| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2022/00544/И |
| Дугаар | 153/ШШ2023/00109 |
| Огноо | 2023-02-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 153/ШШ2023/00109
202******* 02 1******* 15*******/ШШ202*******/00109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Монгол Улсын *******, ******* ******* *******ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, ******* ******* айл ******* тоотод оршин суух, ******* овогт ******* д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймаг дахь ид учруулсан хохирол 44,*******96,964 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 15*******/2022/00544/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахимаар/,
Хариуцагч Т., түүний өмгөөлөгч ,
Шүүхийн иргэдийн төлөөлөгч /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь Т.д холбогдуулан Ховд аймаг дахь ид учруулсан хохирол 44,*******96,964 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч ******* ******* ******* *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас манай байгууллагын 2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, кодтой аудитын тайлангаар "Шүүхийн шийдвэрээр Ховд аймгийн Хөгжил ийн ийн төсвөөс 44,*******64,964 төгрөгийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий 5 ажилтанд олгох, тус байгууллагын төсөвт учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх"-ээр дурдсан байдаг.
Тодруулбал: Ховд аймгийн Хөгжил ийн ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147 дугаар тушаалаар Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан ийг ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1*******-ны өдрийн 52******* дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 14.755.5*******7 төгрөгийг т олгохоор, Ховд аймгийн Хөгжил ийн ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар захирлын туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан г ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 16-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6.61*******.7************** төгрөгийг д олгохоор, Ховд аймгийн Хөгжил ийн ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалаар Нийгмийн түншлэл, хөдөлмөрийн зах зээлийн судалгааны ажилтнаар ажиллаж байсан ыг ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 78******* дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6.665.21******* төгрөгийг од олгохоор, Ховд аймгийн Хөгжил ийн ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 дугаар тушаалаар жижүүрээр ажиллаж байсан г ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн 800 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 7.950.761 төгрөгийг д олгохоор, Ховд аймгийн Хөгжил ийн ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан г ажлаас чөлөөлснийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 660 дугаар шийдвэрээр захирлын тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8.*******79.720 төгрөгийг д олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 498.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана", Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “... Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна" гэж тус тус заасны дагуу байгууллагын төсвөөс олгож хохирлыг арилгуулах үүрэг хүлээгээд байна. Захиргааны Ерөнхий хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1-д "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасны дагуу 44.*******64.964 төгрөгийг тухайн үед захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.аас гаргуулж Ховд аймаг дахь Хөгжил Политехник ид учирсан дээрх хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Хөгжил Политехник ийн нэхэмжлэлтэй 44.*******64.964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 сарын *******0-ны өдрийн тайлбарт Хуулийн *******89 дүгээр зүйлийн *******89.6-д "эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай этгээдээр бүрэн төлүүлнэ" гэсэн ойлголтод энэ зүйлийн *******89.1-д зааснаар төр хариуцан арилгасан хохирлыг гэм буруутай этгээдээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу шаардаж, төрд нөхөн төлүүлэхийг, мөн зүйлийн *******89.4-т заасан шууд бус хохирлыг хохирогчид төлүүлэхийг тус тус хамааруулан ойлгоно. Төрд нөхөн төлүүлэх шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр прокурор гаргана гэж тайлбарлажээ. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ. Гэм буруутай үйлдэл нь шууд санаатай хэлбэрээр илэрдэг. Дээрх хуулийн тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 д заасан гэм хорын хохирол биш. Ховд аймгийн Хөгжил ийн ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Т. би томилогдсон. Ажил олгогчтой байгуулсан захирлын эрх үүрэгт Ховд аймгийн Хөгжил ийн ийн бүтэц орон тоо, цалингийн санд багтааж, ажилчдыг ажиллуулах зайлшгүй шаардлагын улмаас дээрх тушаалуудыг гаргасан нь санаатай үйлдэл биш юм. Хуульд заасан эрх үүргийн дагуу өөрт олгогдсон эрхийн дагуу гаргасан тушаалын гэм хорын хохирлыг би хариуцахгүй. Ажил олгогч нь Ховд аймгийн Хөгжил ийн захирлын түр орлон гүйцэтгэгч Т.тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Иймд Ховд аймаг дахь Хөгжил Политехник нь захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Т.аас гэм хорын хохирол нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т. нь Ховд аймгийн ийн сургуулийн захирлын албан тушаалыг гүйцэтгэж байхдаа нэр бүхий 5 албан хаагчийг ажлаас чөлөөлж, зарим албан хаагчийг өөр албан тушаалт томилсон. Хууль бусаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн албан хаагчид шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн томилогдсон. Эдгээр албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой асуудал тус байгууллагаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгагдсаны дагуу албан хаагчдад олгогдсон. Гэтэл Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас шүүхийн шийдвэрээр албан хаагчдад олгосон санхүүгийн тооцоог тухайн буруутай албан тушаалтнаас гаргуулах ёстой гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу Ховд аймгийн ийн нэрээр Ховд аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймээс ******* ******* ******* *******ны дотоод хяналт шинжилгээний аудитын газраас дотоод аудитор , миний бие нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дагуу шүүх хуралдаанд оролцож хууль бусаар ажлаасаа халагдсан албан хаагчдын ажилгүй байсан хугацааны цалин 44,*******64,964 төгрөгийг хариуцагч Т.аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.
Хариуцагч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Хөдөлмөр хамгааллын сайд 2017 оны 01 дүгээр сард Ховд аймгийн ийг 118 бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар баталсан. Миний бие 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөр хамгааллын сайдын Б/80 дугаар тушаалаар Ховд аймгийн ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож тус байгууллагын ТУЗ-тэй хуралдаж сургуулийн хойшдын чиг хандлага, үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулсан. Тус хуралдаанаас надад тодорхой үүрэг, чиглэл өгөгдсөн. Тухайн байгууллага 1*******1 орон тоотой байсан ба хурлаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэд, хэдэн албан хаагчдыг үүрэгт алжаас нь чөлөөлсөн. Эдгээр албан хаагчдаас нарийн бичгээр ажиллаж байсан гэх албан хаагчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж багшийн албан тушаалд томилсон. Мөн тухайн үед ажлын хариуцлага алдаж Ховд аймгийн аудитын газрын шалгалтаар акт тавигдсан буруутай албан хаагчид хариуцлага тооцох үүрэг, чиглэл өгдсөний дагуу байгууллагын ерөнхий нягтлан бодогчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. гэх үйлчлэгчийг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлж өөр албан тушаалд томилсон гэх зэрэг тушаалаар нэр бүхий албан хаагчдыг өөр ажилд томилсон. Миний бие тухайн үед Хөдөлмөр хамгааллын сайдын тушаалаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын шалгалтаар тухайн байгууллагад 44,*******64,964 төгрөгийн акт тавигдаж тус төлбөрийг миний бие төлөх ёстой гэсэн үүрэг чиглэл өгсний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Ховд аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарсан гэсэн тайлбар хэлдэг боловч тус акттай холбоотой надаар төлүүлэх ёстой гэх нэхэмжлэх, албан бичиг надад ирээгүй. Тухайн үед батлагдсан орон тойноос илүү орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан ба албан тушаалаас чөлөөлөгдсөн албан хаагчид албан тушаалдаа эргэн томилогдож тус байгууллагын үйл ажиллагаа хэвийн ядагдаж байна. Тус байгууллагын удирдах албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал байсан. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар удирдах албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж ажлаас чөлөөлөгдсөн албан тушаалтны ажилгүй байсан үеийн цалинг тухайн буруутай этгээдээр төлүүлнэ гэсэн заалт нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн мөрдөгдөх ёстой байсан. Миний буруутай үйл ажиллагаанаас болж ажлаас чөлөөлөгдсөн гэх албан хаагчидтай холбоотой асуудал 2017 онд бий болсон. Иймээс надаас нэхэмжилж буй 44,*******64,964 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт, итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын г ажилд томилсон тушаалын хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил Политехник ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177, 2019 оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн Б/07 тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 ны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 07 дугаар магадлалын хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 868 дугаар тогтоолын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1851 дугаар захирамжийн хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил Политехник ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147, 2019 оны 0******* дугаар сарын 18-ны өдрийн Б/10 дугаар тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар магадлалын хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 54******* дугаар тогтоолын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 1*******-ны өдрийн 52******* дугаар шийдвэрийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *******15 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил Политехник ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 тушаалын хуулбар, тушаалын хавсралт, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57 дугаар тушаалын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 1*******-ны өдрийн 800 дугаар шийдвэрийн хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 05 дугаар магадлалын хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил Политехник ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/58 дугаар тушаалын хуулбар, шүүгчийн захирамжийн архивын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 725 дугаар шийдвэрийн архивын хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил ийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/69, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/60 дугаар дугаар тушаалын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн 627 дугаар шийдвэрийн архивын хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 ны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн 06 дугаар магадлалын хуулбар, Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84******* дугаар тогтоолын хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 78******* дугаар шийдвэрийн архивын хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил ийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрийн Б/128, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/147, 2017 ны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/158, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/57, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/58, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/60, 2019 оны 0******* дугаар сарын 15-ны өдрийн Б/07 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төлбөрийн баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил ийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1*******2, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1*******6, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1**************, 2017 оны 06 дугаар сарын 1*******-ны өдрийн Б/111, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 8*******, ийн багш нарын жагсаалт
зэргийг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагчаас: Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, Ховд аймаг дахь Хөгжил ийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил ийн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 01, 02, 0*******, 04 дугаар тогтоол, тогтоолын хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, удирдах зөвлөлийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/21 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавсралт, хурлын тэмдэглэл, Төрийн албаны зөвлөлийн 201******* оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/769 албан тоот, танилцуулга, улсын байцаагчийн акт, хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол улсын Нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/79, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/80 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 89 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11*******5 дугаар албан бичиг, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Хөгжил ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/162 тушаал, хавсралт, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1*******2, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1*******2, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1*******6, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1**************, 2017 оны 08 дугаар сарын 2*******-ны өдрийн 128 тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 1*******-ны өдрийн 89 дугаар албан бичиг, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, Ховд аймаг дахь Хөгжил ийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/1*******9, Б/1*******7, Б/1*******8 тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч Монгол Улсын *******, ******* ******* *******ны Ховд аймаг дахь ийн ид учруулсан хохирол 44,*******96,964 төгрөгийг Т.аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч *******, ******* ******* ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
2.1. Т. нь Ховд аймаг дахь ийн захирлаар ажиллаж байх хугацаанд , , , , г ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, ажилтнууд ажилдаа эгүүлэн томилогдсон.
2.2. Шүүхийн шийдвэрийн дагуу 5 ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин 44,*******96,964 төгрөгийг төрийн байгууллага болох Ховд аймаг дахь ийн ийн төсвөөс төлсөн тул байгууллагад учирсан хохирлыг тухайн үед тус байгууллагын захирлаар ажиллаж байсан Т. төлөх үүрэгтэй гэв.
*******. Хариуцагч Т. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.
*******.1. Ховд аймаг дахь ийн захирлаар ажиллаж байх хугацаанд *******наас батлагдсан орон тооноос илүү ажилтан ажиллуулж байсан, зарим ажилтан ажиллах хугацаандаа зөрчил гаргасан учир ажлаас нь чөлөөлсөн. Тус байгууллагын захирлын хувьд хуульд заасан эрх, үүргийн дагуу хөдөлмөрийн харилцааны явцад тушаал гаргасан нь санаатай үйлдэл биш юм. Би ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч Т. нь Ховд аймаг дахь ийн захирлаар ажиллаж байх хугацаанд ажилтан , , , , нарыг ажлаас нь чөлөөлжээ. Ажилтнууд шүүхээр маргасан бөгөөд шүүхийн шийдвэрээр 5 ажилтан ажилдаа эгүүлэн тогтоогдсон байна.
4.2. Дээрх ажилтнууд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж шүүхэд хандсанаар шүүхийн шийдвэрийн дагуу Ховд аймаг дахь ийн төсвөөс 5 ажилтанд 4*******,264,292 төгрөгийг шилжүүлжээ.
4.*******. Ховд аймаг дахь нь *******, ******* ******* *******ны харьяанд шилжсэн тул *******наас тухайн үед тус байгууллагын захирлаар ажиллаж байсан Т.аас төсөвт учруулсан хохирол 44,*******96,964 төгрөгийг нэхэмжилсэн байна.
4.4. Хариуцагчаас Ховд аймаг дахь ийн захирлаар ажиллаж байх хугацаанд цалингийн сан, төсөвт багтааж ажилтныг ажиллуулах шаардлага гарсан, илүү ажилтан ажиллаж байсан тул зарим ажилтныг ажлаас нь чөлөөлсөн, заримыг өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан. Хөдөлмөрийн харилцааны явцад захирлын эрх хэмжээнд тушаал гаргасан нь санаатай үйлдэл биш тул байгууллагад хохирол учруулаагүй гэв.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр заажээ. Т. нь Ховд аймаг дахь ийн захирлаар ажиллаж байхдаа 5 ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөр дээрх ажилтнуудад олгох нөхөн олговрыг тухайн байгууллага төлсөн тул нэхэмжлэгч *******, ******* ******* ******* нь тус байгууллагын харьяа Ховд аймаг дахь ид учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.
5.1. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 сарын 25-ны өдрийн Б/80 дугаартай тушаалаар Т. нь Ховд аймаг дахь ийн захирлаар томилогджээ. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд түүний цалинг ТҮМБ-7-*******-аар тогтоосон байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4.-т зааснаар Т. нь Ховд аймаг дахь ийн захирал буюу тухайн үед төрийн үйлчилгээний албан тушаалтан байжээ.
5.2. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээр байгууллагад учирсан хохирлыг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэд хэдэн байгууллагыг хуульчилсан байна. Тухайлбал, тус хуулийн 10******* дугаар зүйлийн 10*******.1.-д “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ.”, 10*******.2.-т “энэ хуулийн 10*******.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.”, 10*******.*******.-т “энэ хуулийн 10*******.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна.”, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана.”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-д “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж тус тус зааснаар иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллага өөрт учирсан хохирлыг шууд нэхэмжлэх, дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, уг нэгж байхгүй бол төрийн аудит, төрийн албаны төв зөвлөл, прокурор зэрэг хэд хэдэн байгууллагын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар олгожээ. Энэ нь хариуцагчийн эрх зүйн байдалтай шууд холбоотой бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн учруулсан хохирлыг нөхөн гаргуулах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулиар, төрийн үйлчилгээний албан хаагчаас хохирол гаргуулах тохиолдолд тус харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах учиртай. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.6.-д зааснаар Төрийн нарийн бичгийн дарга нь бүрэн эрхийнхээ асуудлаар холбогдох байгууллагатай шууд харилцах эрхтэй байх ба Ховд аймаг дахь ид учирсан хохирлыг төлүүлэхээр шууд харилцах байгууллагын хувьд тус байгууллагыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Мөн хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн үйлчилгээний албан хаагчаас тухайн байгууллагад учруулсан хохирлыг тус байгууллага шууд нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхээр байна.
5.*******. Хариуцагч Т. нь Ховд аймаг дахь ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 5 ажилтныг ажлаас чөлөөлсөн, нэр бүхий ажилтнууд шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны цалинг тухайн байгууллага төлсөн гэдэгт зохигчид маргахгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, ажилтнуудын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шилжүүлсэн Төлбөрийн хүсэлтээр нотлогдов.
5.4. Харин хариуцагчаас санаатай үйлдлээр байгууллагад хохирол учруулаагүй гэдэгт маргаж байна. Нэр бүхий 5 ажилтан тухайн үед захирлаар ажиллаж байсан Т.ы тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон, ажилгүй байсан хугацааны цалинд тус байгууллагын төсвөөс ажилтан т 14,755,5*******7 төгрөг, д 6,61*******,7************** төгрөг, од 6,665,21******* төгрөг, д 7,850,089 төгрөг, д 7,*******79,720 төгрөг, нийт 4*******,264,292 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан Төлбөрийн баримтаар тогтоогдож байна. Тухайн үед гаргасан ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон байх тул тус үйл баримтаар хариуцагч маргах эрхгүй юм.
5.5. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд Т. нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 1************** дугаар зүйлийн 1**************.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 1*******5 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй.” гэж зааснаар эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх юм. Тухайлбал, хохирол төлөх үүрэг нь ажилтан, албан хаагчийн гагцхүү ажил олгогчтой түүний тогтоосон хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсдэг. Эд хөрөнгийн хариуцлага хүлээж буй этгээд нь ажилтан, албан хаагч бөгөөд амьдралын баталгаа болсон цалин хөлстэй холбоотой учир учруулсан хохирлын хэмжээтэй нь холбохгүйгээр эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх ерөнхий зарчим үйлчилдэг. Төрийн албаны ангиллаар төрийн үйлчилгээний албан хаагч төрийн жинхэнэ албанд хамаардаггүй учир түүний хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдаж, эд хөрөнгийн хязгаарлагдмал, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ. Т.ыг Ховд аймаг дахь ийн захирлаар томилохдоо тэрээр ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй нь түүнд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
5.6. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 08 сарын 25-ны өдрийн Б/80 дугаартай тушаалд Т.ы нэг сарын цалинг 790,516 төгрөгөөр тогтоосон тул хөдөлмөрлөх явцад тухайн байгууллагад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүргийг эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээсэн ажилтны хувьд нэг сарын цалин буюу 790,516 төгрөгөөр хариуцуулахаар тогтоолоо. Иймд, хариуцагч Т.аас Ховд аймаг дахь ид учруулсан хохирол 790,516 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ. 2017 онд гарсан хөдөлмөрийн маргаанаас үүссэн хохирлыг гаргуулахаар нэхэмжилснээр шүүх маргааныг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэв.
6. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөс “Тухайн байгууллага орон тооны хэтрэлттэй байсан гэж харагдаж байна. Түүнийг багасгах зорилгоор тус байгууллагын дарга зарим албан хаагчийг ажлаас чөлөөлж өөр ажилд томилсон байна. Иймээс хариуцагч Т. нь тухайн албан тушаалтнуудын ажилгүй байсан үеийн цалинг төлөх шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх шийдвэр гаргахдаа шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.*******-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч *******, ******* ******* ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 790,516 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2*******,522 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 1************** дугаар зүйлийн 1**************.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэгч Монгол Улсын *******, ******* ******* *******ны Ховд аймаг дахь ид учруулсан хохирол 44,*******96,964 төгрөгийг Т.аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тус байгууллагад учруулсан хохирол 790,516 (Долоон зуун ерөн мянга таван зуун арван зургаа) төгрөгийг Т.аас гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 4*******,579,448 (Дөчин гурван сая таван зуун далан есөн мянга дөрвөн зуун дөчин найм) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-т зааснаар Монгол Улсын *******, ******* ******* ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 2*******,522 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН
ШҮҮГЧИД Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
Х.ТАСХЫН