Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2023/00442

 

 

 

       2023 оны өдөр

      01 сар      2*******  р                                        **************/ШШ2023/00**************2

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД: *******/. Хаяг: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Ард аюуш өргөн чөлөө гудамж, ************** дүгээр байр, ******* тоот

Хариуцагч: овогт /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, хороолол, дугаар байр, тоот

Бэлэглэлийн гэрээний Н.д ногдох хэсэг 16,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэлэг хүлээн авагч Н. нь миний хүү Ч.тай 2017 танилцаж, 20******* оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тэднийг хамтын амьдралаа төвхнүүлэх, өрх тусгаарлаж, айл гэр болоход нь зориулж орон сууцны урьдчилгаа төлбөр 33,000,000 төгрөгийг Г.******* миний бие тэдэнд тэнцүү хэмжээгээр бэлэглэж байсан. Харин дээрх орон сууцны үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг “” банкны ипотекийн зээлэнд хамрагдаж, 20******* оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал *******062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, - тоот *******9.99 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрх Ч., Н. нарын нэр дээр гарч хүүхдүүд минь орон гэртэй болж, өрх тусгаарлан амьдарч эхэлсэн. Улмаар 20 оны 5 дугаар сарын 3-ны өдөр миний ач хүү Н. төрсөн бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд Н.ийн зан ааш өөрчлөгдөн, үр хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй, 2022 оны 8 дугаар сараас эхлэн гэрийнхээ хаалганы цоожийг дур мэдэн сольж, миний хүү Ч.ийг гэрт нь оруулахгүй хөөж тууж, хүүтэй нь уулзуулахгүй, хүүгээс нь салгаж, амьдын хагацалд унаган хүү болон миний ач хүүг зовоож байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд миний хүүгээс салж, ач хүү Н. өөрийн асрамжинд авах нэхэмжлэл гаргасанд маш их гомдож байна. Түүнчлэн Н. нь миний ач хүү Н.д анхаарал, халамж тавьдаггүй, ******* нас хүрээгүй сургуулийн хүүхдэд үлдээх эсхүл өндөр настай эцэг, эхдээ үлдээж өөрөө гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, миний хүү болон ач хүүгийн минь хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Эцэг хүний хувьд хүүгээ гэр бүлтэйгээ элэг бүтэн, аз жаргалтай амьдраасай гэсэн хүслээр орон сууцны урьдчилгаа төлбөрийг тэдэнд бэлэглэсэн болохоос Н.ийг миний хүүг гэрээс нь хөөж, тууж, хүүгээс нь салгаж амьдын хагацалд унагаж, өөрөө гэртээ ганцаараа жаргаарай гэж орон сууцны урьдчилгаа мөнгийг бэлэглээгүй учир миний хүүхдүүдийн элэг бүтэн аз жаргалтай амьдралын төлөө зориулсан миний бэлгийн утга учир, гол зорилго алдагдаж улмаар бэр Н. нь миний хүү, ач хүү болон биднийг гэр бүлээр минь дорд үзэж, доромжилж байна. Иймээс миний бие дээрх 33,000,000 төгрөгийг тухайн үед өөрийн хүү Ч. болон бэр Н. нарт тэнцүү хэмжээгээр буюу 16,500,000 төгрөг тус бүр бэлэглэж байсан бөгөөд одоо Н.д ногдох 16,500,000 төгрөгт ногдох хэсгийг хүчингүй болгуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.      

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.тай 2017 онд танилцаж 20******* оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. хороололд орон сууц худалдан авахдаа 50,000,000 төгрөгийг банкны ипотекийн зээлэнд хамрагдан 3*******,780,000 төгрөгийг “” ХХК-д байрны урьдчилгаа болгон тушаасан ба байрны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхэд Ч. болон манай гэр бүлээс цугларсан. Тухайн үед банкнаас тавьсан шаардлагын дагуу орлогоо нотлох шаардлагатай байсан тул мөнгөө нийтэд нь бэлэглэлийн гэрээгээр Г.*******ын нэр дээр оруулж байсан. Хүү Н. 20 оны 5 дугаар сарын 3-нд төрсөн. Би хүүгээ төрсөн цагаас одоог хүртэл өөрөө харж хувцас бүх хэрэглээгээ өөрөө хангаж ирсэн. Хүү одоо сарын 350,000 төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт явдаг бөгөөд өөрийн ажлын цаг заваа тааруулж хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг. Хадам эцэг Г.******* нь нэхэмжлэлд намайг гүтгэж, бүх мөнгийг өөрөө өгсөн мэтээр бичсэн байна. Би нэхэмжлэгчийн хүү Ч.тай гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсанаас өөр нэхэмжлэгчийг гомдоох үйлдэл хийгээгүй, мөн энэхүү бэлэглэсэн гэх мөнгөний ихэнх хэсгийг би өөрөө бүрдүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.   

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай бэлэглэлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 000671732 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, хариуцагчаас Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичиг, “ банк” ХХК-ийн 5001133*******25 дугаартай дансны хуулга, “ банк” ХХК-ийн 5006627*******17 дугаартай дансны хуулга 20******* оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ20*******/05/21/0215 дугаартай “ ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Н.д холбогдуулан бэлэглэлийн гэрээний Н.д ногдох хэсэг 16,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь бэлэг хүлээн авагч нь өөрийг нь ноцтой гомдоосон тул бэлэглэлийн гэрээний түүнд ногдох хэсгийг хүчингүй болгуулна гэж, хариуцагч нь банкинд эх үүсвэрээ нотлох зорилгоор бэлэглэлийн гэрээг хийсэн, бэлэглэсэн гэх мөнгө нь нэхэмжлэгчийн мөнгө биш бөгөөд ноцтой гомдоосон гэх зүйл байхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Н. нь нэхэмжлэгчийн хүү Ч.тай хамтран амьдарч байсан, дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тухайд талууд маргаагүй. 

Нэхэмжлэгч нь 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Ч., бэр Э. нарт орон сууц худалдан авахад нь зориулан 33,000,000 төгрөг бэлнээр бэлэглэсэн тухай 30 дугаартай гэрээг бичгээр үйлдэж, бэлэглэгч, бэлэг хүлээн авагч нар гарын үсгээ зурж,  нотариатаар гэрчлүүлсэн байна. /-ийн *******/

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.2 дахь хэсгүүдэд бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлэх, эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулжээ.

Зохигчийн тайлбар, Ч., Н. нарын өмчлөлд бүртгэлтэй // үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.ийн банк дахь 5001133*******25 тоот дансны хуулга, банк дахь 5006627*******17 тоот дансны хуулга зэрэгийг үзэхэд хариуцагч нь орон сууцны ипотекийн зээл авах зорилготой байсан, банкинд урьдчилгаа мөнгө болох 33,000,000 төгрөгийн эх үүсвэрээ нотлох  зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 6, 23/

Хэдийгээр бэлэглэлийн гэрээнд мөнгийг бэлнээр өгсөн тухай дурдсан байх боловч энэхүү мөнгө энэ хугацаанаас өмнө бүрдсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Н. нь  хүү Ё.тай хамтран амьдарч байхдаа түүнийг элдвээр зовоож, орон гэрээс нь хөөж, хүү Н.тэй уулзуулахгүй байгаа нь намайг ноцтой гомдоож байна гэх  үндэслэл, тайлбарыг гарган маргаж байна. 

Тодруулбал нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1 дэх хэсэгт заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тул  бэлэглэлийн гэрээний хариуцагч Ч.д ногдох хэсгийг  хүчингүйд тооцуулахаар шаардсан. 

Бэлэглэлийн гэрээнд 33,000,000 төгрөгийг хүү болон бэрдээ орон сууц худалдан авахад нь зориулан бэлэглэсэн гэх агуулгатай, бэлэг хүлээн авагч нарт хуваарилсан зүйл байхгүй, мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хүүтэй гэр бүлийн маргаантай байгаа нь зөвхөн хариуцагчийн буруу гэж үзэх, нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэл болохгүй юм. 

Нэхэмжлэгч 20******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр “ Ням” ББСБ-тай байгуулсан ЗГ20*******/05/21/0215 дугаартай зээлийн гэрээг байгуулан 33,000,000 төгрөг зээлсэн байх бөгөөд энэхүү зээлийг өмнө авсан зээл дээрээ нэмж авсан, энэ хэмжээний мөнгийг шууд хүлээн аваагүй, мөн зээлийн мөнгөнөөс хүү, бэрдээ бэлэглээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 1******* дугаар зүйлүүдийг удирдлага болгон тогтоох нь ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******ын 20******* оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай бэлэглэлийн гэрээний хариуцагч Н.д ногдох хэсэг 16,500,000 /арван зургаан сая таван зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******0,*******50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.БАТСҮХ