Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/106

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн *******1 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /регистрийн дугаар *******/

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* , /регистрийн дугаар: /

Үйлдсэн хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Галуут сумын 6-р багийн нутаг дэвсгэрт 2017 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ******* нь архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******ын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, ******* нь *******тай маргалдаж улмаар түүнийг хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                                          /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

*******гиийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн:

“...тэр үед 23 цаг болж байсан байна. Намайг унтаж байхад Тогтохзаяа, Аргамжаа нар ирсэн бөгөөд намайг явъя гэж сэрээсэн. Би хувцасаа өмсөөд гарч очиход Аргамжаа хашааны ёроолд унтчихсан байсан. Тогтохзаяа бид 2 манай эгч Саранчимэгийнд очоод унтаж байтал бидний хойноос ******* орж ирээд Тогтохзаяагаас мотоциклийн түлхүүр өг гэж хэрүүл өдсөн. Би түүнд болиоч гэж гэхэд тэр намайг “чи гараад ир пизда минь” гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд гарч очсон. Тэгээд түүний барьж аваад заамдан хашаанд шахсан. Тэгээд түүнийг доош нь дарж байгаад нуруу руу нь 2-3 удаа цохьсон, тэр үед ******* өндийж ирснээ миний цээжин хэсэгрүү ямар нэгэн зүйлээр 2-3 удаа цохих шиг болсон. Тэр нударгатай дээл өмссөн байсан учраас гартаа юу барьсан байсныг хараагүй. Түүнийг намайг цохисны дараа миний зүүн талын сүвээ рүү нойтон оргиод явчихсан. Тэгээд би хутгалуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/

*******ын хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн:

“...2017 оны 05 сарын 11-ны Тогтохзаяа, Аргамжаа нарын хамт Галуут сумын төвөөс зүүн урагш гарч пиво уусан. Би Тогтохзаяатай мотоциклийн түлхүүрээс болж маргалдсан... Тэгээд маргалдаж байтал босч ирснээ надаас хэрүүл гуйгаад “чи намайг орой зодсон биздээ, нүүр ам халцалсан байна, танайхан хүнд нүдүүлчихээд хүнээс 5 сая төгрөг авдаг биздээ” гэх зэргээр хэлээд маргалдсан. Тэгээд би түрүүлээд гэрээс гарсан, ч миний араас гарч ирснээ намайг заамдан “чи яах гээд байгаа юм, ганц мотоциклийн рам, мотороос болж үхлээ юу” гээд заамдаад хашаанд шахсан ба Тогтохзаяа хүрч ирээд г надаас салгасан... намайг байж гэж хэлээд над руу ирснээ “чи муу ер нь яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би “та нар намайг зодвол зод” гээд толгойгоо дараад газар хэвтсэн. Надад өшиглөлт мэдрэгдээд байсан. Хэн өшиглөөд байгааг мэдээгүй. Ингээд газраас босоод г айлгах гээд хутга гаргасан, тэгэхэд надруу ирээд тэвэрч авсан. Бид дээр доороо ороод ноцолдож байх үед би г хутгалсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/,

Гэрч ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“... гарч ирснээ *******ыг барьж аваад дээлнийх нь энгэр заамнаас заамдаж аваад 2-3 удаа цохьсон. Гадаа харанхуй байсан учраас яг хаана нь цохиод байгааг харж чадаагүй. Би тэдэн рүү салгахаар очтол намайг “ална шүү пизда минь, цаашаа бай” гэж хэлсэн. Тэр үед ******* г газар унагачихсан. Удалгүй “энэ хутгыг аваарай, намайг шаачихлаа” гээд баруун гарнаас нь барьчихсан байсан. Би түүний гарнаас хутгыг нь авах гэхэд “цаашаа бай, ална шүү” гэж хэлэхээр нь би Тогтохзаяаг дуудсан. Тогтохзаяа ирээд тэднийг салгасан. Тэр үед гийн цээжний зүүн хажуу хэсгээс цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,

Гэрч гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...******* надаас мотоциклийн түлхүүр нэхсэн. Тэр үед босч ирээд “чи яах гээд байгаа юм бэ, чи орой миний нүүрийг халцалсан биздээ” гээд байсан чинь ******* “чи юу яриад байгаа юм бэ” гээд маргалдаж эхэлсэн. Тэгж байтал ******* гараад ир гэж хэлсэн. ******* эхэлж гэрээс гараад түүний араас Энхбат гарсан, харин тэдний хойноос гарсан. Гадаа хэрэлдэж маргалдаад байгаа бололтой түжигнээд байсан ба удалгүй Энхбат орж ирснээ “******* г хутгалчихлаа” гэж хэлсэн. Би гараад очтол , ******* 2 газар хэвтчихсэн нь *******ынхоо гарыг барьчихсан “гараас нь хутгыг нь аваарай” гэж хашгирсан. Тэгээд би тэднийг салгасан...” /хх-ийн 44-46/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 16-ны өдрийн 224 дугаартай:

*******гийн биед баруун эгэм, зүүн бугалга, цээжинд шарх, баруун чихний дэлбэн, хамар, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 53-54/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 16-ны өдрийн 225 дугаартай:

*******ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун, зүүн шанаа, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 69-70/

-хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-9/

-хутга хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 10/

-хураан авах тогтоол, үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-23/

-согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 24-25/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-31/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 32/

-*******гийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 55-62/

-Галуут сумын ЭМТ-ийн эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 68/

-*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Галуут сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 99-100/

-*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Галуут сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107-109/

-Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасууд /хх-ийн 115-116/

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь харилцан бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан, гэмт хэрэгт тооцохгүй болсон бол шүүх ялтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эсхүл ялыг хөнгөрүүлнэ” гэж зааж хуульчилсан байх тул шүүгдэгч *******, ******* нарт Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж зүйлчлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар нэг нэгнийхээ биед хөнгөн хохирол учруулсан үйлдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүх *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг ялгамжтай оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цамц нэг ширхэг, фудволк нэг ширхэгийг тус тус устгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нарын өмчлөлийн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5, 36.1 зүлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                             

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд гурав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цамц нэг ширхэг, фудволк нэг ширхэгийг тус тус устгаж, шүүгдэгч *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг, шүүгдэгч *******гийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ