| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0092/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/122 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/122
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж,
улсын яллагч ******
шүүгдэгч ****,
шүүгдэгчийн өмгөөлөгч ****д нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******доржийн *******д холбогдох эрүүгийн *****дугаартай 316 /2025/0092/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сумын ***** 2 дугаар баг, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **** овогт **** /РД:*****/,
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр)
Яллагдагч Ч.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг, “ ” гэх газраас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самар түүж бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*****” гэх газраас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самар түүж бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ч.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөөгүй. Налайхад тоосгоны үйлдвэрт ажилладаг. Сард 800,000 төгрөгийн цалинтай. Тэнсэх ял оноож өгнө үү. Би өөрөө ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Бага хүү 4 дүгээр ангид сурдаг, төрөлхийн хөл муутай, суга таягтай явдаг тул ээж нь байнга хүргэж өгөх авах шаардлагатай учраас эхнэр ажил эрхэлдэггүй” гэсэн мэдүүлэг[1],
2.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 11-нд орон нутгийн сонгууль өгчихөөд “**** ХХК-ийн захирал **** гэрт очсон чинь намайг “ гурван байр руу очоод манай малчин Ч.*******г аваад ирээч гэхээр нь “за” гэсэн. Тэгсэн чинь надтай цуг **** нар яваад хөнжил, майхан саваа буулгаад ирье гээд бид 6 цуг явсан. Тэгээд 2024 оны 10 дугаар 12-нд шилжих шөнө 02, 03 цагийн үед яваад 06 цагийн үед очих газраа очсон. Тэгээд очсон чинь *******гэсэн хүмүүс тэр газраас шуудайтай самарнууд ачсан. Тэгээд хөдлөх гэсэн чинь машины бензин дуусаад уулнаас билүү хэн билээ нэг нь хүн рүү бензин захиад байсан. Тэгээд бензинээ хийгээд доошоо уруудаад алтны полиган руу орж ирсэн чинь өөдөөс Зил-131 маркийн машин ирсэн чинь тэр дотроос нь Хилийн цэргийн 2 албан хаагч бууж ирээд бид нарыг саатуулаад шалгасан. Тэгээд “байж бай энд хүмүүс байгаа” гээд ойрхон яваад Баяхонгорын гэх 4 иргэн, 1 өвөөг авч ирсэн. Тэгээд бөөндөө Хилийн цэргийн 2 алба хаагчийн ирсэн машин дээр суугаад “Монгол алт” руу очоод уурхай дээр очиж машиныг нь тавиад самартай машин дээр суугаад өглөө 08 цагийн үед Хилийн цэрэг дээр ирсэн. Тухайн үед унаж явсан Зил -131 маркийн тэээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ж. юм...” гэсэн мэдүүлэг[2],
3.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би тухайн цаг хугаанд иргэд самар түүж, бэлтгэж байхад мэдээгүй. Дараа нь цагдаагийн байгууллагаас самарны экологи-эдийн засгийн үнэлгээг гаргуулахаар манай байгуулагад шинжээч томилоход мэдсэн. ******* сумын ойн ангиас 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам руу самрын нөөц тогтоосон дүгнэлт, мөн тухайн яамны сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаартай тушаалаар ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт ахуйн зориулалтаар 30 тонн хэмжээний самар түүж бэлтгүүлэхээр батлагдсан. Мөн яамны сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаартай тушаалын 3 дугаарт зааснаар хуш модны самрыг ахуйн зориулалтаар түүж бэлтгэхээр бол тушаал гарсан өдрөөс, үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх самрыг холбогдох хууль журмын дагуу нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулан 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс түүж бэлтгүүлэхээр заасан байна. Харин иргэдийн самар түүж байх хугацаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 12-ны хооронд иргэд ямар нэгэн зөвшөөрлийн бичиг аваагүй. Аж ахуйн нэгжтэй ч самар түүж бэлтгэх гэрээ байгуулаагүй байсан. Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаартай тушаалаар баталсан журамд заахдаа Тухайн оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх самар түүж бэлтгэх гэж заасан. Гэхдээ тухайн тушаал нь Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/737 дугаар тушаалаар баталсан журамд дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор ойн сангаас нөөцийг бэлтгэж, тээвэрлэж дууссан байна гэж заасан. Тэрнээс өмнө нь Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/166 дугаар тушаалаар баталсан журамд хуш модны самыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 03 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан байдаг. Тэгээд тухайн журмыг мөн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар баталсан журамд Тухайн оны 09 дүгээр сарын 10-наас дараа оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэж өөрчилсөн. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаартай тушаалаар баталсан журамд заахдаа тухай оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх самар түүж бэлтгэх гэж заасан. ******* сум нь 20.504 га хушин ой бүхий ойн сантай. Тухайн ойн сан нь “Амж”, “Хэрц”, “Зэрлэг”, “Нуурын тагт”, “ ”, /Американ/, Баруун, зүүн “Шугуйт”, “Моностой”, “Бүдүүн” гэх газруудад Хушин ой байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд “Хэрц”, “Зэрлэг”, “Нуурын тагт”, Баруун, зүүн “Шугуйт”, “Бүдүүн” чиглэлийн ашиглалтын бүсийн ойд үйлдвэрлэлийн зориулалтаар холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар болон ашиглалтын бүсийн ойгоос иргэдэд ахуйн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэх эрхийг бичгийг олгож байсан” гэсэн мэдүүлэг[3],
4.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”...******* сумын ойн ангиас 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам руу самрын нөөц тогтоосон дүгнэлт, мөн тухайн яамны сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаар тушаалаар ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт ахуйн зориулалтаар 30 тонн хэмжээний самар түүж бэлтгүүлэхээр батлагдсан. Мөн яамны сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаар тушаалын 3 дугаарт зааснаар хуш модны самрыг ахуйн зориулалтаар түүж бэлтгэхээр бол тушаал гарсан өдрөөс үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх самрыг холбогдох хууль журмын дагуу нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулан 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс түүж бэлтгүүлэхээр заасан байна. Харин иргэдийн самар түүж байх хугацаа буюу 2024 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 12-ны хооронд иргэд ямар нэгэн зөвшөөрлийн бичиг аваагүй. Аж ахуйн нэгжтэй ч самар түүж бэлтгэх гэрээ байгуулаагүй байсан. Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаартай тушаалаар баталсан журамд заахдаа тухайн оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх самар түүж бэлтгэх гэж заасан. Гэхдээ тухайн тушаал нь Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/737 дугаар тушаалаар баталсан журамд дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор ойн сангаас нөөцийг бэлтгэж, тээвэрлэж дууссан байна гэж заасан. Тэрнээс өмнө нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/166 дугаар тушаалаар баталсан журамд ...Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 03 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан байдаг. Тэгээд тухайн журмыг мөн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар баталсан журамд ..тухайн оны 09 дүгээр сарын 10-наас дараа оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гэж өөрчилсөн. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалаар баталсан журамд заахдаа: Тухайн оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх самар түүж бэлтгэх гэж заасан. ******* сум нь 20.504га Хушин ойн сантай. Тухайн ойн сан нь “Амж”, “Хэрц”, “Зэрлэг”, “Нуурын тагт”, “ ”, /Американ/, Баруун, зүүн “Шугуйт”, “Моностой”, “Бүдүүн” гэх газруудад Хушин ой байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд “Хэрц”,”Зэрлэг”, “Нуурын тагт”, Баруун, зүүн “Шугуйт”, “Бүдүүн” чиглэлийн ашиглалтын бүсийн ойд үйлдвэрлэлийн зориулалтаар холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан. Тухайн үед “Хан Хэнтий” улсын тусгай хамгаалалттай газар болон ашиглалтын бүсийн ойгоос иргэдэд ахуйн зориулалтаар хуш модны самар түүж бэлтгэх эрхийг бичгийг олгож байсан” гэсэн мэдүүлэг[4],
5.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ”Иргэдийг Хуш модны самар түүж бэлтгэхээс урьдчилан срэгийлэх чиглэлээр 2024 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 15-ны хооронд Ойн ангийн албан ёсны цахим пейж хуудаснаас зурагт хуудас, мэдээллийг цахим орчинд иргэд, аж ахуйн нэгжид хүргэх зорилгоор байршуулсан. Мөн 2024 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 12-ны хооронд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Онцгой байдлын газрын албан хаагчидтай хамтран 4 удаа “ ” тухайн газрын чиглэлд байдаг “Монгол алт”, “Моностой”, “Хирцийн гүүр” орчимд эргүүл хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, Моностой гэх газраас 1 удаа самар түүхээр отоглосон иргэдийг буулгаж ажилласан” гэсэн мэдүүлэг[5],
6.Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:” Иргэдийг Хуш модны самар түүж бэлтгэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2024 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 15-ны хооронд Ойн ангийн албан ёсны цахим пейж хуудаснаас зурагт хуудас, мэдээллийг цахим орчинд иргэд, аж ахуйн нэгжид хүргэх зорилгоор байршуулсан. Мөн 2024 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 12-ны хооронд Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Онцгой байдлын газрын албан хаагчидтай хамтран 4 удаа “ ” тухайн газрын чиглэлд байдаг “Монгол алт”, “Моностой”, “Хирцийн гүүр” орчимд эргүүл хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, “Моностой” гэх газраас 1 удаа самар түүхээр отоглосон иргэдийг буулгаж ажилласан” гэсэн мэдүүлэг[6],
7.Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт сумын төвөөс 70 км орчим газарт “ ” гэх газар байдаг. Би Ч.*******г танихгүй, нэг нутгийнх гэдгээр нь мэднэ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/737 дугаартай тушаалаар 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд түүж бэлтгэхээр заасан. Энэ хугацаанаас өмнө бэлтгэгдсэн хуш модны самар зохих зөвшөөрөлгүйгээр самар бэлтгэсэн болно. Ер нь бол *******ийн хуш модны самрын үр эртхэн нь ховор ургамалдаа ордог. Гэм буруутай нь тогтоогдвол байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг[7],
8.Иргэний нэхэмжлэгч Ж. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би бор ногоон өнгийн Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг 2023 онд хүнээс 10,000,000 төгрөгөөр сэлбэгэнд бодож худалдаж авсан. Анх авахад л гэрчилгээ, баримт бичиг байхгүй. Тэгээд янзалсан чинь чинь мотор, кроп нь гайгүй болохоор сэлбэгэнд ашиглаагүй тэр чигээр нь унаж байгаа юм. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Миний тээврийн хэрэгслээр хууль бусаар хуш модны самар түүж бэлтгэсэн тээвэрлэсэн талаар би мэдээгүй. Манай малчин Ч.*******, манай ангийн хүүхэд хоёр надад хэлэхдээ хүүхдийн сургууль орох гээд жаахан мөнгөний ажил хийх хэрэг байна, машинаа өгчих гэхээр нь би өгөөд явуулсан. Хаашаа, юунд явсан талаар би мэдэхгүй. Би тухайн машиныг анх худалдаж авахдаа сэлбэгэнд бодож авсан. Тэр цагаас хойш уналга, эдэлгээнд зөндөө ороод одоо задалж сэлбэгэнд ашиглах гэж байгаа юм. Миний хувьд муу учраас 3,500,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг[8],
9.******* сумын ойн ангийн инженер ***** 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Иргэн Ч.*******гийн түүж бэлтгэх гэх 713кг цайруулсан самар, 1 шуудай 19кг хуш модны боргоцойг шинж байдлаар нь авч үзвэл чанарын хувьд хэв шинжээ алдаагүй, нойтон байгаа нь шинжилгээнд тэнцэж байна.
2.Тухайн цайруулсан самар боргоцой нь Сибирь хуш /Pinus sibirica Du tour/- үр, идээ байна.
3.Байгаль орчин,аялал жуучлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай А/603 дугаар тушаалаар Сибирь хуш /самар/ /Pinus sibirica Du tour нь ховор ургамлын жагсаалтад бүртгэсэн байна.
4.Монгол орны ойн нөөцийн 81.1 хувь нь “Хэнтийн нуруу”-д 13.5 хувь нь “Хөвсгөл”-ийн уулсаар 5.1 хувь нь Хангайн нурууны салбар уулсаар тархан ургадаг. ******* сумын ой зохион байгуулалтын судалгаанаас үзэхэд ойн сан бүхий газрын 20.504 га талбайд тархан ургасан байна.
5.Хуш модны самар нь байгалийн зэрлэг ургамлаас гаралтай. Монгол ургадаг хуш моднууд нь байгальд өөрсдийн жамаар ургадаг бөгөөд хүний оролцоогүйгээр самраа бий болгодог. Тарималжуулсан хуш моднууд цөөн байдаг ба Монголд ихэвчлэн байгалийн хуш моднуудын самар ашигладаг.
6.Иргэн Ч.*******гийн түүж бэлтгэсэн гэх 713 килограмм цайруулсан самар 1 шуудай 19 кг хуш модны боргоцой нь цаашид ахуйн хэрэгцээнд ашиглах болон зах зээл дээр борлуулж ашиглах боломжтой байна.
7.Хуш модны самар, боргоцойг зориулалтын байранд хадгалахад 1-2 жил чанар, шинж байдлаа алдахгүй гэсэн судалгаа байдаг. Зориулалтын бус шаардлага хангаагүй газар хадгалсан тохиолдолд шинж байдал алдагдана.
8.Шинжилгээнд ирүүлсэн ургамлын үрийг ямар төрлийн техник, тоног төхөөрөмж ашиглаж боловсруулсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
9.Хуш модны самрын үр, боргоцойг ахуйн зориулалтаар буюу хүнс, эрүүл мэнд, гоо сайханд мөн мод үржүүлгийн газруудад тарималжуулах, зах зээлд нийлүүлэх зорилгоор ашиглаж болно.
10.Иргэн Ч.*******гийн хуш модны самар түүж бэлтгэсэн гэх “Малгай ” Американ/ нэртэй газар нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ашиглалтын бүсийн ойн 3 дугаар мужлалд хамаарна.
11.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хуш модны самар түүж бэлтгэх хэмжээ тогтоох тухай А/723 дугаар тушаалаар тухайн газраас ахуйн зориулалтаар 30,000 кг хуш модны самар түүж бэлтгүүлэхээр баталсан болно.
12.Хуш модны самар, боргоцойг зориулалтын байранд хадгалахад 1-2 жил чанар шинж байдлаа алдахгүй гэсэн судалгаа байдаг.
13.******* 2 дугаар багийн иргэн Ч.*******гийн тээвэрлэж явсан 713кг цайруулж боловсруулсан самрын экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах” тухай А/603 дугаар тушаалыг үндэслэн тогтоож үзэхэд: 713 кг цайруулсан самар (нойтон) х98,900=70,515,700 төгрөг болж байна. Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” А/603 тоот тушаалаар зөвхөн Хуш модны самрын үр, идээ гэж заасан тул 19 кг боргоцойн дээр экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох боломжгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт[9],
10.”Ашид билгүүн” хөрөнгө үнэлгээний компанийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэд: “...Бид ҮОУС-ыг баримтлан өөрсдийн мэдлэг, туршлагадаа үндэслэн шүүгчийн захирамжаар тавигдсан асуултад дараахь байдлаар хариулж байна. Үүнд: 1.Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр 72-55 УБТ улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 12 дугаар сарын байдлаар 8,500,000 төгрөгөөр тогтоов. 2.Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно” гэсэн шинжээчийн дүгнэлт[10],
11.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 013 дугаартай дүгнэлт:
1.Сибирь нарс (Хуш) Pinus sibirica Du tour/-ны цайруулсан самар байна. Уг самар нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Хуш модны самрыг MNS5786:2007,MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой.
3.Дээрх стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй.
4.Сибирь нарс (Хуш) Pinus sibirica Du tour-ийн үр буюу самар нь ойн дагалт баялагт ордог.
5.Байгаль орчин, Аялал жуучлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. Нийт 522 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900*522кг=51,625,800 төгрөг байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг нөхөн төлбөрийг тооцвол 98,900*5*522кг=258,129,000 төгрөг байна” гэсэн шинжээчийн дүгнэлт[11],
12.Эд зүйл, баримт,бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл[12], 13.Самарт үзлэг хийх үеийн гэрэл зураг[13], 14.Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл[14], 15.Битүүмжилсэн хөрөнгийг худалдан борлуулж, орлогыг тусгай дансанд хадгалах тухай шүүгчийн захирамж[15], 16.Эд хөрөнгө хураах тухай тогтоол[16], 17.Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал[17], 18.Тодорхойлолт[18], 19.Баталгаа[19] зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хүн, хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг байгалиас түүсэн, эмийн түүхий эд болгох болон өөр бусад зорилгоор бэлтгэсэн, өөрийн болон бусдын орон байр, агуулахад эзэмшил ашиглалтад байлгасан, агаарын тээвэр, автотээвэр, галт тэрэг ашиглан нэг газраас нөгөө газарт зөөж шилжүүлсэн, боловсруулсан буюу хими, физикийн шинж чанарыг өөрчилсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт тооцохоор заасан.
Иймд шүүгдэгч Ч.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,
хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д. нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 4.3 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.*******гийн хууль бус ашиглалтаас ойн санд учруулсан хохирол 98,900×3×522кг=154,877,400 төгрөг, ургамлын аймагт учирсан хохирол 98,900×5×522кг=258,129,00 төгрөг, нийт 413,006,400 төгрөгийг учруулсан гэсэн шинжээчийн дүгнэлт болон Улсын байцаагчийн акт гарсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар байгаль орчны улсын байцаагч актын биелэлтийг хариуцахаар хуульчилсан.
Мөн түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд самар нь өөрөө ойн байгалийн баялаг учраас ойн санд учруулсан хохирол, ургамлын санд учруулсан хохирол гэдэг байдлаар хор уршгийг тооцсон дүгнэлтийг шинжээч гаргажээ.
Шүүгдэгч Ч.*******гийн хувьд ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба түүний зохих зөвшөөрөлгүйгээр самар түүж бэлтгэсэн үйлдлийн улмаас ургамлан аймагт ноцтой хор уршиг учраагүй, хушин ойн байгалийн аясаар нөхөн ургах хэвийн нөхцлийг алдагдуулаагүй, хуш модыг ямар нэгэн гадны хатуу биетээр (мунаар) цохиж гэмтээн байгаль-экологид хортой, сөрөг үр дагавар бий болгон дахин нөхөн төлж ургахааргүй доройтуулсан нөхцөл байдал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байна.
Самар нь монголын ховор ургамлын жагсаалтад багтсан байгаа боловч жил бүр төлжиж дахин ургадаг, нөхөн сэргээгддэг байгалийн баялаг ургамлын нэг төрөл тул байгаль-экологид учруулсан шууд хохирлыг шүүгдэгчээс гаргуулан төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэн шийдвэрлэлээ.
Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гаас ойн санд учирсан бодит хохирол 51,625,800-3,651,120 самрын үнэ =47,974,680 /дөчин долоон сая есөн зуун далан дөрвөн мянга зургаан зуун наян/ төгрөгийг шүүгдэгч Ч.*******гаас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Энэхүү хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Ч.*******гаас хураан авсан 522кг самрыг худалдан борлуулж, Улсын орлогод оруулах тухай Шүүгчийн захирамж гарсны дагуу Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаа зарлаж, нийт 5 хэргийн 2,378,5кг самар худалдан борлуулсан бөгөөд 1кг самрын үнэлгээ 7210 төгрөг, нийт 17,150,000 төгрөгийг тусгай дансанд хадгалж байгаа талаар албан бичиг ирүүлжээ. Үүнээс самрын үнэлгээ хийлгэсэн 250,000 төгрөг, зар гаргасан 200,000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 450,000 төгрөг гарсныг суутган тооцоход 16,700,000 төгрөг үлдсэн байна.
522кг (самар) х 7210 (1кг үнэ )= 3,763,620 төгрөг
3,763,620 төгрөг - 112,500 (шшга зардал) =3,651,120 төгрөгийг ойн санд учруулсан бодит хохирлоос хасч тооцсныг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.******* нь самар авч явахдаа Ж.ын “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг авч явсан болох нь тогтоогдохгүй байх тул тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ж.т буцаан олгохоор шийдвэрлэсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлахад татгалзах зүйлгүй” гэсэн эрүүгийн хариуцлагын саналыг гаргажээ[20].
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Гэм буруугийн хувьд маргахгүй. 603 дугаар тогтоолоор батлагдсан. Самар нь байгальд дахин төлжиж ургадаг тул 51,625,800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бодит хохирлоос хасч тооцож өгнө үү. Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг 4 шүүгдэгч самраа ачиж байгаад баривчлагдсан байдаг. Тээврийн хэрэгслийг буцаан олгож өгнө үү. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг багасгаж өгнө үү. Шүүгдэгч Ч.*******гийн хувьд ам бүл 7-лаа, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Түүнд оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү[21].
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал (олон хүүхэдтэй, ганцаараа өрх бүлийг тэжээн тэтгэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, бага хүү 4 дүгээр ангид сурдаг, төрөлхийн хөл муутай, суга таягтай явдаг тул ээж нь байнга хүргэж өгөх авах шаардлагатай учраас эхнэр ажил эрхэлдэггүй гэсэн ар гэрийн нөхцөл байдлыг) зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Ч.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын 2019 оны 246, А/80 дугаар хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ын Аравдугаар бүлэгт заасныг удирдлага болгон дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шүүгдэгч Ч.*******гийн түүж, бэлтгэсэн 12 шуудай, 522кг самрын үнэ болох 3,651,120 /гурван сая зургаан зуун тавин нэгэн мянга нэг зуун хорин/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тусгай данснаас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнссэн хугацаагаар хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******гаас ойн санд учирсан бодит хохирол 51,625,800 төгрөгнөөс 51,625,800-3,651,120 самрын үнэ = нийт 47,974,680 /дөчин долоон сая есөн зуун далан дөрвөн мянга зургаан зуун наян/ төгрөгийг шүүгдэгч Ч.*******гаас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын 2019 оны 246, А/80 дугаар хамтарсан захирамж, тушаалаар батлагдсан “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ын Аравдугаар бүлэгт заасныг удирдлага болгон дуудлага худалдаагаар худалдан борлуулсан шүүгдэгч Ч.*******гийн түүж, бэлтгэсэн 12 шуудай, 522кг самрын үнэ болох 3,651,120 /гурван сая зургаан зуун тавин нэгэн мянга нэг зуун хорин/ төгрөгийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тусгай данснаас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7.Эрүүгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.******* нь самар авч явахдаа Ж.ын “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг авч явсан болох нь тогтоогдохгүй байх тул тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, “Зил-131” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ж.т буцаан олгосугай.
8.Шүүгдэгч Ч.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Шүүгдэгч Ч.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 48 дугара хуудас
[7] Хавтаст хэргийн 30 дугара хуудас
[8] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 7-8 дугара хуудас
[13] Хавтаст хэргийн 09,15-16 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас,
[15] Хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 104-107 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 112-115 дугаар хуудас
[20] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[21]Шүүх хуралдааны тэмдэглэлээс