Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 104/ШШ2023/00082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* хороо, ******* *******од оршин суух хаягтай, ******* *******гийн ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, ******* хороо, ******* *******од оршин суух хаягтай, ******* *******ын /РД:/-д холбогдох

 

Налайх дүүргийн ******* хороо,   *******, 17 м.кв орон сууц, улсын дугаартай, приус 41 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд авч, ногдох хэсгийг өгөх, мөнгөн хөрөнгөөс ногдох хэсэг 12,750,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

орон сууцны 91 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, оруулсан хөрөнгө болох 2,000,000 төгрөгийг *******д олгох, улсын дугаартай, приус 41 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох, З.*******гийн эзэмшлээс гаргуулах, зөвшөөрөлгүй авсан 2,800,000 төгрөг, королла автомашины үнэ 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., Г. /цахим/,

Хариуцагч Д.,

Хариуцагчийн өмгөөлөгч О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв нар оролцов.

/Нэхэмжлэгч З.******* өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Д.тэй 2012 онд танилцаж, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд хамтран амьдарсан. Бид анх манай эцэг, эхийн хашаа, байшинд амьдарсан. Бидний хамтран амьдарч байх хугацаанд Д.гийн талаас ямар ч тусламж, дэмжлэг үзүүлж байгаагүй.

Хамтын амьдралын хувьд Д. тогтвортой байгаагүй. Янз бүрийн хүүхэнтэй холбогдож байсан. Д.тэй хэсэг хугацаанд холбоогүй болох болсон шалтгаан үүнтэй холбоотой. Гэхдээ би түүнийг уучилж амьдарсан. Одоо хамт амьдрах боломжгүй болсон тул хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

1. Нэхэмжлэгч *******, хариуцагч Д. нарын хамтын өмч болох Налайх дүүргийн ******* хороо /хуучнаар 2 хороо/   *******, 17 м.кв, 1 өрөө арктай орон сууцыг өөртөө үлдээж, хариуцагч Д.д орон сууцны үнэ болох 22,000,000 төгрөгөөс 11,000,000 төгрөгийг гаргаж өгөх.

2. 2021 онд худалдаж авсан приус 41 маркийн автомашиныг өөртөө үлдээж, үнэ болох 20,300,000 төгрөгөөс Д.д 10,150,000 төгрөгийг гаргаж өгнө.

3. Д.гийн Хаан банкны тоот хадгаламжийн дансанд байгаа 21.000.000 төгрөг бидний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон тул өөрт ноогдох хэсэг 10.500.000 төгрөгийг хариуцагч Д.гээс гаргуулна.

4. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1577 дугаар магадлалаар Д.д олгохоор болсон 5,500,000 төгрөгөөс 2,250,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.

Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд бид ярилцаад королла машиныг Г.т 3,200,000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөөр хүүхдэдээ хоол, хувцас, орон ны хэрэглээний зардал зэрэгт зарцуулсан.

Мөн Д. Солонгос улс руу явахдаа хэрэглээндээ зарцуулж байгаарай гээд картаа өгч, нууц кодоо хэлсэн. Би 2,800,000 төгрөгийг авч хэрэглээндээ зарцуулсан тул зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.   Хариуцагч тал хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 оноос өнөөдрийг хүртэл аж амьдралаа ганцаараа босгож, өдий зэрэгт хүргэсэн. Гэтэл одоо надаас миний бүх бий болгосон зүйлийг нэхэмжилж байгаад гайхаж байна. Би энэ бүх хугацаанд өөрийн хөдөлмөрөөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хадгаламжийг бий болгосон. Гэтэл З.******* ямар ч хөлс хүч зарцуулаагүй атлаа бусдын хөрөнгөөс авах гэж шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

Иймд Налайх дүүргийн ******* хороо,   ******* орон сууцаа өөрөө авна. Уг орон сууцны 91 хувийн өмчлөгчөөр Д. намайг тогтоож өгнө үү. Уг орон сууцыг авахад гаргасан 2,000,000 төгрөгийг З.*******д өгнө.

Харин З.******* хэсэгхэн хугацаанд ажил хийсэн. Цалингаа өөртөө зарцуулж байсан. Би орлого, зарлагаа хөтөлдөг байсан. ... Надаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн тул миний хадгаламжаас 10,500,000 төгрөг шаардах эрхгүй.

Үүнээс гадна З.*******гийн ах З. трактор авахаар зээлсэн 5,500,000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр надад олгож шийдвэрлэсэн. Энэ мөнгө З.*******д хамааралгүй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, би Солонгос улсад ажиллаж байсан болохоор 20,300,000 төгрөгөөр худалдаж авсан улсын дугаартай приус 41 маркийн автомашинаа З.*******гийн нэр дээр болгосон. Ер нь З.******* надаар машин авахуулах гэж холбоогоо сэргээж байсан байна. Иймд улсын дугаартай Приус-41 автомашины өмчлөгчөөр намайг тогтоож, *******гийн эзэмшлээс уг машиныг гаргуулж өгнө үү. Мөн улсын дугаартай Королла маркийн автомашиныг 5,000,000 зээлээр худалдаж авсан. Зээлийг би төлж дуусгасан.

Гэтэл З.******* намайг хөдөө ажлаар явах хугацаанд зөвшөөрөлгүй Г.т 3,200,000 төгрөгөөр зарсан. Иймд Королла машины үнэ 5,000,000 төгрөг, хугацаагүй хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй авсан 2,800,000 төгрөгийг *******гаас гаргуулах хүсэлтэй байна. Охин Т.ийн эцэг тогтоолгох шаардлагаа татан авч байна гэв.

 

3.   Нэхэмжлэгч З.******* иргэний үнэмлэхийн хуулбар Н.ийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн тодорхойлолт, хариуцагч Д.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000663125 дугаар гэрчилгээний хуулбар, хууль зүйн туслааа үзүүлэх гэрээ, Приус 41 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 104/ШШ2021/00257 дугаар шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1577 дугаар магадлал, З.*******гийн 2017-2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, З.*******гийн Хаан банкны тоот харилцах дансны хуулга, улсын дугаартай Королла маркийн автомашиныг зарах зар, гэрэл зураг, хамтран амьдрах хугацаанд орлого, зарлагаа хөтөлж байсан цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар өгсөн.

 

Хариуцагч Д. иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.гийн Хаан банкны тоот хугацаагүй хадгаламжийн дансны хуулга, Тээврийн хэрэгслийн 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн лавлагаа, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Приус 41 маркийн автомашин хүлээлцсэн хуудас, Приус 41 маркийн автомашины гэрэл зураг, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Д.гийн 2011-2021 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Д.гийн Хаан банкны тоот харилцах дансны хуулга, Д.гийн Хаан банкны тоот зээлийн дансны хуулга, Налайх, багахангай дүүргийн прокурорын газрын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар прокурорын тогтоолын хуулбар, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн тодорхойлолт, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, М.гийн 312500316354 дугаартай дансны хуулга, Д.гийн Хаан банкны тоот цалингийн зээлийн дансны хуулга, Д.гийн татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, сиди, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн.

 

Шүүхийн журмаар Тээврийн хэрэгслийн бүртгэлийн архивын газрын лавлагаа, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн Газар кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 3813 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4795 дугаартай шинжээчийн дүгнэлт, сидинд үзлэг хийх, гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч З.*******гийн үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, хариуцагч Д.гийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч З.******* хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, шүүхээр хянан шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж, өөрчилсөн. Үүнд:

-Нэхэмжлэгч З.******* хариуцагч Д. нарын хамтын өмч болох Налайх дүүргийн ******* хороо /хуучнаар 2 хороо/   *******, 17 м.кв орон сууцыг өөртөө үлдээж, хариуцагч Д.д орон сууцны үнэ болох 22,000,000 төгрөгөөс 11,000,000 төгрөгийг гаргаж өгөх.

2021 онд худалдаж авсан приус 41 маркийн автомашины үнэ болох 20,300,000 төгрөгөөс Д.д 10,150,000 төгрөгийг гаргаж өгөх.

Д.гийн Хаан банкны тоот хадгаламжийн дансанд байгаа 21.000.000 төгрөгөөс өөрт ноогдох 10.500.000 төгрөгийг гаргуулах

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1577 дугаар магадлалаар Д.Д.д олгохоор болсон 5,500,000 төгрөгөөс 2,250,000 төгрөгийг гаргуулах. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3.Хариуцагч Д. охин Т.ийн эцэг тогтоолгох шаардлагаа татан авч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

- Налайх дүүргийн ******* хороо /хуучнаар 2 хороо/ *******, 17 м.кв орон сууцны 91 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг анх худалдан авахад *******гаас оруулсан хувь болох 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж өгөх,

- улсын дугаартай, приус 41 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоолгох, уг автомашиныг *******гийн эзэмшлээс гаргуулах,

-хугацаагүй хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй авсан 2,800,000 төгрөг, королла автомашины үнэ 5,000,000 төгрөг гаргуулах. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч З.******* хариуцагч Д. нар 22,000,000 төгрөгөөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, ******* *******, 17 м.кв талбайтай орон сууц худалдан авахдаа ХААН банк ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг 48 сарын хугацаатай хамтран зээлсэн бөгөөд нэхэмжлэгч З.******* орон сууцны үнэд бэлнээр 2,000,000 төгрөг, зээлээс 1,949,700 төгрөг төлсөн. Зээлийн үлдэх төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагч Д. төлж дуусгасан. Мөн маргаан бүхий орон сууцны засварт З.******* 2,000,000 төгрөг гаргасан болохыг хариуцагч Д. хүлээн зөвшөөрсөн. Уг З.*******, Д. нарын өмчлөлд бүртгэлтэй. /1-р хх-н 15, 75-79, 2-р хх-н 7, 9, 13-р хуудас/

 

-Нэхэмжлэгч З.*******гийн өмчлөлийн улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн приус 41 маркийн автомашиныг хариуцагч Д. худалдан авч, үнэ 20,300,000 төгрөгийг төлсөн. /1-р хх-н 35, 3-р хх-н 166/

-Хариуцагч Д.гийн эзэмшлийн улсын дугаартай, Королла маркийн автомашиныг нэхэмжлэгч З.******* иргэн Г.т 3,200,000 төгрөгөөр зарсан. /3-р хх-н 100-115-р хуудас/

 

- Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 104/ШШ2021/00257 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 29 өдрийн 1577 дугаар магадлалаар хариуцагч З.гаас 5,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгосон. /1-р хх-н 217-223/

 

-Нэхэмжлэгч З.******* өөрийн эзэмшлийн данснаас хариуцагч Д.гийн эзэмшлийн тоот хугацаагүй хадгаламжийн данс уруу 2019 оны 01 сарын 15 өдрөөс 2020 оны 04 сарын 20 хүртэл 10 удаагийн гүйлгээгээр нийт 4,070,000 төгрөгийн орлого шилжүүлж, 2020 оны 09 сарын 08 өдөр 2,800,000 төгрөгийг буцаан авсан. /2-р хх-н 15, 78-84-р хуудас/

 

5.       Зохигчид гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан тул дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг тогтоолгох, гаргуулахаар шаардах эрх Иргэний хуулийн 10******* зүйлийн 108.1....Хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд эд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно., 108.8.-д ...Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй... гэж зааснаар үүснэ.

 

Зохигчид маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал маргаан бүхий орон сууцанд оруулсан хувь хэмжээгээр өмчлөх эрхээ тогтоолгохоор шаардах эрхтэй тул талуудын Налайх дүүргийн 2 дугаар хороо, ******* *******, 17 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг оруулсан хөрөнгийн хэмжээгээр тогтоож, тухайн хөрөнгөд оруулсан хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Талууд маргаан бүхий орон сууцыг 2018 онд 22,000,000 төгрөгөөр худалдан авсан, орон сууц худалдан авахад шаардагдах 20,000,000 төгрөгийн зээлээс 18,050,300 төгрөг /20,000,000-З.*******гийн төлсөн 1,949,700 =18.050.300/ болон зээлийн хүү 8,581,393 төгрөгийг хариуцагч Д. дангаараа төлсөн, орон сууцны үнийн зөрүү 2,000,000 болон орон сууцанд засвар хийхэд гарсан зардал 2,000,000 төгрөгийг *******гийн зүгээс гаргасан болохыг хариуцагч тал зөвшөөрсөн тул тухайн орон сууцны бодит өртөг 32,581,393 төгрөг /22,000,000+засвар 2,000,000+зээлийн хүү 8,581,393=32,581,393/ гэж үзлээ.

Орон сууцны бодит өртөг 32,581,393 төгрөгөөс талуудын оруулсан хувь хэмжээг тооцход хариуцагч 82 хувийг, нэхэмжлэгч ******* 18 хувийг өмчлөх эрхтэй байна. /5,949,700 / 32,581,393%=18/

 

Талууд маргаан бүхий орон сууцыг 22,000,000 төгрөгөөр үнэлсэн /талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлдээ орон сууцыг 22,000,000 төгрөгөөр үнэлж шаардлага гаргасан бөгөөд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилуулахаас хэн аль нь татгалзсан/ тул талуудын өмчлөх эрхэд оногдох хувийг 22,000,000 төгрөгөөс тооцож нэхэмжлэгч З.*******гийн оногдох хувийн үнэлгээ 3,960,000 төгрөг, хариуцагч Д.гийн оногдох хувийн үнэлгээ 18,040,000 төгрөг гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч З.******* бага насны хүүхэдтэй тул орон сууцыг өөртөө үлдээж, хариуцагч Д.д оногдох хувь 11,000,000 төгрөгийг өгөхөөр маргаж байна. Маргаан бүхий орон сууцыг дундын өмч болоход талуудын гаргасан зардал, мөн охин Т.эд хариуцагч Д. хүлээх үүрэггүй /орон аар хангах үүрэггүй/ зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн орон сууцыг өөртөө үлдээж, Д.д оногдох хувийг гаргаж олгох нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн ******* хороо, ******* *******, 17 м.кв талбайтай, орон сууцны 82 хувийг өмчлөгчөөр Д. тогтоож, 18 хувийн өмчлөх эрхэд оногдох 3,960,000 төгрөгийг гаргуулан З.*******д олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Д. улсын дугаартай, Приус 41 маркийн машины үнэ 20,300,000 төгрөгийг дангаараа төлсөн, тухайн машиныг Ананд кар автомашин худалдааны газраас худалдан авсан байх тул автомашины өмчлөгчөөр хариуцагч Д.г тогтоож, З.*******гийн эзэмшлээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын дугаартай, Приус 41 маркийн машин оногдох хувь 10,150,000 төгрөгийг Д.д олгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч З.******* Хаан банкны тоот хугацаагүй хадгаламжийн дансанд шиж буй 21,000,000 төгрөгөөс өөрт оногдох 10,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Уг дансыг хариуцагч Д. дангаараа эзэмшиж байх боловч З.******* 4,070,000 төгрөгийн орлогыг тухайн дансанд оруулсан байна. Нэхэмжлэгч тал өөрийн оруулсан орлогоосоо 2,800,000 төгрөгийг буцаан авсан байх тул зөрүү мөнгө болох 1,270,000 төгрөгийг хариуцагч гээс гаргуулан олгож шийдвэрлэв.

 

З.гаас зөвшөөрөлгүй авсан 2,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 104/ШШ2021/00257 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1577 дугаар магадлалаар хариуцагч З.гаас 5,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгож шийдвэрлэсэн байх тул 5,500,000 төгрөгийг З.*******, Д. нарын дундын өмч гэж үзэх үндэслэлгүй. Иймд оногдох хувь болох 2,250,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч З.******* нь улсын дугаартай автомашиныг эзэмшигчийн /Д./ зөвшөөрөлгүйгээр 3,200,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан, машины үнийг хариуцагчид олгоогүй байх тул бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэж 3,200,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч тал улсын дугаартай автомашиныг анх худалдан авсан үнэ 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байх боловч тухайн машин одоогийн ханшаар 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа тухай баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Иймд бусдад зарагдсан бодит мөнгөн дүнгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч тал хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч тал охин Т.ийн эцэг тогтоолгох шаардлагаа татан авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн татан авсныг тус тус баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-д ... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчилөх, .... ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 3******* зүйлийн 38.1.-д ... Зохигч .... өөрийн шаардлага ба татгалзалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38.6.-д .... туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх-ээр тус тус заасан байна.

 

Шүүх талуудын зарчмыг баримтлан зохигчдын татгалзсан болон татан авсан шаардлагыг баталж, өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэсэн бөгөөд талуудаас шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй болно.

 

6.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,870 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 752,300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 206,550 төгрөг гаргуулан хариуцагчид олгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар нэхэмжлэгчийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзал, хариуцагчийн охин Т.ийн эцэг тогтоолгох шаардлагаа татан авах хүсэлтийг тус тус баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 10******* зүйлийн 108.1., 108.8.-д заасныг баримтлан Налайх дүүргийн 8-р хороо, ******* ******* орон сууцыг З.*******д үлдээж, 11,000,000 төгрөгийг хариуцагч Д.д олгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн ******* хороо, ******* *******, 17 м.кв талбайтай, дугаарт бүртгэлтэй, орон сууцны 82 хувийн өмчлөгчөөр Д.г, 18 хувийн өмчлөгчөөр З.*******г тус тус тогтоож, Д.гээс 3,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгосугай.

 

3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан улсын дугаартай, Приус 41 маркын автомашиныг нэхэмжлэгч З.*******д үлдээж, ноогдох хэсэг 10,150,000 төгрөгийг Д.д олгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.г улсын дугаартай, Приус 41 маркийн автомашины өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч З.*******гаас уг машиныг гаргуулан хариуцагч Д.д олгосугай.

 

4.Иргэний хуулийн 10******* зүйлийн 108.8., 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасныг баримтлан хариуцагч Д.гийн хадгаламжийн данснаас 1,270,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******д, нэхэмжлэгч З.*******гаас 3,200,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.д тус тус олгож хариуцагч Д.гээс 11,480,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч З.*******гаас 4,600,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,870 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 752,300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 206,550 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА