Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,
Улсын яллагч:Д.Эрдэнэсоёл
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох Эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч, Монгол улсын иргэн хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* *******. /*******. регистрийн дугаартай /
 Хоёр. Үйлдсэн хэргийн талаар:
Яллагдагч С.******* нь ялтай байхдаа, согтуугаар, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Соёмбо” зочид буудлын 25 тоот өрөөнөөс *******ын эзэмшлийн 3000 төгрөгийн үнэ бүхий ХААН банкны виза картыг хулгайлж, түүний данснаас 2017 оны 03 дугаар сарын 23-ны    өдөр 1.153.000 төгрөгийг, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын
24-ний    өдөр 698.500 төгрөг нийт 1.851.500 төгрөгийг хулгайлж, хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
 Яллах талын нотлох баримт:
    Депозит дансны дулгэрэнгүй хуулга/ хх-ийн 15-16/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн... “1.ХААН банкны виза карт /3000 төгрөг/” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 43-44/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр багш нарын 5 жил тутмын тэтгэлэг буугаад миний дансанд 3.466.956 төгрөг орсон тэгээд би багш нарынхаа хамт “Буян” ресторан, караокед 16.00 цагийн орчим хоолонд орсон тэр үед хамт ажилладаг ******* гэдэг багшид мөнгө өгөх ёстой байсан надруу утасдаад ирчихсэн байхаар нь гараад уулзахад “Соёмбо” зочид буудалд орж тэтгэлэгийг чинь тэмдэглэх үү гэхээр нь би зөвшөөрөөд надад.бэлэн мөнгө байгаагүй байсан тул АТМ-с картаа уншуулан 50.000 төгрөг авсан. Таксинд суугаад “Нэгдэлчин” зочид буудлын хажуугийн дэлгүүрээс архи, ундаа зэрэг зүйл аваад “Соёмбо” зочид буудлын 2 давхарт 25 тоот өрөө аваад орсон. З.Мөнхбатыг дагаад хоёр танихгүй залуу орж ирсэн тэгээд бид дөрөв авчирсан архиа уусан тэгээд дахиад архи дарс ууя гээд байхаар нь би З.Мөнхбатад картаа өгөөд чи яваад ир гэхэд З.Мөнхбат С.*******ыг чи картнаас 30.000 төгрөг аваад архи ундаа аваад ир гэж хэлсэн. Тэр залуу гараад явсан удаагүй архи ундаа барьчихсан орж ирээд миний картыг надад өгсөн. Тэгээд тэр шөнө дахин архи дарс уугаагүй. ******* бид хоёр буудалд хоносон. С.******* бас хамт байсан залуу хоёр гараад явсан. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өглөө буудалд байж байхад 09.00 цагийн орчим С.******* орж ирсэн тэр үед *******, С.******* хоёр архи уумаар байна гэхээр нь би С.*******т картаа өгөөд 50.000 төгрөг аваад архи ундаа аваад ир гэсэн. Тэр үед *******ын найзууд гээд *******, Баторших гэсэн хоёр залуу орж ирсэн. С.******* миний картыг авч яваад архи ундаа авсан байсан. Тэгээд тэнд хүмүүс цуглаад архи дарс уух шинжтэй болохоор нь би нөгөө залуучуудыг хөөсөн. Тэгсэн Баторших гэдэг залуу нь ажилтай гээд гараад явсан. Тэгээд өдөр 13.00 цагийн орчим миний утасны цэнэг дуусах гээд цэнэглэгч байхгүй байсан учир С.*******т картаа өгөөд утасны цэнэглэгч аваад ир гэж хэлээд байж байтал буудлын үйлчлэгч орж ирээд тооцоогоо хий гэхээр нь би дахиад нэг өдөр сунгачихъя гээд С.*******ыг миний картнаас 30000 төгрөг аваад цэнэглэгч, 1 шил архи аваад үлдсэн мөнгийг нь бэлнээр аваад ир гэж хэлээд явуулсан. С.******* нэг цэнэглэгч, 1 шил архи 40.000 төгрөгтэй ирсэн. Би буудлын тооцоог хийгээд С.*******аас картаа авсан тэгсэн тамхигүй болчихлоо дахиад нэг шил архи авъя гээд ******* миний картыг аваад гарсан тэр өдрөө бид нар архи уусаар байгаад өнжсөн орой 17.00 цагийн орчим ******* надад картаа ав гэж өгсөн би картаа аваад цүнхэндээ хийгээд орныхоо хажууд тавьсан. Би хүнд картаа яагаад өгөөд байсан гэвэл миний данснаас гарч байгаа мөнгөний талаарх мэдээлэл миний гар утсанд ирж байсан. Тэгээд би бага зэрэг архи уусан байсан учир унтаад өгсөн тэгээд өглөө 08.00 цагийн орчим сэрээд утсанд мессеж ирсэн байхаар нь харахад миний данснаас маш их хэмжээний мөнгө буюу 1.851.500 төгрөг гарсан байсан. Миний дансанд 1.337.671 төгрөг үлдсэн байсан. Тэгэхээр нь би цүнхэндээ картаа үзсэн байхгүй байсан. *******ад хэлэхэд дансаа хаалга гэж хэлсэн. Тэгээд С.*******аас өөр хүн байхгүй гэж хэлсэн. Би Хаан банкны лавлах руу залгаад дансаа хаалгаж цагдаад мэдэгдсэн. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С.******* над руу залгаад уучлаарай эгчээ би картнаас чинь мөнгийг чинь авсан удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд байсан ирээгүй би тэр өдөржин С.*******ын 85909559 гэсэн дугаар луу залгасан холбогдох боломжгүй болсон. Миний данснаас 2017 оны 03 дугаар сарын 23-ны орой 19.27 минутаас эхлээд АТМ-с 200,000, 500.000, 100.000 гэсэн мөнгөнүүдийг авсан байсан.
 Би гомдолтой байна миний данснаас алдагдсан 1.851.500 төгрөгийг С.*******аас нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Намайг тэр өдөр 10.00 цагийн орчим Баторших гэдэг найзтайгаа уулзаад Цагдаагийн газрын орчим байж байтал манай найз Мөнхбат утсаар залгаад "Соёмбо" зочид буудалд байна 25 дугаартай өрөөнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Баторших бид хоёр яваад очсон чинь буудалд Мөнхбат, Мөнгөнзул, ******* нар архи уусан бололтой 3-уулаа халамцуу байж байсан тэгээд бид хоёр ороод удаагүй байж байсан чинь Баторших ажил гараад байна явахгүй бол болохгүй гээд гараад явсан. З.Мөнгөнзул утасны цэнэглэгч хэрэгтэй байна дахиад ганц шил архи аваад ир гэж хэлээд виза картаа С.*******т өгч байсан. С.******* намайг хамт явъя гээд бид хоёр гарч “Булган” худалдааны төвийн АТМ-с 60.000 төгрөг аваад дэлгүүр орсон тэр хооронд С.******* надад З.Мөнгөнзулын картыг үзүүлээд энэ картан дотор ямар ч байсан 3.000 000 төгрөг байгаа гэж хэлж байсан. Би тэр үед нь санаанд ороогүй С.******* тэр картаар мөнгө авч байсан учир хичнээн төгрөг байсан гэдгийг мэдэж байсан юм шиг байна лээ. Тэгээд утасны цэнэглэгч аваад нэг шил архи аваад 40.000 төгрөг бэлэн авчираад буудлын үйлчлэгчид *******, З.Мөнгөнзул хоёрын байрласан өрөөний тооцоог хийсэн. Тэгээд бид дөрөв архиа уучихаад дахиад нэг их удаагүй 14.00 цагийн орчим байх З.Мөнгөнзул дахиад С.*******т картаа өгөөд нэг шил архи аваад ир гэсэн бид хоёр картыг нь авч гараад АТМ-с 22.000 төгрөг авч нэг шил архи аваад буцаж буудалд орж архиа уусан. Би нэлээн согтсон тул гэртээ очиж амарсан. Өглөө нь эрт 08.00 цагийн орчим ******* залгаад С.******* хаана байна З.Мөнгөнзулын картыг авч яваад мөнгийг нь авчихсан байна чи хүрээд ир гэхээр нь буудалд очсон. С.******* цүнхэнд байсан картыг авч яваад хамаг мөнгө төгрөг авчихсан байна. Дансаа хаалгачихсан гээд байж байсан. Бид С.*******ыг хайгаад олоогүй. Тэгээд орой нь би гэрлүүгээ явж амарсан маргааш нь сураг сонсоход “Жаргалант” буудлаас олсон гэж байсан. Тэрнээс хойш одоог хүртэл *******, З.Мөнгөнзул, С.******* нартай таараагүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
 ...Мөнгөний авалтай байсан хамт ажилладаг З.Мөнгөнзулын 5 жилийн тэтгэлэг нь орсон гэж дуулаад түүнрүү утсаар залгаад хаана байна мөнгөний хэрэг гараад мөнгөө авъя гэхэд "Буян" караокед байна гэж хэлсэн. Тэгээд С.*******ын хамт гараад такси бариад "Буян" караокены үүдэнд очоод утсаар залгахад чинь хэсэг хугацааны дараа ******* гарч ирсэн. Тэгээд бид гурав "Соёмбо" зочид буудлын хоёр давхарт 25 дугаартай өрөөг аваад төлбөрийг нь хийх гэхэд мөнгө нь хүрээгүй. ******* мөнгө аваад ир гээд виза картаа надад өгсөн тэгэхээр би явахгүй С.*******ыг явуулчих гэж хэлсэн чинь З.Мөнгөнзул нууц дугаарыг нь 1112 гэж хэлээд явуулсан 30.000 төгрөг аваад ир гэж байсан санагдаж байна. ******* бид хоёр өрөөндөө орсон тэр оройноо 2 шил архи С.*******, *******, бид гурав уусан тэгээд цаг орой болсон байсан учир С.*******ыг чи харьж унт бид хоёр энд хонолоо гэж хэлээд гаргасан. Тэгээд ******* бид хоёр буудалд хоноод 23-ны өдөр 12.00 цагийн үед дахиад С.******* ороод ирсэн тэгээд ганц юм уумаар байна гэхэд ******* архинд яваад ир гээд явуулсан. Тэр өдөр миний мэдэж байгаагаар С.*******ыг 2 удаа карт өгч явуулж мөнгө авахуулсан. Тэр өдөр манай найзууд болох Баторших, Энхбат хоёр ирсэн. Баторших удаагүй ажилтай гээд явсан. С.*******, Энхбат хоёр карт аваад явж байсан. Тэр өдөр бид дөрөв 2-3 шил архи уусан. ******* унтаж амармаар байна гээд С.*******, ******* хоёрыг хөөсөн тэгэхдээ ******* картаа цүнхэндээ хийж байсан. Тэгээд тэд нар гараад ясан. Өглөө 08.00 цагийн орчим сэрэхэд ******* утсанд баахан мессеж ирсэн байна. Дансанд байсан мөнгөнөөс алдагдсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд С.*******ыг хулгайч гэдгийг мэддэг учир түүнийг авчихлаа гэж бодоод утасруу нь залгасан чинь холбогдоогүй. тэгээд ээжид нь хэлээд сурагласан чинь гэртээ ирж хоноогүй гэж хэлсэн тэгээд ******* дансаа хаалгасан.
...Бид С.*******ыг хайгаад үдээс хойш “Жаргалант” зочид буудалд байна гэж сураг сонсоод шууд цагдаад мэдэгдсэн. С.*******т ******* картаа өгч мөнгө авхуулчихаад байнга картаа аваад цүнхэндээ хийгээд байсан. С.******* ******* бид хоёрыг унтсан байхад цүнхнээс картыг нь хулгайлсан байх. З.Мөнгөнзул унтахдаа картаа цүнхэндээ хийгээд орныхоо хажууд тавиад унтсан Харин бид хоёр өрөөгөө цоожлоогүй унтсан гэх мэдүүлэг. /хх-ийн 27-28/
Цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримт:
2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/594 дүгээр албан бичиг /хх-ийн 55/, шүүгдэгч С.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 10/136 дугаар Голомт банкны тодорхойлолт /хх-ийн 57/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 185/2031 дүгээр Капитал банкны тодорхойлолт /хх-ийн 58/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 310 дугаар Төрийн банкны тодорхойлолт /хх-ийн 59/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21/295 дугаар Хас банкны тодорхойлолт /хх-ийн 60/, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банкны 788 дугаар тодорхойлолт /хх-ийн 60/, Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/350 дугаар албан бичиг /хх-ийн 62/, урьд ял шалгах хуудас /хх-ийн 64-65/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр багш нарын 5 жил тутмын тэтгэлэг буугаад миний дансанд 3.466.956 төгрөг орсон тэгээд би багш нарынхаа хамт “Буян” ресторан, караокед 16.00 цагийн орчим хоолонд орсон тэр үед хамт ажилладаг ******* гэдэг багшид мөнгө өгөх ёстой байсан надруу утасдаад ирчихсэн байхаар нь гараад уулзахад “Соёмбо” зочид буудалд орж тэтгэлэгийг чинь тэмдэглэх үү гэхээр нь би зөвшөөрөөд надад.бэлэн мөнгө байгаагүй байсан тул АТМ-с картаа уншуулан 50.000 төгрөг авсан. Таксинд суугаад “Нэгдэлчин” зочид буудлын хажуугийн дэлгүүрээс архи, ундаа зэрэг зүйл аваад “Соёмбо” зочид буудлын 2 давхарт 25 тоот өрөө аваад орсон. З.Мөнхбатыг дагаад хоёр танихгүй залуу орж ирсэн тэгээд бид дөрөв авчирсан архиа уусан тэгээд дахиад архи дарс ууя гээд байхаар нь би З.Мөнхбатад картаа өгөөд чи яваад ир гэхэд З.Мөнхбат С.*******ыг чи картнаас 30.000 төгрөг аваад архи ундаа аваад ир гэж хэлсэн. Тэр залуу гараад явсан удаагүй архи ундаа барьчихсан орж ирээд миний картыг надад өгсөн. Тэгээд тэр шөнө дахин архи дарс уугаагүй. ******* бид хоёр буудалд хоносон. С.******* бас хамт байсан залуу хоёр гараад явсан. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өглөө буудалд байж байхад 09.00 цагийн орчим С.******* орж ирсэн тэр үед *******, С.******* хоёр архи уумаар байна гэхээр нь би С.*******т картаа өгөөд 50.000 төгрөг аваад архи ундаа аваад ир гэсэн. Тэр үед *******ын найзууд гээд *******, Баторших гэсэн хоёр залуу орж ирсэн. С.******* миний картыг авч яваад архи ундаа авсан байсан. Тэгээд тэнд хүмүүс цуглаад архи дарс уух шинжтэй болохоор нь би нөгөө залуучуудыг хөөсөн. Тэгсэн Бат-орших гэдэг залуу нь ажилтай гээд гараад явсан. Тэгээд өдөр 13.00 цагийн орчим миний утасны цэнэг дуусах гээд цэнэглэгч байхгүй байсан учир С.*******т картаа өгөөд утасны цэнэглэгч аваад ир гэж хэлээд байж байтал буудлын үйлчлэгч орж ирээд тооцоогоо хий гэхээр нь би дахиад нэг өдөр сунгачихъя гээд С.*******ыг миний картнаас 30000 төгрөг аваад цэнэглэгч, 1 шил архи аваад үлдсэн мөнгийг нь бэлнээр аваад ир гэж хэлээд явуулсан. С.******* нэг цэнэглэгч, 1 шил архи 40.000 төгрөгтэй ирсэн. Би буудлын тооцоог хийгээд С.*******аас картаа авсан тэгсэн тамхигүй болчихлоо дахиад нэг шил архи авъя гээд ******* миний картыг аваад гарсан тэр өдрөө бид нар архи уусаар байгаад өнжсөн орой 17.00 цагийн орчим ******* надад картаа ав гэж өгсөн би картаа аваад цүнхэндээ хийгээд орныхоо хажууд тавьсан. Би хүнд картаа яагаад өгөөд байсан гэвэл миний данснаас гарч байгаа мөнгөний талаарх мэдээлэл миний гар утсанд ирж байсан. Тэгээд би бага зэрэг архи уусан байсан учир унтаад өгсөн тэгээд өглөө 08.00 цагийн орчим сэрээд утсанд мессеж ирсэн байхаар нь харахад миний данснаас маш их хэмжээний мөнгө буюу 1.851.500 төгрөг гарсан байсан. Миний дансанд 1.337.671 төгрөг үлдсэн байсан. Тэгэхээр нь би цүнхэндээ картаа үзсэн байхгүй байсан. *******ад хэлэхэд дансаа хаалга гэж хэлсэн. Тэгээд С.*******аас өөр хүн байхгүй гэж хэлсэн. Би Хаан банкны лавлах руу залгаад дансаа хаалгаж цагдаад мэдэгдсэн. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С.******* над руу залгаад уучлаарай эгчээ би картнаас чинь мөнгийг чинь авсан удахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд байсан ирээгүй би тэр өдөржин С.*******ын 85909559 гэсэн дугаар луу залгасан холбогдох боломжгүй болсон. Миний данснаас 2017 оны 03 дугаар сарын 23-ны орой 19.27 минутаас эхлээд АТМ-с 200,000, 500.000, 100.000 гэсэн мөнгөнүүдийг авсан байсан.
Би гомдолтой байна миний данснаас алдагдсан 1.851.500 төгрөгийг С.*******аас нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
С.******* нь миний дагавар хүү байгаа юм. С.******* нь архи их уудаг гэрийнхээ эд зүйлийг зараад архи уудаг. Архи уухаараа хэрэгт холбогдоод хулгай хийгээд үнэхээр хэцүү байна. Энэ хүнийг хүмүүжүүлэх гэж их л зүдэрч байна. Эх нь байнга араас нь явж хулгай хийсэн, архины өрийг нь хамаг зүйлээ зарж төлж барагдуулдаг гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40/,
Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би одоогоос бараг нэг сарын өмнө “Жаргалант” зочид буудалд “Номгон” ахлах сургуулийн багш ажилтай *******, *******ын хамт байж байхад нь танилцаж байсан. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 15.00 цагийн орчим ******* ахтай Баянхонгор сумын 1-р багт явж байгаад таарсан бид хоёр “Жаргалант” зочид буудлын ард байрлах нэрийг нь мэдэхгүй байна биллъярдын газар орж 3 цаг орчим тоглосон. Тэгээд орой 18.00 цагийн орчим ******* ах *******руу утсаар залгаад хаана байна гэхэд “Буян" караокед байна гэсэн. Тэгээд ******* ах Ж:Мөнгөнзултэй уулзана гээд бид хоёр “Буян” караокены үүдэнд очиход ******* хэсэг хүмүүсийн хамт “Буян” караокеруу орж байгаа харагдсан. Тэгээд ******* ах утсаар залгахад одоо гарлаа гэж хэлээд 20.00 цаг өнгөрч байхад ******* караокеноос ганцаараа гарч ирсэн. Тэгээд бид гурав “Нэгдэлчин” зочид буудлын хажуугийн дэлгүүрээс нэг шил архи нэг ундаа тамхи аваад шууд “Соёмбо” зочид буудалд ирээд хоёр давхарт 25 дугаартай өрөө аваад төлбөрийг нь хийх гэхэд мөнгө нь хүрэхгүй байна гээд надад ******* мөнгө аваад ир гээд виза картаа өгсөн нууц дугаар нь 1112 гэж хэлсэн. Тэгээд би картыг нь авч яваад “Булган” төвийн хажууд байрлах АТМ дээр очоод картнаас 30.000 төгрөг билүү 40.000 төгрөг билүү сайн санахгүй байна төгрөг уншуулж авсан. Тэгээд буцаж буудалд очоод картыг нь мөнгөтэй нь өгсөн. Тэнд нэг шил архиа бид гурав хувааж уучихаад ******* ах намайг чи харьж унт бид хоёр энд хонолоо гэж хэлсэн. Тэгээд би шууд гараад гэртээ харьж амарсан. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 23-ны өглөө 12.00 цагийн үед ******* ах ******* эгч хоёрыг гарсан болов уу гэж бодоод “Соёмбо” зочид буудал дээр ирэхэд гараагүй өрөөндөө байж байсан. Намайг орсон чинь тал шил 0.75 литрийн “Соёрхол” гэдэг архи гаргаж ирсэн тэрнийг хувааж уучихаад намайг архинд яваад ир гээд ******* 11.000 төгрөг өгсөн тэрнийг нь авч яваад дэлгүүрээс 0.5 литрийн “viva” нэртэй нэг шил архи авч ирээд тэрнийгээ хувааж уусан тэгсэн чинь ******* ах ******* хоёр утасны цэнэг дуусчихлаа чи яваад “Буян” караокед очоод миний цэнэглэгч байна уу үзээд байвал аваад виза картнаас 20.000 төгрөг аваад нэг шил архи ундаа аваад ир гэж хэлээд виза картаа өгсөн би картыг нь авч гараад хэлсэн ёсоор нь 20.000 төгрөгийг нь аваад “Буян” караоке орсон чинь цоожтой байхаар дэлгүүрээс архи ундааг нь авчирч өгсөн, тэгээд авчирсан архиа уугаад сууж байсан чинь буудлын үйлчлэгч орж ирээд буудлаа сунгуулах юм уу гарах юм уу гарна гэвэл би өрөөгөө цэвэрлэх гэсэн юм гэхэд хэлсэн тэгсэн ******* ах ******* хоёр сунгуулна гэсэн. Тэгсэн гаднаас ******* ах бид хоёрын найзууд болох Энхбат, Баторших хоёр орж ирсэн ******* надад дахиад картаа өгөөд чи яваад 60.000 төгрөг аваад ир утасны цэнэг дуусах гээд байна чи нэг цэнэглэгч нэг шил архи ундаа аваад бэлэн 40.000 төгрөг аваад ир гэж хэлсэн тэгэхээр нь би Энхбатыг хамт явъя гээд бид хоёр хамт гарч “Булган”-ны хажуугийн АТМ-с 60.000 төгрөг аваад 20.000 төгрөгөөр нь архи, ундаа, цэнэглэгч аваад 40.000 төгрөгийг нь бэлэн авчираад буудлын тооцоо хийсэн. Тэгээд картыг нь буцаагаад *******д өгсөн тэгсэн Баторших би ажилтай гээд гараад явсан. Тэнд авчирсан архиа ******* ах *******, Энхбат бид дөрөв хувааж уусан тэгсэн ******* нэлээн согтоод дахиж архи уумаар байна. Чи яваад дахиад нэг шил архи аваад ир гэж хэлээд картаа өгсөн би картыг нь аваад ганцаараа гарсан тэгээд АТМ ороод шууд 200.000 төгрөг уншуулсан чинь гараад ирсэн дахиад 200.000 төгрөг уншуулсан гараад ирсэн тэгээд дахиад 500.000 төгрөг уншуулсан чинь гарч ирсэн тэгэхээр нь би мөнгөө аваад шууд “Ундрам” гэдэг бааранд орсон тэнд хэсэг залуучууд архи уугаад сууж байсан би тэд нартай нийлээд архи ууж байсан чинь баарны үйлчлэгч нэг зүс таних охин намайг дуудаад та их хэмжээний мөнгөтэй согтуу явж байна та мөнгөө надад хадгалуулчих гэж хэлсэн тэгээд би мөнгөө тэр охинд мөнгө өгсөн тэгэхдээ хэдэн төгрөг өгснөө санахгүй байгаа юм. Тэгээд тэндээсээ гараад явж байсан чинь замд 4-5 залуучууд таарсан санагдаад байгаа юм яг хэн байсан гэдгийг нь одоо санахгүй байгаа юм. Тэд нартай баахан архи дарс аваад “Жаргалант” зочид буудалд орсон санагдаад байгаа юм Тэнд архи ууж байснаа ухаанаа алдчихсан байсан нэг мэдсэн ганцаараа унтаж байсан. Тэгээд гадагш гарсан чинь нэлээн аажуу болчихсон байсан тэгэхээр нь ганц шил архи олж уух санаатай мөн Энхээ гэдэг найзтайгаа уулхаар “Болор үсэг” дээр очсон чинь хаалга нь түгжээтэй байсан би буцаад “Жаргалант” зочид буудалруу алхаж байсан чинь замд “Титэм” дэлгүүрийн урд Энх-хишиг гэдэг ахтай таарсан тэгсэн ах нь нэг шил архи авчихсан чинь уух газар олддоггүй гэхээр нь дагуулаад “Жаргалант” зочид буудалд орсон тэнд Энх-хишиг ахтай архи ууж байгаад ухаанаа алдчихсан байсан. Тэгээд унтаж байгаад 2017 оны 03 дугаар сарын 24-ны өглөө босоод халаасандаа мөнгө хайсан чинь 20.000 гаран төгрөг байсан тэрүүгээрээ нэг шил архи авч ганцаараа уучихаад гадагш гарсан тэгээд “Тайхар” нэртэй дэлгүүр ороод нэг шил архи, нэг ундаа аваад нөгөө картаа уншуулсан чинь хаагдчихсан байсан. Тэгээд “Ундрам” зоогийн газар ороод нөгөө охинтойгоо уулзаад ах нь мөнгөө авъя гэхэд 250.000 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би чамд хэдэн төгрөг өгсөн юм бэ гэхэд тэр охин та надад 350.000 төгрөг өгсөн гэсэн санагдаад байгаа юм. Тэгээд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өглөө цагдаад баригдсан. Би биедээ мөнгө хайсан боловч 7000 төгрөгөөс өөр мөнгө байгаагүй. Би картанд хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй ямар ч байсан миний хүссэн мөнгө л гарч ирээд байсан. ******* надтай уулзаад картанд 2.5 сая төгрөг байсан бүгд байхгүй байна гэж байсан сүүлд нь банкны лавлагааг надад үзүүлэхэд 1800.000 гаруй төгрөг үрсэн харагдаж байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 52-55, 92-93/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би тухайн “Ундрам” зоогийн газар ажил дээрээ байж байхад С.******* гэдэг ах согтуу торонд баахан архи, идэж уух юм хийсэн 20.00 цагийн орчим танай зоогийн газар такс төлөөд сууя гэхээр нь би зөвшөөрөөд оруулсан. Тэр ах өмнө нь манай зоогийн газар үйлчлүүлээд 50.000 төгрөгийн тооцоо дутуу хийсэн байсан тэр мөнгөө төлсөн. Тэр үед танихгүй хоёр хүнтэй хамт явж байсан. Тэгээд манай зоогийн газар бараг 22.00 цаг хүртэл суусан тэр хоорондоо маш их мөнгөтэй байсан. Тэнд сууж байсан хүмүүсийн тооцоог хүртэл хийгээд байсан. С.******* гэдэг ах өөрөө нэлээн согтсон хамт явсан хүмүүс нь нэг их үл бүтэх царайтай хүмүүс харагдаад байхаар нь би та их хэмжээний мөнгөтэй явж байж асуудалд оров болгоомжтой баймаар юм гэхэд харин тийм ахын дүү миний мөнгийг авч бай би маргааш ирж авъя гээд надад 500.000 төгрөг бэлэн өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа надаас би явлаа гээд 60.000 төгрөг аваад явсан. Тэгэхээр нь би авсан зүйлийн тооцоог яах юм гэхэд наад мөнгөнөөсөө авчих гэсэн. Би зааланд байсан хүмүүсийн тооцоог нэмээд бодсон 190.000 тооцоо гарсан. Тэгээд С.******* ах гараад явсан эргэж ирээгүй. Маргааш нь буюу 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 12.00 цагийн үед С.******* ах орж ирээд мөнгөө авъя гэсэн тэр үед бас нэг залуутай явсан. Би тооцоогоо үзүүлээд үлдсэн 250.000 төгрөгийг өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 30 /,

Урьд ял шалгах хуудас /хх-ийн 64, 108/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын1 дүгээр багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/594 дугаар албан бичиг /хх-ийн 55/, шүүгдэгч С.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56/, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын эрүүл мэндийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 15 дугаар албан бичиг /хх-ийн 67/ зэрэг яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйл, 16.14 дүгээр зүйл, 16.15 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч С.******* нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Соёмбо” зочид буудлын 25 тоот өрөөнөөс *******ын эзэмшлийн 3000 төгрөгийн үнэ бүхий ХААН банкны виза картыг хулгайлж түүний данснаас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1.153.000 төгрөгийг, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 24-ний    өдөр 698.500 төгрөг нийт 1.851.500 төгрөгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ын тайлбар, мэдүүлэг /хх-ийн 22-23/ шүүгдэгч С.*******ын мэдүүлэг /хх-ийн 52-54, 91-93, /, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 24-25, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 27-28/, Гэрч ын мэдүүлэг / 30/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн...“1.ХААН банкны виза карт /3000 төгрөг/” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 43-44/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ хх-ийн 15-16/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Эрдэнэсоёл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч С.******* нь ялтай байхдаа, согтуугаар, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номгон” нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Соёмбо” зочид буудлын 25 тоот өрөөнөөс *******ын эзэмшлийн 3000 төгрөгний үнэ бүхий ХААН банкны виза картыг хулгайлж түүний данснаас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1.153.000 төгрөгийг, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 698.500 төгрөг нийт 1.851.500 төгрөгийг хулгайлж, хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, эд зүйлийн үнэлгээний тайлан болон хэрэгт авагдан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруутай маргах зүйлгүй талаараа гэм бурууг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байх тул шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар, хууль бусаар үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5.6.3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1000.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 851500 төгрөгийг төлөөгүй байгаа боловч төлөхөө илэрхийллээ, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир 21 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, ЭХХШТХ-ийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн дундын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүх хуралдаанд шүүгдэгч С.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тайлбарлаж ярина. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруутай маргахгүй байгаа. Хувийн зан байдлын хувьд 6 удаа шүүхээр шийтгэгдсэн хэдий ч зан байдлынхаа хувьд их сайн хүн гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Согтууруулах ундаа хэрэглэхээрээ хулгайн гэмт хэрэг үйлддэг нь түүний буруу. Энэ байдлаа ухамсарлаж ойлгож байгаа. Шинэ Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөл байдал арилсан ердийн журмаар шийдэх боломжтой гэж харж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх, хорих ял оногдуулах сонгох санкц байгаа. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт тооцогдоно. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж, хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч байна гэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.*******т холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-д заасан” халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны хадлашгүй байдлыг хуулиар хамгаална” Мөн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д “...бусдын хууль бусаар учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх...” , мөн Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “төрөөс ....хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон гэж үзэж шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасан зарчмыг баримтлан эрх зүйн байдлыг хөнгөрүүлсэн зүйл заалтыг хэрэглэж, Эрүүгийн хуулийн 17.1. дугаар зүйлийн 1-д зааснаар С.*******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Ял шийтгэл оногдуулахдаа шинэ Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “согтуурсан...үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг баримталж түүний эдлэх ялыг биеэр эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.******* нь хохирогч *******д нэг сая / 1000000/ төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 851500 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулж, хохирогч *******д олгох нь зүйтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.*******ын дундын өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-9-2 тоот 20м/кв орон сууцыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1,2, 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг зургаан сарын / 06/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан зургаан сарын /06/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 3.5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.*******аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 851500 төгрөгийг / найман зуун тавин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгосугай.

5. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д тус тус зааснаар шүүгдэгч С.*******ын нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хорин нэг /21/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Уг хэргийн улмаас мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсгай.
    
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч С.*******ын дундын өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-9-2 тоот 20м/кв орон сууцыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ