| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2024/0966/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2095 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 18.6.1., 21.2.1., 22.1.1., 22.1.2., 23.5.1., |
| Улсын яллагч | Г.Гөнхөлөг, Л.Содбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2095
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц , Х.С нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг;
Шүүгдэгч Г.И д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан үйлдэл холбогдлыг;
Шүүгдэгч О.М д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.9 дэх заалтад заасныг тус тус баримтлан “гэмт хэргийн шинжгүй, нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” гэх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Ц , Х.С нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
Шүүгдэгч Г.И ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч О.М д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Э.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэм буруутайд;
-Шүүгдэгч Ц.Ш ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэм буруутайд;
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон” гэм буруутайд;
-Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-Шүүгдэгч Ц.А ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” гэм буруутайд;
-Шүүгдэгч Ш.Я , Х.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд”;
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд тус тус;
-Шүүгдэгч О.М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцож, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд”,
Шүүгдэгч Б.Б н, шүүгдэгч Г.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Б.Б н, шүүгдэгч Г.И нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
5. Шүүгдэгч Э.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;
-Шүүгдэгч Ц.Ш ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус;
-Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар;
-Шүүгдэгч Ц.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар;
-Шүүгдэгч Ш.Я ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус;
-Шүүгдэгч Х.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус;
-Шүүгдэгч О.М г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ш т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож;
-Шүүгдэгч Ш.Я , Х.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 15,000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял болон Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Я ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 01 /нэг/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 01 /нэг/ хоногийг хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 /тав/ сар, 29 /хорин ес/ хоногоор;
Шүүгдэгч Ц.Ш ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 08 /найм/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 08 /найм/ хоногийг хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 03 /гурав/ жил, 11 /арван нэг/ сар, 22 /хорин хоёр/ хоногоор тус тус тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд, шүүгдэгч Ш.Я , Х.Э э нарт оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б , Ц.Ш , Ц.А , Ш.Я , Х.Э, О.М нарт оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б , Ц.Ш , Ц.А , Ш.Я , Х.Э, О.М нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
11. Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Б , Б.Б , Ц.А , Х.Э , О.М , Б.Ц , Б.Б , Х.С , Г.И нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “... ” ХХК-ийн ... тоот оффис, үйлчилгээний зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын
2 дугаар давхар хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай,
8 дугаар давхар хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай,
9 дүгээр давхар хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай,
Зоорины давхарт хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг,
... ХХК-ийн 7 дугаар давхар хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай эд хөрөнгийг тус тус гаргуулж, “...” ХХК-ийн өмчлөлд буюу /.../-д олгосугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний зөрүү гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “...” ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар “... ” ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, “...” ХХК нь ... дугаартай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэнтэй холбоотой хохирлыг иргэний хариуцагч ... ХХК хариуцан барагдуулах үүрэгтэй болохыг дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжилгээ хийлгэхэд буюу хөрөнгийн үнэлгээний тайлан гаргуулсан 2,000,000 /хоёр сая/ төгрөг, “Барилгын Төсөвчдийн Холбоо”-ны шинжээч Д.Амгалан, А.Эрдэнэбаатар нараар иж бүрэн төсвийн ажлын зардлыг тооцуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулахад гаргасан 5,000,000 /таван сая/ төгрөг буюу нийт 7,000,000 /долоон сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Б , Г.И нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.Б гээс 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.И аас 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ш ээс 340,000,000 /гурван зуун дөчин сая/ төгрөг, шүүгдэгч Х.Э ээс 300,000,000 /гурван зуун сая/ төгрөг, шүүгдэгч О.М гаас 500,000,000 /таван зуун сая/ төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
16. Хэрэгт прокурорын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 950 дугаартай зөвшөөрлөөр:
“... ” ХХК-ийн ... тоот оффис, үйлчилгээний зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын
2 дугаар давхар хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай,
8 дугаар давхар хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай,
9 дүгээр давхар хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай,
Зоорины давхарт хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг,
“...” ХХК-ийн өмчлөлийн ...., 1 дүгээр давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-... дугаартай,
..., 3 дугаар давхарт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай,
..., 4 дүгээр давхарт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай,
..., 5 дугаар давхарт байрлах улсын бүртгэлийн .... дугаартай,
..., 6 дугаар давхарт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг,
“...” ХХК-ийн өмчлөлийн ... тоот оффис, үйлчилгээний зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын 7 дугаар давхар хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-... дугаартай үл хөдлөх хөрөнгө,
Мөн прокурорын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1782 дугаартай зөвшөөрлөөр “... ” ХХК-ийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 18641310393633 нэгж талбарын дугаартай газарт барьж буй барилгын болон дээрх нэгж дугаар бүхий 332 мкв газрын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын тогтоолыг эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийгдэх хүртэл хэвээр үлдээж;
О.М н өмчлөлийн ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай авто зогсоол зориулалт бүхий, ... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
Э.Б ы өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоотод байрлах зогсоол,
Ц.Ш ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоотод байрлах хувийн орон сууцыг;
Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1231 дугаартай зөвшөөрлөөр Ц.Ш /РД:Х.../-ийн нэр дээр бүртгэлтэй:
-Бүртгэлийн ... дугаартай ... тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний өмчлөх гэрчилгээтэй 1240 мкв талбай бүхий газар,
-Бүртгэлийн ... дугаартай ... тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний өмчлөх гэрчилгээтэй 464 мкв талбай бүхий газар,
-Улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоотод байрлах 144 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
-Улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоотод байрлах 180 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
-Улсын бүртгэлийн ... дугаартай, ... тоотод байрлах 352.6 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газар,
-... улсын дугаартай “Hyundai Accent” маркийн тээврийн хэрэгсэл,
-... УББ улсын дугаартай “Dodge Dakota” маркийн тээврийн хэрэгсэл,
Э.Б /РД:.../-ийн нэр дээр бүртгэлтэй:
-... улсын дугаартай “Lexus 570” маркийн тээврийн хэрэгсэл,
-Улсын бүртгэлийн ... дугаартай ... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө,
Ш.Я ийн /РД:..../ нэр дээр бүртгэлтэй:
-Бүртгэлийн ... дугаартай ... тоотод байрлах 20 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө,
Х.Э ийн эхнэр Б.У ы /.../ нэр дээр бүртгэлтэй:
-Бүртгэлийн ... дугаартай ... тоотод байрлах 9 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө,
-Бүртгэлийн ... дугаартай ... тоотод байрлах 39 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан “Барилгын Төсөвчдийн Холбоо”-ны шинжээч Д.Амгалан, А.Эрдэнэбаатар нарын шинжилгээ хийхэд ашиглагдсан “Үндэсний Төв Архив”-аас гаргуулан авсан барилгын ажлын зураг төслийн материалын хуулбар баримт /А3 хэмжээтэй, 2 хавтас, 332 хуудас/, компакт диск 14 ширхэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны А-9, А-10, А22 дугаартай магадалгаа, 3 ширхэг компакт диск зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
18. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, тодорхой хүнтэй буюу тухайн хэргийн шүүгдэгч Х.С , Г.И, Б.Б нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Х.С д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, тодорхой хүнтэй буюу тухайн хэргийн шүүгдэгч Б.Ц , Г.И, Б.Б нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч О.М д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, тодорхой хүнтэй буюу тухайн хэргийн шүүгдэгч Х.С , Г.И, Б.Ц нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэг Г.И урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаал гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн, тухайн хэргийн шүүгдэгч Б.Ц , Х.С , Б.Б нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Э.Б , Ц.Ш , Б.Б , Ц.А , Ш.Я , Х.Э э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН