| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0152/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/216 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/216
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 5, 18.8 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******г арван хоёр / 12 / жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******ын *******г хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван хоёр / 12 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн арван дөрвөн / 14 / жилийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр / 02 / сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг дөрвөн / 04 / сарын хугацаагаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хойшлуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг / 01 / жилийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан арван дөрвөн / 14 / жилийн хугацаагаар тогтоосон ял дээр нэмж нэгтгэн хорих ялыг арван таван / 15 / жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлтийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан арван таван / 15 / жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний эдлэх нийт хорих ялыг долоон жил зургаан / 07 жил 06 сар / сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан дөрвөн / 04 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, түүний эдлэх нийт ялыг хоёр / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан долоон жил зургаан / 07 жил 06 сар / сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нь арван найман насанд хүрсэн бол түүний эдлээгүй үлдсэн хорих ялыг хорин нэгэн нас хүртэл үргэлжлүүлэн эдлүүлэх, эсхүл насанд хүрэгчдийн хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******гийн энэ хэргийн учир цагдан хоригдсон хоёр зуун хорин нэг / 221 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
10. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.*******т Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3.22.14 тоотоос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баянхонгор сумын 3 дугаар багийн өрхийн эмнэлэг, Баянхонгор сумын 3 дугаар багийн төв, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Номгон” дэлгүүр зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
12. Өсвөр насны шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч Р.Золжаргал, Г.Одхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Даваасүрэн нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн учир хохирогч Д.Мөнхбаатар, Н.Мөнхбаатар нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Мөнхбаатарын шүүгдэгч Н.*******аас хоёр сая / 2.000.000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.*******аас нэг зуун арван нэгэн мянга хоёр зуун дөчин зургаан / 111.246 / төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 2 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1, хараа нэртэй архины шил 1 ширхэг, амь хохирогч *******гийн “Самсунг” гар утас 1 ширхэг, өсвөр насны шүүгдэгч *******гийн зүүн гарын алганы арчдас 1 ширхэг, баруун гарын алганы арчдас 1, зүүн гарын хурууны хумс 3 ширхэг, баруун гарын хурууны хумс 2 ширхэг, амь хохирогч *******гийн биеэс авсан цус 1 ширхэг, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, улаан подволк 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хантааз 1 ширхэг, саарал өнгийн өмд 2 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг зэргийг хураан ирүүлснийг 2 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, “Самсунг” гар утас , бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, хараа нэртэй архины шил 1 ширхэг, самсунг гар утас 1 ширхэг, өсвөр насны шүүгдэгч *******гийн зүүн гарын алганы арчдас 1 ширхэг, баруун гарын алганы арчдас 1, зүүн гарын хурууны хумс 3 ширхэг, баруун гарын хурууны хумс 2 ширхэг, амь хохирогч *******гийн биеэс авсан цус 1 ширхэг, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, улаан подволк 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн хантааз 1 ширхэг, саарал өнгийн өмд 2 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 07 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
17. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
18. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч *******д авсан цагдан хорих, шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН