Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 149/ШШ2023/00038

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Сансарын №711 тоотод оршин суух, /*******, *******:*******/ ******* *******т ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1980 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Сансарын №711 тоотод оршин суух, /*******, *******:*******/ *******т Баяржаргалд холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Нямдулам, Хариуцагч Б.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нямдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 2004 онд Б.Баяржаргалтай танилцаад 2006 онд гэр бүл болоод 2007 оны 06 сард гэрлэлтээ батлуулсан юм. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. Хамгийн том хүү Анар-Эрдэнэ нь 2006 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, дараагийн хүү Баттүшиг 2008 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, бага охин Бүжинлхам нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус тус төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд манай нөхөр гэр бүлээс гадуур өөр хүнтэй явалдаад бидний дунд үл ойлголцох байдал үүсэж хэрүүл их гардаг болсон. Мөн архи уугаад над руу их агсардаг. Хоёр хүүхдээ аймаар хэдрүүлэн зоддог. /суран ташуур, төмөр гэх мэт гарт тааралдсан болгоноороо/. Би муудалцахаараа гараад ээжийнх лүүгээ явчихдаг тэгэхээр намайг элдвээр хараач, доромжлоод мөн мессеж бичээд байдаг. Ингээд аймар их дарамтлаад байхаар нь бид тусдаа амьдарч байгаа. Одоо энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй. Байнга дарамтад байгаад хөөгдөж туугдаад байхад хэцүү байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү. Би хоёр хүүхдээ ийм байдалд байлгамааргүй байна. Хүүхдүүд одоо шилжилтийн насан дээр байгаа болохоор хүүхдүүд буруу замаар орох магадлал их байна гэж бодож байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид хоёр эвлэрэх боломж байхгүй. Хүүхдүүдтэйгээ байнга дарамтад байх хэцүү байна. Бид байнга гэр бүлийн хүчирхийлэлд байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Нямдулам, хариуцагч Б.Баяржаргал нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ... Б.Нямдулам, Б.Баяржаргал бид дараах байдлаар эвлэрэн хэлэлцлээ. Үүнд: 1. Б.Нямдулам, Б.Баяржаргал бид гэрлэлтээ цуцлуулна. 2. Том хүү Б.Анар-Эрдэнийг ээж Б.******* асрамжид үлдээж, дунд хүү Баттүшиг, бага охин Бүжинлхам нарыг эцэг Баяржаргалын асрамжид үлдээнэ. 3. Хүүхдийн тэтгэлэг харилцан авахгүй гэж тохирлоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нямдулам, хариуцагч Б.Баяржаргалд холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Нямдулам, хариуцагч Б.Баяржаргал нар нь гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2007 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2006 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүү Анар-Эрдэнэ, 2008 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү Баттүшиг, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр охин Бүжинлхам нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа /ХХ-н 7-9 дүгээр тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2022 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Б.Нямдулам, Б.Баяржаргал нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, ёс суртахууны байдал, зохигч нарын эвлэрэл зэргийг харгалзан 2006 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Анар-Эрдэнийг эх Б.*******, 2008 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Баттүшиг, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Бүжинлхам нарыг эцэг Б.Баяржаргалын асрамжид тус тус үлдээх нь зүйтэй байна.

 

Зохигч нар нь эд хөрөнгө хуваах болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар харилцан тохиролцсон болно.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд мөн хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж заасныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* *******т ******* Нямдулам, *******т Баяржаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Анар-Эрдэнийг төрсөн эх Б.*******, 2008 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Баттүшиг, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Бүжинлхам нарыг төрсөн эцэг Б.Баяржаргалын асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Зохигч эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаан байхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.А