| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0151/э |
| Дугаар | 2025/ШЦТ/170 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/170
2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар 2025/ШЦТ/170 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч *******,
Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000000162 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: *******, бид гурав тухайн өдөр архи уугаад сууж байсан. Тэгтэл ах ирсэн. Араас нь ах мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд ахыг очиж авсан. ахтай хамт дэлгүүр орж архи аваад, буцаж ирээд хамт ууцгаасан. Тэгээд ******* бид хоёр явах гээд гадаа тамхи татаад зогсож байтал гэр дотор , ах хоёр зодолдож байсан. Намайг гэрт ороход ах дээр нь гараад зодож байсан болохоор би салгахаар эргүүлээд татсан. Тэр үед намайг цохисон. Би цохиулаад доошоо харахад газарт хагархай шил байсан. Тэрүүхэн үед уурандаа тэр хагархай шилээр ахын гэдэс рүү нь хатгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би Өмнөговь аймгийн ******* сумын 8-р багийн нутагт байрлах өөрийн төрсөн ээж гэрт байж байсан чинь гаднаас манай найз мотоциклтой ирээд нэг шил архи ууя гэж хэлсэн. Тэгээд бид 2 мотоциклтой манай гэр лүү явсан. Намайг очиход манай гэрийн хажуу талын Эрдэнэбаярын гэрт *******, Эрдэнэбаяр 2 байж байсан. Тэгээд бид хэд манай гэр лүү ороод нэг шил 0.75 литрийн савтай хараа нэртэй архийг хувааж уусан. Тухайн үед бид хэд А.ыг утсаар дуудсан. Удалгүй А. манай гэрт ирээд би , *******, А., нарын хамтаар нөгөө архиа хувааж уусан. Авсан архиа хувааж ууж дуусгаад нэмээд Сэнгүр нэртэй том савлагаатай 2 пиво хувааж уусан. Би тухайн үед нэлээд согтсон байсан. Тэгээд би той гэрийн баруун хойд талын хэсэгт маргалдсан санагдаж байгаа юм. Тэр үед Мундаг хочтой ******* нь бид хоёрыг салгаад архины хагархай шилээр миний хэвлийн зүүн талын хэсэгт 1 удаа дүрж гэмтээсэн. Яг тэр үед миний биеийн шилээр дүрүүлсэн хэсгээс цус гарч байсан. Хэсэг хугацааны дараа манай ээж хойд гэрээсээ ирээд цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн Удалгүй эмнэлгийн машин ирээд намайг эмнэлэг авч явсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Миний зүгээс сэтгэл санааны болон бусад хохирлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцохгүй. Миний бие одоогоор ямар нэгэн өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед миний бага хүү Батболд гар утсаар над руу залгаад "Ээж та ахын гэрт хүрээд ир буюу Мундаг ах ахыг шилээр бүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн мотоциклоор өөрийн төрсөн хүү ын гэрт очиход нь хэвлий хэсэгтээ гэмтэл авсан байдалтай сэмж нь цухуйсан шархнаас нь цус гарчихсан зогсож байсан. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад өөрийн гар утсаар мэдэгдээд ыг аваад гэрт оруулсан. Гэртээ орчоод буцаж гэрч ирээд ийн гэрт орж хэвтсэн. Тэгтэл удалгүй эмнэлэг цагдаа ирсэн. /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын урд голд байх ийн гэрт очсон. Намайг очиход , 2 байж байсан. Тухайн үед согтуу унтаж байсан харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд надад архи пиво захихаар нь би дэлгүүр ороод 0.75 литрийн савтай хараа архи 1 шилийг, Сэнгүр нэртэй 1 лааз пиво авсан. Тухайн үед согтуу унтаж байсан болохоор бид 2 авсан пиво архиа хувааж уугаад сууж байтал гаднаас унадаг дугуйтай ирсэн. Удалгүй сэрээд , , бид 4 нөгөө архиа хувааж уусан. Би тухайн үед аягалж өгсөн архийг нь орны урд хэсэг рүү цацаж асгаад архи уугаагүй. Хэсэг хугацааны дараа мотоциклтой гаднаас ирээд бид хэдтэй хамт сууж нөгөө архиа уусан. Удалгүй би мотоциклоор г ахынх нь гэрээс очиж аваад замаараа дахиад нэг шил 0.75 литрийн савтай хараа нэртэй архи аваад эргээд ийн гэрт очсон. Тухайн үед нэлээд согтчихсон та хэд баруун талын гэр лүү ор гэж хэлсэн. Тэгээд би , , нарын хамтаар ийн гэрийн баруун талд байрлах ын гэрт орж дэлгүүрээс авсан архиа хувааж уун хөзөр тоглосон. Авсан архиа хувааж ууж дууссаны дараа 2 дахиад архинд яваад 1 шил 0.75 литрийн савтай хараа, 2 ширхэг 2.5 литрийн савтай Сэрүүн нэртэй пиво авчирсан. Авсан архиа бид хэд хувааж уугаад дуусаж байх үед намайг явъя гээд бид 2 гэрээс гараад мотоцикл дээр сууж байсан чинь гэр дотор 2 хоорондоо маргалдаад зодолдох шиг болсон. Тэгээд надаас түрүүлээд гэр рүү орсон. Харин би араас нь гэр лүү орсон чинь гэрийн баруун урд талын хэсэгт 2 зодолдож байсан. Яг тэр үед хэн нь хэнийгээ зодоод байгаа юм бэ гээд тэр хоёрын голоор орж салгасан. Би харин салгаад гэрийн баруун талын хэсэгт хориод зууралдаж байх үед нь баруун талын гартаа архины шилний хагархай барьчихсан ын өөдөөс цээжний доод хэсэгт хатгаж чичилж байгаа харагдсан. Тухайн үед би ыг тавиад шууд ыг салгаад архины шилний хагархай барьсан байсан гарыг нь хорьсон. Харин шууд газар хэвтээд өгсөн. тухайн үед биедээ гэмтэл авчаад босч ирээд одоо намайг гүйцээчих гээд *******ай хэрэлдээд байсан. Харин гэрийн баруун талын хэсэгт, гэрийн зүүн талын хэсэгт сууж байсан. Удалгүй гэрээс гараад *******ай хэрэлдээд чи намайг гүйцээчих гээд дайраад байсан. Тэгтэл гаднаас ын төрсөн ээж нь охинтойгоо ирсэн. Тэгээд ын ээж цагдаад болсон явдлын талаар мэдэгдсэн. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Гэрч А. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ******* ын хамтаар явах гээд гэрээс гарсан. Та хооронд ууж байсан архины шилээ аваад миний толгойн тус газарт 1 удаа цохиж хагалаад миний дээр гараад намайг зодох гэж байх үед гаднаа , ******* нар орж ирээд ыг миний дээрээс татаж авч бид хоёрыг салгасан. Харин би босоход намайг хорьсон. Удалгүй гэнэт нь хэвлийн зүүн талын хэсэгтээ гэмтэл авсан цус гарч байсан. Тэгээд бид хэд ын гэрээс гарахад араас гарч ирээд бид хэдэд агсан тавьсан Энэ хооронд ын ээж ирээд цагдаа түргэн дуудсан. Тухайн үед архины шилээр миний толгойн тус газарт нэг удаа цохиж архины шилээ хагалсан. Өөр хэн нэгэн хүн миний бие эрх чөлөөнд халдаагүй. Мөн миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. ын хэвлийн зүүн талын хэсэгт зүсэгдсэн шарх үүсэн тэрнээс нь цус гарч байсан өөр ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх сорив учраагүй байсан. Туяа овогтой нь гаднаас орж ирээд ыг надаас салгаж аваад архины хагархай шилээр хэвлийд нь 1 удаа хатгаж ын биед гэмтэл учруулсан. Өөр хэн нэгэн хүн ын бие эрх чөлөөнд халдаагүй. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ӨМГ0725/239 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /2000мл/, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтэл тогтоогдлоо. ын биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул хохирлын хүнд зэрэгт хамаарна” /хавтаст хэргийн 31 дэх тал/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 8-р багийн нутагт байрлах ийн гэрт байж байх үед миний хуурай ах гаднаас 1 шил архи, 1 ширхэг пиво авчирсан. Тэгээд ах бид 3 тухайн архи пивог хувааж уугаад сууж байтал гаднаас ийн баруун талын гэрийн эзэн орж ирсэн. Түүний араас унадаг дугуйтай ирсэн. Тэгээд ах, ах, бид хэд нөгөө архиа хувааж уугаад сууж байтал та нар манай гэрээс гар, яв гэж хөөсөн. Тэгээд ах, ах бид 4 ийн баруун талын гэр буюу ын гэрт орсон. ын гэрт ороод архиа уугаад сууж байтал нэлээд согтоод надад хандаж айлын тогоо өнгийдөг, шоронгийн хадаас, 2 дүүгээ асрамжийн газарт явуулчихаад гэх зэргээр өдөж хоргоогоод байсан. Тэр үед би т ямар нэгэн зүйл огт хэлээгүй. Хэсэг хугацааны дараа ах намайг дагуулаад гэрээс гараад бид 2 явах санаатай мотоцикль дээр суугаад тамхилсан. Тухайн үед ах надад хандаж миний дүү тайвшир гэж хэлээд намайг тайвшруулсан. Яг тэрхэн зуур гэр дотор хүн зодолдох шиг болохоор нь би гэр рүү ортол гэрийн баруун талын хэсэгт нь ын дээр гарчихсан гараараа цохиж байсан. Тэгэхээр нь би дээр очоод зүүн талын мөрнөөс нь таттал, эргэж хараад баруун талын гараараа намайг цохьсон. Тэгэхээр нь би доош нь дараад баруун талын гараараа ын зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохьсон. Түүний дараагаар би доошоо тонгойж харсан чинь архины хагархай шил байхаар нь баруун талын гараараа тухайн архины шил аваад шилний үзүүр хэсгээр ын биеийн зүүн талын хэвлий хэсэгт 1 удаа дүрж хатгасан. Тухайн үед хэн намайг салгасныг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг нь намайг аас салгаад гэрээс гаргасан. Харин миний араас болон хамт байсан хүмүүс гарч ирсэн. Түүнээс хойш ямар нэгэн зүйл болоогүй. /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-11 дэх тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/,
Өмнөговь аймгийн ******* сумын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаартай тодорхойлолтод: ******* нь ******* сумын 8 дугаар баг тоотод ам бүл ганцаар оршин суудаг. ******* нь дүү нар болох , нарыг асран хамгаалах харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болгосон нь үнэн болно. /хавтаст хэргийн 86 дахь тал/,
******* сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “Асран хамгаалах харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болгох тухай” захирамж /хавтаст хэргийн 87 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,
мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар багийн ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар хэвлийн тус газарт "Хараа" гэх нэртэй архины хагархай шилээр хатгаж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /2000мл/, нарийн гэдэсний чацархайн урагдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэрч Н. мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, гэрч А.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ӨМГ0725/239 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /2000мл/, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ӨМГ0725/239 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... миний бие *******аас эмчилгээний зардал болох 2 сая төгрөгийг бэлнээр авч эмчилгээндээ зарцуулж хохирол гомдолгүй болсон нь үнэн болно.” /хавтаст хэргийн 122 дахь тал/ гэснээр шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж хуульчилсны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын тухайд Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршиг зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан *******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ын зүгээс “Хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. Миний бие хоёр дүүгээ ирэхэд байж баймаар байна” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацааагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 сантиметрийн урттай 5 сантиметрийн өргөнтэй “Хараа” гэх нэртэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгав.
Шүүгдэгч *******т хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч т 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 сантиметрийн урттай 5 сантиметрийн өргөнтэй “Хараа” гэх нэртэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ