Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

 

                                                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шовогт Жы Ст холбогдох эрүүгийн 2517000570099 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатарын аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “..........” ХХК-д талбайн инженер эрхэлсэн ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн .............дүгээр хороо, Амины орон сууц .............суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ш овогтой Жы С, регистрийн дугаар /..................../

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С нь “Хөх хайрхан трейд” ХХК-ийн хариуцан гүйцэтгэж буй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн барилгын талбайн инженерээр ажиллаж байхдаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийн 5.1.15, 5.1.11, 5.1.13 дахь заалтыг зөрчсөний улмаас 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч, барилгын ажил гүйцэтгэж байсан ажилтан буюу хохирогч Б.Б барилгын 1 давхрын таазнаас газарт унаж, улмаар эрүүл мэндэд нь бүсэлхийн 3-р нугаламын их биеийн хугарал, баруун өсгий ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2517000570099 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 1. Шүүгдэгч Ж.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ гэмт хэргийг хүлээн зөвшөөр байгаа. Хохирогчийн нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийг өгсөн байгаа. Улсаас төлсөн эмчилгээний зардал гээд 700 гаран мянган төгрөгийг бас төлсөн. Тухайн үед манай хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хүн байгаагүй. Одоо барилга болгон дээр байнгын олс татсан байгаа. Өндөрт ажиллах тохиолдолд өндрийн бүс зүүж байгаа гэв.

2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  Би 2025 оны 04 дүгээр сарын 26-ны  өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 5 дугаар сургуулийн барилга дээр ажил хийхээр өглөө 08 цагт 8 хүний хамт ажилдаа гарцгаасан. Тухайн өдөр уг барилгын баруун блокны 2 дугаар давхарт пум гаргах ажлаар О.Н гэх хүний хамт 1 дүгээр давхарын таазан дээрээс пум зөөж байгаад тухай өдрийн 11 цаг 5 минутын орчимд пум өргөх гэж байгаад хөл алдаж 1 дүгээр давхарын тааз буюу 2 дугаар давхараас газарлуу зүүн талын хөлөөрөө гишгэсэн байрлалтай газар унасан. Миний унасан газрын эргэн тойронд ямар нэгэн төмөр эд зүйл байгаагүй би чулуутай газар дээр унасан. Манай барилга тухайн үед угсралтын ажиллагаа хийгдэж байсан тул ямар ч барилгын хүрээ хэсэгт хаалт хашилт байрлуулаагүй байсан. Би тухайн өдөр ажилд гарахдаа толгой хамгаалах каск болон нурууны хамгаалах бүстэй байсан болохоор газар унахдаа толгой гэмтээгүй зүгээр өнгөрсөн. Би тус Б блокны барилгын 1 дүгээр давхарын буюу 2 дугаар давхар дээрээс газар биеийнхээ зүүн талаар харсан байдалтай унасан хойно О.Н араас бууж хамгийн түрүүнд ирсэн...Миний ажиллаж байсан “Хөх хайрхан трейд” ХХК-ийн ХАБ-ын ажилтан Г гэх хүн ар гэрийн асуудлаар Улаанбаатар хот руу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр явсан. Түүнээс хойш бид нарыг ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгааг хэн ч өгч ажилд гаргаж байгаагүй, бид нар ажилд гарахдаа ХАБ-н дэвтэр дээр гарын үсэг зураад ажилд гардаг байсан...Би эмчилгээний зардал болон эм тарианы мөнгийг тус байгууллагын дарга Г гэх хүнээс гаргуулан авсан ба одоогоор ажил хийх боломжгүй миний хөл бүрэн эдгээгүй байгаа тул нэмж 5 000 000 төгрөгийг гаргуулан авсан бөгөөд надад одоо ямар нэгэн гомдол санал байгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 12-19 угаар хуудас/

3. Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Б.Б нь манай барилгын кампани үндсэн ажилтан биш бөгөөд, манайтай гэрээ байгуулан туслан гүйцэтгэх кампани ажилтан болно. Тус Эвт цамхаг баянхайрхан ХХК-нь манай Говьсүмбэр аймаг дахь 5-р сургуулийн өргөтгөлийн барилга дээр дээр байгуулан туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тухайн Б.Б гэх ажилтны “Эвт цамхаг баянхайрхан ХХК” компанитай манай компани ажлын гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнд Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, ХАБЭА-н ажилтныг “Эвт цамхаг баянхайрхан ХХК” өөрсдөө гаргаж ажиллана гэж тусгагдсан байгаа. Одоо манай байгууллагаас Б.Бгийн эмчилгээний зардалд 3 гаруй сая төгрөг зарцуулж түүнийг эмчлүүлсэн байгаа бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг байгууллагаас гарган өгсөөр түүнийг бүрэн хариуцах болно гэх мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар хуудас/

4. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 6-11 хуудас/

5. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ЕГО725/6304 дугаартай дүгнэлтэнд

- Б.Б-н биед бүсэлхийн 3-р нугаламын их биеийн хугарал, баруун өсгий ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

- Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

     - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дүгнэлт гаргасан Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шүүх эмнэлгийн амбулторийн тасгийн шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэжээ /х.х-ийн 41-42 хуудас/

6. Шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25/1-004 дугаартай дүгнэлтэнд:

Монгол Улсын Барилгын тухай хуулийн 4.1.21.“барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэхийг; хэлнэ гэж заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-д Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дор дурьдсан үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгоно” буюу 3.2. бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх” үед тусгай зөвшөөрөл авна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Барилгын салбарын нэгдсэн, бүртгэл мэдээллийн сан /www.mcis.gov.mn/-ийн лавлагаа https://license.mcis.gov.mn/mn/grantsactive-10928723&type-1-4registernumber-2708507 тусгай зөвшөөрлийн веб сайтад 2708507 регистрын дугаартай Хөххайрхан трейд ХХК нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан БА-3.3 (З.З.даацын хийц, бүтэц, эдлэхүүн, материал, түүний түүхий эд болон шатамхай, химийн хортой, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх), БА-3.4 (3.4.геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх), БА-3.5 (З.б.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх), БА-4.1 (), БА-6.1 (6.1.аудитын үйл ажиллагаа эрхлэх), БА-6.2 (6.2.гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх), БА-6.3 (б.З.үнэт цаас уйлдвэрлэх), БА-6.4 (6.4.хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх), БА-8.1 |,8.1.газрын тос борлуулах зориулалт бүхий дамжуулах хоолой барих) төрлийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл (5 жилийн) хугацаатай байна. Тиймээс Хөххайрхан трейд ХХК нь барилгын байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэл хийх үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн (цаашид ХАБЭА гэнэ) тухай хуулийн 3.1.21."үйлдвэрлэлийн орчин" гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг; гэж заасны дагуу Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3-р баг (5-р сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал) барилгын Б блокны 1 давхар нь Хөххайрхан ХХК-н барилга угсралтын ажлын талбайд хамаарагдах тул үйлдвэрлэлийн орчин (бүс) мөн байна.

Б.Бг ажилд томилсон тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ хэрэг бүртгэлтийн хавтас хэрэгт байхгүй байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3 Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.” гэж заасны дагуу Б.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Өдөр тутмын зааварчилгаа”-ны дэвтэрт зааварчилгаа авсанаар гарын үсэг зурж барилга угсралтын ажлын талбайд байсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно. Гэвч Б.Б нь нийгмийн даатгал төлдөг эсэхийг нэмэлт материалд ирүүлэхийг шаардсан ч ирүүлээгүй байгаа нь Хөх хайрхан трейд ХХК-н ажилтан мөн эсэхэд хариулт өгөх боломжгүй байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар тушаалын хавсралт “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-н 5.1.19-т Аюултай хүчин зүйлийн нөлөөлөл тохиолдож болзошгүй бүсэд дараах ажлын байрууд болон үйлдвэрлэлийн орчинд гүйцэтгэж буй ажил үүргүүд хамаарна. Үүнд:

  • барьж байгаа барилга, байгууламжийн үйл ажиллагааны талбай, гадна орчин;

-1.5 м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд;

  • эд зүйл дээрээс унаж болзошгүй газар;...
  • шаардлагатай бусад газар
  1. Үйлдвэрлэлийн аюултай болон хортой хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөж болзошгүй ажлын байрууд болон үйлдвэрлэлийн орчинд гүйцэтгэж буй ажил үүргүүд.ийг дээрх жагсаалтаар хязгаарлахгүй.
  2. Үйлдвэрлэлийн аюултай болон хортой хүчин зүйлсийн нөлөөлөлд өртөж болзошгүй ажлын байранд ажил гүйцэтгэх ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг баталгаажуулсны дараа ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгоно.
  3. Дээрх зөвшөөрлийг Хавсралт 5-ын дагуу төслийн захиалагч, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч, хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны тушаалаар томилогдсон ажил удирдан гүйцэтгэх (барилгын талбай, төслийн гүйцэтгэгчийн инженер техникийн ажилтан, тухайн ажлыг хариуцсан ахлагч) ажилтан байна.

5.1.24 Дээрх ажлыг эхлэхийн өмнө ажил удирдан гүйцэтгэгч нь ажилтнуудад аюулгүй ажиллагааны заавартай танилцуулж, ажил үүргийг гүйцэтгэхэд мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгнө, зааварчилгаа өгсөн, авсан ажилтнууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулна. (2025.04.26-ны өдөр “өдөр тутмын зааварчилгаа”-г Б гэх ажилтан авч гарын үсэг зурсан боловч зааварчилгаа өгсөн гэх ажилтны мэдээлэл, гарын үсэг байхгүй байна.) Тиймээс зааварчилгаа өгөөгүй гэж үзнэ.

5.1.25 Ажлын онцлогтой холбоотойгоор үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн үйлчлэлд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны нэмэгдэл шаардлага тавигдах ба энэхүү ажлыг зөвхөн мэргэжлийн ур чадвар эзэмшсэн, эрүүл мэндийн хувьд тэнцэх, нэгээс доошгүй жилийн ажлын дадлага туршлагатай, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдан шалгалт өгч тэнцсэн, холбогдох мэргэжлийн үнэмлэхтэй 18-аас дээш настай ажилтныг ажиллуулна. Б.Бгийн ур чадвар эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэхийг нэмэлт материалд ирүүлсэн нь “Гагнуурчин”-ы мэргэжлийн үнэмлэх байгаа боловч мужаан ажлын байранд зааварчилгаа авч ажиллаж байсан тул “мужаан”-ы мэргэжлийн үнэмлэх байхыг шаардана. Тиймээс мэргэжлийн ур чадвар эзэмшсэн, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 1-ээс доошгүй жилийн ажлын дадлага туршлагатай зэрэг нь тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (цаашид ХАБЭА гэх)-ийн /3.1.20."үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг;/гэж заасны дагуу үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хортой, аюултай гэж ангилна. ХАБЭА-н тухай хуулийн 3.1.6."үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл" гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордпого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг; хэлнэ гэж заасны дагуу үйлдвэрлэлийн аюултай (физикийн) хүчин зүйлд өртсөн гэж үзнэ. Мөн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордпогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 дэх хэсэгт заасан “Ажлаын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед” үйлдвэрлэлийн осолд өртсөн”-г үйлдвэрлэлийн ослоор судалж бүртгэнэ гэж заасны дагуу Б.Б нь Хөх хайрхан трейд ХК-ний 5-р сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал/барилгын Б блокны 1 давхарт өдөр тутмын зааварчилгаа авч ажиллаж байгаад унаж бэртсэн нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн үйлдвэрлэлийн осол мөн байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48.3 Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно.” гэж заасны дагуу Б.Б нь өдөр тутмын зааварчилгаанд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн нь түүнийг хөдөлмөр эрхэлж, заагдсан ажлын байранд ажиллаж байсан гэж үзэхээр байна... гэх дүгнэлт. /хх-ийн 47-52 дугаар хуудас/

 7. Хөх хайрхан Трейд ХХК-ний захиралын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №015 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааний дэвтрийн хуулбар. /хх-ийн 61-91 дүгээр хуудас/

8. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар, ГССҮТ-ийн лаборторийн шинжилгээний хариу, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 124-136, 142-146 дугаар хуудас/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 154 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс шүүгдэгч С нь “Хөх хайрхан трейд” ХХК-ийн хариуцан гүйцэтгэж буй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн барилгын талбайн инженерээр ажиллаж байхдаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийн 5.1.15, 5.1.11, 5.1.13 дахь заалтыг зөрчсөний улмаас 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч, барилгын ажил гүйцэтгэж байсан ажилтан буюу хохирогч Б.Б барилгын 1 давхрын таазнаас газарт унаж, улмаар эрүүл мэндэд нь бүсэлхийн 3-р нугаламын их биеийн хугарал, баруун өсгий ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ж.С нь хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч Ж.С нь Хөх хайрхан трейд” ХХК-ийн хариуцан гүйцэтгэж буй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн барилгын талбайн инженерээр ажиллаж байхдаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийн 5.1.15, 5.1.11, 5.1.13 дахь заалтыг зөрчсөний улмаас 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч, барилгын ажил гүйцэтгэж байсан ажилтан буюу хохирогч Б.Б барилгын 1 давхрын таазнаас газарт унаж, улмаар эрүүл мэндэд нь бүсэлхийн 3-р нугаламын их биеийн хугарал, баруун өсгий ясны хугарал учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б, гэрч Х.Б, О.Н, Г нарын мэдүүлэг, Хөх хайрхан Трейд ХХК-ний захиралын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №015 дугаартай тушаалын хуулбар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааний дэвтрийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

 Шүүгдэгч Ж.С нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд Хөх хайрхан Трейд ХХК-ний захиралын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №015 дугаартай тушаалын хуулбараар барилга хариуцсан талбайн инженерээр ажиллаж байсан болох нь Хөх хайрхан Трейд ХХК-ний захиралын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №015 дугаартай тушаалын хуулбараар нотлогдож байна.

 Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Ж.С нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Ж.Сийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт: Хохирогч Б.Б нь  “Би эмчилгээний зардал болон эм тарианы мөнгийг тус байгууллагын дарга Г гэх хүнээс гаргуулан авсан ба одоогоор ажил хийх боломжгүй миний хөл бүрэн эдгээгүй байгаа тул нэмж 5 000 000 төгрөгийг гаргуулан авсан бөгөөд надад одоо ямар нэгэн гомдол санал байгүй” хх-ийн 12-19 угаар хуудас/ гэж мэдүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан  668 330 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Шарууд овогт Жы С нь “ Хөх хайрхан трейд” ХХК-ийн хариуцан гүйцэтгэж байгаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн барилгын талбайн инженерээр ажиллаж байхдаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаартай тушаалаар батлагдсан Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 5.1.15, 5.1.11, 5.1.13 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үйлдвэрлэлийн осол гарч, барилгын ажил гүйцэтгэж байсан хохирогч Б.Б нь барилгын 1 давхрын таазнаас газарт унаж, улмаар эрүүл мэндэд нь бүсэлхийн 3 дугаар нугалмын их биеийн хугарал, баруун өсгий ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Иргэний хариуцагч нь эмчилгээний зардалд 5 000 000 төгрөг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 668 330 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Ж.Сийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирол, хор уршигтаа төлөх төлбөргүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч энэ хэрэгтээ баривчлагдсан бөгөөд цагдан хоригдсон хоноггүй. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.  Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай. Энэ хэрэгт хураан авсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж байна. Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэсэн саналыг,

Шүүгдэгч Ж.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүгдэгч Ж.Ст эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Ст нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.С нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Жы Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Ж.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ст оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Шүүгдэгч Ж.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч “хөх хайрхан трейд” ХХК-иас 5 000 000 /таван сая/ төгрөгийг хохирогч Б.Бд төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.АРИУНЖАРГАЛ