| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0075/Э/208/2025/0065 |
| Дугаар | 2025/ШЦТ/116 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/116
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа, улсын яллагч Д.Номин-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч ****, шүүгдэгч *****, шүүгдэгчийн өмгөөлөгч *****н нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** овогт *****холбогдох эрүүгийн *******43100*******410*******35 дугаартай хэргийг *******0*******5 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 0******* дугаар сарын 19-ний өдөр **** аймгийн ****суманд төрсөн, 59 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймаг, ***** сум, ******* дугаар баг, ******* дугаар хэсэг, ******* тоотод оршин суух хаягтай, **** овогт *****/РД:М*******/;
Холбогдсон хэргийн товч утга: /яллах дүгнэлтэд дурьдснаар/
Яллагдагч Э.******* нь *******0*******4 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 05 цагийн 00 минутын орчим Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дугаар баг, ******* дугаар хэсэг, ******* тоот гэртээ согтуурсан үедээ архины шилээр насанд хүрээгүй хохирогч **** биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтот цусан хураа, дух, хоёр зулай дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зүүн шанаа нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан;
-хоёр хүний буюу насанд хүрээгүй хохирогч **** биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун хацар, хамрын зүүн угалзанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол, гэмт үйлдлийг таслан зогсоохоор оролцсон хохирогч С.ын эрүүл мэндэд баруун гарын ******* дугаар хуруу шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ *******0*******4 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 05 цаг 00 минутын орчим Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дугаар баг, ******* дугаар хэсэг, ******* тоот гэртээ архины шилээр бага насны хохирогч Д.ыг (4 настай) биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтот цусан хураа, дух, хоёр зулай дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зүүн шанаа нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол,
-бага насны хохирогч Д.г (5 настай) биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун хацар, хамрын зүүн угалзанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол,
-гэмт үйлдлийг таслан зогсоохоор оролцсон хохирогч ***** эрүүл мэндэд баруун гарын ******* дугаар хуруу шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн: “...Ноднин 6 сард бэрийн аав худ ирээд ******* шил архи хувааж уугаад барьцалдаж авсан юм шиг байгаа юм. Бид хоёрын дундуур орж гэмтэж бэртсэн. Анх удаа харсан учраас хэзээ ч зодохгүй. Бид хоёрын дундуур орж ирж л зодуулсан. Хөмсөг задарсан байна гээд оёдол тавиулж байхад сэргэсэн. Би хэзээ ч бага насны хүүхдэд гар хүрдэггүй учраас өөрийгөө буруутгамааргүй байна. Би нилээд согтсон байсан учраас би яагаад ч хүрээгүй. хүүхэдгүй байхдаа манайд ******* удаа ирж байсан. тай харилцаа холбоогүй, анх удаа танилцсан. Шөнө ******* цагт хүүхдүүдийг гарч тогло гэсэн, гадаа гэрэлтэй байсан. Архи ууж байгаад согтоод ямар нэгэн юм ярьсан байх, юу ярьснаа мэдэхгүй байна. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан төлбөрийг би тай хувааж төлнө гэж бодож байна. Би ******* хүү, 1 охинтой уулзалдаагүй *******-3 жил болж байна. Манай хүүхдүүд нялх байна гээд утсаар л ярьж байсан. Одоо хүүхдүүдтэйгээ хэвийн харилцаатай байгаа л даа. Би маш их бодсон л доо. Би их харамсаж байна. Тэтгэврийн зээл авч ******* сая төгрөг хүүгийнхээ данс руу хийсэн...” гэжээ[1],
*******.Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны хохирогч Д.гийн өгсөн: “...Намайг Д. гэдэг. Би 5 настай. Би аав, ээж өвөөтэйгөө Сэлэнгэ аймаг руу явсан аа санаж байна. Би хөдөө танихгүй байшинтай айлд очсон. Байшин дотор юу болсон талаар санаж байна. Намайг зодсон, танихгүй хүн цохисон намайг архины шилээр цохисон. Тэгээд бас гараараа цохисон. Эрэгтэй хүн цохисон хөгшин хүн байсан. Би өвөөгийн утсаар авраарай гэж залгасан. Намайг гараараа хана мөргүүлсэн. Нүүр лүү цохисон архины шилээр хамар руу цохисон, мөн гараараа цохьсон. Тухайн үед байшин дотор 1 архичин согтуу хүн байсан. өвөө унтаж байгаад сэрээд гарнаас нь түлхээд гаргасан. байсан, өвөө байсан би байсан танихгүй нэг хүн байсан. өвөө нь та хоёрыг цохиогүй танихгүй хүн цохисон. Намайг цохиж байхад зөндөө өвдсөн” гэсэн мэдүүлэг[*******],
3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны хохирогч Д.ын өгсөн: ”...Би 4 настай цэцэрлэгт явдаг. Манай аавыг ****, ээжийг гэдэг. Аав, ээж өвөөтэйгөө хамт Сэлэнгэ аймаг руу явснаа санаж байна. Сэлэнгэ аймагт аавын аавын гэрт очсон. Байшин руу орсон. Байшин руу ороход 1 хүн эрэгтэй хүн байсан. Байшин дотор байсан эрэгтэй хүнтэй өмнө нь уулзаж байгаагүй. Байшин дотор юу болсон талаар санаж байна. Архины шилээр цохисон. /Нүүр, толгой руу цохисон гэж гараараа заав/ Намайг зодсон хүнийг харвал танина. Нэрийг мэдэхгүй. миний өвөө, намайг архины шилээр цохих үед байшин дотор Д., тэгээд ******* эрэгтэй хүн байсан. Тухайн үед зөндөө өвдсөн. өвөө нь намайг цохиогүй” гэсэн мэдүүлэг[3],
4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С. өгсөн: “...Манай хүргэн хүү ий ажил 3 хоног амрахаар болсон юм. Бид амарсныг нь далимдуулж худ буюу хүргэн хүүгийн аавтай танилцах бас Сэлэнгэ аймгийн байгалийг үзэх зорилготой охин , зээ Д., Д., хүргэн хүү нарын хамтаар *******0*******4 оны 06 дугаар сарын 10-ны шөнө явсан юм. Тэгээд үүрээр буюу *******0*******4 оны 06 дугаар сарын 11-ний 04 цагийн үед Сэлэнгэ аймагт очоод шууд хүргэн хүүгийн аав Э.*******ын гэрт очсон. Тэгээд гэрийнх нь гадаа очиход миний охин 3 сартай хүүхэдтэй байсан учир орохгүй гээд машиндаа үлдсэн юм. Тэгээд араас миний ******* зээ , хоёр машинаас буугаад ирсэн юм. Тэгээд , , бид 4 гэрт нь орсон. Гэрт ороход ******* ганцаараа байсан. ******* нь , бид гуравт газраар унт гээд ор засаж өгсөн. Тэгээд аавдаа гээд нэг шил архи өгсөн. Тэрийг нь ******* шууд задалсан. Тэгээд би танилцангаа 3-4 хундага уусан үлдсэнийг нь ******* өөрөө уусан. Тэр үед , ******* утас үзээд тоглоод байж байсан. Хүргэн хүү нь , хоёрыг “машинд орж унт” гэхэд өвөөгөө дагаж байна надтай унтана гээд үлдсэн. Тэгээд би нойр хүрээд ядарсандаа унтаад өгсөн. Тэгтэл гэнэт хүүхдүүд хашхирах, уйлах чимээ гарсан. Юу болов оо гээд хартал , хоёр цус болчихсон уйлж байсан. Тэгээд босоод гал тогооны өрөөнд нь ортол ******* гартаа хагархай архины шил барьчихсан зогсож байсан. Тэгтэл ******* нь над руу дайрсан би гарыг нь бариад ноцолцоод гэрээс нь над руу архины гараараа чичлээд дайраад байсан би арай гэж гарыг нь мушгиад шилийг нь тавиулсан. Ноцолцоод байшингаас гарахын зэрэгцээ манай охин хашааны хаалгаар нь ороод ирсэн. Тэгээд гэр лүү буцаж орж ******* зээгээ аваад шууд Сэлэнгэ аймгийн төв эмнэлэг рүү очсон. Хоёр зээгээ эмнэлэгт үзүүлж байтал “Хүүе ахаа гараас чинь цус гараад байна ш дээ” гээд нэг эмэгтэй хэлсэн. Тэгээд гараа хартал миний баруун гарын долоовор хуруу зүсэгдээд ангайчихсан байсан. Тухайн үед ******* хүүхэд аймар цус болчихсон айж сандраад өөрийнхөө гарыг харах сөхөөгүй байсан байна лээ. Тэгээд эмнэлэгт боолгуулаад Улаанбаатар хотод ирээд би Гэмтлийн согог судлалын үндэсний төвд хуруундаа 4 оёдол тавиулсан юм. Тухайн үед худ гэх *******ын гэрт гадны хүн байгаагүй. , бид 3 *******тай үлдсэн. Харин хүргэн хүү , , 3 гадаа машиндаа унтаж байсан.
Намайг унтаж байгаад чимээгээр сэрэхэд ******* ганцаараа гартаа архины хагархай шил барьчихсан зогсож байсан. *******ыг , нарын биед гэмтэл учруулсан гэж бодож байна. *******ын үйлдлийг зогсоох гэж гарыг нь барьсан байсан тэгээд гараа өөр рүүгээ татахдаа миний хурууг зүссэн эсхүл над руу чичлээд дайрч байхад үүссэн байх. Яг тухайн цаг мөчид хоёр хүүхэд хамаг юм цус болсон байсан болохоор би өөр юм бодох сөхөөгүй байсан. Надад учирсан гэмтлийг ******* учруулсан. Э.******* нь миний бодлоор нэлээн согтолттой байсан. Өөрийгөө хэвийн удирдаж байсан эсэхийг би мэдэхгүй байна. Э.******* нь миний хүргэн хүүгийн гэхдээ нэг ч уулзаж байгаагүй. Тэгээд хүргэн хүү маань ач нарыг нь үзүүлье гэж бодож очсон юм. Ууг нь хамгийн том ач нь одоо 5 настай, хүү 4 настай, 3 сартай. Би *******ыг ямар зан ааштай хүн гэдгийг үнэхээр мэдэхгүй. ******* бид хоёр хоорондоо харилцан зодоон үүсгэсэн зүйл юу ч байхгүй, архины шил барьсан над руу дайрахад нь гарын барьсан мөн холдуулж түлхсэн өөр зүйл байхгүй тэгээд л шууд гэрээс эмнэлэг явсан. *******ын биед халдсан хүн байхгүй” гэсэн мэдүүлэг[4],
5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б. өгсөн: “...Би нөхөр болон хүүхдүүд болох , , ын хамт ам бүл тавуулаа амьдардаг. Манай нөхөр их завгүй ажилтай байдаг юм. Тэгээд сая буюу *******0*******4 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр 3 хоног амрахаар болж тэр амралтаар нь Сэлэнгэ аймаг руу гэр бүлээрээ аав ын хамтаар аялахаар явсан юм. Манай нөхөр өөрөө Сэлэнгэ аймгийнх юм. Тэгээд эхлээд хадам аав *******ын гэрт 04 цагийн үед очсон. Би очоод гэрт ороогүй манай бага маань ******* сартай байсан болохоор машиндаа үлдсэн юм. Хадам аав *******ын гэр лүү манай нөхөр , аав ******* орсон юм. Тэгэхэд , ******* шээлээ гээд машинаас буугаад өвөө дээрээ яваад очсон. Тэгээд нөхөр аавдаа нэг шил архи авсан байсан тэрийгээ өгөөд манай аав тай хувааж уусан юм байна лээ. Тэгээд хадам аавын гэрт манай аав , том охин , дунд хүү нар байсан. Тэгээд нөхөр хэсэг хугацааны дараа машинд орж ирээд ******* хүүхэд утсаа үзэж байна. аав унтаж байна гэж хэлсэн. Нөхөр бид ******* машины явдалдаа ядраад машиндаа унтаж байтал 07 цагийн үед миний охин Д. над руу залгасан утсаа автал “ээжээ бөөн юм болсон, өвдөөд байна аймар байна. Энд аймаар юм болж байна ээжээ хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд гэрийнх үүд хэсэгт яваад очтол хадам аав ******* нь хагархай архины шил барьсан гараа аав руу чиглүүлээд хатгах гээд дайраад байсан. Би шууд гэр лүү яваад ортол манай ******* хүүхэд суусан байдалтай орон дээр дэр нь тэр чигтээ цус болчихсон байсан. Миний охин гийн хамар, гар нь хацар нь зүсэгдээд уруул нь хавдаж хөхөрсөн, нүүр хэсэг нь тэр чигтээ улаан цус болчихсон. Нүүр, уруул нь хавдаж товойж бомбойсон байсан. Толгойны ар хэсэгт том зүсэгдсэн байсан. Маш их цус алдаж байсан. ын зүүн чих нь том зүсэгдээд салах гэж байгаа юм шиг хүү маань чихээ барьчихсан зүүн гар бас зүсэгдээд том ангайсан байсан. Нүүр, толгой нь битүү цус хөх няц болчихсон. Нүд, хөмсөг хэсгээр 1-******* тооны зүсэгдсэн байсан. Нүднийх нь доод хэсэг бас зүсэгдсэн байсан тэр зураглал бол миний хувьд үнэхээр аймшигтай байсан. ын мөн адил толгойны ар хэсэгт том зүсэгдсэн байсан. Маш их цус алдаж байсан. Тэгээд би шууд нөхрөө дуудаад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явж тэнд анхан шатны эмчилгээ хийлгэж, Улаанбаатар хот руу эмнэлгийн машинаар зөөвөрлөсөн. *******ын гэрт *******, миний аав , охин , хүү тэр 4 байсан. Миний хүүхдүүд болох , нарын эрх чөлөөнд нь хадам аав ******* халдсан юм. Манай хүүхдүүд бол төрсөн цагаасаа миний аав дээр өсөж байгаа хүүхдүүд юм. Миний бодлоор хадам аав ******* нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлж хэрэгслэсний улмаас хүүхдүүд рүү халдсан болсон гэж бодож байна. Би хадам аав *******тай оюутан ахуй насандаа 1 удаа Сэлэнгэ аймагт дадлага хийж яваад уулзаж байсан. Тэрнээс хойш уулзаж байгаагүй. Ямархуу зан ааштай гэдгийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ архи согтууруулах ундааны зүйлийн хамааралтай, их архи уудаг хүн шиг санагдсан. Би маш их гомдолтой байна. Миний хүүхдүүд нялхаараа байгаа, миний охин, хүү ******* цус их алдаж цус сэлбүүлсэн. Тэгээд хүү охин маань нүүр болон гарандаа том соривтой болж байгаа. Охин маань хамар нь хугарч Эх нялхасд хагалгаанд орсон. Манай хүү Эх нялхасд мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Мөн Гэмтэл согог үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн зэрэг хүүхдүүд маань маш их өвдөж шаналсан. Мөн хүү маань тархины баруун шанаан шулуун хугаралтай, эпидурал цус хуралттай гэмтэл тогтоогдсон. Сартай байсан болохоор машиндаа үлдсэн юм. Хадам аав *******ын гэр лүү манай нөхөр , аав ******* орсон юм. Тэгэхэд , ******* шээлээ гээд машинаас буугаад өвөө дээрээ яваад очсон. Тэгээд нөхөр аавдаа нэг шил авсан байсан тэрийгээ өгөөд манай аав тай хувааж уусан юм байна лээ. Тэгээд хадам аавын гэрт манай аав , том охин , дунд хүү нар байсан. Тэгээд нөхөр хэсэг хугацааны дараа машинд орж ирээд ******* хүүхэд утсаа үзэж байна. аав унтаж байна гэж хэлсэн. Нөхөр бид ******* машины явдалдаа ядраад машиндаа унтаж байтал 07 цагийн үед миний охин над руу залгасан утсаа автал ээжээ бөөн юм болсон” гэж хэлсэн. Тэгээд гэрийнх үүд хэсэгт яваад очтол хадам аав ******* нь хагархай архины шил барьсан гараа аав руу чиглүүлээд хатгах гээд дайраад байсан. Би шууд гэр лүү яваад ортол манай ******* хүүхэд суусан байдалтай орон дээр дэр нь тэр чигтээ цус болчихсон байсан. Миний охин гийн хамар, гар нь хацар нь зүсэгдээд уруул нь хавдаж хөхөрсөн нүүр хэсэг нь тэр чигтээ улаан цус болчихсон. Нүүр, уруул нь хавдаж товойж бомбойсон байсан. Толгойны ар хэсэгт том зүсэгдсэн байсан. Маш их цус алдаж байсан. ын зүүн чих нь том зүсэгдээд салах гэж байгаа юм шиг хүү маань чихээ барьчихсан зүүн гар бас зүсэгдээд том ангайсан байсан. Нүүр, толгой нь битүү цус хөх няц болчихсон. Нүд хөмсөг хэсгээр 1-******* тооны зүсэгдсэн байсан. Нүднийх нь доод хэсэг бас зүсэгдсэн байсан тэр зураглал бол миний хувьд үнэхээр аймшигтай байсан. ын мөн адил толгойны ар хэсэгт том зүсэгдсэн байсан. Маш их цус алдаж байсан. Тэгээд би шууд нөхрөө дуудаад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явж тэнд анхан шатны эмчилгээ хийлгэж Улаанбаатар хот руу эмнэлгийн машинаар зөөвөрлөсөн” гэсэн мэдүүлэг[5],
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.ий өгсөн: “... Би *******0*******4 оны 06 дугаар сарын дунд үеэр миний эрхэлсэн ажил 3 хоног амрахаар болж эхнэр Б., Хадам аав С., хүүхдүүд , , нарыг аваад өөрийн төрсөн нутаг Сэлэнгэ аймаг руу аавынхаа гэрт очсон. Бид үүрээр 4 цаг өнгөрөөд очсон. Тэгээд хадам аав , миний аав *******, ******* нэг шил архи хувааж уусан. Тэгээд би эхнэр болон бага хүүхэд бид 3 машинд сууж байтал миний охин ээж рүүгээ “Туслаарай” гээд залгасан. Тэгээд гэр рүү яваад ортол , хоёрын толгойноос цус гарсан, ын зүүн чих нь сэтэрсэн ерөнхийдөө цусандаа хутгалдчихсан, тухайн үеийн дүр зураг аймаар байсан” гэсэн мэдүүлэг[6],
7.Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн *******0*******4 оны 06 дугаар сарын *******4-ний өдрийн **************3******* дугаартай бага насны хохирогч 4 настай Д.ын биед хэрэг учрал болсноос хойш 13 хоногийн дараа үзлэг шинжилгээ хийж, улмаар дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлт хэсэгт:
1.*******.Д.ын биед баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрхи голомтлог цусан хураа, дух, хоёр зулай, дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, дагз, зүүн шанаа нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
5. Баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрхи голомтлог цусан хураа нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.*******-д зааснаар хохирлын ХҮНД, дух, хоёр зулай, дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, дагз, зүүн шанаа нуруунд зулгаралт нь тус журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.
6.7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт[7],
*******.Яаралтай тусламжийн хуудас №**************41, №**************4*******, өвчтөний түүх[*******],
9.Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн *******0*******4 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн **************37 дугаартай бага насны хохирогч 5 настай Д.гийн биед хэрэг учрал болсноос хойш 9 хоногийн дараа үзлэг шинжилгээ хийж, улмаар дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлт хэсэгт:
1.Д.гийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун хацар, хамрын зүүн угалзад шарх тогтоогдлоо.
*******.3.Дээрх гэмтэл нь хамар ясны хугарал хамрын нуруунд цус хуралт мохоо, зүүн зулай, дагзны хуйх, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун хацар, хамрын зүүн угалзын шарх нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4.5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6.7.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” талаар шинжээчийн дүгнэлтээр[9],
10.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******0*******4 оны 0******* дугаар сарын *******6-ны өдрийн 313 дугаартай дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлт хэсэгт:
1.С.ын биед баруун гарын ******* дугаар хуруу шарх гэмтэл тогтоогдлоо.
*******.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” талаар хийсэн шинжээчийн дүгнэлээр[10],
11.ГССҮТ Гар сарвууны мэс заслын тасаг С.ын өвчний түүх[11],
1*******.Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1*******],
13.Э.******* нь 1.17 хувийн согтолттой байсныг тогтоосон Согтуурал шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13],
14.Иргэний нэхэмжлэгч Ц.ийн “...Би тухайн тодорхойлолтыг гаргасан учир сайн мэдэж байна. Би дээрх хэргийн улмаас хохирогч С.ын биед гэмтэл учирсантай холбоотойгоор 9 удаагийн эмнэлгийн үйлчилгээгээр нийт 1,14*******,*******73 төгрөгийн эмчилгээ, насанд хүрээгүй хохирогч Д.ын биед гэмтэл учирсантай холбоотойгоор 10 удаагийн эмнэлгийн үйлчилгээгээр нийт 3,5*******5,0*******3 төгрөгийн эмчилгээ, насанд хүрээгүй хохирогч Д.гийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор 6 удаагийн эмнэлгийн үйлчилгээгээр нийт 3,005,465 төгрөгийн эмчилгээний төлбөрийн нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг[14],
15.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн зардлын баримт[15] зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргасан, харин зүйлчлэлийн талаар ямар нэгэн зүйл хөндөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* овогтой *******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад заасан “Согтуугаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж учруулсан”;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.6 дахь заалтад заасан ”хоёр, түүнээс олон хүнийг” *******.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч ******* нь “Миний бодлоор энэ ******* өвөөг дахин шалгаж, хоёр жоохон хүүхдийн биед хохирол учруулсан учраас ******* гэж хүн санахгүй байна гэж өөрийгөө хамгаалаад байх шиг санагдлаа. Гэхдээ гэдэг хүнийг дахин шалгах хэрэгтэй юм шиг байна. Хоёр хүүхэд юу гэж ч хэлж магадгүй. Хүүхэд хохироосон учраас ******* гэм буруутай гэж үзэж байна” гэж[16]шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын мэтгэлцээний үр дүнд өөрийн итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.
Шүүгдэгч эцсийн үгэндээ: “Гэм буруугүй гэж үзэж байна” гэжээ[17].
Үйл баримтын талаар дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн ДҮГНЭВЭЛ:
Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ *******0*******4 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 05 цаг 00 минутын орчим Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дугаар баг, ******* дугаар хэсэг, ******* тоот гэртээ өөрийн ач хүү болох бага насны хохирогч 4 настай Д.ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж архины шилээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх голомтот цусан хураа, дух, хоёр зулай дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зүүн шанаа нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол,
Өөрийн ач охин бага насны хохирогч Д.г 5 настай биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж архины шилээр болон гараараа зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун хацар, хамрын зүүн угалзанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол,
гэмт үйлдлийг таслан зогсоохоор оролцсон хохирогч С.ын эрүүл мэндэд баруун гарын ******* дугаар хуруу шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Нэг. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн *******0*******4 оны 06 дугаар сарын *******0-ны өдрийн **************37 дугаартай бага насны хохирогч 5 настай Д.гийн биед хэрэг учрал болсноос хойш 9 хоногийн дараа үзлэг шинжилгээ хийж, улмаар дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлт хэсэгт:
1.Д.гийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зүүн зулай, дагзны хуйх, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун хацар, хамрын зүүн угалзад шарх тогтоогдлоо.
*******.3.Дээрх гэмтэл нь хамар ясны хугарал хамрын нуруунд цус хуралт мохоо, зүүн зулай, дагзны хуйх, зүүн чамархай, зүүн хөмсөг, баруун хацар, хамрын зүүн угалзын шарх нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
4.5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6.7.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй” талаар шинжээчийн дүгнэлтээр[1*******],
Хоёр. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн *******0*******4 оны 06 дугаар сарын *******4-ний өдрийн **************3******* дугаартай бага насны хохирогч 4 настай Д.ын биед хэрэг учрал болсноос хойш 13 хоногийн дараа үзлэг шинжилгээ хийж, улмаар дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлт хэсэгт:
1.*******.Д.ын биед баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрхи голомтлог цусан хураа, дух, хоёр зулай, дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, дагз, зүүн шанаа нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.
5. Баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрхи голомтлог цусан хураа нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.*******-д зааснаар хохирлын ХҮНД, дух, хоёр зулай, дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, дагз, зүүн шанаа нуруунд зулгаралт нь тус журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.
6.7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэж бага насны хохирогчийн баруун чамархай ясны зөрүүтэй шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрхи голомтлог цусан хураа нь амь насанд аюултай ХҮНД, дух, хоёр зулай, дагз, зүүн чихний дэлбэн, зүүн доод зовхи, зүүн хацар, зүүн сарвууны ар хэсэгт няцарсан шарх, баруун чамархай, баруун шанаа, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, дагз, зүүн шанаа нуруунд зулгаралт гэмтэл ХӨНГӨН зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр[19]; Яаралтай тусламжийн хуудас №**************41, №**************4*******, өвчтөний түүх[*******0],
Гурав. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******0*******4 оны 0******* дугаар сарын *******6-ны өдрийн 313 дугаартай дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлт хэсэгт:
1.С.ын биед баруун гарын ******* дугаар хуруу шарх гэмтэл тогтоогдлоо.
*******.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” талаар хийсэн шинжээчийн дүгнэлээр[*******1], ГССҮТ Гар сарвууны мэс заслын тасаг С.ын өвчний түүх[**************],
-Бага насны хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг Д. гэдэг. Би 5 настай. Би аав, ээж өвөөтэйгөө Сэлэнгэ аймаг руу явсан аа санаж байна. Би хөдөө танихгүй байшинтай айлд очсон. Байшин дотор юу болсон талаар санаж байна. Намайг зодсон, танихгүй хүн цохисон намайг архины шилээр цохисон. Тэгээд бас гараараа цохисон. Эрэгтэй хүн цохисон хөгшин хүн байсан. Би өвөөгийн утсаар авраарай гэж залгасан. Намайг гараараа хана мөргүүлсэн. Нүүр лүү цохисон архины шилээр хамар руу цохисон, мөн гараараа цохьсон. Тухайн үед байшин дотор 1 архичин согтуу хүн байсан. өвөө унтаж байгаад сэрээд гарнаас нь түлхээд гаргасан. байсан, өвөө байсан би байсан танихгүй нэг хүн байсан. өвөө нь та хоёрыг цохиогүй танихгүй хүн цохисон. Намайг цохиж байхад зөндөө өвдсөн” гэсэн;
-Бага насны хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...Би 4 настай цэцэрлэгт явдаг. Манай аавыг , ээжийг гэдэг. Аав, ээж өвөөтэйгөө хамт Сэлэнгэ аймаг руу явснаа санаж байна. Сэлэнгэ аймагт аавын аавын гэрт очсон. Байшин руу орсон. Байшин руу ороход 1 хүн эрэгтэй хүн байсан. Байшин дотор байсан эрэгтэй хүнтэй өмнө нь уулзаж байгаагүй. Байшин дотор юу болсон талаар санаж байна. Архины шилээр цохисон. /Нүүр, толгой руу цохисон гэж гараараа заав/ Намайг зодсон хүнийг харвал танина. Нэрийг мэдэхгүй. миний өвөө, намайг архины шилээр цохих үед байшин дотор Д., тэгээд ******* эрэгтэй хүн байсан. Тухайн үед зөндөө өвдсөн. өвөө нь намайг цохиогүй” гэсэн бага насны хохирогч нарын мэдүүлгээр хаана, хэзээ, ямар зорилгоор Сэлэнгэ аймаг руу явсан, хэн тэдний биед халдаж, юугаар цохиж зодсон талаар хүүхдийн насны онцлогоос хамаарч тодорхой зааж дүрслэн хэлсэн байна.
-Хохирогч С. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд , , бид 4 гэрт нь орсон. Гэрт ороход ******* ганцаараа байсан. ******* нь , бид гуравт газраар унт гээд ор засаж өгсөн. Тэгээд аавдаа гээд нэг шил архи өгсөн. Тэрийг нь ******* шууд задалсан. Тэгээд би танилцангаа 3-4 хундага уусан үлдсэнийг нь ******* өөрөө уусан. Тэр үед , ******* утас үзээд тоглоод байж байсан. Хүргэн хүү нь , хоёрыг “машинд орж унт” гэхэд өвөөгөө дагаж байна надтай унтана гээд үлдсэн. Тэгээд би нойр хүрээд ядарсандаа унтаад өгсөн. Тэгтэл гэнэт хүүхдүүд хашхирах, уйлах чимээ гарсан. Юу болов оо гээд хартал , хоёр цус болчихсон уйлж байсан. Тэгээд босоод гал тогооны өрөөнд нь ортол ******* гартаа хагархай архины шил барьчихсан зогсож байсан. Тэгтэл ******* нь над руу дайрсан би гарыг нь бариад ноцолцоод гэрээс нь над руу архины гараараа чичлээд дайраад байсан би арай гэж гарыг нь мушгиад шилийг нь тавиулсан. Ноцолцоод байшингаас гарахын зэрэгцээ манай охин хашааны хаалгаар нь ороод ирсэн.
...Намайг унтаж байгаад чимээгээр сэрэхэд ******* ганцаараа гартаа архины хагархай шил барьчихсан зогсож байсан. *******ыг , нарын биед гэмтэл учруулсан гэж бодож байна. *******ын үйлдлийг зогсоох гэж гарыг нь барьсан байсан тэгээд гараа өөр рүүгээ татахдаа миний хурууг зүссэн эсхүл над руу чичлээд дайрч байхад үүссэн байх. Яг тухайн цаг мөчид хоёр хүүхэд хамаг юм цус болсон байсан болохоор би өөр юм бодох сөхөөгүй байсан. Надад учирсан гэмтлийг ******* учруулсан. Э.******* нь миний бодлоор нэлээн согтолттой байсан. Өөрийгөө хэвийн удирдаж байсан эсэхийг би мэдэхгүй байна. ...******* бид хоёр хоорондоо харилцан зодоон үүсгэсэн зүйл юу ч байхгүй, архины шил барьсан над руу дайрахад нь гарын барьсан мөн холдуулж түлхсэн өөр зүйл байхгүй тэгээд л шууд гэрээс эмнэлэг явсан. *******ын биед халдсан хүн байхгүй” гэсэн мэдүүлгээр хэрэг учрал гарах үед нэг байшин дотор хамт байсан гэрчийн хувьд болсон үйл баримтыг зөрүүтэй мэдүүлээгүй байна гэж дүгнэж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...ын гар зүсэгдсэн, гэтэл *******ын биед 16 тооны гэмтэл учирсан, энэ гэмтлийг ******* учруулсан. ...*******ын гарт шилний гэмтэл учраагүй. ...Архины шилийг булааж аваад түлхээд гаргасан юм бол юунаас болов...” гэж маргасан бөгөөд ын гэрч, хохирогчоор өгсөн “...Тэгээд босоод гал тогооны өрөөнд нь ортол ******* гартаа хагархай архины шил барьчихсан зогсож байсан. Тэгтэл ******* нь над руу дайрсан би гарыг нь бариад ноцолцоод гэрээс нь... над руу архины шилээр чичлээд дайраад байсан би арай гэж гарыг нь мушгиад шилийг нь тавиулсан” гэсэн мэдүүлгээс дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч ******* архины хагархай шил барьсан зогсож байсан бол мэдээж архины шилний амсар, хоолой хэсгээс барьсан нь тодорхой бөгөөд хагархай талаас бариагүй болох нь *******ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр түүний гар хэсэгт зүсэгдсэн шарх, гэмтэл тогтоогдоогүйгээр нотлогдож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт няцаагдана.
Улмаар Э.******* архины шилээр чичлээд дайрахад руу хагархай хэсэг нь таарсан учир түүний “...баруун гарын ******* дугаар хурууны алган талд *******ш шархтай, шархаар нугалаг шөрмөс ил гарсан шархнаас ногоон өнгийн идээ урсан гарч байв” гэсэн хүний биед үзлэг хийсэн 313 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Санахгүй байгаа хүнийг сана гэж хэлэхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийнхөө өмгөөлөгч гэж бодоод баахан юм ярьсан. ...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хагарсан шил байдаггүй, даавууг сөхөхөд ын унтаж байсан орон дээр хагарсан шилний үүрмэг байдаг. ...Хоёр хүүхэд ын ор руу огт ойртоогүй. ... өөрөө цагдаа дуудсан, шилийг гадаа тавиад шүүрдээд байх магадлалтай...” гэж маргасан.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавтаст хэргийн ******* дугаар талын ар талын хуудсанд “...үзлэг хийхэд өрөөний ерөнхий байдал эмх замбраагүй, өрөөний гол хэсэгт үргэлжилсэн байдлаар ор зассан бөгөөд тус орны хэд хэдэн газарт улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Тус орны баруун хэсэг нь өрөөний баруун хананд байх зурагт бүхий бор өнгийн шүүгээнд тулсан ба тус хэсэг нь улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Тус хэсэг нь цагаан цэнхэр өнгийн ...хээтэй хар хөх өнгийн даавуутай ба даавуу нь нилэнхүйдээ улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, сөхөж үзэхэд хагарсан шилний үүрмэг хэд хэдэн газарт нь байв” гэжээ.
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд хоёр хүүхэд болон нарт газраар ор засаж өгөхдөө өрөөний гол хэсэгт үргэлжилсэн байдлаар ор зассан байдалтай, ... Тус хэсэг нь цагаан цэнхэр өнгийн ...хээтэй хар хөх өнгийн даавуутай ба даавуу нь нилэнхүйдээ улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, сөхөж үзэхэд хагарсан шилний үүрмэг хэд хэдэн газарт нь байсан талаар тусгагдсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хоёр хүүхэд ын ор руу огт ойртоогүй ...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хагарсан шил байдаггүй, даавууг сөхөхөд ын унтаж байсан орон дээр хагарсан шилний үүрмэг байдаг” гэж маргасан нь үндэслэлгүй тул няцаагдана.
Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “бэрийн аав худ ирээд ******* шил архи хувааж уугаад барьцалдаж авсан юм шиг байгаа юм. ...Хөмсөг задарсан байна гээд оёдол тавиулж байхад сэргэсэн. ...Би нилээд согтсон байсан учраас би яагаад ч хүрээгүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэргийн үйл баримтыг санахгүй, хөмсөгт нь оёдол тавиулж байхад сэргэсэн нь шүүгдэгч Э.*******ын согтуурлыг тухайн өдрийн 1******* цагт шалгахад 1,17 хувийн согтуурлын зэрэгтэй[*******3] гарсан ба хэрэг учрал гарсан өглөө үүрээр согтуурлын зэрэг дээрх хэмжээнээс илүү их хэмжээний өөрөөр хэлбэл; хүнд зэргийн согтууралтай байсан байх магадлалтай болох нь шүүгдэгчийн “...хөмсөг задарсан байна гээд оёдол тавиулж байхад сэргэсэн” гэсэн мэдүүлгээс хэзээ ухаан санаа орсон нь тодорхой байна.
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б. өгсөн: “...хадам аавын гэрт манай аав , том охин , дунд хүү нар байсан. Тэгээд нөхөр хэсэг хугацааны дараа машинд орж ирээд ******* хүүхэд утсаа үзэж байна. аав унтаж байна гэж хэлсэн. Нөхөр бид ******* машины явдалдаа ядраад машиндаа унтаж байтал 07 цагийн үед миний охин Д. над руу залгасан утсаа автал “ээжээ бөөн юм болсон, өвдөөд байна аймар байна. Энд аймаар юм болж байна ээжээ хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд гэрийнх үүд хэсэгт яваад очтол хадам аав ******* нь хагархай архины шил барьсан гараа аав руу чиглүүлээд хатгах гээд дайраад байсан. Би шууд гэр лүү яваад ортол манай ******* хүүхэд суусан байдалтай орон дээр дэр нь тэр чигтээ цус болчихсон байсан. Миний охин гийн хамар, гар нь хацар нь зүсэгдээд уруул нь хавдаж хөхөрсөн, нүүр хэсэг нь тэр чигтээ улаан цус болчихсон. Нүүр, уруул нь хавдаж товойж бомбойсон байсан. Толгойны ар хэсэгт том зүсэгдсэн байсан. Маш их цус алдаж байсан. ын зүүн чих нь том зүсэгдээд салах гэж байгаа юм шиг хүү маань чихээ барьчихсан зүүн гар бас зүсэгдээд том ангайсан байсан. Нүүр, толгой нь битүү цус хөх няц болчихсон. Нүд, хөмсөг хэсгээр 1-******* тооны зүсэгдсэн байсан. Нүднийх нь доод хэсэг бас зүсэгдсэн байсан тэр зураглал бол миний хувьд үнэхээр аймшигтай байсан. ын мөн адил толгойны ар хэсэгт том зүсэгдсэн байсан. Маш их цус алдаж байсан. Тэгээд би шууд нөхрөө дуудаад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явж тэнд анхан шатны эмчилгээ хийлгэж, Улаанбаатар хот руу эмнэлгийн машинаар зөөвөрлөсөн. *******ын гэрт *******, миний аав , охин , хүү тэр 4 байсан. Миний хүүхдүүд болох , нарын эрх чөлөөнд нь хадам аав ******* халдсан юм.
...Миний бодлоор хадам аав ******* нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлж хэрэглэсний улмаас хүүхдүүд рүү халдсан болсон гэж бодож байна. ...Гэхдээ архи согтууруулах ундааны зүйлийн хамааралтай, их архи уудаг хүн шиг санагдсан. Би маш их гомдолтой байна. Миний хүүхдүүд нялхаараа байгаа, миний охин, хүү ******* цус их алдаж цус сэлбүүлсэн. Тэгээд хүү охин маань нүүр болон гарандаа том соривтой болж байгаа. Охин маань хамар нь хугарч Эх нялхасд хагалгаанд орсон. Манай хүү Эх нялхасд мэдрэлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. Мөн Гэмтэл согог үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн зэрэг хүүхдүүд маань маш их өвдөж шаналсан. Мөн хүү маань тархины баруун шанаан шулуун хугаралтай, эпидурал цус хуралттай гэмтэл тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг хуульд тодорхой зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Э.*******ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.
Нэгэнт шүүгдэгчийн өмгөөлөгч архины шил, шилний үүрмэгний талаар маргасан тул шүүхээс дээрх байдлаар үйл баримтын талаар дүгнэлт хийсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн “...архины шил байгаа эсэх нь хамааралгүй, зэвсэг хэрэглэсэн гэж хүндрүүлээгүй тул...” гэсэн дүгнэлт эрх зүйн үндэслэл бүхий байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, ******* дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад “Согтуугаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж учруулсан” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан бөгөөд ******* дахь хэсэгт заасан “Согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.6 дахь заалтад заасан ”хоёр, түүнээс олон хүнийг” *******.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж учруулсан” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хэд хэдэн шинжийг агуулсныг зааж өгсөн байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд[*******4] “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Хүүхдийн эрхийн конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Оролцогч улсууд хүүхдийн амьд явах жам ёсны эрхийг хүлээн зөвшөөрнө”[*******5], Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй”[*******6], Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй” гэж тус тус зааж, хүний болон хүүхдийн эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. нь маш их гомдолтой гэсэн боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “нөхрийн маань аав тул гомдолгүй” гэм буруугийн шүүх хуралдаанд утсаар гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн зүгээс өөрийн хүүдээ *******,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч хавтаст хэрэгт шилжүүлсэн талаархи нотлох баримт авагдаагүйг дурьдах нь зүйтэй.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын учруулсан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, хохирсон даатгуулагч С.ын 9 удаагийн эмнэлгийн үйлчилгээний зардал 1,14*******,*******73 төгрөг, бага насны хохирогч ын 10 удаагийн эмнэлгийн үйлчилгээний зардал 3,5*******5,0*******3 төгрөг, бага насны хохирогч гийн 6 удаагийн эмнэлгийн үйлчилгээний зардал 3,005,465 төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 7,739,361 төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.******* дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа …учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн;” хохирогч С. болон бага насны хохирогчдийн хууль ёсны төлөөлөгчийн “нөхрийн минь аав учраас гомдол, саналгүй” гэсэн байдал, хувийн байдал (шүүгдэгчийн нас, эрүүл мэнд) зэрэг нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн 7 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох” эрүүгийн хариуцлагын саналыг шүүхэд гаргасан[*******7].
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Миний үйлчлүүлэгч асуудлыг санахгүй байгаагаа илэрхийлсэн, дотроо гэмшээд л явж байгаа, санаа сэдэл тогтоогоогүй. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, урьд ял шийтгэлгүй. ...Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд зайлшгүй хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх хэм хэмжээ юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг.
Гэтэл шүүгдэгч Э.*******ын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас бага насны хоёр хүүхэд, насанд хүрсэн нэг хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг хохирогч С.тай хувааж төлнө гэж маргасан, бага насны хохирогч нарт *******,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч хавтаст хэрэгт төлсөн талаархи баримт авагдаагүй болон хохирогч С.д эрүүл мэндэд учруулсан эмчилгээний зардал сайн дураар нөхөн төлөөгүй, улмаар эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй болон биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүх бүрэлдэхүүн дээрх хуулийн ял хөнгөрүүлэх шаардлага, зохицуулалтад хамаарахгүй байна гэж үзсэн.
Шүүгдэгч ******* овогтой *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн *******, *******.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.*******ын нийт эдлэх ялыг 5 /тав/-н жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 5 /тав/-н жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорихоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1, *******, 4, 36.6, 36.7, 36.******* дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.6 дахь заалтад заасан ”хоёр, түүнээс олон хүнийг” *******.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн *******, *******.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.*******ын нийт эдлэх ялыг 5 /тав/-н жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялаар тооцож оногдуулж, шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн *******, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 5 /тав/-н жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 7,739,361 /долоон сая долоон зуун гучин есөн мянга гурван зуун жаран нэгэн/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
7.Бага насны хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б., хохирогч С. нар нь гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.
*******.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[*******] Хавтаст хэргийн 1*******-19 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн **************-*******3 дугаар тал
[4] Хавтаст хэргийн *******6-*******7 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 3*******-40 дүгээр тал
[7] Хавтаст хэргийн 49-51 дүгээр тал
[*******] Хавтаст хэргийн 53-63 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 44-46 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 76-7******* дугаар тал
[11] Хавтаст хэргийн *******1-100 дугаар тал
[1*******] Хавтаст хэргийн 6-14 дүгээр тал
[13] Хавтаст хэргийн 15 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 15******* дугаар тал
[15] Хавтаст хэргийн 131-144 дүгээр тал
[16] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[17] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[19] Хавтаст хэргийн 49-51 дүгээр тал
[*******0] Хавтаст хэргийн 53-63 дугаар тал
[*******1] Хавтаст хэргийн 76-7******* дугаар тал
[**************] Хавтаст хэргийн *******1-100 дугаар тал
[*******3] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас
Шүүх хуралдааны тэмдэглэлээс