Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/164

 

 

2025 оны 09 сарын 15-ны өдөр                              Дугаар 2025/ШЦТ/164                                          ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Ш.Наранчимэг,

            Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000000223 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр машин дотроо үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч ******* нүүр, толгойн тус газарт олон удаа цохиж, түүний биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун, зүүн чих, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр ******* муудалцаж, эхнэртээ гар хүрсэн. Манай эхнэр надад уурлахад би ойлгохгүй уурласан юм шиг байсан. Би тухайн үед согтуу байсан. Би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Одоо эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02 цагаас 02 цаг 30 минутын үед хамтран амьдрагч *******ийг гэр рүүгээ оръё гэхэд чадахгүй чи өөрөө ор гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ, чи нэлээд согтуу байна гэртээ ороод унтаж амар гэхэд надад дургүйцэж, дандаа олон юм хуцаж байх юм гэж хэлэхээр нь би солиороод бай, гэртээ оръё гэж хэлэхэд уурлаад гарынхаа ар талаар миний нүүр рүү шууд 1 удаа цохьсон. Дахиж гарынхаа ар талын хэсгээр миний нүүр рүү 1 удаа цохиход миний хамраас цус ихээр гарсан. Намайг хамраа дарахад баруун гараараа миний зүүн талын чих рүү алгадсан. Дараа нь гараа зангидаж байгаа миний нүүрний дээд хэсгийн уруул руу 1 удаа цохьсон. Дараа нь намайг гараа зангидаж байгаад 3-4 удаа толгой дээрээс цохиод байхаар нь би машинаас гараад аав, ээжийнх рүүгээ зугтаад гүйсэн. Намайг 2023 онд алгадаж байсан. Тухайн үед би зүгээр өнгөрөөсөн. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 08 дугаар сарын 04-ний үүрээр миний бага охин Отгонсүрэн гэртээ гэнэт ороод ирсэн. Тэгсэн нөхөр той маргалдаж зодолдсон байдалтай орж ирсэн. Тэгээд охиноосоо асуутал манай охин харин тийм ээ муудалцаад гүйсээр байгаад гэртээ ирлээ гэж хэлсэн. Та хоёр минь битгий санаа зовоо зүгээрээ гэж хэлээд уйлсан. Тэгээд аав Ганбаатар нь сэрээд хүүш цагдаад өг гээд дуудлага өгсөн. /хавтаст хэргийн 17 дахь тал/,

******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0725/314 дугаартай дүгнэлтэд: ******* биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун, зүүн чих, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 82 дахь тал/

Бүрэн дунд боловсролын үнэмлэх /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 74 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 51 дэх тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.    

Шүүгдэгч *******ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч *******ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч *******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* дугаар байрны гадна талын автомашины зогсоол дээр машин дотроо үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч ******* нүүр, толгойн тус газарт олон удаа цохиж, түүний биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хамар ясны хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун, зүүн чих, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/, /хавтаст хэргийн 69 дэх тал/, ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0725/314 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд учирсан дээрх хохирол нь ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0725/314 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/-ээр хөнгөн гэмтэл болох нь тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “...Яллагдагч ******* нь эрүүгийн хэргийн 2528000000223 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа ямар нэгэн гомдол санал байхгүй. Гэр бүлийнхээ хүний эмчилгээний хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх шүүгдэгч *******ийн гарын үсэг бүхий хүсэлт /хавтаст хэргийн 49 дэх тал/-ээр шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дурын үндсэн дээр  эвлэрсэн  гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх тухай ялын саналтай танилцан гарын үсэг зурж, ялын талаар санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч ******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн цохиж зодсон өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Хохирогч ******* хүсэлтэд: “... миний бие одоогоор хэвийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоох шаардлагагүй болно” /хавтаст хэргийн 44 дэх тал/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн хувийн байдлын тухайд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэргээр тодорхойлогдож байна.

Иймд шүүгдэгч *******ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчаас ...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал, дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* хэлэх зүйл байхгүй гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгч *******ийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилсан тул шүүгдэгч *******ид оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирлын талаар маргаангүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ