| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0182/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/204 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,
Хохирогч: *******
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514002210179 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г. нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тэй тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас түүний хүзүүг боосны улмаар хохирогч нь ухаан алдаж унахдаа толгой хэсгээрээ унаж тархины хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь энэ гэх хүнийг цохиж зодож түлхэж унагаагүй, өөрөө эхэлж намайг заамдаж боосон тэгээд би цохиулахгүйн тулд мөрнөөс нь тулаад бариад авсан юм. Тэгээд намайг заамдаад бариад авсан байх үед нь би зөрүүлээд тулаад барьсан, тэр үед бид зууралдаад байж байх үед Нармандах дэлгүүрээс гарч ирээд та 2 одоо боль гэж хэлээд Нармандах нь миний мөр хэсгээс хойш нь татчихсан юм, тэгээд Нармандах нь намайг татах үед бид хоёрын гар тавигдаад буюу гар алдагдаад тэгсэн чинь хойшоо саваад газарт уначихсан юм аа. Тэрнээс биш миний хувьд би гэх хүнийг цохиж зодсон, түлхэж унагасан зүйл огт болоогүй юм. бид 2 зууралдаад барьцалдаад байж байх үед Нармандах ирээд бид 2-ыг салгах гээд миний баруун талын мөрнөөс татсан, тэгж татах үед бид 2-ын гар алдарч тавигдаад тэгээд хойшоо газарт унасан юм. Газарт унаад дээшээ харсан байдалтай хэвтэж байсан, илт харагдах гэмтэл байхгүй зүгээр л хэвтэж байсан. Анзаарагдах зүйл байхгүй байсан. Харин маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр Очгэрэл над руу утсаар залгаад чи энэ хүнийг ингэж аймар зоддог байх гэж хэлсэн тэгээд би яасан байна би зодоогүй гэж асуутал хөл гар ууц нуруу нь хөх эрээн болсон байна гэж хэлсэн тэгэхээр нь би огт зодоогүй ээ, цагдаа дагуулж очоод камерын бичлэг үзээ гэж хэлсэн, тэгээд түүнээс хойш чимээгүй болсон юм. Бас надад /сургуулийн ажилтан/ гэх хүн шат руу уначихсан юм гэж би сонссон. Би бол ийг зодоогүй тэр шатнаас унасан гэдэг нь л үнэн байх. Камерын бичлэг байсан тэр бичлэгийг цагдаа нар авсан байсан, Нармандах тэнд юу болсон талаар мэдэж байгаа. ийг шатнаас унасан гэдгийг нотлох зүйл байхгүй ч хүмүүсийн яриа, ам дамжсан яриа байгаа тэрийг л тогтоолгомоор байна, эмч мэдүүлэг өгөхдөө ийн 4-5 дугаар хавирганд зулгарсан шархтай гэж мэдүүлсэн байна. Би эхний мэдүүлэг өгөхөд миний бие өвдөөд байсан болохоор сайн хэлж ярьж чадаагүй, бие өвдөж байсан тул бүрэн дүүрэн хэлэх боломжгүй байсан, Би цохиж зодсон зүйл болоогүй учир бараг тоогоо ч гүй юм аа. Би тухайн үед тийм мэдүүлэг өгөөгүй л санагдаж байна, миний бие муу байсан болохоор тэгээд мэдүүлэг өгөөд л гарын үсгээ зурсан юм. Би тэр үед өөрийгөө ингэж холбогдож орооцолдоно гэж бодоогүй....гэх мэдүүлэг / хх-ийн 104-105 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Орой 5 цагийн үед би дэлгүүрт хүмүүстэй хөзөр тоглоод зогсож байхад согтуу гаднаас ******* орж ирсэн. Би *******ийг гэрт нь хүргэж өгөх үү гэхэд би чамаар хүргүүлдэг хүн мөн үү гэж маргааныг эхлүүлсэн. Тэгээд гадаа гаръя гэхээр нь би түрүүлж дэлгүүрээс гадагш гарсан. Би тухайд үед согтуу байсан дэлгүүрээс гараад бид 2 барилцаж авсан түүнийг би гараараа бооход газар унасан. Би орхиж яваад буцаад 5 минутын дараа ирээд харахад ******* байхгүй байсан гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр амралтын өдөр байсан юм. Би Баянхонгор аймгийн Баянцагаан сум 5 дугаар баг, Ембүүгийн 505 тоот гэртээ ганцаараа байхад хамт ажилладаг багш залуу Магсар гаднаас орж ирээд бид хоёр хөзөр тоглож байгаад би дэлгүүрээс Хараа нэртэй 0,5 литрийн архи нэг шилийг авч ирээд хувааж уугаад дуусгаад Магсар гэртээ харилаа гэж хэлээд бид хоёр хамт манай гэрээс гараад дэлгүүр ороод ундаа, тамхи аваад тус дэлгүүрийн үүдэнд сургуулийнхаа 2 эмэгтэй багш болох , нартай таараад машинтай явж байхаар нь бид хоёр Магсарын гэрт хүргүүлээд би Магсарыг гэрт нь үлдээгээд гэр рүүгээ алхаад явж байхдаа таньдаг Монхор таараад ажлын нягтлан бодогч Нараа шилжиж байна гээд би Сумаас гардаг хаалга дээр хүргүүлээд Монхорыг явуулаад үлдсэн. Тэгээд хаалга дээр очоод Нарааг явуулчхаад сургуулийн жижүүр Нанзадын машинаар ын дэлгүүр рүү хүргүүлээд бууж үлдээд, дэлгүүрт ороход дотор нь таньдаг , эхнэрийнхээ хамтаар хөзөр тоглоод байж байхаар нь ах нь нэг тоглоё гэсэн чинь та байж бай тоглоод хэрэггүй гэж надад хандаж хоёулаа гараад уулзъя гэж хэлэхээр нь би дагаад гарсан чинь 2 гараараа миний хоолойг боогоод би ухаан алдаад унасан. Нэг сэрэхэд дэлгүүрийн худалдагч намайг сугадаад гэр рүү алхаж байсан. тэгээд нэг сэрсэн чинь би гэртээ ирчихсэн байсан. Тухайн үед миний тархи маш их өвдөөд зовуурьтай байсан. Эхнэр намайг эмнэлэг рүү аваад даралт үзүүлсэн боловч хэвийн байсан. Би гэртээ хариад маргааш нь эмнэлэгт дахин үзүүлсэн чинь тархины цус харвалт байх магадлалтай гээд эмнэлэгт хэвтээд биеийн байдал сайжрахгүй аймгийн төв дээр очоод биеийн байдал муу байсан болохоор Улаанбаатар хотод ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирээд тархины дотор цус алдалттай холбоотой хагалгаанд орсон. Би гомдолтой байна. Дэлгүүр ороход , дэлгүүрийн эзэн , эхнэрийн хамтаар байсан. дэлгүүрийн гадна миний хоолойг бооход ойр орчимд хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2024 оны 01 сарын 19-ний амралтын өдөр байсан манай сургуулийн зааланд тэмцээн болсон байсан сургууль дээрээ манай нийгмийн ажилтан ажлаас гарах гэж байсан учир бид нар гаргаж өгч би тэнд шилний тал архи ууссан байсан. Гэртээ харих замдаа ын дэлгүүр лүү орсон дэлгүүрт ******* байсан бид 2 маргасан н. бид 2 дэлгүүрээс гаръя гэж гадаа гаргаад намайг хар цагаан дуу байхгүй шууд миний хоолойг боосон би гайхсан тийм үйлдэл болсон, Би эмчилгээ болон цаашид гарах зардал 25 сая төгрөг нэхэмжилж байна гэв .
5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Хохирогч *******ийн эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 8.430.054 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан байх тул тухайн мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 131/,
6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд манай эмнэлэгт эхнэрийн хамт толгой өвдөөд байна гэж үзүүлэхээр ирсэн. Үзлэг хийхэд зовуурь нь толгой хүчтэй өвдөж, дотор муухайраад явахаар энд тэнд гишгээд толгой эргээд байна гэж хэлсэн. Тэгээд би үзлэг хийхэд 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр архи уусан. Архи уусан өдөр толгой руугаа цохиулсан гэж бодож байна. 20-ны өдөр толгой өвдөөд босож чадаагүй, өмнө нь ийм өвдөлт танд тохиолдож байсан уу гэсэн чинь урьд өмнө нь ингэж өвдөж байгаагүй. Дахиж битгий ингэж өвдөөсэй гэж бодож байна гэж ярьсан. Үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал хүндэвтэр, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй, царайны илрэл шаналсан зовуурьтай. Баруун нүдний гадна болон дээр зулгарсан шархтай, уруул хуурай омголдсон. Баруун хавирганы 4-5 хавирган дээр зулгарсан шархтай байсан. Хүрэлцэх үзлэгээр: Дагзны хөшингө 1 см, зулай хавангүй, чихний хөхөлгөд хүрэлцэхэд өвдөлт ихтэй. Толгойн ар хуйхнаг зулгарсан хавагнасан байсан. Манай эмнэлэгт 7 хоноод би өөрөө аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан албан тушаалтай. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бид нар манай байгууллагын нягтлан шилжээд тэгээд байгаа хэдэн хүмүүс нь гаргаж өгье гээд бид нар хаалган дээр уулзаад байж байсан чинь багш бид нарын араас жаахан уучихсан согтуу ирсэн. Тэгээд л бид тарсан. Маргааш өглөө нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хичээл орчихсон. Тэгээд хичээлээсээ хоцроод ирсэн. Тэгэхээр нь би яагаад хоцроод байна гэсэн чинь миний харин толгой өвдөөд байна гэсэн. Тэгээд багш анги руу орж ирээд буцаад гараад ирсэн. Тэгээд нэг давхарт үүдэнд жижүүрийн ширээнд дээр би байж байсан толгой өвдөөд байна гээд буугаад ирсэн. Тэгэхээр би сургуулийн эмч ийг дуудаад үзүүл гэж хэлсэн. Тэгсэн чинь багш эмч рүү залгаад дуудсан байсан. Тэгээд эмч ирээд багшийн даралтыг нь үзээд байж байсан. Даралт нь ихэссэн байсан учраас эмчийг би багшийн даралт нь ихэссэн бол эмнэлэг рүү явуул гэж хэлээд харвалт өгч магадгүй шүү гэхэд эмч багшийг эмнэлэг рүү явуулсан байсан. багш сургуульд унаж бэртсэн зүйл болоогүй. Сургууль дээр ирээд надтай уулзаад эмчид үзүүлээд тэгээд шууд эмнэлэг явсан. Сургууль дээр бол унаж бэртсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
8. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн эмч ажилтай. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ буюу Баянцагаан сумын 1 дүгээр баг хөгжлийн 9-905 тоотод байж байхад манай ажлын газрын багш өөрийнхөө дугаараас залгасан гэж бодож байна яг хэд гэсэн дугаараас залгасныг мэдэхгүй байна. Над руу залгаад багшийнх нь толгой өвдөөд дотор муухай болоод байна ирээд даралт үзээд өгөөч ээ гэхээр нь би гэрээсээ гараад ажил дээрээ ирэхэд ангидаа сууж байсан. Тэгээд би ангид нь ороод даралтыг нь үзсэн чинь нэг тал нь 154 нөгөө талыг нь бол сайн санахгүй байна. Тэгээд үзээд танд эм байгаа юу гэсэн чинь эм байхгүй гэсэн. Тэгээд багш гэр лүүгээ эмэнд явуулсан чинь нөгөө хүүхэд юу гэж хэлсэн билээ нэг юм хэлээд ямар ч байсан эмгүй ирсэн. Би хүзүү рүү нь жаахан дараад өгье гэсэн чинь өө яахын өвдөөд байна гээд хүргэхгүй байсан. Тэгээд би багшийг та эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн чинь за гэж хэлээд тэгээд эмнэлэг рүү явсан. Тэр өдөр сургууль дээр унаж бэртээгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед байсан байх цагийг нь сайн мэдэхгүй байна. Би дэлгүүртээ худалдагч Нармандах бид хоёр ганц ундаанд хөзөр тоглох гэж байхад гаднаас эхнэр Цэрэнбалын хамт манай дэлгүүрт ороод ирсэн. Тэгээд бид дөрөв хөзөр тоглож байхад гаднаас орж ирсэн. Тэгээд би бас тоглоё гэж хэлээд бид хэд хөзөр тоглож байсан. Хэсэг хугацааны дараа гаднаас багш ороод ирсэн. Манай дэлгүүрт багш орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан. Орж ирж хэсэг байж байснаа бид хэд рүү дайраад та нарыг ална, зодно гээд байсан. Бас манай дэлгүүрийн лангууг хагалах гээд байсан. Бат-Эрдэнийг багш янз бүрийн юм ярьж хэл амаар доромжилж байсан. та согтуу байна би таныг гэрт чинь хүргэж егье гэж хэлэхэд би чамаар хүргүүлэхгүй. Би хүргүүлэх хүн мөн үү гэх зэрэг юм яриад тэгээд багш Бат-Эрдэнийг гараад ир чи гэж хэлээд дагуулаад гарсан. Тэрнээс хойш би юу болсныг сайн мэдэхгүй байна. Дотор байсан болохоор цонхоор харахад нэг нэгийгээ барьж авсан зогсож байсан. Хэсэг байж байгаад дэлгүүрт ороод ирсэн. Намайг боогоод унагах гэж байна шүү дээ гэж хэлчихээд буцаад гараад явсан. Тэрнээс өөр надад мэдэх зүйл байхгүй. Дэлгүүр дотор бол тийм асуудал болоогүй ирж рүү дайраад байсан. Тэгээд тэр хоёр гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Баянцэцэн дэлгүүрт 2023 оноос хойш худалдагчаар ажиллаж байгаа. 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Баян цэцэн хайрхан дэлгүүр дээр дэлгүүрийн эзэн барамын хамт байсан. Гаднаас яг хэдэн цагийн үед байсныг би сайн мэдэхгүй байна. гэх хүн эхнэр Цэрэнбалын хамт ороод ирсэн ба тэр хоёр орж ирж юм ярьж байгаад бид хэд ганц жижиг ундаанд хөзөр тоглохоор болоод тоглож байсан. Тэр үед гаднаас орж ирсэн. Тэгээд бас хамт тоглохоор болоод хамт тоглож байсан араас нь сургуулийн багш багш манай дэлгүүрт орж ирсэн. ах согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирж бид хэдийн хөзөр тоглож байсныг хараад зогсож байгаад орж ирснээс хойш ах тэр хоёр нэг нэгэндээ эвгүй харьцаж байсан. ах Бат-Эрдэнийг чамайг ална гараад ир гээд тэр хоёр гараад явсан. Бид хэд дотор байж байхдаа ах нөгөө хоёр чинь барилцаад авлаа гээд би гараад очиход тэр хоёр барилцаж авсан зогсож байгаад ах хойшоо унасан. Тэгээд ахыг загнаад хөгшин хүмүүс байж зодолдоод гээд би уурлаад ахыг дэлгүүр лүү аваад ороход би явлаа гэж эргэж гараад явсан. Тэгээд би араас нь гарсан чинь ахыг очиж харчихаад яваад өгсөн. Тэгээд би ахыг босгоод гэрт нь хүргэж өгөөд дэлгүүр дээрээ ирсэн. Зодолдоогүй ахыг цохиогүй. Заамдалцаад зогсож байсан чинь хойшоогоо уначихсан. Тийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
11. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би эхнэрийн хамт цагийг сайн мэдэхгүй байна 17 цагийн үед байсан байх ахын дэлгүүрт очсон. Дэлгүүрийн нэрийг сайн мэдэхгүй байна. Тэгээд явж ороход ах худалдагч Нармандахын хамт зогсож байсан. Бид хоёр юм ярьж байгаад ганц жижиг ундаанд хөзөр тоглох уу гэж хэлээд бид дөрөв тоглож байхад гаднаас гэх хүн ороод ирсэн. Тэгээд юм ярьж байгаад би ганц тоголчихоод явлаа гэж хэлэхээр нь бид хэд бөөндөө тоглосон. Хэсэг хугацааны дараа гаднаас гэгч нь орж ирсэн. Дэлгүүрт орж ирэхдээ согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. орж ирээд бид хэд хөзөр тоглож байхдаа яриад зогсож байсан. Тэгээд нь тэй янз бүрийн юм яриад байсан. Ярьж байгааг нь тухайн үед ойлгоогүй. Одоо сайн санахгүй байсан. Тэгээд тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгснээ гэнэт гарах уу гэж хэлээд , хоёр гарсан. Бид хэд тэр хоёрыг зодолдоно гэж бодоогүй. Тэгээд гаднаас орж ирэхээр нь бид хоёр зөрөөд гарсан. Тэгсэн чинь гадаа нь дэлгүүрийн гадаа хэвтэж байсан. Тэгээд бид хэд ийг согтуу хэвтэж байна гэж бодоод босгоогүй явсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би нөхрийн хамт 17 цагийн үед байсан байх ахын дэлгүүрт очсон. Тэгээд дэлгүүрийн худалдагч болон ах хамт зогсож байсан. Бид хэд ганц ундаанд хөзөр тоглоно гээд тэгээд бид дөрөв тоглож байхад гаднаас орж ирж хамт тоглосон. Удаа ч гүй гаднаас ороод ирсэн. Яг миний ард ирж зогсож миний хөзрийг хараад зогсож байсан. Тоглолт дундуур миний хөзрийг хараад дууссан дууссан модоо хая гээд намайг чи хожлоо гээд тэгсэн. Тухайн үед нь дуусаагүй байхад чи тэгж хэллээ гээд тухайн тоглолтыг дуусгасан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байж байгаад хоёулаа гараад явсан. Гадаа юу болсныг би мэдэхгүй байна. Удаач гүй эргэж орж ирсэн. Нөхөр бид хоёр тухайн дэлгүүрээс гарсан. Яг гарах үед нь дэлгүүрийн гадаа хэвтэж байсан. Нөхөр бид хоёр согтуу байгаа байх гэж бодоод явсан. Байж байгаад эргэж юу болсон бол гэж ирэхэд явсан байсан өөр юм болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
13. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тэр өдөр би өдөр 14 цагийн үед заал руу явахаар болоод Магсар болон нөхөр нарыгаа гэртээ үлдээгээд явсан юм, тэгээд би зааланд байж байгаад орой 19 цагийн үед манай хүүхэд над руу утсаар залгаад аав ёолоод байна та хүрээд ир гэсэн юм. Тэгээд яваад очтол яасан юм гэсэн чинь үхлээ хатлаа л гээд байсан. Тэгээд даралтыг нь үзтэл болохгүй байсан. Тэгээд тэр өдөр эмнэлэг дээр үзүүлэх гэтэл эмч байхгүй сувилагчид үзүүлсэн. Тэр үед даралт нь хэвийн байсан. Тэгээд бас багийн эмчид үзүүлсэн. Тэгтэл бас даралт хэвийн л байсан юм. Тэгээд эргэж гэртээ ирээд ёолоод л байсан. Тэгээд тэр шөнө арай гэж унтаж амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө хар ус, архи гударчхаад ажилдаа яваач гээд би хөөгөөд хичээлд нь явуулсан юм. Тэгээд байж байсан чинь сургуулиасаа чөлөө аваад сургуулийн эмчдээ үзүүлчхээд ирлээ гээд хүрээд ирсэн юм. Тэгээд тэр өдрөө сургуулиас ирсэн цагаасаа хойш ахиад гадуур гараагүй гэртээ өнжөөд хоносон. Тэр үед би нөхрөөсөө юу болсон талаар асуухад хэлэхгүй байсан ч оройхон нь надад *******тэй дэлгүүрийн гадна заамдаад тэгээд би ухаан алдаад уначихсан юм гэж хэлж байсан. ...шатнаас унасан зүйл огт болоогүй ээ. Би байнга хажууд нь байсан. Харин би тэй утсаар ярихдаа нурууг нь улаан эрээн болгоод зодсон байна гэж хэлсэн гэхдээ тэр нь бол тэр дэлгүүрийн гадна талын төмөр хайс руу нуруугаар нь түлхэх үед л тийм болчихсон юм шиг байсан. Нүүр нь баруун нүднийхээ хажуу талд бага зэрэг улайсан байсан тэр нь ухаан алдаад газарт унах үедээ л тэгж урагдсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 117-118/,
14. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Г.Бат-Эрдэнийг танина. Бид бага сургуульд байх үедээ найзалж нөхөрлөж нэг ангийн хүүхдүүд байна. Тэр цагаасаа хойш л найзалж нөхөрлөж байна. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багт машин засварлах ажил хийдэг, тухайн ажлаа хийгээд их удаж байна, бага байхаасаа хойш л машин засдаг байсан юм. Аав нь жолооч хүн байсан тул аавыгаа дуурайгаад машин техникт дуртай байсан бөгөөд Баянцагаан сумын олон хүнд машиныг засаж янзалж өгч тус болсондоо. гэж хүнтэй барьцалдаж аваад салсан л гэж хэлж байсан. Нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна. Тамхи татдаг, архи хааяа л уудаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 120/,
15. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Г.Бат-Эрдэнийг танина. Нэг нутгийн хүмүүс бөгөөд 1 дүгээр ангиасаа хамт нэг ангид хамт суралцаж байсан бөгөөд сургуулиа төгсөөд одоог хүртэл найзалж байгаа хүмүүс байгаа юм. ******* нь хүнтэй нийтэч, ааш зан ямар нэгэн асуудал байхгүй, олон түмэнд тустай нийтэч, дараа төлөв түвшин зантай хүн байгаа юм. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 5 дугаар багт сумын төвд машин засварлах ажил хийдэг, тухайн ажлаа бага байх үеэсээ хойш л хийж байгаа юм. Бүрэн дунд боловсролтой, машин засварлах болон жолооч мэргэжилтэй, ахуйн амьдралын хувьд боломжийн болгоод л байдаг. Айл, эхнэр болон 5 хүүхдийн хамт амьдардаг. Дэлгүүрт байж байсан чинь гэх хүн согтуу дэлгүүрт орж ирээд тэнд байсан хүмүүс рүү агсам тавиад байсан гэсэн тэгэхээр нь гаргаж ирээд чи хүн алдаг хэн бэ гэж хэлээд заамдаж аваад тэгээд 2 тийшээ салаад явсан л гэсэн энэ талаар өөрөө хэлсэн. Өөр мэдэж байгаа зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 122/,
16. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... .2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбатын ийн ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар дүгнэлт гаргасан. Гуравдугаар төв эмнэлгийн КТГ-н шинжилгээнд баруун талын субдурал зайн 118х76х12 мл орчим цус хуралттай, үүний улмаас дунд бүрдэл зүүн тийш 9 мм хазайсан, их тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэн 13х10 мм орчим хэмжээтэй эргэн тойрондоо тархины эдийн нягтрал буурсан, хаван бүхий цус хуралт тархины эдийн няцралын голомттой. Баруун хажуугийн ховдол болон гуравдугаар ховдол шахагдаж нарийссан. Баруун талын духны арьсан доор 15х6 см хэмжээтэй цул хуралттай. 2025 оны 02 дугаар сарын 01. ГССҮТ-д тархины мэс заслын дараах байдал гавлын ясанд баруун зулай, чамархай хэсгийг хамарсан 6.7 см өргөнтэй трепенаце хийж трепенаце-н нүхээр хойшоо урагшаа чиглэлтэй гуурстай гэх. Дээрх өөрчлөлтүүдтэй эмнэлгийн бичиг баримтаар тархины хатуу хальсны цус хуралт гэмтлээр хүнд зэргийн гэмтлээр 2025 оны 03 дугаар сарын 14-ний дүгнэлтийг гаргасан. ...Шинэ гэмтэл гэдэг нь тухайн хэрэг явдал үүссэн гэх хугацаанд үүссэн байх боломжтой цаг хугацааг хэлнэ. Энэ хэргийн хохирогчийн гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар үзэхэд шинэ гэмтэл байсан. Учир нь тархины хатуу хальсан доорх цус хуралт нь яг аль хэсгээсээ цус хураа үүссэн судас тасарч, язарч хагарснаасаа хамаарч тухайн хүний биед зовуурь өгөхгүйгээр гэнэт илэрч болно. Гэнэт тодорхой хугацааны дараа тархинд даралт өгч бие махбодид тодорхой хугацааны дараа зовуурь шаналгаа өгдөг учраас шинэ гэмтэл гэж үзэж болно. ...Мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой бөгөөд жишээ нь толгой руугаа цохиулах, унах үеүдэд үүсэх боломжтой. Гуравдугаар эмнэлэгт хийгдсэн КТГ-н бичиг баримтаар 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдөр гэсэн байсан ба 14 хоногийн хугацаатай байсан. *******ийн тархины гэмтэл нь хуучин гэмтэл байх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/,
17. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 13-ын өдрийн 185 дугаартай шинжээчийн:...1. *******ийн биед тархины хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай.
3. Эмнэлгийн бичиг баримтаар шинжилгээ хийж байгаа тул гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
6. Дээрх хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 74-75/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/, шүүгдэгч Г.******* үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 81, 86/, шүүгдэгч Г.******* Баянцагаан сумын 5 дугаар багийн засаг даргын албан бичиг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137, 143/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г. нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тэй тухайн тохиолдолд үүссэн маргааны улмаас түүний хүзүүг боосны улмаар хохирогч нь ухаан алдаж унахдаа толгой хэсгээрээ унаж тархины хатуу хальсан доорх цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч *******, *******, *******, , ,, нарын мэдүүлэг, шинжээчийн 185 дугаартай дүгнэлт, тухайн үйл баримтыг бичсэн дэлгүүрийн хяналтын камераас буулгасан СД нэг ширхэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч нь согтуурсан үедээ дэлгүүрт бусдаас хэрүүл маргаан үүсгэсэн, мөн шүүгдэгч ******* нь түүнтэй маргалдаж улмаар дэлгүүрээс гарч түүнийг заамдаж авч боосон үед хохирогч нь ухаан алдан унахдаа хатуу хальсан доорх цус хуралт буюу хүнд гэмтэл авсан байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний зардал 25 сая төгрөг нэхэмжилж байгаа талаар илэрхийлсэн бөгөөд шүүхэд шинээр 3 хуудас цаасан дээр наасан НӨАТ-ын баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд уг НӨАТ-ын баримтууд нь 4.252.337 төгрөгийн баримт болсон байна.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг гэм буруутайд тооцохын өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирол нөхөн төлөөр завсарлага авах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх 14 цаг 00 минут хүртэл завсарлага өгч шүүх хуралдааныг 14 цаг 00 минутад үргэлжлүүлэхэд хохирогч *******ийн шүүхэд шинээр гаргаж өгсөн НӨАТ-ын баримт бүхий 4.252.337 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Бат-Эрлэнэ нь төлж барагдуулж, хохирогч *******ийн дансанд хийсэн талаарх баримтыг гаргаж өгсөн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг хохирогч *******д төлөх төлбөргүй гэж үзэж харин хохирогч ******* нь өмнө нь гараад шүүхэд гаргаж өгч амжаагүй, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргаж хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Мөн хохирогч ******* нь шүүгдэгч *******д нь боолгуулж унахдаа тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж түүний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 8.430.054 төгрөг хөнгөлөлт үзүүлсэн талаар иргэний нэхэмжлэгч байгууллага мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирол төлөхөөр завсарлага авах хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санд 8.430.054 төгрөгийг төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн тул түүнийг эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “”хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар тухайн үйл баримтыг бичиж авсан СД нэг ширхэгийг хураан ирүүлсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Бат-Эрдэнийг арван мянган / 10.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч ******* нь өмнө нь гараад шүүхэд гаргаж өгч амжаагүй, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргаж хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тухайн үйл баримтыг бичиж авсан СД нэг ширхэгийг хураан ирүүлсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ