| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0109/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/128 |
| Огноо | 2026-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж, улсын яллагч ****, хохирогч ****, шүүгдэгч *** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** холбогдох эрүүгийн 2*******31000130106 дугаартай, 316/202*******/0109/Э индекстэй хэргийг 202******* оны 0******* дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /**** аймаг Сэлэнгэ хооронд тендерт явдаг, хөдөлмөрийн чадвар *******0 хувийн алдагдалтай, зүүн гарын эрхий хуруу байхгүй/, ам бүл *******, эхнэр, гурван (4, 6, 10 настай) хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, *** сум, **** дугаар баг,****тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ****
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г. нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* аймагт *******ын толгойн баруун хэсэгт гараараа цохисон бөгөөд тухайн асуудлын талаар ярилцахаар уулзах үед буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт *******ын толгой хэсэг рүү тодорхой шалтгаангүй духаараа мөргөх үйлдлээр хохирогчийн биед зүүн нүд дээд, доод зовхи, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун доод 1 дүгээр шүд булгарал, хамрын зүүн хажуу хана зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархай цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *** аймагт *** толгойн баруун хэсэгт гараараа цохисон бөгөөд тухайн асуудлын талаар ярилцахаар уулзах үед буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн ***сумын нутаг дэвсгэрт *** толгой хэсэг рүү тодорхой шалтгаангүй духаараа мөргөх үйлдлээр хохирогчийн биед зүүн нүд дээд, доод зовхи, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун доод 1 дүгээр шүд булгарал, хамрын зүүн хажуу хана зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархай цөмөрсөн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би машины гэрэл сольж байх хооронд ****залгаад ярьсан юм. Тэгээд ирсэн чинь **** “би түрүүлж авч явна гэсэн, үгүй наад хүн чинь надтай ярьсан, эхлээд тендер нь явдаг юм” гэсэн. Тэр үедээ салсан, хөдлөөд явсны дараа “...цувдайг чинь цувуулна, хүрээд ир үзэлцье, хүүхэд байхад чинь зөндөө зодож байсан” гэсэн. Дараа нь чамтай уулзаадахъя гээд нохой руу лоом шидэж дайраад айлгах гэсэн юм. Толгойгоороо Батбаярын толгой руу 2-3 удаа мөргөсөн. Намайг ганц нэг боосон, нүүр рүү гараараа 2-3 цохисон. Жолооны ард сууж байхад нь мангасдсан. Сүртэй гэж бодоогүй тул өөрийн биед учирсан гэм **** ХХК-ны тендерт гэрээгээр явдаг. Дарга *** руу залгаад “хоолноос нь салгана, угаадсаас нь хас гэсэн. Одоогоор эмчилгээний зардал төлөх боломжгүй, дараа нь төлөхөө илэрхийлж байна” гэжээ[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “Би 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* аймагт урд нь хүн зодуулсан байсан болохоор биеэ үзүүлээд мөн листээ бичүүлээд явж байсан юм. Зогсоол дээр очоод Сэлэнгэ аймгийн *** сум руу хүн аваад хань болоод явчихъя гэж бодсон юм. **** таарч утсаа алдсан гэхээр нь залгаж утсыг нь авч өгчихөөд *** ирээд та хоёрын хэн нь явах юм гэсэн” тэгэхээр нь ах нь явна гээд тоглоод хэлсэн юм. **** ах нь тархи толгой өвдөөд байна, битгий цохиод бай гэсэн юм. Явах гээд байж байсан чинь постон дээр чамайг амьсгалуулна аа гээд өөрөө эхэлсэн юм. Тэгээд би явах гэж байсан чинь цонхоор баруун тал руу толгой руу 3 удаа цохьсон. Барилцаагүй шууд явсан, хүний хажууд сагсуурсан юм болов уу гээд гэрт нь уулзах гэж очсон, нүүр ам аймаар болсон, айлгах гэж лоом барьж очсон нь үнэн. Үүдэн шүд булга цохисон, нийт 3 шүд хөдөлсөн, эмчилгээний зардал нэхэмжилнэ. Зүүн нүдэнд ухархай цөмөрсөн хугарал учирсан учраас тор сетки тавиулах шаардлагатай гэсэн. ...Эмчид үзүүлж амжаагүй, гэмтлийн зардлыг тооцож гаргаагүй. Эмчид үзүүлэхээр Сэлэнгэ **** сумаас ******* аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр 2 сар гаран явсан, энэ хугацаанд гарсан шатахууны зардал 771,804 төгрөг, эмчилгээний зардалд *******03,0*******0 төгрөгийг нэхэмжилж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсны зардал 409,049 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Шүд хийлгэх 4 имплант хийлгэх, 1 шүд нь 2,000,000 төгрөг болно гэсэн. Нүүр рүү 2 удаа цохисон, би түрүүлж лоом барьж гүйсэн” гэсэн мэдүүлэг[2],
3.Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* аймагт урд нь хүн зодуулсан байсан болохоор биеэ үзүүлээд мөн листээ бичүүлээд явж байсан юм. Тэгээд би ******* сум руу явдаг зогсоол дээр ирсэн, тухайн зогсоол дээр Г. гээд тендерийн жолооч байсан гар утсаа уудаг хүмүүст алдсан гээд байсан миний утсаар өөрийнхөө утас руу залгаад лавлаад байсан би авсан хүнийг нь хараад хэлж өгөөд гар утсыг нь авсан. Тухайн үед зогсоол дээр **** гээд эмэгтэй хүүхдээ тэврээд ирсэн тэгээд “та хоёрын хэн нь түрүүлээд гарах юм бэ?” гэж асуусан тэгэхээр нь би “ах нь одоо түрүүлээд гарлаа” гээд хэлсэн тэгэхэд чи яагаад хүн зөөдөг юм гээд ****хүрч ирээд боогоод зууралдаад авсан тэр үедээ тэгсхийгээд цохилцож бариагүй салсан юм. Би машинаа асаагаад явах гэж байхад **** гүйж ирээд жолоочийн цонхоор гараад оруулаад толгойн баруун хэсэг рүү 3 удаа цохисон би машинаа зогсоогоод буугаад очоод “яагаад толгой руу цохиж байгаа юм бэ?” гэхэд миний толгой өвчтэй байгаа эмчилгээ хийлгээд гарсан гээд *** хэлэхэд “тэр чинь хамаагүй ээ” гэсэн тэр үед **** гээд залуу хүрч ирээд “болио” гээд салгаад тэгээд явцгаасан. Тэгээд би 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчимд *** гэрийн гадаа нь очоод тухайн асуудлын талаар уулзаж хэдэн үг хэлэх санаатай очсон тэр үед мөн бид хоёр хоёулаа зууралдаад барьцалдаж авсан тэр үедээ цохилцож аваагүй юм. Тэгээд намайг бариад авахаар нь би урдаас нь барьж авахаар *** цохиж чадахгүй байсан би гараа суллаад тавих үед намайг барьж аваад нүүрээ харахад шүд хөдлөөд санжигнасан байсан. Тэгэхээр нь би машинаасаа дугуйны лапатак бариад айлгах гэж гүйсэн. *** хүрз бариад ирэхээр нь би барьж байсан лапатакаа өөр тийшээ шидчихсэн юм. Тэгээд л салсан. Би **** аав, ээжийг нь мэднэ. **** зүс таних төдий л мэднэ. Ямар нэгэн харилцаа холбоо бол байхгүй. Би **** аймагт эмнэлгээр явчихаад буцаад ******* явдаг зогсоол дээр очиход **** байсан, тэр үед **** гээд хүүхэн хүүхдээ тэврээд ирсэн “хэн нь түрүүлж гарах гэж байгаа талаар” асуухад нь “би түрүүлээд гарнаа” гээд хэлчихсэн юм. Тэрнээс болоод л **** уурласан. Уул нь би тоглож л хэлсэн. Тэгээд тэр **** үлдээгээд л явсан. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* аймагт байхад миний машины цонхоор толгойны баруун хэсэгт 3 удаа гараараа цохисон дараа нь буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр миний нүүр хэсэг буюу хамар, хацар, нүд, шүд зэрэг хэсэг рүү 4 удаа дух хэсгээрээ мөргөсөн. Би *** 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4 удаа духаараа мөргөсний дараа нь би гараараа 2 удаа хацар хэсэг рүү нь цохисон. Тэнгэр муудахаар миний толгой өвдөөд байдаг. Нүд хөхөрч хавдсан, хамар хугарсан, зүүн нүдний ухархай цөмөрсөн зэрэг олон гэмтлүүд байгаа юм. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* аймагт намайг цохиход ***** нар л харсан байх. Харин 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрийнх нь гадаа очоод намайг уулзах үед зодсон тэр үед харсан хүн байхгүй” гэсэн мэдүүлэг[3],
4.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ****10 жилээс нь таньж мэднэ. 2007 оноос хойш тоглож өссөн. 2020 оноос хойш сайн мэдэж байгаа их таардаг болсон. **** бид хоёрт бол янз янзын авир гаргаад байдаггүй. Энэ залуу тендерт явдаг болохоор ийм юм аваад ир, тийм юм аваад ир гэхээр за гээд л аваад ирдэг. Эхнэр, 3 хүүхдийн хамтаар амьдардаг янз, янзын авиргүй л санагддаг. **** нь хэрэглэж харагддаггүй. Хэрэглэдэггүй байхаа” гэсэн мэдүүлэг[4],
*******.Гэрч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчимд байх ******* сумын ******* 2 дугаар багт оршин суудаг **** гэж дууддаг манай өрөөнд орж ирээд эгчээ бичгийн өгөөч өргөдөл бичих гэсэн юм гэхээр нь би модны модны өргөдөл гэж ойлгоод бичгийн цаас өгсөн тэгтэл эгчээ би хүнд зодуулаад цагдаад өргөдөл бичих гэсэн юм гэж хэлж байсан юмаа, би хэнд зодуулсан юм бэ? гээд асуухад **** зодуулсан ***** аймагт явж байгаад *** сум руу гарах гэж яваад Дарханы тендерийн зогсоол очоод ийн машинд таньдаг дүү байхаар нь би ах нь одоо шууд *** гарах гэж байна гэж хэлсэн юм тэрнээс болоод намайг машин дотор ороод сууж байхад хэд хэд цохиод авсан тэгээд би **** ирсний дараа гэрт нь очиход намайг бас зодсон гэж ярьж байсан. Би гэртээ очоод охин *** юу болсон талаар тодруулан асуухад *** ах надаас “*** гарлаа гэхээр нь би машиндаа суучихсан байна” гээд хэлсэн юм. Тэгэхэд **** ах тоглосон юмаа гээд хэлсэн юм тэгтэл нөгөө жолооч *** нь уурлаад **** машиндаа суучихсан байхад нь хэд хэд цохиод авсан би өөрөө харсан гэж надад хэлж байсан юм. Ийм л юм мэдэж байна. **** нь хар нүдний шил зүүчихсэн, нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд хамар битүүрээд байна өргөдлөө өгчихөөд эмнэлгээр явлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг[*******];
6.Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн хэрэгт хохирогч **** биед гэмтэл учирсантай холбоотойгоор 11 удаагийн үйлчилгээгээр 409,049 төгрөгийн зардлыг төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд тушаалгах шаардлагатай байна” гэх мэдүүлэг[6],
7.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтэд: “1.**** биед зүүн нүд дээд, доод зовхи, зүүн хөмсөг, баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун доод 1 дүгээр шүд булгаралт, хамрын зүүн хажуу хана зөрөөгүй хугарал, зүүн нүдний ухархай цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын Хөнгөн зэрэг тогтоогдлоо. *******.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт[7],
8.Дүрс оношилгооны шинжилгээний хариу[8], 9.****н гар утсанд үзлэг хийсэн зураг[9], 10.**** өмгөөлөгчгүй оролцох тухай Цагдаагийн газарт гаргасан хүсэлт[10], 11.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[11], 12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[12], 13.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[13], 14.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[14], 1*******.Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[1*******], 16.Шүүгдэгчийн шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт[16], 17.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[17], 18.******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[18], 19.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 20.Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг, түүний хавсралт[21], 22.Хохирогч **** Цагдаад гаргасан өргөдөл[22], 23.Банкны хуулга[23], 24.Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь[24], 2*******.Хохирлын е-баримтууд[2*******], 26.Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл[26] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч **** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгчийн зүгээс эцсийн үгэндээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хэлэх үг байхгүй” гэжээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан эмчилгээний зардал *******03,0*******0 төгрөг, шатахууны зардал 771,804 төгрөгөөс нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангахгүй 160,000 төгрөгийн баримт, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3 удаагийн давхардсан 60,000, 40,000, 60,0*******0 төгрөгийн шатахуун авсан баримт, 2024 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр давхардсан 3*******,000, 129,823, 86,000 төгрөгийн шатахуун авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас талыг хангахгүй орхиж, 38*******,902 төгрөг, нийт 888,9*******2 /найман зуун наян найман мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг шүүгдэгч ****с гаргуулан хохирогч **** олгохоор шийдвэрлэв.
Хохирогч **** 4 имплант шүд хийлгэх зардал, зүүн нүдний ухархай цөмөрсөн хугаралд тор буюу сетк тавиулах зардал нэхэмжилсэн боловч үнийн дүн тодорхойгүй, шүд хийлгэх болон нүдний хагалгаа, тор тавиулах эмнэлгийн холбогдох зардлын нэхэмжлэх, нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн, шүүгдэгч **** Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч ****ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 409,049 төгрөгийг шүүгдэгч **** гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулахаар тогтоов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.*******, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна. Гэмт хэрэг гарахад хохирогч *******ын зүй бус, хууль бус үйлдэл ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөн гэж дүгнэсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7*******0,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
Шүүхээс улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 7*******0,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсэн.
Шүүгдэгч *** цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ял шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч **** анхааруулсан болно.
Шүүгдэгч **** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ял шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч **** анхааруулсугай.
*******.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан эмчилгээний зардал *******03,0*******0 төгрөг, шатахууны зардал 771,804 төгрөгнөөс нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангахгүй 160,000 төгрөгний баримт, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3 удаагийн давхардсан 60,000, 40,000, 60,0*******0 төгрөгийн шатахуун авсан баримт, 2024 оны 12 дугаар сарын 2*******-ны өдөр давхардсан 3*******,000, 129,823, 86,000 төгрөгийн шатахуун авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас талыг хангахгүй орхиж, 38*******,902 төгрөг, нийт 888,9*******2 /найман зуун наян найман мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг шүүгдэгч **** гаргуулан хохирогч **** олгосугай.
6.Хохирогч *** 4 имплант шүд хийлгэх зардал, зүүн нүдний ухархай цөмөрсөн хугаралд тор буюу сетк тавиулах зардал нэхэмжилсэн боловч үнийн дүн тодорхойгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн, шүүгдэгч **** Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагч ** эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр нийт 409,049 төгрөгийг шүүгдэгч *** гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулсугай.
8.Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 1******* хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 1*******-16 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас
[*******] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн87 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 24-2******* дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 46-*******1 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн *******9 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 72 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 73 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 74 дүгээр хуудас
[1*******] Хавтаст хэргийн 7******* дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 76 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 77 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 78 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 79 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 80 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 89 дүгээр хуудас
[23] Хавтаст хэргийн 90-96 дугаар хуудас
[24] Хавтаст хэргийн 97-100 дугаар хуудас
[2*******] Хавтаст хэргийн 101-10******* дугаар хуудас
[26] Хавтаст хэргийн 107 дугаар хуудас