Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/206

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч, хохирогч: Ц.*******, түүний өмгөөлөгч Х.Даваажав,

Шүүгдэгч: С.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414006730194 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:/, 

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* овогт ******* *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Шинэ суурьшлын бүсэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлдээ иргэн Ц.*******гийн биед халдаж цохисны улмаас биед зүүн шагайн үений холбоос суналт, баруун, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт, доод уруулын дотор салстын язралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь “2024 оны 10 дугаар сарын 28-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Шинэ суурьшлын бүсэд бусдад хүчиндүүлэхийг завдуулсан” гэх хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор тогтоогдож, хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаж худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээн гэж баталгаа гаргаж Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мэдүүлэг авах зөвшөөрөл бүхий 205 тоот өрөөнд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...2024 оны 10 дугаар сарын 27-ны шөнө ******* ах миний гуянаас бариад гарнаас бариад намайг үнсэх гэж оролдоод байсан. Тэгэхээр нь би эсэргүүцээд байсан чинь намайг миний толгойны араас татаад үнсээд авсан. Тэгэхээр нь би машинаас буугаад зугтаасан чинь миний араас барьж аваад үсдээд машин руугаа чирээд оруулсан жолоочийн эсрэг талын суудал дээр намайг суулгаад миний дээрээс гараад хаалга хаах гэхээр нь би гараараа хашсан байсан чинь намайг үсдсэн гараа миний гарыг татаж байгаад машины хаалга хаасан. Тэгснээ намайг ахиж үсдэж аваад миний ирүүг дээшлүүлж Байгаад намайг үнсээд миний аман дотор хэлээ хийгээд уруулнаас хазсан. ...миний өмдийг тайлаад миний мөөмийг бариад ...намайг үсдээд ******* ах бэлэг эрхтнээ гаргаж ирээд хөхүүлсэн...” гэх зэргээр иргэн Ц.*******г “хүчиндэх” гэмт хэрэг үйлдэхийг завдсан мэтээр худал мэдүүлсэн гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  С.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би урьд өгсөн мэдүүлэгтээ ярьсан, мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 185/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Шүүгдэгч  Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 197/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

5. Хохирогч Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 10 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед манай найз намайг уулзъя гээд залгасан. Тэгээд бид хоёр уулзахаар болоод “Зуут” гэдэг нэртэй караокед би нөхрөөрөө хүргүүлээд ирсэн. Тэгээд бид хоёр хэсэг сууж байгаад “ви” гэдэг бааранд манай нэг найз ажилладаг бааранд ороод уулзах гээд орсон байсан чинь “Буянбогд”-ын лангуун дээр суудаг гэдэг эгчийн нөхөр ******* ах бааранд явж байсан. Надтай уулзаад манай эхнэрт намайг энд байна гэж битгий хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэлэхгүй ээ гээд хэлсэн. Тэгээд бид хоёр бааранд хэсэг бүжиглэж байгаад найзыгаа хүлээж байсан чинь манай найз манайх хаах арай болоогүй байна хаачхаад уулзъя гэхээр нь бид хоёр эргээд Зуут руу орсон тэгсэн чинь бид хоёрын араас ******* ах ороод ирсэн нэг ширээн дээр хамт суучий гэхээр нь үгүй гээд хэлээд өөр ширээн дээр суулгасан байсан чинь ******* ах гараад явсан. Тэгээд бид хоёр “Зуут” яг 2 цагт хааж байхаар нь гараад “ви” баар луу яваад найзтайгаа уулзъя гээд алхаж байсан чинь ******* гэдэг ах намайг дуудаад машинд суучих би чамайг хүргээд өгий гэхээр нь зүгээрээ гэж хэлээд явж байгаад д за за найз нь ажлынхаа ахтай яваад гэртээ хүргүүлчихнэ гэж хэлээд машинд нь суугаад явсан. Тэгсэн ******* ах хурмын ордны гадна байдаг зогсоол дээр ирээд хэсэг юм ярьж сууж байгаад тэндээс хөдлөөд “Алзахгүй” гэдэг дэлгүүр орсон ах нь жоохон өлсөөд байна идэх юм аваатий гээд хэлсэн. Тэгээд надад картаа өгөөд ороод аваад ир гэсэн тэгэхээр нь та өөрөө ор гэсэн чинь намайг орчихоо гээд байхаар нь ороод шарсан тахиа, мөч, пицца авсан. Тэгээд нэг ундаа авсан тэгсэн ******* ах ахдаа жимстэй пиво авчхаарай гэсэн. Тэгсэн дэлгүүр нь 23 цагаас хойш архи согтууруулах ундааны зүйл зарахгүй байгаа гээд өгөөгүй. Тэгсэн ******* ах би өөрөө ороод авна гэж орсон чинь дэлгүүр нь бас өгөөгүй тэгээд машинаа унаад хөдлөөд Шинэ суурьшлын тэр лүү хөдлөөд явахаар нь би хаашаа явж байгаа юм бэ гэсэн чинь энд пиво зардаг газар байгаа гэж хэлсэн тэгээд баахан эзэнгүй хашаан дунд орж ирээд зогссон. Энд яах гэж байгаа юм бэ гээд хэлсэн чинь зүгээр энд 5 минут жоохон хамт суугаатий гэсэн тухайн үед миний гар утас унтарсан. Тэгээд би цэнэглэгч байна уу гэсэн чинь байхгүй гэж надад хэлсэн тэгсэн машиныхаа голын хайрцгаас пиво гаргаж ирээд надад өгөөд өөрөө уугаад байсан надад өгсөн пиво нь бараг бүтэн байхаар нь би ******* ахын пивотой солиод тавиад тэр пивыг нь уусан. Тэгснээ ******* чамд ч асуудал хэрэггүй надад ч асуудал хэрэггүй биз дээ, гэхээр нь угаасаа хэрэггүй биз дээ та ч эхнэртэй би ч нөхөртэй гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* ах миний гуянаас бариад гараас бариад намайг үнсэх гэж оролдоод байсан. Тэгэхээр нь би эсэргүүцээд байсан чинь намайг миний толгойны араас татаад үнсээд авсан. Тэгэхээр нь би машинаас буугаад зугтаасан чинь миний араас барьж аваад үсдээд машин руугаа чирээд оруулсан жолоочийн эсрэг талын суудал дээр намайг суулгаад миний дээрээс гараад хаалга хаах гэхээр нь би гараараа хашсан байсан чинь намайг үсдсэн гараа миний гарыг татаж байгаад машины хаалга хаасан.

Тэгснээ намайг ахиж үсдэж аваад миний эрүүг дээшлүүлж байгаад намайг үнсээд миний аман дотор хэлээ хийгээд уруулаас хазсан. Тэгэхээр нь би орилсон чинь намайг энд хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахаа та яаж байгаа юм бэ эгчид хэлнэ цагдаад хэлнэ шүү гэсэн чинь цагдаад хэлээд нэмэр байхгүй би чамайг бавжил байвал эхнэрээсээ салсан ч хамаагүй гээд миний өмдийг тайлаад миний мөөмийг бариад ахаа би бие засмаар байна шээмээр байна гэсэн чинь наад аргыг чинь мэднэ шүү гэсэн. Тэгэхээр нь би баахан пиво уусан бие засмаар байна гэж хэлээд гараад шээж байсан чинь хүндэрмээр санагдаад хүндэрч байгаад 00 цаас байна уу гэсэн чинь надад 00 цаас өгсөн намайг бие засаад сууж байсан чинь над руу ирээд намайг үсдээд ******* ах бэлэг эрхтнээ гаргаж ирээд миний нүүр хэсэгт хүргээд миний ам руу хийх гээд онгонтоод байгаарай муу гичий минь, гээд байхаар нь би айгаад бэлэг эрхтнийг нь хөхөж өгсөн. Тэгээд би ахаа машин дотор хийж үзээгүй надад эвгүй байна аймаг ороод буудалд зүгээр байх гэж хэлсэн аймаг оруул зугтааж болох байх гэж бодоод тэгсэн чинь ах буудал орж яахын бэ би яараад байна зүгээрээ чамайг шөнөжингөө балбаж хононо гээд машиныхаа арыг янзлаад ор болгоод байсан машин нь асаалттай байхаар нь унтраачихаа халууцан гэж хэлээд машиныг нь унтраалгасан. Тэгсэн цонхоо онгойлгочих уу гэхээр нь яахын бэ хүйтэн болчих нь та машиныхаа ард ороод хувцсаа тайлаад байж бай гэж хэлсэн чинь арынхаа хэсэг рүү ах орохоор нь би зугтаасан. Тэгсэн ойр хавьд айл байхгүй хашааны мухарт сууж байсан чинь ах намайг хайгаад яваад байсан тэгэхээр нь 2 гэрэлтэй айл харагдахаар нь би хашааг нь давах гээд орилсон чинь авраарай гэсэн чинь 1 ах гарч ирээд намайг аваад тэгээд би нөхөртэйгөө утсаар яриад цагдаад дуудлага өгсөн.

Би тухайн үед 4 лааз пиво 1 сөөжүү уусан бие аваад явах чадвартай байсан. ******* ахыг хэр их уусныг мэдэхгүй байна гэхдээ биеэ аваад явах чадвартай байсан. Намайг үсдэж дарж байгаад намайг үнсээд хэлээ ам руу хийгээд миний гуянаас илээд сүүлд намайг бие засаж байхад бэлэг эрхтнээ миний ам руу хийх гээд байхаар нь толгойгоо хоёр тийшээ болгосон чинь намайн үсдээд онгонтоод байгаарай гичий минь гэхээр нь би айгаад бэлэг эрхтэнг нь хөхөж өгсөн. ахтай бэлгийн харилцаанд ороогүй. Хар өнгийн машинтай байсан би машины марк мэдэхгүй болохоор би машины жолооч талын эсрэг талд сууж явсан саарал өнгийн жинсэн өмд цагаан өнгийн боди цамцтай хар өнгийн куртиктэй явсан. ******* ах миний өмдийг тайлаад миний бэлэг эрхтэнг гаргах гэсэн би Боди цамцтай байсан болохоор гаргаж чадаагүй. Би гомдолтой байна намайг хүчээр бэлгийн харилцаанд орох гэж завдсан үнэн зөвийг нь шийдүүлмээр байна....гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,

.....Зүүн шагайн үений холбоос суналт, баруун өвдөгт үүссэн зулгаралтыг ахтай хэрэлдээд машинаас буугаад явлаа гэхэд миний араас ирээд энэ хар шөнө, харанхуйд зэлүүд газар хаачих гээд байгаа юм бэ гээд миний дагз хэсгээс баруун гараараа үсдээд машин руу оруулах үед хөл алдаад газар баруун өвдөг хэсгээрээ унахдаа зүүн шагайгаа эвгүй гишгээд унасан. Харин доод уруулын дотор салстын язралт болон зүүн гарын сарвууны эдийн няцралт гэмтлийг машинд ахтай машинд сууж байх үед намайг хэл амаар доромжлоод хэрэлдэж байхдаа ах зүүн гарын ар хэсгээрээ миний уруул руу 1 удаа цохисон, дахиж 1 удаа цохих гээд зүүн гараа над руу чиглүүлэх үед нь би зүүн гараараа нүүрээ хамгаалах үед миний зүүн гарын сарвуу хэсэг рүү ах зүүн гараараа цохиж гэмтээсэн. Тухайн үед гэх хүн намайг хотод бааранд тайчдаг байсан юм уу, биеэ үнэлдэг байсан юм уу гээд намайг доромжлоод байсан. Тэгээд би уурандаа энэ талаар мэдүүлэг өгсөн, надад бэлгийн шинжтэй үйлдэл гаргаж, бэлэг эрхтнээ хөхүүлсэн гэдэг нь худлаа мэдүүлэг байсан. Харин миний доод уруул руу зүүн гараараа 1 удаа цохиж, дахиж миний нүүр хэсэг рүү зүүн гараараа цохиход нь гараараа хамгаалах үед миний зүүн гарын сарвуу хэсэг гэмтсэн нь үнэн. Тэгээд эхний мэдүүлгээ өгсний дараа өмгөөлөгч аваад өмгөөлөгчтэйгөө ярилцаад үнэн зөв болсон явдлын талаар хэлэхэд худлаа мэдүүлэг өгч болохгүй болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэх ёстой гээд дараагийн мэдүүлгээ үнэнээр нь мэдүүлсэн....гэх мэдүүлэг /30-31/,

.....2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэг өгсөн тухайн үед би ******* гэдэг ах намайг хүчиндэхийг завдсан, бэлэг эрхтнийг хөхөж өгсөн гэж мэдүүлсэн тэр ярьсан зүйл худлаа. Би Шинэ суурьшлын бүс руу явах үед би их согтуу байсан болохоор ******* ахыг хамт салхинд гаръя гэж хэлээд явсан. Тухайн үед өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн хуулийн мэдлэг дутуу байсан болохоор одоо өмгөөлөгчтэй болсон зүйлийн талаар үнэнээр нь мэдүүлэг өгч байна. ******* ах намайг бааранд бүжиглэж байх үед намайг харсан байсан тэгээд намайг чи Улаанбаатар хотод бааранд тайчдаг биеэ үнэлдэг байсан юм уу хэдээр явдаг байсан юм гэж намайг доромжлоод байхаар нь би уурлаад машинаас буугаад явлаа гэсэн чинь намайг машиндаа суулгах гээд чирээд хүчээр суулгах гээд байсан. Тэр ******* гэх хүн намайг бие үнэлдэг хаана тайчдаг байсан юм хэдээр явдаг юм гээд доромжлоод байсан. Тэгээд бас намайг цохиж аваад зодсон, миний хөл рүү бас уруул руу зүүн гараараа цохиж аваад хэл амаар доромжлоод зодсон болохоор нь би худал мэдүүлэг өгсөн. Намайг аймар их хэл амаар доромжлоод байсан тэгээд миний уур хүрээд мэдүүлэг өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй шүүх худалдаанд оролцмооргүй байна Сэтгэцийн эмнэлэгт үзүүлмээргүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.******* мэдүүлэхдээ: 10 сарын 28-29 шөнийн 4 цагт болсон ахтай шинэ суурьшлын бүсэд очсон. Миний биед гарч хүрч уруул, гар, хөл бэртсэн  гэв.

7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2024 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 04 цаг өнгөрч байхад танихгүй дугаар над руу залгахаар нь авсан чинь ******* байна хайраа намайг хүн хүчиндэх гээд байна би айгаад байна намайг хурдан ирээд аваадах гэсэн. Тэгэхээр нь би хаана байгаа юм гэсэн чинь Шинэ суурьшлын энд айлд байна гэж надад хэлсэн. Тэгээд би айлынхан гадаа очих үед манай найз охин нэлээн уйлсан байдалтай сандарсан байдалтай өмсөж байсан хувцас нь шороо болсон үс нь зууралдсан, арзайсан их айсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2024 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Би *******тэй холбоо барьж байгаад орой хамт уулзах уу гэсэн чинь орой ажил тараад уулзах уу гээд бид хоёр Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байх Зуут гэдэг нэртэй караокед уулзсан. Тэгээд тэндээ хэсэг сууж байгаад 23 цагийн үед “ви” баар луу хамт ороод бид хоёр сууж байсан чинь нэг ах *******г дуудаад байсан. Тэгэхээр нь би хэн бэ гэсэн чинь манай ажлын газрын эгчийн нөхөр нь байна гэж байсан. Тэгсэн нөгөө ах чинь ******* бид хоёртой хамт суучий гээд байхаар нь үгүй манай найз дургүй байна гээд явуулсан. Тэгээд ******* бид хоёр жоохон бүжиглэж байсан чинь нөгөө ах нь чинь баарны үүдэнд текин дээр зогсоод байх шиг байсан ******* бид хоёр 00 цаг өнгөрч байх үед гараад эргэж Зуут гэдэг нэртэй караокед ороод байж байсан чинь нөгөө ах араас дагаад ороод ирсэн тэгснээ хамт суух уу гэхээр нь би яах юм бэ гэж хэлсэн чинь нөгөө ах гараад яваад өгсөн.

Тэгээд 02 цаг болоод Зуут гэдэг караоке хаах болоод хаахаар нь ******* бид хоёр гараад ирсэн чинь нөгөө ах машин дотроо сууж байсан *******г дуудаад ах нь хүргээд өгөх үү гээд байсан. Тэгэхээр нь хоёулаа таксинд суугаад явчихъя  би мөнгийг нь өгий гээд хэлсэн чинь за за миний найз өөрөө явчих таньдаг юм чинь манай ах хүргээд өгөх байх гээд ******* машинд нь суугаад явсан тэгэхээр нь би таксинд суугаад яваад өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..С.*******гийн эмээ нь манай аавын төрсөн дүү байгаа юм. Эмээ дээрээ өссөн даруу төлөв хөдөлмөрч, багаасаа хар бор ажил хийж, гэр ахуй амьдралаа авч яваа, сайн харилцаа хандлагатай хүн байгаа юм. Ямар нэгэн муу зуршилгүй, харилцаа хандлага сайтай, эмээ нь маш сайн хүмүүжүүлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

10. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Ц.*******гийн биед зүүн шагайн үеийн холбоосны суналт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, бусад баруун зүүн гуя баруун өвдөлт зулгаралт, доод уруулын салстын язралт гэмтлүүд нь хохирлын зэрэгт хамаарахгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 566 дугаартай шинжээчийн:.....1.Ц.*******гийн биед зүүн шагайн үений холбоос суналт, баруун, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт, доод уруулын дотор салстын язралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо......гэх дүгнэлт / хх-ийн 61-62/ болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-21/ болон шүүгдэгч нарын хувийн байдлуудтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Шинэ суурьшил”-ын бүсэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлдээ иргэн Ц.*******гийн биед халдаж цохисны улмаас биед зүүн шагайн үений холбоос суналт, баруун, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт, доод уруулын дотор салстын язралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь “2024 оны 10 дугаар сарын 28-ны шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн “Шинэ суурьшил”-ын бүсэд бусдад хүчиндүүлэхийг завдуулсан” гэж гомдол гаргасан хэрэгт  2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор тогтоогдож, хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаж худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээн гэж баталгаа гаргаж Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мэдүүлэг авах зөвшөөрөл бүхий 205 тоот өрөөнд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...2024 оны 10 дугаар сарын 27-ны шөнө ******* ах миний гуянаас бариад гарнаас бариад намайг үнсэх гэж оролдоод байсан. Тэгэхээр нь би эсэргүүцээд байсан чинь намайг миний толгойны араас татаад үнсээд авсан. Тэгэхээр нь би машинаас буугаад зугтаасан чинь миний араас барьж аваад үсдээд машин руугаа чирээд оруулсан жолоочийн эсрэг талын суудал дээр намайг суулгаад миний дээрээс гараад хаалга хаах гэхээр нь би гараараа хашсан байсан чинь намайг үсдсэн гараа миний гарыг татаж байгаад машины хаалга хаасан. Тэгснээ намайг ахиж үсдэж аваад миний эрүүг дээшлүүлж байгаад намайг үнсээд миний аман дотор хэлээ хийгээд уруулнаас хазсан. ...миний өмдийг тайлаад миний мөөмийг бариад ...намайг үсдээд ******* ах бэлэг эрхтнээ гаргаж ирээд хөхүүлсэн...” гэх зэргээр иргэн Ц.*******г “хүчиндэх” гэмт хэрэг үйлдэхийг завдсан мэтээр худал мэдүүлсэн у үйл баримт болсон нь  хохирогч Ц.*******гийн мэдүүлэг,  гэрч *******, нарын мэдүүлэг, шинжээчийн 566 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч С.******* нь согтуурсан үедээ урьдын танил Ц.*******г өөрийн авто машинд авч явж байхдаа түүнтэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.******* нь мөн урьдын танил гэх С.*******гийн авто машинд сууж явж шүүгдэгч С.*******тай маргалдаж улмаар шүүгдэгч С.*******г өөрийг нь хүчиндэхийг завдсан гэж бусдыг гэмт хэрэг ү,үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч С.*******, Ц.******* нарын гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч С.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.*******г хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч С.*******, Ц.******* нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн  6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох  ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Ц.*******гийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг нэг жил зургаан сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч С.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

   Шүүгдэгч ******* овогт ******* *******г хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г зургаан зуун  / 600 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун  мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч  ******* овогт ******* *******г таван мянга дөрвөн зуун / 5400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.*******д  оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт,

Шүүгдэгч Ц.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг жил зургаан сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус  даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.*******, Ц.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч С.*******, Ц.******* нар нь энэ хэрэгт хохирогчид нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Баяраад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******, Ц.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ