| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0192/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/215 |
| Огноо | 2025-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Оюундарь |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Золбоот,
Улсын яллагч: Ш.Оюундарь,
Шүүгдэгч: Г.*******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000186 тоот хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 2-94 тоот хаягт байрлах Эрдэнэ авто засварын газрын хажуу талын цайны газрыг түрээслэн ажиллуулдаг бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 19 цагийн орчимд Эрдэнэ авто засварын газарт, үйл ажиллагаа явуулаагүй байх үед нь түгжээгүй үлдээсэн арын хаалгаар нэвтэрч орж үйл ажиллагаандаа ашигладаг Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн батарейтай боолт тайлагч болон батарейтай цоологч/дрилл/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:.....Би тогтоолтой уншиж танилцлаа, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 67-68 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.
3. Хохирогч Д.Пүрэв-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Би Баянхонгор сумын 9 дүгээр баг, 2-428 тоот хаягтай хашаанд "Эрдэнэ" гэх авто засварын газар ажиллуулдаг. Өнөөдөр 12 цагийн үед импакт, дрилл хоёр алга болсон байсан. Ийм цагдаагийн байгууллагад хандсан. Би 2025 оны 04 дүгээр сарын 08-ны орой ажлаа хаах үед дээрх эд зүйлс байсан. Тэгээд би Есөн-Эрдэнэ зах орчмоор үйл ажиллагаа явуулж байгаа авто засварын газрууд, дугуй засварын газруудаар алдагдсан эд зүйлсийг хэн нэгэн зарна, худалдана гэж авчирч ирсэн зүйл байгаа эсэхийн тодруулж явах үед Есөн-Эрдэнэ захын баруун талд байрлах дугуй засварын газрын Даваа гэдэг ах өчигдөр орой 19 цаг өнгөрч байхад нэг хүн ирээд импакт, баттерэйт дрилл хоёр авчраад 50.000-60.000 төгрөгөөр зарчихмаар байна гээд явж байсан гэхээр нь тухайн засварын газрын хажууд байрлах засварын газрын хяналтын камерын бичлэгийг ухраан үзэхэд манай нэг объектыг түрээсэлж байгаа ******* гэдэг хүн өөрийн 33-41БНА улсын дугаартай ногоон өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн байсан. Тэгээд би буцаж хашаандаа очоод *******тай уулзаад хүнээ олчихлоо, цагдаагийн газар луу явъя гээд байж байтал нөгөө 2 юм чинь миний машины ар талын суудал дээр байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад авчирсан. Энэ үед ******* миний утас руу "тоглоод тэгсэн, гаргаж өгье гэж бодоод уучлаарай, миний буруу гэх мэт мессеж бичсэн байсныг би дараа нь уншсан. Манай ажлын газрын урд талын хаалга, бусад цонх гэх мэт хүн орж болохуйц зүйлүүд бүгд өглөө ирэхэд зүгээр байсан. Харин ар талдаа буюу хашаан доторх хаалга нь онгорхой хонодог учраас уг хаалгаар ороод авчихсан байх гэж бодож байгаа Миний алдсан импакт гэдэг нь баттерэйт боолт тайлагч гэсэн үг. Импакт нь хар саарал өнгөтэй, прилл нь улаан, хар өнгийн хосолсон өнгөтэй. Эдгээр багажийг 2024 оны 10 дугаар сард БНХАУ-н Эрээн хотоос худалдаж авсан. Импактыг 500 юань буюу 250.000 орчим төгрөгөөр, дриллийг 250 юаньт буюу 120.000 орчим төгрөгөөр тус тус худалдаж авсан. Одоо импактаа 300.000 төгрөгөөр, дриллээ 150.000 төгрөгөөр үнэлж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
....Би алдсан багажуудаа хүлээн авлаа. Миний багажнуудад ямар нэгэн гэмтэл учраагүй, хэвийн ажиллагаа алдагдаагүй байна. Надад цаашид гаргах, гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Г.******* манай засварын газраар орж гарах шаардлага байхгүй. Нэгнийгээ таньдаг, манай объектыг түрээсэлж хажууд ажиллаж байгаа болохоор хаяадаа орж гараад явдаг. Манай засварын газарт би, найзтайгаа ажилладаг. Бид хоёр Г.*******ыг засварын газар луугаа ямар нэгэн ажлаар оруулсан зүйл байхгүй.....гэх мэдүүлэг/ хх-ийн 35/,
...Миний хохирлыг бүрэн барагдуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би Баянхонгор сумын 1 дүгээр баг, Есөн-Эрдэнэ захын баруун талд дугуй засвар ажиллуулдаг. Би 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дүүтэйгээ хамт ажил дээрээ байж байтал гадаа ногоон өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирчихсэн манай дүүтэй уулзаад зогсож байсан. Тэгтэл манай дүү нэг хүн ирээд багаж авах уу гээд байна гэхээр нь гараад ямар багаж зарах гээд байгаа юм, хаана байгаа юм гэсэн чинь арын суудал дээр байгаа гэсэн. Тэгээд бид хоёр арын суудал дээр нь байсан улаан өнгийн дрилл, саарал өнгийн импакт хоёрыг үзэж байгаад авахгүй гэдгээ хэлээд явуулсан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /,
5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах найз Д.Пүрэв-Эрдэнийн авто засварт засварчнаар ажиллаж байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* надаас түрүүлээд явсан. Би авто засвараа 18 цаг өнгөрөөгөөд хаачхаад явсан. Тэгэхдээ урд талын хаалгаа цоожлоод, ар хаалгаа цоожилсон эсэхээ санахгүй байгаа юм. Тэгээд маргааш нь 10 цагийн үед манайд үйлчлүүлэгч орж ирээд тээврийн хэрэгслийн дугуйны боолт тайлах гээд багажуудаа хайгаад олоогүй, арын хаалга онгорхой байхаар нь импакт, дрилл хоёроо алдчихлаа гэж бодоод *******д хэлээд, бид хоёр нь цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Г.*******ын эхнэр байгаа юм. Бид хоёр хувиараа юм хийх гээд 2024 оны 10 сарын сүүлээр тухайн засварын газрын хажуу талын цайны газрыг түрээсэлж ажиллаж эхэлсэн юм. Гэтэл манай нөхөр цагдаагийн газар мэдүүлэг өгч байна гэж надад хэлсэн би тухайн өдрийг нь сайн санахгүй байна 2025 оны 04 дүгээр сарын эхээр байсан байхаа тэр үед ер нь тухайн хэрэгт холбогдож шалгагдаж байгаа талаар мэдсэн. Би жинхэнэ -эрийг нь сайн мэдэхгүй байна ******* гэж дууддаг тухайн засварын газрын хүүхэд юм байна лээ засварын газраа онгорхой орхиод байхаар нь тоглоомоор багажийг нь авчихсан чинь багаж алга болсон байна гээд цагдаа дуудчихсан юм аа гэж манай нөхөр надад хэлж байсан би өөр зүйлийн талаар бол мэдэхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
7. Шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн шинжээчийн 89 дугаартай:... Баттерайтай боолт тайлагч 220.000 төгрөг,
Баттертай дрилл 100.000 төгрөг,
Шинжилгээний объектийн нийт үнэ цэнэ 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар 320.000 /Гурван зуун хорин мянга / төгрөг болохыг тодорхойлов....гэх дүгнэлт /хх-ийн 51-52/ болон шүүгдэгчийн хувийн байдлуудтай холбоотой баримтууд /хх-ийн 70-80/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Хохирогч Д.Пүрэв-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Баянхонгор сумын 9 дүгээр баг, 2-428 тоот хаягтай хашаанд "Эрдэнэ" гэх авто засварын газар ажиллуулдаг. Өнөөдөр 12 цагийн үед импакт, дрилл хоёр алга болсон байсан. Ийм цагдаагийн байгууллагад хандсан. Би 2025 оны 04 дүгээр сарын 08-ны орой ажлаа хаах үед дээрх эд зүйлс байсан. Тэгээд би Есөн-Эрдэнэ зах орчмоор үйл ажиллагаа явуулж байгаа авто засварын газрууд, дугуй засварын газруудаар алдагдсан эд зүйлсийг хэн нэгэн зарна, худалдана гэж авчирч ирсэн зүйл байгаа эсэхийн тодруулж явах үед Есөн-Эрдэнэ захын баруун талд байрлах дугуй засварын газрын Даваа гэдэг ах өчигдөр орой 19 цаг өнгөрч байхад нэг хүн ирээд импакт, баттерэйт дрилл хоёр авчраад 50.000-60.000 төгрөгөөр зарчихмаар байна гээд явж байсан гэхээр нь тухайн засварын газрын хажууд байрлах засварын газрын хяналтын камерын бичлэгийг ухраан үзэхэд манай нэг объектыг түрээсэлж байгаа ******* гэдэг хүн өөрийн 33-41БНА улсын дугаартай ногоон өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирсэн байсан. Тэгээд би буцаж хашаандаа очоод *******тай уулзаад хүнээ олчихлоо, цагдаагийн газар луу явъя гээд байж байтал нөгөө 2 юм чинь миний машины ар талын суудал дээр байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад авчирсан. Энэ үед ******* миний утас руу "тоглоод тэгсэн, гаргаж өгье гэж бодоод уучлаарай, миний буруу гэх мэт мессеж бичсэн байсныг би дараа нь уншсан. Манай ажлын газрын урд талын хаалга, бусад цонх гэх мэт хүн орж болохуйц зүйлүүд бүгд өглөө ирэхэд зүгээр байсан. Харин ар талдаа буюу хашаан доторх хаалга нь онгорхой хонодог учраас уг хаалгаар ороод авчихсан байх гэж бодож байгаа Миний алдсан импакт гэдэг нь баттерэйт боолт тайлагч гэсэн үг. Импакт нь хар саарал өнгөтэй, прилл нь улаан, хар өнгийн хосолсон өнгөтэй. Эдгээр багажийг 2024 оны 10 дугаар сард БНХАУ-н Эрээн хотоос худалдаж авсан. Импактыг 500 юань буюу 250.000 орчим төгрөгөөр, дриллийг 250 юаньт буюу 120.000 орчим төгрөгөөр тус тус худалдаж авсан. Одоо импактаа 300.000 төгрөгөөр, дриллээ 150.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх,
Гэрч *******гийн өгсөн: “... Би Баянхонгор сумын 1 дүгээр баг, Есөн-Эрдэнэ захын баруун талд дугуй засвар ажиллуулдаг. Би 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дүүтэйгээ хамт ажил дээрээ байж байтал гадаа ногоон өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирчихсэн манай дүүтэй уулзаад зогсож байсан. Тэгтэл манай дүү нэг хүн ирээд багаж авах уу гээд байна гэхээр нь гараад ямар багаж зарах гээд байгаа юм, хаана байгаа юм гэсэн чинь арын суудал дээр байгаа гэсэн. Тэгээд бид хоёр арын суудал дээр нь байсан улаан өнгийн дрилл, саарал өнгийн импакт хоёрыг үзэж байгаад авахгүй гэдгээ хэлээд явуулсан. Ийм л зүйл болсон...” мэдүүлгээр шүүгдэгч Г.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 2-94 тоот хаягт байрлах “Эрдэнэ” авто засварын газрын хажуу талын цайны газрыг түрээслэн ажиллуулдаг бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 19 цагийн орчимд “Эрдэнэ” авто засварын газар үйл ажиллагаа явуулаагүй байх үед нь түгжээгүй үлдээсэн арын хаалгаар нэвтэрч орж үйл ажиллагаандаа ашигладаг Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн батарейтай боолт тайлагч болон батарейтай цоологч/дрилл/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д 320,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд Г.******* нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж шунахай сэдэлтээр батарейтай боолт тайлагч, цоологч/дрилл/ хулгайлсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нотлох баримт хүрэлцээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид оногдуулсан ялаас чөлөөлөх дүгнэлтийг гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн....” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд уг зүйл хэсэгт “....зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасан хэсэгт хамаарахгүй тул өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь батарейтай боолт тайлагч, цоологч/дрилл/ буцаан авсан талаар илэрхийлсэн илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй.
Шүүх Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Энэ хэргийн учир шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч *******ын хулгайлсан эд зүйлээ зарахаар явж байгаа бичлэг бүхий СД-ийг хуулбарлан эд мөрийн баримтаар тооцож ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ