Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 140/ШШ2023/00069

 

 

                                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , дүүрэг хороо *******,*******,******* тоотод байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг ******* тоотод оршин суух З******* овгийн Э холбогдох

батлан даалтын гэрээний үндсэн төлбөрт 3.171.76 төгрөг, түүний алданги 17.085.738 төгрөг нийт 51.257.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х******* /онлайнаар/, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.******* /онлайнаар/, нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э. батлан даалтын гэрээний үндсэн төлбөрт 3.171.76 төгрөг, түүний алданги 17.085.738 төгрөг нийт 51.257.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ******* ХХК нь гэх хариуцагч Э. хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг компанитай 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу компанид ******* компани нь удаагийн шатахуун нийлүүлэлтээр буюу 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 20.000 литр, 2020 оны 6 сарын 10-ны өдөр 8.000 литр, 2020 оны 08 сарын 21-ний өдөр 896 литр, 2020 оны 8 сарын 26-ны өдөр 900 литр буюу нийт 29.976 литр 39.689.120 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлшийг худалдсан боловч өнөөдрийг хүртэл уг түлшний үнийг бүрэн барагдуулаагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ худалдах- худалдан авах гэрээний ..7-д батлан даалтын гэрээ байгуулна гэж заасны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тухайн өдрөө тус компанийн гүйцэтгэх захирал Э. иргэнийх нь хувьд батлан даалтын гэрээг мөн байгуулсан. Энэ батлан даалтын гэрээний 1.2 болон 1.3 дахь заалтад худалдах- худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд батлан даагч нь хувийн хөрөнгөөрөө бүрэн хариуцахаар, мөн батлан даалтын гэрээнд худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр болон түүнээс учирсан хохирол, анзыг батлан даагчаар төлүүлэхээр заасан. Үндсэндээ бид компанийг дизелийн түлшний төлбөрөө 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж төлөхөөр гэрээ хийсэн боловч төлөлт хийгдээгүй явж байгаад 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3.517.6 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийн төлөлт нийт 5.517.6 төгрөгийн төлөлт хийж үлдэгдэл 3.171.76 төгрөгийг төлөөгүй байгаа. Энэ үлдэгдэл төлбөрийн алдангийг Иргэний хуульд заасан үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу алданги 17.085.738 төгрөг, нийт 51.257.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Манай компани компаниас төлбөрөө гаргуулахаар 2021 оноос хойш шүүхэд хандсан боловч тус компанийн хаяг нь олдохгүй удаа дараа эрэн сурвалжлуулсан. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэхэд нэлээд хугацаа орсон. Ингээд хаяг тогтоогдсоны дагуу 2022 онд нэхэмжлэл гаргасан. компани тодорхой хаяг байхгүй, үндсэндээ үйл ажиллагаа нь зогссон, төлбөр төлөх санхүүгийн чадваргүй, цаашид манай төлбөрийг төлөх чадваргүй болсон учраас бид батлан даагч этгээдийг хариуцагчаар татаж гэрээний төлбөр болон алданги анзыг нэхэмжилж байгаа. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60., Э. байгуулсан батлан даалтын гэрээний 3.3, 3.-т заасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээний үндсэн төлбөр 3.171.76 төгрөг, алданги 17.085.738 төгрөг, нийт 51.257.21 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн дүрэм, дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 0-ний өдрийн албан тодорхойлолт, Худалдах-худалдан авах гэрээний хуулбар, Батлан даалтын гэрээний хуулбар, шатахууны зарлагын баримт, шатахууны төлбөр төлөөгүй дүнд ногдох алданги бодсон хүснэгт, бэлэн бус борлуулалтын тайлангийн хүснэгт, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ний өдрийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар, ******* ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 Хариуцагч талаас: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжуудаар хариуцагч Э. эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн байна.

 Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүхээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.  

Нэхэмжлэгч ******* ХХК нь ХХК-иас Худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 3.171.76 төгрөг, түүний алданги 17.085.738 төгрөг нийт 51.257.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХК-ийг хариуцагч Э.гаар солих тухай хүсэлт гарган хариуцагчийг сольсон болно. /хх-ийн 81-82/

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э. Батлан даалтын гэрээ-ний үндсэн төлбөрт 3.171.76 төгрөг, түүний алданги 17.085.738 төгрөг нийт 51.257.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх-ийн 83-8/

Шүүхээс хариуцагч Э. нэхэмжлэлийн хувийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 Нэхэмжлэгч ******* ХХК, ХХК нар нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр №3/20 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ байгуулан шатахуун худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Худалдах-худалдан авах гэрээ-гээр нотлогдож байна. /хх-ийн 11-15/

Нэхэмжлэгч ******* ХХК, ХХК нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна.  

Нэхэмжлэгч ******* ХХК нь Худалдах-худалдан авах гэрээ-ний баталгаа болгож 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Батлан даалтын гэрээ-г хариуцагч Э. байгуулсан байна. /хх-ийн 16-17/ 

Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч Э. нарын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээ-гээр Худалдах-худалдан авах гэрээ-ний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан, ******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авагч нь үүссэн төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэхээс удаа дараа татгалзсан тохиолдолд үл маргах журмаар үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн үүргийг хувийн хөрөнгөөрөө хариуцан үүрэг гүйцэтгүүлэгчид төлөх үүргийг хариуцагч Э. хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Э. нарын хооронд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар Батлан даалтын гэрээ байгуулагдсан, батлан даалтын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.  

Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Э. нарын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ-ний 1.2-т Энэхүү гэрээний дагуу батлан даагч нь зээлээр худалдан авагч, худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэхээс удаа дараа татгалзсан тохиолдолд үл маргаж журмаар үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийн үүргийг хувийн хөрөнгөөрөө хариуцан үүрэг гүйцэтгүүлэгчид төлнө гэж,

Мөн гэрээний 2.2-т Батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгээгүй бол түүний өмнөөс бүрэн хариуцах үүрэг хүлээж байна гэж тус тус заажээ.

Дээрхээс үзвэл хариуцагч Э. нь ******* ХХК болон ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ-ний үндсэн үүргийг хариуцан батлан даагчийн хувиар хариуцлага хүлээхээр тохиролцож, батлан даагчийн гэрээг нэхэмжлэгч ******* ХХК-тай байгуулсан байна.  

Өөрөөр хэлбэл хариуцагч Э. нь ХХК-ийг ******* ХХК-тай байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ-тэй холбоотой үүссэн төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон, үүргээ гүйцэтгэхээс удаа дараа татгалзсан, үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх чадвар, чадамжгүй болсон, татан буугдсан тохиолдолд өөрийн хувийн хөрөнгөөрөө хариуцан төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж тус тус заажээ. 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ... Э. нь компанийн гүйцэтгэх захирал учраас байнга утсаар холбогдож компанийг төлбөрөө төлөх талаар ярих, мессеж бичих, албан тоотоор мэдэгдэх зэргээр мэдэгдэж байсан, үндсэндээ 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулж чадахгүй байгаа нь төлбөрийн чадваргүй гэдгийг нотолж байна гэж үзэж байна. компанитай холбогдуулан нэхэмжлэгч талаас өгсөн барааныхаа үнийн төлбөрийг барагдуулах зорилгоор олон удаа хандаж байсан. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайлбал, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 ч удаа хандсан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг байдлаар хэрэгсэхгүй болгосон, 3 дахь удаад батлан даагч этгээд байдаг учраас танай шүүхэд хандсан. Мөн компанийн төлбөрийн чадваргүй, хаана байгаа нь тодорхойгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдана ... гэж тайлбарлаж байна.

 Нэхэмжлэгч ******* ХХК нь ХХК-иас Худалдах-худалдан авах гэрээ-ний үүргийг биелүүлэх, үлдэгдэл төлбөрөө гаргуулахын тулд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай шийдвэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах, хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгасан байна.  

дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 0-ний өдрийн албан тоотоор иргэний хэргийг хариуцагч ХХК-ийн захирал Э Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг ******* тоотод оршин суудаг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон болно гэх тодорхойлолтыг гаргаж байжээ. /хх-ийн 10/  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* ХХК нь ХХК-иас Худалдах-худалдан авах гэрээ-ний үүргийг биелүүлэх, үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, төлбөрөө барагдуулж аваагүй байна.

Мөн хариуцагч Э. Батлан даалтын гэрээ-ний дагуу шатахуун зээлээр нийлүүлсэний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэж байсан болох нь:

- ******* ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичиг /хх-ийн 12/,

- ******* ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичиг /хх-ийн 125/ болон нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна.

Батлан даалтын гэрээний үүрэг нь үндсэн гэрээний үүргээр  тодорхойлогддог, түүнээс шууд хамааралтай  байдаг тул үндсэн үүрэг үүссэн гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн үүргийн маргаан шийдвэрлэгдсэн байдал болон худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон, мөн төлбөрийн чадваргүй болсон, батлан даагч нөхөх хариуцлага хүлээх үндэслэл бий болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлээр шатахуун нийлүүлэх, хариуцагч ХХК нь зээлээр худалдан авсан шатахууны үнийг төлөх үүрэгтэй байна.  

Нэхэмжлэгч ******* ХХК нь ХХК-нд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж:

1. 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 20.000 литр дизелийн түлш үнэ 26.600.000 төгрөг болсон,

2. 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 8.000 литр дизелийн түлш үнэ 10.000.000 төгрөг болсон,

3. 2020 оны 8 дугаар сарын 21-ны өдөр 896 литр дизелийн түлш үнэ 1.51.120 төгрөг болсон,

. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 900 литр дизелийн түлш үнэ 1.58.000 төгрөг болсон тус тус хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 18, 20/  

Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж удаагийн нийлүүлэлтээр нийт 39.689.120 төгрөгийн үнэ бүхий 29.976 литр дизелийн түлшийг хүлээлгэн өгсөн байна.  

Харин ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 3.517.6 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 сая төгрөг, нийтдээ 5.517.6 төгрөг төлж, үлдэгдэл 3.171.76 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна.  

Талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээ-ний 1.3-т ...батлан даалтын дээд хэмжээ 300.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий байх бөгөөд батлан даагч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ХХК-тай байгуулсан зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх чадвар, чадамжгүй болсон, татан буугдсан /иргэн бол нас барсан/, тохиолдолд 300.000.000 төгрөгийн батлан даалтын үнийн дүн болон анз, учирсан гэм хор гэрээ дуусгавар болохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардал хуульчийн хөлс, хүү, торгууль зэргийг батлан даагч хариуцана гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э. Батлан даалтын гэрээ-ний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй алданги нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй байна.

Иймд Батлан даалтын гэрээ-ний батлан даагч Э. Худалдах-худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 3.171.76 төгрөг, түүний алданги 17.085.738 төгрөг нийт 51.257.21 төгрөг гаргуулах төлбөрийг гаргуулж ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, хариуцагч Э. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. /хх-ийн 3/

Хариуцагч Э нэхэмжлэлийн хувь гардуулах ажилагааг хийж гүйцэтгэхээр түүнийг шүүхэд дуудсан боловч тэрээр шүүхийн дуудсан хугацаанд ирээгүй тул хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж /хх-ийн 99, 103/ нэхэмжлэлийн хувийг гардуулсан, мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар болон түүнийг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч Э. шүүх хуралдааны товыг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр түүний дугаарын утсаар, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн байна. /хх-ийн 132, 133/

Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.

Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч Э. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.  

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Х******* шүүх хуралдаанд: Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна гэж тайлбарлаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т тус тус зааснаар хариуцагч Э.г шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.  

Хариуцагч Э. нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Миний бие ******* ХХК-нд төлөх түлшний үнэд машин болон бусад зүйлсээр барагдуулах гэж захиралтай ярьсан ба 1 сар гэхэд эхний ээлжийн машиныг хүргэж өгөхөөр болсон ба энэ асуудлыг шийдэгдэж дуусах хүртэл шүүх үйл ажиллагааг хойшлуулах хүсэлтэй байна гэх хүсэлтийг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-ийн 71/

 Нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.237 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э. 1.237 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон  

                                                                                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 60 дугаар зүйлийн 60.-т тус тус зааснаар хариуцагч З******* овгийн Э батлан даалтын гэрээний үндсэн төлбөрт 3.171.76 төгрөг, түүний алданги 17.085.738 төгрөг нийт 51.257.21 /тавин нэгэн сая хоёр зуун тавин долоон мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

2. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжуудын үйлчлэл нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.237 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э. 1.237 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 1 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ