| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/05414/И |
| Дугаар | 101/ШШ2022/04777 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/04777
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, *******,******* төв тоот хаягт байрлах С******* ББСБ ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, Б.Б/регистрийн дугаар: /-д холбогдох,
Зээлийн төлбөрт 6,478,047.96 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэкюур финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Бтэй 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр БЗ-19070024 тоот Зээлийн гэрээ, БЗ-19070024-1 дугаартай Барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд Нийслэлийн Баянзүрх дүүрэг дугаар хороо гудамж тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 59,4 м.кв талбайтай хувийн сууц, Нийслэлийн Баянзүрх дүүрэг дугаар хороо гудамж тоот хаяг байрлах улсын бүртгэлийн дугаартай 641 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Байшин засвар зориулалтаар 4,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 46,8 хувийн хүүтэйгээр олгосон.
БЗ-19070024 тоот Зээлийн гэрээний 2.1.4-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүний 20% байна 2.1.7-д Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй нөхцөлд зээлийн үлдэгдэл дүнд бодогдсон хүүний дүнгээс тооцно. 7.4-д Зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бол зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан.
Зээл хүүний эргэн төлөлтийн графикийг зээлдэгч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд зөрчлийг арилгуулах, зээл эргэн төлүүлэх ажиллагааг удаа дараа хийсэн боловч зээл төлөхгүй байгаа. Зээл төлөх өдөр болон хугацааг сунгаж өгсөн, зээлийг хаах хугацаа авсан боловч өнөөг хүртэл зээл хүний төлбөрөө төлөх ямар нэгэн үйлдэл хийсэнгүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453,1 -д заасны дагуу зээлдэгч Б.Б үндсэн зээл 3,060,764,32 төгрөг, зээлийн хүү 2,957,169.84, нэмэгдүүлсэн хүү 441,113.80, нотариатын төлбөр 19,000.00 төгрөг, нийт 6,478,047.96 төгрөгийг Сэюор финанс ББСБ ХХК-д барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүрэг дугаар хороо гудамж тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 59,4 м.кв хувийн сууц, Нийслэлийн Баянзүрх дүүрэг . дугаар хороо . гудамж.тоот хаяг байрлах. улсын бүртгэлийн дугаартай 641 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зээлийг авсан нь үнэн тул төлнө. 3,400,000 төгрөгийн хүү төлөх ёстой байсан боловч 6,400,000 төгрөг болж өссөн байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд:
1. С******* ББСБ ХХК болон Б.Бгийн хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №БЗ-19070024 дугаартай зээлийн гэрээ, №БЗ-19070024-1 дугаартай Барьцааны гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №БЗ-19070024-2 дугаартай №БЗ-19070024 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-5-9, 12/
2. Улсын бүртгэлийн. дугаарт бүртгэлтэй, улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх15-16/
3. Зээл төлөлтийн дансны хуулга /хх18-19/
Хариуцагч нотлох баримт болон хариу тайлбар бичгээр гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан, үндсэн зээл 3,060,764,32 төгрөг, зээлийн хүү 2,957,169.84, нэмэгдүүлсэн хүү 441,113.80, нотариатын төлбөр 19,000 төгрөг, нийт 6,478,047.96 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын хүүг эс зөвшөөрч байна.
2. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын нотариатын төлбөр 19,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 6,459,0047.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
3. С******* ББСБ ХХК нь зээлдэгч Б.Бтэй 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр №БЗ-19070024 дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр №БЗ-19070024-1 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, 4,000,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгчид 4,000,000 төгрөгийн зээлийн олгосон, талууд харилцан тохиролцож 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр №БЗ-19070024-2 дугаартай №БЗ-19070024 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-г тус тус байгуулж, зээлийн гэрээний хугацааг 4 сараар сунгасан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
4. Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
5. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй буюу үндсэн зээл 3,060,764,32 төгрөг, зээлийн хүү 2,957,169.84, нэмэгдүүлсэн хүү 441,113.80 төгрөг байгаа нь хэрэгт авагдсан зээлийн гэрээний Хавсралт 1, Зээл төлөлтийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
6. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-т зааснаар, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
7. Нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргахад, нотариатаар үйлчлүүлж, нийт 19,000 төгрөгийн зардал гаргасан хэмээн шаардсан.
7.1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.
7.2. Гэвч хэрэгт авагдсан, 19,000 төгрөгийг нотариатын зардалд төлсөн гэх төлбөрийн баримт нь эхээрээ бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагч Б.Бд холбогдуулан гарсан зардал гэж үзэхээргүй байх тул энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
8. Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Бгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 6,459,047.96 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
9. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Иргэний хуулийн .5 дугаар зүйлийн .5.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн .4 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, хариуцагч зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийг төлөөгүй тохиолдолд дээр дурьдсан барьцааны гэрээнд тусгагдсан үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
10. Тодруулбал, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэнэ гэж тус тус зохицуулснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор хуульчилсан байна.
11. Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн БЗ-19070024-1 дугаартай Барьцааны гэрээний барьцаалбрыг улсын бүртгэлд бүртгүүлсэн, дээрх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар, үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Б-гээс 6,459,047.96 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,000 төгрөгт холбогох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн .5 дугаар зүйлийн .5.1-д заасныг баримтлан, хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дор дурьдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч С******* ББСБ ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай. Үүнд:
2.1. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн БЗ-19070024-1 дугаартай Барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан Б.Б-гийн өмчлөлийн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн . дугаар хороо, . гудамж,.тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн. дугаарт бүртгэлтэй, 641 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн . дугаарт бүртгэлтэй, 59.4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч С******* ББСБ ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 118,599 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамж 188.494 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У