| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0125/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/195 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Н,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Ц,
Шүүгдэгч: Д.Ш-, Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д-гийн Ш-, Ш овогт Э-ийн Н- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2535000000081 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............... өдөр Увс аймгийн ... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...... хамт амьдардаг, Увс аймгийн ... сумын ..... багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулсан, Х овогт Д-гийн Ш-, (регистрийн дугаар:..............);
Монгол Улсын иргэн, .................... Увс аймгийн ... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ............... хамт амьдардаг, Увс аймгийн ... сумын ....... багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулсан, Ш овогт Э-ийн Н-, (РД:....................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар бүлэглэж, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн ... сумын ...... багийн нутагт хохирогч Ц.Б-ыг хадлангийн талбайгаас хадлан хадлаа гэх шалтгаанаар гар болон хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар нь бүлэглэж 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн ... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-ыг хадлангийн талбайгаас хадлан хадлаа гэх шалтгаанаар гар болон хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч нар мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, мэдүүлгээ өгсөөр ирсэн. Хэргийн зүйчлийг хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч Д.Ш- ам бүл ....... хамт амьдардаг. 2025 оны 06 дугаар сарын 09-нд мориноос унаж биедээ хүнд гэмтэл авсан. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 06 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэвтэж эмчлэгдэж гарсан. Зүүн бөөрний гэмтэл, бөөр тойрсон няцрал, цус хуралт гэсэн оноштойгоор өнөөдрийн хүртэл гадуур эмчилгээ хийлгэж байна. Иймд эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Э.Н- нь ........ хамт амьдардаг. Э.Н-, Д.Ш- нар нь хохирогч Ц.Б-оос уучлалт гуйж, хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч нь гомдол, саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Энэ гэмт хэрэг нь сонгох санкцтай учраас шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
3. Шүүгдэгч Д.Ш- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2025 оны 06 дугаар сарын 10-нд мориноос унаж, гэмтэл аваад эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн. Одоо сумандаа эмчийн хяналтын дагуу эм ууж, эмчилгээтэй байгаа. Би мал маллаж амьдардаг. Зорчих эрх хязгаарлах ялтай болохоор нааш цааш явах, эмнэлгийн туслалцаа авах шаардлага гардаг учир явахад хүндрэлтэй байгаа. Иймээс надад мөнгөн торгууь оногдуулж өгнө үү” гэв.
4. Шүүгдэгч Э.Н- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Надад мөнгөн торгууль оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2535000000081 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дахь тал);
3. Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-18 дахь тал);
4. Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал);
5. Гэрч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-27 дахь тал);
6. Гэрч Я.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал);
7. Гэрч Н.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал);
8. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал);
9. Ялын тооцооны лавлагаа (хавтаст хэргийн 123 дахь тал);
10. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээлэл, төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 129, 135 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч хэргээс:
1. Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал);
2. Хохирогч Ц.Б-ын “.... Э.Н-, Д.Ш- нар нь надаас уучлалт гуйж учирсан хохиролд 1,000,000 төгрөг төлж барагдуулсан тул надад гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 125 дахь тал);
3. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 50,000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 135 дахь тал);
4. Гэрч Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний дүү Э.Н- нь эхээс зургуулаа айлын дөрөв дэх хүүхэд бөгөөд .... онд төрсөн. Одоо ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамтаар Увс аймгийн ... сумын ... багт оршин суудаг юм. Э.Н- нь зан аашийн хувьд тогтуун тайван ааштай, янз бүрийн муу зангүй, хүнтэй маргаад байдаггүй юм. Э.Н- нь бага байхдаа сургуульд сураагүй, хөдөө мал дээрээ өссөн бөгөөд цэргийн алба хаагаагүй, ээж, аавын хажууд туслаад амьдарч байгаа залуу юм. Э.Н- нь эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг биетэй, ямар нэгэн өвчин эмгэг байдаггүй. Э.Н- нь амьдарлын нөхцөл байдлын хувьд дундаж, тусдаа гараагаагүй, эхнэргүй, аав, ээжтэйгээ хөдөө мал маллаж амьдардаг, малынхаа үр шимээр ахуйн хэрэгцээгээ хангаж байгаа малчин юм. Н- нь хөдөө мал маллах, адуу уяж сойх сонирхолтой юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал);
5. Гэрч Ю.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Д.Ш- нь .... онд Увс аймгийн ... суманд төрсөн, эхээс гурвуулаа юм. Д.Ш- нь ерөнхий боловсролын сургуулийг 11 дүгээр анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Сургуулиа төгсөж дахин их, дээд сургуульд суралцаагүй, ар гэрийн гачигдлаар хөдөө мал маллаж миний хажууд байгаа юм. Д.Ш- нь цэргийн алба хаагаагүй бөгөөд ам бүл-..... хүүхдийн хамт ... сумын .... багт мал маллаж амьдарч байна. Д.Ш- нь ааш зангийн хувьд эелдэг, бусадтай нийтэч хүүхэд байсан бөгөөд сүүлийн үед Э.Н-тай нийлээд архи дарс уучихаад байна. Эрүүл мэндийн хувьд эрүүл, янз бүрийн архаг хууч өвчин байхгүй юм. Амьдарлын нөхцөл' байдлын хувьд боломжийн өөртөө таарсан малтай, малынхаа үр шимээр ахуй хэрэгцээгээ хангаад амьдарлаа залгуулж яваа юм. Хөдөө монгол гэртээ, өөрөө суудлын автомашинтай, боломжийн амьдралтай юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн ... сумын .... дугаар багийн нутагт хохирогч Ц.Б-ыг хадлангийн талбайгаас хадлан хадлаа гэх шалтгаанаар үйлдлээрээ нэгдэж гар болон хөлөөрөө цохисон болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дахь тал);
-Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед би Ц.Д- ахын гэрийн зуухны хажууд сууж байтал Д.Ш- гэх залуу “Чи миний буурины хажуу талаас хадлан хадсан” гэх зэргээр над руу дайраад байсан юм. Би тухайн Д.Ш- гэх хүнтэй маргалдахыг хүсээгүй байсан. Тэгээд уурлаад над руу хашгирч байгаад миний зүүн хацар руу хүчтэй алгадсан юм. Д.Ш- болон Э.Н- нар миний толгой хэсэг рүү цохиод би газар унасан юм. Газарт унасаны дараа миний нуруу хэсэг рүү өшиглөөд байсан мөн толгой, гэдэс рүү өшиглөсөн юм. Гадаа харанхуй байсан учраас хэн нь яаж цохиод байгааг би анзаараагүй. Ц.Д- ах салгах гэж их оролдсон. Тэгээд гэрээс Ц- гэх залуу болон С- эгч нар гарч ирж салгасан юм. Би тухайн хүмүүсийг яагаад зодож байгаа талаар асуухад Ш- “Чи их даварсан хүний хадлан хадсан” гэх зэргээр хэлээд байсан. 2025 оны 02 дугаар сарын 20-ны шөнө Д.Ш-, Э.Н- гэх хүмүүс хоёулаа миний толгой гэдэс, нуруу хэсэг рүү цохисон юм. Тэгэхдээ гартаа ямар нэгэн зүйл ашиглаж цохиогүй ба хөлөөрөө өшиглөж, мөн гараараа цохиж байсан юм. Би нүүр хэсгээ гараараа хааж байсан толгой чих хэсэгт олон удаа цохисон. Тухайн үед миний толгой их өвдөж байсан мөн миний уруул дотроо язарсан байсан нуруу гэдэс хэсэг газарт өвдөлт гайгүй байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-18 дахь тал);
- Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр Ц.Б- нь Ц.Д- ахын гэр рүү явсан юм. Тэгээд буцаж ирэхдээ Д.Ш- болон Э.Н- гэх хүмүүст зодууллаа гэж ирсэн юм. Би яагаад зодуулсан талаар асуухад манай нөхөр Ц.Б- хэлэхдээ "өнгөрсөн намар би хадлан хадаж байгаад Д.Ш- гэх залуугийн өвөлжөөний ойролцоо газар хадлан хадаж байтал Д.Ш- гэх залуу хүрч ирээд “Чи яагаад манай хадлангийн газраас авч хадаад байгаа юм бэ?” гэхээр нь манай нөхөр уучлаарай гэж хэлээд явсан байхад нь сая согтуу агсан тавиад алгадаж, Ц.Д- ахын гэрийн гадна унагааж байгаад нөхрийн толгой нуруу, гэдэс хэсэг рүү нь Д.Ш- болон Э.Н- гэх хүмүүс өшиглөж зодсон гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал);
-Гэрч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 22 цагийн үед манай гэрт Ц.Б- галын дээд суугаад цай ууж байх үед Д.Ш- гэх залуу Ц.Б-ын нүүр хэсэгт газарт 1 удаа чанга алгадсан юм. Манай гэрийн гадаа Д.Ш-, Э.Н- гэх хүмүүс Ц.Б-ын нүүр, гэдэс хэсэг рүү гар болон хөлөөрөө олон удаа цохисон юм. Би салгах гэж оролдсон боловч дийлээгүй, нэгийг нь бариад авахаар нөгөөх нь очоод цохидог, харин удалгүй манай эхнэр болон Ц- /Ц-/ гэх залуу нар гарч ирж салгасан юм. Тэгэхэд Ц.Б- гэх залууг Д.Ш-, Э.Н- нар газар унагаагаад өшиглөж байсан” мэдүүлэг (хавтаст хэргийн 23-27 дахь тал);
- Гэрч Я.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц.Б-ыг ирэхээс өмнө Д.Ш-, Э.Н- гэх манай нутгийн залуучууд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд Ц.Б- манай гэрийн галны дээд талд сууж байтал Д.Ш- гэх залуу "Чи яагаад миний хадлангийн талбайгаас хадлан хадаад байгаа юм битгий давраад байгаарай” гэж хэлээд Ц.Б-ыг чанга алгадсан юм. Би болон манай нөхөр бид хоёр уурлаад "боль гарцгаа" гэж хэлээд Д.Ш-, Э.Н- гэх хүмүүсийг гэрээс гаргасан юм...Тэгсэн чинь Ц.Б- "за за би гарч учир зүйгээ олохоос" гэж хэлээд гарсан юм. Гэрийн гадаа зодолдоод байх чимээ сонссон, би бүүр болохоо байгаад Ц- гэх залуутай гарч, Д.Ш-, Э.Н- гэх залуучуудыг салгасан юм. Ц.Б- гэх залууг газар унагаагаад өшиглөж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал);
- Гэрч Н.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ц.Б- ах бид 2 цай уугаад сууж байтал Д.Ш- гэх залуу “Чи манай хадлангаас хадлан хадсан гэх зэргээр Ц.Б- ах руу дайраад байсан. Д.Ш- Ц.Б- ахын зүүн хацар хэсэг рүү хүчтэй нэг удаа алгадаад авсан. Ямар ч байсан Д.Ш-, Э.Н- хоёр Ц.Б- ахыг газар унгаагаад цохисон байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал);
- Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай: “Ц.Б-ын биед баруун чихний хэнгэрэг хальсанд гэмтлийн гаралтай цооролт, зүүн шанаа, дээд, доод уруул, хүзүүний урд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун чихний хэнгэрэг хальсанд гэмтлийн гаралтай цооролт нь Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Харин зүүн шанаа, дээд, доод уруул, хүзүүний урд хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайгхамарч байгаа бай эрүүл мэндийг түр сарниулахгүй тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэргээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн бол 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн ... сумын 2 дугаар багийн нутагт шүүгдэгч Д.Ш- нь хохирогч Ц.Б-ыг хадлангийн талбайгаас хадлан хадлаа гэх шалтгаанаар хацар хэсэгт нь алгадаж, улмаар Э.Н-тай үйлдлээрээ нэгдэж, хохирогчийн толгой хэсэгт цохиж, газарт унагаан толгой, нуруу хэсэг рүү нь өшиглөж, зодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар нь бүлэглэж хохирогч Ц.Б-ыг зодсон үйлдэл, түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд Д.Ш-, Э.Н- нар нь уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул хууль зүйн хувьд Д.Ш-, Э.Н- нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул тэдгээрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн хор уршгийн тухай
Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч Ц.Б- нь “Д.Ш-, Э.Н- нар нь надаас уучлалт гуйж учирсан хохиролд 1,000,000 төгрөг төлж барагдуулсан тул надад гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн байна. Мөн шүүгдэгч нар нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 50,000 төгрөг төлсөн талаар Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт тус тус авагджээ. (хавтаст хэргийн 125,135 дахь тал);
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1. Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Э.Н-, Д.Ш- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож, шүүгдэгч нарын оршин суух газарт хязгаарлалтыг тогтоох саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Д.Ш- 1 настай хүүхэдтэй шинэ гэр бүл юм. Д.Ш- нь 2025 оны 06 дугаар сарын 09-нд мориноос унаж биедээ хүнд гэмтэл авсан. Одоо ч эмчилгээтэй байгаа. Э.Н- нь настай аав, ээж, эмээгээ асарч тус тусдаа мал маллаж амьдардаг. Энэ гэмт хэрэг нь сонгох санкцтай учраас шүүгдэгч нарт хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж тус бүрт 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нар нь мал аж ахуй эрхэлдэг учир торгуулийн ялыг төлөх боломжтой” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Шүүгдэгч Д.Ш- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би 2025 оны 06 дугаар сарын 10-нд мориноос унаж, гэмтэл аваад эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн. Одоо сумандаа эмчийн хяналтын дагуу эм ууж, эмчилгээтэй байгаа. Би мал маллаж амьдардаг. Зорчих эрх хязгаарлах ялтай болохоор нааш цааш явах, эмнэлгийн туслалцаа авах шаардлага гардаг учир явахад хүндрэлтэй байгаа. Иймээс надад мөнгөн торгууь оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,
5. Шүүгдэгч Э.Н- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би хийсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Надад мөнгөн торгууль оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хохирогч Ц.Б-од 1,000,000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ш- нь .... онд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ... сумын ....... багт оршин суух хаягтай, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 115-119 дэх талд авагдсан баримтуудаар,
Шүүгдэгч Э.Н- нь .... онд төрсөн, ... настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ... сумын ...дугаар багт оршин суух хаягтай, урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 85-88 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ш-ын хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 40 дэх талд авагдсан гэрч болон түүний төрсөн эх Ю.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг, шүүгдэгч Э.Н-гийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 38 дахь талд авагдсан гэрч болон түүний төрсөн ах Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг тус тус тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
7. Иймд шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирогчийн хохирол гомдолгүй гэх хүсэлт, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
8. Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, одоо ял эдэлж байгаа болох нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 94-110 дахь тал)-оор нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүрт 2 жил хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.12, 12.14 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял өршөөн 2 жил зорчих эрх хязгаарлах ялаар сольсон байна. Уг ялаас Э.Н- 136 хоног, Д.Ш- 126 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн болох нь улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01/1913 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн Э.Н- 136 хоног, Д.Ш- 126 хоног зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь зэрэгцүүлэн эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Д-гийн Ш-, Ш овогт Э-ийн Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нарын тус бүрт нь 1,500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, Увс аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэл тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь зэрэгцүүлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ш-, Э.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ