Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/127

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Б.Билэгсайхан,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Иргэдийн төлөөлөгч: *******,

Хохирогч: *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мэндээ

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар Г.*******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой ******* *******, /******* регистрийн дугаартай./

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Жансайн үзүүр” гэх газарт 63-94 УНЗ улсын дугаартай портер маркийн автомашины бүхээгт хувийн сэдэлтээр *******ы зүүн далан тус газар нь 1 удаа хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Яллах талын нотлох баримт: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 5-7/, Сэжигтэн Г.*******ийн биед болон гарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р 57-58/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 59/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                             

Би талийгаач *******той 1993 онд танилцаж, гэрлэлтээ батлуулж өнөөдрийг хүртэл хамт амьдарч байсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас хүү, охин хоёр төрсөн. Талийгаач 2017 оны 04 дүгээр сарын 6,7–ны үед Баянхонгор аймгийн Жаргалант суманд ахындаа мал маллахад туслахаар очсон байсан.

 ...Миний хувьд болсон хэргийн талаар мэдэхгүй байна.Маш их гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 85-86/,        

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед би Улаанбаатар хотод сургалтанд сууж байсан. Намайг хот явснаас 3 хоногийн дараа манай нөхөр хөдөө явсан байсан. Би хотод 14 хоногийн сургалтад суучихаад 5 дахь өдөр ирж, бүтэн сайн өдөр нь гэнэтийн мэдээ сонссон. Миний нөхөр уух үедээ уудаг, уусан ч хүнд гэмгүй. Би 3 хүүхэдтэй үлдсэн, үнэхээр хэцүү, цаашид яаж амьдрахаа мэдэхгүй байна. Амьнаас нь гадуур хутгалчихгүй яасан юм бэ. Хохиролд 6000.000 төгрөг авсан гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

“Миний бие эхээс тавуулаа бөгөөд талийгаач ******* нь манай хамгийн бага дүү бөгөөд манай “Дурсамж” гэрэл зургийн газарт надтай хамт ажилладаг байсан...2017 оны 4 сарын 16-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Уртнасан нь “Отгон ах хүнд хутгалуулсан эмнэлэг дээр ирсэн их муу байна би хөдөөнөөс сонслоо” гэж хэлсэн. Тэгэхэд нь би яасан юм гэхэд “гудамны эхэн дээр хүнд хутгалуулсан байхад нь Амгаланбаатар ах 2 хүнтэй явж байгаад олж эмнэлэгт авч ирсэн байна” гэсэн. Тэгээд намайг Жаргалант суманд ирэхэд нас барсан байсан. Талийгаач ******* нь Г.*******той өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй ямар нэгэн байдлаар урьд өмнө хэрэлдэж маргалдсан зүйлгүй манайхан гэмгүй нэг нутгийн айлууд байсан. Миний хувьд энэ хэрэгт хохирогчоор орох болсон шалтгаан нь манай бэр Мөнхзулын төрсөн ах Амгаланбаатар нь энэ хэрэгт холбоотой байж болзошгүй байгаа учир ах дүү төрөл садны зүгээс нь эхнэр хүүхэдтэй нь ярьж байгаад энэ хэрэгт намайг хохирогчоор оролцуулах шийдвэр гаргаж хүсэлт өгч энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Бидний хувьд гомдолтой байгаа учир нь эхлээд манай талийгаачийг Амгаланбаатар, ******* түүний эхнэрийн дүү гэх гурав авч ирээд гудамжны эхэнд хүнд хутгалуулсан байхад нь олж ирлээ гэж хэлсэн мөн бид ямар ч хамаагүй бид нар туслах гэж ирсэн гэж худлаа хэлсэн байгаа юм. Тэгэхээр би энэ хэргийг энэ хүмүүс хамт үйлдээд хэргээ нуун дарагдуулж үгсэн хуйвалдаж байна гэж үзэж байна. Манай ах дүүгийн хувьд их гомдолтой байна ..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 93/,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Талийгаач миний хамгийн бага дүү, надтай хамгийн ойр дотно байсан хүн байгаа юм. Тухайн үед манай хөдөө байдаг дүү хот руу хагалгаанд орох гэж яваад талийгаач гэрийг нь сахих гэж хөдөө явсан. Тэр цагаас хойш би дүүтэйгээ дахиж уулзаагүй. Хөдөө очоод хүнд алуулчихна чинээ бодоогүй. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсч байна. Манай дүүг албан ёсны нэр Отгон гэдэг гэрийнхэн нь Шаарав гэж дууддаг байсан гэв. Одоогоор нэхэмжлэх зүйл тодорхойгүй байна. Цаашид нэхэмжлэх зүйл гарах байх. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.

 Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 “2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой “хүнд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлагаар би 22 цаг 05 минутад эмнэлэг дээр ирэхэд хүн байхгүй байсан ба сувилагчаас хүн хаана байгаа юм бэ гэхэд “машин дотор байгаа, орж ирэхгүй байна” гэж хэлээд сувилагч байж байсан. Тэгээд эмнэлэгийн гадаа цэнхэр өнгийн портер маркийн машинаас носилк дээр эрэгтэй хүнийг өргөж эмнэлэг рүү оруулсан...Орон дээр гаргаж хэвтүүлээд хүүхэн харааг нь харахад хүүхэн хараа хоёр талд өргөссөн, зүрхний цохилт байхгүй, захад судас тэмтрэгдэхгүй, амьсгалгүй болсон байсан. Гэхдээ хүүрийн хөшилт явагдаагүй байсан. Дээлийг тайлж үзлэг хийхэд зүүн далны орчимд хутгалуулсан шархтай, гадагшаа бага зэрэг цус гарсан дээл нь цоорсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 100-102/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 “2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой 22 цаг болж байхад эмнэлэгийн үүдэнд мотоцикль ачсан портер машин зогсож дотроос нь жолооч болон нэг эмэгтэй хүн бууж эмнэлэг рүү орж ирсэн. Эмэгтэй хүн орж ирсэнээ буцаж гарч явсан сувилагч бид 2 яасан юм бол гээд үүд рүү яваад очиход эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан яасан юм гэж асуухад манай сумын “Улаанаа” гэж дууддаг ******* нь эхнэрийн дүү Оюундалайгийн хамтаар байсан. Тэгээд ******* нь дуудлага өгөх гэсэн юм гэхэд нь яасан гэхэд ухаангүй, ухаан алдсан хүн байна гэхэд сувилагч нь яахаараа ухаан алддаг юм та нар архи ууж зодоон хийсэн юм уу гэж асуусан чинь хажуугаас Оюундалай гэж хүүхэн “хутга булаацалдаж байгаад” гээд дуугүй болж нүүр нь улайгаад худлаа хэлж байгаа хүн шиг надад санагдсан. Г.******* нь машинаас нэг хүн өргөөд гаргаж ирсэн. Тэгэхэд тэр хүн нь ухаангүй ямар ч мэдрэлгүй байсан. Би судасны цохилтыг үзэхэд мэдрэгдэхгүй байсан. Тухайн үед Г.*******, Амгаланбаатар, Оюундалай нар хамт явж байсан. Эмч үзээд тэр хүнийг нас барсан байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 103-106 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “ 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн...22 цаг 00 минутад Г.******* эхнэрийнхээ дүү Оюундалайгийн хамтаар эмнэлэгт орж ирсэн...Г.******* нэг хүн өргөөд гаргаж ирсэн тэр хүн нь ямар ч мэдрэлгүй юм шиг байхаар нь би буцаагаад машиндаа хийчих гэж хэлээд судасны цохилтыг нь үзэхэд ямар цохилт мэдрэгдэхгүй байсан. Тэгээд эмч Ичинхорлоо руу хэлсэн. Машины хажууд сууж байсан хүн манай сумын Амгаланбаатар байсан ба их согтуу байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдааг ирэхэд Амгаланбаатар үлдсэн Г.*******, Оюундалай нар байхгүй байсан. Амгаланбаатар хэлэхдээ талийгаачийг гудамжны үзүүрт хэвтэж байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг/1-р хх-ийн 107-110/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 Миний бие Жаргалант сумын олон нийтийн байцаагчийн ажлыг хийдэг. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгээс асрагч Жаргалдалай Отгоныг бусдад хутгалуулсан байдалтай ирлээ гэхээр нь сумын цагдаагийн хамт эмнэлэг дээр ирэхэд хүлээн авахын орон дээр нэг эрэгтэй хүнийг дээшээ харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Эмч Ичинхорлоо “энэ хүн нас барсан байна, ар нуруунд нь хутгалсан байна, хүнд хутгалуулсан нас барсан байдалтай эмнэлэгт ирлээ хүргэж ирсэн хүмүүс нь үүдэнд сууж байгаа” гэж хэлсэн ба эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Эмнэлэгийн гадаа Амгаланбаатар байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 07 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгээс асрагч Жаргалдалай Отгоныг бусдад хутгалуулсан байдалтай ирлээ гэхээр нь олон нийтийн цагдаа М.Энхболдын хамтаар ирэхэд хүлээн авахын орон дээр нэг эрэгтэй хүнийг дээшээ харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Эмч Ичинхорлоо талийгаачийг “дал нуруунд хутгалуулсан нас барсан байдалтай ирсэн” гэсэн. Хамт явсан хүмүүс нь эмнэлэгийн гадна байгаа гэсэн. Эмнэлэгийн гадаа Амгаланбаатар, мөн машин дээр очиход Г.******* нь нэг эмэгтэй хүнтэй хамт байж байсан. Г.*******оос юу болсон талаар асуухад тэрээр “ би хөдөө хөр гишгэж байгаад сумын төв рүү орж ирсэн чинь сумын дээд талд сумаас 500 метрийн орчим зайд морины уяаны тэнд хүн хэвтэж байсан ба таньдаг хүн байхаар эмнэлэгт хүргэж ирсэн” гэж хэлсэн. Хэргийн хэрэг болсон газрыг хамгаалах зорилгоор Г.*******оор газрыг заалгах гэж явсан.

...Би машиныг нь асаалгаж өрөөндөө дагуулж ороод “за үнэнээ хэл Амгаланбаатар та 2-ын хэн нь хутгалсан бэ” гэхэд... Г.******* “би талийгаачийг хутгалсан талийгаач над руу хоолойг чинь огтлоно гэхээр нь би хутгыг нь булааж аваад хутгалсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 114-117/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 “...энэ хутга манай хутга мөн байна. Учир нь манай хутганы үзүүр бага зэрэг мурийсан байсан болохоор тэрийг нь хараад таньж байна. Би энэ хутгаар цэцгэн толгойтой боолт тайлах гэж байгаад би өөрөө тахийлгасан.

 Г.******* эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Амьдрал тааруухан эхнэр болон өөрөө тогтсон ажилгүй, цөөхөн хэдэн малтай тэр нь манайд байдаг. Зан аашийн хувьд гайгүй хүнтэй маргалдаад уурлаад байдаггүй даруу төлөв зантай архи дарс уугаад байдаггүй.

 Талийгаач манай ангийн хүүхэд сүүлийн үед архи их уудаг болсон. Ямар амьдралтай талаар мэдэхгүй гэх мэдүүлэг./1-р хх-н 118-123/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

...Манайд нэг заазуур үзүүр нь хугарсан шар иштэй жижиг хутга, иш нь хайлсан нэг хутга байдаг. Сүүлийн үед шинээр авсан шар иштэй урт хутга харагдахгүй байгаа. Манайхаас Г.*******, ******* нар нь ямар хутга авч гарсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /1-рхх-ийн 124-128, 129-131/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “ Би өөрийн хүргэн ах *******ийн гэрт хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ******* ахын ямаанаас самнаж байхад 19 цагийн орчим гэгээтэй байхад Шаарав, Амгаланбаатар, 2 мотоцикльтой ирсэн. Тэр үед Шаарав мотоцикль барьж ирсэн тэгээд Сайнжаргал ахынд *******, Сайнжаргал ах, эхнэр Энхбаярын хамт, Шаарав, Амгаа нар орсон. Энхбаяр гарч ирэхдээ “Шаарав Амгаа нар нэг шил архи, нэг шил архины талтай ирсэн байна” гэсэн...ойролцоогоор 21 цагийн орчим нар жаргаж байхад Сайнжаргал ахынхаас Амгаа, *******, Шаарав нар гарч ирээд ******* ахын машинтай Амгаа, Шаарав ******* ах нар явцгаасан. Тэр 3 яваад нам газар луу буугаад зогсож байгаа харагдсан... Тугал уяж дуусаад гэрт орох гээд явж байхад ******* ах ирээд намайг дуудаж машиндаа суулгасан ба машинд ороход Амгаа Шаарав нар байсан, Амгаа ах согтуу, Шаарав хөдөлгөөнгүй урд суудал дээр, ******* ах жолооны ард сууж байсан. ******* ах надад “ ах нь хүн хутгалчихлаа, миний дүү суучих, ах нь хүн алчих шиг боллоо” гэж хэлээд суулгасан. Би машины кабины хойд талд суусан Тэгээд шууд сумын төв рүү явсан, явж байх замдаа “Амгаа Шааравыг гудамжны өнцөгөөс ийм байдалтай олдсон гэж хэлээрэй” гэж байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд машинаас Шааравыг буулгахад нас барсан байсан. Эмнэлэг дээр ирсэний дараа ******* ах надад “ Шаарав өөрөө эхлээд хутга гаргаад над руу дайрахаар нь би хутгыг нь булааж авсан хутгалчих шиг боллоо” гэж хэлсэн гэх мэдүүлэг./1-р хх-н 134-135, 138-139/,

 ...Г.******* ах надад хэлэхдээ “Шаарав намайг архиар шахаад дайраад байхаар нь уухгүй гэхэд улаан хоолойг чинь огтлоно шүү гээд хутга гаргаад ирэхээр нь булааж аваад суудлынхаа ард хийх гэхэд түүнийг хутгалчихлаа энэ хүнийг яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна ахтайгаа хамт яв” гэсэн. Намайг машинд суухад талийгаач доошоо тонгойсон, Амгаа Шааравыг түшиж суусан байсан...Ямар хутгаар хутгалсаныг мэдээгүй....Амгаа нь дахин дахин “машинаа зогсоо үгээ нэгтгэж хэлэх хэрэгтэй” гээд байсан. ******* ах юу гэж хэлэх юм гэхэд Амгаа нь “цагаан толгойд / оршуулганы газар байгаа юм/ хаяад тэнд нь хувцсыг нь тайлаад шатаачихаад ирэе эсвэл сумын дээд талд хэвтэж байна гэж хэлэе” гээд байсан... Г.******* ах халамжтай янз бүрийн зан авир байхгүй архи нэг их уугаад байдаггүй. Хүнтэй маргалдаж хэрүүл маргаан хийдэггүй. Эхнэр хүүхэддээ халамжтай сайн эцэг хүн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 137-144/

Арван найман насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

“...Намайг мал дээр байхад ******* ахын машин урагшаа нэлээн явж байгаад зогсож нэлээн байж байгаад буцаад Сайнжаргал ахын гадаа ирээд Оюундалай эгчийг суулгаад сумын төв явдаг зам руу явсан... би махыг хутгаар идсэн...үзүүр нь бага зэрэг далийсан хутга байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-155/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дэлгүүртээ байсан. Тухайн өдөр *******, нар “Амуу” нэртэй 0,5 литрийн архи 4-н шилийг авна гэхэд 3-н шил, “Эзэн чингис” нэртэй 0,75 литрийн багтаамжтай архи аваад гарсан. Архины мөнгийг ******* өгсөн ба дахиж орж ирээгүй гэх мэдүүлэг. 1-р хх-ийн 148-149/,

 Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Талийгаач Д.Отгон 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө манайд хоноод явсан. Зардлын мөнгө гээд 200 гр ноолуур аваад явсан гэх мэдүүлэг./1-р хх-ийн 159-160/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10-11 цагийн үед талийгаач ******* манайд ирж аймгаас ирээд хэд хоночихлоо гээд надтай золгосон.Тэгээд байж байгаад намайг Цээрэгзэн гэх айлд очоод ирэх үү гээд мотоцикльтой явж ирээд сумын төвөөс 3 шил “Амуу” нэртэй 0,5 литрийн архи аваад Сайнжаргалын очихоор явсан. Тэднийд Энхбаяр, Г.******* нар байсан. Талийгаач Отгонтой ******* маргалдаад нэг мэдэхэд талийгаач намайг хутгалчихлаа гэж байсан би *******ийг яаж байгаа юм гэж хэлсэн тэгэхэд талийгаач миний гар дээр хэвтэж байсан би их согтуу байсан учир юу болсоныг мэдэхгүй байна. Би их согтуу байсан тул юу болсон талаар мэдэхгүй. Өглөө эрүүлжүүлэхэд унтаж байгаад сэрсэн. Намайг *******ийн машинд суучихсан ухаан ороход талийгаач Отгон нь намайг хутгалчихлаа гээд “*******ид хандан чи яаж байгаа юм гэж хэлсэн” тэгэхэд нь би чи эмнэлэг ор гэж хэлээд талийгаачийг тэврээд сууж байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-204/,

....Талийгаач бид 2 Цээрэгзэнгийнхээс 200 г ноолуур аваад замдаа 14 цагийн орчим Сайнжаргалын гэрээр дайраад ороход гэрт нь Алтансүх ганцаараа байсан Сайнжаргал сум явсан байсан...Тэгээд бид 2 сумын төв орж ноолуураа тушаачихаад явж байгаад *******ийн хашааны урд талд Сайнжаргалтай тааралдаж уулзсан. Сайнжаргал нэлээд согтуу *******ийн машинд суугаад гэр лүүгээ гарах гэж байсан...Талийгаач хэлэхдээ “Сайнжаргалаас 500 г ноолуур гуйсан чинь ав гэлээ араас нь хоёулаа явья” гээд явахаар болсон. Ноолуур тушаасан мөнгөөрөө 4 шил архи авсан. Замдаа 2 шил “Амуу буудай” архийг уусан би мотоциклио барьж чадахгүй байсан чинь талийгаач барьж явсан, Сайнжаргалынд очоод гэрт юу болсон архи уусанаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь ******* машинаа барьсан түүний наана талийгаач суусан би хаалган талд нь суусан байдалтай явж байсан. Тэгтэл талийгаач “******* намайг хутгалчихлаа” гэсэн. Талийгаач нь миний зүүн гарыг налсан би хурдан сумын төв яв гэхэд ******* машинаа асаагаад сумын төв явж байсан....Талийгаач миний зүүн гар дээр толгойгоо тавьсан тэгтэл толгой нь цэв хүйтэн хөдлөхгүй байсан тэгэхэд би талийгаачийг нас барчихлаа гэж бодсон.....Сайнжаргалын гэрт ороход ширээн дээр түмпэнд ганцхан ууцны яс чанаад тавьсан тэрнээс талийгаач бид 2 амсаад гарсан хутга нь худалдаанд байдаг шар иштэй төө гаран урттай хутга байсан шиг санагдаж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 207-210/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргасан магадлагаанд:

“1. Сэжигтэн Г.******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй болно.

2. Сэтгэцийн хувьд ямар өвчингүй тул болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

3. Сэжигтэн Г.******* нь сэтгэцийн хувьд эрүүл гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан.

 4. Одоогийн байдлаар сэжигтэн Г.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

 5. Сэжигтэн нь гэмт хэрэг үйлдэх сэтгэцийн хувьд болсон хэргийн үйлдэл явдлыг цаг хугацаа орон зайн баримжаатай дэс дараалан санаж ярьж байгаа учраас хэрэг хариуцах чадвартай болно” гэх дүгнэлт /1-р хх-н 224-226/,

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 067 дугаартай шинжээчийн

 “1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч *******ы хэрэг гарах үед өмсөж байсан гэх ногоон өнгийн дээл, цэнхэр өнгийн цамц, саарал өнгийн майк, ханцуйгүй урдуураа товчтой ноосондуу материалаар хийгдсэн цамц нь зүсэгдсэн урагдалттай байна.

 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд үүссэн зүсэгдсэн урагдалт нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Эдгээр зүсэгдсэн урагдалт нь хутганы үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно.

 3. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн ноосон материалтай ханцуйгүй цамц болон ногоон өнгийн дээлэнд үүссэн 2 см хэмжээтэй зүсэгдсэн урагдалт нь нэг удаагийн хурц иртэй үйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно.

 4. 2017 оны 07 дүгээр сарын 17-ны өдөр дээрх хувцаснуудад үзлэг хийхэд саарал өнгийн майк болон хөх өнгийн босоо захтай ханцуйтай цамцанд үүссэн 4х2,5 см, 4,5х1,5 см тус тусын хэмжээтэй зүсэж огтолсон урагдалт нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч цагдаагийн дэслэгч О.Даваасүрэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4114 тоот дугаарт дүгнэлтэд биологийн шинжилгээ хийх явцдаа үүсгэгдсэн гэмтэл байна. Энэ гэмтэл нь зах ирмэг жигд бус, нэг бүхэл хэсгийг үүсгэхгүй байгаа нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн ноосон материалтай ханцуйгүй цамц болон ногоон өнгийн дээлэнд үүссэн 2 см хэмжээтэй зүсэгдсэн урагдалтууд нь шинжилгээнд хүргүүлсэн хэргийн газраас хураан авсан хутганы үйлчлэлээр үүсгэгдсэн байж болно” гэх дүгнэлт/1-р хх-н 237-239/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 240-243/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4113 дугаартай шинжээчийн

“1. Шинжилгээнд ирүүлсэн Батсүхийн Отгоны гэж хаягласан цусанд 3,3 промилли, ******* *******ийн гэж хаягласан цусанд 1,1 промилли, Дамбын Амгаланбаатарын гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй болно.

2. Цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын “хөнгөн” зэрэгт хамаарна.

3. Цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын “их” зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 6-7/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1414 дугаартай шинжээчийн

“1.Талийгаач *******, Г.*******, нарын биеэс авсан цус шинжилгээнд тэнцэж байна. Г.*******, нарын цус 0 ангиллын бүлгийн харьяалалтай байна.

 2. Хэргийн газраас хураан авсан хутганы ажлын хэсэгт цус илэрсэн. Уг цус нь AB/IY/ бүлгийн харьяалалтай ба талийгаач *******ы цустай бүлгийн харьяаллын хувьд тохирч байна.

            3. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач *******ы өмсөж явсан гэх ногоон өнгийн дээл, цэнхэр хөх өнгийн цамц, саарал өнгийн майк, ханцуйгүй урдуураа товчтой ноосондуу материалаар хийгдсэн цамц зэрэгт цус илэрсэн. Уг цус нь AB/IY бүлгийн харьяалалтай ба талийгаач *******ы цустай бүлгийн харьяаллын хувьд тохирч байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 8-9/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2449 дугаартай шинжээчийн

 “1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгээс 2 ширхэг гарын мөр илрүүлж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.

 2. Уг хутганы ажлын хэсгээс илрүүлж бэхжүүлсэн ширхэг гарын мөр адитгалын шинжилгээний шаардлага хангахүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 10-11/, гэрэл зургийн үзүүлэлт 2-р хх-ийн 12/,

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар шинжээчийн

 “1.Талийгаач *******ы биед зүүн далны дотор дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, нуруу, баруун дал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн далны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, харин нуруу, баруун дал, хэвлийн зулгаралтууд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл болно.

 2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн зулгаралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 4. Талийгаач нь цээжний хөндүүрүү нэвтэрч зүүн уушигны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нас баржээ.

 5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

 6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй тул энэ асуултад хариулах боломжгүй.

 7. Талийгаачийн биед бусадтай өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

 8. Талийгаач нь уг цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас барсан” гэх дүгнэлт /2-р хх-ийн 23-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 630 дугаар шинжээчийн

 “1. Талийгаач *******ы цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн цус алдалт /1700 мл/, зүүн уушигны уналт, нуруу, баруун дал, хэвлийд хуучин зулгаралт гэмтэл учиржээ. Цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, нуруу баруун дал, хэвлийн хуучин зулгаралтууд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл болно.

 2. Дээрх цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх цээжний зүүн хөндийн цус алдалт /1700 мл/, зүүн уушигны уналт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд” зэрэгт хамаарна.

 4. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч зүүн уушиг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдлаас нас баржээ.

 5. Талийгаачид элэгний хатуурал архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно.

 6. Талийгаачийн биед бусадтай өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

 7. Уг гэмтлийг авсан даруйд тодорхой хугацаанд амьд байх боломжтой ба гэмтсэнээс хойш ямар цаг хугацаанд амьд байсныг нарийвчлан тогтоох боломжгүй.

 8. Талийгаач эмнэлэгийн яаралтай нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй.

 9. Урьд гаргасан 26 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн 34-38/,

Хохирогч нарын өмгөөлөгч Д.Мэндээ шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судуулав.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 5-7/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 12-14/, хүний биед үзлэг хийсэн тогтоол /1-р хх-ийн 56/, хохирлын баримт /2-р хх-ийн 140-149/,

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

...гаар хэргийн талаар сайн тодруулахыг хүсэж байна. Талийгаач *******ыг манай гэрийнхэн Шаарав гэж дууддаг байсан. Бидний хувьд одоогоор тооцоог эцэслэн гаргаж яадаагүй байна гэх мэдүүлэг.../1-р хх-ийн 97-98/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 “2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой 22 цаг болж байхад эмнэлэгийн үүдэнд мотоцикль ачсан портер машин зогсож дотроос нь жолооч болон нэг эмэгтэй хүн бууж эмнэлэг рүү орж ирсэн. Эмэгтэй хүн орж ирсэнээ буцаж гарч явсан сувилагч бид 2 яасан юм бол гээд үүд рүү яваад очиход эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан яасан юм гэж асуухад манай сумын “Улаанаа” гэж дууддаг ******* нь эхнэрийн дүү Оюундалайгийн хамтаар байсан. Тэгээд ******* нь дуудлага өгөх гэсэн юм гэхэд нь яасан гэхэд ухаангүй, ухаан алдсан хүн байна гэхэд сувилагч нь яахаараа ухаан алддаг юм та нар архи ууж зодоон хийсэн юм уу гэж асуусан чинь хажуугаас Оюундалай гэж хүүхэн “хутга булаацалдаж байгаад” гээд дуугүй болж нүүр нь улайгаад худлаа хэлж байгаа хүн шиг надад санагдсан. Г.******* нь машинаас нэг хүн өргөөд гаргаж ирсэн. Тэгэхэд тэр хүн нь ухаангүй ямар ч мэдрэлгүй байсан. Би судасны цохилтыг үзэхэд мэдрэгдэхгүй байсан. Тухайн үед Г.*******, Амгаланбаатар, Оюундалай нар хамт явж байсан. Эмч үзээд тэр хүнийг нас барсан байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 103-106 /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “ 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн...22 цаг 00 минутад Г.******* эхнэрийнхээ дүү Оюундалайгийн хамтаар эмнэлэгт орж ирсэн...Г.******* нэг хүн өргөөд гаргаж ирсэн тэр хүн нь ямар ч мэдрэлгүй юм шиг байхаар нь би буцаагаад машиндаа хийчих гэж хэлээд судасны цохилтыг нь үзэхэд ямар цохилт мэдрэгдэхгүй байсан. Тэгээд эмч Ичинхорлоо руу хэлсэн. Машины хажууд сууж байсан хүн манай сумын Амгаланбаатар байсан ба их согтуу байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдааг ирэхэд Амгаланбаатар үлдсэн Г.*******, Оюундалай нар байхгүй байсан. Амгаланбаатар хэлэхдээ талийгаачийг гудамжны үзүүрт хэвтэж байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг/1-р хх-ийн 107-110/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие Жаргалант сумын олон нийтийн байцаагчийн ажлыг хийдэг. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгээс асрагч Жаргалдалай Отгоныг бусдад хутгалуулсан байдалтай ирлээ гэхээр нь сумын цагдаагийн хамт эмнэлэг дээр ирэхэд хүлээн авахын орон дээр нэг эрэгтэй хүнийг дээшээ харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Эмч Ичинхорлоо “энэ хүн нас барсан байна, ар нуруунд нь хутгалсан байна, хүнд хутгалуулсан нас барсан байдалтай эмнэлэгт ирлээ хүргэж ирсэн хүмүүс нь үүдэнд сууж байгаа” гэхэд эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Эмнэлэгийн гадаа Амгаланбаатар байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 07 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгээс асрагч Жаргалдалай Отгоныг бусдад хутгалуулсан байдалтай ирлээ гэхээр нь олон нийтийн цагдаа М.Энхболдын хамтаар ирэхэд хүлээн авахын орон дээр нэг эрэгтэй хүнийг дээшээ харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Эмч Ичинхорлоо талийгаачийг “дал нуруунд хутгалуулсан нас барсан байдалтай ирсэн” гэсэн. Хамт явсан хүмүүс нь эмнэлэгийн гадна байгаа гэсэн. Эмнэлэгийн гадаа Амгаланбаатар, мөн машин дээр очиход Г.******* нь нэг эмэгтэй хүнтэй хамт байж байсан. Г.*******оос юу болсон талаар асуухад тэрээр “би хөдөө хөр гишгэж байгаад сумын төв рүү орж ирсэн чинь сумын дээд талд сумаас 500 метрийн орчим зайд морины уяаны тэнд хүн хэвтэж байсан ба таньдаг хүн байхаар эмнэлэгт хүргэж ирсэн” гэж хэлсэн. Хэрэг болсон газрыг хамгаалах зорилгоор Г.*******оор газрыг заалгах гэж явсан.

...Би машиныг нь асаалгаж өрөөндөө дагуулж ороод “за үнэнээ хэл Амгаланбаатар та 2-ын хэн нь хутгалсан бэ” гэхэд... Г.******* “би талийгаачийг хутгалсан талийгаач над руу хоолойг чинь огтлоно гэхээр нь би хутгыг нь булааж аваад хутгалсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 114-117/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 “...энэ хутга манай хутга мөн байна. Учир нь манай хутганы үзүүр бага зэрэг мурийсан байсан болохоор тэрийг нь хараад таньж байна. Би энэ хутгаар цэцгэн толгойтой боолт тайлах гэж байгаад би өөрөө тахийлгасан.

Г.******* эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Амьдрал тааруухан эхнэр болон өөрөө тогтсон ажилгүй, цөөхөн хэдэн малтай тэр нь манайд байдаг. Зан аашийн хувьд гайгүй хүнтэй маргалдаад уурлаад байдаггүй даруу төлөв зантай архи дарс уугаад байдаггүй.

Талийгаач манай ангийн хүүхэд сүүлийн үед архи их уудаг болсон. Ямар амьдралтай талаар мэдэхгүй гэх мэдүүлэг./1-р хх-н 118-123/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

...Манайд нэг заазуур үзүүр нь хугарсан шар иштэй жижиг хутга, иш нь хайлсан нэг хутга байдаг. Сүүлийн үед шинээр авсан шар иштэй урт хутга харагдахгүй байгаа. Манайхаас Г.*******, ******* нар нь ямар хутга авч гарсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /1-рхх-ийн 124-128, 129-131/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би өөрийн хүргэн ах *******ийн гэрт хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ******* ахын ямаанаас самнаж байхад 19 цагийн орчим гэгээтэй байхад Шаарав, Амгаланбаатар, 2 мотоцикльтой ирсэн. Тэр үед Шаарав мотоцикль барьж ирсэн тэгээд Сайнжаргал ахынд *******, Сайнжаргал ах, эхнэр Энхбаярын хамт, Шаарав, Амгаа нар орсон. Энхбаяр гарч ирэхдээ “Шаарав Амгаа нар нэг шил архи, нэг шил архины талтай ирсэн байна” гэсэн...ойролцоогоор 21 цагийн орчим нар жаргаж байхад Сайнжаргал ахынхаас Амгаа, *******, Шаарав нар гарч ирээд ******* ахын машинтай Амгаа, Шаарав ******* ах нар явцгаасан. Тэр 3 яваад нам газар луу буугаад зогсож байгаа харагдсан... Тугал уяж дуусаад гэрт орох гээд явж байхад ******* ах ирээд намайг дуудаж машиндаа суулгасан ба машинд Амгаа Шаарав нар байсан, Амгаа ах согтуу, Шаарав хөдөлгөөнгүй урд суудал дээр, ******* ах жолооны ард сууж байсан. ******* ах надад “ ах нь хүн хутгалчихлаа, миний дүү суучих, ах нь хүн алчих шиг боллоо” гэж хэлээд суулгасан. Би машины кабины хойд талд суусан Тэгээд шууд сумын төв рүү явсан, явж байх замдаа “Амгаа Шааравыг гудамжны өнцөгөөс ийм байдалтай олдсон гэж хэлээрэй” гэж байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд машинаас Шааравыг буулгахад нас барсан байсан. Эмнэлэг дээр ирсэний дараа ******* ах надад “ Шаарав өөрөө эхлээд хутга гаргаад над руу дайрахаар нь би хутгыг нь булааж авсан хутгалчих шиг боллоо” гэж хэлсэн гэх мэдүүлэг./1-р хх-н 134-135, 138-139/,

...Г.******* ах надад хэлэхдээ “Шаарав намайг архиар шахаад дайраад байхаар нь уухгүй гэхэд улаан хоолойг чинь огтлоно шүү гээд хутга гаргаад ирэхээр нь булааж аваад суудлынхаа ард хийх гэхэд түүнийг хутгалчихлаа энэ хүнийг яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна ахтайгаа хамт яв” гэсэн. Намайг машинд суухад талийгаач доошоо тонгойсон, Амгаа Шааравыг түшиж суусан байсан...Ямар хутгаар хутгалсаныг мэдээгүй....Амгаа нь дахин дахин “машинаа зогсоо үгээ нэгтгэж хэлэх хэрэгтэй” гээд байсан. ******* ах юу гэж хэлэх юм гэхэд “Амгаа нь цагаан толгойд / оршуулганы газар байгаа юм/ хаяад тэнд нь хувцсыг нь тайлаад шатаачихаад ирэе эсвэл сумын дээд талд хэвтэж байна гэж хэлэе” гээд байсан... Г.******* ах халамжтай янз бүрийн зан авир байхгүй архи нэг их уугаад байдаггүй. Хүнтэй маргалдаж хэрүүл маргаан хийдэггүй. Эхнэр хүүхэддээ халамжтай сайн эцэг хүн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 137-144/

Цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримт:

Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 77 дугаар албан бичиг /2-р хх-ийн 95/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 103/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 104/, эхнэр н болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 105-106/, урьд ял шалгах хуудас/2-р хх-ийн 116/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 122/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 6 хуудас нотлох баримт,          

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой “хүнд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлагаар би 22 цаг 05 минутад эмнэлэг дээр ирэхэд хүн байхгүй байсан ба сувилагчаас хүн хаана байгаа юм бэ гэхэд “машин дотор байгаа, орж ирэхгүй байна” гэж хэлээд сувилагч байж байсан. Тэгээд эмнэлэгийн гадаа цэнхэр өнгийн портер маркийн машинаас носилк дээр эрэгтэй хүнийг өргөж эмнэлэг рүү оруулсан...Орон дээр гаргаж хэвтүүлээд хүүхэн харааг нь харахад хүүхэн хараа хоёр талд өргөссөн, зүрхний цохилт байхгүй, захад судас тэмтрэгдэхгүй, амьсгалгүй болсон байсан. Гэхдээ хүүрийн хөшилт явагдаагүй байсан. Дээлийг тайлж үзлэг хийхэд зүүн далны орчимд хутгалуулсан шархтай, гадагшаа бага зэрэг цус гарсан дээл нь цоорсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 100-102/,

гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой 22 цаг болж байхад эмнэлэгийн үүдэнд мотоцикль ачсан портер машин зогсож дотроос нь жолооч болон нэг эмэгтэй хүн бууж эмнэлэг рүү орж ирсэн. Эмэгтэй хүн орж ирсэнээ буцаж гарч явсан сувилагч бид 2 яасан юм бол гээд үүд рүү яваад очиход эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан яасан юм гэж асуухад манай сумын “Улаанаа” гэж дууддаг ******* нь эхнэрийн дүү Оюундалайгийн хамтаар байсан. Тэгээд ******* нь дуудлага өгөх гэсэн юм гэхэд нь яасан гэхэд ухаангүй, ухаан алдсан хүн байна гэхэд сувилагч нь яахаараа ухаан алддаг юм та нар архи ууж зодоон хийсэн юм уу гэж асуусан чинь хажуугаас Оюундалай гэж хүүхэн “хутга булаацалдаж байгаад” гээд дуугүй болж нүүр нь улайгаад худлаа хэлж байгаа хүн шиг надад санагдсан. Г.******* нь машинаас нэг хүн өргөөд гаргаж ирсэн. Тэгэхэд тэр хүн нь ухаангүй ямар ч мэдрэлгүй байсан. Би судасны цохилтыг үзэхэд мэдрэгдэхгүй байсан. Тухайн үед Г.*******, Амгаланбаатар, Оюундалай нар хамт явж байсан. Эмч үзээд тэр хүнийг нас барсан байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг./1-р хх-ийн 103-106 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“ 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн...22 цаг 00 минутад Г.******* эхнэрийнхээ дүү Оюундалайгийн хамтаар эмнэлэгт орж ирсэн...Г.******* нэг хүн өргөөд гаргаж ирсэн тэр хүн нь ямар ч мэдрэлгүй юм шиг байхаар нь би буцаагаад машиндаа хийчих гэж хэлээд судасны цохилтыг нь үзэхэд ямар цохилт мэдрэгдэхгүй байсан. Тэгээд эмч Ичинхорлоо руу хэлсэн. Машины хажууд сууж байсан хүн манай сумын Амгаланбаатар байсан ба их согтуу байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдааг ирэхэд Амгаланбаатар үлдсэн Г.*******, Оюундалай нар байхгүй байсан. Амгаланбаатар хэлэхдээ “талийгаачийг гудамжны үзүүрт хэвтэж байсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-110/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний бие Жаргалант сумын олон нийтийн байцаагчийн ажлыг хийдэг. 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгээс асрагч Жаргалдалай Отгоныг бусдад хутгалуулсан байдалтай ирлээ гэхээр нь сумын цагдаагийн хамт эмнэлэг дээр ирэхэд хүлээн авахын орон дээр нэг эрэгтэй хүнийг дээшээ харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Эмч Ичинхорлоо “энэ хүн нас барсан байна, ар нуруунд нь хутгалсан байна хүнийг хүнд хутгалуулсан нас барсан байдалтай эмнэлэгт ирлээ хүргэж ирсэн хүмүүс нь үүдэнд сууж байгаа” гэхэд эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Эмнэлэгийн гадаа Амгаланбаатар байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 07 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгээс асрагч Жаргалдалай Отгоныг бусдад хутгалуулсан байдалтай ирлээ гэхээр нь олон нийтийн цагдаа М.Энхболдын хамтаар ирэхэд хүлээн авахын орон дээр нэг эрэгтэй хүнийг дээшээ харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Эмч Ичинхорлоо талийгаачийг “дал нуруунд хутгалуулсан нас барсан байдалтай ирсэн” гэсэн. Хамт явсан хүмүүс нь эмнэлэгийн гадна байгаа гэсэн. Эмнэлэгийн гадаа Амгаланбаатар, мөн машин дээр очиход Г.******* нь нэг эмэгтэй хүнтэй хамт байж байсан. Г.*******оос юу болсон талаар асуухад тэрээр “ би хөдөө хөр гишгэж байгаад сумын төв рүү орж ирсэн чинь сумын дээд талд сумаас 500 метрийн орчим зайд морины уяаны тэнд хүн хэвтэж байсан ба таньдаг хүн байхаар эмнэлэгт хүргэж ирсэн” гэж хэлсэн. Хэргийн хэрэг болсон газрыг хамгаалах зорилгоор Г.*******оор газрыг заалгах гэж явсан.

...Би машиныг нь асаалгаж өрөөндөө дагуулж ороод “за үнэнээ хэл Амгаланбаатар та 2-ын хэн нь хутгалсан бэ” гэхэд Г.******* “би талийгаачийг хутгалсан талийгаач над руу хоолойг чинь огтлоно гэхээр нь би хутгыг нь булааж аваад хутгалсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 114-117/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

“...энэ хутга манай хутга мөн байна. Учир нь манай хутганы үзүүр бага зэрэг мурийсан байсан болохоор тэрийг нь хараад таньж байна. Би энэ хутгаар цэцгэн толгойтой боолт тайлах гэж байгаад би өөрөө тахийлгасан.

Г.******* эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Амьдрал тааруухан эхнэр болон өөрөө тогтсон ажилгүй, цөөхөн хэдэн малтай тэр нь манайд байдаг. Зан аашийн хувьд гайгүй хүнтэй маргалдаад уурлаад байдаггүй даруу төлөв зантай архи дарс уугаад байдаггүй.

Талийгаач манай ангийн хүүхэд сүүлийн үед архи их уудаг болсон. Ямар амьдралтай талаар мэдэхгүй гэх мэдүүлэг./1-р хх-н 118-123/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 ...Манайд нэг заазуур үзүүр нь хугарсан шар иштэй жижиг хутга, иш нь хайлсан нэг хутга байдаг. Сүүлийн үед шинээр авсан шар иштэй урт хутга харагдахгүй байгаа. Манайхаас Г.*******, ******* нар нь ямар хутга авч гарсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /1-рхх-ийн 124-128, 129-131/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 Би өөрийн хүргэн ах *******ийн гэрт хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ******* ахын ямаанаас самнаж байхад 19 цагийн орчим гэгээтэй байхад Шаарав, Амгаланбаатар, 2 мотоцикльтой ирсэн. Тэр үед Шаарав мотоцикль барьж ирсэн тэгээд Сайнжаргал ахынд *******, Сайнжаргал ах, эхнэр Энхбаярын хамт, Шаарав, Амгаа нар орсон. Энхбаяр гарч ирэхдээ “Шаарав Амгаа нар нэг шил архи, нэг шил архины талтай ирсэн байна” гэсэн...ойролцоогоор 21 цагийн орчим нар жаргаж байхад Сайнжаргал ахынхаас Амгаа, *******, Шаарав нар гарч ирээд ******* ахын машинтай Амгаа, Шаарав ******* ах нар явцгаасан. Тэр 3 яваад нам газар луу буугаад зогсож байгаа харагдсан... Тугал уяж дуусаад гэрт орох гээд явж байхад ******* ах ирээд намайг дуудаж машиндаа суулгасан ба машинд Амгаа Шаарав нар байсан, Амгаа ах согтуу, Шаарав хөдөлгөөнгүй урд суудал дээр, ******* ах жолооны ард сууж байсан. ******* ах надад “ ах нь хүн хутгалчихлаа, миний дүү суучих, ах нь хүн алчих шиг боллоо” гэж хэлээд суулгасан. Би машины кабины хойд талд суусан Тэгээд шууд сумын төв рүү явсан, явж байх замдаа “Амгаа Шааравыг гудамжны өнцөгөөс ийм байдалтай олдсон гэж хэлээрэй” гэж байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд машинаас Шааравыг буулгахад нас барсан байсан. Эмнэлэг дээр ирсэний дараа ******* ах надад “ Шаарав өөрөө эхлээд хутга гаргаад над руу дайрахаар нь би хутгыг нь булааж авсан хутгалчих шиг боллоо” гэж хэлсэн гэх мэдүүлэг./1-р хх-н 134-135, 138-139/,

 ...Г.******* ах надад хэлэхдээ “Шаарав намайг архиар шахаад дайраад байхаар нь уухгүй гэхэд улаан хоолойг чинь огтлоно шүү гээд хутга гаргаад ирэхээр нь булааж аваад суудлынхаа ард хийх гэхэд түүнийг хутгалчихлаа энэ хүнийг яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна ахтайгаа хамт яв” гэсэн. Намайг машинд суухад талийгаач доошоо тонгойсон, Амгаа Шааравыг түшиж суусан байсан...Ямар хутгаар хутгалсаныг мэдээгүй....Амгаа нь дахин дахин “машинаа зогсоо үгээ нэгтгэж хэлэх хэрэгтэй” гээд байсан. ******* ах юу гэж хэлэх юм гэхэд Амгаа нь “цагаан толгойд / оршуулганы газар байгаа юм/ хаяад тэнд нь хувцсыг нь тайлаад шатаачихаад ирэе эсвэл сумын дээд талд хэвтэж байна гэж хэлэе” гээд байсан... Г.******* ах халамжтай янз бүрийн зан авир байхгүй архи нэг их уугаад байдаггүй. Хүнтэй маргалдаж хэрүүл маргаан хийдэггүй. Эхнэр хүүхэддээ халамжтай сайн эцэг хүн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 137-144/

 Арван найман насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 “...Намайг мал дээр байхад ******* ахын машин урагшаа нэлээн явж байгаад зогсож нэлээн байж байгаад буцаад Сайнжаргал ахын гадаа ирээд Оюундалай эгчийг суулгаад сумын төв явдаг зам руу явсан... би махыг хутгаар идсэн...үзүүр нь бага зэрэг далийсан хутга байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 150-155/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дэлгүүртээ байсан. Тухайн өдөр *******, нар “Амуу буудай” нэртэй 0,5 литрийн архи 4-н шилийг авна гэхэд 3-н шил, “Эзэн чингис” нэртэй 0,75 литрийн багтаамжтай архи аваад гарсан. Архины мөнгийг ******* өгсөн ба дахиж орж ирээгүй гэх мэдүүлэг. 1-р хх-ийн 148-149/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Талийгаач Д.Отгон 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өглөө манайд хоноод явсан. Зардлын мөнгө гээд 200 гр ноолуур аваад явсан гэх мэдүүлэг./1-р хх-ийн 159-160/,

Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний хувьд анх мэдүүлэг өгч байхад сандарсан айсан болохоор зарим хэлж ярих зүйлээ хэлээгүй өнгөрсөн байх тул өөрийнхөө ахуй амьдрал болон тухайн хэрэг гараад эмнэлэг дээр болсон асуудлын талаар би тодруулан ярих гэсэн юм. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад манай дүү Оюундалай нь залгаад “эмнэлэг дээр хурдан хүрээд ирээч ******* ах цагдаад баригдчихлаа” гэхлээр би эмнэлэг рүү явж байх замд буюу цагдаагийн байрны урд талын засмал зам дээр Амгаланбаатар гэгч нь явж байгаад миний өөдөөс хүрч ирээд “гудамжны эхнээс олсон зам дээр хэвтэж байсан гэж хэлээрэй” гээд байсан би тэгэхэд нь “юу яриад байгаа юм юу болчихоод байгаа юм” гэхэд Амгаланбаатар нь “юу ч болоогүй гэхдээ үгээ нэгтгээрэй” гээд байсан. Амгаланбаатараас архи үнэртэж байсан бас согтуу байсан. Би юу болоод яачихаад байгаа юм гэж хэлчихээд цааш эмнэлэг рүү гүйгээд очиход манай дүү эмнэлэгийн гадаа ганцаараа байсан манай нөхөр байхгүй байсан. Би юу болсон гэхэд Оюундалай нь “би хонь эргүүлэхээр явсан байсан чинь ******* ах машинтайгаа урагшаа явсан тэгээд эргээд хурдтай ирээд намайг дуудаж миний дүү хурдан суугаарай гээд ахыг нь айл руу явахгүй гэхэд яв гээд хутга гаргаж ирээд хоолойг чинь огглоно гээд байхаар нь хутгыг нь үзүүртэй талаас нь барьж аваад суудлынхаа араар хийх гэсэн чинь ийм юм болчихлоо” гэж хэлсэн гэсэн, тэгээд сумын төв явахад Амгаланбаатар нь “одоо зогс одоо зогс” гэж хэлж олон удаа зогсоож байсан гээд Амгаланбаатар нь талийгаачийг “цагаан толгой дээр аваачаад хаячихая / энэ нь манай тэнд байдаг оршуулгын газар байгаа юм/ гээд тэнд нь хувцсыг нь шатаая гэж хэлээд аль эсвэл гудамжны үзүүрт хэвтэж байсан гээд хэлье гэж байсан” талаар ярьсан. Бас өөрийнхөө ахуй амьдралын талаар хэлэхэд нөхөр бид 2 хоёулаа ажилгүй өрхийн тогтмол орлого байхгүй банкны зээлтэй талаараа хэлэх гэсэн юм. Мөн манай нөхөрт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэх гэсэн юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-185/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний хувьд үйлдсэн хэргийнх нь талаар мэдэхгүй учир хэлж ярих зүйл алга. Харин ахынхаа ахуй амьдрал зан байдлын талаар мэдүүлэг өгье. Би эцэг эхээс 9-лээ би айлын хамгийн бага бөгөөд би дээрээ 3 ахтай түүний нэг нь Г.******* ах байгаа юм. Миний ахын ахуй амьдралын талаар манай ах эгч нар тодорхой хэлж ярьсан байх гэж бодож байна. Би ахынхаа зан аашийн талаар хэлэхэд дуу цөөнтэй шударга зантай ер нь бол ах нь тэгнэ ингэнэ гэсэн бол яг тэр хэлсэн үгэндээ байдаг бөгөөд хувьд өөрөө амьдрал тааруу мөртлөө ганц дүүгийнхээ хүүхдийн төлбөрт нь мөнгө олж өгөхгүй бол болохгүй гээд малчны зээл авч манай охины төлбөр болох 350,000 төгрөгийг төлж өгч байсан. Ер нь бол ах дүү гэр бүл, төрөл садангийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 190-191/,

...2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой 22-23 цагийн хооронд утсаар залгаж ярьсан нь үнэн. Учир нь манай эгч Нарангэрэл нь над руу залгаад уйлаад байсан би учрыг нь ойлгоогүй бөгөөд манай эгч “Улаанаа” гэж яриад уйлаад байсан. Манай ах *******ийг Улаанаа гэж бид нар дууддаг юм. Тэгээд би яасан юм гэж асуухад эгч Нарангэрэл нь “******* болон ******* нар нь хамт явж байгаад нэг юм болсон” гээд байсан би сайн ойлгохгүй байж байгаад утас нь тасраад хүн амьтангаас асуух гэхэд хамгийн түрүүнд манай хуучин нөхөр санаанд орж 89008565 гэсэн дугаарлуу залгаж “*******, ******* нар нь хамт явж байгаад нэг юм болсон юм шиг байна чи хүн амьтнаас асуугаад өгөөч” гэхэд Батмөнх нь “хүнээс асуугаад өгье” гээд утсаа салгаж буцааж залгаад “Наран ахтай ярьлаа Шаарав буюу ******* нь эмнэлэгт ирээд нас барсан юм шиг байна ******* эгч уйлаад утсаар ярихгүй бие нь тааруу байна би эргээд залгана тайван байж бай” гээд утсаа салгасан. Ингээд тэр шөнө манай хуучин нөхөр надруу дахиж залгаагүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 192/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                            

Манайх эхээс 9-лээ Г.******* нь багаасаа 3 дахь хүүхэд бөгөөд доор нь эрэгтэй эмэгтэй 2 дүү байгаа. Манай аав ээж нас бараад 20 гаран жил болж байна. Манай аав ээжийг нас барахад Г.******* нь 6-7 настай байсан. Ингээд манай дүү нар ах эгч нарынхаа гар дээр өсөж хүмүүжсэн. Г ******* нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1983-1991 онд суралцаж төгссөн бага байхдаа сурлага хүмүүжил гайгүй хүүхэд байсан. Цэргийн алба хаагаагүй. Сургууль төгсөөд мал дээр гарсан байж байгаад 1992-1993 онд сантехникчийн курст сууж төгсөж байсан. Одоо эхнэр Жаргалсайхан 2 охины хамтаар амьдардаг эхнэр Жаргалсайхан нь 7 сартай жирэмсэн байгаа. Ахуй амьдралын хувьд ах эгч нарын зүгээс ямар нэгэн дэмжлэг тусламж үзүүлж байгаагүй өөрөө өөрийгөө болгож өөрийнхөө хөдөлмөрөөр ар гэр үр хүүхдээ авч явж байгаа. Ер нь бол хүний мал маллаж өгөөд хөлсөнд нь төл мал аваад тэрийгээ өсгөж амьдардаг юм. Зан аашийн хувьд төлөв даруу, юманд хүлээцтэй, бусадтай нөхөрсөг, мөрөөрөө олон таван үг байхгүй, амьдралын төлөө үр хүүхдээ тэжээх гэж яваа эцэг хүн. Ер нь бол архи дарс уугаад байдаггүй уусан үедээ янз бүрийн зан ааш гаргаад байдаггүй муу зан нь энэ гээд хэлчих зүйл алга. Урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 193-194/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой 21 цаг өнгөрсөн байхад би яг цаг минутыг нь хэлж мэдэхгуй байна. Манай дүү *******ийн эхнэр Жаргалсайхан нь залгаад “эмнэлэг дээр байна *******ийг цагдаа аваад явчихлаа хүн амьтантай муудалцаж зодолдсон юм шиг байна тэр хүн нь өнгөрсөн гэнэ” гэж хэлсэн. Би тэгэхэд нь хэн өнгөрсөн юм гэхэд талийгаач *******ы нэрийг хэлээд бас Амгаланбаатартай хамт явсан талаар хэлсэн. Тэгээд би өөрийн том эгч Нарангэрэлд энэ талаар хэлсэн. Тэгэхэд манай хамгийн бага дүү Ууганцэцэг нь надруу залгаад “яасан юм том эгч Нарангэрэл надруу ярилаа” гэж байсан. Би цаг минутыг нь яг хэлж мэдэхгүй байна. Оройн 22 цаг болох гэж байсан байх гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-198/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

******* ******* нь манай аавын төрсөн дүү болох Жаргалсайханы нөхөр байгаа юм би энэ 2 хүний амьдралын талаар болон зан аашийн талаар сайн мэднэ. Ахуй амьдралын хувьд гайгүй 2 хүүхэдтэй 2-лаа мал маллаж амьдардаг тодорхой тогтсон эрхэлсэн ажил байхгүй. ******* ******* ахын зан аашийн хувьд их дөлгөөн уур уцааргүй даруу төлөв зантай хүн. Би уурлаж байхыг нь хараагүй. Ер нь бол архи уугаад байдаггүй гэр орондоо агсам согтуу тавьж байхыг нь мэдэхгүй үр хүүхэд хань ижилдээ халамжтай хөдөлмөрч сайн эцэг хүн гэх мэдүүлэг./1-р хх-ийн 199-200/,

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Одоо дахин хэргийн талаар хэлэхэд намайг 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хадам ах ын гэрт байхад талийгаач *******, Д. Амгаланбаатар нар нь мотоцикльтой ирээд би нохой хорьж өгч гэрт оруулсан тэгээд араас нь гэрт ороход тэр 2 тал шилтэй “Амуу буудай” нэртэй архи гаргасан ууж байсан. Хадам ах нь унтаж байсан эхнэр Энхбаяр нь 3 настай зээгийнхээ хамтаар байж байсан. Ингээд надад талийгаач ******* буюу Шаарав нь архи хийж өгөөд би 2 удаа уусан. Тэгээд би гараад буцаад ороод ирсэн чинь нь “танайхан аальгүй шалиг хүмүүс” гэж салсан 2 хүүхдээс болж маргалдаж эхэлсэн чинь талийгаач нь ыг өмөөрч байсан. Тэгэхэд нь би гэрээс гараад машиндаа суусан чинь ******* буюу Шаарав нь намайг “урд талын төв замын хажууд очоод зогс нэг шил архи хувааж ууя” гэхлээр нь би уг газарт нь ирээд зогсоход жаахан цаашаа явчих гээд цааш яваад “Жансайн үзүүр” нэртэй газарт ирээд зогсоход нэг шил архи ын өврөөс гаргаж ирээд надаас аяга байна уу гэхэд нь байхгүй гэхэд миний машины тамхины үнсний савыг татаж гаргаж ирээд хагалсан түүнээс болоод би наадах чинь муу ч гэсэн хүний эд гэж хэлснээс болж талийгаач *******той маргалдаж талийгаач нь намайг чи хэзээ ийм болсон юм гэж хэлсэн. Тэгээд надад уг үнсний саваар архи хийж өгөхөд нь би уухгүй гэхэд т өгөхөд бас уухгүй гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач нь би ганцаараа уух юм уу гээд асуугаад ийшээ Шомбоон буюу Цээрэгзэнгийнд очно гэж хэлсэн би тэгэхэд нь машинд бензин байхгүй гэхэд талийгаач нь бид 2-т хутга байгаа шүү хоолойг чинь хэрчинэ шүү гээд хэлэхэд баруун хөлийнх нь гутлын түрийнээс хутганы иш харагдаж байсан. Тэгээд талийгаач нь баруун хөлийнхөө гутлын түрийнээс хутга сугалаад гаргаж ирэхэд нь би булааж аваад айлгах санаатай сууж байсан сандлынх нь хойд тал руу хутгаар цохиход талийгаачийн зүүн дал хавьд нь нэг мэдэхэд орсон . Талийгаач “чи намайг хутгалчихлаа” гээд хоолой нь сөөнгө дуугарч дуугуй болсон би тэгэхэд нь тэр газраа хутгаа шидээд машинаа асаасан машин хөдлөөд явахад нь “чи найзыгаа алчихлаа одоо чи намайг алах уу” гээд байсан. Би тэр үед *******ыг айлгах санаатай арынх нь суудлын хойд тал руу хутгаар цохисон талийгаачийг хутгалснаас болж сандарч юу болсон талаар мэдэхгүй нэг мэдэхэд ах Сайнжаргалын гэрийн гадаа ирээд дүү Оюундалайг дуудаж ирэхэд нь ах нь хүн хутгалчихлаа гэж хэлээд машинд суулгаж сумын төв орж эмнэлэгт үзүүлэхэд нас барсан байна гэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна миний буруу би талийгаачийг амьд байгаасай гэж бодож байсан боловч нас барсан байсан. Тэр хутга манай хадам ах ынд байсан мах идэж байсан хутга байна лээ. Талийгаачийг яаж авсныг мэдэхгүй гэхдээ надтай маргалдаж байхад талийгаач нь тэр хутгаар мах идэж байсан. Тэгэхээр тэр хутгыг гарахдаа ынхаас аваад гутлынхаа түрүүнд хийсэн байх гэж бодож байна. Би бол хутга авч байхыг нь хараагүй. Гэхдээ тэр хутга мөн байсан гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 65-67/, .

 ...1975 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ж.Гэндэнпил, Т.Цэвэл нарын 7 дахь хүүхэд болж төрсөн. Миний бие эхээс 9-лээ миний доор 2 дүү байгаа. Би 8 нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1983 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр тухайн үед Байдрагын сангийн аж ахуйн арван жилийн сургуулийн 1 дүгээр ангид орсон. Манай ангийн багшийг Буриад гэж байсан. Одоо энэ багш байхгүй нас барсан. Ингээд би 3 дугаар анги төгсөж Амгалан гэж багштай ангид суралцаж 8 дугаар ангийг 1991 онд төгссөн. Ангийн багш Амгалан нь бас нас барсан. 1992 онд Улаанбаатар хотод Орон сууц нийтийн аж ахуйн удирдах компанид 90 хоногийн туслах сантехникийн сургалтад сууж сантехникч болсон. 1993 онд Улаанбаатар хотод Орон сууц нийтийн аж ахуйн салбар болох 4 дүгээр конторт дагалдан хийж байгаад 18 дугаар конторт сантехникч хийж байгаад нэг жилийн дараа ажлаасаа гарсан. Гарах болсон шалтгаан нь аавыг харж хандах хүн байхгүй гээд аавыгаа харахын тулд ажлаас гарч Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1-р багт ирж мал маллах болсон. Үүнээс хойш мал маллахаас өөр ажил хийгээгүй. Цэргийн алба хааж байгаагүй. Учир нь хөл багадаа гэмтээж байсан учир эмнэлэгийн үзлэгээр тэнцэхгүй болохоор явж чадаагүй юм. Ингээд 2005 онд эхнэр Жаргалсайхантай танилцаж 2007 онд гэрлэлтээ батлуулж эхнэр нөхөр болсон. Энэ хугацаанд бид 2-н дундаас 2 охин гарсан. Том нь 11 настай бага нь 9 настай. Эхнэр одоо жирэмсэн 8 сартай.

...2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр би хадам ах Сайнжаргалынд хөр ховхолж түлшинд хэрэглэх гэж бас бууцыг нь цэвэрлэх гэж очсон байсан. Тагийгаач ******* буюу Шаарав нь ын хамтаар мотоцикльтой ирсэн. Намайг гэрт ороод ирэхэд талийгаач ******* нь надад архи хундаглаж би 2 удаа уусан. Намайг талийгаач ******* нь яваад төв зам гараад зогс гэхэд нь би машинаа асааж төв замын хажууд зогсон. Тэгээд надаас талийгаач ******* нь аяга байна уу гэхэд би байхгүй гэхэд миний машины тамхины үнсний савыг татаж авах гэж байгаад тамхины үнсний савыг хагалсан. Тэгэхэд энэ чинь муу ч гэсэн хүний юм гэхэд үнсээ асгачих гээд би үнсийг цонхоор гаргаж асгахад тэр саванд архи хийгээд надад өгсөн.

 ...Тэгээд талийгаач нь гутлынхаа түрийнээс хутгаа авахад нь гарнаас нь хутгыг нь булааж аваад суудлынх нь ар тал руу нь хатгачихлаа гэсэн чинь талийгаачийн далны орчимд хутгалсан байсан. Тэгээд би хутгаа биенээс нь сугалж авахад талийгаач “намайг хутгалчихлаа” гэж хоолой нь сөөнгө дуугарч чимээгүй болсон. Би хутгыг машины цонхоор шидээд машинаа асааж буцаж ын гадаа ирсэн. Тэр талийгаачийг хутгалсан гэх “Жансайн үзүүр” гэх газар нь сумын төвөөс 21-22 км байгаа байгаа би багцаагаар хэдэн минут явсаныг мэдэхгүй байна. Би замдаа Оюундалайг авахад машины утас салж машин асахгүй байсныг нь холбож асааж явсан үүнээс өөрөөр саатаагүй бас зогсоогүй. Надад ямар нэгэн утас байхгүй байсан учир би утсаар хэн нэгэн болон эмнэлэг рүү яриагүй гэх мэдүүлэг./1-р хх-ийн 71-76/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ:

2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр би Сайнжаргалынд өвөлжөөнийх нь хөр бууцыг хагалсан юм. Хоёр, гурван өдөр ажиллаад машины шатахуун дуусч сумын төв орж, шатахуун авч ирсэн. Намайг ирсний дараа Амгаланбаатар, талийгаач хоёр ирсэн. Би нохой хорьж өгчихөөд малын хотон дотор бууц хагалж байгаад куртикээ өмсөх гээд гэрт ороход “Амуу буудай” нэртэй архи уугаад сууж байсан. Архинаас хийж өгөхөөр нь би 2 татсан. Тэгээд байж байтал Амгаланбаатар “танай дүү чинь манай дүүгээс салсан янхан, банзал, пизда” гээд надаас үг гуйж эхэлсэн. Салсан хүмүүс чи бид хоёрт ямар хамаа байхав дээ гэхэд талийгаач Амгаланбаатарыг өмөөрөөд уурлаад байсан. Би гараад үхрээ харах санаатай машин дотроо сууж байсан чинь Амгаланбаатар, талийгаач хоёр гарч ирээд төв зам дээр очоод зогсоотох, ганц юм ууя гэсэн. Би үхрээ харах гэж байна гэхэд төв зам дээр очоод харчих гэсэн. Би тэр хоёрыг суулгаад төв замын ойролцоо очоод зогсох гэтэл дахиад жаахан явчих гээд “Жансайн үзүүр” гэдэг газар очсон. Тэнд нэг шил архи гаргаж ирээд аяга байна уу гэхэд нь би аяга байхгүй гэсэн. Талийгаач үнсний сав хага татаж гаргаж ирээд надад уурлаад архи хийж өгөхөөр нь би уухгүй гэсэн. Амгаланбаатарт хийж өгөхөд бас уухгүй гэсэн. Тэгтэл яасан сүртэй пизданууд вэ, яагаад уухгүй байгаа юм гээд өөрөө ууж байгаа бололтой байсан. Шомбоон гэдэг айлруу явна гэхээр нь би явж чадахгүй, түлш муутай, эхнэр төрөх гээд ажлаа дуусгаад хурдан явахгүй бол болохгүй гэхэд уурлаад “чи хэзээ ийм баян болчихсон юм, саяхан чи ямар юм явлаа хоолойг чинь хэрчинэ шүү, хутга байгаа” гээд хоёулаа уурлаад байсан. Талийгаачийн баруун хөлний гутлын түрийнд шар иштэй хутга харагдсан. Би арай ч хутга гаргаж ирэхгүй байлгүйдээ гээд бодож байтал гэнэт хутга гаргаж ирээд далайхад нь би булааж авсан. Булааж аваад суудлын түшлэгрүү хийх гэхэд “пизда чинь чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн юу яриад байгаа юм гээд харахад далны доохно нь хэсэгт дээл нь цоорсон байсан. Би юу болчихвоо гэж хэлээд эмнэлэг рүү давхисан гэв. зээрэг цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн хэлэлцэв.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж шүүх үзэв

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Жансайн үзүүр” гэх газарт 63-94 УНЗ улсын дугаартай портер маркийн автомашины бүхээгт хувийн сэдэлтээр *******ы зүүн далан тус газар нь 1 удаа хутгалж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-н 5-11-р хуудас/,Цогцост задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-н 15-28-р хуудас/,Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-н 34-41-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-71-р хуудас/,хохирлын баримтууд /2-р хх-ийн 140-149/, Хохирогч *******ын мэдүүлэг./1-р хх-ийн 86/, Хохирогч *******гийн мэдүүлэг/1-р хх-ийн 93/, Гэрч гийн мэдүүлэг/1-р хх-н 101-102/, Гэрч гийн мэдүүлэг./1-р хх-ийн 103-106 /,Гэрч ийн мэдүүлэг/1-р хх-ийн 107-110/, Гэрч ын мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/, Гэрч ын мэдүүлэг. /1-р хх-ийн 114-117/, Гэрч Д.Сайнжаргажлын мэдүүлэг./1-р хх-н 118-121//, Гэрч ын мэдүүлэг. /1-рхх-ийн 124-128/, Гэрч гийн мэдүүлэг/1-р хх-н 138-139/, арван найман насанд хүрээгүй гэрч ийн мэдүүлэг/1-р хх-ийн 150-155/, Гэрч ийн мэдүүлэг. 1-р хх-ийн 148-149/, Гэрч гийн мэдүүлэг./1-р хх-ийн 159-160/,Гэрч ын мэдүүлэг /1-р хх-ийн 200-204/, Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа /1-р хх-н 224-226/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 067 дугаартай дүгнэлт/1-р хх-н 237-243/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 240-243/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4113 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 6-7/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оы 05 дугаар сарын 05-ны өдрийн 1414 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 8-9/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны дүгнэлт /2-р хх-ийн 10-11/, гэрэл зургийн үзүүлэлт 2-р хх-ийн 12/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 23-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 630 дугаар шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 34-38/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтэдээ: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт хамаарч байгаа. Шүүгдэгч Г.*******ийн үйлдэл нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл байдаг. Шинэ Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх хэсэгт хүнийг алах гэмт хэрэг нь санаатай юу, болгоомжгүй юу гэдэг байдлаар хуульчлаагүй. 2002 оны Эрүүгийн хуулинд хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж тодорхой зүйлчилсэн. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж байсан хүсэлтүүдэд Г.*******ийн үйлдлийг болгоомжгүй, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэсэн байр сууринаас хандаж байсан. Өөрийн үйлчлүүлэгчид ашигтай байдлаар тайлбарлах нь мэдээж байх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол болгоомжгүй үйлдэл гэж үзнэ гэж заасан. Хууль болон бусад журам заавраар үүрэг хүлээсэн этгээд үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний амь нас хохироосон бол болгоомжгүй үйлдэлд тооцогдоно. Шүүгдэгч Г.*******ийн хувьд хууль журмаар үүрэг хүлээсэн этгээд биш байсан. Хуульд заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь Г.*******ийн үйлдэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл хутга бариад далайж байгаа үйлдлийг болгоомжгүй гэж үзэх боломжгүй буюу түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан. Г.*******ийн хутга бариад далайж байгаа үйлдэл нь хууль бус, тухайн хутганд хэн нэгэн хүн эсвэл эд зүйл оногдож гэмтэх боломжтой гэдгийг ухамсарласан байх ёстой. Хэрвээ хутга булааж аваад суудлын араар шидэж байгаа үйлдэл байсан бол хохирогчийн биед 7 см нэвтэрч орохгүй, зориуд хүч гаргаж хохирогчийг хутгалсан гэж үзэх үндэслэлтэй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Г.******* нь хүнийг санаатай алсан буюу шинэ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг удирдлага болгон хорих ял оногдуулах саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргалаа. Шүүгдэгч гэм буруу болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэрэглэхээр байгаа. Шүүгдэгчийн хувьд зүйл ангийг хүлээн зөвшөөрөөгүй тул хуульд заасан хөнгөрүүлэх боломжийг хэрэглэх боломжгүй. Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Г.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хадгалах, бусад эд мөрийн баримтыг устгах, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтэдээ: Шүүгдэгч Г.******* нь хүний амьд явах эрхэд хууль бусаар халдаж, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Машин дотор хутга булааж аваад суудлын ар руу хийх гэхэд бие рүү нь орсон байсан гэж санаатай үйлдэл хийснээ шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч нь хүний санаатай алах гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэрч Энхбаярын мэдүүлэгт Г.******* нь энэ хоёртой алсхан гарч уулзчихаад ирье гээд уурлачихсан байсан, усанд явъя гэж яваагүй гэдгийг хэлдэг. Маргалдаж байгаад санаа зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд машинтай алс газар явсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах санаа зорилготой байсан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Морины бариан дээр хэвтэж байхад нь авч ирлээ гэж хэлсэн байдаг. Талийгаачид эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь нас нь эрсдэхгүй байх боломжтой байсан нь шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогддог. Бусдын амь бие эрүүл мэндэд хохирол учруулсан даруйдаа эмнэлэгийн тусламж үзүүлээгүй, Г.*******ид өөрт нь жи мобайлын утас байсан гэдэг. Г.*******ийн үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй, иймд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоогдож байна. Хохирлын хувьд 5848.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч төлсөн. Хохирогч талаас цаашид нэхэмжлэл гаргана гэсэн саналтай байгаа. Нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтэдээ: Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн ар гэрт гүн эмгэнэлт илэрхийлж байгааг хүлээн авна уу. Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа хүнийг санаатай алах гэж яллаж байгааг хүлээн авах боломжгүй буюу мэтгэлцэх байр сууринаас оролцож байна. Г.*******ийн үйлдэл нь санаатай үйлдэл биш гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж ярьж байна. Шууд бус санаа байхыг үгүйсгэхгүй байна гэдгийг прокурор тайлбарлаж саналаа хэлсэнгүй. Талийгаач бид хоёр маргалдаагүй, хутга гаргаад ирэхээр нь зайлуулах зорилготой булааж аваад ар далтай нь ойрхон байсан учраас орсон, би хутгалснаа мэдээгүй гэдгийг шүүгдэгч анхнаасаа тогтвортой мэдүүлдэг. Хэрвээ санаатай алсан бол маргалдаж, зодолдохоос эхлээд бие биерүүгээ дайрсан нөхцөл байдлыг үүсгэх байсан. Хутгалсан үйлдэл нь нүд ирмэхийн зуур болсон. Яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлээгүй гэх зүйлийг хохирогчийн өмгөөлөгч ярьж байна. Гэтэл 2 км биш 20 км-ийн зайд эмнэлгийг тусламж авч чадаагүй. Г.******* хүнд үйл явдал боллоо гэдгийг мэдээд эмэгтэй хүн машиндаа суулгаад хамаг хурдаараа давхиснаа хэлдэг. Тухайн машинд сууж явсан талийгаач, Амгаланбаатар хоёр согтуу байсан. Согтуу хүмүүсийн үйлдэл эрүүл хүнд ямар их гай болдог билээ, нөхцөл байдлыг бодит үнэнээр дүгнэж чаддаггүй, бусдад саад болдог гэдгийг бид бүгд бодит байдлаас мэднэ. Г.*******ийн өөрийнх нь 3 удаагийн мэдүүлгээр л түүнийг ялладаг. Талийгаач хоолойг чинь огтолчихно шүү гэж хэлээд хутга гаргаж ирэхэд нь Г.******* зайлуулах зорилгоор ирнээс нь булааж авч, маш богинохон хугацаанд тухайн үйл явдал болсон байдаг. Заналхийлсэн байдалтай хутга гаргаж ирэхэд хүний оюун санаа ямар хугацаанд яаж саатахыг бид тооцоолж мэдэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй. Ганцхан Г.*******ийн мэдүүлгээр л түүнийг гэм буруутай гэж үзэж байна. Давхар нотолсон хөндлөнгийн нотлох баримт байхгүй. Чи л хамт явсан, чи л хутга барьсан юм чинь санаатай алсан гэж үзэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. /2хх-122/ дугаар талд хэргийн материалтай танилцаад өмгөөлөгчийн зүгээс Г.*******ийн үйлдэл нь болгоомжгүй үйлдэл байна гэж үзэж дахин шалгуулах хүсэлт гаргахад ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь тодорхойгүй татгалзлаа гэсэн хариу өгсөн. Хэрэг болдог газар талийгаач, Г.*******, Амгаланбаатар гэсэн 3 хүн л байсан. Бүгдээрээ согтож, хоорондоо маргалдсан зүйл байдаггүй. Нэг нь айлд хүргээд өг гэхэд нөгөөх нь бензин хүрэхгүй байна, ус авах замдаа төв замруу дөхүүлээд өгье гэж хэлээд хөдөлсөн байдаг. Тухайн үйл явдлыг нүдээрээ харсан юм шиг санаатай алсан, хариуцлага хүлээ гэж яллаж болохгүй. ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Гэм буруугийн талаар эргэлзээ төрж байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх эрх нь шүүх бүрэлдэхүүнд байгаа. Улсын яллагчийн хувьд Г.*******ийн өөрийнх нь мэдүүлгээр санаатай алсан гэж яллаж байгаа, хэрвээ Г.******* мэдүүлэг өгөөгүй бол энэ хэрэг илрэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болгоомжгүйгээр хүний амь нас хөнөөсөн зүйлчлэл нь илүү тогтоогдож байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд хуульч хүн биш учраас маргалдаж, зодолдож санаатай алаагүй гэдэг тайлбараа өгдөг. Энэ мэдүүлгийг нь үндэслэж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж болохгүй. Шүүгдэгч эцсийн үгэндээ тодорхой хэлэх байх. Шүүгдэгч удаа дараа өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг удирдлага болгон шийдэх боломжтой гэж үзэж байна гэв.

Шүүх бүрэлдэхүүн гэм буруугийн талаар зөвлөлдөж, аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******ид Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 –д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж мөн зүйл заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон гэж үзэж байгаа талаар мэтгэлцсэнийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар “гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.*******ийг хутга булааж бусдыг хутгалсан үйлдэл нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргаггүй хамгаалалт гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Аргаггүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлсэн, шүүгдэгч өөрийн үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр байж бусдыг хутгалж алсан үйлдэл нь санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Г.*******ийн үйлдлийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол,...учрах боломжтойг урьдилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол...учирсан, эсхүл хохирол...учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол...учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “ ....эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан шинжийг агуулаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.*******ид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан” анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ гэмт хэрэг үйлдсэний дараа...учруулсан хохиролыг нөхөн төлсөн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “ Хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Г.*******ид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан” эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч рийн цагдан хоригдсон нэг зуун арван нэг хоногийг ядлэх ялд нь оруулан тооцов.

Хохирогч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5844838 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.******* нь 6000 000 төгрөгийг төлж барагдуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нараас нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “СD” нэг ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, “Амуу буудай” нэртэй архины шил 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхэг, цэнхэр хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, ханцуйгүй цамц 1 ширхэг, 15 см ажлын хэсэгтэй , 11,5 см шар эрээн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа дутуу хийгдсэн зарим гэрчүүдийг байцаалгах тухай 2 хуудас хүсэлт гаргасаныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар “урьдчилсан хэлэлцүүлэгийн үед хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” бол хэргийг прокурорт буцаахаар заасан бөгөөд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргаагүй бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэний дараа хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт байхгүй тул хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болно

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч, ******* овогт ******* *******ид холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, ******* овогт ******* *******ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, ******* овогт ******* *******ийг есөн жилийн / 09 жил/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.*******ид 09 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон нэг зуун арван нэг /111 хоног/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 –д зааснаар шүүгдэгч Г.*******ийн хувьд ноогдох хөрөнгө 1 тооны үнээ, 10 тооны хонь, 10 тооны ямааг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи 1 тооны үнээ, 10 тооны хонь, 10 тооны ямааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эхнэр д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “СD” нэг ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, “Амуу буудай” нэртэй архины шил 1 ширхэг, ногоон өнгийн дээл 1 ширхэг, цэнхэр хөх өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, ханцуйгүй цамц 1 ширхэг, 15 см урт ажлын хэсэгтэй , 11,5 см урт шар эрээн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.*******ид урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш

14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******ид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ

               ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА

                                 Н.БААСАНБАТ