| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0110/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/129 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 16.8.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж, улсын яллагч ****й, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, шүүгдэгч *** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** овогт *****д холбогдох эрүүгийн 2531001070095 дугаартай, 316/2025/0110/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***оны *** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** мэргэжилтэй, *****, ам бүл-1, ганцаараа (гэр бүл зохиож байсан, 2 хүүхэдтэй, салсан гэх) Сэлэнгэ аймаг, **** оршин суух хаягтай боловч одоо Т***** түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ****
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***** нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ө**** рүү цахим хэрэгсэл ашиглан зурвас бичиж бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн сурагч байсан насанд хүрээгүй **** цахим хэрэгсэл ашиглан зурвас бичиж, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ****** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ер нь буруу юм хийсэн байна. Ямар нэгэн зорилгогүй чат бичсэн. *****” гэжээ[1],
2.Бага насны хохирогч **** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ” ...Би *** 2024 оны намраас эхлээд мэнд мэдэх төдий чатаар харьцаж байсан. **** оны өмнө сургуулиас шилжсэн юм. *** хувийн байдлаар хоёулхнаа хичээлээс өөр асуудлаар уулзаж байгаагүй. **** маань хичээлээс өмнө хүүхдүүдийн утсыг шалгаж хураадаг. Тэр үед **** миний утаснаас бичиж авсан бичлэг байна. Энэ бичлэгийг багш ээжид өгсөн байсан. Энэ чатаас болоод их ичиж байгаа, чатны тухай дэлгэрэнгүй ярьмааргүй байна” гэсэн мэдүүлэг[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** өгсөн мэдүүлэгтээ: “...Эхний үед маш хэцүү байсан. Бүх зүйл сэтгэл түгшүүртэй болчихсон. *** нь уулзаад ямар ч гаргалгаа байхгүй байсан. Манай охин олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаанд байнга оролцдог. Хүүхдийн гэнэн байдлыг ашигласан, хэрвээ хүүхдэд маань алдаа байсан бол *** хувьд хэлэх хэрэгтэй байсан. Манай охин өөрөө дотогшоогоо учраас (б****) амиа хорлох гэсэн бодолтой байсан байна лээ, хамгийн гомдолтой байсан нь бүүр даамжраад энэ *** дурлачихсан байгаа байхгүй юу? Тустай өрөөнд байдаг тул унтахгүй чатлаад байсан байгаа юм. Хэрвээ хүүхдийн буруу байсан бол эцэг, эхэд нь хэлж болох л байсан. **** Охин маань ээжтэйгээ дотно яриад байдаг байсан мөртлөө энэ хоёрын харилцааны талаар надад хэлээгүй нуучихсан байсан. Хүүхдийг сургуульд нь ангид нь явуулах хэцүү, явуулахгүй байх хэцүү байсан. Энэ хүүхдийг хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Миний хүүхдээс ялгаагүй тул ял эдлүүлээд явуулах бодол байхгүй. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бидний сэтгэлд үлдсэн зүйл байсаар байна” гэжээ[3].
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...Би 3 хүүхэдтэй бөгөөд миний ******2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр **** нь над руу залгаад ирээд уулзаадхаач гэсэн. Тэгээд би очиж ************үйлдэл нь бага насны хүүхдийг ийм болтол нь өөртөө дасгаж, буруу зүйл хийж байхад нь болиулж ар гэрт нь мэдэгдэхийн оронд садар самуун зүйл рүү уруу татаж байгаад гомдолтой байна” гэсэн мэдүүлэг[4],
5.Гэрч ****н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...******н” гэсэн мэдүүлэг[5], 6.Насыг тоолсон тухай тэмдэглэл[6], 7.Чаталсан үеийн чат мессеж дүрс бичлэг[7], 8.Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[8], 9.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл[9], 10.Бага насны хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар[10], 11.Ч.Удвалын иргэний үнэмлэхийн хуулбар[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[13], 14.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[14], 15.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[16], 17.Шүүгдэгчийн шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт[17], 18.Э.Сумъяабадралын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт[18], 19. Хувийн баталгаа[19], 20.Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл[20], 21.Жолоочийн лавлагаа[21]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ***** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, бэлгийн харилцаанд орохыг санал болгосон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч **** эцсийн үгэндээ: “Дахиж ийм асуудал гаргахгүй” гэжээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Бага насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан зэргийг харгалзан шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч гэм буруу, эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, бэлгийн харилцаанд орохыг санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 4,500,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
Шүүхээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 4,500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь торгуулийн ял шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсан болно.
Шүүгдэгч **** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хадгалах, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Дөрөв. Бусад
Цаашид хяналт тавьж буй прокурорын зүгээс төрийн үйлчилгээний албан хаагч буюу багшийн үйлдсэн гэмт хэргийн субьектын хувьд анхаарч, Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан тохиолдолд багшлах, нийтийн албанд ажиллах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ял сонгон хэрэглэхэд анхаарах хэрэгтэй байна.
Мөн шүүгдэгч нь цаашид бага насны хохирогчтой ямар нэгэн байдлаар холбоо тогтоохгүй байх, facebook, messenger, wiber, wechat, telegram, chat, гар утасны мессеж зэргийг ашиглан харилцахыг оролдох, найз нөхдөөр нь дамжуулан харилцах, сургуулийн орчинд ойртохыг хориглож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бага насны хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах, бэлгийн харилцаанд орохыг санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ял шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5.Бага насны хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Удвалын зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан зэргийг харгалзан шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6.Шүүгдэгч Э.Сумъяабадрал нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн архивт хадгалах хугацаа дуустал хадгалах, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн15 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 22-48 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 49-55 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 62 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 64 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 67 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 68 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 70 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 81 дүгээр хуудас
[19] Хавтаст хэргийн 85 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас