| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдорж Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/0096/э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат
улсын яллагч Б.Ануужин
шүүгдэгч З.Т
шүүгдэгч О.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т. овогт З-ны Т, Бо овогт О-ын До нарт холбогдох эрүүгийн 2517001010097 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, .... тоотод оршин суух, улаас авсан гавьяа шагналгүй, урьд ... Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 361 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн гэх Т.. овогт Зо...ы Тө... /РД:.../
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, “Б....” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б... овогт О...ын Д... /РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч З.Т..., О.Д...нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т... овогт З..ы Т... нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБ центр” дотор хохирогч О.Д...тэй үл ялиг зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийн нүүр орчим хэсэгт гараараа олон удаа цохих зэргээр зодож биед нь зулайн хуйх, хамарт шарх, зулайн хуйх, дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.
Шүүгдэгч Б... овогт О...ын Д... нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2025 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБ центр” дотор хохирогч О.Д...тэй үл ялиг зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчийн уруул орчимд толгойгоороо 1 удаа мөргөх, хүзүүг нь заамдах зэргээр зодож биед нь уруулын салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 1-р хураанд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч З.Т...хийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч О.Д...гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
3. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
4. Хохирогч З.Т... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
4.1.”...Би 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ганцаараа орой 01:00 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах “ТБ центр” бааранд орсон. Бааранд орохын өмнө би гадуур архи уучихсан ба тухайн бааранд орох үед согтуу байсан ба Б... гэх дүүтэйгээ таарч ганц нэг ширхэг пиво уусан. Баарны гадаа тамхи татах гэсэн боловч тамхи дуусчихсан байсан болохоор гадаа байсан зүс үл таних залуучуудаас тамхи байвал өгөөч гэж асуухад залуучууд тамхитай байсан мөртлөө өгөөгүй болохоор би ямар нэгэн зүйл хэлэлгүй байсан чинь тэд хоорондоо “тамхи байхгүй байж, залуу хүмүүс” гэх мэтийн зүйл ярих шиг болсон ба би уурлаж тэр хэдтэй хэрүүл хийж байх үед нэг эгч надад тамхи өгөөд бид нар хоорондоо дахиж маргалдаагүй салцгаасан. Дотогш баар луу ороод байж байгаад буцаад баарнаас гарах гэж байсан чинь О.Д... гэх залуу баарны үүд хэсэгт таарч намайг дагуулан нойл руу ороход ...Д... түрүүлж миний уруул руу дух орчмын хэсгээрээ 1 удаа хүчтэй мөргөсөн, үүнээс болж миний дээд уруул сэтэрч, цус гарсан. Би уурласандаа зөрүүлэн түүний нүүр орчмын хэсэг рүү баруун гараараа 3 удаа цохисон, тухайн үед миний баруун гарын бугалга хэсэгт машины түлхүүр, гэрийн түлхүүр хоёр зүүлттэй байсан ба О.Д...г цохих үед тухайн түлхүүр хамт цохигдсон гэж би бодож байна. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх мэдүүлэг,
5. Хохирогч О.Д... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
5.1. “...Би 2025 оны 07 дугаар сарын 27-ны шөнө ажпын хүний төрсөн өдөр болоод Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах “ТБ центр” бааранд ажпын газрын З..., Т..., Б..., Д... нарын хамт орж суугаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд “ТБ центр” баарны үүдэнд тамхи татах гээд бид нар бөөндөө гараад ирсэн зогсож байсан үл таних 2 залуу тамхи байна уу? гэж бид нараас асуусан, би тамхи байхгүй гэж хэлсэн чинь би саяхан шоронгоос гарч ирлээ гээд З.Төмөрзүрх гэдэг залуу нь дайраад байсан. ...Тэгээд би муудмааргүй байна гээд буцаад баар луу орж байсан чинь миний араас орж ирээд З.Т... намайг баарны нэг давхрын ариун цэврийн өрөө рүү дагуулж ороод эргээд хартал ямар нэгэн үгийн зөрүүгүй миний хацар, нүүр, толгой хэсэг рүү 2,3 удаа цохихоор би зөрүүлээд уруул хэсэг рүү нь мөргөсөн. Тэгээд яаж байна гээд заамдаад байж байсан чинь араас тэнд байсан танихгүй хүмүүс орж ирээд салгасан бөгөөд миний толгойноос цус гарсан байсан...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
| гаар:25170010 (гдаагийн хэл 5гийн Зоригте барлмтад 6** гух хаягтай. >х тасгийн мм |
Гэрч Г.Г.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
6.1. “...Би баарнаас гарахад ямар нэгэн зодоон болоогүй байсан ба буцаад дотогш ороход баарны нойлын үүд хэсэгт Д.. нь нэг залуутай маргалдаж надад харагдсан Д-ийн нүүр нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг,
7. Гэрч Б.З.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
7.1. “...Би ажлын найз Г..., Д... болон өөр 2 найзын хамт Сүмбэр сум 2-р багт байрлах ТБ центр гэх бааранд орсон. Тухайн бааранд байх хугацаанд бид нар 20 орчим ширхэг 0,5 литрийн лаазтай пиво, мөн 1 шил 0,75 литрийн виски худалдан авч ууцгаасан. Тэгээд түүний дараа бааранд орж ирсэн 2 залуу надтай хамт явсан хүмүүстэй баарны гадаа маргалдсан байсан. Тэгээд бид хэд хоорондоо ямар нэгэн зодоон хийхгүйгээр салцгааж Д.. түрүүлээд дотогш буюу ТБ центр бар луу орж араас нь бид хэд 5 орчим минут тамхи татчихаад баар луу ороход баарны нойлын үүдэн дээр Д... нэг залуутай заамдалцсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,
8. Гэрч Ц.Б... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:
8.1. “...Би 2025 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймагт ажпаар гадуур явж байсан ба тухайн өдрийн 12 цагийн үед З.Т... гэх найз маань надтай холбогдож “Цагдаа дээр байна ирээд авчих” гэж хэлсэн. Би тэгээд Т...ийг авахаар цагдаа дээр ирсэн ба уруул нь хавдсан, хүзүү нь шалбарч улайчихсан байдалтай, баруун нүд бага зэрэг хөх туяа орчихсон байсан...” гэх мэдүүлэг,
9. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
9.1. О.Д....гийн биед зулайн хуйх, хамарт шарх, зулайн хуйх, дух, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь тухай хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч О.А... гэжээ.
10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
10.1. З.Т...ийн биед салстад шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь тухай хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
-Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч О.А... гэжээ.
11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч З.Т...х, О.Д...нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Т...х, О.Д... нар нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Прокуророос шүүгдэгч З.Т..., О.Д... нарт гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тэдний үйлдэлд тохирсон, шүүгдэгч З.Т..., О.Д.. нар шүүх хуралдаанд оролцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч З.Т...х, О.Д... нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.Т..., О.Д... нар гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч хохирол нэхэмжлээгүй нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын газраас шүүгдэгч З.Т...х, О.Д...нараас тус бүр нэхэмжилсэн 105,462 төгрөгийг шүүгдэгч З.Т.., О.Д... нар тус тус мөрдөн байцаалтын шатанд төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч З.Т...ийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч О.Д...гийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд, шүүгдэгч З.Т...эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Д...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч З.Т...х, О.Д... нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүдгэгч Т.. овогт Зо...аны Тө... /РД:ЕЙ.../, Б.. овогт О...ын Д.../РД:.../ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Та... овогт З...ны Т... /РД:...5/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр,
Шүүгдэгч Б... овогт О...ын Д.../РД:.../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т...х, О.Д... нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч З.Т..., О.Д... нар бусдад төлөх гэм хорын хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдсугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Т...О.Д...нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА