Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2023/00091

 

 

 

 

 

 

 

 

2023 01 27

130/ШШ2023/00091

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Е  ” Банк бус санхүүгийн байгууллага /гүйцэтгэх захирал К.Б /, Хаяг:Б  аймаг, Ө  сум 5 дугаар багт оршин суух,

Хариуцагч: Ц.М , Хаяг:Б  аймаг, Ө  сум 3 дугаар багт оршин суух,

Хариуцагч: Р.Д , Хаяг:Б дүүрэг, 23-р хороо, 2а хэсэг баатар хайрхан гудамж, 00б тоотод оршин суух,

 

Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн төлбөр 3,400,000 төгрөг, үндсэн хүү 1,087,999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 479,940 төгрөг, нийт 4,967,939 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч К.Б ,

Хариуцагч Р.Д /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн Ж.Ахмарал нар оролцов.

Хариуцагч Ц.М т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хариуцагч Ц.М ыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч “Е  ” Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Ц.М , Р.Д нарт холбогдуулан зээлийн төлбөрт 4,967,939 төгрөг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлсон байна. Үүнд:

1.1 Зээлдэгч Ц.М  нь манай “Е  ” ББСБ-д хандаж 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэрэглээний зориулалтаар 3,400,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй,зээлийн 12 сарын хугацаатайгаар авч, мөн өдөр 003360 дугаартай зээлийн гэрээ байгуулсан.

1.2 Түүнчлэн зээлийн гэрээ байгуулахдаа Р.Д нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан бөгөөд гэрээгээр зээлийг төлөх үүрэг хүлээж байгаа.Иймд Р.Д нь сайн дурын үндсэн дээр гэрээнд хамтран оролцож,гарын үсэг зурж баталгаажуулсан тул зээлийн үүргээ хамтран хүлээж зээлийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Хариуцагч нартай тухайн үедээ зээлийн гэрээний хамтаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулан Т маркийн машиныг зээлийн барьцаанд тавьсан.

1.3 Зээлийн төлбөрийг сар бүр төлж байхаар зээлийн эргэн  төлөлтийн хуваарь гаргасан боловч энэ хугацаандаа зээлдэгч нар эргэн төлөлт төлөөгүй. Зээлдэгч нар сүүлд 2022 оны 02 дугаар сарын 25-ний өдөр зээл авснаас хойш эргэн төлөлт төлөөгүй буюу зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн. Гэрээний төлбөр төлөх үүргийг зээлдүүлэгч талаас удаа дараа шаардсан боловч одоо хүртэл төлөөгүй тул шүүхэд хандаж байна.

1.4 Тухайн үедээ зээлдэгч нартай гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, хүү төлөхөөр гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд заасан.

1.5 Иймд хариуцагч Ц.М  болон Р.Д нараас үндсэн зээлийн төлбөрт 3,400,000 төгрөг, үндсэн хүү 1,087,999 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 479,940 төгрөг  нийт 4,967,939 төгрөгийг  гаргуулан хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.

2.Хариуцагч Ц.М ын хариу тайлбар, зөвшөөрөл:

2.1 Миний бие “Е  ” Банк бус санхүүгийн байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцав. Би “Е  ” ББСБ-аас 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3,400,000 төгрөгийн зээлийг 4% хүүтэй 12 сарын хугацаатай авсан нь үнэн.

2.2 Тухайн үед зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Р.Д нь гарын үсэг зурсан боловч тухайн мөнгийг би өөрөө авч хэрэглэсэн.

2.3 Иймд би “Е  ” ББСБ-ын үндсэн зээл, зээлийн хүүг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт нэхэмжилсэн 4,967,939 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.

2.4 Иймд энэ асуудлыг миний зөвшөөрснөөр шийдвэрлэж өгөхийг хүсье. Би хуульд заасан эрх, үүргээ ойлгосон гэжээ.

3.Хариуцагч Р.Д хариу тайлбар, татгалзал:

3.1 Миний бие 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ц.М тай хамт “Е  ” Банк бус санхүүгийн байгууллагаас 00 Т S170 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан үнэн. Би зээл авах үед Ц.М ын гуйлтаар хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэхдээ Ц.М  зээлээ төлөхгүй байгаа талаар би мэдээгүй. Надад “Е  ” ББСБ-аас зээлийн хугацаа хэтэрч байгаа талаар мэдэгдээгүй. Ц.М ын зүгээс зээлээ төлөхгүй байгаа талаар хэлж байгаагүй тул хугацаандаа хэвийн төлөөд явж байгаа байх бодоод явж байсан.

3.2 Гэхдээ тухайн зээлээс миний бие нэг ч төгрөг аваагүй. Тухайн зээлийг Ц.М  нь авсан. Ц.М  нь төлж өгөхийг зөвшөөрсөн байх тул надад хамааралгүй болно гэв.

4.Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03360/3360 дугаартай барьцааны гэрээ, мөн өдрийн 0033360 дугаартай зээлийн гэрээ зэргийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Р.Д , Ц.М  нарын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн болно.

5.Хариуцагч Ц.М ын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, шүүх хуралдаанд өөрийн эзгүйд хийх тухай хүсэлт, хариуцагч Р.Д аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбараа шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ц.М аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,967,939 (дөрвөн сая есөн зуун жаран долоон мянга есөн зуун есөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е  ” Банк бус санхүүгийн байгууллагад олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Р.Д т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч нар зээл авснаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн. Гэрээний төлбөр төлөх үүргийг зээлдүүлэгч талаас удаа дараа шаардсан боловч одоо хүртэл төлөөгүй тул шүүхэд хандсан. Зээлийн гэрээ байгуулахдаа Р.Д нь сайн дурын үндсэн дээр гэрээндээ хамтран зээлдэгчээр оролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан тул зээлийн үүргээ хамтран хүлээж зээлийг төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас зээлийн төлбөрийг гаргуулах хүсэлттэй байна гэж тайлбарлажээ.

8.Хариуцагч Р.Д нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Миний бие хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан маань үнэн. Гэхдээ тухайн зээлээс нэг ч төгрөг аваагүй. Тухайн зээлийг Ц.М  нь авсан тул өөрөө төлөх ёстой. Уг мөнгийг Ц.М  нь төлж өгөхийг зөвшөөрсөн байгаа тул надад хамааралгүй гэж маргажээ.

9.Хариуцагч Ц.М  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: Тухайн үед зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Р.Д нь гарын үсэг зурсан боловч тухайн мөнгийг би өөрөө авч хэрэглэсэн. Иймд энэ асуудлыг миний зөвшөөрснөөр шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

10.Хавтаст хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч “Е  ” Банк бус санхүүгийн байгууллага нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 003360 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, 3,400,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, уг мөнгийг зээлдэгч Ц.М ын дансанд шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан, мөн өдрийн 00 дугаартай барьцааны гэрээгээр 00 Т S170 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон ба түүнд талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул “Е  ” Банк бус санхүүгийн байгууллага болон үндсэн зээлдэгч Ц.М , хамтран зээлдэгч Р.Д нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан ба үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар зээл олгох эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээгээр “Е  ” Банк бус санхүүгийн байгууллага нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.13-т зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон мөн гэрээний 3,10 дахь заалтад заасан үүргээ зөрчсөн, энэ талаар зээлдүүлэгчээс удаа дараа мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар зөрчлөө арилгаагүй байх тул нэхэмжлэгч “Е  ” Банк бус санхүүгийн байгууллага нь гэрээг дангаар цуцалж үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөө зээлдэгч болох хариуцагч Ц.М , Р.Д нараас шаардсан хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

11. Харин нэхэмжлэгч “Е  ” Банк бус санхүүгийн байгууллага нь тухайн 3,400,000 төгрөгийн хэрэглээний зээлийг хариуцагч Ц.М т олгохдоо зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдэд үндсэн зээлдэгчээр Ц.М , хамтран зээлдэгчээр Р.Д нараар тус тус гарын үсэг зуруулсан нь тогтоогдож байна.

12.Гэвч Иргэний хуулийн 240 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан байх ба талуудын хооронд байгуулсан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 003360 дугаартай Зэлийн гэрээний 2.13 дахь заалтад зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээгээр авсан зээл, зээлийн нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан төлж барагдуулах үүрэг хүлээнэ гэсэн ба ямар тохиолдолд  хамтран зээлдэгч нь бүрэн хариуцаж төлөх эсэх, хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил ямар эрхийг эдэлж, ямар үүргийг хүлээх эсэхээ гэрээндээ тодорхой тусгаагүй, тодорхой бус байх тул хамтран зээлдэгч Р.Д нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

13.Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ”Е  ” Банк бус санхүүгийн байгууллага нь уг зээлийн мөнгө болох 3,400,000 төгрөгийг хариуцагч Ц.М т бэлнээр олгож, хариуцагч тухайн зээлийг Х  банк дахь 00  тоот дансаар дамжуулан төлөхөөр болж, зээлийн барьцаанд зээлдэгч Ц.М ын 00 0  Т S170 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалж олгосон буюу тухайн үндсэн зээлдэгчийн эд хөрөнгөд тулгуурлаж өгсөн зээлийн онцлог, хариуцагч Ц.М ын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзаж, нэхэмжлэлээс хариуцагч Р.Д т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.М аар нэхэмжлэлийн үнийг бүрэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

14.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М аас улсын тэмдэгтийн хураамжид 94437 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.М аас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,967,939 (дөрвөн сая есөн зуун жаран долоон мянган есөн зуун гучин есөн) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е  ” Банк бус санхүүгийн байгууллагад олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Р.Д т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М аас улсын тэмдэгтийн хураамжид 94437 төгрөгийг гаргуулан “Е  ” Банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

 

3.Энэхүү маргаан нь эцэслэн шийдвэрлэтэл тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Хүсэлтийг хянан шийдвэрлэж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай 00 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.Ж