Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/333

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

              Улсын яллагч Б.Даваахүү,

              Хохирогч Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Ц.М******ал,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

              Шүүгдэгч П.Б******рж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3,  мөн хуулийн тусгай ангийн   11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б******ржид холбогдох эрүүгийн  2538001920287 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Хонин онход овогт П.Б******рж, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Х***л аймгийн Т*******л суманд төрсөн, ** настай, э***эй, б***а боловсролтой, мэргэжилгүй, м***н ажилтай, ам бүл **, э***р ** х****ийн хамт Х****л аймгийн Т*******л сумын ** дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ********дугаартай,

              Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч П. Б****рж нь 20*** оны ** дугаар сарын **-ний өдөр Х*****л аймгийн Т******л сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт “М***с д**н т***ой” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.О********айн эрүүл мэндэд дагзанд шарх, цээжинд зулгаралт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 4-р хавирганы хоёрлосон хугарал, баруун 4, 5-р хавирга, зүүн талын 4, 6-р хавирганы хугарал, ууц, зүүн талын сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-2-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч М.С******гийн эрүүл мэндэд элэгний няцрал, хэвлий, аарцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан, мөн 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Х****л аймгийн Т****л сумын ** дугаар багийн нутагт дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Н*********рын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, улмаар эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн  2538001920287 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Б******рж нь 20** оны ** дугаар сарын **-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х****л аймгийн Т*******л сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт “М*******ой” гэх газарт “*******” маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зорчигч Н.О********айн биед нь дагзанд шарх, цээжинд зулгаралт, хүзүүний 4 дүгээр нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 4 дүгээр хавирганы хоёрлосон хугарал, баруун 4, 5 дугаар хавирга, зүүн талын 4, 6 дугаар хавирганы хугарал, ууц, зүүн талын сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-2 дугаар нугалмын жийргэвчийн цүлхийлт бүхий гэмтэл учруулж, биед нь хүндэвтэр гэмтэл, зорчигч М.С*********ийн биед нь элэгний няцрал, хэвлий, аарцгийн хөндийд цус хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд гэмтэл тус тус учруулсан,

 мөн шүүгдэгч П.Б******рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20*** оны ** дугаар сарын **-ний өдөр Х***л аймгийн Т*******эл сумын ** дугаар багийн нутагт дэвсгэрт хохирогч Н.Н****рын бие эрх чөлөөнд нь халдаж, баруун нүд рүү гараараа  цохиж,  биед нь  баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б******ржийн  өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, жолоочоор явж өгсөн нь миний буруу юм байна....” гэх мэдүүлэг,

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Ц.М******алын  өгсөн: “...Би Н.О********айгийн дүү нь байна. Энэ хүн тухайн үйл явдал гарснаас хойш надтай харьцаагүй. Энэ хүн шүүх хуралдаа ирсэн сууж байхад миний ах эдний малд явж байна. Тийм сайхан сэтгэл гэж байх уу. Сэтгэцийн өөрчлөлттэй ах маань эдний малд яваад хөрзөнгийн ховхолж өгч байна. Хэдий балай ч гэсэн тэр мөн агуу сэтгэл ээ. Аргагүй сэтгэцийн өвчтэй байгаа байхгүй юу. Ах та юу хийж байна гэхэд П.Б******рж шүүх хуралдаа явсан. Ах нь хонинд нь явж, хөрзөнгийн ховхолж байна гэсэн. Та энэ хүнтэй явж ийм гэмтэл авчихаад юу гэсэн үг вэ гэхэд за яах вэ буян болог гэж байна. Тэгэхэд надтай энэ хүн зөв харьцаж байгаагүй. Би тэрүүнд нь үнэхээр их гомддог. Өнөөдөр тэр хүн илий, балай байж болно. Надад бол хэрэгтэй. Айлын ганц хүүхэд. Тэр хүнд тулах хүн байхгүй. Группээ сунгуулах гээд ороод ирэхэд нь би алдчих вий гэж айж дагаж явдаг. Би чиний мууг үзэх гээгүй. Би өөрөө олон банди нартай. Чи эгчтэйгээ даанч зөв яриагүй. Өвчин намдаах ногоон эм, 100,000 төгрөг, 2, 3 литр сүү авчирч өгснийг чинь би мэднэ. Тэгэхэд миний ах дээр согтуу очоод боогоод үхээд өгье гэж очсон байсан. Би мэдэж байгаа шүү. Би хүний мууг үзэх гээгүй. Би тэрэнд гомддог. Тэхдээ сэтгэл сайтай хүн байгаа биз, өнөөдөр чиний малд явж чиний хөрзөнгийг ховхолж. Аргагүй сэтгэцтэй юмтай хүний шинж. Тэр сайхан сэтгэлийг нь чи ойлгоороо. Гэхдээ би хохирлоо барагдуулж авна ...” гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Ц.М******алын өгсөн: “..Манай ах Н.О********айгийнд  2025 оны 04 дүгээр сарын 30-нд Б**********ж, С*****эг нар нь архи пивотой ирээд тэднийд уугаад сууж байхад манай бэр Н*******агийн төрсөн  ах П*******уун ирээд та нар энд архи уугаад байхдаа яадаг юм. Та нар явцгаа гэж хэлээд хөөсөн чинь тэр 2 гэрээс нь гарч яваад П*****ныг явангуут буцаж ирээд О********ай ахыг аваад мотоцикл дээр 3 сундалдаад Х*******уу даваад О********рынд архи ууж хоноцгоосон байсан. Тэгээд маргааш нь Б**********ж миний халамжийн мөнгө буусан архи авч ууя гээд сумын төв рүү Б**********ж өөрийн Б******о  п******ер маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй С*****эг, О********ай  ах тэр 3  явцгаасан байсан. Тэгээд Т****л сумын төвд архи ууцгааж байгаад буцаад хөдөө  гарч яваад *******толгойн тэнд машинтайгаа онхолдсон байсан. Би О********ай ахыг машинтай явж байгаад онхолдсон талаар сумын төвд байдаг найзаасаа сонсоод ажлаасаа чөлөө аваад хүний машин хөлслөөд Т********гэл сум ороод эмнэлэг дээр  очиход ах О********ай эмнэлэгт ухаангүй байдалтай байсан. Тухайн үед ахыг харахад  хамрын нүхээр нь дүүрэн шороо чихчихсэн хүчил төрөгч салгавал зүрхний хэм нь алдагдаад зүрх нь зогсчих гээд байсан. Толгойн ар хэсэгт 2-3 оёдол тавьсан байсан. Тухайн шөнийн 00 цаг  болж байхад О********ай ах  түр зуур  ухаан ороод  надад ах нь үхэх юм шиг байна гэж хэлсэн  тэрнээс өөр юу ч  хэлээгүй. Маргааш нь буюу 2025 оны ** дугаар сарын **-ны өдрийн ** цагийн үед сумаас М*****н сумын эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Даралт огт буухгүй байнга хүчил төрөгчийн аппрат зүүж ирсэн. Нэгдсэн эмнэлэгт үзүүлээд томограф, эхо, цээжний зураг авахуулсан, дотор эход үзүүлэхэд О********ай ахын хүзүүний 4 дүгээр нуглам хугаралтай, хамрын яс хугаралттай, зүүн талын ууцны яс ташуу хугаралтай, зүүн талын сүүжний тогооны урд ирмэг ташуу хугаралтай, зүүн талын суудлын ясны доод ирмэг ташуу хугаралтай, бүсэлхий L-5 нугалмын  сэртэн зөрүүгүй хугарлтай, бүсэлхий L-1, L-2 нугалмын ар хэсгээрээ цүлхийлттэй, элэг баруун босоо хэмжээнд 19,3 см болж томорсон, баруун талд 4 дүгээр хавирга урд талдаа 2 хугаралтай 4,5 дугаар хавирга зөрүүгүй хугаралтай, зүүн талын 4 дүгээр хавирга хугаралтай, зүүн талын 6 дугаар хавирга зөрүүгүй хугаралтай зэрэг гэмтэлтэй байсан. Эмнэлэгт өвчин намдаах эм ууж байсан. Тухайн хугарсан яснуудыг нь хадах боломжгүй ташуу хугаралтай байсан. Тэгээд 3 сар хэвтрийн дэглэм сахина гэсэн. Манай  ах нээх уугаад байдаггүй юм.м Б**********ж байнга уруу татдаг байсан. Манай ах О********ай, Б**********ж хоёр саахалт айлууд. Манай ахыг сэтгэцийн  өвчтэй болохоор байнга ашиглаж гар хөлийнхөө үзүүрт зардаг байсан юм билээ. Манай ах сэтгэцийн өвчтэй. 2009 онд хоёр нүд нь юм харахаа байгаад 2012 оны хавар 5 сард 2 нүдэндээ болор суулгуулсан. 2025 оны 05 дугаар сарын 03-нд Би Б**********жийн дугаар луу залгаад миний ахад бүтэн яс алга чи яагаад согтуу байж ахыг минь авч яваад ийм болгочихвоо би чамд гомдолтой шүү гэж хэлэхэд миний урдаас Б**********ж юун сүртэй юм миний машин болохоо байчихаад байхад гэж хэлсэн тэр үгэнд миний уур маш их хүрсэн. 05 дугаар сарын 05-ны үед байх намайг эмнэлэгт ахыгаа сахиад байж байхад Б**********жийг ирэхээр чи ахыг минь ийм болгочихоод юу бодож байна гэж асуусан чинь би ч гэсэн машинаараа хохирчоод байна. Миний нүд хүртэл сохор ш дээ гэж хэлхээр нь миний уур хүрээд юм ярилгүй ахынхаа өрөө рүү орсон. 05 дугаар сарын 20-ны үед Б**********ж ирээд манай ахад 100,000 төгрөг өгөөд байсан. Манай ах О********ай байнгын хэвтэрт байгаа өвчин намдаах эм болон лаа хэрэглээд байж байгаа. Мөн яс бэхжүүлэх кальц, барагшуун ,Алтан гагнуур, Булган хар, хундан цагаан, хятад тогооны хөө зэрэг эм, эмийн ургамал уулгаж байна. Манай ах халамжын грүппэд байдаг болохоор зарим нэг эмчилгээ нь улсаас хийгдэж байна. Гэхдээ энэ хүнийг байнга эмнэлэгт үзүүлэх машин техник, хэрэглэж байгаа эм гэх мэт зүйлд маш зардал гарч байна Манай дүү Л******ржийн гэрт байгаа. О********ай ахыг байнга хажууд нь хүн сахиж  байхгүй бол баас шээстэйгээ холилдох хоол унд хийж өгөх эм тан уулгах гээд нэг хүн ажил  хийхгүй байнга сахиж байна. Одоогоор эмчилгээнд зарцуулсан зардал 2 сая төгрөг болж байна. Тэрнээс гадна О********ай ахыг манай дүү сахиж байгаа энэ өдрийн 70,000 төгрөгийн цалинтай мод тарих ажил  хийгдэг одоогоор сар ахыг сахиж байна. Энэ хүний цалин 2 сая төгрөг мөн О********ай ах малаа малладаг байсан бол мал харах хүнгүй болоод хотоос манай эрэгтэй дүү Л******рж хүү Э******рыг ажлаас нь гаргаад  хөдөө малаа харуулж байна.  Энэ хүний өдрийн цалин 150.000 төгрөг сар малаа маллаж байна.  Энэ хүний цалин 4.500.000 төгрөг  гээд нийт одоогоор 8.500.000 төгрөгийн хохирол учраад байна. Энэ хүн 3 сар хэвтрийн дэглэм барина гээд бодохоор цаашдаа дахиад хохирол нэмэгдэнэ. Би гомдолтой байна ах минь сэтгэцийн өвчтэй ч гэсэн малаа маллаад хөдөө байдаг хүн одоо хэвтэрт хүний гарт орсон тийм учраас гомдолтой байна. О********айгийн сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч  М.С*********ийн өгсөн: .. 2025 оны 04 дүгээр сарын 29-ний  өдөр  адуунд явсан. О*****яр гэдэг айлд ороход ганцаараа байсан. Надад хүн өгсөн нэг шил архи  тэрийгээ тэндээ уугаад  хоносон. Маргааш  өглөө нь босоод байж байтал Б**********ж малаа услаж яваа гээд О*****ярынд орж ирсэн. Би Б**********жоос ахдаа сумын төв орж ирээд би хүнээс нэг сагс пивоны мөнгө зээлээд 6 ширхэг сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво аваад пивнээс замдаа ууж яваад согтсон. Тэгээд өглөө О*****ярынд сэрсэн. Гэртээ харих гэсэн чинь мотоциклийн түлхүүрээ олдоггүй тэгээд байж байтал гаднаас Б**********ж орж ирсэн. Би О********ай ахаас та хэзээ ирэв гэсэн өчигдөр чамтай цуг ирсэн гэж байсан. Б**********ж өнөөдөр би та нарыг дайлна миний грүппийн мөнгө орсон. Миний машинаар сумын төв орно гэхээр нь чи явж болох юм уу эхнэр чинь хаана байгаа юм гэж асуусан чинь манай эхнэр малдаа явсан гээд машинаа асаана гэсэн чинь машин нь асахгүй байсан чинь та араас нь түлхээд өг нэг асчихвал зүгээр асдаг юм гэхээр нь машиныг нь  хальт  түрсэн чинь асаад О********ай ах Б**********ж бид гурав  3 машинаар  явах замдаа  О********айн малыг хашаанаас нь  гаргаад иртэл  ах гэрээсээ 1 ширхэг  2.5 метрийн  сэрүүн нэртэй пиво  гаргаж ирээд өчигдөр миний  өчигдөр дүүгийн өгсөн пиво гээд  бид гурав хувааж уугаад  сумын төв явсан. Сумын төв ороод Б**********ж машинаасаа  буугаад дэлгүүр ороод ирье гэж  яваад нэг агар нэртэй архи авч ирээд тэр архиа задлаад  цуг байж байгаад явцгаах болсон чинь О********ай ах  байхгүй болохоор нь асуусан чинь О********ай ах машины тэвшин дээр тавьсан байсан тэгээд бид гурав сумын төвөөс гараад хөдөө явахдаа Б**********ж машинаа бариад би хажууд нь суугаад О********ай ах тэвшин дээр унтаад явж байсан. Б**********ж замдаа монголд орж ирээд  миний гараар дамжаад би олон жил унаж байна гээд давхихаар нь чи аажуухан яваарай гэж хэлсэн чинь зүгээрээ гээд замын хажуу талын гэрэл ойлгодог шонг мөргөөд рулээ огцом зүүн тал руугаа дараад замаас гараад онхолдсон. Машинаас арай гэж гарч ирэхэд Б**********ж гарч ирсэн байхаар нь О********ай ахыг харсан чинь машины хойд талд хамар амнаас нь цус гараад  цээжин дээр нь дарахад О********ай ах амьсгаа авсан.  Тэгээд би түргэн дуудаад нэг хэсэг унтаад сэрсэн эмнэлэгт байсан тариа хийлгэсэн. .. Хөдөө гэр рүүгээ явах гэсэн бие өвдөөд явж чадахгүй болохоор нь  М******н сум руу  аав руугаа  залгаад М*******н сум руу ирээд эмнэлэгт үзүүлсэн. Тэгтэл намайг хэвлийн гэмтэлтэй мэс заслын тасагт хэвтсэн тэгээд эмчдээ үзүүлээд  2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр  хагалгаанд орж няцарсан  элэгний цус хурсан хэсгийг  цэвэрлэсэн. Мөн аарцагны хэсэгт  цус хуралттай тэрийг цэвэрлэх хагалгаанд орсон.  О********ай ах тасраад машины тэвшин дээр ачигдсан байсан  би нилээн согтсон гэхдээ Б**********ж юм яриад явсан би аажуухан яваарай гэж хэлсэн. Б**********жийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх  п*****ер маркийн *****гэсэн улсын дугаартай  машин байсан.  Б**********ж тэр үед нилээн хурдтай явсан.  Б**********ж эмнэлэгт хэвтсэнээс хойш ирээгүй,   .. сонин юу байна гэхээр нь эмнэлэгт үзүүлээд хэвтэж байна гэж хэлсэн.  Ямаа самнаад ноолуурын мөнгө гэж 10 сая төгрөг байсан тэр мөнгөө эмчилгээнд зарцуулаад дууссан.  Одоо миний бие дотор халуун ихтэй,  байнга ам  цангадаг энэ хагалгаагаа эдгэхээр хот руу явж бие эмчлүүлэх хэрэгтэй байна.  Би Б**********жид маш их гомдолтой намайг хэвтэрт байхад ганц удаа ирээгүй, эмчилгээний зардал өгөөгүй, миний амьдрал маш хэцүү байна.  Мал маллах хүн байхгүй, мал эзэнгүй мөн өвөлжөөний  хөрзөн ховхлуулах зэрэг ажилд   хүнд цалин өгч хийлгэсэн. Миний бие зүгээр байсан бол энэ бүх ажлыг өөрөө хийх байсан.  Би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй харин би эрүүл мэндээ  хурдан хэвийн болгож авмаар байна... аваарт орсоноос хойш бол хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тэр мөнгийг би өөрөө гарсан тэрийгээ нэхэмжлэнэ мөн одоо болтол би боолт хийлгэж байгаа өдөр болгон хөдөө төв хоёрын хооронд явж байгаа. Надад одоо бол гаргаж өгөх баримт байхгүй байна би шүүх хуралд өөрийн биер сууж гаргаж өгнө гэсэн бодолтой байна миний бодлоор бол нийт 5.000.000 сая төгрөгийг би эмчилгээний зардалд зарцуулсан байхаа. Миний бие одоо болтол сайжрахгүй байна энэ асуудал дээр бол би гомдолтой  байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 20-24, 140 тал/, 

Гэрч Д.Л********ржийн өгсөн: ... Би 20** оны **/ дугаар сарын **-ний өдөр М*******н суманд ажлаар ороод ирчихсэн байсан чинь  17 цагийн үед сумын эмнэлгээс над руу залгаад танай ах осолд орсон байна гэсэн. Тэгээд намайг очиход манай ах ухаан ороогүй дусал залгуулсан байсан. Тэр шөнө эхнэр болон манай эгч сахиж хоносон маргааш өглөө нь ухаан ороод М*******нд  эмнэлэгт авчирсан. Биеийнх нь гэмтлийн зураг болон бүх төрлийн  шинжилгээг өгсөн  маш хүнд гэмтэлтэй байсан болохоор яаралтайгаар  гэмтлийн тасагт 14 хоног хэвтсэн.  Гэртээ 2 сар орчим хугацаанд асарч гэртээ байсан.  Миний нэг өдрийн орлого ойролцоогоор 100.000 орчим төгрөг байдаг. Осол болсон цагаас хойш асарч байгаад 7 дугаар сараас хойш ах маань асаргаанаас гарсан. Надаас өөр хүн асраагүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144 тал/,   

Иргэний нэхэмжлэгч  Х******л аймгийн Э*******л м*****ийн д*******ын х******ийн нэхэмжлэл, хохирогч М.С*****эг, Н.О********ай нарын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай  мэдээлэл...” /хх-ийн 49-51 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 244 дугаартай: “...М******ын С*****эгийн биед элэгний няцрал, хэвлий, аарцгийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо.  Хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох дарагдах үйлдлээр үүснэ.  Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой  байна.   Амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохиролын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 237 дугаартай: “...Н******нгийн О********айн биед дагзанд шарх, цээжинд зулгаралт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 4-р хавирганы хоёрлосон хугарал, баруун 4, 5-р хавирга, зүүн талын 4, 6-р хавирганы хугарал, ууц, зүүн талын сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-2-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо.  Хатуу мохоо зүйлийн  жин ихтэй зүйлд дарагдах шахагдах, цохигдох, үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна.  Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг  тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохиролын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-52 тал/,

Техникийн шинжээчийн 2025 оны  06 дугаар сарын 21-ний өдрийн 998 дугаартай: “..Хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас дүгнэж үзэхэд хэрэг болсон гэх газар нь суурингийн гаднах асфальт уруу, огцом эргэлттэй, хуурай, үзэгдэх орчин нээлттэй байгалийн гэрэлтэй, сэрүүн цаг агаартай, эсрэг хөдөлгөөнгүй, тусгаарлах зурвастай, явган хүний гарцгүй, 2 эгнээ, хашлагагүй, хайсгүй зам байна.  Хэрэг осол болох үед ********улсын дугаартай, *******маркийн хар ногоон өнгийн ачааны автомашиныг жолоодож явсан П****ийн Б**********ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:  а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Уг  хэрэгт цугларсан баримтуудыг шинжпэн судлахад хэрэг осол болох үед *******улсын дугаартай, *******маркийн, хар ногоон өнгийн ачааны автомашиныг жолоодож явсан П******ийн Б**********ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  1.3, 3.7.а-д  заасныг тус тус зөрчсөн болох нь хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрч Л******рэлийн мэдүүлэг, шинжээч эмч Р.Н******рын №237, 244, дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.Б******рж нь дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17-т “Зам тээврийн осол” гэж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг ойлгоно. Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно./ үйлдэгдсэн гэж үзэхээр байна..” гэх магадлагаа /хх-ийн 55-56 тал/,

Жолоочийн лавлагаа мэдээлэл  /хх-ийн 65 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 33-34 тал/,

Шүүгдэгч П.Б******ржийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “... 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2538001920287 дугаартай  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар   татах тухай прокурорын  тогтоолтой би санал нийлж байна. Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2538002080290 дугаартай  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар   татах тухай прокурорын  тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй энэ асуудал дээр санал нийлэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 131 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 П.Б******ржийн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 86 тал/,

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.Н*******тарын өгсөн: .. Би 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би М*******н суманд ажилтай явж байсан чинь манай дэлгүүрийн касс Ма*****аа над руу залгаад Т********гэл сумын Тээл багийн иргэн Б**********ж дэлгүүрээс 0,75 литрийн Агар нэртэй архи хулгай хийгээд гараад явчихлаа гэхээр нь би Н*****үй цагдаад дуудлага мэдээлэл өгөхөд Н*****үй цагдаа  И****л суманд ажилтай явж байна гэхээр нь тухайн үед хэлээд өнгөрсөн. Би М*******н сумаас Т********гэл сум руу орж ирж явхад Б***н улааны ард П***р маркийн авто машин замын хажуу руу онхолдсон байсан. Тэгээд хажуугаар өнгөрөхдөө харахад Б**********ж Н*****үй цагдаатай зууралдчихсан зогсож байхаар нь би машинаа бууж очоод Б**********жтой уулзаад чи яагаад хулгай хийж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Н*****үй цагдаа та маргааш ирж уулзаарай одоо та явж бай гэсэн. Тэгээд би суманд ирээд дэлгүүрийнхээ бараа буулгаад зогсож байхад Б**********ж машинтай хүнтэй ирээд дэлгүүр ороод гараад явсан тэгтэл манай дэлгүүрийн үйлчлэгч гарч ирээд нөгөө Б**********ж дахиад хулгай хийчихлээ гэхээр нь би Б**********жийн араас мотоциклтой явсан чинь эмнэлэгийн гадаа зогсож байхад нь би очиж уулзаад сууж явсан машин руу чирч суулгаад цагдаа хэсэг рүү тэр машинтай явж байхад миний баруун нүд рүү нэг удаа цохьсон. Тэгээд би цагдаагийн хэсгийн гадаа авч ирээд хэсэг хугацаанд дараад сууж байхад цагдаа ирсэн. Би Б**********жийг цагдаад хүлээлгэж өгөөд явсан. Б**********ж нээх их согтоогүй байсан. Манай дэлгүүрээс удаа дараа хулгай хийж байгаад 20** оны ** дугаар сар ** дүгээр сар 2025 оны ***дугаар сарын ***-нйи өдөр 2 удаа хулгай хийсэн. Би дэлгүүрийнхээ камерийг түүвэрчилж харсан тэр тэрнээс хэдэн удаа хулгай хийснийг нь мэдэхгүй байна. Манай дэлгүүрээс хулгай хийж байгаа бараа нь дандаа архи байсан. Би нэг удаа хулгай хийсэн барааныхаа хохиролыг гаргуулж байсан. Дараагийнх удаа хулгай хийсэн байдлыг камераа сайн шүүж байгаад уулзая гээд орхисон байсан. 2025 оны 05 дугаар сарын 1-нд хулгай хийсэн эд зүйлийн хохиролыг гаргуулсан. 0,75 литрийн Агар нэртэй архи хулгай хийсэн байсан. Б**********жийг хулгай хийхээр нь араас нь очоод чи дэлгүүрээс архи хулгай хийлээ гэж хэлсэн чинь би үйлчлэгчид хэлээд гарч ирсэн гэж хэлэхээр нь чи худлаа яриад байна чамайг хулгай хийгээд гарсан гэж хэлсэн тэгвэл цагдаа дээр ооод асуудлыг чинь шийдье гэж хэлээд машинд суулгаад цагддаагийн хэсэг рүү явж байхад миний нүд рүү шууд цохьсон Миний биеийн баруун нүд цохьсон. Миний нүдэнд цус хураад хөхөрсөн байдалтай байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулна. Би эмнэлэгт үзүүлж нүдэндээ эмчилгээ хийлгэх мөн аймгийн эмнэлэгт үзүүлж явах зардал зэргийг гаргуулж авмаар байна. Б**********ж гэдэг хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч дахин хүний эд зүйлийг хулгай хийлгэхгүй байх талаар арга хэмжээ авахуулмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/,

 Гэрч  Г.М********гийн өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 01-ний өглөө 09 цагаас дэлгүүр онгойсон. Тэгээд үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад 13 цагийн үед дэлгүүрээр нэлээд их хүнтэй байсан тэгтэл үйлчлэгч О*******эг Б**********ж нилээд эвгүй орж ирээд гарлаа камераа шүүгээрээ гэж хэлэхээр нь тухайн үед камераа шүүсэн чинь  дахиад 0,75 литрийн Агар нэртэй архи өвөртлөөд шууд гараад явахаар нь дэлгүүрийн эзэн Н****тар ахад хэлсэн чинь цагдаад мэдэгдье гэж хэлсэн. Тэгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулаад байж байсан чинь оройн  цаг өнгөрч байхад дахиад Б**********ж орж ирээд гараад явахыг хараад дахиад камераа шүүсэн чинь дахиад 0,75 литрийн Агар нэртэй архи аваад өмд рүүгээ хийгээд гараад  явахаар нь Н****тар ахад хэлсэн чинь Н****тар ах араас явсан.  Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Миний ажлын цаг дуусаад явсан. Тэгээд маргааш нь ирэхэд Н****тар ахын баруун нүд нь хөхөрсөн талаар асуухад Б**********жийн араас нь машиндаа суулгаад цагдаа руу явах гэхэд эсэргүүцээд нүд рүү нь цохьсон гэж хэлсэн.. Би 2025 оны *** дүгээр сард ажилд орсон намайг ажилд орохоос өмнө хэд хэдэн удаа хулгай хийж байгаад баригдаад өнгөрч байсан гэсэн. Тухайн өдөр 2 удаа хулгай хийхдээ Агар архи л хулгай хийсэн. Манай дэлгүүрт 0,75 литрийн Агар нэртэй архи 20,000 төгрөгийн үнэтэй байдаг. Тухайн үед 2 үйлчлэгчтэй бид 3 байсан. С*******эг гэдэг үйлчлэгч нь Улаанбаатар хотод байгаа О******эг сумандаа байгаа. Манай дэлгүүрийн эзэн Н****тар тухайн үед архи согтуурулуах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М*******н явж ирээд дэлгүүрийн  гадаа буулгаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 тал/,

  Гэрч А.О*****гийн өгсөн: “...2025 оны ** дугаар сарын **-ний  өглөө ** цагийн үед дэлгүүр хэвийн ажил явагдаж байсан 13 цагийн үед би хөргүүр рүү ундаа ус хийж байсан чинь  Б**********ж миний ар  талаар нилээд сэжигтэй яваад өнгөрөхөөр нь  би араас нь харсан чинь зүүн талын суга руу  нь хөндлөн юм байсан тэгтэл үүдний хүнээс юм асуугаад шууд гараад явахаар нь би Ма*****аад наад Б**********ж чинь эвгүй гараад явчихлаа чи камераа шүүдээ гэж хэлээд камераа  шүүсэн чинь  0.5 литрийн Агар нэртэй архи өвөртлөөд шууд гараад явсан байхаар дэлгүүрийн эзэн Н****тар ахад хэлсэн чинь нь цагдаад мэдэгдье гэж хэлсэн. ..орой 17 цаг өнгөрч байхад Н****тар ахын гэр рүү орчихоод  гараад ирэхэд  Б**********ж дахиад дэлгүүрээр ороод гарч ирж байсан.  Дахиад камераа шүүсэн чинь дахиад 0,75 литр Агар нэртэй архи аваад өмд рүүгээ хийгээд гараад явсан байсан.  Маргааш нь Н****тар ахын нүдэнд цус хураад улайгаад  хөхөрчихсөн байсан.  Яасан талаар асуухад Б**********ж  Н****тар ахын нүд рүү цохьсон гэж байсан. Н****тар ах согтууруулах ундаа хэрэглээгүй М*******н явж ирээд дэлгүүрийн бараагаа буулгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 тал/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаартай: “...Н.Н*******тарын биед нь баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.  Н.Н*******тарын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д  зааснаар  хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх  боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 107 тал/,

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Даваахүү: “...Шүүгдэгч П. Б**********ж нь 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Хө****л аймгийн Т********гэл сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт “****” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “***” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Н.О********айн эрүүл мэндэд дагзанд шарх, цээжинд зулгаралт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 4-р хавирганы хоёрлосон хугарал, баруун 4, 5-р хавирга, зүүн талын 4, 6-р хавирганы хугарал, ууц, зүүн талын сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-2-р нугалмын жийргэвчийн цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч М.С*********ийн эрүүл мэндэд элэгний няцрал, хэвлий, аарцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүнд гэмтэл тус тус учруулсан, мөн 20** оны ** дугаар сарын **ний өдөр Х***л аймгийн Т********гэл сумын ** дугаар багийн нутагт дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Н*******тарын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, улмаар эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч М.С*********ийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М****ралын өгсөн мэдүүлэг, жолоочийн мансууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 24 дугаартай, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 237 дугаартай, 2025 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтүүд, гэрч н.Л******ржийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Т********гсийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, мөн 20** оны **дугаар сарын **-ний өдөр хохирогч Н.Н*******тарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийн тухайд гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Н.Н*******тарын мэдүүлэг, гэрч н.Ма*****аа, н.О*******эг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нь хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай хүрэлцэхүйд гэж үзэж үндэслэлтэй байна.  Шүүгдэгч П.Б******ржийн хохирогч М.С*********ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч П.О********айгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг, мөн шүүгдэгч П.Б******ржийг хохирогч Н.Н*******тарын биед тусгай ангийн   Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна гэж дүгнэж байна. Иймд Шүүгдэгч П.Б******ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3,  мөн хуулийн тусгай ангийн   11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Н.О********ай эрүүл мэндийн даатгалын сангаас 318,500 төгрөг, хохирогч М.С*****эг эрүүл мэндийн даатгалын сангаас 2,752,756 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Нийт эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,710,256 төгрөгийг шүүгдэгч П.Б******ржоос гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна. Хохирогч Н.О********айгийн хууль ёсны төлөөлөгч Ц.М******ал нь 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй учир өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна..” гэсэн  санал дүгнэлтийг гаргасан,

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг: “...Шүүгдэгч П.Б******рж нь 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Х***л аймгийн Т********гэл сумын ** дугаар багийн нутагт дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Н*******тарын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, улмаар эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн  20** оны ** дугаар сарын **-ний өдөр Х******л аймгийн Т********гэл сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт “***” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “***” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хохирогч Н.О********айн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, хохирогч М.С*********ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Гэм буруу дээрээ маргаан байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгдээгүй. Болгоомжгүй үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н*******тарт хөнгөн хохирол учруулсан. Ийм учир гэм буруу дээр маргаан байхгүй. Хохирогч нар нь хэрэгт ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Өөрийн сайн дурын үндсэн дээр хохирлоо төлье гэж М.С*****эгт 1,000,000 төгрөг, хохирогч Н.О********айд 100,000 төгрөг өгсөн. Н.О********айд зохих хэмжээний мөнгө өгье гэж ярьсан боловч амжсангүй. Хохирогч Н.О********ай эрүүл мэндийн даатгалын сангаас 318,500 төгрөг, хохирогч М.С*****эг эрүүл мэндийн даатгалын сангаас 2,752,756 төгрөгийг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3,  мөн хуулийн тусгай ангийн   11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгдээгүй. Болгоомжгүй үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Н*******тарт хөнгөн хохирол учруулсан. Ийм учир гэм буруу дээр маргаан байхгүй. Хохирогч нар нь хэрэгт ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Өөрийн сайн дурын үндсэн дээр хохирлоо төлье гэж М.С*****эгт 1,000,000 төгрөг, хохирогч Н.О********айд 100,000 төгрөг өгсөн. Н.О********айд зохих хэмжээний мөнгө өгье гэж ярьсан боловч амжсангүй. Хохирогч Н.О********ай э***л м***ийн д**лын с**гаас 318,500 төгрөг, хохирогч М.С*****эг эрүүл мэндийн даатгалын сангаас 2,752,756 төгрөгийг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Ийм учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3,  мөн хуулийн тусгай ангийн   11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан  болно.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.С*****эг, Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Н.М ****ал нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Д.Л***ржийн зам тээврийн осол болсныг гэрчилсэн мэдүүлэг,  хохирогч М.С*****эг, Н.О********ай нар нь ослын улмаас түргэн тусламжийн үйлчилгээ авсан талаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл, э**л м**дийн д**лын лавлагаа мэдээлэл,  хохирогч М.С*********ийн биед  хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 244 дугаартай дүгнэлт, хохирогч Н.О********айн биед  хүндэвтэр гэмтэл үүссэн болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 237 дугаартай дүгнэлт зэргийг дүгэнэхэд П.Б******рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно:  а/-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.

              Уг  хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад хэрэг осол болох үед *******улсын дугаартай, ******маркийн, хар ногоон өнгийн ачааны автомашиныг жолоодож явсан П******ийн Б**********ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  1.3, 3.7.а-д  заасныг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсныг тогтоосон  ахлах мөрдөгч цагдаагийн ахмад О.****** ийн  2025 оны 06 дугаар сарын 21-ний  өдрийн 998 дугаартай  шинжээчийн дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, мөрдөгчийн зам тээврийн осол гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч П.Б******рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Х***л аймгийн Т********гэл сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт “***” гэх газарт “***” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.О********айн  биед нь дагзанд шарх, цээжинд зулгаралт, хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун 4-р хавирганы хоёрлосон хугарал, баруун 4, 5-р хавирга, зүүн талын 4, 6-р хавирганы хугарал, ууц, зүүн талын сүүж, суудал ясны хугарал, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1-2-р нугалмын жийргэвчийн цүлхийлт бүхий хүндэвтэр гэмтэл, зорчигч М.С*********ийн  биед нь элэгний няцрал, хэвлий, аарцгийн хөндийд цус хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд гэмтэл тус тус учруулсан,

           мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.Н*******тар, гэрч Г.Ма*****аа, А.О***эг нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан мэдүүлэг  зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч П.Б******рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Х*****л аймгийн Т********гэл сумын ** дугаар багийн нутагт дэвсгэрт хохирогч Н.Н*******тарын бие эрх чөлөөнд халдаж, улмаар баруун нүд рүү нь гараараа цохиж, биед нь баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.О********айн биед хүндэвтэр гэмтэл, хохирогч  М.С*****эг   биед  хүнд гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч  П.Б******ржийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Тодруулбал: Тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.Б******рж нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэж тус тус заажээ.

 П.Б******ржийн согтуурлын зэргийг шалгасан: “..жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журамыг баримтлан АL6820 гэх драйгерь багж ашиглах шалгахад 3.22%  хувь үзүүлэлт  илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 33 тал/-д амьсгал дахь спиртийн хэмжээг тогтоосон байна.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн  2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул шүүгдэгч  П.Б******ржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

        Шүүгдэгч П.Б******рж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

              Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

              Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байдаг билээ.

              Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж энэ гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”, 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” хэмээн уг хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

              Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт гэмт хэргийг нийлмэл ба нэгдмэл гэж ангилан үздэг бөгөөд П.Б******ржийн гэмт үйлдэл нь объектив болон субьектив шинжээрээ нэгдмэл гэмт хэрэгт хамаарч байхад үүссэн үр дагавраар нь прокурор хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчин осол гаргаж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон бол түүний үйлдлийг тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Мөн шүүгдэгч П.Б******рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны ** дугаар сарын **-ний өдөр Х*****л аймгийн Т********гэл сумын ** дугаар багийн нутагт дэвсгэрт хохирогч Н.Н*******тарын бие эрх чөлөөнд халдаж, улмаар баруун нүд рүү нь гараараа цохиж, биед нь баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Б******ржийн хохирогч Н.Н*******тарын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн  гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Б******рж нь хохирогч  Н.Н*******тарын бие эрх чөлөөнд нь халдаж, улмаар нүд рүү гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч П.Б******ржийн үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч П.Б******рж нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг, 

 Шүүгдэгч П.Б******ржийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны ** дугаар сарын **-ний өдөр хохирогч Н.Н*******тарын бие эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б******ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           Шүүгдэгч П.Б******ржийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.С*********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч Н.О********айн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч   М.С*****эг  нь: “..аваарт орсоноос хойш бол хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тэр мөнгийг би өөрөө гарсан тэрийгээ нэхэмжлэнэ ..Надад одоо бол гаргаж өгөх баримт байхгүй байна ...нийт 5.000.000 сая төгрөгийг би эмчилгээний зардалд зарцуулсан байхаа. Миний бие одоо болтол сайжрахгүй байна энэ асуудал дээр бол би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,  хохирогч Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Ц.М******ал нь: “.. Одоогоор эмчилгээнд зарцуулсан зардал 2 сая төгрөг болж байна. Тэрнээс гадна О********ай ахыг манай дүү сахиж байгаа энэ өдрийн 70,000 төгрөгийн цалинтай мод тарих ажил  хийгдэг одоогоор сар ахыг сахиж байна. Энэ хүний цалин 2 сая төгрөг мөн О********ай ах малаа малладаг байсан бол мал харах хүнгүй болоод хотоос манай эрэгтэй дүү  Э****ыг ажлаас нь гаргаад  хөдөө малаа харуулж байна.  Энэ хүний өдрийн цалин 150.000 төгрөг сар малаа маллаж байна. Энэ хүний цаилн 4.500.000 төгрөг гээд нийт одоогоор 8.500.000 төгрөгийн хохирол учраад байна. Энэ хүн 3 сар хэвтрийн дэглэм барина гээд бодохоор цаашдаа дахиад хохирол нэмэгдэнэ. Би гомдолтой байна..” гэх мэдүүлэг тайлбарыг  өгсөн байна.

            Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Ц.М******ал нь: “..Одоо яг баримт нь миний 20 хоног чөлөө авсны баримт байгаа. 8,000,000 төгрөг миний 20 хоногийн чөлөө манай дүүгийн хоёр сар малаа харсны цалингийн баримт байгаа. Баримтуудыг нь бид нар аваагүй байна. Би 8.000.000 төгрөг нэхэмжилж байна..” гэх тайлбар гаргаж шүүхэд “*****” ХХК-ны: “..автобусны кондуктар ажилтай Ц.М******ал нь ах Н.О********айг асрах шаардлагатай байгааг харгалзан 2025 оны 05 дугаар сарын 4-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийг дуустал цалингүй 20 хоногийн чөлөө олгов..” гэх 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай албан бичгийг ирүүлжээ.

           Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Ц.М******алын ажилгүй байсан 20 хоногийн хугацааны цалин, дүү Л.Э*******рын 2 сар мал харсаны хөлс, Н.О********айн эмчилгээний зардал 8.000.000 төгрөг, хохирогч М.С*********ийн 5.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь хохирогч Н.О********айн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлийн баримт хэрэгт авагдаагүй,  “З*******г” ХХК-ний Ц.М******алд чөлөө олгосон албан бичигт ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, цалингийн хүснэгт, бусад шаардлагатай нотлох баримт хавсаргагдаагүй байх тул хохирогч Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Ц.М******ал нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч М.С*****эг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг нь хохирогч М.С*****эгт 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийг түүний ****** дугаарын дансанд төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн, хохирогч Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Ц.М******ал нь: “ П.Б******рж нь өвчин намдаах ногоон эм, 100,000 төгрөг, 2, 3 литр сүү авчирч..” өгсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ..” гэх мэдүүлгийг өгч байх тул шүүгдэгч П.Б******ржийг хохирогч Н.О********айд 100,000 төгрөг, хохирогч М.С*****эгт 1,000,000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

            Мөн шүүгдэгч П.Б******ржийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Н*******тарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 220 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажилагааны шатанд хохирогч Н.Н*******тар нь:  “..Би эмнэлэгт үзүүлж нүдэндээ эмчилгээ хийлгэх мөн аймгийн эмнэлэгт үзүүлж явах зардал зэргийг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх боловч шүүхээс шүүх хурлын тов мэдэгдэхэд Н.Н*******тар нь:  “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..”  гэсэн тайлбар өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Б******ржийг хохирогч Н.Н*******тарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т*******гсийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.С*********ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээ үйлчилгээ авсан  зардал 2.752.756 төгрөг, хохирогч Н.О********айн эмчилгээ үйлчилгээ авсан зардал 318.500 төгрөг нийт эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3.071.256 төгрөгийг шүүгдэгч  П.Б******ржоос нэхэмжилсэн байх тул шүүгдэгч П.Б******ржоос эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3.071.256 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Б******ржоос  3.071.256  төгрөгийг гаргуулж Э*****л м*****дийн д******лын сангийн ****** тоот дансанд олгож, хохирогч М.С*****эг нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Ч.М *******ал нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч П.Б******ржийг хохирогч Н.О********айд 100,000 төгрөг, хохирогч М.С*****эгт 1,000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч П.Б******ржийг гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч П.Б******ржийг тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Улсын яллагч Б.Даваахүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “..Шүүгдэгч П.Б******ржийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч П.Б******рж нь хэрэг хариуцах чадвартай, мөрдөн байцаалтын шат болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогч нарт хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж шүүгдэгчид П.Б******ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна..” гэв.

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс П.Б******ржийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хор уршгийн чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар 1.2-т заасан учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн. Цаашид гарах зардал болон эрүүл мэндийн даатгалын санд гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Өөрийнх эрүүл мэндийн хувьд нүдний группт байдаг. Одооч гэсэн. Гэм буруу дээрээ гэмшиж байгаа учир ял шийтгэл оногдуулахдаа дээрх хувийн байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан ял шийтгэлийн оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар торгох ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

              Шүүгдэгч П.Б******ржийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч П.Б******ржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан:  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар 1.2-т заасан учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн. Гэм буруу дээрээ гэмшиж байгаа учир ял шийтгэл оногдуулахдаа дээрх хувийн байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан ял шийтгэлийн оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар торгох ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү..” гэх санал дүгнэлтийг  хүлээн авах үндэслэлгүй байна.

Тодуулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлд “ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” талаар заасан байх бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч П.Б******ржийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, хохирогч нарт учруулсан хохирол хор уршиг бүрэн арилаагүй, мөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Б******рж нь шүүхийн хэлэлцүүлэгт “жолоочоор явж өгсөн нь миний буруу юм байна, Н.Н*******тарыг би цохиогүй юм даа. Бүх бурууг би үүрээд гарч байгаа юм байна. ..Одоо архи уугаа л явж байгаа, харьцахаа больсон...” гэх зэрэг мэдүүлэг тайлбар өгсөн нь түүнийг  гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшээгүй, хохирогч нараас уучлалт гуйгаагүй, гэмт хэргийн хор уршиг бүрэн дүүрэн арилаагүй, хохирогч нарын хувьд хохирол хор уршиг арилаагүй, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М******ал нь гомдолтой байна гэх тайлбарыг гаргаж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг иргэний журмаар  нээлттэй  үлдээх саналыг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан  хохирол хор уршиг бүрэн арилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй..”  гэх үндэслэлээр тэнсэх журмыг  хэрэглэж болохгүй хориглолтод хамааруулжээ.

Шүүгдэгч П.Б******ржийн үйлдсэн “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” болон  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлүүд нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг, “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт тус тус   хамаарч байх тул түүнд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх...” зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч П.Б******ржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч П.Б******ржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн, шүүгдэгч П.Б******ржийн нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил  1  сарын хугацаагаар  тогтоож  шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч П.Б******ржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах  ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б******ржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Хонин онход овогт П*******вийн Б**********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Шүүгдэгч П******вийн Б**********жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус заасныг журамлан шүүгдэгч П.Б******ржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав)  жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн  хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг)  хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 ( нэг) жил 1 (нэг) сарын  хугацаагаар хорих ялаар  тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б******ржид оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг)  сарын  хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б******ржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1 (нэг) жил 1 (нэг)  сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн  тоолсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч П.Б******ржоос  3.071.256  (гурван сач далан нэгэн мянга хоёр зуун тавин зургаа)  төгрөгийг гаргуулж Э*****л м******ийн д*****лын сангийн ********* тоот дансанд олгож, хохирогч М.С*****эг нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Н.О********айн хууль ёсны төлөөлөгч Ч.М*******ал нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч П.Б******ржийг хохирогч Н.О********айд 100.000 (нэг зуун мянга) төгрөг, хохирогч М.С*****эгт 1.000.000 (нэг сая)  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7.  Энэ хэрэгт шүүгдэгч  П.Б******рж нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч Н.Н*******тарт төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичигггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б******ржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН