| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0183/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/213 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Золбоот,
Улсын яллагч: Н.Зулаа,
Шүүгдэгч: Ц.*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514003050197 тоот хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр насанд хүрээгүй хохирогч *******гийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Оготнотой булгийн тоглоомын талбай дээрх саравчин доорх сандал дээр үлдээсэн ТERRANOVA брэндийн куртик, CONVERSE брэндийн хар алаг кейтн гутал, Аррlе брэндийн чихэвч, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар куртикны халаасанд байсан төрийн банкны картыг дэлгүүрт уншуулан 15.400 төгрөгийн бараа худалдан авч нийт 656.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:..... Надад яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Авсан зүйлээ бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 105-106 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.
3. Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Би 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Оготнотой булгийн тоглоомын талбай дээр саравчин доор сандал дээр гадуур хувцас, пүүз, чихэвч зэргээ тайлж тавьчихаад цаана байх киркитийн талбайг тойрч 2 найзтайгаа хамт тойрч бэлтгэл хийж дуусаад эргээд тоглоомын талбай дээр ирж хувцас болон бусад эд зүйлээ авах гэсэн чинь алга болчихсон байсан. ...Би 2024 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотоос ТЕRRАNOVA брэндийн куртик 289.000 төгрөг, CONVERSE брэндийн хар алаг гутал 2024 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотоос 399.000 төгрөг, Аррlе брэндийн чихэвчээ 2024 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос 120.000 төгрөг, Төрийн банкны виза карт 5000 төгрөг мөн бэлэн 100.000 төгрөг зэрэг байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
..... Хулгайд алдсан Төрийн банкны картаас 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг 04 минут, 3500 төгрөг гүйлгээний Баян-Ундарга гэх утгатай, 12 цаг 59 минутад 11900 төгрөг Их жаргалант гэх утгатай гарч явсан. Би цагдаагийн байгууллагад хандан уг хүнсний дэлгүүрүүдийг олж хяналтын камерын бичлэгийг шүүлгэхэд нэг эрэгтэй хүн, хүүхэд хоёр орж ирээд уншуулж худалдан авалт хийгээд гарч байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан.....гэх мэдүүлэг/ хх-ийн 33-34/,
4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд аав, ээж хоёр зах руу бараандаа явчихсан хойгуур түр сууж өгч байхад гаднаас өндөр бор царайтай хар өнгийн малгайтай, хар ханцуйгүй куртиктэй дотуураа ногоон өнгийн цамцтай ах нэг хүүхэдтэй орж ирээд надаас архи нэхээд би архи өгөөгүй. Тэгсэн ундаа, зайрмаг, тахианы 1 мөч зэрэг аваад цэнхэр өнгийн чиптэй виза карт уншуулж авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 42-43 /,
5. Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн 92 дугаартай:... Тerranova брэндийн куртик 235.000 төгрөг,
Converse брэндийн 350.000 төгрөг,
Чихэвч 80.000 төгрөг,
Карт 5.000 төгрөг,
Шинжилгээний объектийн нийт үнэ цэнэ 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 670.000 /Зургаан зуун далан мянга / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /хх-ийн 50-51/ болон шүүгдэгч Ц.*******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянхонгор сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62, 79-80/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Оготнотой булгийн тоглоомын талбай дээр саравчин доор сандал дээр гадуур хувцас, пүүз, чихэвч зэргээ тайлж тавьчихаад цаана байх киркитийн талбайг тойрч 2 найзтайгаа хамт тойрч бэлтгэл хийж дуусаад эргээд тоглоомын талбай дээр ирж хувцас болон бусад эд зүйлээ авах гэсэн чинь алга болчихсон байсан. ...Би 2024 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотоос ТЕRRАNOVA брэндийн куртик 289.000 төгрөг, CONVERSE брэндийн хар алаг гутал 2024 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотоос 399.000 төгрөг, Аррlе брэндийн чихэвчээ 2024 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос 120.000 төгрөг, Төрийн банкны виза карт 5000 төгрөг мөн бэлэн 100.000 төгрөг зэрэг байсан...” гэх,
Гэрч *******ийн өгсөн “... Би 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн орчимд аав, ээж хоёр зах руу бараандаа явчихсан хойгуур түр сууж өгч байхад гаднаас өндөр бор царайтай хар өнгийн малгайтай, хар ханцуйгүй куртиктэй дотуураа ногоон өнгийн цамцтай ах нэг хүүхэдтэй орж ирээд надаас архи нэхээд би архи өгөөгүй. Тэгсэн ундаа, зайрмаг, тахианы 1 мөч зэрэг аваад цэнхэр өнгийн чиптэй виза карт уншуулж авсан...”гэх мэдүүлэг мэдүүлгээр шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр насанд хүрээгүй хохирогч *******гийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Оготнотой булгийн тоглоомын талбай дээрх саравчин доорх сандал дээр үлдээсэн ТERRANOVA брэндийн куртик, CONVERSE брэндийн хар алаг кейтн гутал, Аррlе брэндийн чихэвч, бэлэн 100.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар куртикны халаасанд байсан төрийн банкны картыг дэлгүүрт уншуулан 15.400 төгрөгийн бараа худалдан авч нийт 670.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд Ц.******* нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж шунахай сэдэлтээр хулгайлсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нотлох баримт хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч ******* нь алдагдсан эд зүйлсээ буцаан авсан талаар илэрхийлсэн илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй.
Шүүх Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Энэ хэргийн учир шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримтын СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ