Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч:Э.Гантулга

Шүүгдэгч: *******,

Шүүгдэгч: *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* овгийн ******* *******, /******* регистрийн дугаартай/,

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, ******* овгийн ******* . / регистрийн дугаартай/

Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2014 оны 12 сарын 27-28-нд шилжих шөнө иргэн гийн 1 тооны монголын үхрийг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд 4 дүгээр багийн нутаг “ Шар түрүүний ам” гэх газраас бэлчээр дээрээс нь хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Яллах талын нотлох баримт:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21/, Баянхонгор аймаг дахь Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-47/, *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-ийн 55-61 хуудас/, *******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг / 62-67 хуудас /, шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон баримт / хх-ийн 80-104 хуудас /.

Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манайх 2014 оны 12 сарын 26-ны өдөр 72 тооны монголын үхрээ бүртгээд үзэхэд бүрэн байсан юм. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Угалзын нуруу” гэх газар очиход манай нэг тооны улаан ягаан зүсмийн монголын үнээ алга болсон байсан. Тухайн үед би уг үхрийг ирж хайсан боловч олдоогүй. Тэгээд 2015 оны 03 сарын эхээр байх алдагдсан гэх үхрээ ирж хайж явж байгаад “Шар түрүүний ам” гэх газрын айлын малын хороонд нядлаад толгой сэвсийг үлдээсэн байхаар нь нөхөр бид 2 очоод толгойг нь үзэхэд манай алдсан гэх улаан ягаан зүсмийн үхэр мөн байсан. Тэгээд эзэн нь олдохгүй хаясан байсан. 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэсгийн төлөөлөгч У.Амаржаргал ирээд танайх 1 тооны үхэр алдсан уу гэхээр нь алдсан гээд хэлэхэд хэсгийн төлөөлөгч танай алдагдсан гэх үхрийг *******, ******* нар хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт ******* нь ирээд ******* бид 2 танай улаан ягаан зүсмийн үнээг хулгайлсан нь үнэн ******* бид 2 таны хохирлыг барагдуулж өгнө гээд явсан. Маргааш нь өглөө нь үхрийн хохиролд ******* 800.000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд маргааш нь Баянхонгор аймаг дээр *******, ******* нартай уулзахад танай үхрийг бид 2 хулгайлсан нь үнэн таны хохирлыг барагдуулж өгсөн гээд уучлалт гуйж байсан. Би өөрийн алдсан гэх улаан ягаан зүсмийн нэг тооны монголын үхрийн хохиролд 800.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуудас/,

Гэрч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Намайг эмнэлэгт хэвтэж байгаад гараад ирэхэд үхрийн мах байхаар нь *******аас мах хаанаас авсан юм гэж асуухад хүнээс авсан гэж хэлсэн. Би хулгай хийсэн талаар нь мэдээгүй..” гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2014 оны 01 дүгээр сард ягаан зүсмийн 1 тооны үхрээ алдаад олдохгүй байсан чинь хавар 3 сарын орчимд хүмүүс “Шар түрүүний ам”-ны хаваржааны хашааны доор газар ухаад сэвс толгойг нь булсан байна гэсэн би газар ухаад үзсэн чинь манай алдсан үхрийн толгой мөн байсан...*******, нарыг манай үхрийг хулгайлсныг хүмүүс сонссон, хүмүүс тэр хоёрыг л гэж байсан.../ хх-ийн 26-27 хуудас/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2014 оны 12 сард байх би өдрийг сайн санахгүй байна. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Засмал” гэх газар хөдөө гэртээ байж байхад орой 17 цагийн үед ******* надруу утсаар яриад идэшний үхэр байна уу гэхээр нь байгаа манайд хүрээд ир гэж хэлэхэд орой 19 цагийн үед ******* нь мотоцикль унасан манайд ирсэн. Би өөрийн “мустанг-5” маркийн мотоциклио, ******* өөрийнхөө мотоциклио унаад гэрээсээ урагшаа явж байхад “Шар түрүүний ам” гэх газар 20 гаруй тооны монголын үхэр байхаар нь би *******өд манай ахын үхэр байгаа юм энэ үхрээс нэг үхрийг авъя гээд нэг тооны улаан ягаан зүсмийн үхэр байхаар нь *******ийн хамт барьж аваад тэндээ ******* бид 2 үхрийг нядлаад үхрийн махыг ******* бид 2 өрөөлдөж хувааж аваад үхрийн гэдэс дотор толгой шийр, арьс ширийг нь тэнд айлын хорооны мухарт булж орхиод ******* бид 2 өөрсдийн мотоцикль дээр махаа ачаад явсан. Тэгээд уг үхрийн махыг хүнсэндээ хэрэглээд дуусгасан. Би тухайн үхрийг хэнийх болохыг мэдээгүй байж байгаад сүүлд нь Ц.Ганхуяг, нарын үхэр гэж мэдсэн. ******* бид 2 хохирогч д бэлэн 800000 төгрөг өгч хохиролгүй болгосон. Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “мустанг-5” маркийн мотоцикль одоо байхгүй. Унаж хэрэглэж байгаад эвдрээд дууссан...гэх мэдүүлэг / хх-ийн 56-61 хуудас/,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2014 оны 12 сард байх өдрийг одоо санахгүй байна өдөр 16 цагийн үед *******ын утас руу яриад хүнс авах гэсэн юм үхэр зарах хүн байна уу чи зарах уу мөнгө төгрөгийг дараа өгье гэж хэлэхэд ******* нэг үхэр байна ирээд үзэхгүй юу хоёулаа өрөөлдөж хувааж авъя гэхээр нь тэр өдрөө өөрийн “Мустанг-5” маркийн улаан өнгийн мотоциклиор унаад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багт байх *******ынд очсон. ******* доор үхэр байгаа очъё гээд ******* өөрийн мотоциклио, би өөрийнхөө мотоциклио унаад уруудаад явж байхад 20 гаруй тооны үхэр байхаар нь зогссон. ******* манай ахын үхэр байгаа юм энэ үхрийг өрөөлдөж авах уу гэхээр нь зөвшөөрөөд улаан ягаан зүсмийн үхэр барьж аваад тэндээ ******* бид 2 нядалсан. Тэгээд уг нэг тооны монголын үхрийг нядлаад өрөөлдөөд тал махыг нь би аваад явсан, харин ******* тал махыг нь аваад үлдсэн. Би мотоцикль дээрээ тал махаа ачаад гэрлүүгээ явсан. Уг тал үхрийн өрөөл махыг хүнсэндээ хэрэглээд дуусгасан. Тэгээд би өрөөл үхрийн махны мөнгө болох 250.000 төгрөгийг 2015 оны 01 сард *******т өгсөн. ******* хохирогч д нийт 800.000 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан .Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “мустанг-5” маркийн улаан өнгийн, бичиг баримтгүй мотоцикль одоо байхгүй. Унаж хэрэглэж байгаад эвдрээд дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-67 хуудас/,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Цагаатгах хөнгөрүүлэх талын нотлох баримт:

Шүүгдэгч *******ын тайлбар, мэдүүлэг /хх-ийн 09-12, 56-57, 60-61/, шүүгдэгч *******ийн тайлбар /хх-ийн 13-14, 63-64, 66-67/, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-20/, хохирогч гийн мэдүүлэг /хх-ийн 23-25/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 70/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын засаг даргын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 21 дүгээр албан бичиг /хх-ийн 78/, урьд ял шалгах хуудас / хх-ийн 79-80,129/, *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 105/, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын засаг даргын 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 28 дугаар албан бичиг /хх-ийн 113/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 114/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 115-116/ зэрэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд хуульд зааснаар гаргасан байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1,95.2-д зааснаар нотлох баримтыг үнэлсэн болно.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2014 оны 12 сарын дугаар 27-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 28-нд шилжих шөнө иргэн гийн нэг тооны монголын үхрийг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд 4 дүгээр багийн нутаг “ Шар түрүүний ам” гэх газраас бэлчээр дээрээс нь хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03/, хохирогч гийн тайлбар, мэдүүлэг /хх-ийн 05-06, 23-25/,шүүгдэгч *******ийн тайлбар, мэдүүлэг /хх-ийн 07-08, 13-14, 62-67/, шүүгдэгч *******ын тайлбар, мэдүүлэг /хх-ийн 09-12, 55-61/, гэрч Ц.Ганхуягийн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Г.******* мэдүүлэг /хх-ийн 28-29/, ийн 2014 оны малын тооны тодорхойлолт /хх-ийн 69/, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын хохирогч гийн алдсан 1 тооны үхрийн үнэлгээг 700000 төгрөгөөр, ... шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн мотоциклийг 800000 төгрөгөөр, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Мустанг-5” маркийн мотоциклийг 50000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээ /хх-ийн 46-47/ болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мэндээ шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлчлүүлэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргалдах зүйлгүй, шүүгдэгч *******ыг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх, мөн өөрийн үйлчлүүлэгч *******ийн үйлдлийг ар гэрийн байдал болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оноосон ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзах саналыг гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагааны парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-с баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан заалтад хамаарч байгааг харгалзан үзэхээр шийдвэрлэв.

Мөн өмгөөлөгч Д.Мэндээгийн шүүгдэгч *******ийн *******тай бүлэглэн бусдын малыг хулгайлсан үйлдэлд оноосон ялыг тэнсэж өгөх хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн гийн нэг тооны үхрийг хулгайлж бага бус хэмжээний буюу 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 26-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан бөгөөд шүүх шүүгдэгч *******ийн 2012 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн үйлдлийг 2015 оны өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байсан тул шүүгдэгч *******ийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3-д “тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна”, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан “ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдвол түүнд энэ зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна...” тус тус заасан боловч шүүгдэгч ******* нь 2014 оны 12 сарын 27-28-нд шилжих шөнө шүүгдэгч *******тай бүлэглэн, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан бөгөөд дээрх үйлдэл нь 2015 оны 08 сарын 11-ний өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан заалтад хамрагдаж байх бөгөөд шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох 800000 төгрөгийг хохирогч д бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэсэн үндэслэл, журмыг баримтлан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний хэргийг 2015 оны 08 сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хамааруулан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн” мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан “ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураар нөхөн төлсөн”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д заасан “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт шүүгдэгч *******ын саарал зүсмийн нас гүйцсэн морь зэргийг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн, шүүгдэгч *******ийн эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, *******ын эзэмшлийн саарал зүсмийн нас гүйцсэн морь, *******ийн 5 ханатай гэр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт буцаан олгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоцикль буюу түүний үнэ 800000 төгрөгийг шүүгдэгч *******аас, мөн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоцикль буюу түүний үнэ 50 000 төгрөгийг шүүгдэгч *******өөс тус тус албадан гаргуулж, төрийн сангийн дансанд шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******, шүүгдэгч Өлзийбадрах овгийн ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Уг хэрэгт шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоцикль буюу түүний үнэ 800000 / найман зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч *******аас, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоцикль буюу түүний үнэ 50000 /тавин мянган/ төгрөгийг шүүгдэгч *******өөс тус тус албадан гаргуулж, улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн саарал зүсмийн нас гүйцсэн морь, шүүгдэгч *******ийн эзэмшлийн таван ханатай гэр зэргийг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх саарал зүсмийн нас гүйцсэн морь, таван ханатай гэр зэргийг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн, 298 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 -д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ