| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2022/00744/И |
| Дугаар | 153/ШШ2023/00110 |
| Огноо | 2023-02-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 153/ШШ2023/00110
2023 02 14 153/ШШ2023/00110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Ховд сум, ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ы *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Ховд сумын ******* ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Ховд сумын ******* захирлын 2022 оны 12 сарын 19-ний өдрийн дугаартай тушаал, 2022 оны 12 сарын 19-ний өдрийн дугаартай тушаал, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, Ховд аймгийн Ховд сумын ******* жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 153/2022/00744/И индекстэй иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******, түүний өмгөөлөгч ,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Ховд сумын иргэн С.******* миний бие Ховд аймгийн Ховд сумын ЕБС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай тушаалаар тус сургуулийн жижүүрийн ажилд томилогдон нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралт авсан. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин г төрүүлсэн. Охин ээж миний асрамжид эрүүл бойжиж байна. Жирэмсний болон амаржсаны амралтаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусгаад ажилдаа орохоор сургуулийн захирал тай уулзахад: "Өнөөдөр 5 дахь өдөр байна, 1 дэх өдөр ирээрэй. Чи нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа чинь 11 дүгээр сарын 03-ны өдөр дуусах юм байна" гэсэн тул би сургуулийн захиралд бичгээр хүсэлт гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, та түр ажиллах боломжгүй болсон байна. Цаашид хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг бичгээр өгсөн. Миний бие сургуулийн захирлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Ховд аймгийн Ховд сумын Засаг даргад хандаж гомдол гаргасан. Ховд аймгийн Ховд сумын ЗДТГ-аас иргэн миний гомдлыг шийдвэрлэж надад хариу өгсөн баримтад Ховд аймгийн Ховд сумын ******* захирлын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Жирэмсний болон амаржих амралт олгох тухай Б/58 дугаартай тушаал гаргаж намайг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж жирэмсний болон амаржсаны хугацаагаар жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаал байсан. Ховд аймгийн Ховд сумын ерөнхий ******* сургуулийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн "Жирэмсний болон амаржих амралт олгох тухай" Б/58 дугаартай тушаалыг сургуулиас надад гардуулж өгөөгүй, миний бие энэ тушаалыг Ховд сумын Засаг даргад гаргасан өргөдлийн хариуг надад ирүүлэх үед мэдсэн. Намайг Ховд аймгийн Ховд сумын ЕБС-ийн жижүүрийн ажилд эргүүлэн авахгүй байгаа болон жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул Ховд аймгийн Ховд сумын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандаж гомдол гаргасан боловч шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлэхийг зөвлөсөн. Иймд Ховд аймгийн Ховд сумын ******* захирлын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/58 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.******* намайг Ховд аймгийн Ховд сумын ЕБС-ийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Ховд сумын ******* захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар сургуулийн жижүүрээр түр ажилд орж, 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой тохиролцож байгуулан ажиллаж байсан. Миний бие С.*******аас 2022 оны 3 дугаар сарын багш ажилчдын бүртгэлийн дэвтрийг хянахад хөтлөөгүй буруу хөтөлсөн зэрэг ноцтой зөрчлүүд гаргаж ажиллаж байсан. Ажлын албан шаардлага тавихад хүлээж авахгүй зөрчлүүд гаргаж байсан ба удаа дараа зөвлөн ажиллаж байсан. Мөн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б/58 дугаартай тушаал гарсан, ирж авах боломж байвал сургуулиас ирж аваарай гэдгийг утсаар мэдээлсэн. Мөн энэ тушаалд "чөлөөлөх" гэдэг үг орсон учир хүчингүй болгож, жирэмсний болон амаржих амралт олгосон тушаалыг шинээр гаргаж байна. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажил олгогчтой харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээ дууссан учир 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гарган хүргүүлж байна гэв.
Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие шүүхэд хандан Ховд аймгийн Ховд сумын ЕБС-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/58 дугаартай тушаалыг хүчингүй болгож, С.******* намайг Ховд аймгийн Ховд сумын ******* жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэсэн нэхэмжлэл гаргасан. Намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тушаал хүчингүй болгох тухай" дугаартай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Жирэмсний болон амаржих амралт олгох тухай дугаартай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр С.*******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай дугаартай тушаалууд нь нэхэмжлэгч миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн хууль бус тушаалууд тул хүчингүй болгуулж, Ховд аймгийн Ховд сумын ******* жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 11 сарын 03-ны өдөр ажилд ороод 2022 оны 07 сарын 01-нй өдрөөс жирэмсний амралт авсан. Амралтаа дуусгаад ажилдаа орох гэсэн боловч намайг ажилд аваагүй. Одоо ажилдаа эргэн орох хүсэлтэй байна. Намайг ажлаас халсан тушаалыг захиргаанд өргөдөл гаргахдаа авсан. 2022 оны 08 сарын 16-ны өдөр амаржсан. 2022 оны 7 сарын 01-ны өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авсан. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй. Анх намайг ажилд ороход сургуулийн захирал 6 сараас дээш ажилласан бол жинхлэн томилогддог. Хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаагаар байгуулдаг гэж хэлсэн. Миний ажиллаж байсан орон тоо бүр орон тоо байсан. Одоо өөр хүн ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээг захирал анх гэрээ байгуулахдаа 1 жилээр байгуулах ёстой гэж хэлсэн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Иймд Ховд аймгийн Ховд сумын ******* ******* сургуулийн 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн , дугаартай тушаалыг хүчингүй болгож, жижүүрийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрөө 2022 оны 03 дугаар сарын 21-нд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн томилогдсон. Намайг ажилд ороход С.******* үүдний жижүүрийн ажил хийж байсан. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний болон амаржсаны амралт авсан. Би энэ тушаалыг гаргахдаа 8 дугаар сарын 01-ний өдөр гаргасан. 2022 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа 06 сарын 15-нд дууссан. Энэ үед С.******* үргэлжлүүлэн ажиллана гэж амаар хүсэлт хэлэхэд нь би та одоо төрөх дөхөж байгаа юм байна, ажилчид сургуулийн ойр орчим засвар хийж байгаа, ийм ажил хийх боломжгүй, мөн багш хүүхдүүд амарсан байгаа тул та ч гэсэн амраарай гэж хэлсэн. 2022 оны 08 сарын 10-ны үеэр над руу утсаар ярихдаа та надад тушаал гаргасан уу? гэж асуухад би тушаал гаргаагүй гэдгээ хэлсэн. Дахиад 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр над руу дахин залгаад ажлаас чөлөөлөгдөх тушаалаа авъя гэсэн. Та нялх хүүхэдтэй юм чинь эндээс хүргүүлье гэхэд би өөрөө очиж авах боломжтой гэж хэлсэн. Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тушаал гаргасан. Маргааш нь бичиг хэргийн ажилтнаасаа тушаалыг гардуулсан эсэхийг асуухад гэрт нь очсон хүн байхгүй байсан, тушаал өгч чадаагүй гэж хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны үед С.******* нь ажилдаа эргэж оръё гэж ирсэн. Таны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байна, хугацаатай гэрээ байгуулсан юм байна гэдгийг хэлсэн. Мөн тушаал гаргахдаа чөлөөлөх тушаал гаргасан, учир нь С.******* нь ажилтай байвал хүүхдийн 50,000 төгрөгийг авч чадахгүй юм байна гэж хэлсэн учраас чөлөөлөх гэж тушаал гаргасан гэдгээ хэлсэн. Би өмнөх тушаалыг буруу гаргасан байсан гэдгээ мэдээд өмнөх тушаалыг хүчингүй болгож 120 хоногийн амралт олгосугай гээд дугаар тушаал гаргасан. С.*******ы өмнөх ажил олгогчтой харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай байсан, энэ хугацаа дууссан учраас би Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай дугаартай тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээг яагаад сунгаж болохгүй байсан бэ? гэхээр 2022 оны 03 сарын 21-нд ажилдаа ороод багш ажилчдын цалин олгох гээд цаг бүртгэлийн дэвтэр аваад ирээрэй гэхэд, огт бүртгээгүй буруу бүртгэсэн бүртгэлийн дэвтэр авчирч өгсөн. Та үндсэн хийх ёстой ажлаа хийгээгүй ноцтой зөрчил гаргасан байна гэдгийг өөрт нь хэлсэн байгаа. Тэгээд дэвтрийг хурааж авсны дараа 2022 оны 4 дүгээр сард 3 дугаар сарын цаг бүртгэл хийсэн бүртгэлийн дэвтэр бичиг хэргээс гарч ирсэн. Энэ ямар учиртай талаар асуухад С.******* надад хуурамчаар бүртгэлийг бүртгэж өгсөн гэж хэлсэн. Энэ баримтыг сая шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Ийм байдлаар ажилдаа хайнга хандаж ноцтой зөрчил гаргачхаад, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхад үргэлжлүүлэн ажиллана гэж байгаа нь төрийн ажлыг үл хүндэтгэж байна гэж харж байна гэв.
Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өргөдөл хүлээж авсан бүртгэл хяналтын картын архивын хуулбар, өргөдлийн архивын хуулбар, Ховд аймгийн Ховд сумын ЕБС-ын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар тушаалын архивын хуулбар, Ховд аймгийн Ховд сумын ЕБС-ын хөдөлмөрийн гэрээний архивын хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/366 дугаар албан бичгийн архивын хуулбар, Ховд аймгийн Ховд сумын Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн төлөөлөгч аас: Хариу тайлбар, Ховд аймгийн Ховд сумын ЕБС-ын захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн , 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн , дугаар тушаал, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар, сургуулийн жижүүрийн ажил үүргийн хуваарь, ажлын цаг ашиглалтын бүртгэлийн дэвтэр зэргийг нотлох баримтаар өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч С.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч С.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
2.1. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй. Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзаж байна. Гэтэл анх ажилд орохдоо нэг жилийн дараа үндсэн ажилтнаар ажиллуулахыг сургуулийн захирал мэдэгдэж байсан тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
3. Хариуцагч Ховд аймгийн Ховд сумын ******* захирал дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч С.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. С.******* нь ажиллах хугацаандаа цаг бүртгэлийг зөв хөтлөөгүй байсан. Энэ гаргасан зөрчлийг өөрт нь сануулж хэлж байсан тул цаашид хөдөлмөрийн гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгах шаардлагагүй гэж үзсэн гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Ховд аймгийн Ховд сумын ******* захирлын 2021 оны 11 сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтанг түр ажиллуулах тухай Б/07 дугаартай тушаалаар мөн өдрөөс эхлэн С.*******ыг 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, сургуулийн жижүүрээр авч ажиллуулжээ.
4.2. Нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны чөлөө авсан ба дээрх чөлөөний хугацаа дуусаж, ажилдаа орохоор хүсэлт гаргахад ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан байна.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардах эрхгүй байна.
5.1. Нэхэмжлэгч С.******* нь Ховд аймгийн Ховд сумын ******* захирлын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн Б/58 дугаартай Жирэмсний болон амаржих амралт олгох тухай тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Ховд сумын ******* захирлын 2022 оны 12 сарын 19-ний өдрийн , дугаартай тушаал, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Ховд сумын ******* захирлын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн Б/58 дугаартай тушаалыг хүчингүй болгох шаардлагаасаа татгалзаж, 2022 оны 12 сарын 19-ний өдрийн , дугаартай, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгохоор тодруулсан болно. Шүүх тодруулсан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэв.
5.2. Ажилтан С.******* нь 2021 оны 11 сарын 03-ны өдөр Ховд сумын ******* захирлын дугаартай тушаалаар сургуулийн жижүүрийн ажилд түр томилогдсон, ажилтан болон ажил олгогч тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулжээ. Сургуулийн захирал нь 2022 оны 09 сарын 13-ны өдрийн Б/58 дугаартай Жирэмсний болон амаржих амралт олгох тухай тушаалаар С.*******ыг жирэмсний болон амаржсаны хугацаагаар 2022 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Гэтэл нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт авсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. Энэ талаар талууд маргахгүй байна.
5.3. Нэхэмжлэгч С.******* нь ажилдаа орохоор ажил олгогчид хандахад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан байна. Мөн С.*******д ажил олгогчтой байгуулсан 1 жилийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй гэдгийг мэдэгдсэн хариуг 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 99 дугаартай албан бичгээр хүргүүлж байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож олгохоор зааснаар ажилтан С.*******ы жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхэлж 2022 оны 11 сарын 01-ний өдөр дуусах юм.
5.4. Ажил олгогчоос С.*******ыг үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзахдаа тухайн үед ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй ба тохиролцсон хугацаа дуусаж, түр ажиллах боломжгүй тухай албан бичгээр хариу өгсөн, нэхэмжлэгчийг 2022 оны 11 сарын 04-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг ажил олгогч 2022 оны 12 сарын 20-ны өдөр гаргажээ. Хариуцагчаас “2022 оны 09 сарын 13-ны өдрийн Б/58 дугаартай тушаалаар С.*******ыг жирэмсний болон амаржсаны хугацаагаар үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан үндэслэлээ С.*******ы хүсэлтээр “чөлөөлсөн” тушаал гаргасан. Учир нь, С.******* нь ажилгүй ээжид улсаас олгодог цалинтай ээжийн 50,000 төгрөгийг авахын тулд ажлаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг гэж хэлснээр түүний хүсэлтээр жирэмсний болон амаржсаны хугацаанд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргаж өгсөн. С.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буруу тушаал гаргаснаа мэдэж, уг тушаалаа зөвтгөж дахин тушаал гаргасан” гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагчийн уг тайлбарыг үгүйсгээгүй бөгөөд ажилтан жирэмсний болон амаржсаны амралт авсан хугацаанд түүний хүсэлтээр тушаалыг ажлаас нь чөлөөлсөн гэж гаргасан боловч тухайн үед С.******* нь ажлаас чөлөөлөгдөөгүй, жирэмсний болон амаржсаны амралт авсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. Нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэх гомдол үндэслэлгүй байна.
5.5. Ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Учир нь, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахыг хуулиар зөвшөөрсөн. Уг хуулийн зохицуулалтын дагуу жижүүрийн үүрэгт ажилд түр томилогдсон ажилтан С.*******, ажил олгогч нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулжээ. Мөн хөдөлмөрийн гэрээний 2.1.9-д Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцсон байна. Анх С.*******ыг байнгын орон тоонд үндсэн ажилтнаар томилоогүй, сургуулийн жижүүрээр түр ажиллуулсан байна. Ажилтныг ажилд түр томилсон хугацаанд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогчийн шийдвэр хуулийн дээрх заалтад нийцнэ. Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож хугацаатай байгуулсан, ажилтныг түр ажиллуулж байсан тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгахаас татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага үндэслэлгүй гэж үзлээ. /Хавтаст хэргийн 6-8 дахь тал/
5.6. Хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч, ажилтан хоёрын харилцан тохиролцсоноор үүсдэг. Нэхэмжлэгч С.*******ыг ажилд түр томилж, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах үед 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж байсан тул талуудын хөдөлмөрийн гэрээнээс үүсэх харилцаа нь тус хуулиар зохицуулагдана. Харин ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээр нэхэмжлэгчээс хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд хандсаны дараа шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан болохыг дурдав.
5.7. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс хариуцагч нь 2022 оны 12 сарын 19-ний өдрийн дугаартай тушаалаар 2022 оны 09 сарын 13-ны өдрийн Б/58 дугаартай тушаалыг хүчингүй болгосон үндэслэлээр уг шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөөг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар дээрх шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэлээ.
5.8. Нэхэмжлэгч хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэхээр Ховд сумын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандсан, тус холбооны 2022 оны 11 сарын 28-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль-/шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар 2022 оны 11 сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар С.*******ы Ховд аймгийн Ховд сумын ******* захирлын 2022 оны 12 сарын 19-ний өдрийн дугаартай тушаал, 2022 оны 12 сарын 19-ний өдрийн дугаартай тушаал, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, Ховд аймгийн Ховд сумын ******* жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ховд аймгийн Ховд сумын ******* захирлын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн Б/58 дугаартай тушаалыг хүчингүй болгох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН