| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2021/0884/З |
| Дугаар | 128/ШШ2023/0065 |
| Огноо | 2023-01-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2023/0065
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Халтар
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Р
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ачит-Алтай
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Лувсанданзанжанцан
Гуравдагч этгээд, гуравдагч этгээд Г.Уранбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Алтантуяа
Гуравдагч этгээд: Г.Уранбилэг
Гуравдагч этгээд, гуравдагч этгээд Б.Түшигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батнасан
Гуравдагч этгээд: Б.Түшиг
Гуравдагч этгээд Б.Түшигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг
Гуравдагч этгээд: Л.Дарьсүрэн
Гуравдагч этгээд Л.Дарьсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг
Гуравдагч этгээд Д.Мөнхцэцэг
Гуравдагч этгээд Д.Мөнхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангэрэл
Гуравдагч этгээд: “Хаанбанк” ХХК
Гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хууль, эрх зүйн газрын хуулийн зөвлөх Х.Хишигсүрэн нарын хоорондын орц, гарц хаасан талаарх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэцэгмаа, М.Батбаатар, Ө.Рэнцэнпэлжид, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатарын өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лувсанданзанжанцан, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ачит-Алтай, гуравдагч этгээд Л.Дарьсүрэн, гуравдагч этгээд Л.Дарьсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, гуравдагч этгээд Б.Түшигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, гуравдагч этгээд “Хаанбанк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.
1.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот захирамжийн П.Алтантуяа, Г.Уранбилэг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
1.2. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.Алтантуяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
1.3. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжийн Ш.Догсомд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
1.4. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/187 дугаар захирамжийн Д.Мөнхцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага
2.1. Гуравдагч этгээд Л.Дарьсүрэнгийн бие даасан шаардлага: “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 14б тоотод байрлах 30 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 тоот захирамжийн С.Халтарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Гурав. Хэргийн үйл баримтын тухайд.
3.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 тоот захирамжийг үндэслэн иргэн П.Алтантуяад Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 1-14а тоотод байрлах газрыг амины зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн 01013942 тоот гэрчилгээ олгогдсоны дараа нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 277 тоот захирамжаар нэгж талбарын 18641310577995 дугаараар бүртгэгдсэн дээрх 615.45 м.кв талбай бүхий газрыг П.Алтантуяа, түүний ач охин Г.Уранбилэг нарт өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
3.2. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар П.Алтантуяа, Г.Уранбилэг нарт олгогдсон дээрх Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14а тоот хаяг дахь 615.45 м.кв газрын хэмжээг шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу өөрчилж 354.83 м.кв хэмжээгээр, нэгж талбарын 18641310582994 дугаараар бүртгэжээ. Ийнхүү тухайн газрын өмчлөх эрх нь П.Алтантуяа, Г.Уранбилэг нарын нэр дээр 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2205001587 дугаартайгаар бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байна.
3.3. Дараа нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх газрын өмчлөх эрх нь Л.Батнасанд шилжиж, энэ талаарх эрхийн улсын бүртгэл нь 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хийгдэж Л.Батнасанд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгогдсон байна. Улмаар тус газрын өмчлөх эрх 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Л.Батнасангаас Б.Түшигийн нэр дээр тус тус шилжин бүртгэгдсэн байна.
3.4. Мөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Л.Батнасан, Б.Түшиг ба “Хаан банк” ХХК нарын хооронд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, дээрх Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14 тоот хаяг дахь 355 м.кв газрын эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан, одоо тус газрын эрх нь энэхүү барьцааны гэрээний зүйл хэвээр аж.
3.5. Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Ш.Догсомд Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1-14б тоот хаягт байрлах 124 м.кв талбай бүхий газрыг амины зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, улмаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжаар тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18641311557001 дугаартайгаар иргэн Ш.Догсомд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Г-2205001776 дугаарт бүртгэгджээ.
3.6. Дараа нь 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1-14б тоот хаяг дахь 124 м.кв талбай бүхий газар нь иргэн Л.Дарьсүрэнгийн өмчлөлд шилжсэн, энэ талаарх эрхийн улсын бүртгэл нь 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийгдэж, Л.Дарьсүрэнд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
3.7. Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/642 тоот захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14в тоот хаяг дахь иргэний ахуй гэсэн зориулалттай 30 м.кв газрын эзэмших эрхийг “газар дээрээ олон жил амьдарсан” үндэслэлээр С.Халтарын нэр дээр баталгаажуулсан байна.
3.8. Дараа нь Баянгол дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамжаар дээрх Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14в тоот хаяг дахь 30 м.кв талбай бүхий хэмжээтэй, нэгж талбарын 18641310555994 дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий С.Халтарын нэр дээрх газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгажээ.
3.9. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар нэгж талбарын 1680901771 дугаараар С.Халтарын нэр дээр сунгаж шийдвэрлэжээ.
3.10. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/187 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 1-14а тоот хаягт байрлах 106 м.кв талбай бүхий, нэгж талбарын 18641310567997 дугаартай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Д.Мөнхцэцэгт өмчлүүлсэн байх бөгөөд энэ шийдвэрийг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2205005664 дугаарт бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
3.11. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.Халтараас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 1-14 тоот газар нь түүний эзэмшил газрын орц, гарц хаасан” талаарх өргөдөл гаргасан байна.
3.12. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03-08/6565 тоот албан бичгээр иргэн С.Халтарын дээрх өргөдлийг шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн байдаг.
3.13. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12/2478 тоот албан бичгээр иргэн С.Халтарт “... орц, гарц хаасан гэх Орхоны 1-14 тоот газрыг нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжаар өмчилж авсан байна. ... Тус асуудал нь өмчлөлтэй холбоотой байх тул хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгчээ.
3.14. Ийнхүү иргэн С.Халтар нь “Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот захирамж болон нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 П.Алтантуяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Дөрөв. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
4.1. Нэхэмжлэгч С.Халтар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Нэхэмжлэгч С.Халтар нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1-14в тоот хаягт байрлах 30 м.кв газрыг эзэмшиж, 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин сууж байна. Тухайн хэсгийн газрыг 1-14 гэж хаяглаад эзэмшигч нарыг ялгахын тулд А, Б, В, Г гэж дугаарласан ба 1-14 тоотын А, Б, В, Г тоот хаягт 4 айл байдаг. Үлдэх 3 айл ч мөн адил 2003 оноос хойш өдийг хүртэл амьдарч ирсэн. Улмаар 1-14 тоот газрыг П.Алтантуяад Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот захирамжаар эзэмшүүлсэн байна. П.Алтантуяа нь 2021 онд газар болон байшингаа орц, гарцын хэсэг байрлах газрын хамт бусдад худалдсан болохыг нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа өмчлөх зорилгоор Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиж уулзахад анх удаа олж мэдсэн.
П.Алтантуяа нь 2003 оноос хойш 2021 он хүртэл хугацаанд орц, гарцыг хааж, хашаажуулаагүй ба 1-14 Б, В, Г тоотын айлууд 1-14 тоот айлын зүүн талаар орж гарсаар ирсэн тул маргаан үүсэж байгаагүй. Орхоны 1-14 Б, В, Г тоотын айлууд урд, хойд, баруун талаараа бусад айл, аж ахуй нэгжтэй хөрш залгаа буюу орц, гарц гаргах боломжгүй, барилга байгууламж баригдсан. Ингээд орц, гарцгүй болж газраа өмчилж авах боломжгүй болсон учир Нийслэлийн Засаг даргад хандаж 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан ба нэхэмжлэгчийн өргөдлийг Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлж, тус албанаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “тухайн орц, гарц хаасан Орхоны 1-14 тоотод П.Алтантуяагийн эзэмшиж байсан газар нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжаар өмчилж авсан учир хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн.
Хамгийн гол асуудал нь захиргааны байгууллагаас Орхоны 1-14 тоот газрыг П.Алтантуяад анх эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахдаа газар дээр үзлэг хийх, эрх ашиг нь хөндөгдөх хөрш этгээдийг сонсох ажиллагаа хийгээгүйн улмаас 1-14 Б, В, Г тоотод 20 гаруй жил амьдарсан иргэд эмнэлэг, галын түргэн тусламж авч чадахгүй, хувийн тээврийн хэрэгслээ гэртээ оруулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. П.Алтантуяа нь нийтээр эзэмшиж байсан газрыг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж, улмаар бусдад худалдсанаас болж сүүлд худалдан авсан иргэн нь газар дээр хашаа барьж, бид гэр рүүгээ орж, гарах боломжгүй болоод байна. П.Алтантуяа, түүний хамаарал бүхий иргэд 1-14 тоотод амьдарч байхдаа зүүн талд байгаа газрыг нийтийн эзэмшил гэдгийг хүлээн зөвшөөрдөг байсан, улмаар огт хашаажуулж байгаагүй ба чимээгүй байсаар бусдад худалдаад алга болжээ гэж сүүлд ойлголоо.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д газар эзэмшигчийн эрхийн талаар заасан. Нэхэмжлэгч нь тухайн газарт 19 жил амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн зориулалтаар эзэмшиж байгаа газрын орц, гарцыг нь хааж бусдад газар өмчлүүлсний улмаас түүний газар эзэмших эрх нь зөрчигдөөд байна. Газар өмчлөх нь иргэний эрхийн асуудал хэдий ч тухайн газрыг иргэнд өмчлүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг баримталж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх нь чухал. Иргэнд газар өмчлүүлж, кадастр хийх журамд зааснаар газар өмчлөх хүсэлтийг хүлээн авсан төрийн байгууллага, албан тушаалтан суурин болон хээрийн судалгааг хийж тухайн газарт иргэнд газар өмчлүүлэх боломжтой эсэхийг судалдаг.
Тодруулбал, тус журмын 5.6-д “Мэргэжлийн байгууллага дараах судалгааг хийж гүйцэтгэнэ, 5.6.3-д “бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх”, 5.6.5-д “хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг нягтлах” гэж тус тус заажээ. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.2.хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, ... зэрэг газар хамаарна.” гэж заажээ. Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар бусдад эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн 2003 оноос хойш эзэмшиж буй газар болон бусад 2 айлын эзэмшиж буй газрын орц, гарцыг хаасан...
Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.Алтантуяа, Г.Уранбилэг нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “ Нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжаар Ш.Догсомд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14б тоотод байрлах 124 м.кв газрыг, мөн нийслэлийн Засаг даргын 2015 оны А/187 дугаар захирамжаар Дөшийн Мөнхцэцэгт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14а тоотод байрлах 106 м.кв газрыг тус тус өмчлүүлжээ. Иргэдэд өмчлүүлсэн дээрх газрууд нь гуравдагч этгээд П.Алтантуяад өмчлүүлсэн газрын адилаар нэхэмжлэгч С.Халтарын газрын эзэмших эрхийг зөрчиж, түүний орц, гарцыг хаасан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч С.Халтар, түүний охин Д.Цэцэгмаа нь Ш.Догсом, Д.Мөнхцэцэг нарт 2005, 2014 онд газар өмчлүүлэх захирамж гарах үед буюу 2003 оноос хойш тус газарт амьдарч байгаа. 20 орчим жил тухайн газарт амьдрахдаа эзэмшиж байсан газрын баруун талд Босагийн хашаа байсан учир анх зүүн талаар буюу Ш.Догсом /сүүлд 2006 онд худалдан авсан Дарьсүрэн/, Д.Мөнхцэцэг, Алтантуяа нарын амьдардаг газрын хэсгээр орж, гарсаар байсан.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга захирамж гарган нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж бусдад газар өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг зөрчжээ. Эзэмшүүлсэн газрын хэмжээгээр Ш.Догсом болон Д.Мөнхцэцэг нар нь газраа хашаажуулж байгаагүй ба өнөөдрийг хүртэл 14 тоотын бүх айл доторх хил заагаа тусгаарлаж хашаажуулаагүй байгаа. Тиймээс Ш.Догсом, Д.Мөнхцэцэг нарыг амьдарч байгаа байшингийнхаа хэмжээгээр газраа эзэмшиж явсан гэж ойлгож явсан ба шүүхэд маргаан үүсэж баримттай танилцсаны дараагаар бодит нөхцөл байдлыг мэдсэн. Захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа түүнд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоож, бусдын эрхийг зөрчихгүйн тулд холбогдох ажиллагаа хийх талаар Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан.
Нэхэмжлэгч нь тухайн үед Ш.Догсом, Д.Мөнхцэцэг нарт ямар хэмжээгээр хэрхэн газар өмчлүүлсэн, түүнчлэн өөрийнх нь эзэмшиж буй газрын орц, гарцыг хаасан талаар мэдээгүй, энэ талаар Нийслэлийн Засаг даргаас мэдэгдээгүй байдаг. Иймд мөн Ш.Догсом, Д.Мөнхцэцэг нарт өмчлүүлсэн газар нь нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж байх тул тэдгээрт газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүрэн сэргэх юм” гэжээ.
4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот захирамжийн П.Алтантуяа, Г.Уранбилэг нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.Алтантуяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжийн Ш.Догсомд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/187 дугаар захирамжийн Д.Мөнхцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өөрчилсөн зүйл байхгүй.” гэв.
4.4. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “...Иргэн П.Алтантуяад нийслэлийн Засаг даргын 2004 оны 277 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 14а тоотод байрлах 615 м.кв газрыг ач Г.Уранбилэгийн хамт өмчлүүлж, улмаар кадастрын зурагт өөрчлөлт орж нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар 354 м.кв газрыг П.Алтантуяа болон Г.Уранбилэг нарт өмчлүүлж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу өмчилсөн газрын хэмжээг шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу өөрчилж нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар иргэн П.Алтантуяа болон Г.Уранбилэг нарт өмчлүүлсэн болно. Иймд нийслэлийн Засаг даргаас гаргасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.5. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “ ... Дүүргийн архиваас 2003 оны 109 дүгээр захирамжийг шүүж үзэхэд иргэн П.Алтантуяад эзэмшүүлсэн захирамж бус Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэнд газар өмчилж авахад нь шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчилж аваагүй иргэдийн гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах талаар зохицуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.6. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан үндэслэл журмын дагуу 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 тоот захирамжаар иргэн П.Алтантуяад Баянгол дүүргийн 16 дугаар хороо Орхоны 1-14а тоот хаягт 310 м.кв газрыг 2 жилийн хугацаатайгаар олгосон. Тус захирамжийн П.Алтантуяад холбогдох хэсэг нь аливаа нэг иргэн хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар П.Алтантуяад газрын хэмжээ байршлыг нэмэгдүүлж 615 м.кв газрын өмчлөх эрхийг олгосон байдаг. Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.
4.7. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “... Иргэн Ш.Догсом нь 2005 онд өөрийн өргөдөл дээрээ хорооны засаг даргын тодорхойлолт хийлгэж эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгүүлж, хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион байгуулагч судлан үзэж Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 109 тоот захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14б тоот хаягт амины хашааны зориулалтаар 124 м.кв талбай бүхий газрыг иргэн Ш.Догсомд эзэмшүүлж, улмаар 2005 онд нийслэлийн Засаг даргын 444 тоот захирамжаар газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсан байна.
Мөн иргэн Д.Мөнхцэцэг нь 2014 онд өөрийн өргөдөл дээрээ хорооны Засаг даргын тодорхойлолт хийлгэж эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгүүлж хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион байгуулагч судлан үзэж Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 839 тоот захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14а тоот хаягт иргэн ахуй зориулалтаар 106 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Мөнхцэцэгт эзэмшүүлж, улмаар 2015 онд нийслэлийн Засаг даргын А/41 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гарсан байна.
Дээрх акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.8. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд заасны дагуу дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн судалж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тухайн өмчлөх захирамжийг гаргасан нь хуульд нийцсэн ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй. Иргэн н.Догсом, Д.Мөнхцэцэг нарын хувьд 2005 онд иргэн н.Догсом нь өөрийн эзэмшлийн газар дээр хорооны тодорхойлолт хийлгэж, холбогдох материалуудыг дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлснээр газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн хуульд заасан шаардлагуудын хүрээнд газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан. Эдгээр шийдвэрүүд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг ямар нэг байдлаар зөрчөөгүй. Бусдын эрх ашгийг хөндөөгүй шийдвэр гэж үзэж байна.” гэв.
4.9. Гуравдагч этгээд П.Алтантуяа нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “... Миний бие 1999-2000 оны үед Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1-14 тоотод амьдрагч Долгорсүрэн, түүний дүү Сарангэрэл нарын эзэмшилд байсан газраас Долгорсүрэнд ногдох хэсгийг худалдаж авсан. Тухайн үед энэ газрыг хоёр удаа худалдаж авч байсан. Тухайн үед зохих журмын дагуу газрын бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж байсан. Надад эгч Долгорсүрэн нь өөрт оногдох хэсгийг зарсны дараа дүү Сарангэрэлийнх нь өөрийн байшингийнхаа баруун талыг 2 ч айлд зарснаар уг хашаанд 4 айл амьдрах болсон. Би эдгээр айлыг баримт бичиг бүрдүүлж кадастр хийлгэхдээ Орхоны 1-14, 14-А, 14-Б, 14-В гэж зааглаж бүгдэд нь танилцуулж байв. Эдгээр айл нь миний худалдаж авсан газраар дамжин орж, гарч байсан. Би амьдралын шаардлагаар газраа 2011, 2012 оны үед Батнасан гэдэг хүнд зарсан. Орц, гарц нь манайхаар гэдгийг тухайн үед хэлж байсан. Би тухайн газар дээр дэлгүүр ажиллуулдаг байсан. Цаашид энд амьдардаг айлууд орц, гарцын асуудлыг эвийн журмаар шийдвэрлэвэл хэрэгтэй байх...” гэжээ.
4.10. Гуравдагч этгээд П.Алтантуяа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “...Анх С.Халтар нь Дөш, Сарангэрэл нараас энэ газрыг авахдаа орц, гарц нь 2-3 айлын хашаагаар дамжина гэдгийг мэдсэн л байх учиртай. Хэд хэдэн айлын газар өмчлөх эрхийг хүчингүй болголоо гээд нэхэмжлэгчид орц, гарц гаргах ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч анх газраа авах үед наана байгаа 3 айлын газраар дамжин явж гэртээ орох нь тодорхой байсан, ийнхүү гарсаар ирсэн. Нэхэмжлэгч өөрийн газартаа орж, гарах, түргэн тусламж дуудах зэрэг нь одоо ч хаалттай биш байх...” гэжээ.
4.11. Гуравдагч этгээд Л.Батнасан, Б.Түшиг нар нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “...Л. Батнасан би 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 14 тоот 355 м.кв 2006 онд өмчилж авсан, өмчлөлийн газрыг иргэн П.Алтантуяагаас худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан юм. Тухайн үед П.Алтантуяагийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын захирамж, гэрээ, кадастрын зураг гээд бүхий л бичиг баримтыг шалгаж, судалж, хуульд заасан журмын дагуу байхаар нь хуульд заасан журмаар гэрээ хэлцлээ хийж, төлбөрөө өгөөд худалдан авсан газар билээ.
Л.Батнасан би өөрийн хүү Б.Түшигт дээрх худалдан авсан газраа 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн газраа бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Одоо уг газар нь банкны барьцаанд байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Халтар нь манайх газар худалдан авсны дараа орц, гарц байхгүйг мэдсээр байж Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14в тоот хаягт байрлах 30 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 642 дугаар захирамжаар 30 м/кв газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшиж байгаад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүүргийн Засаг даргын А/58 тоот захирамжаар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар, 2022 онд мөн 5 жилийн хугацаагаар сунгуулсан байна. Дүүргийн газрын алба нь ч С.Халтарт уг газрыг эзэмшүүлсэн нь ойлгомжгүй байна.
Иргэн П.Алтантуяад Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 тоот захирамжаар 355 м.кв газар эзэмших эрх олгосон, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар уг газрыг өмчилж шийдвэрлэсэн нь Газрын тухай болон Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзэж байна. Учир нь тухайн үед иргэн П. Алтантуяад 355 м.кв газар эзэмшүүлэх болон өмчлөх эрх олгох үед иргэн С.Халтар нь одоогийн өөрийн эзэмшиж буй газрыг эзэмших эрхгүй атлаа газрыг хууль бусаар эзэмшиж байсан байна. Түүнчлэн газрын алба С.Халтар нь газрыг эзэмших эрх олгоогүй байх үед хууль зөрчиж газар эзэмшиж байсныг харгалзан үзэлгүй, орц гарцгүй газрыг С.Халтарт эзэмшүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Л.Батнасан, Б.Түшиг бид хууль ёсны өмчлөл бүхий газрыг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, хууль ёсны дагуу өмчилж байгаа эрх залгамжлагч билээ...” гэжээ.
4.12. Гуравдагч этгээд Б.Түшигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Халтарын тухайд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь С.Халтар маргаан бүхий газрыг хуульд заасан үндэслэлээр эзэмшихээс өмнө Б.Түшиг, Л.Батнасан нар өмчилж эзэмшиж байсан газрыг худалдаж, эрх залгамжлан авсан. С.Халтар нь 2014 онд 30 м.кв газрыг 2 жилийн хугацаатай эзэмшиж, нэг удаа сунгагдаж хугацаа нь дууссан байна. Үүний дараа хүсэлт гаргаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамжаар дахин газар эзэмших эрхийг олж авсан. С.Халтарын тухайд, газар эзэмших эрхээ олж авахдаа Газрын тухай хуулийг зөрчиж, эзэмших хугацаа дуусгавар болсны дараа хүсэлт гаргаж, дүүргийн Засаг дарга нь орц, гарц байхгүй газар гэдгийг мэдсээр байж захирамж гаргасан. Иймд Халтар нь Б.Түшигд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.
Б.Түшигийн тухайд, бусдаас өмчлөх эрхтэй газрыг худалдаж авсан боловч худалдаж авсан газар нь хуульд заасны дагуу өмчилсөн газар юм. Шүүх зөрчигдсөн эрхийг сэргээдэг байгууллага болохоос зөрчилтэй эрхийг сэргээдэг байгууллага биш юм.
Хариуцагчийн тухайд орц, гарцгүй газар гэдгийг мэдсээр байж өмнө нь эзэмшиж байсан газрын эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад, Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байхад 2022 оны А/170 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн. Энэ нь Газрын тухай хуулийг зөрчсөн шийдвэр юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байна. Учир нь зөрчилтэй эрхийг сэргээсэн, хуульд нийцээгүй Засаг даргын захирамж байна.” гэв.
4.13. Гуравдагч этгээд Л.Дарьсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 2003 оноос хойш Орхоны 14 тоотод амьдарч байсан. Тухайн үед Догсом газар эзэмших эрхээ авсан нь Халтарын өмчлөх эрхийг зөрчиж, гарц хаасан гэж тайлбарлаж байна. Гэтэл Халтар нь 2003 оноос хойш амьдарсан боловч газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаад 2014 онд анх 30 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшиж авахдаа Догсомын газартай давхцуулан олгосон байдаг. Догсомын газар эзэмших эрхийн гэрчилгээ 2004 онд гарсан. 22.7 м.кв газар нь Дарьсүрэнгийн газартай давхацсан болох нь Төрөлжсөн архиваас ирүүлсэн дүгнэлтээр харагдаж байна. Иймд Дарьсүрэн нь Халтарын газар эзэмших эрхийг зөрчөөгүй, Засаг даргын захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.
4.14. Гуравдагч этгээд Д.Мөнхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “... Д.Сарангэрэл миний бие /одоогийн нэршлээр Баянгол дүүргийн Орхоны 1-14 тоот хаяг/ хашаанд 1965 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. 2002 онд байх иргэн Ш.Догсомд Орхоны 1-14 тоот хашааны кадастрын зургийн 14б, 14в гэгдэх газарт байрлах өөрийн Г хэлбэрийн байшинг зарж байсан юм. Үүнээс 1-3 жилийн дараа С.Халтар нөхөр Батсуурийн хамт амьдрах болсон. Ш.Догсомоос энэ талаар асуухад түрээсээр амьдарч байгаа хүмүүс гэдэг байсан. Сүүлд нэхэмжлэгч нь Ш.Догсомтой тохиролцон догол өрөөг нь байшингаас нь тусгаарлан амьдрах болсон түүхтэй.
Манай Орхоны 1-14 тоот хашаа маань анхнаасаа л баруун талаараа Боса ХХК, урд хойд талаар бусад 1-13, 1-15, 1-18 тоот хашаануудтай залгаа ба зүүн талаар л гарах боломжтойгоор төлөвлөгдсөн. Тухайн үед тус хашаанд амьдарч байсан С.Халтар, Ш.Догсом, Д.Мөнхцэцэг, Д.Алтантуяа нар болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд өнгөрсөн хугацаанд Орхоны 1-14 тоот хашааны одоо байгаа ганц хаалгаар орж гарч аливаа төрийн болон хувийн ажил үйлчилгээг авч байсан, одоо ч бусдын хөдөлгөөнийг хязгаарласан, газар эзэмших, ашиглах эрхэнд халдсан байдал үүсгээгүй болно...” гэжээ.
4.15. Гуравдагч этгээд “Хаан банк” ХХК нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... “Хаан банк” ХХК нь 2021.10.25-ны өдөр Л.Батнасан, Б.Түшиг нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээл олгосон. Зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-р гудамж, 14 тоот нэгж талбарын 18641311585001 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 355 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205001587 дугаартай газрыг барьцаалуулсан ба хуульд заасны дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах, худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид хангуулах эрхтэй болсон.
Нийслэлийн Засаг даргын 2004 оны 277 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянгол дүүргийн 16-р хороо, Орхоны 1-р гудамж, 14а тоотод байрлах 615.45 м.кв газрыг П.Алтантуяад үнэ төлбөргүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтаа газрын албанд бүрдүүлэн өгч газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлж хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.16. Гуравдагч этгээд Л.Дарьсүрэн бие даасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж 14б тоотод оршин суух Дарьсүрэн миний бие тус хаягт байрлах 124 м.кв газар, амины байшинг 2006 онд банкны барьцаанд тавьсан байхад нь төлбөрийг нь төлж худалдаж авсан, банкнаас хашаа газрын эзэн нь гэж Ш.Догсом гэдэг хүнийг дуудуулж ирүүлэхэд нь би уулзаж, худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Үүний үндсэн дээр уг газар, байшин өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан юм. Ш.Догсом нь уг газрыг эхнэр Ч.Тайвангийн хамт өмчлөн 000049014 дугаартай гэрчилгээтэй байсан бөгөөд уг гэрчилгээ нь 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон байсан. Манай газар 124 м.кв бөгөөд байшин нь 10х5 метрийн хэмжээтэй. Гэтэл С.Халтарынх анх Ш.Догсом гуайн Г хэлбэрийн хуучны байшингийн баруун урд талын жижигхэн хэсгийг түрээслэн амьдарч байснаа ямар ч газар эзэмших болон өмчлөх эрхгүйгээр дураараа Ш.Догсом гуайнх хуучин байшингаа буулгаж шинэчлэх үеэр шинээр Догсом гуайн газар дээр байшин барьсан. Намайг Догсом гуайгаас Халтарын газрын талаар асуухад наад газар чинь зарагдаагүй танай газарт орох ёстой газар шүү гэж хэлсэн юм.
Одоо С.Халтарын байшин барьсан эзэмших эрхийн гэрчилгээтэй 30м² газарт манай 124 м.кв газартай давхцан эднийх хууль бусаар манай газрыг эзэмшиж байгаа юм. Манайх 2018 онд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Халтарын байгаа газар манай газарт хамаарагдах бөгөөд өмчлөх эрхийг зөрчиж байна гэж нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл шүүгчийн захирамжийн дагуу газрын хэмжилт хийх үед С.Халтарын 2 охин нь гэж ирж биднийг элдэв үгээр загнаж, харааж бөөн асуудал үүсгэсэн. Ингээд сүүлдээ өөр өөрсдийнхөө байшингийн хэмжээнд газраа эзэмшиж, зүүн тийшээ гардгаараа гараад амьдаръя, харин яваандаа хамтарч газраа заръя гэж ярилцаж тохироод салсан. Иймд би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн юм.
Нэхэмжлэгч Л.Дарьсүрэнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 124 м.кв газар нь Г хэлбэрийн газар бөгөөд урд үзүүрт нь С.Халтарынх дур мэдэж байшин барьсан юм. Л.Дарьсүрэнгийн 50м.кв, С.Халтарын 30м.кв газрыг нийлүүлж тооцоход 44м.кв газар дутаж байгаа бөгөөд энэ газар нь манай байшин С.Халтарын байшингийн үүдний газар гэж үзэх үндэслэлтэй юм. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж 14б тоот хаягт байрлах 30м.кв эрхийг анх С.Халтарт 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2 жилээр олгож, улмаар 2017 онд 5 жилээр, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны А/170 шийдвэрээр 5 жилээр сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа түүнд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоож, бусдын эрхийг зөрчихгүйн тулд холбогдох ажиллагаа хийх талаар Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан. Гэтэл Баянгол дүүргийн газрын алба тухайн ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүйгээс өмчлөх эрхийн гэрчилгээтэй айлын газар дээр давхцуулж Засаг дарга шийдвэр гаргаж, С.Халтарт газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байна. С.Халтар анх 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших гэрчилгээ авахад тухайн газрыг Л.Дарьсүрэн нь өмчилж байсан бөгөөд уг байшиндаа түүний төрсөн охин Д.Уянга амьдарч байсан юм.
Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 109 тоот захирамжаар Баянгол дүүргийн 16-р хороо, Орхоны 1-р гудамж 14б тоот хаягт амины хашааны зориулалтаар Ш.Догсомд эзэмшүүлж, улмаар 124 м.кв бүхий газрыг иргэн Ш.Догсомд өмчлүүлэх тухай шийдвэр гарсан байна. Дээрх газрын хууль ёсны өмчлөгч Ш.Догсом нь Л.Дарьсүрэнд уг газрыг худалдсанаар Л.Дарьсүрэн нь дээрх газрын хууль ёсны өмчлөгч болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд С.Халтарт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж 14б тоотод байрлах 30 м.кв газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын захирамж 2022 оны 5 дугаар сарны 05-ны өдрийн А/170 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.17. Гуравдагч этгээд Л.Дарьсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 14б тоотод байрлах 30 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 тоот захирамжийн С.Халтарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна. Өөрчилсөн зүйл байхгүй” гэв.
4.18. Нэхэмжлэгч С.Халтарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээд Л.Дарьсүрэнгийн бие даасан шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч С.Халтар нь Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 тоот шийдвэрээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14в тоот хаягт байрлах 30 м.кв газрын эзэмших эрхээ 5 жилийн хугацаагаар сунгуулсан. Анх тухайн газрыг 2002 онд буюу Л.Дарьсүрэнг Ш.Догсомын газрыг худалдаж авахаас өмнө Ш.Догсомоос худалдаж авсан ба гуравдагч этгээд Л.Дарьсүрэнгийн тайлбарт бичсэнтэй адил түрээсэлж байсан зүйлгүй. Дээрх захирамжаар Л.Дарьсүрэнгийн эрхийг зөрчөөгүй. Мөн анх Л.Дарьсүрэнгийн 124 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2005 оны 444 дүгээр захирамжаар Ш.Догсомд өмчлүүлсэн ба 2006 онд Л.Дарьсүрэнд тухайн газрыг 124 м.кв-аар нь өмчилж авсан байна. Нэхэмжлэгч С.Халтар нь 2006 оноос өмнө өөрийн 30 м.кв газарт амьдарч байсан бөгөөд Л.Дарьсүрэнгийн өмчилж байгаа газрын кадастрын зурагт 124 м.кв газар нь нэхэмжлэгчийн 30 м.кв газартай давхцалгүй байдлаар олгогдсон болох нь тодорхой харагдаж байна. Иймд гуравдагч этгээд Л.Дарьсүрэнгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4.19. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээд Л.Дарьсүрэнгийн бие даасан шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “... Иргэн С.Халтар нь Баянгол дүүргийн, 16 дугаар хороо, Орхоны 1-14В тоотод 2003 оноос хойш уг газар дээрээ олон жил амьдарсан тул тус дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/642 дугаар захирамжаар иргэн С.Халтарт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Орхоны 1-14В тоотод 30 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамжаар иргэн С.Халтарт Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Орхоны 1-14В тоотод 30 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Иргэн С.Халтар нь Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих ёсоор тухайн газраа эзэмшиж, газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тул дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамжаар иргэн С.Халтарт 1-14в тоот дахь 30 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд иргэн С.Халтарт холбогдох Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ