Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
Хэргийн индекс | 149/2022/00476/и |
Дугаар | 149/ШШ2023/00008 |
Огноо | 2023-01-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 149/ШШ2023/00008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо ******* ******* ******* *******. ******* ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* баг, *******, ******* ХХК-д холбогдох
Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9450000 төгрөг гаргуулах, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 ******* сарын 29-ний өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Агриматко Монгол" ХХК нь ******* ХХК-тай 2019 оны 6 сарын 24-ний өдөр №А-190619-05 *******тай "Зээлээр худалдах, худалдан авах ерөнхий гэрээ", байгуулан нийт 6300000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис, үр бордоог зээлээр худалдсан болно.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч компаниас 6300000 төгрөгийн бүтээгдэхүүнийг хариуцагч "******* " ХХК-нд нийлүүлсэн боловч хариуцагчийн зүгээс гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Манай компанийн зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг хариуцагч компанид удаа дараа сануулсан ч үүргээ биелүүлсэнгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т гэрээний үнийг төлөх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 24 хүртэл байхаар талууд тохиролцсон. Мөн гэрээний 2.3-т алдангийн талаарх зохицуулалт орсон бөгөөд худалдан авагч нь төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлөхөөр заасан. Хариуцагч тал нь гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг олон хоногоор хэтрүүлээд байна. Хариуцагч талын төлөх алдангийн үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 6,300,000 төгрөгийг 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 ******* зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар нэхэмжилсэн болно. Иймд гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 6300000 төгрөг, алданги 3150000 төгрөг, нийт 9450000 /есөн сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү.
"******* " ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 6 ******* сарын 24-ний өдөр "Барьцааны гэрээ" байгуулсан. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь уншсан. Маргаан бол энгийн байгаа. Бараа бүтээгдэхүүн нийлүүлчихсэн. Тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хүчин төгөлдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ, барьцааны гэрээ байгаа учраас нэхэмжлэлийн үндсэн шаардлага 9,450,000 төгрөг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэсэн 2 шаардлага гаргаж байгаа. Хариуцагчийн зүгээс төлбөрийг төлөхгүй 2 жил хагас болчхоод шүүхэд гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй, нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ний захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч "Агриматико Монгол " ХХК нь "*******-" ХХК-тай 2019 оны 6-р сарын 24-ны өдөр № А-190619-05 *******тай зээлээр худалдах. худалдан авах ерөнхий гэрээ байгуулан нийт 6.300.000 төгрөгийн үнэ үнэ бүхий ургамал хамгааллын бодис. үр бордоог зээлээр худалдсан болно. Мөн *******- ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр 6,300,000 алданги 3.150.000 төгрөг нийт 9.450,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Бид үүнд дараах тайлбарыг гаргаж байна. Дээрх нэхэмжилж байгаа ургамал хамгааллын бодис. үр бордоог зээлээр худалдан авч тариалангийн талбайдаа зааврын дагуу хэрэглэсэн боловч ямар ч үр дүн гараагүй ээ. Үүний улмаас бид ургац алдаж бүтэн жилийн ургацаар хохирсон.Иймд нэхэмжилж байгаа төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбарыг хүргүүлж байна.
Хариуцагч *******- ХХК-ний захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манайх Агриматко компаниас ургамал хамгаалах бодис, бордоо авсан нь үнэн. Тухайн үедээ бидний авсан ургамал хамгаалах бодис, бордоо талбай дээр ургасан хогийн ургамлыг устгаагүй, өгсөн зааврын дагуу цацахад үр дүн гараагүй учраас тэр жил цацсан талбай дээр ургац алдсан. Тухайн үед хариуцсан хүмүүст нь үйлчлэхгүй байгаа талаар хэлж байсан. Бид нар бас бусад авсан компаниас асуухад эдний зөвлөсөн нь биш харин 3, 4 дахин хэмжээ нь ихэсгэж байж үр дүн гарсан гэж хэлж байсан. Тухайн үед нь бага мөнгө юм даа гэж бодоод төлчихье дөө гэж бодож байгаад би өөрөө жилий хагасын өмнө осолд ороод ажил жаахан цалгардсан. Бас корона гээд ийм асуудлууд гараад асуудал хойшлоод энэ жил бол харьцангуй гайгүй ургац авсан. Ногоон тэжээл нийлүүлээд борлуулалтын мөнгө орж ирэхийг хүлээж байна. Алдангийг бид нар үнэхээр төлж чадахгүй. Хэдийгээр үр дүнд хүрээгүй ч гэсэн үндсэн төлбөрийг төлье гэсэн хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК нь хариуцагч ******* ХХК-иас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6300000 төгрөг, алданги 3150000 төгрөг нийт 9450000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ******* ХХК-иас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9450000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов.
Хариуцагч Арго ХХК-ний захирал нь Агриматко Монгол ХХК-иас 6300000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис, үр бордоо зэргийг зээлээр авсан нь үнэн. Үндсэн 6300000 төгрөгийг төлөх болно. Алданги 3150000 төгрөгийг төлөхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцов.
Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК-ний хооронд Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1 дэх хэсэгт “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” ...гэж, мөн хуулийн 263 ******* зүйлийн 263.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ.” ...гэж заасны дагуу талууд 2019 оны 06 ******* сарын 24-ний өдөр “Зээлээр худалдах худалдан авах ерөнхий гэрээ”-г 5 сарын хугацаатай, ургамал хамгааллын бодис, үр бордоог худалдан авагч тал буюу ******* ХХК-д шилжүүлж, худалдан авагч үнийг 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр худалдагч тал буюу ******* ХХК-д шилжүүлэхээр тохирсон зээлээр худалдах-худалдах авах гэрээг байгуулжээ./хх-ийн 6-******* ******* хуудас/
Иргэний хуулийн 42 ******* зүйлийн 42.1 дэх хэсэгт “хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохирч амаар буюу бичгээр хийнэ.” ...гэж зааснаар зохигчдын хооронд бичгээр үйлдэгдсэн хэлцэл буюу 2019 оны 06 ******* сарын 24-ний өдөр талуудын хооронд хийгдсэн зээлээр худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1 дэх хэсэгт “ ...гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх” ...гэж зааснаар нэхэмжлэгч Агриматка-Монгол ХХК нь 2019 оны 06 ******* сарын 24-ний өдөр хариуцагч ******* ХХК-д ургамал хамгааллын бодис, үр бордоо зэргийг нийлүүлж, ургамал хамгааллын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа аюутай хог, хаягдал устгах зааварчилгааг худалдагч тал худалдан авагч талд танилцуулсан нь Хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажиллагааны тухай хууль, Хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм, Хог хаягдлын тухай хуульд нийцүүлэн өгсөн байгаагаас үзвэл талуудын хооронд хийгдсэн зээлээр худалдах худалдан авах гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл болсон байна/хх-ийн 11, 12 ******* хуудас/
Тиймээс нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас эд хөрөнгө буюу ургамал хамгааллын бодис, үр бордоог шилүүлсэн үнэ болох 6300000 төгрөгийг шаардах эрх үүссэн байна.
Харин ******* ХХК нь 2019 оны 06 ******* сарын 24-ний өдөр хийгдсэн Зээлээр худалдах худалдан авах гэрээний 3 ******* зүйлийн 3.4-д заасан “ төлбөрөө гэрээнд заасан хугацааны дотор бүрэн төлөх үүрэгтэй.” ...гэж заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эд хөрөнгийн үнийг худалдагч тал буюу нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх үүргийг хүлээсэн боловч худалдан авагч ******* ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй байгаа учраас тус гарааны 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар “төлбөр тооцоог хугацаандаа төлж барагдуулаагүй бол энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас шаардах эрхтэй.” ...гэж заасан учраас хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК-д эд хөрөнгийн үнэ буюу ургамал хамгааллын бодис, үр бордооны үнэ 6300000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 263 ******* зүйлийн 263.2.3-д заасан “төлбөл зохих хүүгийн хэмжээ” ...гэж заасан байгаа боловч талууд зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүү тооцоохоор тохиролцоогүй боловч Иргэний хуулийн 232 ******* зүйлийн 232.1-д заасан “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талд төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.” ...гэж, 232.4-д заасан “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” ...гэж, 232.6-д заасан “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” ...гэж тус тус зааснаар талууд зээлээр худалдах худалдах авах гэрээний 2 ******* зүйлийн 2.3-д “энэхүү гэрээний 2.2-т заагдсан хугацаанд хүү тооцохгүй ба төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд Худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө.” ...гэж заасан байгаа нь худалдан авагч ******* ХХК нь худалдагч Агриматко Монгол ХХК-д төлөх эд хөрөнгийн үнэ 6300000 төгрөгийг гэрээний 2.2-д заасан хугацаанд биелүүлээгүй учраас алдангийг гэрээний үүрэг зөрчигдсөн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний эхлэн тооцох авах эрх нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК-д үүссэн байна.
Тиймээс Иргэний хуулийн 232.4-д зааснаар хариуцагч ******* ХХК нь гүйцэтгээгүй үүрэг буюу 6300000 төгрөгийн 50 хувь болох 3150000 төгрөгийн алдангийг үндсэн нэхэмжлэл 6300000 төгрөг, нийт 9450000 төгрөгийг нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК-д төлөх үүрэгтэй болно.
Мөн Иргэний хуулийн 153 ******* зүйлийн 153.1-д заасан “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хамгаалах эрхтэй. ...гэж, 154 дүгээр зүйлийн 154.1-д заасан “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна.” ...гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 156 ******* зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна.” ...гэж зааснаар нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК, хариуцагч Арго ХХК-ний хооронд 2019 оны 09 ******* сарын 24-ний өдрийн барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллээр хэлцлийг хүлээн зөвшөөрсөн, бодит үйлдлээр хийгдсэн 2019 оны 06 ******* сарын 24-ний өдрийн №А-190619-05 *******тай зээлээр худалдах худалдах авах гэрээний гүйцэтгээгүй үүргийг хангах зорилгоор бичгээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл /гэрээ/ байна./хх-ийн 8-10 ******* хуудас/
Талуудын хооронд хийгдсэн барьцааны гэрээний зүйл нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах № гэрчилгээний *******тай, № улсын бүртгэлийн *******тай “Үр тарианы зориулалттай” 18га газар байх ба бусдын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх боломжтой үл хөдлөх эд хөрөнгө буюу газар байгаа нь гэрээний зүйлийн хуульд заасан шаардлагыг хангаж байна.
Иргэний хуулийн 153 ******* зүйлийн 153.2 дахь хэсэгт “Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ.” ...зааснаар нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК нь хариуцагч ******* ХХК-иас 2019 оны 06 ******* сарын 24-ний өдрийн №А-190619-05 *******тай зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй болно.
Иргэний хуулийн 15******* ******* зүйлийн 15*******.1.2 дахь хэсэгт” барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах.” ...158 ******* зүйлийн 158.1 дэх хэсэгт “Шаардах эрх үүсэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана.” ...гэж тус тус заажээ.
Тиймээс барьцаалуулагч буюу хариуцагч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлсэн бол барьцаалагч буюу нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК нь барьцааны зүйл буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах № гэрчилгээний *******тай, № улсын бүртгэлийн *******тай “Үр тарианы зориулалттай” 18га газрыг худалдан борлуулж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болно.
Тиймээс Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1 дэх хэсэг, 232 ******* зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэг, 15******* ******* зүйлийн 15*******.1 дэх хэсэгт, 158.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК-ний хариуцагч ******* ХХК-иас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6300000 төгрөг, алданги 3150000 төгрөг нийт 9450000 төгрөг гаргуулж, зээлээр худалдах худалдах авах гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч ******* ХХК-ний захирал нь Агриматко Монгол ХХК-иас 6300000 төгрөгийн үнэ бүхий ургамал хамгааллын бодис, үр бороо зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр авсан үнэн.
Гэхдээ тус ургамал хамгааллын бодос нь манай тариалангийн талбайд ургасан хог ургамлыг бүрэн устгаж чадаагүйгээс тухайн жил бид ургац алдсан түүнээс болж барааны үнийг төлж чадаагүй би энэ талаар тухайн компаний эрх бүхий хүмүүстэй утсаар ярьж хэлж байсан гэж байгаа боловч хариуцагч нь өөрийн гаргаж байгаа тайлбар татгалзлаа шүүхэд нотлох баримтаар нотлоогүй учраас шүүх хариуцагчийн шүүхэд ирүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 ******* зүйлийн 25.2.2, 38 ******* зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 236350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дахь хэсэг, 116, 118 ******* зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 ******* зүйлийн 262.1 дэх хэсэг, 232 ******* зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9450000/есөн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Агриматко Монгол ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* ******* зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236350 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 236350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Агриматко ХХК-д олгосугай.
3.Иргэний хуулийн 15******* ******* зүйлийн 15*******.1 дэх хэсэг, 158 ******* зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах № гэрчилгээний *******тай, № улсын бүртгэлийн *******тай “Үр тарианы зориулалттай” 18га газар/ барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ