Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/00968

 

 

 

 

 

 

 

 

                            2023        02          17

            101/ШШ2023/00968

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  А.Д /рд:/-ий нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Б. С /рд:/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Днь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дби Тоёота ланд 200 маркийн  улсын дугаартай, шаргал өнгийн авто машин эзэмшигч байсан. Өөрийн эзэмшлийн дээрх автомашинаа 2022.07.09 өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж Соёл-Эрдэнийн эзэмшилд шилжүүлсэн. Улмаар С машиныг маань шилжүүлж аваад, үнэ цэнэ бүхий  улсын дугаарыг нь эгчийнхээ машинд тавьж, захиран зарцуулсан. Гэвч машины үнийг өнөөдрийг хүртэл төлөөгүй намайг хохироож байна. Машины мөнгөө нэхэхэд тодорхой хариу өгдөггүй, сүүлийн үед утсаа авахаа больсон. Иймд Б.Сэс автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шинээр гаргасан баримттай танилцлаа. Хурал үргэлжлэх боломжтой. Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн. Төлбөр төлөгдөөгүй. Гэр бүлийн харилцаатай байсан боловч энэ нь хуваарьт хөрөнгө байсан юм. Өмнө нь Crown-тай байгаад 200 болгоод дахиад өөр 200 авсан юм. Иймд мөнгөө гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн асрамж тогтоосон шийдвэрт 40 саяыг Дөгөх тул үүнд тооцуулах боломжтой. Гэрээ байгуулах үед согтуу байсан боловч гэрээг хүчингүйд тооцуулах гэхээр өнөөдрийн байдлаар 4 дэх хүндээ зарагдсан тул мөнгөө нэхнэ. Эмчилгээний зардал болон хүүхдүүдтэй холбоотойгоор мөнгийг өгөөгүй гэж байна. Энэ асуудал нь хуулиараа зохицуулагдах асуудал юм. Хүүхдээ асрахад хүнд байгаа бол нэхэмжлэгч хүүхдээ авахад бэлэн байгаа юм. 40 саяа суутгаж тооцъё гэхээр хариуцагч зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч нь 2017.12.7-2022 сүүл хүртэл хамтран амьдарсан. Машин нь хуваарь хөрөнгө байсныг нотлох баримт байна гэв.

 

Хариуцагч Б.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд, түүний өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.С А.Д-тэй 2015 оноос хойш гэр бүл болон амьдарсан бөгөөд бидний дундаас 2017.12.02-нд охин Д.Н, 2019.10.07-нд хүү Д.М, 2021.02.25-нд хүү Д.Э төрсөн, бид дундаасаа 3 хүүхэдтэй. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй юм. А.Дер нь архи уудаг байсан ба сүүлийн 3 жил байнга архи ууж агсан тавьж намайг зодож дарамталдаг болсон. Гэр бүлээс гадуурх хоёр ч харилцаа нь ил болсон. А.Дбайнга архи уун гэртээ хүүхдүүдийнхээ хажууд чармай нүцгэн явж, таарсан газраа өтгөн, шингэнээ гаргадаг, намайг хүүхдүүдийн хажууд бэлгийн харилцаанд орно гэж дарамталдаг болсон. А.Д хүүхдүүдээ төрхөд, өвдөхөд, баяр ёслол болоход нэг бол согтуу байдаг, эсвэл гэртээ байдаггүй. Намайг 2021 онд ковид тусаад эмнэлгээс гарахад гэртээ оруулахгүй гээд ээжтэйгээ нийлж гэрийн хаалганы голыг сольчихсон хөөж байсан. А.Д2021 оны 09 сард одоо амьдарч байгаа байраа ээжийнхээ нэр рүү шилжүүлж надаас орлогоо нуудаг болсон. Бид хоёр анх нийлж байхад А.ДНарантуул захын бөө шашны хэрэгсэл зардаг лангуун дээр 2-5 сая төгрөгийн бараатай, хуучин кроун машинтай байсан. Би энэ хүнтэй суун эрүүл саруул 3 хүүхдийг нь гарган өгч ар амьдралыг нь авч явж, хамтдаа Нарантуул захын шашны хэрэгсэл зардаг лангуугаа өргөсгөн ашиг орлогоо нэмэгдүүлэн 500 сая төгрөгөөс дээш худалдааны эргэлттэй болсон. Гэтэл энэ хүн жоохон мөнгөний бараа хармагцаа ээжтэйгээ нийлж намайг 3 хүүхэдтэй минь гэрээс хөөж хоосон ядуугаар минь дуудах болсон. Маргаж буй Ланд Крузер 200 маркийн авто машин бол бидний хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгүүдийн нэг бөгөөд бид хоёр цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул би 3 хүүхдээ өөрийн асрамждаа аван тусдаа амьдрахаар А.Дбид хоёр тохиролцон машиныг миний нэрлүү шилжүүлж өгөн би хүүхдүүдтэйгээ амьдрах байрны мөнгө болгохоор ярилцан тохирсон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анх бид түрээсийн байранд байсан. Эх хүн хүүхдээ яаж өгөх вэ. Архины хамааралтай хүнд хүүхдээ өгөхгүй. Хүүхдийн ирээдүй яригдаж байхад өмнөөсөө хүн явуулаад ирдэггүй. Гэрлэлт бүртгэлгүй байсан. 2015 оноос 2022 оны сүүл хүртэл хамтран амьдарсан.

Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2015 оноос хойш хамтран амьдарсан бөгөөд дундаасаа 3 хүүхэдтэй. Машинаа сайжруулж авсан гэж байна. Энэ хугацаанд хариуцагч нь ар гэрийг нь харж, бизнесийг нь хамт хийж, 3 хүүхдийг нь төрүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч ухамсарлаад машинаа байрны урьдчилгаанд өгөөрэй гээд өгсөн байдаг. Гэнэт шүүх дээр асрамжийн асуудал яригдахаар нэхэмжлэгч нь энэ нэхэмжлэлийг гаргасан байдаг. Хүүхдийн эмчилгээнд хэр их мөнгө гарахыг мэдэхгүй юм. 3 хүүхдээ нэхэмжлэгч өөрийн асрамжид авсан байгаа юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх4-5/, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2431 дугаар автомашин худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх40/, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа /хх41, 43, 45/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх42/, “Таван богд” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17/1000 дугаар албан тоотын хуулбар /хх44/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны 101/ТМ2023/00328 дугаар тэмдэглэлийн хуулбар /хх47-55/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх57/, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх59/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/00292 дугаар шийдвэрийн хуулбар /хх60-63/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 378 дугаар шийдвэр /64/, фидуциар хангагдсан зээлийн гэрээ /хх65-67/, Хаан банк дахь Б.А-ын дансны хуулга /хх68-93/, “Т” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 05/72 дугаар албан тоот /хх95/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Д.Н-йн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх22/, Д.Э-н төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх23/, Д.М-н төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх24/, Д.Э-н эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх113-116/, яаралтай тусламж үйлчилгээний хуудасны хуулбар /хх117/, барьцаат зээлийн гэрээ 8 ширхэг /хх118-129/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагааг нотлох баримтаар гаргуулсан. /хх17-18/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 50,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.Днь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Б.С нь хамтын амьдралтай байх үед үүссэн дундын эд хөрөнгө бөгөөд надад болон 3 хүүхдэд орон сууц авах зориулалтаар өгсөн гэж маргаж байна.

 

Зохигчид 2022 оны 07 дугаар сарын 09-ны өдөр 150,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин худалдах худалдах авах гэрээ байгуулсан байна. /хх4-5/

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

Иймд хариуцагчийн автомашиныг орон сууц худалдан авахад зориулж өгсөн гэх тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь автомашиныг хуваарьт эд хөрөнгө гэж тайлбарласан бол хариуцагч нь хамтын амьдралтай байх үед худалдаж авсан дундын эд хөрөнгө бөгөөд хамтын амьдрал дуусгавар болж цаашид үргэлжлэх боломжгүй болсон, бидний дундаас гарсан 3 хүүхэд эхийн асрамжид үлдсэн, бага хүүхэд зүрхний хүнд өвчтэйн улмаас байнгын эмчилгээ асаргаа шаардлагатай гэж маргаж байна.

Харин нэхэмжлэгч нь анх өөрийн хуваарьт хөрөнгө болон Toyota, Crown маркийн автомашиныг худалдаж Toyota, Land Cruiser-200 маркийн автомашин аваад дахин буцаан худалдаж, улмаар маргаж буй Toyota, Land Cruiser-200 маркийн автомашиныг худалдаж авсан тул хуваарьт эд хөрөнгө гэж маргасан.

 

Toyota, Land Cruiser-200 маркийн, арлын дугаартай,  улсын дугаартай автомашин 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь уг автомашины өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа, “Т” ХХК-ийн мөн өдрийн 17/1000 дугаар албан тоотоор тогтоогдож байна. /хх18, 44/

Улмаар уг автомашины 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчийн өмчлөлд бүртгэгдэж, 15-ны өдөр бусдын өмчлөлд шилжсэн байна.

 

Энд зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнд автомашины улсын дугаарыг 0101 УНЛ гэж тодорхойлсон боловч арлын дугаар нь  улсын дугаартай автомашиныхтай тохирч байна. Цаашлаад, нэхэмжлэгч нь хариуцагчийг маргаж буй автомашины улсын дугаарыг өөрчилсөн гэж тайлбарласан бол хариуцагч энэхүү үйл баримтын талаар маргаагүйг дурдах нь зүйтэй. Ийнхүү улсын дугаар солигдсон болох нь авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх17/

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Toyota, Crown маркийн автомашиныг худалдан авч, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр бусдад шилжүүлсэн болох нь мөн өдрийн 2431 дугаар автомашин худалдах худалдан авах гэрээний хуулбар, өмчлөгчийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдсон. /хх40,41/

Үүний дараа нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Toyota, Land Cruiser-200 маркийн, арлын  дугаартай, улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлд бүртгүүлж, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр бусдад худалдсан болох нь тээврийн хэрэгслийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа, худалдах худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх45, 42/

 

Дээрх үйл баримтыг цаг хугацааны хувьд харьцуулан үзвэл Toyota, Crown маркийн автомашиныг худалдсан мөнгөн хөрөнгөөр Toyota, Land Cruiser-200 маркийн, арлын дугаартай,  улсын дугаартай автомашиныг худалдан авсан гэж үзэхээр байх боловч харин маргаж буй Toyota, Land Cruiser-200 маркийн, арлын  дугаартай,  буюу  улсын дугаартай автомашиныг худалдан авахад өмнөх Toyota, Land Cruiser-200 маркийн автомашиныг худалдсан мөнгөн хөрөнгө хамааралгүй байна.

Учир нь маргаж буй Toyota, Land Cruiser-200 маркийн автомашиныг өмнөх Toyota, Land Cruiser-200 маркийн автомашиныг худалдахаас цаг хугацааны хувь өмнө нь худалдаж авчээ.

Иймд нэхэмжлэгчийн өөрийн хуваарьт эд хөрөнгө болох өмнөх Toyota, Land Cruiser-200 маркийн автомашиныг худалдаж маргаж буй автомашиныг авсан тул энэ нь хуваарьт хөрөнгө гэх тайлбар үндэслэлгүй.

 

Мөн нэхэмжлэгчийн эх Б.А-ын Хаан банк дахь дансны хуулгыг бүхэлд үзвэл маргаж буй автомашины төлбөр болон маргаж буй машины худалдагч “Т” ХХК-д төлбөр төлсөн зарлага бүртгэгдээгүй байна. Харин үүний эсрэгээр нэхэмжлэгчийн нэрээр олон удаагийн орлогын гүйлгээ бүртгэгджээ. /хх68-93/

Иймд нэхэмжлэгчийн маргаж буй автомашины зарим төлбөрийг эх Б.А төлсөн гэх тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь зохигчдын хамтын амьдралыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхэлсэн гэж тайлбарласан бол хариуцагч 2015 оноос хамтын амьдрал эхэлсэн гэж маргасан.

Зохигчдын дундаас 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр охин Д.Н, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Д.М, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Д.Э төрсөн болох нь тэдгээрийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх22-24/

 

Үүнээс үзэхэд хүүхэд эхийн хэвлийд бойжих цаг хугацаатай уялдуулан үзвэл нэхэмжлэгч нь маргаж буй автомашиныг худалдан авсан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохигчид гэр бүлийн харилцаатай байсан гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн 2015 оноос хойш хамтын амьдралтай байсан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл маргаж буй Toyota, Land Cruiser-200 маркийн автомашин нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.

Цаашлаад, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар дундын эд хөрөнгийг гэр бүлийн гишүүд адил хэмжээгээр өмчлөх эрхтэй.

 

Зохигчдын дундаас 3 хүүхэд төрсөн бөгөөд тэдгээр нь эхийн асрамжид үлдсэн нь дээрх төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00292 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх60-63/

Түүнчлэн нэхэмжлэгчийн асрамжид хүү Д.Билгүүн байдаг болох нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр тогтоогдсон. /хх64/

Эдгээрээс үзэхэд маргаж буй автомашин нь 6 өмчлөгчтэй байсан гэх үндэслэлтэй.

 

Улмаар автомашины үнийг худалдах худалдан авах гэрээнд 150,000,000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд зохигчид үнэлгээний талаар маргаагүй.

Иймд нэхэмжлэгч болон Д.Б нарт 50,000,000 төгрөг, хариуцагч болон Д.Н, Д.М, Д.Э нарт 100,000,000 төгрөгт холбогдох эд хөрөнгө ногдож байна.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй тул нэхэмжлэгч нь өөрийн болон өөрийн хүү Д.Б-д ногдох хэсгийг хариуцагчид худалдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас 50,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангагдсан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Сэс 50,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.ГАНБОЛД