дэвтэр байх боловч ажилд орсон гарсан тушаал архиваас гарахгүй байх тул миний зүгээс улсаас тэтгэвэр тэтгэмж авах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдал үүссээд байна. Иймд М овогт Л Г намайг 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сар дуустал аймгийн сумын Галуут авто нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Л.Г-ын хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Л.Г 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгож, урьд авч байсан тэтгэвэрээ хэвийн авах боломжтой болно хэмээн тайлбарласан.
Л.Г нь дээр дурьдсан хугацаанд аймгийн сумын Галуут авто нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 1978 оны 5 дугаар сард 75 төгрөг, 6-11 дүгээр саруудад тус тус 110 төгрөг, 12 дугаар сард 112 төгрөгийн цалин тус тус авч байсан тухай тусгагдсан цалингийн түүвэр, гэрч П.Т, Ц.Г нарын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус заасныг баримтлан, Л-ийн Г /регистрийн дугаар: /-ыг 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1978 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд аймгийн сумын Галуут авто нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар хүсэлт гаргагч Л.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У