Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0017

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий би, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Ганчимэгээс, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагч Л.Энхцэцэгт холбогдуулан гаргасан ...улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0009308 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагч Л.Энхцэцэг тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Луудорж овогтой Энхцэцэг миний бие 2022 оны 02 сард Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байхдаа Алтан хүдэр ХХК-д холбогдох зөрчлийн хэрэгт гарын үсэг зурсан. Тус зөрчлийн хэргийн зүйл заалтыг алдаа гаргаж бичсэнээ зөвшөөрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Ганчимэг тус шүүхэд хандан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ...улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0009308 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий 272 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

Улмаар хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагч Л.Энхцэцэгээс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй̆, хуульд харшлаагүй̆ тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Ганчимэгийн дүгнэлттэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагч Л.Энхцэцэгт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Ганчимэгээс гаргасан ...улсын байцаагчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0009308 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагч Л.Энхцэцэг зөвшөөрснийг баталж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Ганчимэгийн дүгнэлттэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн улсын байцаагч Л.Энхцэцэгт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ