Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/851

 

 

 

 

 

 

 

    2025         10         06                                    2025/ШЦТ/851

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

улсын яллагч О.Батбилэг,

шүүгдэгч Л.Ут, түүний өмгөөлөгч Б.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Утад холбогдох 2508 01066 1565 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .......... оны ............. дугаар сарын .......-ны өдөр, ............. аймгийн .......... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бурэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .......... дүүргийн ...... дугаар хороо, 2 дугаар гудамж, ......... тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

..... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ............ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, ЦУт /РД:ЙВ87032811/.

Хэргийн товч агуулга:

Л.Ут нь 2024 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ........... дүүргийн 18 дугаар хороо, ......... тоот хашааны гадна хохирогч Т.Н тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ут өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Ут нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.06/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Нын өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 28-ны орой би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 4-10 тоот гэртээ эхнэр н.Одгэрэл, 2 ойтой бага охины хамт байж байхад 22 цагийн үед манай хажуу талын 11 тоотын айлын хүүхдүүд шуугилдаад хүмүүс чанга дуу чимээ гаргаад байхаар нь би 11 тоотын айлын хаалгыг тогшиход гэрийн эзэн болох бүдүүн залуу хаалгаа онгойлгосон, тэгээд би “та нар дуу чимээгээ болиочээ, бид нар бас тайван амармаар байна” гэж хэлэхэд тухайн залуу “уучлаарай ахаа одоо бид нар чимээ гаргахгүй” гэж хэлээд гэртээ орсон. Удаагүй 2024 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 00 цаг 30 минутын үед тухайн айл бүүр чанга дуу чимээ гаргаад өөрийнхөө гэрийнхээ хаалгаар манай гэрийн хаалгыг саваад байсан. Тэгээд би хаалгаа онгойлгоход тухайн айлын гэрийн эзэн болох бүдүүн залуу ганцаараа тамхи татаад зогсож байсан. Тэгээд би “та нар дуу чимээгээ болиоч ээ, би цагдаа дуудлаа” гэсэн чинь тухайн бүдүүн залуу “та намайг дандаа цагдаа дуудаж өгдөг биз дээ, би танай гэрт архи уугаагүй шүү дээ” гэж хэлээд байж байхад 11 тоотоос танихгүй эрэгтэй хүн араас нь гарч ирээд “чи ямар их цагдаа дууддаг новш вэ?” гэж хэлээд намайг хоолойноос заамдаад авчихсан. Тэгээд тавихгүй байхаар нь би гэртээ оруулахгүй гэж заамдалдаад хаалганы наана цаанаас түлхэлцээд байж байхад манай хажуу талын 12 тоотын айлын залуу гарч ирээд бид хоёрыг салгах гэж оролдсон чинь надаас зууралдаад салахгүй байсан. Тэгээд удаагүй байхад цагдаа хүрээд ирсэн.Тухайн залуу миний хоолойноос боогоод зүүн гараараа миний баруун шанаа хэсэгт 2 удаа шанаадсан. Нэлээн удаан хүзүүнээс зулгааж боосон...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Дашжамцын өгсөн: “2024 оны 12-р сарын 28-ны орой би ажлаа тараад Сонгинхайрхан дүүргийн 18-р хороо, 4-11 тоот гэртээ 20 цагийн үед дэлгүүр орж 0,5 гр-н экс архи аваад орж ирэхэд манай гэрт эхнэр н.Тунгалаг, манай 4 хүүхэд болон манай бэр эгч болох Жавзандулам 3-н хүүхдийн хамтаар байж байсан. Тэгээд би авч ирсэн архиа задлаад бид 3 хувааж уугаад сууж байхад миний араас манай хүргэн ах болох н.Ут манай гэрт хүрээд ирсэн. Тэгээд би дахиж дэлгүүр гараад нэмж 0,5 гр-н архи авч задлаад, хүргэн ах бид 2 тэр архийг хувааж ууж дуусгаад, би дахиж архинд дэлгүүр гарах гээд гэрээсээ гарсан чинь манай хажуу 10 тоотын айлын ах намайг “танайх унтуулж амруулахгүй хүүхдүүд чинь орилолдоод байна” гэсэн чинь манай хүргэн ах болох н.Ут миний араас гарч ирээд тухайн 10 тоотын айлын ахыг хоолойноос нь заамдаад намайг “гэртээ орж бай” гэхээр нь би буцаад гэр лүүгээ орсон чинь удаагүй манай эхнэр н.Тунгалаг болон бэр эгч н.Жавзандулам араас нь гарсан. Тэгээд би буцаад араас нь гарсан чинь н.Ут ах 10 тоот айлын ахтай яг гэрийнх нь үүдэнд заамдалцаад авчихсан түлхэлцээд зогсож байсан. Тэгсэн манай хажуу айл болох 12 тоотоос 30 гаран насны эрэгтэй хүн гарч ирээд “та нар юу болоод шуугилдаад байна вэ?” гэж хэлчихээд буцаад гэртээ орчихсон. Тэгээд манай эхнэр, бэр хоёр н.Ут, н.Н хоёрыг салгах гээд байж байхад цагдаа хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Мөнхдоржийн өгсөн: “2024 оны 12-р сарын 29-ны шөнө би СХД-н 18-р хороо, 4-12 тоот гэртээ эхнэр хүүхдийн хамтаар унтах гээд байж байхад манай эхнэр надад “хажуу талын айлын 2 хүн зодолдоод байна” гэж надад хэлэхээр нь би гэрийн хаалгаа онгойлгоод харсан чинь орцонд шатан дээр манай хажуу талын 10 тоот айлын н.Н ахыг танихгүй эрэгтэй заамдаад авчихсан зогсож байсан. н.Н ахын хамарнаас бага зэрэг цус гарсан байж байхаар нь би тэр хоёрыг салгасан юм. Тэгсэн тэр 2 салаад тамхи татаад байж байсан. Тэгэхээр нь би “за за одоо гайгүй болсон байх” гэж бодоод гэртээ орсон. Тэгээд удаагүй байтал дахиж тэр 2 зодолдоод байх шиг болохоор нь би гэрээсээ гаралгүй бас цагдаа дуудчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.41-42/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Б.Баяртогтохын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1484 дугаартай:

“1.2. Т.Нын биед хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. 7. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

4.8. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.9. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх.55-56/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.123-125/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.130-131/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Л.Утын яллагдагчаар өгсөн: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зевшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.132-133/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.59-75, 98-104,107-114,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.87, 135/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.140/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.141/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Л.Ут нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Хохирогч Т.Н нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Л.Утыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Утад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Утад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Утад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Л.Утын хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ут нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Утад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ЦУтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Утад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Л.Утад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ут нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Утад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР