Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2023/00064

 

 

 

 

   2023              01            18     

                        130/ШШ2023/00064

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Х сумын 6 дугаар багт оршин суух, Ж овогт С-н С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Х сумын 6 дугаар багт оршин суух, С овогт Х-ийн Э

Хариуцагч: Б аймгийн Х сумын 6 дугаар багт оршин суух, С овогт Х-ы А

Нэхэмжлэлийн шаардлага: Honda Porter маркийн АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн С.С-н нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Х.Э, Х.А нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,

Хариуцагч Х.Э, Х.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Я.С,

Орчуулагч Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Х.Э, Х.А нарт холбогдуулан Honda Porter маркийн АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн С.С-н нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Х.Э, Х.А нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие С.С 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.Эаас Honda Porter маркийн цэнхэр өнгөтэй АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 6,890,000 төгрөгөөр үнэлж хоорондоо наймаа хийсэн юм аа. Гэтэл тухайн үед уг Honda Porter маркийн цэнхэр өнгөтэй АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахдаа бэлнээр 1,780,000 төгрөгийг өгөөд үлдсэн 4,620,000 төгрөгт мал оролцуулсан ба үлдсэн 440,000 төгрөгт өөрөө том тээврийн хэрэглэсээр нүүрсэнд явдаг тул надаас 4 тн нүүрс гуйсан учраас машины төлбөрт оролцуулаад өгсөн мөн өмнө бас надад өгөх 50,000 төгрөгийн өртэй байгаа учраас энэхүү машины мөнгөнөөс хассан ба нийтдээ 6,890,000 төгрөгөөр тохиролцсоноороо мал, нүүрс гэх эд зүйлийг оролцуулан өгч машины төлбөрийг дуусгасан болно.

1.2. Гэвч уг авсан Honda Porter маркийн цэнхэр өнгөтэй АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэр дээр шилжүүлэн авах гэсэн ч тухайн худалдсан Д овогтой Эаснь миний нэр дээр шилжүүлэн өгөхгүй бичиг баримтыг нэр дээр шилжүүлэн өгвөл одоо надад 300,000 төгрөг өгөх хэрэгтэй гээд надаас нэхэж нэр дээр шилжүүлэхгүй зугтаад байгаа. Хариуцагч хариу тайлбартаа С.С гэх хүнийг танихгүй, мэдэхгүй Honda Porter маркийн цэнхэр өнгөтэй АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Е жолоодсон гэж тайлбарласан байна. Тээврийн хэрэгслийг би өөрөө унаж очсон, малыг ачиж байх үеийн бичлэг бүгд байгаа. Ах Е-т миний хэдэн тооны мал байсан. Ах маань надад энэ жил өвөлжилттэй холбоотой чиний малыг хариулж чадахгүй гэхээр нь Honda Porter маркийн цэнхэр өнгөтэй АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Нэг ямааг 60,000 төгрөгөөр үнэлж 22 тооны ямаа, нэг сэрхийг 110,000 төгрөгөөр үнэлж 20 тооны сэрх, нэг эм хонийг 110,000 төгрөгөөр үнэлж 10 тооны эм хонь өгсөн. Намар хариуцагч Х.Э малын ченж хийж байсан тул өөрөө тарган малыг сонгож авсан. Хариуцагч хариу тайлбартаа бүх болсон асуудлыг худал тайлбарласан байна.

1.3. Иймд Honda Porter маркийн АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн С.С-н нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Х.Э, Х.А нарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Х.Э хариу тайлбартаа: Миний бие Honda Porter тээврийн хэрэгслээ худалдахаар болж цахим хуудаст зар оруулсан. Зарын дагуу 3 хоногийн дараа надад Б аймгийн Ба сумын Ах арал гэх газраас холбогдож байна гэж нэг хүн залгаж Honda Porter тээврийн хэрэгслийг худалдаж авахаар бол мал оруулж өгнө гэдгээ тайлбарласан. Зундаа Цамбагарав зусдаг тул миний мал бүгд тарган чамд би сайн, тарган малаа өгнө гэсэн. Маргааш өдөр нь би нэг айлд цайлганд сууж байсан үед тухайн хүн дахин залгаж найдвартай малаар наймаа хийх үү тохиролцъё гэсэн. Бид тэр хүнтэй уулзахад огт таниагүй, өмнө нь харж байгаагүй хүн байсан. Хажууд нь С.С байсан. Өмнө нь нэхэмжлэгчээс Honda Porter тээврийн хэрэгсэл худалдаж авсан боловч одоо хүртэл миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. Бид ярилцаж миний портер тээврийн хэрэгслийг үзэхээр болсон. Миний тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцсон хүн С.С-г дүү маань гэж танилцуулж, дүү маань том тээврийн хэрэгсэл жолооддог нүүрсэнд явдаг тул машин сайн мэднэ, ах нь хөдөө байдаг учраас мотоциклоос өөр тээврийн хэрэгслийг сайн мэдэхгүй гэж байсан. Тэр өдөр орой болсон тул маргааш өглөө нь тээврийн хэрэгслийг худалдаж авахаар болсон. Honda Porter тээврийн хэрэгслээ анх 7,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч бид ярилцаж байгаад 6,500,000 төгрөгт худалдахаар болсон. Е надаас өөр юу авах талаар асуухад би нүүрс авч болох талаар хэлсэн. Нэг тонн нүүрсийг 110,000 төгрөгөөр үнэлж 440,000 төгрөгт 4 тонн нүүрс авсан. Нүүрсийг Е бид хоёр дөрвөн удаа Honda Porter тээврийн хэрэгсэлд ачиж манай хашаанд буулгасан. Е-ийн эхнэр нь Б аймгийн Н сумын иргэн, худ болж таарсан. Е-ээс авсан хонийг би өөрийнхөө хашаанд 7 хоног малласан. Дараа нь би Е-т холбогдож таны өгсөн малыг би зарж чадахгүй байна өөрийнхөө Honda Porter тээврийн хэрэгслээ буцааж авъя, таны малыг ачиж хүргээд өгий гэж нэг өдөр гуйсан. Тухайн үед Е дахин 500,000 төгрөгт таруулж мал өгье гэж хэлсэн боловч утсаа авахгүй, утсаа авахаар надад уурлаж, сүүлд утсаа авахгүй салгасан. С.С нь Honda Porter тээврийн хэрэгслийг Б аймагт би хэрэглэж байна. Эхнэр бид хоёр С.С-д хандаж Honda Porter тээврийн хэрэгсэлд бензин хийгээд өгье туранхай малыг хэн ч худалдаж авахгүй байна гэж Honda Porter тээврийн хэрэгсэлд ачих гэхэд, нэхэмжлэгч надад хандаж ахаа та энэ малыг битгий ачаарай ах, эгч уурлаж гай болно үлдсэн найм хонийг та өөрөө зохицуулж зараарай үлдсэн малыг би авсан ч болно. Мал үнэд орохоор нь би өөрөө зарж авсан ч болно гэж сүүлд нэхэмжлэгч алга болсон. Бодит байдалд би 20 сэрх, ямаа, бэлэн мөнгө авсан нь үнэн. Гэхдээ би Е гэдэг хүнтэй наймаа хийсэн болохоос биш Honda Porter тээврийн хэрэгслээ С.С-д худалдаагүй. Honda Porter тээврийн хэрэгслийн торгууль, татварыг төлсөн одоо үлдэгдэл 1,290,000 төгрөгийг өгсөн тохиолдолд Honda Porter тээврийн хэрэгслийг Е-ийн нэр дээр шилжүүлж өгнө гэв.

3. Хариуцагч Х.А хариу тайлбартаа: Миний нэр дээр байгаа Honda Porter маркийн тээврийн хэрэгслийг нөхөр бид хоёр хоорондоо тохиролцож худалдахаар болсон. Бид Honda Porter маркийн тээврийн хэрэгслийг Е гэх хүнд худалдсан. Е миний нөхөрт 7 хоногийн өмнө залгаж худалдаж авахаар тохиолцож дүүгээсээ 440,000 төгрөгт 4 тонн нүүрс авч өгсөн. Honda Porter маркийн цэнхэр өнгөтэй АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Е Б аймагт нэг өдөр унасан. Дараа нь миний нөхөр, Е нар хөдөө очиж нэг сэрхийг 100,000 төгрөгөөр үнэлж 10 тооны том сэрх, нэг сэрхийг 50,000 төгрөгөөр үнэлж 10 тооны жижиг сэрх, нэг хонийг 100,000 төгрөгөөр үнэлж 2 хонь, үлдсэн 8 хонь нийтдээ 340,000 төгрөг, нэг ямааг 50,000 төгрөгөөр үнэлж 20 ямаа нийтдээ 1,000,000 төгрөг гарч байна. Нөхөр маань 2 жилийн өмнө С.С-гаас Honda Porter тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тухайн тээврийн хэрэгслийг одоо хүртэл бидний нэр дээр шилжүүлж өгөөгүй тул 50,000 төгрөг хасаж тооцсон. Honda Porter тээврийн хэрэгслээ 6,500,000 төгрөгөөр үнэлж худалдсан. 1,680,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг бэлнээр өгсөн 1,680,000 төгрөгийн 800,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 800,000, 80,000 төгрөгийг миний дансанд шилжүүлж өгсөн. Нийтдээ 5,210,000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 1,290,000 төгрөгийг өгсөн тохиолдолд Honda Porter тээврийн хэрэгслийг худалдаж авсан хүний нэр дээр шилжүүлж өгөхөөр болсон. Хамаатан садан хүн гэж бодож үлдсэн мөнгийг төлсөн тохиолдолд Honda Porter тээврийн хэрэгслийг нэр дээр шилжүүлж өгнө гэж бодож байсан боловч бидэнд өгсөн малаа худал үнэлж шүүхэд хандсан байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, өмгөөлөгч Х.З-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, Төрийн банкны мөнгө шилжүүлсэн баримт, Хаан банкны депозит дансны хуулга, Статистикийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б аймгийн Малын зах зээлийн 10 дугаар сарын үнийн мэдээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Хариуцагч нараас өмгөөлөгч Я.С-тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, Х.Э, Х.А нарын С.Е-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэг хувь зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6. Нэхэмжлэгч С.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

6.1. Миний бие 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.Э-аас Honda Porter маркийн АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 6,500,000 төгрөгөөр үнэлж хоорондоо наймаа хийсэн юм аа. Уг тээврийн хэрэгслийг худалдан авахдаа бэлнээр 1,780,000 төгрөгийг өгөөд үлдсэн 4,620,000 төгрөгт мал оролцуулсан ба үлдсэн 440,000 төгрөгт 4 тн нүүрс оролцуулж өгсөн.  Өмнө хариуцагч надад 50,000 төгрөгийн өртэй байгаа учраас энэхүү машины мөнгөнөөс хассан ба нийтдээ 6,890,000 төгрөгөөр мал, нүүрс гэх эд зүйлийг оролцуулан өгч машины төлбөрийг дуусгасан болно. Иймд Honda Porter маркийн АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн С.С-н нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Х.Э, Х.А нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Д.Э, Х.А нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

7.1. Хариуцагч С.Э, Х.А нь ... С.Э би эхнэр Х.А-ийн нэр дээр байгаа АААА дугаартай портер маркийн автомашиныг эхнэр Х.Атэй харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдөр Ба сумын иргэн С-н Е-т 6,500,000 төгрөг худалдсан. Одоогийн байдлаар 1,290,000 төгрөгийг автомашиныг худалдан авагч С.Е бидэнд төлөх тооцоотой, харин бид С.С гэдэг хүнийг танихгүй, тэр хүнд автомашин худалдаж байгаагүй, түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж зохицуулсан байх ба нэхэмжлэгч С.С, хариуцагч С.Э, Х.А нарын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан аман хэлцэл хийгдсэн байна.

8.2. Талуудын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байгаа тайлбараар нэхэмжлэгч С.С хариуцагч С.Э, Х.А нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээний харилцаа үүссэн байна.

9.Хариуцагч С.Э, Х.А нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч нар өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэжээ. 

10.2. Нэхэмжлэгч /худалдан авагч/ С.С нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч С.Э, Х.А нарт хэлэлцэн тохирсон ёсоор автомашины үнийг төлсөн байх ба хариуцагч С.Э, Х.А нар худалдан авагчийн өмчлөлд портер автомашиныг шилжүүлж өгсөн боловч , хариуцагч /худалдагч/ С.Э, Х.А нар нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх /нэр дээр буулгах/ үүргийг хариуцагч /худалдагч/ С.Э, Х.А нар хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь зохигч нарын тайлбараар нотлогдож байна.

10.3. Нэхэмжлэгч  С.С-н Honda Porter маркийн АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авахад бэлнээр 1,780,000 төгрөгийг өгөөд үлдсэн 4,620,000 төгрөгт мал /ямаа, сэрх, хонь/ оролцуулсан, 440,000 төгрөгт 4тн нүүрс өгсөн, надад өгөх 50,000 төгрөгийн өртэй байсан үүнийг машины мөнгөнөөс хасаж нийтдээ 6,890,000 төгрөгийн эд зүйлийг өгч машины төлбөрийг дуусгавар болсон гэж үйл баримтыг тайлбарлаж байгааг хариуцагч нар үгүйсгэж чадаагүй болно.

10.4. Хариуцагч С.Э нь уг автомашиныг С.Е өөрөө унаж, би хажууд нь дагаж Ба сумын “А” гэдэг газарт С.Е-ийн гэрт очсон, ингээд тэр өдөр том 10 сэрхийг нэг бүр нь 100,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг, шүдлэн 10-ыг нэг бүр нь 50,000 төгрөгөөр нийт 500,000 төгрөг, эм ямаа 20-ыг нэг бүрийн үнэ 50,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг, эм хонь 2-ыг нэг бүр нь 100,000 төгрөг нийт 200,000 төгрөг, төлөг 8-ыг нэг бүр нь 42500 төгрөг нийт 340,000 төгрөг нийт 3,040,000 төгрөгийн бог малыг хоёр хувааж авсан, С.Е банкаар нэг удаа 800,000 төгрөг, дараа нь 880,000 төгрөгийг С.Е-ийн эхнэр нь бэлнээр өгсөн, урьд 2021 онд Е-ийн дүүгээс автомашин худалдсанаас үлдсэн 50,000 төгрөгийг хассан, ингээд Е-ээс бид өнгөрсөн хугацаанд малаар 3,040,000 төгрөг, нүүрсний үнэ 440,000 төгрөг, бэлэн мөнгө 1,680,000 төгрөг, нийт 5,210,000 төгрөг авсан,одоо 1,290,000 төгрөгийг Х.Е-ээс төлөх тооцоотой гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч С.Э, Х.А нар нь Honda Porter маркийн АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн С.Ет худалдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

10.5. Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар Төрийн банкны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Х А-ийн ААААААААА дугаартай дансанд  80,000 төгрөг шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар, 2022 оны 10 дугаар сарын 10-ний өдөр 900,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 08-ний өдөр 800,000 төгрөг тус тус нэхэмжлэгч С С-ын харилцах данснаас ААААААААА данс руу шилжүүлсэн нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус хариуцагч Х.А-ийн дансанд мөнгө шилжүүлсэн нь тогтоогдож байх ба хариуцагч С.Э, Х.А нар нь дээрх шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч С.С-аас аваагүй, С.Е-ээс  авсан  гэдгээ нотолж, үгүйсгэж чадаагүй болно.

 

11. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэжээ.

11.1. Хариуцагч С.Э, Х.А нар нь нэхэмжлэгч /худалдан авагч/ С.С-д худалдсан Honda Porter маркийн АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй байна.

12. Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Honda Porter маркийн АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.Сн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч С.Э, Х.А нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

13 . Нэхэмжлэгч С.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагч С.Э, Х.А нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 260 дугаар зүйлийн 260.3-т заасныг тус тус баримтлан Honda Porter маркийн АААА ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.С-н нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч С.Э, Х.А нарт даалгасугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э, Х.А нараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             К.Б