Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/117

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Хохирогч: *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. ******* овогт ******* *******. /******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Задгай” 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 21 тоотод хашаанд 00-82 УНЛ улсын дугаартай “land cruser” 80 маркын маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ 1 нас 3 сартай *******ыг дайрч бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :

Яллах талын нотлох баримт:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 8-10 /, Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 /, Цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09 цагийн үед би гэрээс гараад ажилдаа явсан.Манай гэрт эхнэр болон талийгаач охин ******* нар үлдсэн юм. Харин нөгөө гэрт ******* эхнэр хүүхдийн хамт үлдсэн. Би ажил дээрээ 10 цагийн үед байж байтал эхнэр нь над руу утсаар яриад хүүхдийг маань ******* машинаараа дайрчихлаа эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь би сумын эмнэлэг дээр иртэл манай охин ******* нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өглөө ирэхэд хүүхэд өнгөрчихсөн байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролд 3000000 төгрөг авсан гэв.

Гэрч   *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

...******* гэрийн гадаа үлдсэн намайг гэрт байх үед манай нөхөр машинаа асааж байсан. Манай нөхөр орилоод байхаар нь эгч бид хоёр гараад ирэхэд талийгаач хүүхэд *******ыг манай нөхөр тэвэрсэн миний машинд дайруулчихлаа. Хүүхдээ авахгүй яасан юм гэсэн. *******ыг харахад хамар чихнээс нь цус гарсан ухаангүй байхаар нь ээж нь болох эгч талийгаачийг тэврээд нөхөр ******* машинаа бариад сумын төвийн эмнэлэг явж үзүүлэхээр явсан. Би араас нь хувцсаа сольж өмсөөд эмнэлэг дээр очиход эгчийн охин ******* нь нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******ыг аваад гэрт оруулсан боловч талийгаач охин ******* өөрөө гараад явсан байсан. Би гэртээ үсээ угаагаад сууж байх үед гадаа ******* хүүхэд дайрчихлаа гээд орилох чимээ гарахаар нь гартал машины хойд талд талийгаач охин *******ыг ******* тэврээд зогсож байсан. Би хүүхдээ тэвэрсэн боловч ухаангүй толгой нь цус болсон байсан. ******* машинаар сумын эмнэлэгт талийгаач охин *******ыг үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би ажил дээр 10 цагийн үед байж байтал над руу утсаар яриад талийгаач зээ охин *******ыг А.******* машинаараа ухарч гарах гэж байгаад дайрчихлаа эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол манай зээ охин ******* нь нас барсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 49 хуудас/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 ...2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 09 цагийн үед хадмын хашаанаас өөрийн эзэмшлийн “land cruser” 80 маркын 00-82 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргаж Бөмбөгөр сумын Засаг даргын тамгын газар ороод 10 цагийн үед буцаад хадмын хашаа буюу Бөмбөгөр сумын “Задгай” 4 дүгээр баг 3 дугаар гудамж 21 тоот хашаанд машинаа оруулж 2 гэрийн хооронд машинаа тавьсан юм. Тухайн үед хадмынд эхнэр охин 2 гэрт байсан. Мөн талийгаач хүүхэд ******* нь машины хажууд ирсэн байсан эхнэр ******* талийгаач *******ыг аваад гэр лүү явж харагдсан. Би хойд суудал дээр байж байгаад урд талын жолоон дээрээ сууж хойшоо ухрах араандаа хийж хойшоо хөдлөхөд машины баруун талын хойд талын дугуйнд юм тээглэх шиг болохоор нь машинаас буугаад хартал машины баруун хойд талын дугуйн доор талийгаач хүүхэд *******ы толгой дарагдсан байхаар нь би хүүхдийг авах гэтэл машин хойшоо ухарч хүүхдийн толгойн дээгүүр машины дугуй гарсан. Би аваад үзтэл хүүхэд дуугарахгүй ухаангүй болсон байхаар нь талийгаач *******ы ээж болон эхнэр ******* нарыг гэрээс дуудахад гарч ирсэн. Талийгаач *******ыг сумын эмнэлэг явж үзүүлэхэд нас барсан байна гэсэн тэгээд сумын цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 76-78 /,

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаар шинжээчийн

“1. Талийгаач *******ы биед зулай ясны хөндлөн заадас дайрсан салсан хугарал, баруун, зүүн чамархай яс, суурийн дунд, ар хонхор луу чиглэсэн хугарал, тархины эдийн няцрал, толгойн хуйханд цус хуралт, зүүн хөмсөг, баруун шанаа, зулай, чамархай, зүүн шуу, баруун бугалганд зулгаралт тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаач *******ы биед зулай ясны хөндлөн заадас дайрсан салсан хугарал, баруун, зүүн чамархай яс, суурийн дунд, ар хонхор луу чиглэсэн хугарал, тархины эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай “хүнд” гэмтэл болно.

4.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 54-56 хуудас/

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар шинжээчийн

“1. 00-82 УНЛ улсын дугаартай “land cruser” 80 маркын тээврийн хэрэгслийн жолооч ******* Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд “Задгай” 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3 дугаар гудамжны 21 тоот хашаан дотор арагшаа ухрах үйлдэл хийж байгаад 1 нас 3 сартай Алтансүхийн Ялгуун гэх хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “нийтийн хэрэгцээний замд тооцохгүй” тул замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1,2-т зааснаар” /замын хөдөлгөөн/ нь нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ.”

Замын хөдөлгөөний дүрмийн тайлбарт нийтийн хэрэгцээний замд “Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуй нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд” тооцохгүй гэж заасан байна.

2. 00-82 УНЛ “land cruser” маркын тээврийн хэрэгслийн жолооч ******* Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд “Задгай” 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3 дугаар гудамжны 21 тоот хашаан дотор арагшаа ухрах үйлдэл хийж байгаад 1 нас 3 сартай Алтансүхийн Ялгуун гэх хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон үйлдлийг зам тээврийн осол гэж үзэхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 хуудас/,

Цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримт:

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 09 цагийн үед би гэрээс гараад ажилдаа явсан.Манай гэрт эхнэр болон талийгаач охин ******* нар үлдсэн юм. Харин нөгөө гэрт ******* эхнэр хүүхдийн хамт үлдсэн. Би ажил дээрээ 10 цагийн үед байж байтал эхнэр нь над руу утсаар яриад хүүхдийг маань ******* машинаараа дайрчихлаа эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь би сумын эмнэлэг дээр иртэл манай охин ******* нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/

Манай охин нас барснаас хойш манай эхнэр сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Юмнаас их айдаг болсон ба сэтгэл санааны хувьд хохиролтой байгаа. Талийгаачийн ажил явдалд *******оос 500 000 төгрөг авсан нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 39/,

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өглөө ирэхэд хүүхэд өнгөрчихсөн байсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Ж.Ганчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 09 дүгээр сард 00-82 УНЛ улсын дугаартай “land cruser” 80 маркын тээврийн хэрэгслийг 18000000 төгрөгөөр худалдсан бөгөөд 16600 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 1400 000 төгрөгийг *******оос авч байж нэр дээр нь шилжүүлнэ гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42/,

 Гэрч   *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 ...******* гэрийн гадаа үлдсэн намайг гэрт байх үед манай нөхөр машинаа асааж байсан. Манай нөхөр орилоод байхаар нь эгч бид хоёр гараад ирэхэд талийгаач хүүхэд *******ыг нөхөр тэвэрсэн миний машинд дайруулчихлаа. Хүүхдээ авахгүй яасан юм гэсэн. *******ыг харахад хамар чихнээс нь цус гарсан ухаангүй байхаар нь ээж нь болох эгч талийгаачийг тэврээд нөхөр ******* машинаа бариад сумын төвийн эмнэлэг явж үзүүлэхээр явсан. Би араас нь хувцсаа сольж өмсөөд эмнэлэг дээр очиход эгчийн охин ******* нь нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...*******ыг аваад гэрт оруулсан боловч талийгаач охин ******* өөрөө гараад явсан байсан. Би гэртээ үсээ угаагаад сууж байх үед гадаа ******* хүүхэд дайрчихлаа гээд орилох чимээ гарахаар нь гартал машины хойд талд талийгаач охин *******ыг ******* тэврээд зогсож байсан. Би хүүхдээ тэвэрсэн боловч ухаангүй толгой нь цус болсон байсан. ******* машинаар сумын эмнэлэгт талийгаач охин *******ыг үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуудас/

 Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Би ажил дээр 10 цагийн үед байж байтал над руу утсаар яриад талийгаач зээ охин *******ыг А.******* машинаараа ухарч гарах гэж байгаад дайрчихлаа эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол манай зээ охин ******* нь нас барсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 49 хуудас/,

 Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар шинжээчийн

 “1. 00-82 УНЛ улсын дугаартай “land cruser” 80 маркын тээврийн хэрэгслийн жолооч ******* Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд “Задгай” 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3 дугаар гудамжны 21 тоот хашаан дотор арагшаа ухрах үйлдэл хийж байгаад 1 нас 3 сартай Алтансүхийн Ялгуун гэх хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон үйлдэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “нийтийн хэрэгцээний замд тооцохгүй” тул замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

 Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1,2-т зааснаар “/замын хөдөлгөөн/ нь нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ.”

 Замын хөдөлгөөний дүрмийн тайлбарт нийтийн хэрэгцээний замд “Уурхай, үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуй нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд” тооцохгүй гэж заасан байна.

 2. 00-82 УНЛ “land cruser” 80 маркын тээврийн хэрэгслийн жолооч ******* Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд “Задгай” 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 3 дугаар гудамжны 21 тоот хашаан дотор арагшаа ухрах үйлдэл хийж байгаад 1 нас 3 сартай Алтансүхийн Ялгуун гэх хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон үйлдлийг зам тээврийн осол гэж үзэхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 68-69 хуудас/,

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 219 дүгээр албан бичиг /хх-ийн 96/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 97/, урьд ял шалгах хуудас /хх-ийн 98/, Хас банкны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21/447 дугаар , ХААН банкны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 117 дугаар, Төрийн банкны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 441 дүгээр, Капитал банкны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 206/2031 дүгээр, Голомт банкны 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтууд /хх-ийн 100-102, 105-106/, диспозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 103-104/, Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 107/, Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00-82 УНЛ улсын дугаартай “land cruser” 80 маркын тээврийн хэрэгслийг 15 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 61-62/, иргэний нэхэмжлэгч Ж.Ганчулууны нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд бичгээр гаргасан нотлох баримт зэрэг болон яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 03-11/, Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 /, Цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 31-33/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 35-36/, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 38/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 44-45 /, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 47 /, гэрч ийн мэдүүлэг. /хх-ийн 49/, Шүүгдэгч *******ын мэдүүлэг /хх-ийн 76-78 /, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 31 дугаар шинжээчийн “1. Талийгаач *******ы биед зулай ясны хөндлөн заадас дайрсан салсан хугарал, баруун, зүүн чамархай яс, суурийн дунд, ар хонхор луу чиглэсэн хугарал, тархины эдийн няцрал, толгойн хуйханд цус хуралт, зүүн хөмсөг, баруун шанаа, зулай, чамархай, зүүн шуу, баруун бугалаганд зулгаралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач *******ы биед зулай ясны хөндлөн заадас дайрсан салсан хугарал, баруун, зүүн чамархай яс, суурийн дунд, ар хонхор луу чиглэсэн хугарал, тархины эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай “хүнд” гэмтэл болно. 4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 54-56 /, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-69/, Баянхонгор аймгийн засаг даргын дэргэдэх тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 00-82 УНЛ улсын дугаартай “land cruser” 80 маркын тээврийн хэрэгслийг 15 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 61-62/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Монгол улсын 2002 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр баг, 3 дугаар гудамжны 21 тоот хашаанд 00-82 УНУ улсын дугаартай “land cruser” 80 маркын тээврийн хэрэгсэл жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ 1 нас 3 сартай Ялгууныг дайрч, бусдыг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч *******од шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******ын эзэмшлийн “land cruser”-80 маркын тээврийн хэрэгсэл болон нэг тооны монголын үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг ЭХХШТХ-ийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох, ЭХХШТХ-ийн 14.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тогтоогдсон тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлтээ гаргая. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан байгааг хэрэглэх боломжтой гэж харж байна. Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******од холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан гэмт хэрэгт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэж шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг үндэслэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхээс шүүгдэгч *******ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх саналыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ .Харин өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдагдсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заасан байгааг хэрэглэх” гэсэн саналыг хэрэглэх шаардлаггүй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******ыг шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д засан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч *******ын 00-82 УНЛ улсын дугаартай “land cruser” 80 маркын тээврийн хэрэгсэл болон монголын үхрийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч *******од буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн , 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг журамлан Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овгийн ******* *******од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 гэж өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн / 1 жил / хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д тус тус зааснаар тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг анхааруулж, шүүгдэгч *******од ялтны бүртгэлийг хөтлөхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч *******ын 00-82 УНЛ улсын дугаартай “land cruser” 80 маркын тээврийн хэрэгсэл болон монголын үхрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх эд зүйлсийг эзэмшигч *******од буцаан олгосугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-д тус тус зааснаар уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон иргэний нэхэмжлэгч Ж.Ганчулууны нэхэмжлэлийг бүгдийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохын тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******од урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ