Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2023/00115

 

 

 

 

 

 

2023 02 15 153/ШШ2023/00115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогт гийн гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн сумын 5-р баг д оршин суух, овогт ийн /РД:/-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл 3,316,100 /гурван сая гурван зуун арван зургаан мянга нэг зуу/ төгрөгт 2000 кг төмс, 1300 кг лууван гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.,

Хариуцагч: Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.тай төмсийг 1 кг-г нь 1200 төгрөгөөр, лууванг 1 кг-г нь 700 төгрөгөөр 2023 оны 03 дугаар сар хүртэл худалдан авахаар тохирч, мөн өдрөө 1,383,900 төгрөгний төмс, лууван авсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.гийн Хаан банкны тоот дансанд 4,700,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 ны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,383,900 төгрөгний төмс, лууван авсаны дараа дахин Б.гаас төмс лууван аваагүй бөгөөд дахин төмс, лууван авах гэтэл мөнгийг чин буцаагаад өгчихсөн, манай ногоо муудсан гэж хэлсэн. Мөнгө хэнд өгсөн талаар лавлахад урьд нь манай нарийн боовны цехед борлуулагч хийдэг байсан гэх хүнд өгсөн гэсэн. нь бидний нэрийн өмнөөс ямар нэгэн мөнгө төгрөг, хүнсний ногоо авах эрхгүй этгээд юм. Одоо Б.гаас төмс, луудван авья гэхэд би өгч чадахгүй, үлдэгдэл мөнгийг нь т өгсөн гэж бидний анх тохиролцсон тохиролцоо, амаар байгуулсан хэлцлийг үл ойшоож байна. Иймд Б.гаас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тохиролцсон ханшаар чанарын шаардлага хангасан 2000 кг төмс, 1300 кг лууванг гаргуулж өгнө үү.

....н. гэх манай байгууллагын борлуулагч Б. гэх хүнтэй ногоо авахаар ярилцсан. Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр н.тай хамт Б.гийн гэрийнх нь гадаа очсон. Л.******* гэдэг манай дарга тухайн үед байгаагүй.... н.Ууганбаяыг мөнгө өгөхгүй байх гэж бодсон. Мөн н.т мөнгө шилжүүлээгүй тул хуулиараа н.аас авах боломжгүй гэж бодсон. Би тухайн өдөр падаан үйлдэж мөнгө шилжүүлсэн... гэжээ.

2. Хариуцагч Б. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тай төмсийг 1 кг-ийг нь 1200 төгрөгөөр, лууванг 1 кг-ийг нь 700 төгрөгөөр 2023 оны 03 дугаар сар хүртэл өгнө гэж ярилцсан. Тэгээд манайд ирээд 1,383,900 төгрөгийн төмс, лууван ачаад явсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ХААН банкны тоотт миний дансанд 4,700,00 төгрөг шилжүүлж өгсөн. Удалгүй 4,700,000 төгрөг орж ирсний дараа нь яриад 740,000 төгрөгийг луу шилжүүлсэн. Тэгээд 20 хоноод зоорь луу ороход ногоо хөгц цохисон байхаар нь луу яриад манай ногоо муудаж байна, одоо мөнгөө эртхэн буцааж ав гэхэд орой нь манайд ирээд өрийнхөө данс руу 2,576,100 төгрөгийг хийлгэж аваад явсан. Бид энэ ыг өөрөө л ногоо авч зардаг хүн юм байх гэж ойлгож явсан. Авч явсан ногооныхоо падааныг өөрөө бичиж бид нарт өгсөн. Би энэ *******г гэдэг хүнийг танихгүй. Энэ нолгооны талаар юу ч ярьж үзээгүй. Би 4,700,00 төгрөгийнхөө тооцоог бүрэн дуусгасан. Энэ 4,700,000 төгрөгийг бүгдийг хариуцна.

.... Намайг гарч ирэхэд П. зоорины үүдэнд байсан. Би П.г ямар хүн гэдгийг мэдээгүй.... П.тэй ярьж тохирсон зүйл байхгүй. ... Мөнгөний баримтан дээр хүлээн авагч гэдэг хэсэг дээр н. гарын үсэг зурсан... гэжээ.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, иргэн Л.*******гаас П.д олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зарлагын баримтын хуулбар, Б. рүү мөнгө шилжүүлсэн баримт,

Хариуцагчаас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1,383,900 төгрөгийн зарлагын баримт, Б.гийн нэр дээрх ХААН банк дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

4. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр ХААН банк дахь 542900*******64 тоот дансны эзэмшигчийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.*******гийн хариуцагч Б.д холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл 3,316,100 /гурван сая гурван зуун арван зургаан мянга нэг зуу/ төгрөгт 2000 кг төмс, 1300 кг лууван гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагчаас Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл 3,316,100 /гурван сая гурван зуун арван зургаан мянга нэг зуу/ төгрөгт 2000 кг төмс, 1300 кг лууван гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.тай төмсийг 1 кг-г нь 1200 төгрөгөөр, лууванг 1 кг-г нь 700 төгрөгөөр 2023 оны 03 дугаар сар хүртэл худалдан авахаар тохирч, мөн өдрөө 1,383,900 төгрөгийн төмс, лууван авсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.гийн Хаан банкны тоот дансанд 4,700,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 ны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,383,900 төгрөгний төмс, лууван авсаны дараа дахин Б.гаас төмс лууван аваагүй бөгөөд дахин төмс, лууван аваагүй тул ногоогоо эсхүл мөнгөө хариуцагчаас гаргуулж авна... гэжээ.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тай төмсийг 1 кг-ийг нь 1200 төгрөгөөр, лууванг 1 кг-ийг нь 700 төгрөгөөр 2023 оны 03 дугаар сар хүртэл өгнө гэж ярилцсан. Тэгээд манайд ирээд 1,383,900 төгрөгийн төмс, лууван ачаад явсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ХААН банкны тоотт миний дансанд 4,700,00 төгрөг шилжүүлж өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ХААН банкны тоотт миний дансанд 4,700,00 төгрөг шилжүүлж өгсөн. Удалгүй 4,700,000 төгрөг орж ирсний дараа нь яриад 740,000 төгрөгийг луу шилжүүлсэн. Тэгээд 20 хоноод зоорь луу ороход ногоо хөгц цохисон байхаар нь луу яриад манай ногоо муудаж байна, одоо мөнгөө эртхэн буцааж ав гэхэд орой нь манайд ирээд өөрийнхөө данс руу 2,576,100 төгрөгийг хийлгэж аваад явсан... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., 195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ., 195.2-т Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна. гэж тус тус зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийн нэгдэл нь гэрээ байгуулах үндэслэл болдог.

Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Б. нар нь бие биеэ танихгүй, талуудын хооронд ногоо худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ....н.тай хамт очиж ногоо авсан, захирал Л.*******гийн данснаас Б. руу 4,700,000 төгрөгийг шилжүүлсэн.... гэж тайлбарлаж, хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4,700,000 төгрөгийг ийн гийн тоот дансанд Бүргэдтэй үдийн цай ногооны үнэ гэх утгатай шилжүүлсэн гэх баримтаар нотлогдоно гэх боловч уг баримтаар нэхэмжлэгч Л.*******гаас Б.д 4,700,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байна.

Хариуцагч Б. нь өөрийн тоот дансанд 4,700,000 төгрөгийг хүлээж авсан гэдэгт маргаагүй. Харин дээрх 4,700,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.******* биш н. шилжүүлсэн гэж ойлгосон, мөн ногооний үлдэгдэл 3,316,100 төгрөгийг н.т буцааж өгсөн гэж маргадаг бөгөөд уг тайлбар нь хэрэгт авагдсан Б.гийн нэр дээрх ХААН банк дахь тоот дансны депокит дансны хуулгаар тогтоогдов.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсанаар шаардах эрх үүсэх бөгөөд гэрээ байгуулагдах үндэслэл нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд дээрхээс үзвэл ногоо худалдах, худалдан авах хэлцэлийг н., Б. нарын хооронд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд, иргэн Л.*******, Б. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан тухайн ногоо худалдах, худалдан авах хэлцэл хийгдээгүй байх тул нэхэмжлэгч Л.*******гийн хариуцагч Б.д холбогдуулан гаргасан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл 3,316,100 /гурван сая гурван зуун арван зургаан мянга нэг зуу/ төгрөгт 2000 кг төмс, 1300 кг лууван гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,042.01 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хариуцагчаас 96,042.01 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******гийн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл 3,316,100 төгрөгөнд 200 кг төмс, 1300 кг лууванг хариуцагч гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,008 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4,119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН