| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/05004/И |
| Дугаар | 102/ШШ2023/00263 |
| Огноо | 2023-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2023/00263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ................ хаягт байрлах, Б ХХК /РД:0000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, М овогт Б.А /РД:00000000/,
Нэхэмжлэлийн шаардлага: 102,197,509 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102,197,509 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2018 оны 10 сарын 03-ны өдөр М овогт Б.А-гийн манайд гаргасан хүсэлтийн дагуу 00000000 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж түүнд 50,000,000 төгрөгийг нэг сарын 2,7 хувийн хүүтэйгээр Г банкны тоот дансанд шимтгэлийг суутгаад 49,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус гэрээний барьцаанд 0000 ААА дугаартай Тоёота ланд автомашиныг барьцаалж гэрээ байгуулагдсан. Зээлдэгч Агийн хүсэлтээр 2019 оны 08 сарын 19-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан Г банкин дахь тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, 2019 оноос хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Зээлдэгчийн төлсөн мөнгөн дүнг үндсэн төлбөр, зээлийн хүүнээс хасаад 2018 оны 10 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 35,915,212 төгрөг, хүү нь 32,714,654 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,878,107 төгрөг, нийт 72,367,692 төгрөг, 2019 оны 08 сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үндсэн зээл 14,628,189 төгрөг, хүү 15,315,725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274,235 төгрөг гээд хоёр зээлд нийтдээ 102,197,509 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжилж буй 102,197.509 төгрөгөөс бодитоор төлөх боломжгүй нөхцөл үүссэн. Учир нь манай бизнесийн үйл ажиллагаа тогтворжоогүй байна. Тодорхой хэмжээний хүүг харгалзан үзэж бууруулж өгөхийг хүсч байна. Үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн тооцоолол дээр маргаан байхгүй, шалгаж бол үзээгүй. Гэхдээ өмнө нь олон зээл авч байхад зөрүү гарч байгаагүй гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00000000 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000000000 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 00000000 дугаартай нэмэлт зээлийн гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0000000 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2018.10.04-ний өдрийн 49,500,000 төгрөгийг мемориалын баримт, 2019.08.19-ний өдрийн 10,000,000 төгрөгийн мемориалын баримт, 2019.08.22-ны өдрийн 9,800,000 төгрөгийн мемориалын баримт, 2018.10.03-2022.10.10-ны өдөр хүртэлх хугацааны 50,000,000 төгрөгийн зээлийн дансны хуулга, 2019.08.19-2022.10.10-ны өдөр хүртэлх хугацааны 20,000,000 төгрөгийн зээлийн дансны хуулга, зээлдэгчийн анкет, 50,000,000 төгрөгийн зээл хүсэгчийн өргөдөл, 2019.08.19-ний өдрийн зээлдэгчийн анкет, 20,000,000 төгрөгийн зээл хүсэгчийн өргөдөл, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 10 сарын 03-ны өдөр Б.А-гийн гаргасан хүсэлтийн дагуу 00000000 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, түүнд 50,000,000 төгрөгийг нэг сарын 2,7 хувийн хүүтэйгээр Г банкны тоот дансанд шимтгэлийг суутгаад 49,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус гэрээний барьцаанд 0000 ААА дугаартай Тоёота ланд автомашиныг барьцаалж гэрээ байгуулагдсан. Зээлдэгч Агийн хүсэлтээр 2019 оны 08 сарын 19-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан Г банкин дахь тоот дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, 2019 оноос хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Зээлдэгчийн төлсөн мөнгөн дүнг үндсэн төлбөр, зээлийн хүүнээс хасаад 2018 оны 10 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл 35,915,212 төгрөг, хүү нь 32,714,654 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,878,107 төгрөг, нийт 72,367,692 төгрөг, 2019 оны 08 сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үндсэн зээл 14,628,189 төгрөг, хүү 15,315,725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 274,235 төгрөг гээд хоёр зээлд нийтдээ 102,197,509 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргасасан: Үүнд: Тодорхой хэмжээний хүүг харгалзан үзэж бууруулж өгөхийг хүсч байна. Үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн тооцоолол дээр маргаан байхгүй, шалгаж бол үзээгүй. Гэхдээ өмнө нь олон зээл авч байхад зөрүү гарч байгаагүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000000000 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 000000000 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 000000000 дугаартай нэмэлт зээлийн гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 000000000 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2018.10.04-ний өдрийн 49,500,000 төгрөгийг мемориалын баримт, 2019.08.19-ний өдрийн 10,000,000 төгрөгийн мемориалын баримт, 2019.08.22-ны өдрийн 9,800,000 төгрөгийн мемориалын баримт, 2018.10.03-2022.10.10-ны өдөр хүртэлх хугацааны 50,000,000 төгрөгийн зээлийн дансны хуулга, 2019.08.19-2022.10.10-ны өдөр хүртэлх хугацааны 20,000,000 төгрөгийн зээлийн дансны хуулга, зээлдэгчийн анкет, 50,000,000 төгрөгийн зээл хүсэгчийн өргөдөл, 2019.08.19-ний өдрийн зээлдэгчийн анкет, 20,000,000 төгрөгийн зээл хүсэгчийн өргөдөл, хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Б.А нь 2018.10.03-ны өдрийн 000000000 тоот зээлийн гэрээгээр Б ХХК-иас 30 хоногт 2,7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 50,000,000 төгрөгийг зээлжээ. Уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн харилцах данс руу 2018.10.04-ний өдөр 49,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Энэхүү зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2018.10.03-ны өдрийн Г0066/2018 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 0000 ААА улсны дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.
6. Б.А нь 2019.08.19-ний өдрийн 000000000 тоот нэмэлт зээлийн гэрээгээр Б ХХК-иас 30 хоногт 3,0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 20,000,000 төгрөгийг зээлжээ. Уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн харилцах данс руу 2019.08.19-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2019.08.22-ны өдөр 9,800,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.
Энэхүү зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2019.08.19-ний өдрийн 000000 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 0000 ААА улсны дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.
7. Зээлдүүлэгч Б ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбараар тогтоогдож байх тул зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарна.
8. Хариуцагч нь 50,000,000 төгрөгийн болон 20,000,000 төгрөгийн зээл авсан талаар болон төлсөн мөнгөний талаар маргаагүй.
Харин олон удаа зээл авахад дараа дараагийн зээлд хөнгөлөлт үзүүлнэ гэсэн боловч нэг ч удаа хөнгөлөөгүй тул хүүгийн хэмжээг бууруулж өгнө үү гэсэн тайлбартай хүүгийн хэмжээний талаар маргаж байна.
9. Зээлийн гэрээг хэрхэн байгуулах талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж зохицуулсан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй бол, түүнчлэн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр бол энэ талаар гэрээндээ зайлшгүй тусгасан байх шаардлагатай.
10. Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл гэж байна.
11. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна.
12. 2018.10.03-ны өдрийн 0000000 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү төлөлт хийхээр тохиролцсон байх ба гэрээний хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 14,084,787.68 төгрөг, зээлийн хүүнд 17,421,274.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,903.72 төгрөгийг төлсөн гэж үндсэн зээлийн үлдэгдэлд 35,915,213 төгрөг, үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүнд 32,714,654 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,737,826 төгрөг, нийт 72,367,692 төгрөг шаардаж байна.
13. 2019.08.19-ний өдрийн 00000000 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацааны эцэст төлөхөөр тохиролцсон байх ба гэрээний хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 5,371,810.35 төгрөг, зээлийн хүүнд 2,541,075.46 төгрөг төлсөн гэж үндсэн зээлийн үлдэгдэлд 14,628,190 төгрөг, үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүнд 15,008,536 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 193,093 төгрөг, нийт 29,829,817 төгрөг шаардаж байна.
14. 2018.10.03-ны өдрийн болон 2019.08.19-ний өдрийн зээлийн гэрээний 2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү Зээлийн хүүгийн 20 орчим хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэжээ.
Хуульд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоож болохоор зохицуулсан бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийнхээ хэмжээг талууд тохиролцож гэрээнд тусгасан байх шаардлагатай.
Гэрээний энэхүү заалт нь тодорхойгүй байх тул гэрээг үгийн шууд утгаар тайлбарласан ч шүүх талуудын өмнөөс нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг зээлийн хүүгийн 20 орчим хувь байна гэснийг 20 хувиар, эсвэл 19 хувиар тохиролцсон гэж тооцох боломжгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний энэ заалтаар нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзнэ.
15. Иймд нэхэмжлэгч нь 2018.10.03-ны өдрийн 00000000 тоот зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул зээлдэгчийн төлсөн 2,903.72 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсоныг үндсэн хүүгийн төлбөрөөс хасаж, нэмэгдүүлсэн хүүнд шаардаж байгаа 3,737,826 төгрөгийг, 2019.08.19-ний өдрийн зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүнд шаардаж 193,093 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
16. 2018.10.03-ны өдрийн 00000000 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 35,915,212.32 төгрөг, зээлийн хүү 32,714,653.64 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүнд тооцсон 2,903.72 төгрөгийг хасаж, 32,711,749.92 төгрөг, нийт 68,628,962.24 төгрөгийг гаргуулж, 3,738,729.76 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
17. 2019.08.19-ний өдрийн 0000000 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн хүүнд 1,270,000 төгрөгийг төлөхөөр байхад 1,926,666.77 төгрөгийг зээлийн хүүнд тооцсон нь буруу байх тул илүү төлсөн 656,666.77 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн үндсэн зээлийн үлдэгдлээс хасаж тооцох нь зүйтэй. Үндсэн зээлийн үлдэгдэл 14,628,190 - 656,666.77 = 13,971,523.23 төгрөг болно.
Уг үндсэн төлбөрийн үлдэгдлээс 30 хоногт 3 хувийн хүү тооцвол 419,163.40 төгрөг байх ба дараагийн төлөлтийг 2019 оны 12 дугаар сарын 27-нд хийсэн тул 65 хоногт хүү тооцоход 419,163.40 төг : 30 хон х 65 хон = 908,186.50 төгрөг төлөхөөр байна. Хүүнд төлсөн 614,408.79 төгрөг, үндсэн зээлд тооцсон 591.21 төгрөгийг хасахад хүүгийн үлдэгдэл 293,186.50 төгрөг болж байна.
2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 648 хоногийн хугацаа хэтэрсэн байх ба 1 өдрийн хүү 13,972.10 төгрөгөөр үржүүлэхэд 9,053,920.80 төгрөг, өмнөх хүүгийн үлдэгдэл 293,186.50 төгрөгийг нэмж, хүүнд 9,347,107.30 төгрөг төлөхөөр байна.
Иймд хариуцагчаас 2019.08.19-ний өдрийн 0000000 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 13,972,114.19 төгрөг, зээлийн хүүнд 9,347,107.30 төгрөг, нийт 23,319,221.49 төгрөгийг гаргуулж, 6,510,595.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
18. Иймд 2 зээлийн гэрээний төлбөрт 68,628,962.24 + 23,319,221.90 = 91,948,184.14 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,249,324.86 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гээс тэмдэгтийн хураамжид 617,691 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.А-гээс зээлийн гэрээний үүрэгт 91,948,184.14 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,249,324.86 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 670,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид 617,691 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ