| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2022/00730/И |
| Дугаар | 153/ШШ2023/00097 |
| Огноо | 2023-02-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 153/ШШ2023/00097
2023 02 08 153/ШШ2023/00097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ын ад холбогдох
Гэм хорын хохирол 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: П.*******,
Хариуцагч: Д.,
Иргэдийн төлөөлөгч: Х.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* ньшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг. оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө зам дагуу явж байгаад жолооч Д.ын машинд дайруулж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байсан. Үүний улмаас миний бие 5 яс хугарч, зөөлөн эд эс, толгой, шүд гэх мэт эрхтэн гэмтэж, олон сарыг хэвтэрт шаналж сэтгэл санаа бие махбодь, ажил амьдрал, бүх зүйлээрээ давхар хохирч амьдрал зогссон. Энэ цагаас одоог хүртэл бүрэн эдгээгүй, мөн зовсоор ажлын чадваргүй болсон байгаа. Д.аас 15,000,000 төгрөг авахаар амаар тохирсон. Шүүх хуралд ороогүй. Гэтэл энэ хүн энэ мөнгөө өгөхгүй зугтаж, утсаа ч авахгүй олон удаа явуулж зовоож байгаад гомдолтой байна.
...3-4 сар хэвтэрт байсан. Д.ын эрүүгийн шүүх хуралд оролцож чадаагүй, шүүх хурал болохоос өмнө бид амаар 15,000,000 төгрөг өгч, авахаар тохирсон. Би 13,300,000 төгрөг авсан. Эмнэлэгт хэвтэрт байх хугацаанд эм тариа, хоол хүнс энэ тэр өгсөн, түүнийгээ нийлүүлээд 1,660,000 төгрөг гэж хэлж байгаа байх, шүүх хуралдаанд орохоос өмнө 15,000,000 төгрөг гэж тохиролцсон Д.аас үлдэгдэл 1,700,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч Д. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие оны 02 дугаар сарын 15-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт машинтай явж байгаад гэрлийн гялбаанд орж ирсэн иргэн П.*******г санаандгүй мөргөж, гэмтэл учруулсан. Өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж, уг хүнийг эмнэлэгт хүргэж, эмчид үзүүлэн анхны тусламж үйлчилгээг үзүүлэн эмнэлэгт хэвтүүлсэн. Эмнэлэгт хэвтэх хугацаанд нь эм тариа, эмчилгээ шинжилгээний зардлыг бүрэн төлж, тусалсан. Эмчлүүлж байх хугацаанд хоол цай, эм тариа хүргэж өгч сэтгэлийн дэм үзүүлж байсан. П.******* эмнэлгээсээ гарч ирсний дараа гэрт нь 10 уут түлээний мод, 1 бүтэн гулууз мах, 100 кг нүүрс, эм тариа, оношилгоо, шинжилгээний мөнгө гээд 1,660,000 төгрөгийн туслалцаа үзүүлсэн болно. Уг хэрэгт холбогдох шүүх хурал оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болсон. Хуралд орохын өмнө хохирогчтой амаар тохиролцоо хийгдсэн. Цаашид ямар нэгэн гомдол байхгүй гэж хэлж 15 сая төгрөгийн нэхэмжлэл нэхсэн. Би үүнийг зөвшөөрч хоорондоо тохирлцсон. Амаар тохиролцоо хийхдээ 1,660,000 төгрөгийг 15,000,000 төгрөгөөс тусад нь тооцно гэж тохироогүй. Нийт тооцоо 15 сая төгрөгөөр тохирсон учир одоо өгөх тооцоо байхгүй. П.*******д 03 дугаар сарын 29-ний өдөр тоот дансанд 5,000,000 төгрөг, үүний дараа 04 дүгээр сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг, 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,100,000 төгрөгийг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг, 07 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 төгрөгийг, нийт 13,300,000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн дуусгасан. Тухайн шүүхийн гаргасан шийдвэрийг би өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж, хүлээн зөвшөөрч шүүхийн заасан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүртгүүлсээр явж байна. Би 15,000,000 төгрөгийг өгнө гэж тохирсон. Энэ нэхэмжилж байгаа мөнгө энэ 15,000,000 төгрөгт орж байгаа гэж бодож байна гэв.
3. Иргэдийн төлөөлөгч Х. нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: ...Энэ хэргийн хувьд 15,000,000 төгрөгөөр тохирсон юм байна. 13,300,000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдлийг нь эд зүйлээр өгсөн юм байна. Иймд Д.ын зөв юм байна гэж дүгнэж байна... гэв.
4. Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 460 дугаартай тодорхойлолт, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн /ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын баталгаат хуулбар,
Хариуцагчаас ХААН банк дахь ын ын нэр дээрх тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.
5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр эрүүгийн дугаартай хэргээс оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаартай шинжээчийн дүгнэлтийг, хариуцагчийн хүсэлтээр мөн дээрх эрүүгийн хэргээс хохирогчид зарцуулсан зардлын баримтууд, ын ын нэр дээрх тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, и-баримтууд, оны 02 дугаар сарын 16-ны өдөр нийт дүн 395,950 төгрөг гэх гар бичвэр, 03 дугаар сарын 06-нд 1,647,900 гэх гар бичвэр, өмгөөлөгч Б.Ганзоригийн оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай хүсэлт, П.*******гаас оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, Ховд аймгийн Прокурорын газрын оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай прокурорын тогтоол, оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай прокурорын санал, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 88 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 91 дугаартай улсын яллагчийн дүгнэлт, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн /ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэгч П.*******гийн нэхэмжлэлээс 834,886 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 865,114 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Би өнгөрсөн оны 02 дугаар сарын 15-нд нөхөртэйгээ хамт явж байгаад хариуцагчийн машинд дайруулсан. 3-4 сар хэвтэрт байсан. Д.ын эрүүгийн шүүх хуралд оролцож чадаагүй, шүүх хурал болохоос өмнө бид амаар 15,000,000 төгрөг өгч, авахаар тохирсон. Хариуцагч нь надад 13,300,000 төгрөгийг өгсөн ба 1,700,000 төгрөгийг өгөөгүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Би тохирсон 15,000,000 төгрөгөө бүгдийн өгсөн. Дансны хуулга хэрэгт байгаа... Эмнэлэгт хэвтэрт байх хугацаанд эм тариа, хоол хүнс, бусад зүйл авч өгсөн, үүнийг нийлүүлээд 1,660,000 төгрөг болж байгаа гэж би ойлгосон. Би 1,660,000 төгрөгийн зүйлийг 15,000,000 төгрөгт багтахаар тохирсон... гэж эс зөвшөөрч маргана.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн /ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.ыг оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс оны 02 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 00 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг Сөүлийн гудамжны засмал зам дагуу ХОА улсын дугаартай приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч П.*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Д.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн болох нь, хариуцагч Д. нь өөрийн гэм буруугийн талаар маргаж шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 66-69 дүгээр тал/
5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс хохиролд 15,000,000 төгрөг өгөхөөр амаар тохирсон, хариуцагч нь 13,300,000 төгрөгийг өгсөн ба 1,700,000 төгрөгийг өгөөгүй тул уг мөнгийг гаргуулна гэж, хариуцагчаас П.*******д амаар тохирсон 15,000,000 төгрөгөө төлсөн, эмнэлэгт хэвтэрт байх хугацаанд 1,660,000 төгрөгийн эм тариа, хоол хүнс, бусад зүйл авч өгсөн, 1,600,000 төгрөгийн зүйлийг 15,000,000 төгрөгт багтахаар тохирсон... гэж тус тус маргана. Харин П.*******г мөргөсний улмаас түүний биед хүнд гэмтэл учирсан талаар зохигчид маргаагүй болно.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
6.1. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журам-ийн 3.1.15-д зааснаар аарцаг ясны хугарал буюу хоёр талын умдаг болон суудал ясны хугарал /урд хэсгийн буюу эрвээхэй хэлбэрийн хугарал/, нэг болон хоёр талын олон яс уулзах үеэр салсан хугарал /аарцгийн ар хэсгийн хугарал/, умдаг ба суудал ясны нэг болон хоёр талын хугарал нь олон яс уулзах үеэр салахтай хавсарсан хугарал /Мальгены хугарал/, нэг талын умдаг, суудал ясны хугарал нь эсрэг талын олон яс уулзах үеэр салахтай хавсарсан хугарал /Воллюмийн хугарал/ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар байх ба нэхэмжлэгч П.*******гийн биед умдаг яс хоёр талд бяцарсан олон хугарал, бага аарцагт сул яснууд, баруун ташаа ясны хонхор болон баруун талд ташаа ясны ар хэсэгт бяцарсан хугарал, бүсэлхий нурууны L2 нугалмайн хоёр талын хажуугийн сэртэн, L3 болон L4 нугалмайн баруун талын хажуугийн сэртэн, 15 нугалмайн зүүн талын хажуугийн сэртэнгүүдэд хугаралууд, ууц ясны 31 болон 32 нугаламуудын их биеийн хоёр талд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, дээд эгнээний зүүн 1-р шүдний паалан эмтэрэлт, хэвлийн баруун урд баруун гуя, ташаа, баруун өвдөг, зүүн ташааны урд болон хажуу, зүүн гуя, өвдөгт тус бүр цус хуралт болон зулгаралт, зөөлөн эдийн няцарал бүхий хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд хариуцагч Д. нь нэхэмжлэгч П.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн /ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг буруутай этгээд болох хариуцагч Д.аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар тус тус шаардах эрхтэй.
7.1. Нэхэмжлэгч П.******* нь өөрт учирсан хохиролд 15,000,000 төгрөгийг хариуцагчаас авахаар амаар тохиролцсон бөгөөд хариуцагч Д. нь нэхэмжлэгч П.*******гийн ХААН банк дахь тоот дандсанд оны 03 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөгийг, оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг, оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,100,000 төгрөгийг, оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг, оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг, оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг буюу нийт 13,300,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан ХААН банк дахь ын ын нэр дээрх тоот депозит дансны баталгаат хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 20-26 дугаар тал/
Мөн хариуцагч Д. нь нэхэмжлэгч П.*******г эмчилгээтэй байх хугацаанд түүний ХААН банк дахь тоот дансанд оны 03 дугаар сарын 01-ний өдөр эмчилгээнд гэх гүйлгээний утгатай 150,000 төгрөгийг, оны 03 дугаар сарын 06-ны өдөр 50,000 төгрөгийг, оны 03 дугаар сарын 07-ны өдөр эм тариа гэх гүйлгээний утгатай 100,000 төгрөгийг, оны 03 дугаар сарын 14-ний өдөр 50,000 төгрөгийг, оны 03 дугаар сарын 20-ны өдөр 330,000 төгрөгийг буюу нийт 680,000 төгрөгийг шилжүүлсэн,
4,000 төгрөг, 5,000 төгрөг, 12,050 төгрөг, 5,800 төгрөг, 1,600 төгрөг, 13,000 төгрөг, 8,100 төгрөг, 8,000 төгрөг, 42,250 төгрөг, 5,400 төгрөг, 45,800 төгрөг, 8,364 төгрөг, 2,000 төгрөг, 11,100 төгрөг, 12,200 төгрөгөөр, нийт 184,664 төгрөгийн эм, тариа худалдан авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 834,336 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 864,664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ./хх-ийн 49-52 дугаар тал/
7.2. Нэхэмжлэгч П.******* нь оны 03 дугаар сарын 28-ны өдөр ...миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул ямар нэгэн гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлтийг Ховд аймгийн Цагдаагийн газарт гаргасан байх ба хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчтэй амаар харилцан тохирлцсон 15,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж талбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хариуцагч Д. нь П.*******д нийт 14,164,664 төгрөгийг төлсөн нь дээрх байдлаар нотлогдож байх тул үлдэх 835,336 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 864,664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иргэдийн төлөөлөгч өөрийн гаргасан дүгнэлтдээ Энэ хэргийн хувьд 15,000,000 төгрөгөөр тохирсон юм байна. 13,300,000 төгрөг бэлнээр өгч, үлдэгдлийг нь эд зүйлээр өгсөн юм байна. Иймд Д.ын зөв юм байна гэж дүгнэж байна. гэх дүгнэлт гаргасан боловч шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар шийдвэрлэсэн болно.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Д.аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүн 835,336 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 24,587 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгонТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Д.аас 835,336 /найман зуун гучин таван мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 864,664 /найман зуун жаран дөрвөн мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 24,587 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйбөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
Б.МӨНХБАТ