Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2023/00106

 

 

 

 

 

 

2023 02 13 153/ШШ2023/00106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 13 дугаар хороо, ******* 11 дүгээр гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, Ббаг, *******гийн гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт гийн т холбогдох

3,000,000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Я.т 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг бүгд 3,000,000 төгрөг зээлдүүлсэн. Мөн 2015 оны наадмын үеэр надаас 500,000 төгрөгийн ундаа зээлээр авсан. Зээлээр авсан ундааны мөнгө 500,000 төгрөгийг Я.ийн эгч Я. 300,000 төгрөг, өөрөө дансаар 200,000 төгрөг төлж барагдуулсан.

Зээлж авсан 3,000,000 төгрөгийг буцааж өгөхийг олон удаа шаардсан боловч Я. нь боломж болохгүй байна. Хүүхдүүдээ Солонгос улс руу гаргасан, би хүүхдүүдийнхээ хойноос явж ажил хийж байгаад төлнө гэсээр одоог хүрч байна. Иймд Я.ээс 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ховд аймгийн Жаргалант сумын багийн иргэн Б.******* нь Я.т нийт 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Түүнд мөнгө зээлдүүлэх болсон шалтгаан нь нэхэмжлэгч, хариуцагч нар нь найз нөхдийн холбоотой, наймаа хийдэг хүмүүс байгаа юм. Хариуцагч Я. нь анх мөнгийг зээлэхдээ 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан байдаг. Нэхэмжлэгч зээлийн хүү, алдангийг тооцоогүй, учир нь талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, аман хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч нь тус мөнгийг өөрийн нэр дээрх хадгаламжийн данс дахь мөнгийг барьцаалан зээл авч өгсөн. 2022 оны 12 дугаар сар гартал хариуцагч нь зээлсэн мөнгөө өгнө гэж хэлсээр байгаад ...Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч буй хүүхдүүд рүүгээ явлаа, иймээс чи надаас ямар мөнгө олж авдаг юм... гэсэн байдлаар хандсан учир шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн. Хариуцагч нь 520,000 төгрөг, мөн Танита гэх аппарат өгсөн гэх тайлбар хэлдэг, энэ нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямар нэгэн тооцоо хийгдээгүй. Хариуцагч Я. нь өөрийн эгч н.гийн хамт 2015 оны Улсын наадмын баярын үеэр Б.*******оос 500,000 төгрөгийн ундаа зээлж аваад түүнийг Б.*******ын дансанд н. гэх нэрээр хийсэн байна. Үүнийг хариуцагч зээлсэн 3,000,000 төгрөгийг төлсөн мөнгө гэж тайлбарладаг. Хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгад дугаарын дансанд хариуцагч 100,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл ийм данс нэхэмжлэгч Б.*******т байдаггүй. Түүний эзэмшлийн тоот, мөн тоот хувийн харилцах ХААН банкны данстай байдаг гэж нэхэмжлэгч хэлсэн. Иймд, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. ...5013040931 тоот данс руу н. гэх хүнээс 2 удаа мөнгө орсон. тоот данс руу 200.000 төгрөг орсон. Энэ нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гүйлгээ хийгдсэн боловч энэхүү 200,000 төгрөг нь 3,000,000 төгрөгийг зээлдүүлэхээс өмнө хариуцагч нь эгчтэйгээ нийлж ундаа авч зарсан түүний мөнгө орж ирсэн байгаа. Нэхэмжлэгчийн дансанд 100,000 төгрөг, 120,000 төгрөг тус тус орж ирсэн тооцоо нь н. гэх хүнтэй холбоотой тул хариуцагчийн зээлсэн 3,000,000 төгрөгтэй хамаагүй... Иргэний хуульд зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасан. Нэхэмжлэгчид хариуцагч нь 2021 онд 200,000 төгрөг өгснөөр шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Иймд 3,000,000 төгрөгийг Я.ээс гаргуулж Б.*******т олгох хууль зүйн үндэслэлтэй байна... гэв.

 

3. Хариуцагч Я. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би Б.*******оос 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Тухайн үед би 3 сарын дараа буцааж өгөхөөр тохирч авсан. Гэтэл 2015 оны наадмаар 500,000 төгрөгийн ундаа зээлээр авсан ба тооцоогоо миний эгч болох Я. 300,000 төгрөг, намайг 200,000 төгрөг дансаар хийж барагдуулсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь ундааны 500,000 төгрөгийг би тухайн үед нь удаалгүй 4 хоногийн дараа бэлнээр өгсөн. Харин би өөрийн дансаар шилжүүлсэн тэрхүү 500,000 төгрөг бол зээлсэн 3,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд өгсөн мөнгө юм. Тухайн 500,000 төгрөгийн дараах байдлаар өгсөн.

1. 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 5020358669 данс руу 100,000 төгрөг,

2. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5013040931 данс руу 100,000 төгрөг,

3. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 5013040931 данс руу 120,000 төгрөг,

4. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр данс руу 200,000 төгрөг.

Мөн 2017 оны эхээр бид 2 тохиролцоод би хүний биеийн бүтэц хэмждэг Танита аппаратыг 450,000 төгрөгөөр үнэлж үлдэгдэл 2,500,000 төгрөгийн өрнөөсөө суутган Б.*******т өгснөөр 2,050,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл үлдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, анх 2016 онд Б.*******оос 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр аман хэлцэл хийж зээлж авсан. Гэтэл 2022 оны 12 дугаар сард нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхээс татгалзаж байна... 5020358669 тоот данс нь нэхэмжлэгч Б.*******ын данс гэж хэлсэн. Өөрийнх нь дансанд 520,000 төгрөг орсон гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг... 3,000,000 төгрөгийг Б.*******оос зээлээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед 3 сарын дараа төлнө гэж тохиролцсон боловч хариуцагчийн боломж нь болоогүй гэсэн... 2017 онд тухайн аппаратыг нэхэмжлэгчид зээлсэн мөнгөнийхөө оронд 450,000 төгрөгөөр тооцож өгсөн. Сүүлд маргаан үүсээд тухайн аппаратыг буцаан авах гэсэн боловч сэв суулгаж, түүнийг дахин ашиглах боломжгүй болгосон байсан тул буцаан аваагүй... гэв.

5. Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААН банк дахь Б.*******ын нэр дээрх тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэн Б.*******оос Д.т олгосон итгэмжлэл, Танита гэх аппаратын гэрэл зураг,

Хариуцагчаас хариуцагч Я.ээс Б.т олгосон итгэмжлэл, ХААН банк дахь Я.ийн нэр дээрх тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, өмгөөлөгч Д.тай байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Я.Батчимэгт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,580,000 төгрөгийг хангаж, 420,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Миний бие Я.т 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн гүйлгээгээр 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг зээлсэн. Зээлж авсан 3,000,000 төгрөгийг буцааж өгөхийг олон удаа шаардсан боловч Я. боломж болохгүй байна, хүүхдүүдээ Солонгос улс руу гаргасан, би хүүхдүүдийнхээ хойноос явж ажил хийж байгаад төлнө гэснээр одоо хүртэл төлөөгүй... ...3,000,000 төгрөгийг хэзээ буцаан төлөх талаар хоорондоо тохиролцоогүй байсан бөгөөд бид итгэлцлийн үндсэн дээр явж байсан боловч Я.т нь би чамаас мөнгө зээлээд 6 жилийн хугацаа өнгөрсөн байна, тиймээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул төлөхгүй, Солонгос явна гэж хэлсэн тул би ийнхүү 3,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа болно... гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Я.Батчимэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, өөрийн татгалзлын үндэслэлээ ...Би 3,000,000 төгрөг зээлсэн нь үнэн. Тухайн үед 3 сарын дараа буцааж өгөхөөр тохирч авсан. Би өөрийн дансаар нэхэмжлэгч Б.*******ын дансанд 520,000 төгрөг шилжүүлсэн, энэ нь зээлийн үүргийн гүйцэтгэлд өгсөн мөнгө юм. Мөн 2017 оны эхээр бид 2 тохиролцоод хүний биеийн бүтэц хэмждэг Танита аппаратыг 450,000 төгрөгөөр үнэлж, үлдэгдэл 2,500,000 төгрөгийн өрнөөсөө суутган өгсөн тул 2,050,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл үлдсэн. Одоо уг үлдсэн мөнгийг төлөх боломжгүй. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний үүргийн харилцаа 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч Я. нарын ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Я. нар амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчээс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг өөрийн хувийн ХААН банкин дахь тоот данснаас хариуцагчийн 5034537891 тоот данс руу уг мөнгийг гүйлгээний утга: Зээл гэж шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс ...би 500,000 төгрөгийг аваагүй, уг мөнгө нь Я.ийн эгч Я. надаас авсан ундааны мөнгийг шилжүүлсэн мөнгө байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь гэдэг нь үндэслэлгүй, аппаратын тухайд энэ хэрэгт огт хамааралгүй... гэж, хариуцагч нь ...шаардах эрхийн 3 жилийн хугацаа өнгөрсөн... гэж тус тус маргана. Харин талууд мөнгө шилжүүлсэн, мөнгө авсан талаар маргаагүй.

6. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.

6.1. Хариуцагч Я.Батчимэг нь нэхэмжлэгчтэй 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хүсэл зоригийг амаар илэрхийлсэн, нэхэмжлэгч түүний хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч, тухайн мөнгөн дүнг өөрийн данснаас шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг өөрийн дансандаа хүлээн авч, зээлийг төлөх хугацаа тогтоогоогүй, өөрөөр хэлбэл хэсэг хугацааны дараа буцаан төлөхөөр тохиролцсон, тэд хүү төлөхөөр тохироогүй зэргээс үзвэл тэдний хооронд  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу 3,000,000 төгрөгийг хүүгүй зээлэх тухай хүчин төгөлдөр зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзнэ.

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг хоёр талын үүрэг хүлээдэг үүргийн эрх зүйн гэрээ юм.

7.1. Түүнчлэн, Иргэний хуульд иргэд хоорондын зээлийн гэрээг амаар болон бичгийн хэлбэрийн аль алинаар нь харилцан тохиролцож байгуулж болохыг хязгаарлаагүй бөгөөд харин талууд хүү, алданги тохирсон тохиолдолд бичгээр гэрээ байгуулсан байх хэлбэрийн шаардлагыг заасан, нөгөө талаар хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор үүргээ биелүүлэх үүрэгтэй тул хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд, хуульд зааснаар зээлдэгч буюу хариуцагч Я.Батчимэг нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх тухай гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өөрийн данснаас нэхэмжлэгчийн дансанд зээл авснаас хойш буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 120,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөг, нийт 420,000 төгрөг шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, дансны хуугаар тогтоогдож байна. Харин үлдсэн зээлийг төлөөгүй, үүргээ зөрчсөн байх тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт үлдэгдэл 2,580,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

8. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгийн баримтаар гаргаж өгсөн хүний биеийн бүтэц хэмждэг Танита аппаратын гэх гэрэл зургийн хуулбар нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхаас гадна хэзээ, ямар журмаар баримтжуулж авсан талаар хариуцагч тал нотолж чадаагүй байх тул шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Я.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 56,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан хариуцагч Я.Батчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 2,580,000 /хоёр сая найман зуун тавин мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Батчимэгээс 56,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН