Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0065

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргы хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралды 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаар,

Нэхэмжлэгч: С.Х 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Р

Хариуцагч: Ба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.А

Хариуцагч: На

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийназар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Л

Гуравдагч этгээд, гуравдагч этгээд.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.А

Гуравдагч этгээд:.У 

Гуравдагч этгээд, гуравдагч этгээд Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б 

Гуравдагч этгээд: Б.Т 

Гуравдагч этгээд Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Гуравдагч этгээд: Л.Д 

Гуравдагч этгээд Л.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г 

Гуравдагч этгээд Д.М 

Гуравдагч этгээд Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С 

Гуравдагч этгээд: “Хб” ХХК 

Гуравдагч этгээд Х б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хууль, эрх зүйн газрын хуулийн зөвлөх Х.Х нарын хоорондын орц, гарц хаасан талаарх газрын маргыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, М.Б, Ө.Р, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бын өмгөөлөгч Д.Очирвь, хариуцагч Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, хариуцагч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Л.Д, гуравдагч этгээд Л.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээд Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд “Хб” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, шүүх хуралды нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.                       

1.1. Бын 2003 оны 109 тоот захирамжийн П.А,.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.2. Нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.3. Нын 2005 оны 444 дүгээр захирамжийн Ш.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.4. Нын 2015 оны А/187 дугаар захирамжийн Д.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Хоёр.уравдагч этгээдийн бие даасан шаардлага

2.1.уравдагч этгээд Л.Дгийн бие даасан шаардлага: “ дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, тоотод байрлах 30 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн Бын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 тоот захирамжийн С.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Гурав. Хэргийн үйл баримтын тухайд.

3.1. Бын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 тоот захирамжийг үндэслэн иргэн П.Ад дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 1- тоотод байрлах газрыг амины зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн 01013942 тоот гэрчилгээ олгогдсоны дараа нь Нын 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 277 тоот захирамжаар нэгж талбарын 18 дугаараар бүртгэгдсэн дээрх 615.45 м.кв талбай бүхий газрыг П.А, түүний ач охин.У нарт өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

3.2. Улмаар Нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар П.А,.У нарт олгогдсон дээрх дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаяг дахь 615.45 м.кв газрын хэмжээг шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу өөрчилж 354.83 м.кв хэмжээгээр, нэгж талбарын 18 дугаараар бүртгэжээ. Ийнхүү тухайн газрын өмчлөх эрх нь П.А,.У нарын нэр дээр 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн-2205001587 дугаартайгаар бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байна.

3.3. Дараа нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх газрын өмчлөх эрх нь Л.Бд шилжиж, энэ талаарх эрхийн улсын бүртгэл нь 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хийгдэж Л.Бд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгогдсон байна. Улмаар тус газрын өмчлөх эрх 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Л.Бгаас Б.Тийн нэр дээр тус тус шилжин бүртгэгдсэн байна.

3.4. Мөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Л.Б, Б.Т ба “Х б” ХХК нарын хооронд зээлийн гэрээ болон барьцы гэрээ байгуулагдсан, дээрх дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-14 тоот хаяг дахь 355 м.кв газрын эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан, одоо тус газрын эрх нь энэхүү барьцы гэрээний зүйл хэвээр аж.

3.5. Бын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Ш.Дд дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаягт байрлах 124 м.кв талбай бүхий газрыг амины зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, улмаар Нын 2005 оны 444 дүгээр захирамжаар тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18 дугаартайгаар иргэн Ш.Дд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эрхийн улсын бүртгэлийн-2205001776 дугаарт бүртгэгджээ.

3.6. Дараа нь 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаяг дахь 124 м.кв талбай бүхий газар нь иргэн Л.Дгийн өмчлөлд шилжсэн, энэ талаарх эрхийн улсын бүртгэл нь 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийгдэж, Л.Дд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

3.7. Бын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/642 тоот захирамжаар дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаяг дахь иргэний ахуй гэсэн зориулалттай 30 м.кв газрын эзэмших эрхийг “газар дээрээ олон жил амьдарсан” үндэслэлээр С.Хын нэр дээр баталгаажуулсан байна.

3.8. Дараа нь Бын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамжаар дээрх дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаяг дахь 30 м.кв талбай бүхий хэмжээтэй, нэгж талбарын 18******* дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий С.Хын нэр дээрх газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгажээ.

3.9. Улмаар Бын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар нэгж талбарын 1680901771 дугаараар С.Хын нэр дээр сунгаж шийдвэрлэжээ.

3.10. Нын 2015 оны А/187 дугаар захирамжаар дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 1- тоот хаягт байрлах 106 м.кв талбай бүхий, нэгж талбарын 18 дугаартай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Д.Мт өмчлүүлсэн байх бөгөөд энэ шийдвэрийг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн-2205005664 дугаарт бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

3.11. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.Хаас нийслэлийназар зохион байгуулалтын албанд хандаж “ дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 1-14 тоот газар нь түүний эзэмшил газрын орц, гарц хаасан” талаарх өргөдөл гаргасан байна.

3.12. Нийслэлийназар зохион байгуулалтын албанаас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03-08/6565 тоот албан бичгээр иргэн С.Хын дээрх өргөдлийг шийдвэрлүүлэхээр дүүргийназар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн байдаг.

3.13. дүүргийназар зохион байгуулалтын албанаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12/2478 тоот албан бичгээр иргэн С.Хт “... орц, гарц хаасан гэх Орхоны 1-14 тоот газрыг нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжаар өмчилж авсан байна. ... Тус асуудал нь өмчлөлтэй холбоотой байх тул хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгчээ.

3.14. Ийнхүү иргэн С.Х нь “Бын 2003 оны 109 тоот захирамж болон нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 П.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дөрөв. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралды явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

4.1. Нэхэмжлэгч С.Х шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Нэхэмжлэгч С.Х нь дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаягт байрлах 30 м.кв газрыг эзэмшиж, 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин сууж байна. Тухайн хэсгийн газрыг 1-14 гэж хаяглаад эзэмшигч нарыг ялгахын тулд А, Б,, гэж дугаарласан ба 1-14 тоотын А, Б,, тоот хаягт 4 айл байдаг. Үлдэх 3 айл ч мөн адил 2003 оноос хойш өдийг хүртэл амьдарч ирсэн. Улмаар 1-14 тоот газрыг П.Ад Бын 2003 оны 109 тоот захирамжаар эзэмшүүлсэн байна. П.А нь 2021 онд газар болон байшингаа орц, гарцын хэсэг байрлах газрын хамт бусдад худалдсан болохыг нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраа өмчлөх зорилгоор дүүргийназар зохион байгуулалтын албанд очиж уулзахад анх удаа олж мэдсэн.

П.А нь 2003 оноос хойш 2021 он хүртэл хугацд орц, гарцыг хааж, хашаажуулаагүй ба *******,, тоотын айлууд 1-14 тоот айлын зүүн талаар орж гарсаар ирсэн тул марг үүсэж байгаагүй. Орхоны *******,, тоотын айлууд урд, хойд, баруун талаараа бусад айл, аж ахуй нэгжтэй хөрш залгаа буюу орц, гарц гаргах боломжгүй, барилга байгууламж баригдсан. Ингээд орц, гарцгүй болж газраа өмчилж авах боломжгүй болсон учир Над хандаж 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл гаргасан ба нэхэмжлэгчийн өргөдлийг дүүргийназар зохион байгуулалтын албанд шилжүүлж, тус албанаас 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “тухайн орц, гарц хаасан Орхоны 1-14 тоотод П.Агийн эзэмшиж байсан газар нь Нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжаар өмчилж авсан учир хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн.

Хамгийн гол асуудал нь захиргы байгууллагаас Орхоны 1-14 тоот газрыг П.Ад анх эзэмшүүлэх, өмчлүүлэх шийдвэр гаргахдаа газар дээр үзлэг хийх, эрх ашиг нь хөндөгдөх хөрш этгээдийг сонсох ажиллагаа хийгээгүйн улмаас *******,, тоотод 20 гаруй жил амьдарсан иргэд эмнэлэг, галын түргэн тусламж авч чадахгүй, хувийн тээврийн хэрэгслээ гэртээ оруулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. П.А нь нийтээр эзэмшиж байсан газрыг өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж, улмаар бусдад худалдсанаас болж сүүлд худалдан авсан иргэн нь газар дээр хашаа барьж, бид гэр рүүгээ орж, гарах боломжгүй болоод байна. П.А, түүний хамаарал бүхий иргэд 1-14 тоотод амьдарч байхдаа зүүн талд байгаа газрыг нийтийн эзэмшил гэдгийг хүлээн зөвшөөрдөг байсан, улмаар огт хашаажуулж байгаагүй ба чимээгүй байсаар бусдад худалдаад алга болжээ гэж сүүлд ойлголоо.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д газар эзэмшигчийн эрхийн талаар заасан. Нэхэмжлэгч нь тухайн газарт 19 жил амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн зориулалтаар эзэмшиж байгаа газрын орц, гарцыг нь хааж бусдад газар өмчлүүлсний улмаас түүний газар эзэмших эрх нь зөрчигдөөд байна.азар өмчлөх нь иргэний эрхийн асуудал хэдий ч тухайн газрыг иргэнд өмчлүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг баримталж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх нь чухал. Иргэнд газар өмчлүүлж, кадастр хийх журамд зааснаар газар өмчлөх хүсэлтийг хүлээн авсан төрийн байгууллага, албан тушаалтан суурин болон хээрийн судалгааг хийж тухайн газарт иргэнд газар өмчлүүлэх боломжтой эсэхийг судалдаг.

Тодруулбал, тус журмын 5.6-д “Мэргэжлийн байгууллага дараах судалгааг хийж гүйцэтгэнэ, 5.6.3-д “бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх”, 5.6.5-д “хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг нягтлах” гэж тус тус заажээ.азрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана”, 6.2.2.хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, ... зэрэг газар хамаарна.” гэж заажээ. Бын 2003 оны 109 тоот болон Нын 2005 оны 74 дүгээр захирамжаар бусдад эзэмшүүлсэн газар нь нэхэмжлэгчийн 2003 оноос хойш эзэмшиж буй газар болон бусад 2 айлын эзэмшиж буй газрын орц, гарцыг хаасан...

Иймд Бын 2003 оны 109 тоот захирамж болон Нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.А,.У нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.2. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “ Нын 2005 оны 444 дүгээр захирамжаар Ш.Дд дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоотод байрлах 124 м.кв газрыг, мөн нын 2015 оны А/187 дугаар захирамжаар Дөшийн Мт дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоотод байрлах 106 м.кв газрыг тус тус өмчлүүлжээ. Иргэдэд өмчлүүлсэн дээрх газрууд нь гуравдагч этгээд П.Ад өмчлүүлсэн газрын адилаар нэхэмжлэгч С.Хын газрын эзэмших эрхийг зөрчиж, түүний орц, гарцыг хаасан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч С.Х, түүний охин Д.Ц нь Ш.Д, Д.М нарт 2005, 2014 онд газар өмчлүүлэх захирамж гарах үед буюу 2003 оноос хойш тус газарт амьдарч байгаа. 20 орчим жил тухайн газарт амьдрахдаа эзэмшиж байсан газрын баруун талд Б*******гийн хашаа байсан учир анх зүүн талаар буюу Ш.Д /сүүлд 2006 онд худалдан авсан Д/, Д.М, А  нарын амьдардаг газрын хэсгээр орж, гарсаар байсан.

Гэтэл На захирамж гарган нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж бусдад газар өмчлүүлсэн ньазрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг зөрчжээ. Эзэмшүүлсэн газрын хэмжээгээр Ш.Д болон Д.М нар нь газраа хашаажуулж байгаагүй ба өнөөдрийг хүртэл 14 тоотын бүх айл доторх хил заагаа тусгаарлаж хашаажуулаагүй байгаа. Тиймээс Ш.Д, Д.М нарыг амьдарч байгаа байшингийнхаа хэмжээгээр газраа эзэмшиж явсан гэж ойлгож явсан ба шүүхэд марг үүсэж баримттай танилцсаны дараагаар бодит нөхцөл байдлыг мэдсэн. Захиргы байгууллага аливаа шийдвэр гаргахдаа түүнд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоож, бусдын эрхийг зөрчихгүйн тулд холбогдох ажиллагаа хийх талаар Захиргы ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан.

Нэхэмжлэгч нь тухайн үед Ш.Д, Д.М нарт ямар хэмжээгээр хэрхэн газар өмчлүүлсэн, түүнчлэн өөрийнх нь эзэмшиж буй газрын орц, гарцыг хаасан талаар мэдээгүй, энэ талаар Наас мэдэгдээгүй байдаг. Иймд мөн Ш.Д, Д.М нарт өмчлүүлсэн газар нь нэхэмжлэгчийн орц, гарцыг хааж байх тул тэдгээрт газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх бүрэн сэргэх юм” гэжээ.

4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдд гаргасан тайлбартаа: “Бын 2003 оны 109 тоот захирамжийн П.А,.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нын 2005 оны 444 дүгээр захирамжийн Ш.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нын 2015 оны А/187 дугаар захирамжийн Д.Мт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өөрчилсөн зүйл байхгүй.” гэв.

4.4. Хариуцагч нын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “...Иргэн П.Ад нын 2004 оны 277 дугаар захирамжаар дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны тоотод байрлах 615 м.кв газрыг ач.Уийн хамт өмчлүүлж, улмаар кадастрын зурагт өөрчлөлт орж нын 2005 оны 74 дүгээр захирамжаар 354 м.кв газрыг П.А болон.У нарт өмчлүүлж шийдвэрлэсэн байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу өмчилсөн газрын хэмжээг шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу өөрчилж нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар иргэн П.А болон.У нарт өмчлүүлсэн болно. Иймд наас гаргасан захиргы акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.5. Хариуцагч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа:  “ ... Дүүргийн архиваас 2003 оны 109 дүгээр захирамжийг шүүж үзэхэд иргэн П.Ад эзэмшүүлсэн захирамж бус Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэнд газар өмчилж авахад нь шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчилж аваагүй иргэдийн гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах талаар зохицуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд зөрүүтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.6. Хариуцагч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан үндэслэл журмын дагуу 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 тоот захирамжаар иргэн П.Ад дүүргийн 16 дугаар хороо Орхоны 1- тоот хаягт 310 м.кв газрыг 2 жилийн хугацаатайгаар олгосон. Тус захирамжийн П.Ад холбогдох хэсэг нь аливаа нэг иргэн хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй. Улмаар Нын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар П.Ад газрын хэмжээ байршлыг нэмэгдүүлж 615 м.кв газрын өмчлөх эрхийг олгосон байдаг. Бын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэв.

4.7. Хариуцагч нын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “... Иргэн Ш.Д нь 2005 онд өөрийн өргөдөл дээрээ хорооны засаг даргын тодорхойлолт хийлгэж эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгүүлж, хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион байгуулагч судлан үзэж Бын 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 109 тоот захирамжаар дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаягт амины хашы зориулалтаар 124 м.кв талбай бүхий газрыг иргэн Ш.Дд эзэмшүүлж, улмаар 2005 онд нын 444 тоот захирамжаар газар өмчлүүлэх тухай шийдвэр гарсан байна.

Мөн иргэн Д.М нь 2014 онд өөрийн өргөдөл дээрээ хорооны Засаг даргын тодорхойлолт хийлгэж эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгүүлж хүсэлт гаргасны дагуу дүүргийн газар зохион байгуулагч судлан үзэж Бын 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 839 тоот захирамжаар дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаягт иргэн ахуй зориулалтаар 106 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Мт эзэмшүүлж, улмаар 2015 онд нын А/41 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх шийдвэр гарсан байна.

Дээрх акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.8. Хариуцагч нын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд заасны дагуу дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн судалж үзсэний үндсэн дээр Нийслэлийназар зохион байгуулалтын алба тухайн өмчлөх захирамжийг гаргасан нь хуульд нийцсэн ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй. Иргэн н.Д, Д.М нарын хувьд 2005 онд иргэн н.Д нь өөрийн эзэмшлийн газар дээр хорооны тодорхойлолт хийлгэж, холбогдох материалуудыг дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлснээр газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн хуульд заасан шаардлагуудын хүрээнд газар өмчлүүлэх шийдвэрийг гаргасан. Эдгээр шийдвэрүүд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг ямар нэг байдлаар зөрчөөгүй. Бусдын эрх ашгийг хөндөөгүй шийдвэр гэж үзэж байна.” гэв.

4.9.уравдагч этгээд П.А нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “... Миний бие 1999-2000 оны үед дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1-14 тоотод амьдрагч Д*******, түүний дүү С нарын эзэмшилд байсан газраас Д*******д ногдох хэсгийг худалдаж авсан. Тухайн үед энэ газрыг хоёр удаа худалдаж авч байсан. Тухайн үед зохих журмын дагуу газрын бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж байсан. Надад эгч Д******* нь өөрт оногдох хэсгийг зарсны дараа дүү Сийнх нь өөрийн байшингийнхаа баруун талыг 2 ч айлд зарснаар уг хашд 4 айл амьдрах болсон. Би эдгээр айлыг баримт бичиг бүрдүүлж кадастр хийлгэхдээ Орхоны 1-14, 14-А, 14-Б, 14-В гэж зааглаж бүгдэд нь танилцуулж байв. Эдгээр айл нь миний худалдаж авсан газраар дамжин орж, гарч байсан. Би амьдралын шаардлагаар газраа 2011, 2012 оны үед Б гэдэг хүнд зарсан. Орц, гарц нь манайхаар гэдгийг тухайн үед хэлж байсан. Би тухайн газар дээр дэлгүүр ажиллуулдаг байсан. Цаашид энд амьдардаг айлууд орц, гарцын асуудлыг эвийн журмаар шийдвэрлэвэл хэрэгтэй байх...” гэжээ.

4.10.уравдагч этгээд П.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “...Анх С.Х нь Дөш, С нараас энэ газрыг авахдаа орц, гарц нь 2-3 айлын хашаагаар дамжина гэдгийг мэдсэн л байх учиртай. Хэд хэдэн айлын газар өмчлөх эрхийг хүчингүй болголоо гээд нэхэмжлэгчид орц, гарц гаргах ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч анх газраа авах үед на байгаа 3 айлын газраар дамжин явж гэртээ орох нь тодорхой байсан, ийнхүү гарсаар ирсэн. Нэхэмжлэгч өөрийн газартаа орж, гарах, түргэн тусламж дуудах зэрэг нь одоо ч хаалттай биш байх...” гэжээ.

4.11.уравдагч этгээд Л.Б, Б.Т нар нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “...Л. Б би 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 14 тоот 355 м.кв 2006 онд өмчилж авсан, өмчлөлийн газрыг иргэн П.Агаас худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээ 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан юм. Тухайн үед П.Агийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ, дүүргийн болон Нын захирамж, гэрээ, кадастрын зураг гээд бүхий л бичиг баримтыг шалгаж, судалж, хуульд заасан журмын дагуу байхаар нь хуульд заасан журмаар гэрээ хэлцлээ хийж, төлбөрөө өгөөд худалдан авсан газар билээ.

Л.Б би өөрийн хүү Б.Тт дээрх худалдан авсан газраа 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн газраа бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Одоо уг газар нь бны барьцд байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Х нь манайх газар худалдан авсны дараа орц, гарц байхгүйг мэдсээр байж дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаягт байрлах 30 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 642 дугаар захирамжаар 30 м/кв газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшиж байгаад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дүүргийн Засаг даргын А/58 тоот захирамжаар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар, 2022 онд мөн 5 жилийн хугацаагаар сунгуулсан байна. Дүүргийн газрын алба нь ч С.Хт уг газрыг эзэмшүүлсэн нь ойлгомжгүй байна.

Иргэн П.Ад Бын 2003 оны 109 тоот захирамжаар 355 м.кв газар эзэмших эрх олгосон, Нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар уг газрыг өмчилж шийдвэрлэсэн ньазрын тухай болон Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж үзэж байна. Учир нь тухайн үед иргэн П. Ад 355 м.кв газар эзэмшүүлэх болон өмчлөх эрх олгох үед иргэн С.Х нь одоогийн өөрийн эзэмшиж буй газрыг эзэмших эрхгүй атлаа газрыг хууль бусаар эзэмшиж байсан байна. Түүнчлэн газрын алба С.Х нь газрыг эзэмших эрх олгоогүй байх үед хууль зөрчиж газар эзэмшиж байсныг харгалзан үзэлгүй, орц гарцгүй газрыг С.Хт эзэмшүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Л.Б, Б.Т бид хууль ёсны өмчлөл бүхий газрыг өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, хууль ёсны дагуу өмчилж байгаа эрх залгамжлагч билээ...” гэжээ.

4.12.уравдагч этгээд Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдд гаргасан тайлбартаа: “С.Хын тухайд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь С.Х марг бүхий газрыг хуульд заасан үндэслэлээр эзэмшихээс өмнө Б.Т, Л.Б нар өмчилж эзэмшиж байсан газрыг худалдаж, эрх залгамжлан авсан. С.Х нь 2014 онд 30 м.кв газрыг 2 жилийн хугацаатай эзэмшиж, нэг удаа сунгагдаж хугацаа нь дууссан байна. Үүний дараа хүсэлт гаргаж, Бын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамжаар дахин газар эзэмших эрхийг олж авсан. С.Хын тухайд, газар эзэмших эрхээ олж авахдааазрын тухай хуулийг зөрчиж, эзэмших хугацаа дуусгавар болсны дараа хүсэлт гаргаж, дүүргийн Засаг дарга нь орц, гарц байхгүй газар гэдгийг мэдсээр байж захирамж гаргасан. Иймд Х нь Б.Тд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

Б.Тийн тухайд, бусдаас өмчлөх эрхтэй газрыг худалдаж авсан боловч худалдаж авсан газар нь хуульд заасны дагуу өмчилсөн газар юм. Шүүх зөрчигдсөн эрхийг сэргээдэг байгууллага болохоос зөрчилтэй эрхийг сэргээдэг байгууллага биш юм.

Хариуцагчийн тухайд орц, гарцгүй газар гэдгийг мэдсээр байж өмнө нь эзэмшиж байсан газрын эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад,азрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байхад 2022 оны А/170 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн. Энэ ньазрын тухай хуулийг зөрчсөн шийдвэр юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байна. Учир нь зөрчилтэй эрхийг сэргээсэн, хуульд нийцээгүй Засаг даргын захирамж байна.” гэв.

4.13.уравдагч этгээд Л.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдд гаргасан тайлбартаа: “ 2003 оноос хойш Орхоны 14 тоотод амьдарч байсан. Тухайн үед Д газар эзэмших эрхээ авсан нь Хын өмчлөх эрхийг зөрчиж, гарц хаасан гэж тайлбарлаж байна.этэл Х нь 2003 оноос хойш амьдарсан боловч газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаад 2014 онд анх 30 м.кв газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшиж авахдаа Дын газартай давхцуулан олгосон байдаг. Дын газар эзэмших эрхийн гэрчилгээ 2004 онд гарсан. 22.7 м.кв газар нь Дгийн газартай давхацсан болох нь Төрөлжсөн архиваас ирүүлсэн дүгнэлтээр харагдаж байна. Иймд Д нь Хын газар эзэмших эрхийг зөрчөөгүй, Засаг даргын захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

4.14.уравдагч этгээд Д.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “... Д.С миний бие /одоогийн нэршлээр дүүргийн Орхоны 1-14 тоот хаяг/ хашд 1965 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. 2002 онд байх иргэн Ш.Дд Орхоны 1-14 тоот хашы кадастрын зургийн , гэгдэх газарт байрлах өөрийн хэлбэрийн байшинг зарж байсан юм. Үүнээс 1-3 жилийн дараа С.Х нөхөр Б*******ийн хамт амьдрах болсон. Ш.Доос энэ талаар асуухад түрээсээр амьдарч байгаа хүмүүс гэдэг байсан. Сүүлд нэхэмжлэгч нь Ш.Дтой тохиролцон догол өрөөг нь байшингаас нь тусгаарлан амьдрах болсон түүхтэй.

Манай Орхоны 1-14 тоот хашаа мь анхнаасаа л баруун талаараа Б******* ХХК, урд хойд талаар бусад 1-13, 1-15, 1-18 тоот хашуудтай залгаа ба зүүн талаар л гарах боломжтойгоор төлөвлөгдсөн. Тухайн үед тус хашд амьдарч байсан С.Х, Ш.Д, Д.М, Д.А нар болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд өнгөрсөн хугацд Орхоны 1-14 тоот хашы одоо байгаа ганц хаалгаар орж гарч аливаа төрийн болон хувийн ажил үйлчилгээг авч байсан, одоо ч бусдын хөдөлгөөнийг хязгаарласан, газар эзэмших, ашиглах эрхэнд халдсан байдал үүсгээгүй болно...” гэжээ.

4.15.уравдагч этгээд “Х б” ХХК нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдд гаргасан хариу тайлбартаа:  “... “Х б” ХХК нь 2021.10.25-ны өдөр Л.Б, Б.Т нартай зээлийн болон барьцы гэрээ байгуулж эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээл олгосон. Зээлийн барьцд дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1-р гудамж, 14 тоот нэгж талбарын 18641311585001 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 355 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн-2205001587 дугаартай газрыг барьцаалуулсан ба хуульд заасны дагуу барьцы гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцы зүйлийн үр шимийг олж авах, худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид хангуулах эрхтэй болсон.

Нын 2004 оны 277 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дүүргийн 16-р хороо, Орхоны 1-р гудамж, тоотод байрлах 615.45 м.кв газрыг П.Ад үнэ төлбөргүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр  хэлбэл иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтаа газрын албанд бүрдүүлэн өгч газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлж хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ баталгаажуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.16.уравдагч этгээд Л.Д бие даасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “... дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж тоотод оршин суух Д миний бие тус хаягт байрлах 124 м.кв газар, амины байшинг 2006 онд бны барьцд тавьсан байхад нь төлбөрийг нь төлж худалдаж авсан, бнаас хашаа газрын эзэн нь гэж Ш.Д гэдэг хүнийг дуудуулж ирүүлэхэд нь би уулзаж, худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Үүний үндсэн дээр уг газар, байшин өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан юм. Ш.Д нь уг газрыг эхнэр Ч.Т*******гийн хамт өмчлөн 000049014 дугаартай гэрчилгээтэй байсан бөгөөд уг гэрчилгээ нь 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон байсан. Манай газар 124 м.кв бөгөөд байшин нь 10х5 метрийн хэмжээтэй.этэл С.Хынх анх Ш.Д гуайн хэлбэрийн хуучны байшингийн баруун урд талын жижигхэн хэсгийг түрээслэн амьдарч байснаа ямар ч газар эзэмших болон өмчлөх эрхгүйгээр дураараа Ш.Д гуайнх хуучин байшингаа буулгаж шинэчлэх үеэр шинээр Д гуайн газар дээр байшин барьсан. Намайг Д гуайгаас Хын газрын талаар асуухад наад газар чинь зарагдаагүй танай газарт орох ёстой газар шүү гэж хэлсэн юм.

Одоо С.Хын байшин барьсан эзэмших эрхийн гэрчилгээтэй 30м² газарт манай 124 м.кв газартай давхцан эднийх хууль бусаар манай газрыг эзэмшиж байгаа юм. Манайх 2018 онд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Хын байгаа газар манай газарт хамаарагдах бөгөөд өмчлөх эрхийг зөрчиж байна гэж нэхэмжлэл гаргасан юм.этэл шүүгчийн захирамжийн дагуу газрын хэмжилт хийх үед С.Хын 2 охин нь гэж ирж биднийг элдэв үгээр загнаж, харааж бөөн асуудал үүсгэсэн. Ингээд сүүлдээ өөр өөрсдийнхөө байшингийн хэмжээнд газраа эзэмшиж, зүүн тийшээ гардгаараа гараад амьдаръя, харин явдаа хамтарч газраа заръя гэж ярилцаж тохироод салсан. Иймд би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн юм.

Нэхэмжлэгч Л.Дгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 124 м.кв газар нь  хэлбэрийн газар бөгөөд урд үзүүрт нь С.Хынх дур мэдэж байшин барьсан юм. Л.Дгийн 50м.кв, С.Хын 30м.кв газрыг нийлүүлж тооцоход 44м.кв газар дутаж байгаа бөгөөд энэ газар нь манай байшин С.Хын байшингийн үүдний газар гэж үзэх үндэслэлтэй юм. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж тоот хаягт байрлах 30м.кв эрхийг анх С.Хт 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2 жилээр олгож, улмаар 2017 онд 5 жилээр, Бын 2022 оны 5 дугаар сарын 05-ны А/170 шийдвэрээр 5 жилээр сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргы байгууллага аливаа шийдвэр гаргахдаа түүнд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоож, бусдын эрхийг зөрчихгүйн тулд холбогдох ажиллагаа хийх талаар Захиргы ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан.этэл дүүргийн газрын алба тухайн ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүйгээс өмчлөх эрхийн гэрчилгээтэй айлын газар дээр давхцуулж Засаг дарга шийдвэр гаргаж, С.Хт газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байна. С.Х анх 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших гэрчилгээ авахад тухайн газрыг Л.Д нь өмчилж байсан бөгөөд уг байшиндаа түүний төрсөн охин Д.У******* амьдарч байсан юм.

Бын 2005 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 109 тоот захирамжаар дүүргийн 16-р хороо, Орхоны 1-р гудамж тоот хаягт амины хашы зориулалтаар Ш.Дд эзэмшүүлж, улмаар 124 м.кв бүхий газрыг иргэн Ш.Дд өмчлүүлэх тухай шийдвэр гарсан байна. Дээрх газрын хууль ёсны өмчлөгч Ш.Д нь Л.Дд уг газрыг худалдсанаар Л.Д нь дээрх газрын хууль ёсны өмчлөгч болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд С.Хт дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж тоотод байрлах 30 м.кв газар эзэмшүүлсэн Бын захирамж 2022 оны 5 дугаар сарны 05-ны өдрийн А/170 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.17.уравдагч этгээд Л.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдд гаргасан тайлбартаа: “ дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, тоотод байрлах 30 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн Бын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 тоот захирамжийн С.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна. Өөрчилсөн зүйл байхгүй” гэв.

4.18. Нэхэмжлэгч С.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээд Л.Дгийн бие даасан шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч С.Х нь Бын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 тоот шийдвэрээр дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаягт байрлах 30 м.кв газрын эзэмших эрхээ 5 жилийн хугацаагаар сунгуулсан. Анх тухайн газрыг 2002 онд буюу Л.Дг Ш.Дын газрыг худалдаж авахаас өмнө Ш.Доос худалдаж авсан ба гуравдагч этгээд Л.Дгийн тайлбарт бичсэнтэй адил түрээсэлж байсан зүйлгүй. Дээрх захирамжаар Л.Дгийн эрхийг зөрчөөгүй. Мөн анх Л.Дгийн 124 м.кв газрыг нын 2005 оны 444 дүгээр захирамжаар Ш.Дд өмчлүүлсэн ба 2006 онд Л.Дд тухайн газрыг 124 м.кв-аар нь өмчилж авсан байна. Нэхэмжлэгч С.Х нь 2006 оноос өмнө өөрийн 30 м.кв газарт амьдарч байсан бөгөөд Л.Дгийн өмчилж байгаа газрын кадастрын зурагт 124 м.кв газар нь нэхэмжлэгчийн 30 м.кв газартай давхцалгүй байдлаар олгогдсон болох нь тодорхой харагдаж байна. Иймд гуравдагч этгээд Л.Дгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4.19. Хариуцагч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээд Л.Дгийн бие даасан шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “... Иргэн С.Х нь дүүргийн, 16 дугаар хороо, Орхоны 1-14В тоотод 2003 оноос хойш уг газар дээрээ олон жил амьдарсан тул тус дүүргийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/642 дугаар захирамжаар иргэн С.Хт дүүргийн 16 дугаар хорооны Орхоны 1-14В тоотод 30 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Мөн дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамжаар иргэн С.Хт дүүргийн 16 дугаар хорооны Орхоны 1-14В тоотод 30 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэн С.Х ньазрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих ёсоор тухайн газраа эзэмшиж, газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тул дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамжаар иргэн С.Хт 1- тоот дахь 30 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг сунгаж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд иргэн С.Хт холбогдох Бын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамж нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдд гаргасан тайлбар, шүүх хуралдаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдээс гаргасан бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Шүүх хуралдд гуравдагч этгээд П.А /Б.Уийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ шүүх хуралдд өөрийг нь байлцуулахгүйгээр хийхэд татгалзахгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн, харин гуравдагч этгээд Л.Б, түүний өмгөөлөгч Б.Б*******ы шүүх хуралд давхацсан гэх хүсэлт нь нотлох баримтаар нотлогдоогүй, гуравдагч этгээд Д.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, С.Б******* нарт шүүх хуралды тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтггүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдд оролцуулалгүйгээр бичгээр гаргасан тайлбарыг нь судалж шүүх хуралдыг явуулсан болно.
  3. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа Бын 2003 оны 109 тоот захирамжийн П.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.А,.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
  4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нын 2005 оны 444 дүгээр захирамжийн Ш.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нын 2015 оны А/187 дугаар захирамжийн Д.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн.
  5. Гуравдагч этгээд Л.Дгээс Бад холбогдуулан “ дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, тоотод байрлах 30 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн Бын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 тоот захирамжийн С.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг гаргасан.
  6. Нэхэмжлэгчийн Бын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/642 тоот захирамжаар дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаяг дахь иргэний ахуй гэсэн зориулалттай 30 м.кв газрын эзэмших эрхийг “газар дээрээ олон жил амьдарсан” үндэслэлээр газар эзэмших эрхийг олгосон байна.
  7. Дараа нь Бын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамжаар дээрх дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаяг дахь 30 м.кв талбай бүхий хэмжээтэй, нэгж талбарын 18******* дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий С.Хын нэр дээрх газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилээр, Бын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
  8. Бын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Ш.Дд дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаягт байрлах 124 м.кв талбай бүхий газрыг амины зориулалтаар эзэмших эрхийн 0101004910 гэрчилгээ олгогдсон, улмаар Нын 2005 оны 444 дүгээр захирамжаар тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 18 дугаартайгаар иргэн Ш.Дд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эрхийн улсын бүртгэлийн            -2205001776 дугаарт бүртгэгдсэн.
  9. Дараа нь 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаяг дахь 124 м.кв талбай бүхий газар нь иргэн Л.Дгийн өмчлөлд шилжсэн, энэ талаарх эрхийн улсын бүртгэл нь 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хийгдэж, Л.Дд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож эцсийн өмчлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагы явцад Л.Д болох нь тогтоогдож гуравдагч этгээдээр Ш.Дын оронд татан оролцуулсан.
  10. Нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар өмнө гарсан Нын 2004 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар захирамжаар олгосон дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаяг дахь 615.45 м.кв газрын хэмжээг шинээр хийгдсэн кадастрын зургийн дагуу өөрчилж 354.83 м.кв хэмжээгээр, нэгж талбарын 18 дугаараар бүртгэгдэж, П.А,.У нарт 2006 оны 3 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн-2205001587 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
  11. 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх газрын өмчлөх эрх нь Л.Бд шилжиж, энэ талаарх эрхийн улсын бүртгэл нь 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хийгдэж Л.Бд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, улмаар тус газрын өмчлөх эрх 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Л.Бгаас Б.Т-ийн нэр дээр тус тус шилжин бүртгэгдсэн ба нэхэмжлэгч эдгээр бүртгэлтэй маргаагүй болно.
  12. Анх Бын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 109 тоот захирамж(1 дүгээр хавтаст хэргийн 35 дахь талд)-ийг үндэслэн иргэн П.Ад дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, 1- тоотод байрлах газрыг амины зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн 01013942 тоот гэрчилгээ олгогдсон (1 дүгээр хавтаст хэргийн 51, 60 дахь талд) байна.
  13. Бын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулах гэрчилгээжүүлэх тухай” 109 тоот захирамжаар “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, газар эзэмших гэрчилгээгээ шинэчилж аваагүй иргэдийн гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах, тодорхой шалтгы улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэг зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2003 оны 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн газрын албандаа даалгаж” шийдвэрлэсэн бөгөөд нэр дурдан хавсралтаар гуравдагч этгээд П.Ад газар эзэмшүүлээгүй, харин уг захирамжийг үндэслэн 2003 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01013942 дугаар иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр дээрх хаяг бүхий газарт 310,5 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон байна.
  14. Нэхэмжлэгчээс энэхүү захирамжийн гуравдагч этгээд П.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч дээрх байдлаар нэр з газар эзэмшүүлээгүй, дүүргийн Засаг даргаас газар зохион байгуулалтын албандаа ажил даалгасны дагуу газар эзэмшигч иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй, шүүхээс энэ нөхцөл байдлыг тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад анх гаргасан шаардлага хэвээр газрын гэрчилгээг хүчингүй болгуулахтай холбоотойгоор маргахгүй гэж тайлбарласан. Мөн гуравдагч этгээдэд олгогдсон өмчлөлийн газрыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлээ тодруулсан болно.
  15. Нэхэмжлэгчээс дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, газар эзэмших гэрчилгээгээ шинэчилж аваагүй иргэдийн гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах, тодорхой шалтгы улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэг зөрчилтэй байсан гэж маргаагүй учир уг захирамжийн дээрх үндэслэлүүдийн талаар Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дүгнэлт хийх боломжгүй.
  16. Харин маргаж буй үндэслэл болох газар дээр нь очиж хээрийн судалгаа хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нэхэмжлэгчийг сонсох ажиллагд оролцуулаагүй гэх үндэслэлийн хувьд дүгнэхэд нэхэмжлэгч нь тухайн захирамж гарах үед ямар нэг байдлаар газар эзэмших эрх үүсээгүй, тухайн байшин, газрыг худалдан авсан талаарх гэрээ хийгдээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байгаагүйгээс үзэхэд түүнд мэдэгдэх, оролцоог нь хангах үүрэг хариуцагч байгууллагад үүссэн гэж үзэхээргүй байна.
  17.  Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гол баримт болгон тайлбарлаж буй (2 дугаар хавтаст хэргийн 181 дэх талд) авагдсан “Хашаа худалдах болон худалдан авах тухай гэрээ” нэртэй гараар бичсэн баримтаар анх амьдарч эхэлсэн, байшинг өмчилж авсан гэж тайлбарлах боловч тус баримтаар иргэн Дэмбэрэл овогтой Баярмаа нь иргэн Д овогтой Одбаяраас “өөрийн эзэмшлийн хашы хэсэг газрыг (5*6) хэмжээний байшин барьж болохоор газар ба өмнөх хэсэг талбайг нь өөрсдийн машин тэрэг тавих, түлээ модоо хураах зэрэг зориулалтаар хамтран эзэмшихээр ярилцан тохиролцож ... худалдан авлаа. Одоогоор уг байшин нь 3*4 хэмжээний жижиг муухан байшин байгаа ба түүнийг засаж янзлаад дээрх заасан хэмжээгээр томруулан тохижуулахаар тохиролцсон болно” гэж тохирсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг худалдан авсан, газрыг шилжүүлж авсан гэж шууд дүгнэх, нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэж хариуцагчийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй нь тогтоогдож байна.
  18. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” 23 дугаар зүйлийн 23.4.3-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж заасны дагуу гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэсэн нь эдгээр хуулийн заалттай нийцсэн байна.
  19. Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, 5.1.5.2-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх” гэж заасны дагуу гуравдагч этгээд П.А,.У нарт дээрх хаяг бүхий газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн нэхэмжлэгчид орц гарц гаргаагүй гэх үндэслэлээр уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй, өмчлөлийн газар нь өөр этгээдэд шилжсэн тухайн этгээдэд олгосон шийдвэрүүдтэй маргаагүй, ямар хэмжээгээр орц гаргахыг хүссэн нь тодорхой бус зайлшгүй бүхэлд нь хүчингүй болгуулах байдлаар орц гарцыг гаргах нь зүйтэй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
  20. Талуудын тайлбар хэрэгт авагдсан баримт, үзлэгийн баримтаар анх нэхэмжлэгч, түүний хажуу талын өмчлөгч нар өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөө хуулийн дагуу ашиглахдаа бусдын өмчлөлийн буюу С.Хын хувьд  /Ш.Д/ Л.Д, Д.М, П.А нарын, /Ш.Д/ Л.Дгийн хувьд Д.М, П.А нарын, Д.Мийн хувьд П.Агийн газар дээгүүр дайран гарч олон жил болсон үйл баримт байгаа энэхүү харилцааг мөн хуульд зөвшөөрч зохицуулсан байна.
  21. Тодруулбал,азрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно . . . ”, 48.2-д “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилг, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй”, 48.3-д “Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана” гэж зохицуулсан байна.
  22. Дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд олон жилийн турш зүүн талд байгаа иргэдтэй тохиролцон өөрийн амьдарч байгаа байшиндаа нэвтэрдэг байсан уг үйл баримттай хэн аль нь маргаагүй бөгөөд ирээдүйд хашаа барих байдлаар орц гарцыг минь хаах эрсдэлээс сэргийлж байна гэж тайлбарлах боловч дээрх хуулийн заалтаар шаардах эрхтэй энэ эрхийг нь зөрчсөн гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэл гарган эрхээ хамгаалах боломжтой байна.
  23. Түүнээс бус нэхэмжлэгчийн шаардлагаар бусад иргэдийн өмчлөх эрхийг бүхэлд нь хүчингүй болгох хууль зүйн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй энэ тохиолдолд орц, гарц хаагдсан гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
  24. Гуравдагч этгээд Л.Дгийн бие даасан шаардлагын хувьд: Нэхэмжлэгчид анх Бын 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/642 тоот захирамжаар дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1- тоот хаяг дахь иргэний ахуй гэсэн зориулалттай 30 м.кв газрын эзэмших эрхийг “газар дээрээ олон жил амьдарсан” үндэслэлээр эзэмшүүлж, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамжаар С.Хын нэр дээрх газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилээр,  харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаар хүчингүй болгуулахаар тодорхойлсон Бын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү сунгахдаа гуравдагч этгээдийн эзэмшил бүхий газарт ямар нэг байдлаар давхцуулан олгоогүй, түрүүлж хүсэлт гаргасан газарт нь эзэмшүүлсэн шийдвэр гаргаагүй байгаа зэргээс гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.
  25. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах...”, 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасны дагуу марг бүхий дээрх захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар сунгасан байгаа нь хууль зөрчөөгүй, эдгээр хуулийн зохицуулалттай нийцсэн байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
  26. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмчлөлийн газрын орц гарцын хувьд олон жилийн хугацд зүүн талд байрлах айлынхаа газар дээгүүр дайран гарч байсан энэ талаараа тохиролцсон тухайгаа хэн аль нь илэрхийлдэг ба цаашид өөр байдлаар орц гарцаа харилцан тохиролцож шийдвэрлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
  27. Хариуцагч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эдгээр айлуудын орц гарц анхнаасаа хойд талдаа төлөвлөгдсөн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчээс тэр гарц нь бусдад өмчлөгдсөн учир маргахгүй, харин уд жил орж гарч байсан зүүн талаараа орц гарцаа гаргах эрхээ дээрх шаардлагуудын хүрээнд зүүн талд байгаа 3 айлын өмчлөх эрхийг бүхэлд нь хүчингүй болгуулах байдлаар сэргээлгэнэ гэж маргасан учир шүүх хариуцагчийн тайлбарлаж буй тайлбарыг тодруулах шаардлагагүй гэж үзсэн ба харин энэхүү шийдвэрээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас хойд талд орц, гарц байсан түүнийг гаргуулах, бусдад хууль бусаар эзэмшүүлж, өмчлүүлсэн гэх агуулгаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг мөн дурдах нь зүйтэй байна.

Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 5.1.5.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн На, Бад холбогдуулан гаргасан “Бын 2003 оны 109 тоот захирамжийн П.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 тоот захирамжийн П.А,.У нарт холбогдох хэсгийг, Нын 2005 оны 444 дүгээр захирамжийн Ш.Дд, 2015 оны А/187 дугаар захирамжийн Д.Мт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл, гуравдагч этгээд Л.Дгийн дүүргийн засаг даргад холбогдуулан гаргасан “ дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамж, тоотод байрлах 30 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн Бын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/170 тоот захирамжийн С.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргы хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргы хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХ-ӨЛЗИЙ